15. Одоо би Бурханы шинэ нэрийг мэдсэн

Жао Шин, Тайвань

Би багаасаа л эцэг эхийнхээ хамт Эзэнд итгэж, цуглаанд оролцдог байсан болохоор ахлах сургуулиа дүүргээд, Христийн шашны коллежид элссэн юм. Нэг хичээлийн үеэр пастор бидэнд, “Еврей 13-р бүлэг, 8-р эшлэлд ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ гэсэн байдаг. Эзэн Есүс бол цорын ганц Аврагч. Эрин үе ямар ч бай, Түүний нэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эзэн Есүсийн нэрд итгэснээр л бид аврагдаж болно…” гэлээ. Үүнийг сонссоныхоо дараа би, Эзэн Есүсийн нэрийг баримталснаар л аврагдаж болох юм байна, Түүний нэрийг хэзээ ч үгүйсгэж болохгүй гэж бат итгэсэн. Хичээлээс гадуур нөхөрлөл, Библи судлал, сайн мэдээний бүлгүүдэд идэвхийлэн оролцдог байлаа. Номлол, цуглаан нэг ч алгасаж үзээгүй шүү. Гэхдээ пастор, алхагчид нэг л улиг болсон юмаа ярих хандлагатай байдгийг яваандаа олж мэдсэн. Тэнд ямар ч шинэ гэрэл байгаагүй, тэгээд миний сүнс ямар ч тэжээлгүй болсон юм. Зарим ах эгч сул дорой болж, цуглаанд явахаа больсон, тэд маш бага тусламж, дэмжлэг хүлээн авдаг байлаа. Зарим нь бүр цуглааны үеэр зүүрмэглэж, үйл ажиллагааны дараа бусдад даатгал, бараа таваар зардаг байсан. Чуулганы ийм нөхцөл байдлыг хараад миний уур хүрч, урам хугарсан даа. “Сүнслэг амьдралдаа ахиц дэвшил эрэлхийлдэггүй, үргэлж ертөнцийн юмс, хөрөнгө мөнгө хүсэмжилдэг бол Христэд итгэгч гэгдсээр байж болох уу? Бас ийм юм болоод байгааг пастор, ахлагчид харсаар байж хайхрахгүй юм. Эзэний хүсэлд энэ нийцдэг гэж үү? Үүнийг яаж Бурханыг шүтэн мөргөж байна гэх юм бэ?” гэж бодогдсон. Тийм урт хугацаанд цуглаанаас ямар ч хангалт аваагүй болохоор сүнс минь хатаж гундсан юм. Бас ажил дээр завгүй байсан болохоор зүгээр л цуглаанд явахаа болилоо. Үүндээ харамссан учраас үргэлж л бүх зорилго, найдвараа алдсан мэт санагдаж, төөрөлдөн, арга мухардаад, гэртээ Библи уншиж, Эзэнд залбирдаг байсан.

Дараа нь 2017 оны 10-р сард Төгс Хүчит Бурханы Чуулганы Ли, Ван гэх хоёр эгчтэй интернэтээр танилцсан юм. Эзэний үгийн талаарх тэдний нөхөрлөл бодитой, гэгээрэлтэй санагдсан. Би Эзэнд олон жил итгэхдээ Эзний үгийн талаар хүн ийм тодорхой нөхөрлөж байхыг хэзээ ч сонсож байгаагүй. Тэдэнд Ариун Сүнсний удирдамж байгаа нь мэдрэгдсэн. Тийм болохоор интернэтээр ойр ойрхон уулздаг боллоо.

Нэг цуглаан дээр бага зэрэг хоцорч интернэтэд ороод, яг тэгэхэд Ли эгч ингэж хэлж байгааг сонслоо, “Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө гурван эрин үед хуваагдсан байдаг, эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэр авдаг юм. Эрин үеийг өөрчилж, ажлаа төлөөлүүлэхийн тулд Бурхан нэрээ ашигладаг. Бурханы ажил урагшилж, Түүний хийдэг өөр өөр ажлыг даган нэр нь өөрчлөгддөг. Хуулийн эрин үед Бурхан Ехова гэх нэрээр хууль, тушаал тунхагласан. Хуулийн эрин үеийг дуусгаж, Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийх үед Бурханы нэр Ехова биш, Есүс болсон. Одоо эцсийн өдрүүдэд Бурханы ажил дахин урагшилж, Бурхан Есүсийн золин авралын ажилд үндэслэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Тэр Нигүүлслийн эрин үеийг дуусгаж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн, үүнийг даган Бурханы нэр өөрчлөгдөж, Есүс байхаа больж, Төгс Хүчит Бурхан болсон” гэлээ. Бурханы нэр өөрчлөгдсөн гэж хэлэхийг нь сонсоод би, “Үгүй байлгүй дээ. Библид, ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ (Еврей 13:8) гэж тодорхой хэлдэг. Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй, гэтэл та Бурханы нэрийг одоо өөрчлөгдсөн гэж байгаа юм уу? Хэрвээ бид залбирахдаа Есүсийг дуудахын оронд Төгс Хүчит Бурханыг дуудвал Библид нийцнэ гэж үү?” гэж бодлоо. Дараа нь Ли эгч надад нэг зүйрлэлээр тайлбарлаж өгсөн: “Жао эгч ээ, танай компани таныг нэг жил төлөвлөлтийн дарга болгоод, нэг жил менежер болгож, дараа нь захирал болгох юм бол ажлын тань хэрэгцээний дагуу таны цол хэргэм өөрчлөгдөнө шүү дээ. Ажил тань өөрчлөгдөхөд таны цол хэргэм өөрчлөгддөг. Урьд нь хүмүүс таныг төлөвлөлтийн дарга, менежер гэх байсан бол харин одоо захирал аа гэж дуудна. Тэд таныг өөр өөрөөр дуудна, гэхдээ та өөрчлөгдсөн байх уу? Эсвэл хэвээрээ байх уу?” гэлээ. Ли эгч цааш нь ярихдаа: “Бурхан эрин үе болгонд ингэж нэр авдаг. Бурханы ажил өөр болж, нэр нь өөрчлөгддөг ч Тэр нэг Бурхан хэвээрээ байдаг” гэсэн юм. Би энэ бүгдийг ойлгож эхэллээ. Гэхдээ Есүсийн нэр өөрчлөгдөх тухай бодохоор хүлээн зөвшөөрч ер чадахгүй байсан. “Таны юу гэх хамаагүй, би Эзэн Есүсийн нэрийг баримтална. Би тэгж амархан үнэмшихгүй шүү” гэж бодлоо.

Тэр цуглааны дараа интернэтээр Ли эгчийг блоклосон ч маргааш орой нь манай үүдэнд хоёр эгч ирээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг номлосон юм. Би Есүсийн нэр өөрчлөгдөж болохгүй гэж бодсон болохоор тэдэнд бага зэрэг эгдүүцэж, юу ч гэж хэлсэн бай, сонсохыг хүсээгүй. Тэд явж байхдаа, “Эгч ээ, ‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7) гэж Эзэн хэлсэн байдаг. Яагаад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг чинь мэдэхгүй юм, гэхдээ та ер нь энэ тухай үнэхээр судалж үзсэн юм уу?” гэлээ. Явсных нь дараа тэдний хэлсэн үг өөрийн эрхгүй бодогдсон. Тэгээд сэтгэл түгшлээ. Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүсээс сонссон бүх нөхөрлөлөө санаж, сүнс минь хэр их тэжээгдсэнийг бодсон. Тэдний уншсан Төгс Хүчит Бурханы үг үнэн, бас Ариун Сүнсний айлдвар гэдгийг, би сэтгэлдээ мэдэж байсан. Тэднийг тэгж голчхоод би ямар юмных нь үнэний эрэлч байх вэ дээ? Нэг цуглаан дээр Ли эгч нөхөрлөхдөө ингэж хэлсэн нь санагдлаа, “Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсдог. Эзэнийг эргэн ирэхэд угтан авъя гэвэл дуу хоолойг нь сонсож сурах ёстой. Ухаалаг охид Эзэний дуу хоолойг сонсдог учраас Эзэнийг дагадаг. Яг л Нигүүлслийн эрин үеийн Петртэй адил. Петр Эзэний үгийг сонсоод Бурханы дуу хоолойг таньсан болохоор Эзэнийг дагасан биш үү?” гэсэн. Үүнийг ухаараад би Библиэ яаран гаргаж ирээд, Илчлэлийн номын 3-р бүлгийг нээхэд 20-22-р эшлэлд ингэж хэлсэн байлаа, “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно… Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Би энэ хоёр эшлэлийг нухацтай тунгаан бодсон. Эцсийн өдрүүдэд Ариун Сүнс үг хэлнэ, Түүний үгийг бид сонсох ёстой гэж Эзэн хэлсэн байдаг. Эзэн эргэн ирсэн гэдгийг сонсох аз завшаан надад тохиосон, гэтэл би яагаад өөрийнхөө үзэлд баригдаж, ойлгохгүй байгаа бүхнээ сонсоогүй царайлахыг тэгж их хүсээ вэ? “Бурханы нэр өөрчлөгдөж байгааг одоо ойлгож чадахгүй бол эхлээд судалж, ойлгочхоод, дараа нь яахаа шийдэх ёстой шүү дээ” гэж бодогдсон. Тэгээд Матай 7-р бүлгийн 7-р эшлэлээс ингэж уншлаа: “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.” “Эзэн үнэхээр эргэж ирчхээд хаалгыг минь тогшиж байхад би үзлээсээ үүдэн нүдэн балай, чихэн дүлий болоод юу ч харж, сонсож чадахгүй, бас хаалгаа тайлахгүй бол Эзэнд хаягдах биш үү?” гэж бодсон. Тэр шөнө би цурам ч хийж чадаагүй. Сайн мэдээг голсондоо сэтгэл зовж, “Миний буруу юм болов уу? Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэж үү?” гэж гайхсан. Ингэж бодоод Эзэнд залбирч, Эзэний удирдамж, гэгээрэл гуйлаа.

Дараа нь “Хаанчлал бууж ирсэн тухай сайн мэдээ” гэх нэртэй, Төгс Хүчит Бурханы Чуулганы албан ёсны вэб сайт руу ороод, Бурханы нэрсийн талаар ийм хэсгийг уншлаа: “Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж чадахгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Үүнийг уншчихаад сэтгэл нэлээд хөдөлсөн шүү. Хуулийн эрин үед Бурхан Ехова гэх нэртэй байсан, тэр нэрээр израильчуудыг удирдан чиглүүлсэн талаар бодсон. Гэхдээ Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэх үед Бурханы нэр Еховагаас Есүс болж өөрчлөгдсөн биш үү? “Энэ юу болоод байна аа? Эцсийн өдрүүдэд Эзэн үнэхээр шинэ нэртэй болж болох юм уу? Төгс Хүчит Бурхан үнэхээр Эзэн Есүсийн илрэлт байтал үүнийг нь би эрж хайж, судлахгүй, Эзэнийг угтан авах боломжоо алдах юм бол хэчнээн мунхаг хэрэг болох бол!” гэж бодлоо. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг судалъя гэж яг тэгэхэд шийдсэн юм.

Би интернэтээр Төгс Хүчит Бурханы Чуулганы Чэнь ахтай холбогдсон. Тэгээд цуглаан дээр ахад будилааныхаа талаар хэллээ. “Библид, ‘Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ’ (Еврей 13:8) гэсэн байдаг. Эзэн Есүсийн нэр өөрчлөгдөж болохгүй. Хэрвээ Эзэн одоо ирвэл бас л Есүс гэгдэх ёстой. Төгс Хүчит Бурхан гэж яаж болдог юм бэ? Би үргэлж Эзэн Есүсийн нэрээр залбирч, тэр нэрийг дуудаж ирсэн байж, өөр нэрээр залбирч яаж болох юм бэ?” гэлээ. Дараа нь Чэнь ах надад Бурханы үгийн хоёр хэсгийг явуулсан юм: “Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ?… ‘Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш’ хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд ‘Бурхан хувиршгүй’ хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Үүнийг уншсаны дараа Чэнь ах ингэж нөхөрлөлөө: “‘Бурхан хувиршгүй’ гэх үг нь Бурханы зан чанар, мөн чанарыг хэлдэг. Харин Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэсэн үг биш. Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй. Бурханы ажил ямагт гагцхүү урагшилж, ажлыг нь даган Түүний нэр өөрчлөгддөг. Гэхдээ Бурханы нэр яаж ч өөрчлөгдлөө гэсэн зан чанар, мөн чанар нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан үүрд Бурханаараа байдаг, энэ л хувиршгүй юм.” “Бид ‘Бурхан хувиршгүй’ гэж юуг хэлдгийг ойлгохгүй, бас Бурханы ажил үргэлж шинэ байж, хэзээ ч хуучин байдаггүйг ойлгохгүй бол Бурханы ажлыг өөрсдийнхөө үзэлд үндэслэн хязгаарлаж, бүр Бурханыг эсэргүүцэж, шүүх гээд байдаг.” “Фарисайчууд судартай зууралдаж, Мессиаг хүлээсэн. Гэхдээ Эзэн ирэхдээ Мессиа биш Есүс гэх нэртэй байсан болохоор Эзэнийг үгүйсгэж, ялласан. Түүний үг, ажил эрх мэдэл, хүч чадалтайг мэддэг байсан хэрнээ тэд судлаагүйгээр зогсохгүй, эсэргүүцэж, ялласан. Эцэстээ тэд ромчуудтай хуйвалдан Есүсийг загалмайд цовдолж, аймшигт харгислал үйлдсэн юм.” “Хэрвээ бид одоо Библитэй зууралдаж, Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй, Тэр л аврагч гэж итгээд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг үгүйсгэж, яллах юм бол яг л фарисайчууд шиг болох биш үү? Тэгвэл бид Бурханыг эсэргүүцэж, Бурханы зан чанарт халдах эрсдэлтэй” гэлээ.

“Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” гэж Библид хэлсэн байдаг нь Бурханы зан чанар, мөн чанарыг л хэлж байгаагаас биш, Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэсэн үг биш гэдгийг би эцэст нь ойлгосон юм. Пасторууд үзэл, төсөөлөлдөө үндэслэн номлож, Библийг ч төдийлөн ойлгодоггүй гэдгийг олж харлаа.

Дараа нь Чэнь ах надад Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн: “Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно.” “‘Ехова’ бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна… Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Тэгээд Чэнь ах ингэж нөхөрлөлөө: “Бурханы удирдлагын төлөвлөгөө гурван эрин үед хуваагддаг. Бурхан эрин үе болгонд ажлын нэг үе шатыг хийж, зан чанарынхаа нэг хэсгийг илэрхийлдэг. Эрин үе болгонд авдаг нэр нь тухайн эрин үе дэх Бурханы ажил, зан чанарыг төлөөлдөг ч Бурханыг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Хуулийн эрин үед Бурхан Ехова гэх нэртэй байсан. Энэ нэр Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг, мөн Бурханы зан чанарын сүр жавхлан, уур хилэнт, өршөөнгүй, хараалт талыг төлөөлсөн. Бурхан хууль, тушаал тунхаглаж, газар дээрх хүмүүсийн амьдралыг удирдахад Ехова гэх нэрийг ашигласан. Хүмүүсийн зан авир журамлагдаж, хүн бүр Бурханыг яаж шүтэн мөргөхөө мэдсэн. Гэхдээ тэр эрин үеийн төгсгөлд хүмүүс Сатаны завхралд улам бүр өртсөөр хууль, тушаалыг дагаж мөрдөж чадахаа больсон. Хүн болгон яллагдаж, үхэх аюулд байсан юм. Хүнийг хуулиас аврахын тулд Бурхан Есүс гэх нэрээр махбод болж, золин авралын ажил хийж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэн, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эзэн Есүс гэмшлийн замыг өгч, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг үлдэн хөөж, хүмүүсийн нүглийг уучилсан. Бас Бурханы өршөөнгүй, хайр энэрэлт зан чанарыг илэрхийлж, эцэст нь цовдлогдоод бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил гүйцэлдсэн. Есүсийг Аврагчаа гэж хүлээн зөвшөөрч, Түүний нэрээр залбирч, нүглээ улайж, гэмшдэг хүн бүхэн нүглээ уучлуулж, Эзэний хайрласан амар амгалан, баяр баяслыг олж авч чаддаг. Эзэн Есүс золин авралын ажил хийсэн болохоос эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх ажил хийгээгүй учраас итгэлээр бидний нүгэл уучлагддаг ч нүгэлт уг чанар маань хэвээр үлддэг. Бид одоо ч нүгэл үйлдэж, нүглээ улайдаг ёрын тойрогт амьдардаг. Цаг үргэлж худал хэлж, хууран мэхэлсээр, ертөнцийн хандлага хөөцөлдөж, атаархаж, үзэн яддаг гэх мэт. Бид нүгэлд амьдран, үүнээсээ ангижрах хүчин мөхөстдөг. Тийм болохоор биднийг нүглийн хүлээсээс бүрмөсөн аварч, цэвэрлэж, Бурханы хаанчлалд ороход тохиромжтой болгохын тулд Бурхан шүүж, цэвэрлэх ажил хийхээр эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махбод болоод Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, нэр нь бас Төгс Хүчит Бурхан болж өөрчлөгдсөн. Үүгээр Илчлэл дэх дараах зөгнөлүүд яг биелдэг: ‘“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл” гэж Эзэн айлдав’ (Илчлэл 1:8). ‘Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ(Илчлэл 3:10–12).”

Миний нүд нээгдэж, эцсийн өдрүүдэд Эзэн нэрээ өөрчилдөг гэдгийг олж харсан! Эдгээр эшлэлийг би урьд нь уншиж байсан мөртөө яагаад ойлгоогүй юм бол? Эзэн эцсийн өдрүүдэд дахин ирэхдээ Төгс Хүчит Бурхан гэх шинэ нэртэй болохыг эдгээрт тодорхой зөгнөсөн байна. Гэтэл би, “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэдэгт үргэлж итгээд, Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэж шийдсэн байж. Тэгээд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг анхнаас нь голж, эсэргүүцсэн. Би маш мунхаг байж шүү! Бурхан шинэ ажил эхлэх бүрдээ шинэ нэр авдаг, бас эрин үеийг өөрчилж, тухайн эрин үе дэх ажил, зан чанараа төлөөлүүлэхэд тэр нэрээ ашигладгийг би тэгэхэд мэдэж авч, эрин үе болгонд Бурханы авдаг нэр гүн гүнзгий ач холбогдолтойг ухаарсан юм. Хэрвээ би, Бурханы нэр өөрчлөгдөж болохгүй, Бурхан эцсийн өдрүүдэд Есүс болж ирнэ гэх үзлээ дагасан бол Бурханы ажил яаж урагшлах болж байна? Үргэлж л Нигүүлслийн эрин үе байх биш үү? Үүнийг ухаараад, Төгс Хүчит Бурхан гэх эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэрд огт эргэлздэггүй болсон.

Дараа нь Чэнь ах надад Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном).

Дараа нь Чэнь ах ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлыг эхлүүлж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахад хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлж, хүнийг аврах Бурханы удирдлагын ажлын нууцыг илчилж, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан гэх үнэнийг болон хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн уг үндсийг ил болгодог. Төгс Хүчит Бурхан завхарсан хүн төрөлхтний тэрслүү, зөв шударга бус байдлыг шүүж, зан чанараа өөрчлөх замыг үгээрээ хүмүүст харуулдаг. Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулдаг, нүглээс ангижирч, цэвэрлэгддэг бүх хүн агуу гамшгаас амьд үлдэнэ. Бурхан ерөөл, амлалтаа эдлүүлэхийн тулд тэднийг хаанчлалдаа оруулна.” “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, Түүнийг эсэргүүцэж, яллаж, доромжилж, гүжирддэг ёрын муу хүмүүс, антихристүүд, үл итгэгчид агуу гамшигт уйлж, шүдээ хавирч, Бурхан тэднийг устгана. Бурхан ямар ч зөрчлийг хүлцдэггүй зөвт, сүр жавхлант зан чанартайгаар хүнд үзэгдэж, хүмүүсийг бүрмөсөн цэвэрлэж, аварч, биднийг сатанлаг завхарсан зан чанараас маань ангижруулж, хаанчлалдаа оруулахын тулд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан гэх нэр авсан. Бас Бурхан хүн бүрийг төрлөөр нь ангилж, энэ ёрын муу эрин үеийг эцэслэж, улмаар хүнийг удирдаж, аврах бүхий л 6,000 жилийн ажлаа дуусгадаг.” “Энэ нь бас, Бурхан бүгдийг бүтээж, захираад зогсохгүй хүн төрөлхтнийг замчлахын тулд үг хэлж ,ажиллаж чаддаг гэдгийг хүн болгонд харуулахын төлөө байдаг. Тэр хүний төлөө нүглийн тахил болж, хүнийг цэвэрлэж, төгс болгож чаддаг. Бурхан бол Эхэн ба Эцэс. Бурханы гайхалтай үйл хэрэг, төгс хүчин, мэргэн ухааныг хэн ч ухан ойлгож чадахгүй. Хаанчлалын эрин үед Тэр Төгс Хүчит Бурхан гэх нэр авдгийн ач холбогдол энэ юм.” “Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, үгийг нь уншдаг бүхэн Ариун Сүнсний ажил болон амийн усны хангалт авч чаддаг. Гэхдээ Нигүүлслийн эрин үеийн чуулганууд дахь өнөөгийн эзгүйрэл урьд хожид үзэгдээгүй. Итгэгчдийн итгэл хөрж, номлогчид ярих юмгүй болж, залбирах үед хэний ч сэтгэл хөдлөхгүй байна. Улам олон хүн ертөнцийн чиг хандлагад уруу татагдаж байна. Тэд Хурганы мөртэй хөл нийлүүлээгүй, бас Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөөгүй болохоор амийн усны хангалтыг олж авч чаддаггүйгээс энэ үүдэлтэй. Тэд тусламж гуйх газаргүй болж харанхуйд унадаг” гэсэн.

Төгс Хүчит Бурхан, Ехова, Есүс бүгд нэг Бурхан гэдгийг Чэнь ахын нөхөрлөл надад харуулсан юм. Энэ нь, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр ажил хийхээр янз бүрийн нэр авч байгаа л төдий. Гэхдээ Бурханы нэр яаж ч өөрчлөгдлөө гэсэн ялгамж чанар, мөн чанар нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан Бурханаараа л байдаг. Гүйцээ. Эрин үе болгон дахь Бурханы нэр ач холбогдолтой. Ялангуяа Бурхан Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан гэх нэр авч, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа нь бид нүглээс ангижирч, Бурханаар аврагдахад амин чухал! Би олон жил цуглаан, номлол дээр огт хангалт авалгүй явснаа бодлоо. Ах эгч нарын итгэл суларч, номлогчид ярих юмгүй болсон байсан. Энэ бүгд Ариун Сүнсний ажил урагшилснаас болсон байж. Хурганы мөртэй хөл нийлүүлээгүй, Бурханы өнөөгийн үгийн хангалтыг хүртээгүй болохоор бид харанхуйд унасан байсан юм. Тэр мөчид би, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт бат итгэж, Төгс Хүчит Бурханыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм даа. Тэр үеэс хойш би өдөр болгон Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, Түүний үгийг уншдаг болсон. Тэгээд амийн усаар услуулж, Хурганы найрт оролцсон юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх: 14. Эзэн Зүүн зүгт гарч ирсэн

Дараах: 16. Бурханы үг бол миний хүч чадал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх