165 Мөнхийн толбо

1 Хар дарсан зүүднээс сэрээд зовиуртай урьдын амьдралдаа шаналсан би буцаж унтах гэж нэлээн тэмцэв: Би Бурханд итгэдгийнхээ төлөө баривчлагдан, эрүүдэн тамлуулсан бөгөөд үхлээс айж, амьдралын төлөө шунасан би уруу таталтад автсан юм. Сатаны өмнө би Бурханыг үгүйсгэж, энэ нь намайг хэзээ ч арилахааргүй толботой болгосон. Зүрх сэтгэл минь үймэж үхлээс ч дор байв. Би Бурхантай уулзахаас маш их ичиж, өдөр бүр хацрыг минь даган нулимс урсаж байлаа. Би нэг удаа бүх зүйлээ орхиж, Бурханыг үүрд дагана гэсэн чин сэтгэлийн тангараг өргөж, хэчнээн их бэрхшээл зовлон тохиолдсон ч Бурханыг хайрлах хайраа хэзээ ч өөрчлөхгүй гэж шийдэж байлаа. Өнөөдөр миний энэ тангараг худал болжээ: би итгэлээсээ нүүр буруулж, зөвт байдлыг орхиж, Бурханы зүрх сэтгэлийг гашуудуулсан. Би Бурханы оршихуйг алдсан ба надад үлдсэн бүхэн нь хязгааргүй айдас, түнэр харанхуй л байлаа.

2 Бурханд итгэсэн энэ олон жилийн турш би хэзээ ч үнэний хойноос явж, үнэн гэрчлэл хийж байгаагүй. Бурханд үйлчилж, хариуд нь эцсийн өдрүүдэд үхэхгүй байна гэдэгтээ л сэтгэл ханасан байлаа. Би Бурханыг хүндэтгэдэггүй бөгөөд амьдрал, үхлийг Бурхан удирддаг гэдэгт ч талархдаггүй байлаа. Зовлон бэрхшээл тулгарахад өөрийн амийг эрхэмлэж, соригдох үедээ гэрчлэлээ алдсан юм. Би амиа хамгаалахын тулд Бурханаас нүүр буруулж, Бурханы зан чанарыг доромжилсон нь ичгүүртэй гэм буруу бөгөөд зүрх сэтгэлийн минь гүнд мөнхийн тамга болсон юм. Хэрэв би цаг хугацааг буцааж чаддаг бол, амиараа төлсөн ч хамаагүй ийм бузар ичгүүртэй амьдралаар амьдрахгүй байх байсан: зүрх сэтгэл минь хутгаар зүсүүлсэн мэт харууслаар шаналж, Бурханы энэрлийг дахин нэг удаа хүлээн авахыг хүсэж байна.

3 Бурханы үгийн шүүлт зүрх сэтгэлийн минь гүнийг нэвт хатгасан: Миний төрөлхийн чанар бол нэг төрлийн урвалт болохыг би харсан юм. Бүтэлгүйтэж, уналтад орсныхоо дараа би сая нэг юм сэрж, үнэнийг олж авахаас илүү үнэтэй зүйл үгүй гэдгийг ойлгосон. Би маш их цаг хугацаа алдсандаа өөрийгөө жигшиж байлаа. Би Бурханы сэтгэлийг гонсойлгосноо залруулж чадаагүй: Энэ бол миний зүрх сэтгэлийг үүрд шаналгах үндэс болсон арилшгүй толбо байлаа. Би гэм буруугаа засаж, жаахан шударга байдал, нэр төрийг амьдран харуулж, Бурханы жинхэнэ бүтээл болохын тулд зөвхөн үнэнийг эрэлхийлнэ. Хэдийгээр намайг хүлээсэн газар байхгүй ч би дуртайяа үйлчлэх болно; Бурхан намайг хүссэн ч, хүсээгүй ч би Бурханыг бүх насаараа эцсээ хүртэл дагах болно. Бурхан л намайг аварч чадна.

Өмнөх: 164 Гай зовлонгоор дамжуулан Бурханыг гэх хайр минь бэхэжлээ

Дараах: 166 Бурханы хайр татам байдлыг бид мэдэх болтугай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх