299 Бурханы сайн мэдээг хүлээнэ
I
Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.
Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.
Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.
Найдвараа, зүрхнийхээ цусыг юүлнэ.
Та хэзээ ч ихийг хүлээдэггүй, бүгдийг нь өгдөг.
Өвдөлт, хавчлага гэдгийг Та угаас мэднэ.
Ариун Нэгэн, Таны үзэсгэлэнтэй хэн харьцуулах вэ?
Таны агуу ажлыг мөнхөд алдаршуулна.
Би эрх чөлөө гэгчийг хайхын тулд хэрхэн Таныг орхих вэ?
Би Таны гуниглах зүрхийг нөхөхийн тулд зовохыг хүснэ.

Цэцэг дахин дэлгэрэхэд би Таны сайн мэдээг сонсоно.
II
Нүгэлд унасан ч би гэрэлд босно.
Та намайг өргөдөг учраас би талархана.
Бие махбодтой Бурхан зовдог байхад би хэрхэх билээ?
Би харанхуйд бууж өгвөл хэрхэн Бурханыг харах билээ?
Би эрх чөлөө гэгчийг хайхын тулд хэрхэн Таныг орхих вэ?
Би Таны гуниглах зүрхийг нөхөхийн тулд зовохыг хүснэ.
Би эрх чөлөө гэгчийг хайхын тулд хэрхэн Таныг орхих вэ?
Цэцэг дахин дэлгэрэхэд би Таны сайн мэдээг сонсоно.
III
Таны үгсийг бодохдоо би Таныг санагалзана.
Таны царайг харах бүрт
буруутгал дотроо би Таныг хүндэлнэ.