Ном

  • Үг нь махбодоор илэрсэн

    Өөрийн ажлыг гүйцэтгэхээр гарч ирсэн, эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг бөгөөд тэдгээр нь бүгд “Үг нь махбодоор илэрсэн” номд багтжээ. Энэ нь “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1) хэмээн Библид бичигдсэнийг биелүүлсэн билээ. “Үг нь махбодоор илэрсэн” номын тухайд гэвэл, дэлхий бүтээгдсэнээс хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм. Эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан тул тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодол болон хүн төрөлхтнийг гэх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд төрөлхийн ялгамж чанараа ашигласан анхны удаа юм гэж хэлж болно.
  • Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

    Энэ ном дахь түүвэр нь бүгд “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажилдаа зориулан Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг юм. Эдгээр нь Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг бүх хүнд Бурханы дуу хоолойг нэн даруй сонсгохын тулд сонгосон, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрж хайж, судалдаг хүн бүрийн яаралтай олж авах хэрэгтэй үнэн билээ. Энэ номд буй Бурханы илэрхийлэл нь Илчлэлийн номд зөгнөсөнчлөн чуулгануудад хандан Ариун Сүнсний хэлж буй үг юм. Бурханы өнөөгийн эдгээр үг нь Бурханы илрэлт болон ажлын хамгийн сайн гэрчлэл төдийгүй Христ бол зам, үнэн, амь гэх баримтын хамгийн сайн гэрчлэл мөн. Эзэний ирэхийг хүлээж, Бурханы илрэлт болон ажлыг хүсэн хүлээдэг бүх хүнд энэ номыг унших боломж олдоно гэж бид найдаж байна.
  • Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы хэлсэн гол чухал үгс

    “Үг нь махбодоор илэрсэн” ном дахь эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн гол чухал үгээс авсан эшлэлүүдийг энэхүү ном нь агуулдаг. Эдгээр гол чухал үг нь үнэнийг шууд тайлбарлаж чаддаг бөгөөд Бурханы хүслийг ойлгож, Бурханы ажлыг мэдэж авч, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдэх боломжийг хүмүүст шууд олгож чаддаг. Тэдгээр нь Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг бүх хүнд зориулсан Түүний мөрийг эрж хайх гарын авлага бөгөөд тэнгэрийн хаанчлалын үүд хаалгыг олоход таныг хөтөлж чадна.
  • Өдөр тутмын Бурханы үг

    Энэхүү номд “Үг нь махбодоор илэрсэн” номоос сонгож авсан хэсгүүд багтсан билээ. Бурханы үгээс үнэн болон өдөр тутмын амийн хангалтыг хүртэх боломжийг Бурханы сонгосон хүмүүст олгох үүднээс хүмүүсийн амийн оролтод хамгийн сургамжтай, Төгс Хүчит Бурханы гол чухал эдгээр үгийг хүмүүсийн таашаалд нийцүүлэн тусгайлан сонгож авсан юм. Ийнхүү үнэнийг хайрладаг хүмүүс үүнийг ойлгож, Бурханы өмнө амьдарч, Бурханаар авруулж, төгс болгуулах боломжтой боллоо. Бурханы эдгээр гол чухал үг бол үнэний илэрхийлэл; түүнчлэн, амийн хамгийн чухал онч мэргэн үг тул хүмүүст үүнээс илүү сургамжтай, ач тустай үг гэж үгүй. Хэрэв чи эдгээр үгээс өдөр бүр нэг хэсгийг үнэхээр таашаан эдэлж чадаж байвал энэ л чиний хамгийн агуу зол завшаан бөгөөд чи Бурханаар ерөөгджээ.
  • Төгс Хүчит Бурханы үгийн түүвэр

    Өөрийнхөө ажлын тухай ярьсан Төгс Хүчит Бурханы үгийн түүвэр энэ номд багтсан бөгөөд Хаанчлалын эрин үе дэх Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг гэрчилдэг. Тэдгээр нь Бурханы илрэлтийг хүсэн тэмүүлдэг бүх хүнд, Аврагч цагаан үүл хөлөглөн аль хэдийн эргэн ирсэн бөгөөд Тэр бол эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан—Илчлэлийн номд зөгнөгдсөн, хуйлмал номыг нээж, долоон лацыг эвдсэн Хурга юм гэдгийг ухааруулдаг.
  • Хургыг дагаж шинэ дуу дуулъя

    Магтан дууны энэхүү ном нь хоёр үндсэн хэсэгт хуваагддаг: Эхнийх нь Төгс Хүчит Бурханы гол чухал айлдваруудаас зохиосон, Бурханы үгийн магтан дуунуудыг агуулдаг, харин хоёр дахь нь чуулганы амьдралын магтан дуунуудыг агуулдаг бөгөөд Бурханыг дагах зуураа Түүний шүүлт болон хүндрэл бэрхшээл, гай зовлон туулсныхаа дараа Бурханы сонгосон хүмүүсийн хийсэн бодит гэрчлэл юм. Эдгээр магтан дуу нь хүмүүс сүнслэг үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, Бурханд ойртож, Түүний үгийг тунгаан бодож, үнэнийг ойлгоход асар их ач тустай. Мөн Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж буй хүмүүст бүр ч их ач тустай билээ.
  • Эцсийн өдрүүдийн Христийн гэрчлэлүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

    Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан олон янзын үнэнийг илэрхийлж, Библи дэх үнэн, нууц бүрийг ил болгож, Бурханы ажлын гурван үе шатны дотоод түүх, Бурхан махбод болохын нууц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын нууц гэх мэтийг хүн төрөлхтөнд илчилсэн юм. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт мөн гэдгийг энэ нь гэрчилдэг.
  • Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог (Шинэ итгэгчдэд зайлшгүй чухал зүйлс)

    Энэхүү ном нь Бурханы ажлын гурван үе шат, Түүний нэрс, бие махбодтой болохын нууц, үнэн замыг худал замаас хэрхэн ялгах гэх мэт үзэгдэлтэй холбоотой үнэний эмхэтгэл юм. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж саяхан хүлээн авсан хүмүүс үүнийг уншиж, өөрсдийгөө зэвсэглэж болно, ингэснээр тэд Бурханы ажлын үзэгдэлтэй холбоотой үнэнийг ойлгож, үнэн замд аль болох хурдан суурь тавьж болох юм.
  • Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг харагтун

    Ухаалаг охид Бурханы айлдвараас Бурханы дуу хоолойг таньж, илрэлтийг нь харах ба Эзэнийг эргэн ирэхэд угтан авна. Энэхүү ном бол бие махбодтой болсон Бурхан болон хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шаттай холбоотой үнэний түүвэр юм. Эдгээр үнэн нь эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илрэлт болон ажлыг гэрчилдэг: Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд үнэнийг илэрхийлсэн, мөн эцсийн өдрүүдэд “Бурханы гэрээс эхлэн шүүлтийн” ажлыг хийж байгаа, ийнхүү Тэрээр хүн төрөлхтнийг Бурханы сэнтий рүү буцаан хөтөлдөг.
  • Христийн шүүх суудлын өмнөх туршлагын тухай гэрчлэлүүд

    Эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт эхэллээ! Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажлаа гүйцэтгэхийн тулд үнэнийг илэрхийллээ. Бурханы үгийн илчлэл болон шүүлтээр дамжуулан Бурханы сонгосон хүмүүс сатанлаг завхралынхаа бодит баримтыг аажмаар ухааран, Сатаны нөлөөнөөс ангижирч, аврал хүртэх замыг олж, алгуурхнаар амь зан чанартаа өөрчлөлт гаргаж байна. Эдгээр бодит туршлага нь Төгс Хүчит Бурханы гүйцэтгэсэн шүүлтийн ажил бол хүн төрөлтнийг бүрэн ариусгаж, аврах ажил юм гэдгийг гэрчилдэг.
  • Ялагчдын гэрчлэлүүд

    Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа эх газрын Хятадад өргөжүүлснээс хойш Бурханы сонгосон хүмүүс Хятадын засгийн газрын харгис, хэрцгий хавчлагыг туулсан хэдий ч Бурханы үгийн удирдамж дор номхоршгүй, гуйвшгүй үнэнч байсаар ирсэн бөгөөд Сатаныг ялсан ялалтын талаар цангинасан гэрчлэл хийсэн билээ. Төгс Хүчит Бурхан Хаанчлалын эрин үед бүлэг ялагчдыг үнэхээр бий болгож, улмаар Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлснийг баримтууд бүрэн дүүрэн батлан харуулдаг.
  • Би Төгс Хүчит Бурхан руу хэрхэн буцан очсон тухай

    Бурхан руу буцан эргэсэн хувийн аяллын тухай онцгой түүх Бурханд итгэгч бүрд бий. Энэхүү ном нь Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгээс удирдамж хүлээн авч, үнэн замын талаар тодорхой мэддэг болж, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн тухай бодит туршлагыг хуваалцдаг. Зарим нь шашны үзлийнхээ хүлээс, хязгаарлалтаас ангижирч, зарим нь шашны хүрээн дэх антихрист хүч болон Хятадын Коммунист Намын ёрын муу хүчний саад бартаа, хавчлагаас зугтаж, харин зарим нь дэлхий ертөнцийн ёрын муу чиг хандлагыг танин мэджээ. Эцэст нь тэд бүгдээрээ Бурханы өмнө эргэн ирсэн юм.