32. Сүнс минь чөлөөлөгдлөө

Мибу, Испани

Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм”). Бурханы үгийн энэ магтан дууг дуулсан чинь хэдэн жилийн өмнө туулсан туршлагыг минь санагдууллаа.

2016 оны 10-р сард, миний дэглэж тусалсан, дуу, бүжигтэй клип интернэтэд тавигдсан юм. Ах эгч нарт энэ үнэхээр их таалагдаж, чуулганы бүжгийн багийг удирдуулахаар намайг санал болгосон. Би ч үнэхээр догдолж, энэ үүргийг заавал сайн хийж, Бурханыг гэрчлэх илүү олон видео хийнэ гэж Бурханд чимээгүйхэн залбирлаа. Удалгүй бүжгийн багийн ажил эрчээ авч эхэлсэн юм. Ах эгч нар намайг үнэхээр хүндэлж, бүжиглэхэд нь гарсан ямар ч бэрхшээл дээр надаас туслалцаа авахаар ирдэг байлаа. Энэ нь нэрэлхүү занг минь үнэхээр өөгшүүлж, өөрийгөө чуулганы амин чухал авьяас билигтэн гэж бодох болсон юм. Удалгүй чуулганы удирдагч, Е эгчийг ирүүлж, надтай хамт ажиллуулахаар зохицууллаа. Би үүнд үнэхээр баярлаж, “Е эгч ч гэсэн мэргэжлийн бүжгийн туршлагатай, бас надаас өөр бүжгийн хэв маягт гарамгай. Бид хоёр нэгнийхээ дутагдлыг нөхөж болох юм. Тэгээд үүргээ гарцаагүй сайн биелүүлнэ” гэж бодсон. Хэсэг хугацааны дараа клипний бичлэг хийх бэлтгэлээ базааж байхад Е эгчийн бүжиг дэглэх санаа минийхээс илүү боловсронгуй, гярхай байлаа. Энэ нь ах эгч нарт бүгдэд нь таалагдсан. Үүнд би жаахан тавгүйтэж, “Хүмүүс намайг юу гэж бодох бол? Е эгчтэй эн дүйцэхгүй гэж бодох болов уу? Эгч надаас давчихвал би багтаа гол үүрэг гүйцэтгэсээр байж чадах уу?” гэж гайхлаа. Бусад маань асуудал гарах бүрд Е эгч дээр очиж ярилцаж байгааг хараад тэр тусмаа санаа зовсон. Хариуцсан хүн нь би байтал тэд асуудал гарах болгонд эгчийг олж уулздаг байлаа. Тэгэхээр эгч надаас сайн гэсэн үг биз дээ? Би эгчийн дор орж болохгүй, дараачийн хөтөлбөр дээр чадвараа үнэхээр сайн харуулж, эгчээс дутахааргүй мундаг гэдгээ хүн болгонд харуулах ёстой мэт санагдсан.

Дараа нь Е эгч бид хоёр ажлын хэрэгцээнд нийцүүлэн даалгавраа хувааж авлаа. Би клип хариуцаж, харин эгч тайзны үзүүлбэр хариуцсан юм. Би ч нууцхан баярлаж байлаа. Урьд нь эгчтэй хамт ажиллаж байхад би дарагдаад байх шиг байсан болохоор тэр боломжийг ашиглан эгчээс илүү чадвартай гэдгээ хүн болгонд үзүүлэх ёстой мэт санагдсан юм. Клипээ сайн хийхийн тулд судалгаа, бүжиг дэглэлтэд илүү их цаг зарцуулсан ч Е эгчийг бүжгийн үзүүлбэрээ бараг дуусгачхаад байхад би бүжиг дэглэлтээ ч дуусгаагүй гэдгээ хараад маш их санаа зовлоо. Тэгээд хурдалж, чанараа сайжруулах гэж хичээхдээ сургуулилт дээр ах эгч нараас үнэхээр их юм шаардаж эхэлсэн. Нэг удаа нэг ах бүжгийн хэдэн хөдөлгөөн буруу хийж байгааг хараад сайн бүжиглэхгүй бол хөтөлбөрт нөлөөлнө, тэгвэл Е эгчийн урд гарч чадахгүй гэж айсандаа загнасан өнгөөр ахыг зэмлэсэн юм. Оршил хэсэгт хангалттай бүжиг байхгүй байгааг зураг авалтын өмнө нэг ах хэлсэн. Би ахын зөв гэж бодсон ч тухайн мөчид нэмчих юм бодож олж чадахгүй байсан болохоор ах намайг Е эгчтэй очиж зөвлөлд гэж санал болголоо. Үүнийг сонсох үнэхээр онцгүй байсан. Ийм чухал үед эгчтэй очиж ярилцвал эгчээс чадвар муутай харагдах биш үү? Е эгчийг оролцуулах юм бол эцсийн гавьяаг хэн хүртэх болж байна? Би үүнд маш их цаг хугацаа, хөлс хүч зарчхаад, эцсийн бүтээгдэхүүнээ дуусгах гэж байлаа. Эгчээс би яасан ч гуйхгүй байсан юм. Тэгээд “Одоо ийм багахан деталь дээр цаг алдаад яах вэ. Зураг авчхаад ерөнхийдөө ямаршуу болсныг нь харж болно” гэж хэлсэн. Дараа нь удирдагч манай клипийг үзээд, Бурханд гэрчлэл хийх стандартад хүрээгүй болохоор дахиад хийх хэрэгтэй гэсэн. Үүнийг сонсоод би маш их гонсойж, зүрх зүсэгдэх шиг л болсон юм. “Одоо би үнэхээр шившиг боллоо. Бусад маань бүгд миний хэн гэдгийг харах нь. Тэд намайг Е эгчтэй эн зэрэгцэхгүй, ажилдаа чадварлаг биш гэж бодох нь гарцаагүй. Одоогоос би багтаа яаж байр сууриа хадгална аа?” гэж бодогдлоо. Тэр хэд хоногт нэр нүүр, байр сууриасаа өөр юу ч бодож чадахгүй байсан юм. Шөнө унтаж чадахгүй, цуглаан дээр зүүрмэглэж, үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулахгүй байлаа.

Нэг өдөр манай удирдагч ирж, надтай нөхөрлөл хийсэн. Өөрийгөө огт ойлгохгүй байгааг минь хараад, удирдагч намайг илчилж, надтай харьцсан юм. Намайг нэр төр, албан тушаалаа хамгаалахын тулд өрөөлийн авьяаст атаархсан, бас чуулганы ажлыг огт бодолцолгүй, аминчхан, жигшүүртэй байсан гэж хэлээд, намайг өөрийгөө үнэхээр эргэцүүл гэж Бурханы үгийн энэ хэсгийг уншиж өгсөн юм: “Байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгармагцаа үүнийг даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм… тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд бага олж авах тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа улам хэрэггүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы эдгээр үг надад үнэхээр цохилт өгсөн. Бурхан яг миний байдлыг илчилсэн байлаа. Би зүгээр л алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, Е эгчийн чадварт байнга атаархдаг байсан. Бурханд энэ нь маш ой гутам байж. Е эгч багт орж, чадварлаг гэдгээ харуулснаас хойш би атаархаж ирсэн гэдгээ эргээд бодлоо. Бусад маань эгчийг хүндэлж, намайг дорд үзэх вий, албан тушаал минь аюулд орох вий гэж би айсан юм. Тэгээд өөрийгөө нотлох арга бодож олох гэж хичээн, далдуур эгчтэй өрсөлдөж эхэлсэн. Эгчийн бүжгийн хөтөлбөрийн дэглэлт минийхээс хурдацтай ахиж байгааг хараад эгчээс хоцрохгүй гэсэндээ ах эгч нарт дэндүү их шаардлага тавьдаг болсон. Е эгчтэй зөвлөлдөх ёстой зарим зүйл байгаа нь маш тодорхой байхад эгч хамаг гавьяаг булаах вий гэж айсандаа эгчийг оролцуулахгүй байх шалтаг олсон. Үүнээс болж зарим асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүй, тэгээд ах эгч нар хамаг цаг хугацаа, эрч хүчээ зориулаад ч Бурханд гэрчлэл хийхүйц хангалттай сайн болоогүй. Чуулганы удирдагч, Е эгчийг үүрэгт маань хамтран ажиллуулахаар зохицуулсан нь өөр өөр давуу талаа гаргаж, Бурханд гэрчлэл хийхийн тулд бүжгээ сайн дэглэх боломж олгохын төлөө байсан, гэтэл би Бурханы хүслийг огт хайхраагүй. Цаг үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, чуулганы ажлыг үймүүлжээ. Би мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээс өөрийг хийгээгүй. Ингэж бодоод бага зэрэг айж, харуусалд автсан юм. Бурханд залбираад, бусдын амжилтад атаархаж, алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхийг хүсэхээ болилоо. Тэгээд Бурханд гэмшиж, Е эгчтэй сайн хамтран ажиллаж, үүргээ санаа нэгтэйгээр биелүүлэхийг хүссэн.

Үүний дараа эгчтэй хамт ажилласан бүжиг дэглэлт дээр миний хандлага бага зэрэг сайжирсан. Эгчид атаархсаар байх үе байсан ч хувийнхаа ашиг сонирхлыг биш, чуулганы ажлыг хамгаалах ёстой гэдгээ мэдэж байлаа. Тэгээд хөтөлбөрөө сайжруулахын тулд эгчтэй яаж ажиллахаа бодож, махан биеийг ухамсартайгаар хаяж, өөрийгөө хойш тавьсан. Асуудал, бэрхшээлтэй тулгарах үедээ ихэвчлэн цугтаа нөхөрлөж, харуулсан ямар ч завхралынхаа талаар шуудхан сэтгэлээ уудалж, үүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг цуг эрж хайдаг байлаа. Дараа нь би Бурханы удирдамж, ерөөлийг үзэж, бүжгээ үнэхээр хурдан дэглэсэн. Бас үнэнийг хэрэгжүүлэхээс үүддэг тайван байдал, чөлөөлөлтийг мэдэрсэн шүү.

Хэдэн сарын дараа Е эгч бид хоёр тайзны үзүүлбэр төлөвлөхөөр дахиад хамтран ажиллаж байлаа. Эхэндээ юм үнэхээр хурдан өрнөж, бидний бүжиг дэглэсэн байдал бусдад маань таалагдсан юм. Би үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Нэг өдөр удирдагч бүжиг дэглэлт ямаршуухан явж байгааг асуухад, би “Маш их ахиц гарч байгаа” гэж баяртайгаар хариулсан. Тэгтэл нэг эгч, “Е эгч сайхан санаа гаргаж байгаа, ерөнхий бүтэц нь ч нэлээд дажгүй байгаа” гэж хошуу нэмлээ. Миний дургүй хүрч, “Яагаад тэгж хэлж байгаа юм бэ? Одоо хүн болгон бүжгийн санааг Е эгч гаргасан гэж мэдчихээд намайг эгч шиг сайн биш гэж бодно шүү дээ. Би өөрөө нэг юманд хүрэх арга бодож олох хэрэгтэй, тэгэхгүй бол удирдагч, ах эгч нар намайг юу гэж бодох болж байна?” гэж бодсон. Тэгээд нэг удаа бүжиг дэглэж байхдаа уран гимнастикийн шинэлэг хөдөлгөөн бодож оллоо. Үүндээ догдлон, “Би уран гимнастикт гарамгай шүү дээ. Үүнийг сайн сургуулилсан цагт бүжигт гэгээлэг өнгө нэмээд зогсохгүй хүн болгон давуу талыг минь олж харна. Тэгээд намайг хүн бүр хүндэлнэ” гэж бодсон. Гэхдээ маргааш нь тэр хөдөлгөөнийг зааж өгч байхад ах эгч нар хэт хурдан хэмнэлтэй байна, дэндүү хэцүү байна гэх санал хэллээ. “Тэр хөдөлгөөн дээр хүмүүс амархан гэмтэж бэртэнэ. Үүнийг сургуулилаад дэмий юм шиг байна” гэж тэр орой надад нэг эгч анхааруулсан юм. Үүнийг өөр хөдөлгөөнөөр солих вий гэж би үнэхээр санаа зовсон, тэгвэл цаг нь ирэхээр Е эгчтэй харьцуулагдаж яаж чадах юм бэ? Би хүн болгоныг зоригжуулан дахиад хэдэн удаа сургуулилт хийлгээд, хэдэн эгч унаж гэмтсэний дараа л бууж өгсөн юм. Тэгээд сэтгэл хямарч, тавгүйтсэн болохоор багаас уучлал гуйж, тэр хөдөлгөөнийг өөрчилсөн ч үүнтэйгээ холбогдуулан бас л өөрийгөө эргэцүүлээгүй. Төд удалгүй зураг авалт эхлэх гэж байлаа. Е эгч бид хоёр хоёулаа үзүүлбэрт оролцсон юм. Би зураг авалтын үеэр бичлэг хийлгэж байхдаа сайн бүжиглээгүй юм шиг санагдсан болохоор найруулагчаас хэдэн удаа дахиж авхуулъя гэж гуйсан. Дараа нь, Е эгчийн бүх зургийг эгц урдаас нь авсан байтал миний ганц ойрын зургийг хажуугаас авсан харагдлаа. Тэгээд би сэтгэлээр унасан юм. Дараачийн зураг авалтууд дээр огт инээмсэглэж чадахгүй, бүжиг минь амьгүй байлаа. Зүгээр л яаж Е эгчээс дээр бүжиглэж чадах вэ гэдэгт донтож байсан. Шалгах учиртай бүжгийн үзэгдлүүдээ үзэх зориг хүрээгүй, бас үзүүлбэр Бурханд гэрчлэл хийсэн эсэхийг ч хайхраагүй юм. Тийм болохоор видео гарахад, хүн болгон бүжгийг дэндүү эв хавгүй, хэт биеэ барьсан байна, Бурханыг гэрчлэхүйц хангалттай сайн биш, харин ч Бурханд ичгүүртэй байна гэцгээсэн. Дараа нь, удирдагч намайг алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцсэн байдалтай гацчихаад үүрэгтээ юунд ч хүрээгүй гээд хариуцсан албан тушаалаас минь чөлөөллөө. Би маш их гутарсан. Эхэндээ зүгээр л үүргээ сайн биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг байлаа, гэхдээ аминчхан зорилгынхоо төлөө ажиллах болсноосоо хойш бэлдсэн хөтөлбөр минь Бурханыг гэрчилж чадаагүйн дээр Бурханыг шившиглэсэн. Энэ нь гэм буруу байсан юм. Би бүжгээр дамжуулж үүргээ биелүүлэх боломжоо алдсан. Тэгээд үнэхээр удаан уйллаа.

Дараа нь, “Алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэх нь буруу гэдгийг сайн мэдсээр байж яагаад тэдгээрийн араас хөөцөлдөхөө удаа дараа больж чадахгүй байгаа юм бол? Жинхэнэ шалтгаан нь юу юм бол?” гэж бодлогоширсоор байсан. Нэг удаа сүнслэг үйл ажиллагаа хийж байхдаа Бурханы ийм үгийг уншсан юм. “Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал өөдгүй муу сэдэл нь туйлын жигшүүртэй бус уу? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь алдар нэр, ашиг хонжоогүйгээр хүн амьдарч чадахгүй гэж та нар боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол өмнөх замаа харж чадахаа больж, өөрсдийн зорилгыг харж чадахаа болих бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр, ашиг хонжоо нь хүнийг хүлэхдээ Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарна. Тэр өдөр ирэхэд чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, чамайг хүлэхдээ Сатаны ашигладаг гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны чамд суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салж, Сатаны чамд авчирсан бүхнийг үнэхээр үзэн ядна. Тэр үед л хүн төрөлхтөн Бурханыг гэх жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болно(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VI). Хүн төрөлхтнийг завхруулдаг Сатаны арга барил, ёрын муу санааг Бурханы үг илчилсэн. Сатан хүмүүсийг завхруулж, хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг, тэгснээр хүмүүс улам бүр гажуудан завхарч, тэр ч бүү хэл мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Би бага байхаасаа л Сатаны боловсрол, нөлөөнд автсан байсан. “Өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг” гэдэг. Эдгээр сатанлаг гүн ухаан миний дотор гүн үндэслэсэн байлаа. Би ямар ч бүлэгт байлаа гэсэн онцгойрч, бишрэл, магтаал хүртэхийг хүсдэг байсан. Илүү чадамгай хүнийг харахаараа атаархаж, давж гарахын тулд боломжтой бүхнийг бодож олохоор хичээж, алдар нэр, ашиг хонжооны төлөө үргэлж тэмцэж, Сатаны заль мэхнээс болж шаналдаг байлаа. Миний зан чанар улам бүр биеэ тоож, аюултай болсон. Бүжиг дэглэлтээ эргээд бодоход би техникийн чадвараараа Е эгчээс давахыг хүссэн ч дэглэлтийг бүжигчдийн бие дийлэх эсэхийг үл хайхарснаас болж эцэстээ сургуулилтын үеэр хэд хэдэн эгч гэмтсэн юм. Зураг авч байхад ойроос авхуулсан ганц зургаа ашиглан Е эгчээс мундаг гэдгээ харуулмаар байсан учраас зурагт орсон бүжгийн хөдөлгөөн маань хангалттай төгс харагдахгүй болохоор найруулагчаар олон удаа дахин бичүүлж, ажил хойш нь татсан. Эцэст нь миний царай зурагт хажуу талаасаа л орж, харин Е эгчийн бараг бүх зургийг урдаас нь авсныг хараад хорслоор дүүрч, сөрөг, эсэргүүцсэн байдалтай амьдарч, Бурханд гэрчлэл хийхийн тулд сайн бүжиглэе гэж сэтгэл гаргаагүй. Үүнээс болж миний бүжиг Бурханд ичгүүр авчирсан юм. Би Бурханд гэрчлэх биш, өөрийгөө гайхуулахын төлөө бүжиг дэглэж байж. Алдар нэр, ашиг хонжооны төлөөх тэмцэл минь чуулганы ажлыг ноцтой саатуулж, ах эгч нарт минь хор хөнөөл учруулсан. Миний зан авир Бурханд маш ой гутам, жигшмээр байсан! Тэгээд Бурханы ийм үг санаанд орлоо: “Энэхүү ‘ёрын муу зам’ нь цөөн хэдэн муу үйлийг хэлдэггүй, харин хүмүүсийн зан авир урган гардаг ёрын муу эх сурвалжийг хэлдэг(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II). Би хэдхэн муу юм хийснээсээ болж үүргээсээ халагдаагүй гэдгээ Бурханы үгийн тусламжтайгаар ухаарсан юм. Миний үйлдлийн уг үндэс, гараа, миний явж байсан зам бүгд ёрын муу байсан болохоор л халагдсан байж. Е эгчтэй хамт ажиллаж эхэлснээсээ хойш л өөрийнхөө ашиг сонирхлын төлөө тэмцэн, эгчид атаархсаар ирсэн. Би хувийн бизнесээ явуулж байсан. Бас зүгээр л ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байсан юм. Тэгээд би айдаст автсан. Алдар нэр, байр суурь хөөцөлдөх нь Бурханыг эсэргүүцдэг зам, хэрвээ би гэмшихгүй бол эцэстээ таягдуулж, шийтгүүлнэ гэдгээ олж харсан. Тэгээд асар их харуусаж, мэгшин уйлж, “Өө Бурхан минь! Би үүргээсээ чөлөөлөгдсөн. Таны зөвт зан чанар надад үүгээр илчлэгдэж байна, Та намайг хамгаалж байгаа нь энэ юм байна. Ёрын муу замд минь амжиж зогсоохын тулд энэ нөхцөлийг зохицуулсанд тань талархъя. Би Танд гэмшмээр байна” гэж Бурханд залбирсан юм.

Дараачийн өдрүүдэд нь чуулганд сайн мэдээ номлохын хажуугаар бас сүнслэг үйл ажиллагаа хийж, өөрийгөө эргэцүүлсэн. Алдар нэр, ашиг хонжооны л төлөө үүрэгтээ мунхагласнаа бодох болгондоо гагцхүү харуусал мэдэрч, бүжгийн багт Бурханы олгосон боломжийг нандигнаж чадаагүйдээ өөрийгөө үзэн ядаж байсан. Тэр клипүүдийг үзэх үед эргэж очоод эхнээс нь хийхийг маш их хүссэн ч тэгэх боломжгүй гэдгийг мэдэж байсан. Тэгээд урьдын гэм буруугаа залруулахын тулд сайн мэдээний үүргээ шамдан гүйцэтгэхээс өөр арга байгаагүй. Гайхмаар нь, чуулганы удирдагч намайг нэг сарын дараа дахиад бүжгийн багт оруулсан юм. Энэ мэдээг сонсоод маш их сэтгэл хөдөлж, нулимсаа ер барьж дийлээгүй, тэгээд энэ боломжийг үнэхээр нандигнаж, алдар нэр, ашиг хонжооны араас хөөцөлдөхөө больж, ах эгч нартай эв найртай хамтран ажиллаж, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайн биелүүлье гэж шийдлээ.

Багтаа эргэж орсны дараа нэг сургуулилт дээр, ах эгч нарт зааж өгсөн бүжгийн нэг хөдөлгөөн маань стандартад нийцэхгүй байгааг Е эгч дурдлаа. Тэр мөчид би үнэхээр ичиж, “Бусдын өмнө намайг тэгж шүүмжилж яаж чадав аа? Одоо тэд намайг тантай эн зэрэгцэхгүй гэж бодох нь лавтай. Тэдэнд дорд үзэгдэж болохгүй. Би ч гэсэн мэргэжлийн хүн шүү, таны хөдөлгөөн ч гэсэн өөгүй биш гэдгийг би анзаарсан” гэж бодсон. Эгчийн дэглэсэн хөдөлгөөнүүдийг хасчихмаар байлаа. Тэгээд дахиад л алдар нэр, ашиг хонжоогоо бодож байна гэж ухаарсан болохоор зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан. Залбирсныхаа дараа Бурханы ийм үгийг бодсон юм: “Чухал мөч байх тусам хүмүүс захирагдаж, хувийн ашиг сонирхол, нэрэлхүү, бардам зангаа орхиж, үүргээ зүй зохистой биелүүлж төдий чинээ чаддаг бол тэгсэн цагт л Бурхан тэднийг санана. Эдгээр нь бүгд сайн үйл! Хүмүүс юу ч хийлээ гэсэн, нэрэлхүү, бардам зан нь чухал уу, Бурханы алдар суу чухал уу? (Бурханы алдар суу.) Хариуцлага чинь чухал уу, ашиг сонирхол чинь чухал уу? Хариуцлагаа биелүүлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд чи үүнийг гүйцэтгэх үүрэгтэй… Өөрийн үүрэг, Бурханы хүсэл, Бурханд гэрчлэл хийх явдал болон өөрийн хариуцлагыг чи эн тэргүүнд тавина. Энэ нь гэрчлэл хийх тун сайхан арга бөгөөд Сатаныг шившиглэдэг!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханыг болон үнэнийг олж авна гэдэг хамгийн баяртай зүйл”). Тэгээд би ухаарсан. Бурхан энэ нөхцөлөөр намайг туршиж байсан биш үү? Миний хувийн ашиг сонирхол, Бурханы ашиг сонирхол хоёр зөрчилдөх болгонд би Сатаныг шившиглэхийн тулд Бурханы хүслийг биелүүлж, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой. Тайвшраад бодтол, тэр хөдөлгөөнийг үнэхээр зөв зааж өгөөгүйгээ ойлгосон. Е эгч бага зэрэг шулуухан байсан нь намайг ичээсэн ч эгчийн зөв байсан болохоор саналыг нь зөвшөөрөх ёстой гэдгээ мэдэж байлаа. Би өөрийгөө хойш тавьж, сэдлээ засаад Е эгчтэй хамт дэглэлтээ маш хурдан дуусгасан. Бас үүргээ тэгж биелүүлснээр тайван, амгалан мэдрэмж авсан юм.

Бурханы шүүлт, гэсгээлт бол намайг гэх Бурханы хайр, аврал юм байна гэдгийг тэр туршлага надад үнэхээр харуулсан. Бурханы шүүлт, гэсгээлт намайг сэрээж, алдар нэр, ашиг хонжооны араас хөөцөлдөхийн мөн чанар, аюултай үр дагаврыг харуулсан юм. Тэгснээр буруу үзэл бодол маань засарч, би ул суурьтайгаар үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлж, хүний төрхийг амьдран харуулж эхэлсэн юм даа. Бурханд талархъя!

Өмнөх: 31. Үүргээ чанд мөрдөх нь

Дараах: 33. Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх