167 Бурханы хайр байхад би айх ёсгүй

I

ХКН Христэд итгэгчдийг хавчиж, баривчилж, бас тарчилгаж, тамласнаараа

Христийн мөрийг дагахыг маань болиулна гэж дэмий найддаг.

Ёрын муу цагдаа намайг зодож, бие махбод, итгэл хоёрыг минь устгахаар цөхрөнгөө баран оролдож,

бүх биеийг минь хөх няц болгоод үхлийн ирмэгт аваачиж орхисон.

Тэд намайг Бурханаас урвуулж, Иудас болгож, Бурханы авралыг алдахад хүргэх гэсэндээ

намайг сүрдүүлж, уруу татаж, албан хүчээр ах эгч нарыг минь худалдуулах гэж оролдсон.

Ийм хүнд хэцүү үед Бурханы үг л чихэнд минь цуурайтаж,

Сатаны зальхай явуулгыг нэвт харж, гэрчлэлдээ бат зогсох боломж олгосон.

Би чөтгөрүүдийн үүрэнд унасан хэдий ч Бурхан дэргэд минь байгааг хараад

ганцаардаж, сөрөг байхаа больж, харин хүч чадал, итгэл үнэмшилтэй болсон.


II

Ялаа дуусгаад суллагдсаны минь дараа ХКН намайг ажиглалтдаа байлгаж,

хувийн эрх чөлөөг минь хязгаарласан. Яг л гэрийн хорионд байгаа мэт санагдсан.

Худал шалтаг шалтгаанаар цагдаа нар гэрийг минь байнга шалгаж,

Бурханд итгэж, цуглаанд оролцож, сайн мэдээ түгээсээр байгаа эсэхийг минь асуудаг байсан.

Би хар дарсан зүүднээсээ үргэлж үхтэлээ айн сэрдэг байсан.

Туулсан бүх тамлалаа эргээд бодоход айдас, дургүйцэл намайг дүүргэдэг.

Хятад бол үнэхээр диаволын шорон гэж зүрх сэтгэл минь хашхирдаг.

Хүмүүс ямар ч эрх чөлөөгүй, хүчээр тархиа угаалгаж, үг яриагаа хүртэл хянуулдаг.

Хүмүүс итгэх эрх чөлөөтэй гэж тунхагладаг нь сайн нэр хүндтэй болохын тулд дэлхийг хуурахдаа ХКН-ын ашигладаг худал үг.

ХКН-ын ёрын муу уг чанар илэрхий энэ хядлагаар илчлэгддэг.

Христ бол үнэн, зам, амь гэдэгт би итгэлтэй байна.

ХКН намайг яаж ч хавчиж байсан би эцсээ хүртэл Христийг дагахаар шийдсэн.

Амиа золиослох байсан ч гэсэн, би Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийнэ.

Эцэс төгсгөлгүй энэ шөнө хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй ч

Бурханы хайр намайг замчилж, үг нь намайг зоригжуулж байхад би айх ёсгүй.

Өмнөх: 166 Бурханы хайр татам байдлыг бид мэдэх болтугай

Дараах: 168 Харамсахгүй сонголт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

254 Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх