30. Тэр өдөр тэнгэр тун цэлмэг, нартай байлаа

Тиан Инг, Хятад

Би Хятад дахь Гурван-Өөрөө сүмийн итгэгч байлаа. Анх цуглаанд оролцож эхлэхэд пастор: “Ах, эгч нар аа: ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг’ (Ром 10:10) гэж Библид бичигдсэн байдаг. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн, Есүст итгэдэг тул аврагдсан. Хэрвээ бид өөр бусдад итгэсэн бол аврагдахгүй байх байсан…” хэмээн үргэлж бидэнд хэлдэг байлаа. Би пасторын эдгээр үгийг үргэлж санадаг байв. Иймээс би гал халуунаар эрэлхийлж, цуглаанд идэвхтэй оролцон, Эзэн ирж, намайг тэнгэрийн хаанчлал руу хүлээн авахыг хүлээх болсон юм. Дараа нь, хууль бус үйл хэрэг сүмд үргэлжлүүлэн гарсаар байсан тул би тэндхийн цуглаанаас залхаж эхэллээ. Пасторууд өөр хоорондоо хуваагдаж, өөрсдийгөө бүлэглэлийн тэргүүнд томилж, бие даасан хаанчлалуудыг бий болгохоор хичээгээд зогсохгүй, пасторуудын номлол нь Нэгдсэн Фронтын Ажлын Алба (НФАА)-ны тогтоосон хүрээнд хязгаарлагдаж байв. НФАА “ард түмний дунд үймээн өдөөх” вий гэхээс айсандаа Илчлэлийн Номоос номлохыг пасторуудад зөвшөөрдөггүй байсан учраас пасторууд Илчлэлийн номоос номлодоггүй байлаа. Пасторууд ихэнхдээ хандивын талаар номлон, хүн ихийг хандивлах тусам, Бурханаас илүү их ерөөл хүлээн авна хэмээн хэлдэг байлаа. Сүм ийм нөхцөл байдалтай байхыг хараад би нэлээд будилав: Яагаад сүм ийм байхад хүрэв? Пасторууд Эзэнд итгэдэггүй гэж үү? Яагаад тэд Эзэний үгийг дагадаггүй билээ? Яагаад тэдэнд Эзэнийг гэх хүндлэл өчүүхэн ч байдаггүй вэ? Тэд бол Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэггүй, ах эгч нарын зовж олсон мөнгийг олж авахын тулд Бурханд итгэсэн дүр үзүүлдэг хуурамч хоньчид хэмээн бодсон учир тэр үеэс хойш би Гурван-Өөрөө сүмийн цуглаан руу явахыг хүсэхээ болив.

1995 оны сүүлчээр би ямар ч эргэлзээгүйгээр сүмийг орхиж, гэр чуулганд (дан ганц итгэлийн талыг баримтлагч чуулган) нэгдсэн юм. Эхэндээ би тэдний номлолуудыг улсын засгийн газар хязгаарлаагүй гэж бодсон бөгөөд тэд Илчлэлийн номыг хүртэл номлолдоо багтааж, эцсийн өдрүүд, Эзэний эргэн ирэлт гэх мэтийг хэлэлцдэг байв. Тэдний номлол Гурван-Өөрөө сүмийн пасторуудынхаас хавьгүй дээр байсан ба Гурван-Өөрөө сүм дэх цуглаантай харьцуулахад эндхийн цуглаан илүү таатай санагдсан нь намайг машид баяр хөөртэй болгов. Гэвч хэсэг хугацааны дараа, энд ч бас, атаархаж, аливаа зүйл дээр маргаж, хагалан бутаргахыг хүсдэг зарим хүн хамтран зүтгэгчдийн дунд байгааг олж мэдэв. Ах, эгч нарын хэн нь ч Эзэний шаардлагуудыг амьдран харуулахгүй байсан бөгөөд тэд урьдынх шигээ элэгсэг биш байлаа. Энэ чуулган Гурван-Өөрөө сүмээс ямар ч ялгаагүй байсан тул би ихэд сэтгэлээр унаж, бас Ариун Сүнсний ажилтай чуулганыг хаанаас олж болохоо мэдэхгүй байв. Илүү дээр сонголт байхгүйн улмаас би энэхүү дан ганц итгэлийн талыг баримтлагч чуулгантай үлдэхээс өөр аргагүй байсан тул цуглаануудад нь оролцсоор байлаа. Пастор болон номлогчид бүгд “нэг удаа аврагдах гэдэг нь үүрд аврагдах юм”, мөн “эцсийг нь хүртэл тэвчээртэй байж, Эзэний төлөө хөдөлмөрлөж, Эзэний замыг хамгаалж байгаа цагт чи тэнгэрийн хаанчлалд орж чадна” гэдэг байв. Иймээс тэр үед би: “Бусад хүмүүст юу ч тохиолдлоо гэсэн, Эзэн Есүст итгэх итгэлээ үргэлжлүүлж, Эзэний замаас холдохгүй байсан цагт, Эзэнийг эргэн ирэхэд би тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломжтой болно” гэж бодсон юм.

Нүд ирмэх зуур хэдийнээ 1997 оны сүүлч болж, Бурханы хаанчалын сайн мэдээ хэдийнээ бидэнд хүрч, чуулган эмх замбараагүй болов. Удирдагч Ли бидэнд хэлэхдээ: “Өнөө үед, Зүүний Аянгыг түгээж буй бүлэг гарч ирсэн, тэд янз бүрийн бүлэглэлээс хоньдыг хулгайлж, Эзэн Есүс хэдийнээ эргэн ирсэн бөгөөд ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлж байгаа хэмээн хэлж байна. Эзэн Есүс бидний төлөө загалмайд цовдлогдож, биднийг золин аврахын тулд хэдийнээ Өөрийн амиар төлөөс төлсөн. Бид аль хэдийн аврагдсан. Бид ердөө эцсийг нь хүртэл тэвчих хэрэгтэй бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед гарцаагүй тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө. Иймээс бид анхааралтай байж, Зүүний Аянгын энэ хүмүүсийг яавч хүлээн авч болохгүй. Тэднийг хүлээж авсан хэн ч бай чуулганаас хөөгдөх болно! Бас та нар тэдний хэлж байгааг яасан ч сонсохгүй байх ёстой, тэдний номыг яасан ч уншихгүй байх ёстой…” гэлээ. Бүх түвшний хамтран зүтгэгчид эдгээр зүйлийн талаар бараг цуглаан болгон дээр ярьж байв. Тэднийг сонссоны дараа ах эгч нар өөрийн мэдэлгүй Зүүний Аянгыг эсэргүүцэж, тэднээс сэрэмжилж эхэлсэн юм. Би Зүүний Аянгад хулгайлагдаж, улмаар тэнгэрийн хаанчлалд орох боломжоо алдах вий гэдгээс айсандаа бүр ч илүү их хянуур, сэрэмжтэй болж эхэллээ.

Гэвч, 1998 оны шинэ жил дөнгөж эхэлж байтал нэгэн өдөр би Төгс Хүчит Бурханы Чуулганы хүнтэй санамсаргүй таарч, Зүүний Аянгын замыг анх удаа сонсох хувь тохиов. Тэр өдөр эгч минь над руу утасдаж, гэртээ урьсан юм. Эгч өөрийнхөө тосгоны Ху эгчийг ч бас хүрч ирээч гэж урьсан байв. Ху эгч намайг хараад инээмсэглэн: “Өө ашгүй чи ирээ юу. Эзэнд итгэдэг холын хамаатан маань ч бас ирж байгаа. Бүгдээрээ цуглаан хийвэл яасан юм бэ?” гэж хэллээ. Би баяртайяа зөвшөөрөв. Удалгүй Ху эгч хамаатантайгаа хамт буцаж ирэв. Тэр эгч биднийг хараад урам зоригтойгоор мэндчиллээ. Хэдийгээр түүнтэй өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй боловч надад нэг л дотно санагдсан юм. Тэрээр ингэж хэлэв: “Ойрын өдрүүдэд чуулганы эзгүйрэл өргөн тархаад байна. Номлогчдод номлох ямар ч шинэ, шинэлэг зүйл байхгүй болжээ. Цуглаан болгон дээр Зүүний Аянгыг хэрхэн эсэргүүцэх талаар номлохоос бусад үед ердөө бичлэг сонсож, магтан дуу л дуулцгааж байна. Цуглаанууд дээр ийм юм л тохиолдож байна. Хамтран зүтгэгчид нэг нэгэндээ атаархаж, маргалдаж, сүлбэлдэж, хуйвалдаж, бүгд өөрсдийгөө туйлын их зөвтгөдөг, хэн нь ч хэнийгээ сонсдоггүй. Ах, эгч нар сөрөг, сул дорой бөгөөд тэд итгэл, хайраа алдчихсан. Олон хүн мөнгө олохын тулд дэлхий ертөнц рүү буцахаар Эзэнийг орхисон.” Миний дотор ч бас яг тэгж санагдсан ба толгой дохингоо би эгчид: “Манай чуулганд ч бас яг тийм байгаа. Урьд нь сар тутмын цуглаан дээрээ бид 20–30 хүнтэй байдаг байсан, харин одоо тэнд ердөө хэдхэн ахимаг насны хүмүүс л байдаг бөгөөд номлогч нар хүртэл мөнгө олохоор дэлхий ертөнц рүү явчихсан! Цуглаануудаас авах таашаал огт байхгүй болсон” гэлээ. Эгч толгой дохин, ингэж хэллээ: “Энэ төрлийн нөхцөл байдал хэдхэн чуулганд л байгаа юм биш ээ, энэ бол шашны ертөнц даяар тархсан түгээмэл үзэгдэл. Ариун Сүнсний ажил чуулган дотроос олдохоо больсон тул хууль бус үйл хэрэг цаг ямагт үйлдэгдсээр байгааг энэ нь харуулдаг. Энэ бол Эзэний эргэн ирэлтийн дохио юм. Хуулийн эрин үеийн төгсгөлд сүм нь мал зарж, мөнгө сольдог газар болсон байсантай энэ нь яг ижилхэн. Энэ нь, Бурхан Өөрийн ажлыг сүмд хэрэгжүүлэхээ хэдийнээ больж, оронд нь, ажлынхаа шинэ үе шатыг сүмийн гадна хэрэгжүүлэхээр Эзэн Есүсийн бие махбодтой болсон байснаас үүдсэн.” Би анхааралтай сонсож, байн байн толгой дохиж байлаа. Эгч үргэлжлүүлэн: “Эгч ээ, Лук 17:24-26–д: ‘Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно. Ноагийн өдрүүдэд ямар байсан шиг Хүний Хүүгийн өдрүүдэд ч бас тийм байх болно’ гэж байдаг. Бичвэрийн эдгээр мөрийг та хэрхэн тайлбарлах вэ?” гэв. Би эдгээрийн талаар хэсэг зуур нухацтай бодоод, эв хавгүй инээмсэглэн: “Эгч ээ, Бичвэрийн энэ мөрүүд Эзэний ирэлтийн талаар ярьж байгаа юм биш үү?” гэлээ. Эгч ингэж хариуллаа: “Бичвэрийн эдгээр мөр Эзэний ирэлтийн тухай хэлж байгаа. Гэхдээ хуучны тэр өдрүүдэд ирсэн Эзэн Есүсийн ирэлтийн талаар хэлж байгаа юм биш. Харин ч эдгээр нь эцсийн өдрүүдийн Эзэний ирэлтийг хэлж байгаа юм, учир нь Өөрийг нь эцсийн өдрүүдэд эргэн ирэхэд юу тохиолдохыг Эзэн энд тун тодорхой зөгнөж байна. Эгч ээ, яг одоо чуулган дахь итгэгчдийн итгэл нь хөрч, тэд сөрөг, сул дорой болсон. Үүний учир нь ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэхээр Бурхан дахин нэг удаа махбод болсон юм. Бурханы ажил урагшилсан ба Бурханы шинэ ажлыг дагадаггүй хүн бүр Ариун Сүнсний ажлыг алдах болно.” Эзэн Есүс аль хэдийн эргэж ирсэн гэж эгчийн хэлэхийг сонсмогцоо би тэр даруй Зүүний Аянгад харьяалагддаг гэдгийг нь таамагласан бөгөөд зүрх сэтгэл минь тэр дороо гуниглав. Нүүрэн дээрх инээмсэглэл алга болохын зэрэгцээ чуулганыг битүүмжилсэн удирдагчдын маань үг даруй толгойд минь эргэлдэж эхлэв: “Есүст итгэх гэдэг нь аврагдах юм, нэгэнт аврагдсан бол үүрд аврагдсан!… Зүүний Аянгын хүмүүсийг бүү хүлээж ав!…” Удирдагчдынхаа эдгээр үгийг бодоод би гэртээ хурдан харихыг хүсэв. Гэвч оюун ухаанд минь энэ санаа орж ирэх үед Эзэн надад магтан дууны энэ бадгийг сануулж, намайг гэгээрүүллээ: “Есүс бол бидний хоргодох газар, асуудалтай байх үедээ Түүнтэй хамт нуугд, Эзэнтэй цуг байхад чамд айх зүйл юу байх юм бэ?” “Тийм шүү дээ! Хэрвээ Эзэн хажууд минь байвал надад айх зүйл юу байх билээ? Миний айдаг зүйлс Бурханаас ирдэггүй, Сатанаас ирдэг” гэж би бодлоо. Яг тэр үед эгч: “Хэрвээ хэн нэгэнд ямар нэг асуулт байвал, алив, тэрийгээ хуваалц. Бидэнд байгаа асуудал, бэрхшээлийг бүгдийг нь Бурханы үг шийдвэрлэж чадна” гэж хэллээ. Би эгчийн ингэж хэлэхийг сонсоод: “Та миний асуултуудад хариулж чадахгүй байж магадгүй! Маш олон сайн хонийг хулгайлж чадсан Зүүний Аянгад яг үнэндээ юу номлодгийг би одоо олж мэдэх хэрэгтэй” гэж дотроо бодлоо.

Энэ тухай бодоод би шууд гол зүйлдээ орж, санаачилга гаргахаар шийдэн, ингэж хэллээ: “Эзэн Есүс бидний төлөө загалмайд цовдлогдсон, мөн биднийг золин аврахын тулд аль хэдийн Өөрийн амиар төлөөс төлсөн, тиймээс бид аврагдсан гэж манай удирдагчид байнга хэлж байгаа. Бичвэрт: ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг’ (Ром 10:10) гэж тэмдэглэгдсэн байдаг. Бид нэгэнт аврагдсан л бол үүрд аврагдсан, иймээс эцсийг нь хүртэл тэвчих л юм бол Эзэнийг эргэн ирэхэд гарцаагүй тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө. Энэ бол Эзэний бидэнд өгсөн амлалт. Тиймээс бид Бурханы хэрэгжүүлж байгаа ямар ч шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй.”

Эгч инээмсэглэн, надад ийн хэллээ: “Эзэн Есүс бидний төлөө загалмайд цовдлогдсон бөгөөд биднийг золин аврахын тулд Есүс Өөрийн амиар төлөөс төлсөн учраас бид аврагдсан гэж олон итгэгч боддог. Нэгэнт аврагдсан бол үүрд аврагдсан хэрэг бөгөөд бид ердөө эцсийг нь хүртэл тэвчих л хэрэгтэй, тэгээд Эзэнийг эргэн ирэхэд бид тэнгэрийн хаанчлал руу гарцаагүй өргөгдөнө, харин Бурханы хэрэгжүүлдэг аливаа шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэж хүмүүс боддог. Гэхдээ ингэж бодох нь үнэхээр зөв үү? Энэ нь Эзэний хүсэлтэй үнэхээр нийцдэг үү? Үнэндээ, ‘нэгэнт аврагдсан бол үүрд аврагдсан хэрэг бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө’ гэх санаа нь ердөө л хүний үзэл, төсөөлөл бөгөөд Эзэн хэлсэн зүйлтэй ердөө нийцдэггүй. Эзэн Есүс, итгэлээрээ аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж болно гэж нэг ч удаа хэлээгүй, харин ч Тэрээр ‘харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно(Матай 7:21) хэмээн хэлсэн. Аврагдах болон тэнгэр дэх Эцгийн хүслийг биелүүлэх гэдэг нь адилхан зүйл биш. Бид итгэлээрээ аврагдах тухай ярих үед энэхүү аврагдах гэдэг нь нүглээ уучлуулахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн хуулийн дагуу цаазаар авхуулах ёстой байсан боловч Эзэний өмнө ирж, гэмшиж, Эзэний авралыг хүлээн авбал Эзэн нүглийг нь уучилж, тухайн хүн хуулийн ялаас ангижрах бөгөөд хуулийн дагуу цаазлуулахаа болино. Энэ бол аврагдах гэдгийг жинхэнэ утга учир юм. Харин аврагдах гэдэг нь тухайн хүн нүглээсээ чөлөөлөгдөж, цэвэрлэгдсэн гэсэн үг биш. Бид бүгдээрээ үүнийг гүн гүнзгий туулсан. Хэдийгээр бид Эзэнд олон жилийн турш итгэж, Эзэнд нүглээ үргэлж улайж, гэмшиж, бас нүглээ уучлуулахын баяр хөөр, амар тайвныг эдэлдэг хэдий ч бид үргэлж өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, нүгэлдээ хүлэгддэг. Энэ бол баримт. Жишээ нь, биеэ тоосон зан, овжин байдал, аминч зан, шунал, хорон муу байдал гэх мэт ялзарсан зан чанар маань оршин байсаар байгаа; бид дэлхий ертөнцийн чиг хандлага, эд хөрөнгө, нэр хүнд, махан биеийн зугаа цэнгэлээр хөөцөлдөх дуртай бөгөөд нүгэлт таашаалд шунадаг. Хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бид ихэвчлэн худал хэлж, бусдыг хууран мэхлэх чадвартай байдаг. Иймээс, аврагдах гэдэг нь хүн бүрэн авралыг олж авсан гэсэн үг биш. Энэ бол бодит баримт. Бичвэрт: ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45) гэж тэмдэглэгдсэн байдаг. Бурхан ариун, тэгвэл үргэлж нүгэл үйлддэг, Бурханыг эсэргүүцдэг хүмүүст Тэр тэнгэрийн хаанчлалд орохыг зөвшөөрнө гэж үү? Хэрвээ чи итгэлээрээ аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж болно гэж итгэдэг юм бол яагаад Эзэн Есүс бас дараах үгийг хэлсэн юм бэ? ‘Намайг, “Эзэн минь, Эзэн минь” гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ(Mатай 7:21–23). Эзэн эргэн ирэх үедээ ямааг хониноос, буудайг үрийн сүүлнээс салгах болно гэж яагаад хэлдэг вэ? Тиймээс, итгэлээрээ аврагдсан хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж болно гэж хэлж огт болохгүй. Энэ нь Эзэн Есүсийн үгтэй огт нийцдэггүй ба Эзэний үгийг эсэргүүцдэг! Тэгэхээр хэрвээ бид Эзэний үгийг хүлээж авдаггүй, үүнд итгэдэггүй, харин ч пастор, ахлагчдын тараасан гажууд онолтой зууралдан, Бурханд итгэхдээ өөрсдийн үзэл, төсөөлөлд найддаг бол Эзэний шаардлагад хэзээ ч нийцэж чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлал руу хэзээ ч өргөгдөж чадахгүй.”

Би эгчийн үгийг тунгаан бодоход хэлсэн зүйл нь үнэхээр ортой юм гэж санагдсан тул чимээгүйхэн сонсоод сууж байлаа. Эгч цааш үргэлжлүүлэн ингэж ярив: “Төгс Хүчит Бурханы үг аврагдах болон бүрэн аврал хүртэхийн нууцыг аль хэдийн илчилсэн, иймээс Төгс Хүчит Бурханы үгийг харж, энэ тухай юу гэж хэлэхийг нь үзэцгээе. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: ‘Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). ‘Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна… Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Нүглээс илүү гүн нэвчсэн энэ нь Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4). ‘Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар).

Эгч тэгээд нөхөрлөлөө ийн үргэлжлүүллээ: “Төгс Хүчит Бурханы үгээс бид, Бурханы гүйцэтгэдэг ажлын үе шат бүр нь завхарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу явагддагийг харж болно. Хуулийн эрин үеийн төгсгөлд, хүнийг Сатан улам бүр гүн завхруулж, хүн улам их нүгэл үйлдэх болсон. Хүн Еховагийн хуулийг зөрчиж, чулуу шидүүлж үхэх, тэнгэрийн галд шатаагдах аюултай тулгарсан. Бурхан хүн төрөлхтөнд хайртай. Тэрээр нүгэлт махан биеийн төрхтэй болохын тулд Өөрөө бие махбодтой болж, хүн төрөлхтнийг нүглээс золин аврахаар загалмайд цовдлогдсон. Тиймээс бид Эзэн Есүст итгэж л байвал аврагдах болно. Эзэн бидний нүглийг санахгүй. Бид Бурханы өмнө шууд очиж, Түүнд залбирч, Түүний хайрласан арвин нигүүлслийг эдэлж болно. Гэхдээ бид хэдий золин аврагдсан ч энэ нь нүгэлгүй гэдгийг маань нотолдоггүй. Хүн төрөлхтөн биднийг Сатан олон мянган жил завхруулж, Сатаны хор бидний дотор гүн үндэслэж, бидний амь, бидний уг чанар болсон. Биеэ тоосон, ихэрхүү байдал, заль мэх, шударга бус зан, хувиа хичээсэн байдал, үзэн ядалт, шунал болон ёрын муу гэх мэт сатанлаг уг чанар маань биднийг хянадаг. Бид одоо ч үргэлж худал хэлж, Бурханыг эсэргүүцэн, хууран мэхэлж, нүгэл үйлдэх чадвартай. Энэ бол байнга нүгэл үйлдээд, дараа нь нүглээ улайх мөчлөгт амьдардгийн маань уг үндэс юм. Тиймээс Бурхан завхарсан хүн төрөлхтний хэрэгцээ болон хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөнд үндэслэн биднийг цэвэрлэж, завхарсан зан чанарыг маань өөрчлөхийн тулд хүнийг шүүж, гэсгээхээр эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатыг гүйцэтгэх гэж ирсэн ба эцэст нь Бурхан аврал хүртэж, төгс болгуулсан хүмүүсийг хаанчлал руугаа хөтөлнө. Хэрэв бид одоо ч ‘нэг л аврагдсан бол үүрд аврагдсан’ хэмээх үзэлтэй зууралдсаар байвал эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа хэрэг. Тэгвэл цусанд маань байгаа Сатаны хор хэзээ ч цэвэрлэгдэхгүй, бид Бурханы бүрэн авралыг хүртэж хэзээ ч чадахгүй бөгөөд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж бүр ч чадахгүй. Эдгээр үр дагавар маш ноцтой. Тиймээс, одоо энэ эцсийн өдрүүдэд Нигүүлслийн эрин үеийг орхиж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрснөөр л хүн бүрэн цэвэрлэгдэж, Бурханы бүрэн авралыг хүртэж, сайн хүрэх газарт очих болно.”

Эгчийн нөхөрлөхийг сонсонгоо би дотроо: “Тийм ээ, Төгс Хүчит Бурханы үг маш бодитой юм. Сүүлийн энэ хэдэн жилд би өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг амьдралаар байнага амьдарч ирсэн биш үү? Бид үнэхээр Эзэнд итгэх итгэлийнхээ ачаар зөвхөн нүглээ уучлуулсан боловч бидний нүгэлт уг чанар оршсон хэвээр байна. Бид нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж бас л чадна. Эзэн бол ариун, тэгэхээр үргэлж нүгэл үйлдэж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадах билээ? Миний оюун санаанд олон жил хүнд ачаа болж явсан эдгээр асуудлыг Төгс Хүчит Бурханы үг тайлж өглөө. Төгс Хүчит Бурханы үг бидний эрж хайх үнэнийг үнэхээр агуулдаг. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн мөн юм гэж үү? Би үнэхээр энэ талаар зохих ёсоор судлах хэрэгтэй юм байна” гэж бодов.

Би аажмаар эгчээс сэрэмжлэхээ больж эхэлсэн ч хэлэлцсэн асуудлынхаа талаар судалъя гэж яг бодож суутал хаалгыг чанга, яаруу байдалтай тогших сонсогдлоо. Ху эгч яаран хаалга тайлахад манай пастор өрөө рүү дайран орж ирлээ. Тэрээр над руу харснаа, дараа нь Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж байсан эгч рүү хараад, дараа нь надад хандан гайхширч, уурласан өнгөөр: “Энд юу хийж яваа юм бэ? Би танд энд тэнд танихгүй хүмүүсийн номлохыг битгий сонсоорой гэж хэлээгүй юу? Тэгсээр байтал энд гүйж ирж, эднийг сонсож яаж чадаж байна аа? Даруйхан гэртээ харь, эднийг дахиж бүү сонс. Хэрвээ хууртах юм бол гэмшихэд хэтэрхий оройтно шүү!” гэлээ. Пастор намайг зэмлэж дуусаад, эгчийг сүрдүүлж эхэллээ: “Тэгээд Зүүний Аянгыг түгээж байгаа та нар, манай чуулганд ирж, хонин сүргийг хулгайлахаас өөр юу ч хийдэггүй. Даруйхан явж үз! Хэрэв явахгүй бол би найр тавихгүй шүү!” Пастор эгчид ингэж хандахыг хараад нэлээд эгдүүцсэн тул би түүнд ингэж хэллээ: “Пастор аа, энэ эгч ердөө үнэхээр сайхан зүйлс хэллээ, тэгээд хэлсэн зүйл нь Библитэй нийцэж байна. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн байж тун магадгүй гэж санагдаж байна. Та зүгээр л сонсоод үзвэл яасан юм бэ, дараа нь бид шийдэж болно шүү дээ. Тэгээд ч, Библид ‘Танихгүй хүмүүсийг дайлахаа бүү март: учир нь үүгээрээ зарим хүн өөрийн мэдэлгүйгээр тэнгэрэлчүүдийг дайлсан юм’ (Еврей 13:2) гэж хэлдэг биш үү? Эзэнд итгэдэг бид хайр энэрэл харуулах ёстой, бид хүмүүст ингэж хандаж болохгүй. Энэ эгчийг ингэж дайрах нь Эзэний сургаалаас гажих биш үү?” Пастор тэгтэл: “Та юу ойлгодог юм бэ? Есүст итгэдэг бид аль хэдийн аврагдсан. Дахиж аврагдах шаардлагагүй! Тэд энд манай хонин сүргийг хулгайлах гэж ирээд байна, тиймээс тэднийг хүлээж авах ёсгүй!” гэж над руу хашхичлаа. Энэ удаад сайн мэдээ түгээж байсан эгч инээмсэглэн: “Бид бүгд л Эзэний эргэн ирэхийг хүлээж байгаа, тэгэхээр яагаад суугаад ярилцаж болохгүй гэж? Хэрэв бид Эзэний эргэн ирэлтийг өнгөрөөчихвөл, үүндээ ихээхэн харамсана шүү—” гэж хэллээ. Эгчийг яриулж дуусгалгүй пастор, “Битгий ярь! Чи хэчнээн сайн ярьдаг байлаа ч, би сонсохгүй! Бушуу яв!” гэж хэлээд эгчийг гадагш түлхэж эхэллээ. Яг л ийм байдлаар пастор эгчийг нааш цааш түлхэж, татаж, харааж, гэрээс хөөн гаргалаа. Эгчийг явсны дараа пастор эргэж хараад, намайг сүрдүүлэн: “Бушуу гэртээ харь. Одооноос таныг Зүүний Аянгын хүмүүстэй холбоотой байхыг зөвшөөрөхгүй. Эс бөгөөс, таныг чуулганаас хөөнө, хэрэв тэгвэл танд Бурханы магтаалыг хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд орох боломж хэзээ ч олдохгүй” гэв. Би эгчийн нөхөрлөлийг аль хэдийн сонссон байсан учраас Эзэн Есүсийн ажил хүнийг ариусгах биш, золин аврах ажил байсан, харин Эзэн шүүлтийн ажлаа явуулахаар эргэн ирэх үедээ л хүнийг бүрэн цэвэрлэж, аварна гэдгийг ойлгосон байлаа. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авалгүйгээр хүний завхарсан зан чанар өөрчлөгдөхгүй бөгөөд Бурханы авралыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Тиймээс пасторын үг надад төдийлөн нөлөөлсөнгүй, би ердөө зөвшөөрсөн дүр үзүүлэн толгой дохиж, дараа нь гэртээ харилаа.

Гэртээ харьсны дараа би эгчийн нөхөрлөлийн талаар байн байн бодож, дотроо: “Эгчийн хэлж байсан зүйл бүгд Библитэй нийцэж байна. Өмнө нь ‘нэгэнт аврагдсан бол үүрд аврагдсан’ гэдэгт итгэдэг байсан минь үнэхээр ул үндэслэлгүй байж” гэж бодлоо. Би Эзэнд итгэж ирсэн бүхий л жилүүдээ эргэн санаад, нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байдалд үргэлж амьдарч, энэ асуудлыг хэзээ ч шийдэж чадалгүй, маш их зовлонг биеэр туулснаа ухаарсан юм. Хэрэв би энэ маягаараа итгэсээр байсан бол эцэстээ Бурханы магтаалыг хүртэж чадахгүй мэт санагдлаа. Эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа би, Эзэнд итгэдэг хүмүүс аврал хүртэж, тэнгэрийн хаанчлал руу орохыг хүсвэл, эргэн ирсэн Эзэн Есүсийн хэрэгжүүлдэг хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг үнэхээр хүлээн авах ёстой гэдэгт улам бүр итгэх болсон юм. Тэгээд би, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил гэж үнэндээ юу вэ? Төгс Хүчит Бурхан хүнийг хэрхэн цэвэрлэж, өөрчилдөг вэ? хэмээн гайхширлаа. Эдгээр зүйлийг эргэцүүлэн, Библийн хуудсыг эргүүлж байгаад Эзэн Есүсийн ингэж хэлсэн хэсгийг харав: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). Бас Библиэс үүнийг уншлаа: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7). Үүнийг уншаад эцэст нь зүүднээсээ сэрсэн мэт санагдлаа: Эцсийн өдрүүдэд Бурхан илүү их үнэнийг илэрхийлж, ажлын шинэ үе шатыг гүйцэтгэнэ хэмээн Эзэн Есүс аль эрт зөгнөсөн болж таарав. Энэ чинь хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг гүйцэтгэхээр Төгс Хүчит Бурхан ирж байгаа хэрэг биш үү? “Өө, өнөөдөр пастор орж ирж, тийм үймээн учруулаагүй бол Төгс Хүчит Бурханы замын тухай илүү анхааралтай сонсож чадах байсан юм. Урьд нь би үргэлж пастор, ахлагчдын үгийг сонсож, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хэзээ ч эрж хайж, судлаагүй. Ердөө л пастор, ахлагчдын хэлсэн болгоныг хийсэн. Зүрх сэтгэлд минь Эзэнийг гэх орон зай огт байгаагүйг би өнөөдөр л мэдлээ. Эзэний эргэн ирэлтийг судалж байхдаа би Эзэний хүслийг эрж хайлгүй, пастор, ахлагчдын үгийг сонссон. Би үнэхээр тэнэг явжээ! Эзэнд итгэдэг бид Түүнийг хүндлэх хэрэгтэй, тэгээд Эзэний эргэн ирэлттэй холбогдуулан Бурханы мөрийг идэвхтэй эрж хайх ёстой, учир нь тэгж байж л бид Бурханы хүсэлтэй нийцнэ. Өнөөдөр би пасторын үйлдэл Эзэний хүсэлтэй ер нийцдэггүйг харлаа. Би тэдний хэлэхийг цаашид сохроор сонсож болохгүй, харин Төгс Хүчит Бурханы замыг эрж хайн, судлах ёстой” гэж би бодлоо.

Дараа өдөр нь хамгийн эхлээд би Ху эгчийн гэрт очиж, Төгс Хүчит Бурханы сайн мэдээг түгээсэн эгчийг хайн, хамтдаа үргэлжлүүлэн нөхөрлөхөөр шийдлээ. Гэрээсээ гарч ч амжаагүй байхад Ху эгч өнөөх эгчийг манай гэрт авчирчихсан байна гэж хэн санах билээ. Энэ үнэхээр Эзэний удирдамж байлаа. Эгч эхлээд санаа зовсон байдалтай, өчигдөр пастор надад төвөг удсан эсэхийг асуув. Би ихэд шийдэмгийгээр: “Үгүй ээ, өчигдрийн нөхөрлөлийн дараа би энд ирээд бүх зүйлийг анхааралтай эргэцүүлэн бодсон, тэгээд бид Эзэн Есүст итгэлээ гээд цэвэрлэгдэж үнэхээр чадахгүй, бидний завхарсан уг чанар бас л оршсоор байх бөгөөд үүнтэйгээр Бурханы бүрэн авралыг хүртэж чадахгүй гэдгийг ухаарсан. Түүнчлэн, би эцсийн өдрүүдэд Эзэн шүүлтийн ажлаа хэрэгжүүлэхээр эргэн ирнэ гэж үнэхээр зөгнөсөн Библийн хэсгийг бас уншсан. Одоо би, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хэрэгжүүлэх шүүлтийн ажил гэдэг нь яг болохыг, мөн Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил яаж хүнийг цэвэрлэж, бас өөрчилдөг вэ? гэдгийг л хамгийн их мэдсээр байна” хэмээн хариулсан юм.

Эгч баяртайгаар ингэж хэллээ: “Бурханд талархъя! Таны асуусан асуулт үнэхээр тун чухал, учир нь, Бурханд итгэх итгэл маань бидэнд бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орох боломжийг олгох эсэх тухай чухал сэдвийг энэ нь хөнддөг. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгэнд юу гэж хэлдгийг харъя. Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг: ‘Энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь үндсэндээ гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Энэ сууринд үндэслээд Тэрээр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэлтийн илүү олон замыг заан үзүүлж, улмаар хүнийг байлдан дагуулж, завхарсан зан чанараас нь аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). ‘“Шүүлт” гэдэг үгийг дурдах үед чи Еховагийн бүх газар оронд хэлсэн үг болон Есүсийн фарисайчуудад хэлсэн зэмлэлийн үгийн тухай бодох болно. Эдгээр үг хэдийгээр хатуу ч гэлээ хүнийг шүүх Бурханы шүүлт байгаагүй, ердөө л өөр өөр орчинд буюу өөр өөр нөхцөлд Бурханы хэлсэн үг байсан юм. Эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүхдээ Христийн хэлдэг үгтэй адилгүй. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).”

Бурханы үгийг уншсаны дараа эгч үргэлжлүүлэн ийнхүү нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил нь хүнийг илчилж, задлан шинжлэхийн тулд үнэний олон талыг ашигладаг бөгөөд хүний зөрчлийг тэвчдэггүй Түүний зөвт, сүр жавхлант зан чанараар энэхүү шүүлтийн ажил явагддаг болохыг бид Бурханы үгээр дамжуулан ойлголоо. Хүний завхарсан мөн чанар болон завхралынх нь үнэнийг илчлэх, Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг сатанлаг уг чанарыг маань шүүхийн тулд Бурхан үг ашигладаг. Тийм завхралын жишээ нь Бурханы ажлын тухай үзэл, төсөөллөөр дүүрэх, өөрийн үзлийг үнэн гэж үзээд Бурханы ажлыг хэмжих, хүссэнээрээ Бурханыг шүүж, яллаж, эсэргүүцэх зэргийг агуулдаг. Өөр нэг жишээ нь, бид Бурханд итгэдэг хэдий ч үл итгэгчдээс өөрцгүй; бид бүгд алдар нэр, эд хөрөнгө хөөцөлдөж, үүний төлөө ямар ч төлөөс төлөхөд бэлэн байдаг боловч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө амьдардаг ганц ч хүн байдаггүй. Бурханы хүслийг л дагаснаар л хүн тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж Бурхан үнэндээ хэлсэн байтал бид Эзэнд итгэж л байвал аврагдана, Эзэнийг ирэхэд тэнгэрийн хаанчлал руу өргөгдөнө гэж итгэх зэргээр олон зүйлийн талаарх үзэл бодол маань Бурхантай нийцдэггүй. Эдгээр нь дотроо өвөрлөдөг завхралын маань ердөө цөөн хэдхэн жишээ юм. Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан эдгээр завхарсан зан чанар, эндүү ташаа үзэл бодол, Сатаны амьдралын дүрэм цэвэрлэгдэж, өөрчлөгдөх бөгөөд бид Бурханд үнэхээр дуулгавартай болно. Үүний зэрэгцээ, Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан бид бас Бурханы зөвт зан чанар хүний халдахыг тэвчдэггүй гэдгийг таньж, Бурхан ямар төрлийн хүнийг хайрладгийг, ямар төрлийн хүнийг жигшдэгийг мэдэж авч, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханыг хүндлэх болж, Бурханы магтаалыг хүртэхийн тулд үнэнийг хэрхэн эрэлхийлж, үүргээ хэрхэн зүй зохистойгоор биелүүлэхээ мэдэж авдаг. Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэх замаар бид олон үнэнийг ойлгож авдаг. Тухайлбал, Бурханд итгэх гэдэг нь ямар утгатайг, үнэхээр аврал хүртэх, Бурханыг дуулгавартай дагах, Бурханыг хайрлах, Бурханы хүслийг дагах гэх мэт нь юу гэсэн үг болохыг мэдэж авдаг. Бидний завхарсан зан чанар бүгд янз бүрийн түвшинд өөрчлөгдөж, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл маань ч бас өөрчлөгдөнө. Энэ бол бидний дунд Бурханы хэрэгжүүлдэг шүүлт, гэсгээлтийн ажил бөгөөд үүнийг Бурханы хайрын аврал ч гэж нэрлэж болно. Тэгэхээр, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы суудлын өмнө шүүлтийг хүлээн авснаар л бид үнэнийг олж авч чадах ба тэр үед л бид нүглээс ангижирч, цэвэрлэгдэж, бүрэн аврал хүртэж чадна. Эгч ээ, та энэ нөхөрлөлийг ойлгож чадаж байна уу?”

Бурханы үгийг уншиж, эгчийн нөхөрлөлийг сонсоод би Бурханы ажил болон хүслийг ойлгож авлаа. Би толгой дохин, сэтгэл ихэд хөдлөн ингэж хэлэв: “Бурханд талархъя, Төгс Хүчит Бурханы үгийг сонссоноор би эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг шүүх, цэвэрлэх ажлыг явуулахдаа Өөрийн үгийн үнэнийг ашигладаг гэдгийг ойлгож авлаа. Миний урьдын эрэл хайгуул маш тодорхойгүй, бодитой бус байжээ. Харин одоо би эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн авснаар л хүн Бурханаар цэвэрлүүлж, бүрэн аврал хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэдгийг ойлголоо. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс юм! Би өөрийн завхарсан зан чанарыг удалгүй өөрчлөхийн төлөө Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна.” Ингэж хэлэхийг минь сонсоод эгч баяртайгаар инээмсэглэн, Бурханд тасралтгүй талархаж байлаа.

Төгс Хүчит Бурханы үг намайг оюун ухаандаа өвөрлөж байсан үзлээс минь чөлөөлж, өөрийн завхарсан зан чанарыг хөсөр хаяж, цэвэрлэгдэх замыг харуулсан юм. Бүрэн авралыг эрэлхийлэн явах зүг чиг, зорилго маань одоо тодорхой болсон мэт надад санагдаж, сүнс минь гэрэл гэгээтэй, тууштай, чөлөөлөгдсөн санагдаж байна. Цонхоор гадагш хараад би тэр өдөр тэнгэр тун цэлмэг, нартай байгааг анзаарсан юм. Тэгээд газар сөхрөн унаж, “Өө Бурхан минь, би Танд талархлаа илэрхийлье. Амьдрах хугацаандаа Таныг эргэн ирэхэд угтан авч, Таны илрэлтийг нүдээр харах нь үнэхээр ерөөл билээ! Гэхдээ би сохор, мэдлэггүй хүн юм, учир нь би пастор, ахлагчдын түгээсэн цуу ярианд итгэж, үзэл төсөөлөлтэйгөө зууралдан, мөнхийн авралаа алдах шахлаа! Өө Бурхан минь, би үнэхээр мэдлэггүй, мэдрэлгүй юм! Би гэмшихэд бэлэн байна, бас бүрэн аврал хүртэх энэхүү туйлын ховор боломжийг нандигнаж байна. Түүнчлэн Таны авралыг хүртээхийн тулд илүү олон ах эгч нарыг Таны өмнө авчрахад бэлэн байна! Амен!” хэмээн Бурханд залбирлаа.

Өмнөх: 29. Харанхуй хонгилын дараах халуун дулаан гэрэл

Дараах: 31. Бөөрөлзгөнийн моддын дунд ургасан бяцхан өвс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх