10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ

2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа, надтай хамт Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн Ван эгч хурдацтайгаар ахиц гаргасан байлаа. Тухайн үед эгчийн сайн хэв чанарыг хүн болгон магтаж байсныг санаж байна. Бас Линь эгч нэг цуглааны дараа, “Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, ойлгосон тухайгаа Ван эгчийн өнөөдөр нөхөрлөсөн бүх зүйл чин сэтгэлийн үг байлаа. Эгчийн хэлсэн зүйлд бас гэрэл байгаа нь надад маш их тус болж байна” гэж хэлснийг санаж байна. Үнэндээ анх хүн болгон ингэж хэлэхийг сонсоод эгчид би нэлээд атаархсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа унтууцаж эхэлсэн юм: Яахаараа хүн болгон намайг биш, эгчийг магтаад байгаа юм бэ? Би ерөөсөө өсөөгүй юм гэж үү? Миний нөхөрлөлд буруу зүйл байсан уу? Яваандаа эгч надаас дээр юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй болж, эгчийг далдуур эсэргүүцэж эхэлсэн. Би дотроо, “Та Бурханы үгийг нөхөрлөж чаддаг юм бол би ч гэсэн чадна шүү. Нэг л өдөр таныг давна даа. Бурханы үгээс олж авдаг ойлголт, мэдлэгээ хадгалж байгаад цуглаан дээр л хуваалцана. Тэгвэл миний нөхөрлөл ч бас нэлээд сайн, бодитой гэдгийг хүн болгон харна” гэж бодсон.

Үүнээс хойш хэсэг хугацаанд Бурханы үгээс олж авч, ойлгосон бүх зүйлээ дэвтэр дээр бичиж авлаа. Цуглааны цаг болоход, тэдгээрийг яавал яг Ван эгчийнх шиг тодорхой, эмх цэгцтэй, аргачлалтай байдлаар нөхөрлөлдөө хуваалцаж болох вэ гэдгийг харахын тулд сэтгэлдээ анхааралтай эргэцүүлэх ёстой болдог байсан. Гэхдээ яагаад ч юм бэ, би ах эгч нарынхаа өмнө онгирох гэж хичээх тусмаа улам их тэнэглэж байлаа. Миний нөхөрлөх ээлж болмогц нэг бол санаанд юу ч орохоо больж, эсвэл ямар ч замбараагүй юм ярьдаг байлаа. Би илэрхийлэх гэсэн санаагаа тодорхой хэлж чадахгүй байсан юм. Цуглаан сүүлдээ надад маш ичгүүртэй болсон. Нэг өдөр би гэртээ хариад нөхөртөө, “Цуглааны үеэр Бурханы үгийн тухай Ван эгчийн нөхөрлөлд гэрэл байна гэж сонсох болгонд надад үнэхээр эвгүй санагддаг” гэж хэллээ. Гэтэл нөхөр минь намайг хэлж дуусаагүй байхад муухай харж, “Ван эгчийн нөхөрлөл үнэхээр гэрэлтэй, бас бидэнд тус болдог шүү дээ. Үүний төлөө бид Бурханд талархах хэрэгтэй. Чи атаархсандаа л эвгүйцээд байгаа юм биш үү?” гэж чин сэтгэлээсээ хэлсэн юм. Нөхрийн маань энэ үг нүүрэн дундуур алгадаад авах шиг л болсон. Би үүнийг үгүйсгэж хурдхан толгой сэгсрээд: “Үгүй ээ, тийм биш. Би тэгдэггүй шүү” гэлээ. Нөхөр маань цааш ярихдаа, “Ван эгчийн нөхөрлөл ах эгч нарт маань бүгдэд нь таалагдсан, гэтэл үүнийг сонсохоор чамд эвгүй байдаг юм байна. Тэгэхээр чи өөрөөс чинь илүү чадвартай болохоор эгчид атаархаж байна л гэсэн үг шүү дээ, тийм биз дээ?” гэсэн. Үүнийг сонсоод улам ч сэтгэл гонсойлоо. Би үнэхээр тийм атаархуу хүн юм гэж үү? Тэгээд нөхөртөө, “Одоо дуугүй бол оо. Би тайвшраад, өөрөө жаахан бодъё” гэлээ. Дараа нь манай нөхөр чуулганы Лиу эгчийг надад тусална гэж найдаад, миний нөхцөл байдлын талаар хэлсэн байсан. Би энэ талаар сонсоод нөхрийгөө зэмлэж, “Чи эхлээд надаас асуулгүй эгчид хэлж яаж чадав аа? Эгч энэ талаар хүн болгонд хэлчихвэл тэд намайг юу гэж бодох юм бэ?” гэлээ. Энэ тухай бодох тусам сэтгэл гонсойж байлаа. Тэгээд “Өө Бурхан минь! Надад удирдамж хайрлаач. Надад туслаач дээ” хэмээн Бурханд чимээгүйхэн залбирлаа.

Маргааш нь би, тэр хугацаанд өөрийнхөө илчилсэн зүйлийг эргэцүүллээ. Би ерөнхийдөө Бурханы үгийг унших үедээ олж авсан бүх гэрлээ дотроо хадгалж, дараа нь цуглааныхаа үеэр хуваалцдаг гэдгээ санасан юм. Энэ нь үнэндээ ах эгч нартаа илүү өндрөөр үнэлэгдэхийн тулд бусад хүний мэддэггүй зүйлийн талаар ярих хүслээс цаашгүй байж. Ван эгчийн нөхөрлөлд гэрэл байгааг хараад би үргэлж түгшиж, эгчийг давж гарахыг хүссэн. Би өөрийгөө бусадтай үнэхээр амархан ойлголцдог, ялихгүй юм болгон дээр хэзээ ч сүр бадруулах гэдэггүй, угтаа бол энгийн хүн гэж боддог байсан юм. Гэтэл одоо хүнд атаархаж чаддаг, тэр ч байтугай тэр хүнээ далдуур эсэргүүцэж, өрсөлдөж чаддаг болж таарлаа. Би яаж ийм хүн байж чадав аа? Тэгээд би нэг эгч рүү утасдаад “Эгч ээ, та ер нь цуглааны үеэр Бурханы үгийн талаарх бусад ах эгчийн нөхөрлөлд гэрэл байгааг сонсоод атаархдаг уу?” гэж асуулаа. Эгч, “Үгүй ээ, тэгдэггүй. Ах эгч нарын маань нөхөрлөлд гэрэл байвал надад тустай шүү дээ. Үүнд би үнэхээр баярлаж, маш сайхан байдаг!” гэж хариулсан. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод надад бүр ч эвгүй санагдлаа. Би хэчнээн их атаархаж байснаа мэдэрлээ. Эгчид өөр хэн ч биш, би л атаархаж байсан юм байна. Ийм байдалтай амьдарч байхдаа би Бурханд залбирлаа. Тэгээд “Өө Бурхан минь! Би атаархуу хүн баймааргүй байна, гэхдээ энэ эгчийн гайхалтай нөхөрлөлийг сонсох болгондоо өөрийн эрхгүй атаархах юм. Өө Бурхан минь! Би яахаа мэдэхгүй байна. Атаархлын хүлээсээс ангижрахад минь Та намайг хөтлөх болтугай…” гэж Бурханд хэлсэн.

Дараа нь манай чуулганы Лиу эгч надтай уулзахаар ирлээ. Тэгээд байр байдалд минь тааруулан надтай нөхөрлөж, бас Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн юм. “Бусад хүн олны анхаарлыг булаах вий, өөрсдөөс нь давж, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы эдгээр үгийг сонсоод би яг ийм байдалд байснаа мэдэрсэн юм. Бурханы үгийн талаарх Ван эгчийн нөхөрлөлд гэгээрэл байсан боловч эгчийн хэлсэн зүйлээс би үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх зам эрж хайх гэж хичээгээгүй. Харин ч эсрэгээрээ эгчид атаархсан. Миний нөхөрлөл тааруу болоод онгирч чадахгүй, эцэст нь өөрийгөө шившиг болгох үедээ миний сэтгэл үймэрч, маш сөрөг болж, гонсойдог байлаа. Ах эгч нар маань намайг дорд үзэх вий гэхээс асар их айдаг байсан. Би маш аминчхан, жигшүүртэй байжээ. Онцгойрч чадах тухай л боддог байснаас биш хүн надаас сайн явааг яасан ч харж тэвчдэггүй байсан юм. Энэ нь атаач, жөтөөч зан биш үү? Үүнд хэвийн хүн чанарын өчүүхэн ч болов хэлтэрхий байхгүй! Эргээд бодоход, би Бурханд итгэдэг болохынхоо өмнө ч бас тийм байж. Найз нөхөд, хамаатан садан, хөршүүд, хамтран ажиллагсадтайгаа харилцаж байхдаа бусад хүн намайг сайнаар яриасай гэж байнга хүсдэг байсан. Заримдаа хамтран ажиллагч маань миний өмнө өөр хүний ажлыг магтах юм бол надад эвгүй санагдаж, бусдад магтуулахын тулд ажлаа сайн хийхээр чармайж, хэчнээн хүнд хэцүү, эцэж туйлдам байсан ч гэлээ дуртайяа хийдэг байлаа. Үүнийгээ өөрөө мэддэггүй, зүгээр л нэг ёсны ахин дэвших хүсэл гэж боддог байж. Тэдгээр нь Сатаны завхарсан зан чанарын илрэл байсан гэдгийг одоо л ухаарлаа. Дараа нь би Бурханы өмнө үе үе очиж, хүндрэл бэрхшээлийнхээ талаар залбирах болсон юм. Цуглааны үеэр зүрх сэтгэлээ тайван байлгаж, бусдын нөхөрлөлийг сонсоход анхаардаг байлаа. Миний нөхөрлөх ээлж болоход яаж Ван эгчээс сайн нөхөрлөх вэ гэж бодохоо больсон. Харин ч Бурханы үгийг тайвнаар эргэцүүлж, тэдгээрээс юу ойлгосноо нөхөрлөлөөр хуваалцдаг байлаа. Ингэж хэрэгжүүлэхдээ үнэхээр хавьгүй илүү тайвширч, чөлөөлөгдсөнөө мэдэрсэн шүү.

Хэсэг хугацааны дараа, атаа жөтөө минь урьдынхаасаа багассан гэдэг нь үнэхээр мэдрэгдсэн, гэхдээ сатанлаг завхарсан зан чанар үнэхээр гүн үндэслээд, тохиромжтой орчин бий болох бүрд өөрийгөө илчилдэг юм билээ. Дараа нь хэдэн цуглааны үеэр, Ван эгчийн нөхөрлөлийг бусад ах эгч магтаж байгааг харах болгонд дахиад л атаархаж эхэлсэн дээ. Тэгээд эгч бид хоёр хөндийрч байгааг мэдэрсэн юм. Гэхдээ би тийм байдалтай амьдарч байхдаа бусдад сэтгэлээ уудалж зүрхлээгүй. Тэгэх юм бол намайг дорд үзэх байх гэж айж байсан. Тийм болохоор хэд хэдэн цуглааны үеэр би маш их зожгирсон юм.

Нэг орой Лиу эгч над руу залгалаа. Эгч санаа нь зовж, намайг сүүлийн үед ямар нэг бэрхшээл туулаа юу гэж асуусан. Тэгэхээр нь, “Би хэтэрхий завхарсан хүн үү? Бурхан над шиг хүнийг аврахаас татгалзах уу?” гэж бөөрөнхийллөө. Эгчид дорд үзэгдэх вий гэж айгаад өөр юм хэлээгүй юм. Дараа нь Лиу эгч миний байдалтай холбогдуулан Бурханы үгийн ийм хэсгийг уншиж өгсөн: “Үнэнч хүн байхын тулд хүн сэтгэлээ нээж, өөрийгөө илчлэх ёстой гэдгийг сонсох үедээ зарим хүн ‘Үнэнч байх хэцүү юм. Би боддог бүхнээ бусдад хэлэх ёстой гэж үү? Эерэг зүйлийг л ярилцахад хангалттай бус уу? Би бусдад хар бараан, завхарсан талаа хэлэх хэрэггүй биз дээ?’ гэдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг бусдад хэлдэггүй, өөрийгөө задлан шинжилдэггүй бол өөрийгөө хэзээ ч мэдэхгүй; мөн ямаршуу зүйл болохоо хэзээ ч танихгүй бөгөөд бусад хүн хэзээ ч чамд итгэж чадахгүй. Энэ бол баримт. Хэрэв бусад хүний итгэлийг хүлээх хүсэлтэй бол чи эхлээд үнэнч байх ёстой. Үнэнч хүний хувиар чи эхлээд хүн болгонд зүрх сэтгэлээ нээх ёстой, ингэснээр хүн бүр үүнийг шинжилж, бодож байгаа бүхнийг чинь харж, үнэн нүүр царайг чинь хальт харж чадна; чи сайхан харагдахын тулд дүр эсгэж, дүр үзүүлэхээр оролдох ёсгүй. Тэр үед л хүмүүс чамд итгэж, үнэнч хэмээн тооцох болно. Энэ бол хамгийн үндсэн хэрэгжүүлэлт бөгөөд үнэнч хүн байхын урьдач нөхцөл юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханы эдгээр үгийг уншиж өгчхөөд эгч надтай ингэж нөхөрлөсөн, “Бид үнэнийг эрж хайхын тулд сэтгэлээ уудалж, нөхөрлөх ёстой; энэ бол сүнсний чөлөөлөлтөд хүрэх нэг зам. Энэ нь бас үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байх арга зам юм. Ингэснээр бид ах эгч нараасаа тусламж авч чаддаг. Энэ нь завхарсан зан чанараа илүү хурдан шийдвэрлэх боломж олгож, бидэнд чөлөөлөгдсөн мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ бид хүндрэл бэрхшээлээ ил болгохыг хүсэхгүй байвал Сатаны заль мэхэнд амархан автаж, амь маань хохирол амсах эрсдэлтэй болно” гэсэн. Лиу эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би зоригоо чангалж, юу туулж байснаа эгчид хэллээ. Тэгээд Лиу эгч Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж өгсөн юм: “Бурханы авардаг хүмүүс нь Сатаны завхралаас үүдсэн завхарсан зан чанартай хүмүүс байдаг; тэд өндөг шиг өөгүй төгс хүмүүс юм уу вакуум орчинд амьдардаг хүмүүс биш. Зарим нь завхралаа илчилмэгцээ, ‘Би дахиад л Бурханыг эсэргүүцлээ; Түүнд олон жилийн турш итгэсэн мөртөө одоо ч өөрчлөгдөөгүй байна. Бурхан намайг хүсэхээ больсон нь лавтай!’ гэж боддог. Энэ нь ямархуу хандлага вэ? Тэд өөрсдийгөө орхисон бөгөөд Бурхан өөрсдийг нь хүсэхээ больсон гэж боддог. Ингэх нь Бурханыг буруугаар ойлгож байгаа хэрэг бус уу? Чамайг ийм сөрөг байх үед хуяг дуулганаас чинь ан цав олох нь Сатанд хамгийн амархан бөгөөд Сатаныг амжилт олмогц үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байдаг. Иймээс чи хэчнээн ч хүнд байдалд орж, чамд хэчнээн их сөрөг санагдаж байлаа ч гэсэн хэзээ ч бууж өгөх ёсгүй. Амийн өсөлтийн үйл явцад, аврагдаж байхдаа хүмүүс заримдаа буруу замаар орж, эсвэл замаа алддаг. Тэд нэг хэсэгтээ, амь нь төлөвшөөгүй байдал харуулдаг, эсвэл заримдаа сөрөг, сул дорой болж, буруу зүйл хэлж, бүдэрч ойчиж, эсвэл бүтэлгүйтэлд өртдөг. Бурханы үзэл бодлоор бол ийм зүйл бүгд хэвийн бөгөөд Бурхан эдгээрийн төлөө сүржигнэхгүй юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхэд амийн оролт хамгийн чухал”).

Эгч надтай ийм нөхөрлөл хийсэн: “Бид бүгдийг Сатан гүн гүнзгий завхруулсан. Бид биеэ тоосон, зальхай, аминч, атаархуу байдаг. Эдгээр сатанлаг зан чанар бид бүгдийн дотор гүнээ шингэж, бүр бидний амь болсон. Ийм учраас зан авир, хандлага маань алхам тутамдаа завхрал илчилдэг. Энэ нь намайг үнэхээр залхаадаг байсан: Би өөрийнхөө завхарсан зан чанарын талаар бага зэрэг ойлгодог, үүнийгээ илчилчхээд гэмшдэг хэрнээ дараа нь яагаад дахиад тэгдэг юм бэ? Бурханы үгийг уншсаны дараа, сатанлаг зан чанар минь үнэхээр ноцтой байсныг би эцэст нь ухаарсан юм. Бас зан чанарын өөрчлөлт гэдэг ганц хоногийн дотор болчихдог зүйл биш гэдгийг ойлгосон. Хүмүүс өөрсдийгөө жаахан мэддэг болчхоод шууд өөрчлөгдөж чадахгүй. Бурханы үгийн урт удаан хугацааны шүүлт гэсгээлт, засалт харьцалт, шалгалт цэвэршүүлэлтгүйгээр жинхэнэ өөрчлөлт гарах боломжгүй. Бурхан шүүлт, гэсгээлт явуулах гэж ирсэн нь биднийг ариусгаж, өөрчлөх зорилготой. Сатан биднийг хэр гүн гүнзгий завхруулсныг Бурхан мэддэг, бас бидний биеийн хэмжээ, зан чанараа өөрчлөхөөр хичээж байхад тулгардаг бэрхшээлийг мэддэг, тийм болохоор үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан уучилж, тэвчээртэй ханддаг юм. Бид үнэнийг эрэлхийлэхээр сэтгэл шулуудаж, зан чанараа өөрчлөхийн тулд үнэн сэтгэлээсээ эрж хайна гэж Бурхан найддаг. Тийм болохоор бид өөрсдөдөө зөв хандах ёстой. Бурханы үгийг илүү их идэж ууж, үгийнх нь шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой. Тэгвэл нэг л өдөр завхарсан зан чанар маань өөрчлөгдөх учиртай.”

Дараа нь бид Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншсан юм: “Байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгармагцаа үүнийг даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм… Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, мөн ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэлд чинь улам их орон зай нээгдэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан байх болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз! Ийм байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл эхлээд тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой. Эс бөгөөс тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд бага олж авах тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа улам хэрэггүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”).

Алдар нэр, байр суурийг хэт их хүссэнээс болж би атаархах болсон, бас зан чанар маань хэт биеэ тоосон байсныг Бурханы үгийн талаарх эгчийн нөхөрлөл надад ухааруулсан юм. Би багаасаа ХКН-ын боловсрол эзэмшиж, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг”, бас “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах” гэсэн. элдэв янзын сатанлаг амьдралын гүн ухаан, хоронд автсан байсан. Эдгээр сатанлаг хор зүрх сэтгэлийн минь гүнд шингэж, зан чанарыг минь биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй болгосон байж. Эдгээр сатанлаг зан чанараар хянуулаад би гойд их санаархалтай, түрэмгий болж, юу ч хийлээ гэсэн бусдаас давмаар санагддаг байсан. Нийгэмд ийм байж, чуулганд ч бас ингэдэг байсан байна. Цуглааны үеэр нөхөрлөж, залбирч байхдаа ч гэсэн бусад хүнээс дээр байхыг л хүсэж, бусдад магтуулах үедээ л аз жаргалтай байдаг байсан. Өөр хүн надаас дээр болж таармагц үүнийг нь хүлээн зөвшөөрч чадалгүй атаархдаг байлаа. Сэтгэлийнхээ мухарт тэр хүнийг эсэргүүцэж, түүнд саад болдог байсан. Тэднийг үнэхээр давж гарч чадахгүй бол шууд л сөрөг байдал, буруу ойлголтод автаж, өөртөө зохих ёсоор хандаж чаддаггүй байж. Тэр ч байтугай Бурханыг буруугаар ойлгож, өөрийгөө Бурханы авралын бай болж чадахгүй гэж боддог байсан шүү. Сатаны завхрал намайг биеэ тоосон, эмзэг, аминчхан, жигшүүртэй болгож, амьдрал минь үгээр илэрхийлэхийн аргагүй хөөрхийлөлтэй болсныг би ойлгосон. Дараа нь би Бурханы үгэн дотроос хэрэгжүүлэх зам олсон юм. Би аливааг орхиж, хойш тавьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж сурах ёстой. Махан биеэ хаяж, аминч үзэл, байр сууриа дарж, Ван эгчийн давуу талаас илүү их суралцаж, өөрийнхөө сул талыг нөхөх ёстой. Ийм маягаар л илүү их үнэнийг ойлгож, олж авна.

Дараа нь би Бурханы үгийн ийм хэсгийг уншсан юм: “Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, учир нь оч болгонд гэрлийн гялбаа байдаг ба амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 21-р бүлэг). Бурханы эдгээр үгийг уншмагцаа би, Бурхан хүн болгонд ялгаатай хэв чанар, билиг авьяас хайрладаг учраас хүн бүрд өөр өөр шаардлага тавьдаг гэдгийг ойлгосон. Үнэндээ, бид үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл тайтгарна. Ван эгч сайн хэв чанартай бөгөөд үнэнийг маш хурдан ойлгодог юм байна. Өнөөдөр Бурханы зохицуулалтаар бид хамт цугладаг, Биднийг бие биеийнхээ давуу талаас суралцаж, сул талаа нөхсөнөөр үнэнийг ойлгож, хамтдаа Бурханы үгийн бодит байдалд оруулах гэж Тэр зорьдог. Би өөрийнхөө давуу болон сул талыг зөв зохицуулах ёстой. Бурхан намайг ямар ч хэв чанартай байлгахаар тогтоосон бай, Түүний захиралт, зохицуулалтад захирагдаж, сэдлээ засаж, үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх ёстой. Ойлгосныхоо хэрээр нөхөрлөж, мэдсэнийхээ хэрээр хэрэгжүүлэх ёстой. Би чадах бүхнээ хийх ёстой, ингэснээр Бурхан намайг гэгээрүүлж, замчилна. Ингэхийн тулд би Бурханы өмнө ийм шийдвэр гаргасан юм: Одоогоос би үнэнийг эрэлхийлэхээр чармайж, явцуу бодолтой байхаа, өөрөөсөө чадварлаг хүмүүст атаархахаа больж, Бурханы хүслийг биелүүлэхийн тулд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг хүсэж байна.

Чуулганы дараагийн цуглаан тун хурдан хаяанд ирсэн юм. Би Ван эгчид хэчнээн их атаархаж, завхарсан зан чанарынхаа ямар талыг илчилсэн тухай ах эгч нартаа хэлэхийг хүсэж байсан боловч энэ талаар бодмогц л тэд намайг яаж харах бол, Ван эгч өөрт нь атаархаж байсан гэж мэдвэл намайг юу гэж бодох бол гэхээс айлаа. Сэтгэлийнхээ мухарт энэ нөхцөлтэй нүүр тулахад жаахан дургүй байсан. Тэгээд дотроо Бурханд чимээгүйхэн залбирсан юм. “Өө Бурхан минь! Та надад итгэл, зориг хайрлах болтугай. Би нэрэлхүү зан, байр сууриа хойш тавьж, ах эгч нартайгаа ний нуугүй нөхөрлөж, бидний хоорондох ан цавыг арилгамаар байна. Бурхан Та миний замч байх болтугай” гэж хэлсэн. Залбирсны дараа хавьгүй тайвширсан болохоор ямар байдалд байсан тухайгаа, бас туулж ирсэн бүхнийхээ тухай ярилаа. Ах эгч нар маань намайг сонссоныхоо дараа дорд үзээгүйгээр зогсохгүй чухамдаа үнэнч байж чадсан эр зоригийг минь бүгд биширсэн юм. Бурханы үгийн дагуу хэрэгжүүлснээр л сатанлаг завхарсан зан чанараасаа ангижирч, чөлөөлөлт, эрх чөлөөг олж авч чадах юм байна гэдгийг миний туршлага ойлгууллаа гэж тэд хэлсэн. Бас тэд дараа ийм нөхцөл байдалтай тулгарвал яах вэ гэдгээ одоо мэдэж авлаа гэсэн юм. Удаах цуглаанууд дээр би Ван эгчийн олон давуу талыг олж харсан: Бурханы үгийг идэж ууж байхдаа эгч өөрийнхөө байдлыг нөхөрлөлдөө нэгтгэж чаддаг байсан. Асуудалтай тулгарах бүрдээ эгч Бурханы өмнө очиж, Бурханы санаа зорилгыг эрж хайж, Бурханы үгэн дотроос хэрэгжүүлэх зам олж чаддаг байсан юм. Эгч миний өрсөлдөгч биш, харин надад тусалж чадах хүн мөн гэдгийг эдгээр давуу талыг нь олж харсныхаа дараа л би ойлгосон. Бурхан биднийг хамт ажиллуулахаар зохицуулдгийн зорилго бол бие биеийнхээ сул талыг нөхөхийн тулд нэг нэгнийхээ давуу талаас суралцах явдал гэдгийг тэр үед л би зүрх сэтгэлийнхээ угаас мэдэрсэн. Ийм маягаар бодохоор би бүрэн чөлөөлөгдсөн мэт санагдсан. Одоо надад цуглаан болгон нэг ёсны жаргал мэт санагддаг болсон. Би атаа жөтөөний нөлөөнд автахаа болиод, бусдын давуу талыг ашиглан сул талаа нөхөж, бусадтай эв найртай амьдарч, сүнсэндээ эрх чөлөө мэдэрч чаддаг болсон.

Өмнөх: 9. Итгэл гэдэг нь Бурханд найдна гэсэн үг юм

Дараах: 11. Жинхэнэ хүн шиг амьдрах цорын ганц зам

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

89. Тархи угаахын эсрэг тулаан

Жао Лян, ХятадБи 19 настай байхдаа Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намын цагдаа нарт баривчлагдсан юм. Тэд Бурханыг үгүйсгүүлж,...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх