164 Гай зовлонгоор дамжуулан Бурханыг гэх хайр минь бэхэжлээ

I

Би чөтгөрлөг ХКН-ын шоронд хоригдож,

цагдаа нарын хэрцгий, догшин төрхтэй тулгарсан.

Хулчгар, сул дорой санагдсан би харгис тамлалыг тэвчиж, гэрчлэлдээ бат зогсож чадах эсэхээ мэдээгүй. Биеийн хэмжээ минь хэтэрхий жаахан, Бурханаас урваж, Иудас болох вий гэж би айсан.

Бурханыг би чин сэтгэлээсээ дуудан, Сатаны урхинаас намайг авраач гэж гуйсан.

Сатаны хэрцгий харгислалыг үл харгалзан хувь заяа минь Бурханы гарт байсан.

Үнэнийг ойлгох үедээ би Бурханд итгэх итгэлээ олсон, харгис тамлалаас нь айхаа больсон.

Үхсэн ч, сэхсэн ч би Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагана,

амиа алдах эрсдэлтэй ч би Бурханы төлөө хангинасан гэрчлэл хийнэ.


II

Чөтгөрлөг ХКН зэрлэг, булай аашилж, хатуу, зөөлөн аргын аль алийг ашиглан

Бурханаас намайг хүчээр урвуулах гэсэн.

Бүх биеэр минь хүчдэл гүйх үед удахгүй бүтэж үхэх мэт санагдсан.

Хурууг минь зүүгээр сүлбэн өвтгөх үед ингэж амьдрахаар үхэх юм сан гэж бодогдсон.

Шаналахад минь Бурханы үг итгэл, хүч өгч, энэ бүхэнтэй нүүр тулах тэнхэл хайрласан.

Бурханыг урьд нь чин үнэнчээр хайрлаагүй явснаа бодоод асар их харуусал төрсөн.

Тэр мөчид би зүрх сэтгэлээ Бурханд зориулахыг л хүссэн,

тэгээд Бурхан хүлээн зөвшөөрвөл сэтгэл минь амарч, тайвшрах байсан.

ХКН намайг яаж ч тарчлаасан хамаагүй, Бурханыг хайрлаж, Түүнд гэрчлэл хийнэ.

Маргааш байдаг сан бол үнэнийг эрэлхийлж, Таныг улам их хайрлахын тулд чадах бүхнээ хийх сэн.


III

Чөтгөрүүдийн тамлалтаас үүдэн үхэл амьдралын зааг дээр байхад минь Бурхан намайг нууцаар хамгаалсан.

Гай зовлонгоос үүдэн сэтгэл минь Бурханд улам ойртсон. Бурханы дэргэд шаналал минь жаргал болсон.

Хүнд үед Бурхантай би нүүр тулан учирч, Бурхан намайг ариусган, аварсан.

ХКН-ын харгис эрүү шүүлтийг туулаад, чөтгөрлөг муухай төрхийг нь би тодорхой харсан.

Шударга ёс, ёрын мууг ялган салгадаг болж, Бурхан л хайр гэдгийг улам их ойлгосон.

Агуу улаан лууг би улам их үзэн ядаж байна, түүнд захирагдсанаас үхсэн минь дээр.

Бурханыг би нугаршгүй хүслээр дагадаг.

Тэнгэрт хүрэх зам хэцүү, бартаатай, аюул, сорилтоор дүүрэн.

Бурханы үгээр би замчлуулдаг,

Түүнд үргэлж ойр түшиглэж, Түүнийг гэх хайр минь хэзээ ч өөрчлөгдөхгүй байгаасай гэж хүсдэг.

Өмнөх: 163 Үе үеийн ариун хүмүүс дахин төрлөө

Дараах: 165 Мөнхийн толбо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх