33. Алдар нэр, ашиг хонжооны дөнгө

Жиели, Испани

2015 оны жил тутмын сонгууль дээр намайг чуулганы удирдагчаар сонгосон юм. Би олон арван ах эгч нарын дундаас удирдагчаар сонгогдсон гэхээр, бусдаас мундаг гэсэн үг байх учиртай гэж бодоод үнэхээр догдолсон. Тэр үеэс хойш үүргээ гүйцэтгэж байхад, амийн оролтод нь бэрхшээл тулгарах үед ах эгч нар нөхөрлөл хийхээр над дээр ирж, чуулганы ажилд тулгарсан асуудлаа багийн ахлагчид надтай зөвлөлддөг боллоо. Надад давамгай гэх тийм нэг мэдрэмж өөрийн эрхгүй төрсөн. Тэгээд цээжээ төвийлгөж, биеэ тоосон байдлаар нааш цааш алхалж, цуглаан дээр нөхөрлөх үедээ итгэл дүүрэн байдаг байлаа. Хэсэг хугацааны дараа, хамтран зүтгэгч Лиу эгч хэв чанар сайтай, үнэний талаарх нөхөрлөл нь тов тодорхой, хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн тулд уг үндсийг нь ухаарч чаддаг гэдэг нь анзаарагдсан юм. Эгч бас хэрэгжүүлэх замыг зааж өгч, хүн болгон эгчийн нөхөрлөлийг сонсохыг хүсдэг боллоо. Би эгчийг бишрэхээс гадна атаархсан. Гэхдээ хүний дор орохыг хүсээгүй болохоор эгчээс сайн харагдахын тулд яаж илүү иж бүрэн, илүү их гэрэлтэй нөхөрлөл хийх вэ гэж бодон тархиа гашилгаж, цуглаан болгоны өмнө чамбай бэлддэг байлаа. Нөхөрлөлөө дуусгахад ах эгч нар санал нийлэн толгой дохиж байхыг хараад өөртөө тун их сэтгэл ханаж, ололт амжилт гаргаснаа мэдэрдэг байсан. Дараа нь, миний хамтран зүтгэгч Жэн ах киноны талаар чамгүй их мэргэжлийн мэдлэгтэй, бас компьютерт сайн гэдгийг олж мэдлээ. Кино зураг авах үүрэг гүйцэтгэж байгаа ах эгч нар Жэн ахтай үе үе холбогдох асуудлаар хэлэлцэнэ, харин би чуулганы удирдагчийн хувиар нэмэрлэх юмгүй байсан. Тэгээд илүүдэл хүн шиг санагдан, үүндээ үнэхээр бухимдсан юм. Тэд асуудал гарах болгонд Жэн ахыг олж уулзаад байгаа хойно намайг ахтай эн зэрэгцэхгүй гэж боддог байхаас зайлахгүй гэж бодсон. Би ч гэсэн киноны талаар юм мэддэг бол сайхан аа, тэгвэл ах эгч нар асуудлаа надтай зөвлөлдөнө шүү дээ гэж бодогдсон юм. Тэгээд илүү ихийг олж мэдэх гэсэндээ кино яаж хийх талаар судалж, суралцахаар өглөө эрт босож, оройтож унтдаг боллоо. Би чуулган дахь бүх асуудал, ах эгч нарын байдлыг огт хайхраагүй юм. Хэсэг хугацааны дараа хэд хэдэн багийн ажилд асуудал гарч эхэлсэн, би яаж ч нөхөрлөл, цуглаан хийгээд үүнийг ер шийдвэрлэж чадахгүй байлаа. Ах эгч нарын байдал шийдвэрлэгдээгүй болохоор кино хийх явц саатаж, асуудал ар араасаа ундарч байсан. Би маш их дарамтад ороод бараг амьсгаа авах ч завдалгүй болж, зовж шаналсан. Бусад маань намайг юу гэж бодох бол, удирдагч байх ямар ч чадваргүй, тийм үүрэг гүйцэтгэхэд тэнцэхгүй гэж бодох болов уу гэж санаа зовсон. Би удирдагчийн албан тушаалаа авч үлдэж чадахгүй юм шиг санагдаж байлаа. Энэ талаар бодох тусмаа улам сөрөг болсон. Хий нь гарсан шаар шиг болж, урьдын эрч хүч маань алга болсон. Сөрөг байдалд амьдарч, үүрэгтээ цалгайрсаар нэг л мэдэхэд Ариун Сүнсний ажлыг алдсан. Тэгээд үүрэгтээ ямар ч үр дүнд хүрэхгүй байсан болохоор намайг халсан даа. Тэр мөчид би нэр нүүрээ бүрмөсөн барсан мэт санагдаж, газрын гаваар орчихмоор болсон шүү. Бас, “Ах эгч нар намайг бодит ажил хийдэггүй хуурамч удирдагч байсан гэх болов уу?” гэж гайхаж байлаа. Энэ талаар бодох тусмаа улам сэтгэл гонсойсон.

Тэр шөнө орондоо хэвтээд унтаж чадалгүй нааш цааш хөрвөөж, залбиралдаа Бурханыг ахин дахин дуудаж, байр байдлаа мэдэхэд минь намайг залж чиглүүлээч гэж гуйлаа. Дараа нь Бурханы энэ үгийг уншсан юм: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, ‘Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй’ хэмээн бодсоор байдаг… Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй. Амийг эрэлхийлдэггүй хүмүүс өөрчлөгдөж чадахгүй, үнэнээр цангадаггүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Чи хувийн өөрчлөлт болон оролтдоо төвлөрдөггүй, харин хэрээс хэтэрсэн хүсэлдээ болон Бурханы төлөөх хайрыг чинь хязгаарлаж, Түүнд ойр очихоос чамайг хязгаарладаг зүйлсэд үргэлж төвлөрдөг. Тэдгээр зүйл чамайг өөрчилж чадах уу? Тэдгээр нь чамайг хаанчлал руу аваачиж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Үүнийг уншсаныхаа дараа саяын байдлаа эргэцүүллээ. Би удирдагчийн үүрэг авснаасаа хойш алдар нэр, байр суурь хөөцөлдөж, бусдын дээр гарах гэж хүсэхээс өөр юу ч хийгээгүй байсан. Үнэний талаарх Лиу эгчийн нөхөрлөл минийхээс сайн байгааг харчхаад эгчийг миний дээр гарах вий гэж айсан. Тэгээд бусдаас бишрэл, магтаал хүртэхийн тулд яаж эгчээс сайн нөхөрлөх вэ гэж бодсон юм. Жэн ах мэргэжлийн чадвартай гэдгийг, бас олон ах эгч үүрэгтээ гарсан асуудлын талаар ахтай ярилцаж байгааг хараад би атаархаж, ахыг голсон. Ахын дээр гарахын тулд мэдлэг эзэмшихээр шаргуу ажиллаж, тэр ч бүү хэл багууд доторх асуудлыг үл тоомсорлосон. Ах эгч нарын асуудлыг шийдвэрлэж чадахгүй байхдаа Бурханд түшиглээгүй, бас нөхөрлөлөөр дамжуулж шийдэл олохын тулд ах эгч нартай хамт үнэнийг эрж хайгаагүй. Би үүргээ сайн биелүүлэхгүй бол удирдагчийн албан тушаалдаа үлдэж чадахгүй гэж айсандаа байр сууриа алдах вий гэж л санаа зовж байсан юм. Бурханы хүслийг анхаарсандаа огт биш, харин бусдаас илүү гарч, бусдыг ноёрхох давилуун санаархлаа биелүүлэх гэж үүргээ биелүүлж байснаа тэгэхэд л эцэст нь ухаарсан даа. Ах эгч нар надад итгэл хүлээлгэж, чуулганы удирдагчаар сонгосон шүү дээ, гэтэл би чуулганы ажил, ах эгч нарын амийн оролтыг огт бодолцоогүй. Үнэндээ би үүргээ үүрч, хариуцлагатай байгаагүй нь эцэстээ чуулганы ажлыг хохироосон юм. Би маш аминчхан, жигшүүртэй байж. Үүргээ биелүүлэхгүй, харин ч ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байж! Тэгээд итгэлдээ зөв замаар явалгүй үргэлж алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, Бурханыг зэвүүцүүлсэндээ харамссан. Үүргээсээ халагдсан маань Бурханы зөвт шүүлт, гэсгээлт байлаа. Бурхан намайг таягдан хаяагүй, харин ааш авираа эргэцүүл гэж намайг халсан. Үүгээрээ Бурхан намайг хамгаалж, аварч байсан юм! Хэсэг хугацаанд сүнслэг үйл ажиллагаа хийж, эргэцүүлснээр байдал минь аажмаар сайжирсан болохоор чуулганы удирдагч надад ердийн үүрэг оноохоор зохицуулсан юм. Тийм боломж олгосонд нь Бурханд үнэхээр талархсан болохоор тэр үүргээ гарцаагүй нандигнаж, Бурханыг эсэргүүцэх замаар алдар нэр, байр суурь хөөцөлдөхөө больё гэж чимээгүйхэн шийдлээ.

Тэр туршлагын дараа алдар нэр, байр суурь хүсэх хүслээсээ бага зэрэг салж чадсан гэж бодсон ч Сатан намайг дэндүү гүн гүнзгий завхруулсан байж. Завхарсан зан чанарыг ердөө багахан ойлголт, эргэцүүллээр шийдвэрлэх аргагүй болохоор Бурхан намайг илчилж, аврах нөхцөл байдлыг дахин нэг удаа бүрдүүлсэн.

Хэдэн сарын дараа нэг өдөр, чуулганы удирдагч бидэнд багийн ахлагч сонго гэлээ. Үүнийг сонсмогцоо л би: “Надад багийн ахлагчаар сонгогдох боломж гарах болов уу? Би нэлээд чадварлаг ажилчин, гэхдээ ямар ч мэргэжлийн чадваргүй болохоор надад нэг их боломж гарахгүй байх даа” гэж цэгнэж эхэлсэн. Тэгээд багийн бусад цөөн хэдэн ах эгчийг бодолцож үзлээ. Жан ах мэргэжлийн чадвартаа гарамгай, үнэний талаарх нөхөрлөл нь ч бодитой, бас шударга ёсны мэдрэмжтэй, чуулганы ажлыг хамгаалах чадвартай байлаа. Ерөнхийдөө ахыг сонгох магадлал илүү өндөр байх шиг санагдсан. Би чуулганы удирдагч байхдаа Жан ахад ажил хариуцуулдаг байсан, гэтэл ах багийн ахлагчаар сонгогдвол надад юу хийхийг минь заах байлаа. Тэгвэл би ахын дор орох юм биш үү? Ингэж бодоод үнэхээр тавгүйтлээ. Сонгуулийн өдөр болоход би өөрийн эрхгүй сандарч, “Хэнд санал өгөх ёстой вэ? Жан ахад өгөх ёстой юу?” гэж дотроо тэмцэлдэж эхэлсэн юм: Ихэнх ах эгч үүрэг дэх аливаа асуудлаа Жан ахтай хэлэлцдэг, бас бусад багийн хүмүүс ч ажлаа байнга л ахтай зөвлөлддөг—энэ нь ахыг маш сайн харагдуулдаг талаар бодлоо. Ах багийн ахлагч болчихвол надаас дээгүүр байр суурьтай болох биш үү? Үүнээс болоод ахад санал өгөх хүсэлгүй болсон ч би мэргэжлийн мэдлэгээр дулимаг, тэр багийн ахлагч болоход тэнцэхгүй байсан юм. Тэгээд үнэхээр гутарч, шаналан тэр ажлын талаар илүү их мэддэггүй гэдгээ үзэн ядлаа. Яг тэгтэл, “Би багийн ахлагч болж чадахгүй юм бол таныг ч гэсэн заавал чадахааргүй болгоно доо” гэх муухай бодол толгойд орсон. Тэгээд тийм ч их мэргэжлийн мэдлэггүй Ву ахад санал өгсөн юм. Гайхмаар нь, тэгсэн ч гэсэн Жан ах сонгогдсон. Юм ингэж эргэхийг харахад онцгүй байсан боловч нэг л ичгүүртэй юм хийчихсэн юм шиг түгшүүртэй мэдрэмж шууд л төрлөө. Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Хэрэв тэд өөрсдөөсөө дээр хэн нэгнийг харвал тэр хүнийг дарлаж, түүний тухай цуу яриа дэгдээх юм уу бусдад түүнийг өндрөөр үнэлүүлэхгүй, хэнийг ч хэнээс нь дээр гаргахгүй гэсэндээ увайгүй арга ашигладаг бол ингэх нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг завхарсан зан чанар, мөн түүнчлэн зальхай, ов мэхтэй, дотуур тамиртай байдал бөгөөд энэ хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй. Тэд ингэж амьдардаг атлаа өөрсдийгөө агуу, сайн хүмүүс гэж боддог. Гэвч тэдэнд Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаг уу? Юун түрүүнд, эдгээр асуудлын шинж чанарын өнцгөөс яривал, ингэж авирладаг хүмүүс ердөө л хүссэнээ хийж байгаа хэрэг бус уу? Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаг уу? Тэд Бурханы гэрийн ажилд учирсан хор хохирлыг үл харгалзан өөрсдийн мэдрэмжийг л боддог бөгөөд өөрсдийн зорилгод л хүрэхийг хүсдэг. Ийм хүмүүс биеэ тоож, өөрийгөө зөвтгөдгөөр зогсохгүй аминчхан, жигшүүртэй байдаг; тэд Бурханы санаа зорилгыг огтхон ч хайхардаггүй бөгөөд ийм хүмүүс Бурханаас эмээх зүрх сэтгэлгүй байдаг нь ямар ч эргэлзээгүй. Иймээс тэд буруутгах ямар ч мэдрэмжгүй, ямар ч айдас хүйдэс, болгоомжлол, түгшүүргүй, мөн үр дагаврыг нь бодолцож үзэлгүйгээр хүссэн бүхнээ хийж, зоргоороо авирладаг. Тэд үргэлж ийм зүйл хийдэг, байнга л ийм маягаар аашилж ирсэн. Иймэрхүү хүмүүс ямар үр дагавартай тулгардаг вэ? Тэд асуудалд орно, тийм биз? Зөөлрүүлж хэлбэл, ийм хүмүүс дэндүү атаархуу, хувийн алдар нэр, байр суурийг дэндүү их хүсэмжилдэг, дэндүү хуурамч, зальхай байдаг. Арай хатуухан хэлэхэд, гол асуудал нь ийм хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас өчүүхэн ч эмээдэггүй. Тэд Бурханаас эмээдэггүй бөгөөд өөрсдийгөө туйлын чухал гэж бодон, өөрсдийгөө бүх талаар Бурханаас дээгүүр, үнэнээс дээгүүр хэмээн үздэг. Тэдний зүрх сэтгэлд Бурхан хамгийн дурдагдах үнэ цэнгүй, хамгийн өчүүхэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд Бурхан ямар ч байр суурьгүй байдаг. Зүрх сэтгэлд нь Бурханыг гэх орон зай байдаггүй, Бурханыг хүндэлдэггүй хүмүүс үнэн рүү орсон уу? (Үгүй.) Тэгвэл ихэвчлэн хөөр хөгжөөнтэйгөөр хаа сайгүй явж, өөрсдийгөө завгүй байлган, нэлээд их эрч хүч зарцуулж байх үедээ тэд юу хийж байгаа юм бэ? Ийм хүмүүс бүр Бурханы төлөө зарлагадахын тулд бүхнийг орхиж, асар их зовсон гэж хэлдэг ч үнэндээ тэдний бүх үйлдлийн сэдэл, зарчим, зорилго нь өөрсдийнхөө ашиг тусын төлөө байдаг; тэд бүх ашиг сонирхлоо хамгаалахаар л хичээж байгаа. Иймэрхүү хүн аймшигтай гэж та нар хэлэх үү, үгүй юү? Ямар төрлийн хүн Бурханыг хүндэлдэггүй хүн бэ? Тэр хүн биеэ тоосон бус уу? Сатан бус уу? Ямархуу зүйлс Бурханыг хүндэлдэггүй вэ? Амьтдаас гадна, Бурханыг хүндэлдэггүй бүхэн нь чөтгөрүүд, Сатан, тэргүүн тэнгэрэлч болон Бурхантай өрсөлддөг хүмүүс юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Үүнийг уншаад сэтгэл гонсойсон юм. Сонгуулийн явцад бодсон бодол, хийсэн үйлээ эргээд бодохоор нүүр хийх газаргүй болох шиг санагдлаа. Би Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханыг огт хүндлэлгүйгээр хувийнхаа сэдлийн дагуу, албан тушаал, нэр төрөө хамгаалах гэж санал өгсөн байсан. Жан ах чадвартай, үнэний талаарх нөхөрлөл нь ч бодитой, бас ах багийн ахлагч болбол хүн болгоны амийн оролт, чуулганы ажилд тустай гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ би атаархаж, ах багийн ахлагчийн хувьд миний дээр гарна гэж айсан болохоор Жан ахад албаар санал өгөөгүй юм. Би, “Дарангуйлал нуран унавал ардчиллыг амжилт олохооргүй болго” гэх агуу улаан лууны зарчмаар явж байж. Агуу улаан луу өөрөө эрх барьж чадахгүй бол өөр хэнээр ч эрх бариулахгүй гэх арга барилтай. Тэр шаардлагатай бол ширүүн тэмцэл ашиглан хоёр талын аль алийг сүйрүүлнэ. Би ч гэсэн ийм байсан биш үү? Өөрөө албан тушаалд очиж чадахгүй бол Жан ахыг ч бас очуулахыг хүсээгүй. Өөрийнхөө нэр төр, байр суурийг хамгаалахын тулд буруу хүнийг тэр албанд томилж, чуулганы ажилд хохирол учруулахыг илүүд үзсэн. Би маш аминчхан, жигшүүртэй, зальхай, хорлонтой байж, Бурханыг өчүүхэн ч хүндлээгүй юм. Бурханы илэрхийлсэн маш олон үнэнийг эдэлж, Бурханы гаргасан сайхан сэтгэлээр л үүргээ биелүүлэх энэ боломж олдсон шүү дээ. Гэтэл Бурханы хайрыг яаж хариулах вэ гэж бодохын оронд атаархаж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зүтгэж байж. Сатаны аялдан дагалдагч болж, Бурханы гэрийн ажлыг үймүүлж байж. Би урвагч этгээд байсан биш үү? Алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, үүргээ зохистой биелүүлэхгүй, бодит ажил хийж чадахгүй байснаас болж нэг жилийн өмнө үүргээсээ яаж халагдсанаа бодлоо. Гэтэл одоо адилхан нөхцөлд орчхоод бас л үнэнийг биш, алдар нэр, байр суурь хөөцөлдөж байсан юм. Хэрвээ энэ чигээрээ явбал Бурхан намайг голж, таягдан хаях байсан.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана). “Бурхан яагаад хүмүүсийг ‘өт’ гэж хэлдэг вэ? Түүний нүдээр, энэ завхарсан хүмүүс бүтээгдсэн зүйлс гэдэг нь тодорхой боловч бүтээгдсэн зүйлсийн гүйцэтгэх учиртай үүрэг хариуцлагыг тэд биелүүлсэн үү? Олон хүн үүргээ гүйцэтгэж байгаа ч тэдний гүйцэтгэл хэр сайн илэрхийлэгддэг вэ? Тэд үүргээ биелүүлэхдээ жаахан ч гэсэн идэвх санаачилгатай байдаггүй; хааяахан л өөрсдөө шийдээд хийх нь бий. Засаж, харьцаж, сахилгажуулахгүй л бол тэд юу ч хийдэггүй. Бас дээр нь тэднийг жаахан ч гэсэн итгэлтэй, өчүүхэн ч болов санаачилгатай байлгахын тулд байнга л цуглуулж, нөхөрлөж, хангах шаардлагатай байдаг. Энэ нь хүний завхрал биш гэж үү?… Тэдний бүхэл өдөржин боддог зүйлсийн аль нь ч үнэнтэй, эсвэл Бурханы замыг дагахтай хамаатай байдаггүй; тэд өдөржин ам руугаа хоол чихээд, юуны ч талаар боддоггүй. Тэд ямар нэгэн зүйлийн талаар жаахан бодлоо ч гэсэн тэр нь үнэний зарчимд нийцдэггүй. Хүн төрөлхтөнд Бурханы шаарддаг зүйлд хамаатай өчүүхэн төдий ч юм түүнд нь байдаггүй. Тэдний хийж гүйцэтгэдэг бүхэн саад хийх, үймүүлэх юм байдаг бөгөөд тэд Бурханд гэрчлэл хийнэ гэж огт үгүй. Махан биед сайн аливаа зүйлийг хэрхэн эрж хайх, байр суурь, алдар нэрийн төлөө хэрхэн тэмцэх, тодорхой бүлэг хүмүүсийн дунд хэрхэн нийцтэй байх, хэрхэн байр суурь олж авч, сайн нэр хүндтэй болох тухай бодлоор оюун санаа нь дүүрэн байдаг. Бурханы хайрласан хоолыг идэж, Түүний хангадаг бүхнийг эдэлдэг боловч тэд хүмүүсийн хийх ёстой зүйлийг хийдэггүй. Бурхан ийм хүмүүст дуртай байж чадах уу?… Юуны өмнө, өт мэт хүмүүс хэнд ч хэрэггүй, ичгүүргүй байдаг бөгөөд Бурханы нүдэнд ямар ч үнэ цэнгүй! Ийм хүмүүсийг Би яагаад үнэ цэнгүй гэж хэлдэг вэ? Бурхан чамайг бүтээж, чамд амь өгсөн атал хийх ёстой наад захын зүйл болох үүргээ чи гүйцэтгэж чаддаггүй; ердөө л хүний хүч хөдөлмөрийг сордог. Түүний нүдэнд бол чи ямар ч хэрэггүй зүйл бөгөөд амьд байхын хэрэг чамд байхгүй. Ийм хүмүүс өт биш гэж үү? Тиймээс өт байхыг хүсэхгүй бол хүмүүс юу хийх ёстой вэ? Нэгдүгээрт, байр сууриа олж, боломжит бүх аргаар үүргээ биелүүлэхийг хичээ, тэгвэл чи Бүтээгчтэй холбогдоно; чи Түүнд тайлан өгч чадна. Үүний дараа, үүргээ биелүүлэхдээ үнэнч байдалд хэрхэн хүрэхээ бодож үз. Чи юмыг ердөө л хааш яаш, аргацааж хийх ёсгүй; харин ч бүх зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Чи Бүтээгчээр тоглоом тохуу хийхээр оролдох ёсгүй. Харин Бурханы хий гэж шаардсан зүйлийг хийх ёстой ба анхаарал хандуулж, захирагдах ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”).

Бурханы үгийг тунгааж байхдаа асар их шаналсан. Алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөх Бурхан бузар, олиггүй гэж үздэг гэдгийг ухаарсан юм. Бурханы гэрт үүргээ гүйцэтгэх зол завшаан тохиосон нь Бурханы онцгой өргөмжлөл байсан атал би үүргээ биелүүлэхгүй байсан. Харин ч алдар нэр, байр сууриа л цаг ямагт бодож, бүр эдгээрийн төлөө Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн. Би Сатаны дүрд тоглож байж. Үүнд Бурхан маш их ой гутаж, үзэн ядсан! Бурхан ингэж хэлсэн байдаг: “Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу?” Яг үнэн. Би бол бүтээгдсэн зүйл, ямар ч үнэ цэн, нэр төр гэх юмгүй бузар, завхарсан хүн болохоор албан тушаалд үнэхээр томилогдлоо ч хэн гэдгээ өөрчилж чадахгүй шүү дээ. Би үүргээ ч сайн биелүүлж чадалгүй алдар нэр, ашиг хонжооны төлөө байнга тэмцэж, бусдад хүндлэгдэхийг хүсдэг байж. Мөс чанар, эрүүл ухаан минь хаа байв? Амьдрал минь ямар үнэ цэнтэй байв? Би туйлын үнэ цэнгүй өт хорхой байсан биш үү? Бурханы үгийн илчилсэн зүйлээс уг чанар, мөс чанарынхаа талаар бага зэрэг ойлгож авсныхаа дараа би өөрийгөө үзэн ядаж, махан биеийг хаян, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Дараа нь Жан ахтай очиж уулзаад, сонгуульд гаргасан жигшүүртэй сэдэл, үйлдлээ илчлэн, завхралынхаа талаар сэтгэлээ уудалсан юм. Ах намайг дорд үзээгүйгээр зогсохгүй надад тус болох гэж өөрийнхөө туршлагыг нөхөрлөсөн шүү. Нөхөрлөлийн дараа бид хоёрын хоорондох ан цав арилж, надад үнэхээр чөлөөтэй, сэтгэл амар санагдсан. Тэр цагаас хойш үүрэгтээ бэрхшээлтэй тулгарах юм уу, асуудлыг ойлгохгүй байх бүрдээ Жан ах дээр очиж эрж хайдаг болсон, ах ч нөхөрлөл хийн, миний асуултад үргэлж тэвчээртэйгээр хариулдаг байлаа. Хэсэг хугацааны дараа миний мэргэжлийн чадвар сайжирсан. Алдар нэр, байр суурийг орхин, үнэнийг хэрэгжүүлээд, үүргээ тэгж хэрэгжүүлснээс үүддэг амгалан, тайван байдлыг мэдэрч, Бурхантай илүү ойр дотно болсон. Тэр нөхцөл байдлаар дамжуулан алдар нэр, ашиг хонжооны дөнгөнөөс дахин нэг удаа мултарч, намайг гэх Бурханы бодит авралыг амссан юм.

2017 оны 10-р сард чуулганы жил тутмын сонгууль эхэлж, намайг ах эгч нар нэр дэвшигчээр санал болголоо. “Удирдагчийн албан тушаалаасаа халагдаад хоёр жил гаруй боллоо, бас зарим ах эгч миний талаар сайн бодолтой байгааг сонслоо. Тэд миний нөхөрлөлийг илүү бодитой болсон, намайг өөрчлөгдсөн гэцгээх юм. Энэ удаад би удирдагчийн албан тушаалд очиж чадах болов уу” гэж бодоод, сэтгэл минь бага зэрэг тогтворгүйтлээ. Тэгээд дахиад л нэр төр, байр суурь хөөцөлдөж байгаагаа ухаарч, өмнө нь тэдгээрт дөнгөлүүлсэн байхад хэчнээн шаналгаатай байсныг бодсон. Ийм юмаар хөөцөлдөөд байж болохгүй, махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой гэдгээ мэдэж байсан л даа. Тэгэхэд Бурханы үгийн энэ хэсэг бодогдсон юм: “Сатаны нэр хүнд, байр сууриас татгалзсан цагт чи сатанлаг санаа, үзэл бодолд хязгаарлагдаж, мэхлэгдэхээ болино. Чи чөлөөлөгдөж, улам илүү тайван амгалан болно; мөн чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болно. Чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болох тэр өдөр ирэхэд хаясан зүйлс чинь хүлээс байсныг, үнэхээр олж авсан зүйлс чинь чамд хамгийн эрхэм нандин болохыг чи мэдэрнэ. Эдгээр нь хамгийн үнэ цэнтэй бөгөөд нандигнаваас хамгийн зохилтой зүйл болохыг чи мэдэрнэ. Эд материалын таашаал, алдар нэр, эд хөрөнгө, байр суурь, мөнгө, нэр хүнд, бусдын хүндлэл гээд чамд таалагддаг байсан тэдгээр зүйл ямар ч үнэ цэнгүй санагдана; эдгээр зүйл чамд асар их зовлон шаналал учруулсан бөгөөд ийм зүйлсийг чи хүсэхээ болино. Илүү өндөр нэр хүнд, байр суурь өгсөн ч гэсэн тэдгээрийг чи хүсэхгүй; харин үүнийг зүрх сэтгэлийнхээ угаас жигшин голно!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Сэтгэл минь цэлмэж, алдар нэр, байр суурь хөөцөлдөх нь ямар ч үнэ цэнгүй, бас үнэнийг ойлгож, хэрэгжүүлж, бүтээсэн зүйлийн үүргийг биелүүлэх нь хамгийн эрхэм нандин зүйл гэдгийг мэдсэн. Үнэндээ сонгуульд оролцоно гэдэг удирдах албан тушаалын төлөөх тэмцэл биш, харин үйл явцад нь оролцох замаар хариуцлагаа биелүүлэх явдал байсан. Би алдар нэр, байр суурийн төлөөх давилуун хүслээ орхиж, үнэний зарчмын дагуу тохиромжтой удирдагчид санал өгөх ёстой байлаа. Тэр л Бурханы гэрийн ажилд тус болно шүү дээ. Хэрвээ би удирдагчаар сонгогдвол үүргээ сайн биелүүлэх ёстой. Сонгогдохгүй бол Бурханыг буруутгахгүй, харин үүргээ чадах чинээгээрээ биелүүлнэ. Сонгуулийн талаарх сэдлээ застал, гайхмаар нь би удирдагчаар ажиллахаар сонгогдсон байсан юм. Энэ үр дүнг хараад өөрийгөө бусдаас дээр юм байна гэж бодож урьдынх шигээ хөөрөөгүй, харин ч энэ миний үүрэг, даалгавар юм байна, Бурханы хайр, авралыг хүртэх гавьяатай болохын тулд би үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн биелүүлэхэд анхаарах ёстой гэж бодсон.

Гурван жил орчмын тэр хугацаанд, алдар нэр, байр суурийн учруулдаг хор хөнөөлийг Бурханы шүүлт, гэсгээлт надад тодорхой харуулж, би үнэнийг эрэлхийлэхээр шийдсэн юм. Хэдийгээр би нэр хүнд, ашиг хонжооны төлөө тэмцмээр л байх үе байсан ч ухамсартайгаар Бурханд залбирч, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарч, үүргээ сайн биелүүлж чаддаг болсон. Тэгээд сатанлаг завхарсан зан чанартаа хүлэгдэхээ больсон шүү. Алдар нэр, байр суурийг орхисноор зөвхөн тэдгээрээс ангижраад зогсохгүй, бас Сатаны зүүсэн хүнд дөнгөнөөс мултарсан мэт санагдаад, үнэхээр тайван, чөлөөтэй байгаа.

Өмнөх: 32. Сүнс минь чөлөөлөгдлөө

Дараах: 34. Хуурамч багаа хуулах үнэхээр сайхан байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

89. Тархи угаахын эсрэг тулаан

Жао Лян, ХятадБи 19 настай байхдаа Бурханд итгэснийхээ төлөө Хятадын Коммунист Намын цагдаа нарт баривчлагдсан юм. Тэд Бурханыг үгүйсгүүлж,...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх