166 Бурханы хайр татам байдлыг бид мэдэх болтугай

I

Бузар булай энэ газар амьдарч,

бид агуу улаан луунд их хавчигдсан.

Үүнийг үзэн ядаж эхэллээ.

Энэ биднийг Бурханыг хайрлахад саад болж,

ирээдүйнхээ төлөөх шуналыг маань өдөөдөг.

Биднийг сөрөг байж,

Бурханыг эсэргүүцэхэд уруу татдаг.

Зүрх сэтгэлээрээ Бурханы хайрыг

хариулж чадахгүй болтол маань

биднийг хуурч, завхруулж,

сүйд хийсэн, сүйд хийсэн.

Бурхан биднийг гэгээрүүлж,

улмаар бид Түүний хайр татам байдлыг мэдэж,

чин сэтгэлээсээ Бурханыг хайрлаж, тэр хайраа

өөр өөр байр сууринаас харуулах болтугай.

Бурхан бидэнд Өөрийг нь хайрлах

гуйвшгүй зүрх сэтгэл өгөх болтугай.

Бурхан ингэж найддаг.


II

Бид Бурханыг хайрлахыг хүсдэг ч

биднээс үл шалтгаалан

хүчин мөхөстдөг; бид бүгд үүний хохирогч.

Яг энэ шалтгааны улмаас

агуу улаан лууг бид үнэн голоосоо үзэн яддаг,

одоо Бурхан түүнийг устгахыг

зөвхөн хүлээх л бидэнд үлдлээ, бидэнд үлдлээ.

Бурхан биднийг гэгээрүүлж,

улмаар бид Түүний хайр татам байдлыг мэдэж,

чин сэтгэлээсээ Бурханыг хайрлаж, тэр хайраа

өөр өөр байр сууринаас харуулах болтугай.

Бурхан бидэнд Өөрийг нь хайрлах

гуйвшгүй зүрх сэтгэл өгөх болтугай.

Бурхан ингэж найддаг.

Бурхан ингэж найддаг.


III

Бид Өөрийг нь хайрлах Бурханы хүслийг

дуулгавартай дагахаа

зүрх сэтгэлдээ шийдэх ёстой.

Энэ бол бидний алхах ёстой зам.

Бид амьдралаа ингэж өнгөрөөх ёстой.

Бид Бурханы хүслийг зорилгоо болгон

утга учиртай, гэрэл гэгээтэй амьдралыг

амьдран харуулах ёстой.

Ингэснээр бид ханамж,

тайтгарал дүүрэн сэтгэлээр,

харуусалгүйгээр насан эцэслэж чадна.

Бурхан биднийг гэгээрүүлж,

улмаар бид Түүний хайр татам байдлыг мэдэж,

чин сэтгэлээсээ Бурханыг хайрлаж, тэр хайраа

өөр өөр байр сууринаас харуулах болтугай.

Бурхан бидэнд Өөрийг нь хайрлах

гуйвшгүй зүрх сэтгэл өгөх болтугай.

Бурхан ингэж найддаг.

Бурхан ингэж найддаг.

Бурхан ингэж найддаг.

Өмнөх: 165 Мөнхийн толбо

Дараах: 167 Бурханы хайр байхад би айх ёсгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх