170 Амийн гэрчлэл

I

Бурханыг гэрчилснийхээ төлөө

нэг л өдөр би баригдах байх,

энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийг

зүрх сэтгэлдээ би мэддэг.

Амь минь алга урвуулахын төдийд

оч мэт унтарлаа гэхэд,

энэ насандаа Христийг дагаж,

Түүнд гэрчлэл хийж чаддагтаа би бас л бахархана.

Хаанчлалын сайн мэдээ түгэхийг

амьддаа үзэж чадахгүй байлаа ч,

сайн сайхан хүслээ би бас л өргөнө.

Хаанчлалын өдөр биелэхийг харж чаддаггүй юм гэхэд,

Сатаныг би өнөөдөр шившиглэж чадна,

тэгээд зүрх сэтгэл минь баяр хөөр,

амар тайвнаар дүүрнэ.

Бурханы үг бүх ертөнц даяар түгж,

хүн төрөлхтний дунд гэрэл, гэрэл гарч ирлээ.

Христийн хаанчлал мандаж,

саад бэрхшээл дунд байгуулагддаг.

Харанхуй арилах дөхлөө, зөв шударгын үүр цайлаа.

Цаг хугацаа, бодит байдал Бурханд гэрчлэл хийлээ.


II

Нэг өдөр би амиа өгч,

Бурханд гэрчлэл хийж чадахаа болилоо гэхэд,

тоо томшгүй ариун хүмүүс

хаанчлалын сайн мэдээг бас л түгээнэ.

Энэ бартаат замаар би хэр хол

алхаж чадахаа мэдэхгүй ч,

Бурханд бас л гэрчлэл хийж,

Бурханыг хайрладаг зүрхээ өргөнө.

Бурханы үг бүх ертөнц даяар түгж,

хүн төрөлхтний дунд гэрэл, гэрэл гарч ирлээ.

Христийн хаанчлал мандаж,

саад бэрхшээл дунд байгуулагддаг.

Харанхуй арилах дөхлөө, зөв шударгын үүр цайлаа.

Цаг хугацаа, бодит байдал Бурханд гэрчлэл хийлээ.


III

Христийг тунхаглаж, гэрчлэхэд биеэ зориулна гэдэг

надад нэр төрийн хэрэг.

Бурханы хүслийг биелүүлж,

Христийн илрэлт ба ажлыг гэрчлэхийг л би хүсдэг.

Хайлуулж тунгаасан цэвэр алт шиг

саад бэрхшээлд шантралгүй,

бүлэг ялгуусан цэрэг

Сатаны нөлөөнөөс гарч ирдэг.

Бурханы үг бүх ертөнц даяар түгж,

хүн төрөлхтний дунд гэрэл, гэрэл гарч ирлээ.

Христийн хаанчлал мандаж,

саад бэрхшээл дунд байгуулагддаг.

Харанхуй арилах дөхлөө, зөв шударгын үүр цайлаа.

Цаг хугацаа, бодит байдал Бурханд гэрчлэл хийлээ.

Өмнөх: 169 Шорон дахь шалгалтууд

Дараах: 171 Зүрх сэтгэлийн хүсэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

152 Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Хайх үгээ хайлтын цонхонд оруулна уу

Гарчиг
Тохиргоо
Ном
Хайх
Видео