29. Харанхуй хонгилын дараах халуун дулаан гэрэл

Ван Юпин, Хятад

Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээж буй бусад бүх ах эгчийн нэгэн адилаар би ч бас Эзэнийг удахгүй эргэн ирж, тэнгэрийн хаанчлалд биднийг хүлээн авч, бидэнд ерөөлөө хайрлахыг тасралтгүй хүлээж байсан юм. 2006 оны 11 дүгээр сарын нэгэн өдөр би Эзэн эргэн ирсэн тухай мэдээг эцэст нь нэг юм сонсож билээ. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншиж, ах эгч нараас эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар нөхөрлөж, гэрчилж байгааг сонссоны дараа бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг би эцэст нь ухаарав. Иймээс би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг дуртайяа хүлээн авсан юм.

Нэг удаа цуглааны үеэр Ян эгч надад маш нухацтай өнгө аястайгаар ингэж нөхөрлөв: “Ойрын үед Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсныхаа дараа Сатаны учруулж буй саад, уруу таталттай тулгарсан олон ах эгч байгаа. Зарим нь ХКН-ын худал үгэнд хууртаж, зарим нь пастор, ахлагчдын саад, заналхийлэлтэй тулгарч, зарим нь гэр бүлийнхээ албадлага, хавчлагад орж, заримынх нь гэр бүлийн гишүүд өвдөж, гай барцадтай тулгарч байна. Энэ бүхэн нь биднийг Бурхан руу эргэн очиход саад хийх гэсэн Сатаны урхи юм. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил Бурханы гэрээс эхэлдэг, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эцсийн үе шат гэдгийг бид бүгд хэдийнээ ойлгож байгаа. Бурхан хүнийг аврахын тулд хийж чадах бүхнээ хийж байна. Харин Сатан биднийг Бурханы өмнө очиж, Түүний авралыг хүлээн авахад саад учруулахын тулд арга заль гаргаж, бидэнд саад учруулж байгаа. Яг одоо сүнсний ертөнцөд явагдаж буй тулаан улам бүр эрчимжиж байгаа тул Сатаны заль мэх нүүрлэх болгонд хууртахгүй байж, Бурханы гэрчлэлд зогсохын тулд бид үнэнээр зэвсэглэж, ялган таних чадвар эзэмших яаралтай шаардлага гарч байна. Одоо Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншицгаая” гэв. Тэгээд би Бурханы үгийн номыг авч, дараах хэсгийг үнэн сэтгэлээсээ уншлаа: “Бурхан ажиллаж байхад Сатан үймүүлдэг. Эцсийн өдрүүдэд түүний үймээн самуун дууссан байх болно; үүний нэгэн адил Бурханы ажил ч бас дуусаж, Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бүрэн төгс болгуулна. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол хэмжээлшгүй агаад хязгааргүй амийн ус билээ. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэст нь амийн амьд ус хүнийг бүрэн төгс болгоно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болно. Тийнхүү Бурхан энэ хүмүүсийг бүрэн олж авч чадна. Сатан одоо ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог ч Бурхан түүнд огт анхаарал хандуулдаггүй. ‘Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялна’ гэж Бурхан хэлсэн… Бурхан Сатанаас илүү ухаалаг бөгөөд Бурханы ажил түүнээс хамаагүй хол давдаг. Тиймээс өмнө нь Миний хэлж байсанчлан: ‘Миний хийдэг ажил Сатаны ов мэхний хариуд хэрэгждэг; эцэстээ Би Өөрийн төгс хүчийг болон Сатаны хүчин мөхөс байдлыг илчилнэ.’ Бурхан урд талд нь Өөрийн ажлыг хийх үед Сатан араас нь дагах ба эцэстээ бүрмөсөн устгагдана—өөрийг нь юу цохисныг ч тэр мэдэхгүй! Аль хэдийн сүйрэн унаж, няцлуулмагцаа л тэр үнэнийг ухаарна, харин тэр үед аль хэдийн галт нууранд шатчихсан байх болно. Тэгэхэд Сатан бүрэн үнэмшихгүй гэж үү? Учир нь тэр үед түүнд ашиглах арга заль байхгүй байх болно!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой). Ян эгч надад зөөлнөөр ингэж хэлэв: “Бурханы удирдлагын ажлын алхам бүрийг Сатан ойр нэхэн дагаж байдгийг Бурханы үгээс бид олж харлаа. Наана нь Бурхан хүнийг аврах ажил хийж байхад цаана нь Сатан үймүүлж, эвдэн сүйтгэж байдаг. Сатан хүнийг авахын тулд Бурхантай байнга өрсөлдөж байдаг бөгөөд ялангуяа хүн төрөлхтнийг бүрмөсөн аврах Бурханы ажлын эцсийн үе шатанд энэ нь нэн хамааралтай. Энэ удаад Бурханы ажлыг хүлээн авч, захирагдахад маань саад, төвөг учруулахын тулд Сатан бүр ч илүүтэйгээр чадах бүхнээ хийж, бүх төрлийн хүмүүс болон эд юмсыг ашиглаж байна. Хүнийг Бурханаас холдуулж, Бурханыг үгүйсгэх, Бурханаас урвахад хүргэж, улмаар Бурханы аврал хүртэхээргүй болгох нь Сатаны жигшмээр зорилго юм. Гэвч Сатаны заль мэхийн хариуд Бурхан мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг. Бурхан Сатаны саадыг ашиглан Өөрийн ажил, мэргэн ухаан, төгс хүчийг бидэнд ойлгуулж, мөн Сатаны хорон муу, ой гутам байдлыг тод томруун харуулдаг. Тиймээс цаашид юу ч тохиолдсон бай бид бүгд Бурханд залбирч, Бурханд найдаж, үнэнийг эрэлхийлэх ёстой. Мөн Сатаны заль мэхийг нэвт харж, ингэснээр Бурханы гэрчлэлд зогсох чадвартай байх ёстой. Энэ нь яг л Иовын туулсан шалгалттай адил. Иов Бурханы гэрчлэлд зогсож, Сатаныг ичгүүртэйгээр ухрахад хүргэсэн юм…” Ян эгчийн нөхөрлөлийг сонсоод би бүрэн итгэл үнэмшилтэйгээр: “Тийм ээ, бид жинхэнэ Бурханд итгэдэг. Бурханыг түшиж тулбал бидэнд айх зүйл байхгүй. Хэрэв би Сатаны сорилттой таарвал Бурханы талд заавал зогсох болно” гэж хариуллаа.

Төд удалгүй нэгэн өдөр сайн мэдээ тарааж дуусаад, гэрийнхээ үүдэнд ирж байтал хөрш маань гар даллан гүйж ирээд: “Чи чинь яагаад ингэж оройтоо вэ? Том осол гарчхаад байна! Түрүүн танай хүүгийн найз Лиу ирээд, ачааны машиныг чинь түр зээлж авсан боловч ачааны машин нь асаж өгөхгүй байсан юм. Тэгэхээр нь трактороор чирүүлж, хэд хэдэн удаа оролдсон ч хөдлөхгүй байсан гэнэ. Ху бас тэнд байж таарсан болохоор трактор дээр гараад, шууд тав дахь араанд нь хийчхэж. Трактор ч ухасхийн, ачааны машиныг татаж байсан металл утас гэнэт тасарч, тэр нь Хугийн чамархай руу түсхийтэл цохисон байна. Шууд л цус асгарч эхэлсэн болохоор цаадхыг чинь эмнэлэг рүү аваад явсан…” гэв. Толгойд юу ч бодогдохоо байж, би шууд л гэртээ ороод Бурханд залбирав: “Ээ Бурхан минь! Би Таны хүслийг ойлгохгүй байна. Надад яагаад гэнэт ийм зүйл тохиолдов оо? Намайг гэгээрүүлж өгөөч дээ…” Ингэж залбирсны дараа сүнслэг тулаантай холбогдсон үнэний тухай Ян эгчийн хийсэн нөхөрлөл бодогдов. Тэгээд л би ойлгосон юм. Сатан намайг сорьж, үймүүлж байгаа нь л энэ юм байна. Сатан эдгээр таагүй үйл явдлыг ашиглан над руу дайрч, ингэснээр намайг Бурханд эргэлзэж, Бурханыг буруушааж, Бурханыг үгүйсгэдэг болгохыг л хүсжээ. Энэ үнэхээр сүнслэг тулаан гэдгийг би ухаарлаа! Яг тэр үед Бурханы хэлсэн ийм үг бодогдов: “Бурханыг Сатантай тулалдахад Бурханы талд зогсох чадвартай байж, Сатан руу эргэж очихгүй бол Бурханыг гэх хайрыг олж авч, гэрчлэлдээ бат зогссон байх болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Бурханы үг намайг агуу итгэл үнэмшлээр дүүргэж, би дотроо ингэж бодлоо: “Сатан, чи намайг яаж ч үймүүлж байсан заль мэхэнд чинь би унахгүй, Бурханы буруушаахгүй, Бурханд эргэлзэхгүй, харин Бурханы талд зогсож, Төгс Хүчит Бурханыг зохих ёсоор дагах болно.” Бурханы хүслийг ойлгосон даруйд сэтгэл минь хавьгүй тогтуун боллоо.

Гэвч Сатан ялагдлаа хүлээе гэж бодолгүй, хүмүүс болон эд зүйлсээр дамжуулан намайг үймүүлсээр байв. Ху эмнэлэгт хэвтсэн байх хойгуур гэр бүлийнхэн нь бүх хариуцлагыг манай гэр бүлд тохож, эмчилгээний бүх зардлыг биднээр төлүүлэх гэлээ. Би тал зардлыг нь төлөхөд бэлэн байгаагаа хэлж, тэдэнтэй хэлэлцэх гэж оролдсон ч тэд татгалзсаар байв. Гурван долоо хоногийн дараа Ху аль хэдийн эдгэрсэн ч эмнэлгээс гарахгүй байлаа. Манай гэр бүлийг сүрдүүлж мөнгө авахын тулд санаатайгаар ингэсэн байв. Тэгээд нэгэн өдөр Ху: “Ачааны машин чинийх тул бүх зардлыг чи төлөх ёстой” гэв. Хугийн эхнэр бас босож ирээд: “Тэр зөв шүү! Чиний ачааны машин осолд орсон юм чинь чи бүх зардлыг төлөх ёстой…” гэж хашхирлаа. Тэнд зогсон тэдний тасралтгүй яншихыг сонсоод уур маш их хүрэв. Би энэ асуудалд санаандгүй орооцолдсон болохоор маш их шаналж, сэтгэлийн хямралд орлоо. Тэдэнтэй дахиж яримааргүй байсан тул бухимдсаар өрөөнөөс гарав. Шатаар доош бууж байхдаа дотроо ингэж бодлоо: “Би Бурханд итгэгч юм чинь иймэрхүү зүйл тохиолдох үед тэгтлээ уурлахынхаа оронд энэ асуудлыг Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд найдах хэрэгтэй.” Гэртээ хариад Бурханы үгийн номоо нээж, ийн уншив: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг… Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үеийг чи мэдэх ёстой(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Сатаны сорилттой учрах болгондоо би заавал Бурханы талд зогсоно гэж Ян эгчийн өмнө тэр өдөр гайхуулж байснаа эдгээр үгийг уншаад санав. Сатан намайг удаа дараа хашраах үед би тайвнаар Бурханы өмнө ирж, Түүний хүслийг эрж хайж чадалгүй үргэлж бодолд автдаг болно гэж төсөөлсөн ч үгүй. Үүндээ би маш их эмзэглэсэн юм. Энэ чинь Сатаны мэхэнд унаж байгаа хэрэг бус уу? Энэ асуудлын нарийн ширийнийг эргэцүүлснийхээ дараа л Сатан үнэхээр муу ёрын, хорон болохыг эцэст нь олж харсан юм. Сатан энэ явдлыг ашиглан намайг үймүүлж, махан биеийн сонирхлынхоо төлөө уурлахад хүргэж, тэр ч байтугай үүнийг ашиглан Төгс Хүчит Бурханыг үгүйсгүүлж, Төгс Хүчит Бурханаас урвуулах гэжээ. Би Сатаны мэхэнд унаж болохгүй гэдгээ мэдээд, Бурханд найдаж, энэ асуудлыг Бурханд даатгахад бэлэн байв. Ху эмнэлгээс гарах эсэх, эцэст нь би хэчнээн их мөнгө төлөх ёстой эсэх асуудлыг бүгдийг нь Бурханы гар зохион байгуулдаг гэдэгт итгэн, ямар ч үр дагавар гарлаа гэсэн дуулгавартай дагахыг хүсэж байлаа. Бурханы хүслийг ойлгон, Бурханыг гэрчлэлд зогсох хүсэлтэй болмогцоо би Бурханы гайхамшигт үйлийг дараа өдөр нь санамсаргүй гэрчилсэн юм. Бурхан нэгэн залууг Хугийн хэвтэж байсан эмнэлэг рүү явуулж: “Сайн хүмүүсийг дээрэлхдэг, бусдыг сүрдүүлж мөнгө салгадаг чам шиг хүмүүсийг би үзэж чаддаггүй юм. Би л байсан бол чамд сохор зоос ч өгөхгүй байх байсан!” гэж хэлүүлжээ. Өрөөнд байсан бусад хүн ч ам уралдан: “Тийм шүү, өөрөө л дурандаа трактор луу явж орчхоод одоо энэ хүнээс мөнгө авна гэж байдаг. Ямар цадиггүй юм бэ!” “Зөв шүү! Ачааны машиныг нь зээлж авсан хүн ч бас мөнгө төлөх хэрэгтэй! Ачааны машины эзнээр л бүгдийг нь төлүүлээд байж болохгүй шүү дээ!” гэцгээв. Ху үүнийг сонсоод толгой гудайлган, ганц ч үг дуугарсангүй. Тэгээд гурван хоногийн дараа Ху эмнэлгээс гарсан юм. Энэ бүхний ард Бурхан байж, надад ийм гарц нээж өгсөн гэдгийг би зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж байв.

Үүнийг туулсны дараа би Сатаны хорон муу, жигшүүрт байдлыг олж харсан юм. Сатан намайг мөнгөө алдах гэж байгаагаасаа үүдэн Бурханд гомдоллож, Түүнийг буруушааж, Түүнээс зайгаа барин, зовлон дунд амьдраасай гэсэндээ эргэн тойрны минь хүмүүс, эд юмсыг ашиглан намайг үймүүлж, над руу дайрч давшилжээ. Үүний зэрэгцээ махан биеийн ашиг, алдагдлыг тоохоо больж, итгэлдээ Бурханд найдаж, Бурханы талд зогсдог болох үед маань Бурхан үл итгэгчдийн үгийг ашиглан надад гарах гарц нээж өгч, Сатаныг ичгүүртэйгээр ухрахад хүргэсэн нь харагдаж байлаа. Бүх зүйлийг дайчилж, захирдаг Бурханы эрх мэдлийг харах боломж үүгээр олдсон билээ. “Би бүхнийг Өөртөө үйлчлүүлэхээр дайчилна, мөн түүнчлэн Өөрийн хүч чадлыг илчилнэ, тэгж байж л бүх орчлон ертөнц дээр бидний гарт байдаггүй нэг ч юм байхгүй гэдгийг, бидэнд үйлчилдэггүй нэг хүн ч байдаггүй гэдгийг, бидний төлөө гүйцэлдээгүй нэг ч зүйл үгүй гэдгийг хүн бүхэнд харуулна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 119-р бүлэг). гэж Бурханы үгэнд бичсэн байдаг. Бурханы үгийг унших тусмаа би Бурханы төгс хүчин, гайхамшигт байдлыг улам их хардаг юм. Бүх зүйл Бурханы гарт байдгийг хараад Бурханд итгэх итгэл минь батажсан бөгөөд цаашид юу тохиолдсон ч бай хамаагүй Бурханы ажлыг илүү их туулж, Сатаны сорилтыг ялан дийлэхийн тулд Бурханд найдах хүсэлтэй болсон билээ.

Сарын дараа би Сатаны сорилттой дахин учрав. Гэрлээд удаагүй охин маань нэг өдөр гэртээ ирээд, хаалганы яг өмнө гэнэт ухаан алдаж унасан юм. Хөрш маань охиныг өргөж, гэрт оруулахад туслав. Би эхлээд хамрын ханиад хүрчхэж гэж бодон нэг их анхаарал хандуулсангүй. Гэвч огт санаанд ороогүй зүйл болж, шөнө дундын үед гэнэт охины маань хамаг бие чичирч эхэллээ. Би маш их айж, яахаа мэдэхгүй байсан боловч охиноо хурдхан шиг энгэртээ тэврэн авахад хэсэг хугацааны дараа арай дээрдэх шиг болов. Маргааш өглөө нь охин минь: “Ээж ээ, явж үүргээ биелүүл. Би зүгээр ээ” гэсэн юм. “Хүндэт Бурхан минь! Бүх зүйл Таны гарт байдаг тул охиноо би Танд даатгая” гэж Бурханд би чимээгүйхэн залбирлаа. Үүний дараа охиндоо хандан: “Жин, чи Бурханд илүү их залбирч, Бурханд найдах хэрэгтэй, Тэр бол биднийг дэмжигч хүчтэй ар тал юм” гэв. Охиноо залбир гэж ятгачхаад би үүргээ биелүүлэхээр явлаа. Хоёр хоногийн дараа эргэн ирэхэд охин маань эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэж байна гэж огт санаагүй билээ. Бэр маань надад хандан гунигтайгаар ингэж хэлэв: “Ээж, таныг явсны дараа Жиний бие муудаж эхэлсэн. Эмч үзээд тархины цус харвалт байна, хагалгаа хийх хэрэгтэй гэсэн. Даанч өнгөрсөн хоёр хоногт Жиний нөхөр та хоёр энд байгаагүй болохоор гарын үсэг зурах хүн байгаагүй. Одоо хагалгаа хийж болох хугацаа өнгөрчихсөн. Бас Жиний өвчин эдгэх боломжгүй, сэхээ орлоо ч комд байна гэж хадам ээжид нь эмч хэлж байхыг сонссон” гэв. Үүнийг сонсоод зүрх рүү минь хутга шаах мэт болж, нүднээс нулимс урсаж эхлэв. Би үүнийг үнэн гэж хүлээж авч чадахгүй байлаа. Тэгээд багахан ч гэсэн найдвар өвөртлөн мэргэжилтэнтэй нь очиж уулзахад тэрээр толгой сэгсрэн ингэж хэлэв: “Бид чадах бүхнээ хийж, хамаг чадлаараа л хичээлээ. Гэхдээ танай охин хамгийн сайндаа сэхээ орсон ч комд байх болно”. Үүнийг сонсох үед тэнгэр нураад ирэх шиг л боллоо. Эцэс төгсгөлгүй зовлон шаналал дунд би амьдарч байлаа… Дараа нь охины минь ямар байдалтай байгааг харсан хүргэн маань эхнэрийнхээ үхэх үү, сэхэх үү гэдгийг тоохгүй, харин ч надад хандан хүний үнэргүй байдлаа харуулж, хурим хийхдээ өгсөн сүйн мөнгөө буцааж авахыг хүсэв. Тэр өдөр эмнэлгээс гэр хүрэх зам маш урт санагдаж, би тэр замаар тэнүүчлэх төөрсөн сүнс болсон байлаа. Яг л урт, харанхуй хонгилоор алхан, урд минь ямар ч гэрэл харагдахгүй байх шиг санагдсан юм.

Гэртээ хариад би Бурханы үгийн номыг арай гэж нээн, ийнхүү уншив: “Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү садар самуун бай! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг). “Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний хэв загварт захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы эдгээр үгийг уншиж байхдаа дөнгөж сая болсон явдлыг эргэн бодоод Сатаны жигшүүртэй, хорлонт, хэрцгий байдлыг үнэхээр харж чадсан юм. Сатан намайг Бурханы гараас булааж, сүнсийг минь залгих гэсэндээ алхам тутамд миний эсрэг зальхай явуулга хийж, намайг үймүүлж, над руу дайрч давшилж байв. Эхлээд би хүний сүрдүүлэгт автан, санхүүгийн хохирол амсах вий гэж зовсон бол энэ удаад Сатан хайртай охиноор минь намайг дахин сорьж, охины минь өвчнийг ашиглан намайг Бурханд гомдоллож, Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвахад хүргэх гэж оролдож байлаа. Ингэсэн бол би Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдах байсан юм. Эдгээр нь бүгд Сатаны зальжин явуулга байсан билээ. Иов өөрийн цаг үедээ нүүр тулж байсан сорилттой энэ нь яг ижил байв. Энэ бүхний цаана далд тулаан өрнөж байсан бөгөөд Сатан Иовыг эд хөрөнгө, үр хүүхдүүдээ алдахад хүргэж, улмаар Бурханыг орхиулж, Бурханыг үгүйсгэдэг болгохыг хүсэж байсан юм. Гэвч Иов хэзээ ч Бурханыг буруутгаагүй. Харин ч Бурханы нэрийг магтаж, Сатаныг ичгэвтэртэйгээр ухрахад хүргэн, Бурханд үзэсгэлэнтэй сайхан, цангинасан гэрчлэл хийсэн билээ. Махан бие минь сул дорой хэдий ч Сатаны зальжин явуулгыг би нэвт харж, Бурханы талд зогсох ёстой. “Та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна.” “Хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ.” гэж Бурхан хэлдэг. Бурханд итгэх итгэл, үнэнч байдлыг минь төгс болгохын тулд Бурхан Сатаны довтолгоог ашиглаж байлаа. Хүний амьдрал, үхлийн аль аль нь Бурханы гарт байдаг тул би охиноо Түүний гарт даатгахад бэлэн байв. Ингэж бодонгоо би газар сөхрөн сууж, гашуун нулимс хацар даган урсаж, Бурханд ийнхүү залбирсан юм: “Төгс Хүчит Бурхан минь! Хүний хувь заяа Таны гарт байдаг. Таныг зөвшөөрөхгүй бол охины минь биед ганц амьсгал үлдсэн ч үхэхгүй. Хэрэв эмчийн хэлсэн шиг охин минь комд орох юм бол би Таныг яасан ч буруутгахгүй, харин Таныг дагасан хэвээр байх болно.”

Тэр шөнө би эмнэлэгт охиныхоо орны дэргэд сууж байгаад зүүрмэглэчихсэн байлаа. “Ээж ээ, ээж, надад ус өгөөч” гэж охиныхоо хэлэхийг сонсоод нойрноосоо сэрэв. Охиныхоо дууг сонсоод зүрх зогсох шахаж, би үсэрч бослоо. Нүдээ нухаад, охин руугаа ширтэв. Охины минь гар үнэхээр хөдөлж, нүдээ нээсэн байлаа. Үүнээс болж сэтгэл хөдлөл минь тэр даруй дээд цэгтээ хүрч, хэлэх үг олдохгүй байсан бөгөөд, “Хөөх, Бурхан минь! Хөөх, Бурхан минь!” гэж уулга алдахаас өөр юм хэлж чадсангүй. Тасагт байсан бас нэг хүн гайхширан: “Хөөх, гайхамшигтай юм! Яаж ингэж гэнэт сайжирчхав аа?” гэв. Би хөл газар хүрэхгүй баярласандаа ямар ч хяналтгүйгээр инээмсэглэж байлаа. Хүний амьдрал, үхэл хоёр Бурханы гарт байдгийг би үнэхээр харсан юм. Бурханы үйл хэрэг үнэхээр гайхамшигтай. Охиныг минь Бурхан л аварсан билээ. Гурван хоногийн дараа охины минь бие гайхмаар сайжирч, яг л эрүүл саруул хүн шиг болсон байлаа. Сатаны гараас ийм цохилт амссаны дараа сүнсний ертөнцөд явагдаж буй тулаан нь маш ширүүн тулаан болохыг би харж чадсанаас гадна Сатаны ёрын гэмээр жигшүүрт байдал, хорон харгислалыг тодорхой харж чадав. Үүний зэрэгцээ би Бурханы хүслийн талаар хавьгүй сайн ойлголттой болсон юм. Бурхан намайг сайтар аварч, төгс болгохын тулд ийм шалгалт нүүрлэхийг зөвшөөрсөн байв. Үүгээр Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг ухаарч ойлгон, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг бас харах боломж надад олдлоо. Ингэснээр Бурханд итгэх итгэл, үнэнч, дуулгавартай байдал маань төгс болсон бөгөөд Сатаны нөлөөнөөс аврагдаж, амиа өсгөх боломж олдсон юм. Бурхан үнэхээр хайр татам юм байна!

Хожим нь би Бурханы үгийн дараах хэсгийг уншсан юм: “Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх). Бурханы эдгээр үгээр дамжуулан Бурханы хүслийг би илүү сайн ойлгосон юм. Бурханы хийж буй бүх зүйл хүн төрөлхтнийг аврах, хайрлахад чиглэдэг болохыг мөн харж чадсан билээ. Шил дараалан давсан шалгалтуудаа эргэн бодоход хэдийгээр би зарим нэг хүнд бэрхийг туулсан ч маш олон зүйлийг бас олж авсан байлаа. Сатан эргэн тойрны минь хүмүүс болон эд юмсыг үргэлж ашиглан намайг зовоодог байсан ч энэ бүх цаг хугацаанд Бурхан миний дэргэд байж, үгээрээ намайг гэгээрүүлж, замчлан, аливааг илүү сайн ялган таних боломж олгосон гэдгийг би эдгээр туршлагаар дамжуулан олж харсан юм. Бурхан надад дагах зам өгч, итгэл үнэмшил, хүч тэнхээ хайрласан бөгөөд ингэснээр би сул дорой, идэвхгүй байх үедээ тууштай байж чадсан билээ. Энэ замын алхам бүрд би Сатаны харанхуйн нөлөөнөөс салж, Бурханы гайхамшигт үйлийг гэрчилж чадлаа. Эдгээр туршлагаар дамжуулан би амьдралдаа илүү их боловсорч, хатуужсан юм. Дэргэд минь Бурхан байгаа тул Сатаны эдгээр саад тотгор, зовлон шаналлаас айх хэрэггүй гэдгийг би энэ бүхнийг туулснаар мэдэрч авав. Бурханд найдаж, Бурханы үгийг үл орхин, Бурханд итгэж байгаа цагт Сатаны сорилт, довтолгоог ялан дийлэхэд Бурхан биднийг үргэлж чиглүүлэн, ажигч хараан дор нь бид хамгаалуулан амьдрах болно. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би улам ч бат үнэмшлээ. Тэр бол миний Эзэн, миний Бурхан билээ! Мөн бид бүтээгдсэн зүйл тул ерөөл хүртэнэ үү, эсвэл хүнд бэрхийг туулна уу хамаагүй үргэлж Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг байх ёстой гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Зүрх сэтгэл минь Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл дагахаар шийдэн, эргэлт буцалтгүйгээр сэтгэл шулуудсан билээ!

Өмнөх: 28. Гэрлийг харахын тулд мананг нэвтлэх нь

Дараах: 30. Тэр өдөр тэнгэр тун цэлмэг, нартай байлаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх