54 Миний зүрх сэтгэлийн эрмэлзэл

I

Хүний амьдралын урт замнал

салхи, бороо, олон өөрчлөлтөөр дүүрэн.

Хүнд хэцүү, эл хуль жилүүд сунжирдаг.

Бараан үүлс харанхуй ангал үүсгэдэг.

Эрх баригч Сатан харгис хэрцгийгээр

дарангуйлагч шиг захирч, бодол санааг хорьдог.


II

Хүн уруу татагдан зүг чигээ алдаж,

алдар нэр, ашиг хөөж, хөл толгойгүй нүдүүлдэг.

Асар их гэмтэн, хүн төрхөө алддаг.

Шарх сорвиор дүүрч, бие сэтгэл нь цуцдаг.

Тулалдах хүчгүй болж, зүрх нь мохдог.

Хандах газаргүй, шаналал дунд сандарч мэгддэг.

Үнэхээр ариун газрыг олохоор эрмэлзэнэ.

Шаргуу хайж, би дэлхийгээр хэрэн хэснэ.

Сэтгэл дүнсийн, чин үнэнчээр залбирч,

Эзэн гуньхралаас намайг аварна гэж найдна.


III

Түсхийх чимээ гарч, долоон аянга нижигнэдэг.

Эцсийн өдрүүдийн Христ газар дээр буудаг.

Үгийг нь сонсоод, Бурханы өмнө би ирсэн.

Түүний үгийг би амталж, үнэнийг мэддэг.

Бурханы үг намайг хооллож, ундалж, тэжээдэг.

Бурханы жинхэнэ хайрыг би биечлэн мэдэрлээ.


IV

Шалгалт, шаналал, цэвэршүүлэлтээр

амь байнга өсөн баяждаг.

Шүүгдээд би завхралаас ангижирч,

цэвэрлэлт, авралыг хүртдэг.

Дахин нулимс унагаж, энэлэн шаналахгүй.

Бурханд би сөгдөн мөргөж, сэтгэлээ уудалдаг.

Бурхан хайртай тул намайг сонгожээ;

Түүний авралд би талархдаг.

Би үнэнийг хэрэгжүүлж, Түүний өмнө амьдарч,

үүргээ гүйцэтгэн, хайрыг нь хариулдаг.

Өмнөх: 53 Бурханы өмнө эргэн очих нь жинхэнэ ерөөл билээ

Дараах: 55 Бурханы ирэлттэй учирдаг бид золтой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх