163 Үе үеийн ариун хүмүүс дахин төрлөө
Үе үеийн ариун хүмүүс дахин төрлөө! Үе үеийн ариун хүмүүс дахин төрлөө!
I
Үе үеийн ариун хүмүүс бэрхшээлтэй тулгарч, хоригдсоныг бодохоор
Үе үеийн ариун хүмүүс бэрхшээлтэй тулгарч, хоригдсоныг бодохоор
бид өөрийн эрхгүй цурхиран уйлдаг.
Хүмүүсийн дунд тэднийг элдэв янзаар хавчиж, харгислан,
уландаа гишгэж, гүжирдэж иржээ.
Үеэс үед тэд шаналал, доромжлол туулж,
тоймгүй олон цохилт, ташуурын амт үзэж,
асар их сүйрэл, тамлал амсаж, чулуугаар цохиулан, амиа ч алджээ.
Маш олон жил нарны гэрэлгүй, харанхуйд байжээ.
II
Зүүн зүгээс зөвт байдлын Нар манддаг.
Сансар огторгуй даяар гэрэлтэж, хормын төдийд бүхнийг шинэчилж, өөрчилдөг.
Газар нутаг даяар шинэ уур амьсгал түгдэг.
Канааны сайхан нутагт бид ирж, сэтгэл маань баяраар бялхан, зовнихоо больдог.
Цэнгэг анхилуун үнэр дэлхий даяар түгж, сэтгэлд маань нэвчдэг.
Гурав дахь тэнгэрт байгаа мэт хосгүй баяр хөөр сэтгэлийг минь дүүргэдэг.
Бурханы үгийн сайхныг амсаад бид,
Бурханы халуун дулааныг олж авч, сэтгэлдээ асар их баясдаг.
Зүрх сэтгэл минь үргэлж Бурханых байх болно, Тэр бол зүрхний маань Хаан билээ.
Тэр бол зүрхний маань Хаан билээ.
III
Эцсийн өдрүүдийн Христ үнэнийг илэрхийлж, мөнх амийн замыг авчирлаа.
Түүний үг биднийг шүүж, цэвэршүүлж, ариусгаж, өөрчилдөг.
Бид зуу зуун шалгалт, цэвэршүүлэлт туулж, шаналлаас сайн сайхныг олсон.
Бурханы үг бидний амь болж, бид шинээр амьдардаг.
Бурхан биднийг цэвэрлэн, Сатаны завхралаас чөлөөлж,
зүрх сэтгэл минь урьд байгаагүйгээр чөлөөтэй боллоо.
Бурханы авралыг бид олж аван, үхлээс дахин төрлөө.
Төгс Хүчит Бурханаар авруулсан бид дахин төрлөө,
бид дахин төрлөө.