106 Бурханы хайрыг олж авах нь үнэхээр аз жаргалыг авчирдаг

1 Эцсийн өдрүүдийн Христ дэлхий дээр гарч ирэн, мөнх амийн замыг авчирлаа. Бурханы үгэн дэх үнэнийг ойлгосноор бид амьдралдаа зүг чигтэй болжээ. Эзэнд итгэх явцдаа, би хэзээ ч нүглийн хүлээснээс мултарч чадаагүй, харин одоо Бурханы үгийн шүүлтийг туулсны дараа би өөрийгөө мэддэг боллоо. Би Бурханы шалгалт, цэвэршүүлэлтэд захирагдаж, амь зан чанарт минь зарим өөрчлөлт оров. Бурханы шүүлтээр ариуссан би Түүний жинхэнэ хайрыг харж чадна. Одоо би хүний төрхийг амьдран харуулж, эцэст нь Түүний авралыг олж авч байна. Өө Бурхан минь, Таны хайр чин сэтгэлийнх агаад маш үзэсгэлэнтэй билээ. Та зүрх сэтгэлийг минь байлдан дагуулж, би Танд гүнээ дурлажээ.

2 Бурханы үг надад урам зориг өгдөг учраас зүрх сэтгэл минь хангалуун, сүнс минь баяр хөөртэй байдаг; Түүний айлдварыг уншиж, үнэний тухай нөхөрлөхөд Ариун Сүнс намайг гэгээрүүлдэг. Би үнэнийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлэх үед бүх зүйлд зам байдаг; би Сатаны хүчийг ардаа орхиж, зүрх сэтгэл минь чөлөөлөгддөг. Үнэн намайг чөлөөлж, эцэст нь би гэрэлд амьдарч, зүрх сэтгэл минь баяр хөөрөөр дүүрч, маш их жаргалтай байна. Бурханы үг намайг аварч, Түүний өмнө амьдрах боломжийг надад олгосон; үүргээ үнэнчээр гүйцэтгэж, Түүний хайрыг хариулахдаа би яаж баярладаг билээ. Бурханыг хайрладаг бүх хүн хамгийн их ерөөлтэй.

3 Өө Төгс Хүчит Бурхан минь! Надад аз жаргалтай амьдралыг бэлэглэж, завхрал, гажуудал, хоосон байдлаас ангижрах боломжийг олгосон нь Та билээ. Үнэнийг олж авахдаа би Таны өмнө шударга хүн болж амьдардаг; Таныг зүрх сэтгэлдээ хайрлаж, хүндэтгэн амьдрах би ямар их ерөөлтэй юм бэ. Таны авралын нигүүлсэл хэчнээн хүчирхэг юм бэ; энэ бүхнийг ярихад үүрд мөнх ч хангалтгүй байх болно. Эрхэм Төгс Хүчит Бурхан минь! Би Таныг үүрд хайрлах болно; Таны шүүлт, шалгалт, Та өгөх, авах эсэхээс үл хамааран, би Таныг дуулгавартай дагаж, гэрчлэх болно. Зүрх сэтгэл минь Танаас өөр хэнийх ч биш, би Таныг үүрд хайрлаж, магтах болно!

Өмнөх: 105 Бурханы өмнө амьдардаг би тун жаргалтай

Дараах: 107 Гэрэл гэгээтэй замаар Христийг дага

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх