160 Энхэл донхолтой зам намайг улам шийдэмгий болгодог

1 Хятадад амьдардаг, Христийг дагагч хүмүүсийн хувьд зам нь үймээн самуунтай. Би хотоос хот руу зугтаж, амьдрах аюулгүй газар олж чадахгүй байна. Халуун дулаанаар гэрэлтэх тоо томшгүй олон цонхны гэрлийг хардаг ч, гэртээ харьж чадахгүй. Намайг хаа сайгүй зугтахад хүргэж, хүч чадлаа Христийг мөшгөн хөөхөд ашигладаг, Христэд итгэгчдийг хавчин шахахдаа хэрцгийгээр галзуурч авирладаг чөтгөрүүдийг би жигшдэг. Өдөр бүр, хором бүр би баригдах, шоронд хаягдах, амиа алдах эрсдэл дунд амьдардаг. Эрх чөлөө хаана байна вэ? Зөвт байдал хаана байна вэ? Хүний эрх хаана байна вэ? Алхаж явдаг гудамж бүрдээ, би түр зогсоод, итгэл үнэмшлийнхээ талаар ярьж зүрхэлдэггүй; амьсгал бүрээ дарж, алхам тутамдаа айдас, түгшүүрийг мэдэрдэг. Хяналтын камер бүр ажиглаж, энгийн хувцастай цагдаа нар нууцаар мөрдлөг хийдэг, бөгөөд нэг мөчөөс дараагийн мөч хүртэл би хаана очихоо ч мэддэггүй. Би өдөр хоногийг диаволын үүрэнд өнгөрөөж байна; өдөр, шөнө бүр тарчлаан бөгөөд Христийн зөвт хаанчлал удахгүй гарч ирэхийг би бүр их хүсэж байна.

2 Би маш их зовлон бэрхшээл, шалгалтуудын хэцүү бэрхийг үзэж туулсан ч, Христийг дагах, маш олон үнэнийг ойлгох боломжтой байгаадаа баяртай байна. Бурханы үгийн шүүлтийг үзэж туулсны дараа, би өөрийгөө ямар их завхарсан байснаа олж харав; би Бурханд итгэхийн үнэнийг ойлгож, жинхэнэ наманчлал, өөрчлөлтийг мэдэрсэн агаад одоо би тайван, амгалан байна. Христийг дагаж байхдаа, би олон жилийг яарч зугтан өнгөрүүлсэн боловч үнэн ба амийг олж авсандаа бахархдаг, баривчлагдаж, шоронд хоригдож, Бурханы төлөө амиа алдсан ч, би хэзээ ч харамсахгүй. Бурханы шүүлтийг мэдэрч, цэвэрлэгдэж, авралын замд хөл тавих нь миний хамгийн том адислал юм. Христ бол үнэн, зам, амь гэдэгт би огтхон ч эргэлздэггүй учраас, энэхүү үймээн самуунтай замаар Түүнийг дагахдаа цааш үргэлжлүүлэх зоригтой байдаг. Намайг зовлон зүдүүр амсаж, дарамт хавчлагад өртөх болгонд, сорилтод орж, аюулд өртөх мөч бүрд, миний амь өсдөг. Хэдийгээр би асар их тарчлаан амсаж, амиа өгөх ёстой болсон ч, эцсээ хүртэл Бурханд үнэнч үлдэж, хүчтэй, гайхалтай гэрчлэл хийхээ тангараглаж байна.

Өмнөх: 159 Зөв шударга байдлын төлөө зовлонг туулахуй

Дараах: 161 Христэд итгэгчдийн чин сэтгэлийн үг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

166 Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх