1029 Амийн усан гол

I

Амийн усан гол, болор мэт тунгалаг,

Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.

Тэр голын эрэг дээр амийн мод бий,

арван хоёр төрлийн жимс, сар бүр ургадаг.

Тэр модны навч үндэстнүүдийг эдгээдэг.

Ямар ч хараалыг үгүй болгоно.

Бурхан ба Хурганы хаан ширээ тэр хотод оршиж,

зарц нар нь Түүнд үйлчилж,

Түүний царайг харах болно.

Түүний нэр тэдний духан дээр байх болно.

Тэнд цаашид шөнө болохгүй,

Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас

тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй.

Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.


II

Ариун хот, шинэ Иерусалим,

тэнгэрээс, Бурханаас бууж ирдэг.

Харагтун, Бурханы асар хүмүүстэй хамт байна,

тэдэнтэй хамт амьдрана.

Тэд Бурханы хүмүүс болно.

Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж,

тэдний Бурхан болж тэдний нулимсыг арчина.

Ахин ямар ч үхэл, зовлон, нулимс, өвдөлтгүй,

учир нь хуучин бүхэн улирч одсон.

Тэр цангасан нэгэнд

амийн голын уснаас үнэгүй өгөх болно.

Ялагчид бүхнийг өвлөн авах болно.

Бурхан түүний Бурхан, тэр Бурханы хүү болно.

Тэнд цаашид шөнө болохгүй,

Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас

тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй.

Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.


III

Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт хүрдэг.

Эцсийн өдрүүдэд Христ, Төгс Хүчит Бурхан,

хүн төрөлхтөн дунд биечлэн заларч,

үнэнийг илэрхийлдэг.

Бурхан Үг махбодоор илэрч,

хүн бүр хаант улсын төгс төгөлдөр,

сургаалыг хүлээн авч,

өөрсдөө Бурханы хаан ширээний өмнө захирагдана.

Христ эцсийн өдрүүдэд мөнх амийг авчирна.

Бурханы хүмүүс өдөр бүр Түүний царайг харж,

Түүний үгийг сонсч, зүйрлэшгүй жаргалыг мэдрэнэ.

Түүний үгийн шүүлт ба гэсгээлт нь

хоёр талдаа иртэй илд мэт

хүн төрөлхтөнийг ариусгаж, аврана.

Шүүлт Бурханы гэрээс эхэлсэн ба

эцсийн өдрүүдийн шүүлт эхэлсэн.

Бурханы хүмүүс Таны ариун нэрийг магтан дуулаг.

Бурхан хаанчлалыг олж авч газар дээр бууж ирсэн.

Түүний агуу ажил аль эрт дууссан.

Бурхан бүрэн алдаршсан.

Тэнд цаашид шөнө болохгүй,

Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас

тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй.

Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (хаанчлах болно).

Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно (хаанчлах болно).

Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.


Библийн Илчлэл номоос шинэчлэн найруулав

Өмнөх: 1028 Амралт дахь амьдрал

Дараах: 1030 Хүн төрөлхтөн мөнхийн хүрэх газарт орох үе

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх