161 Христэд итгэгчдийн чин сэтгэлийн үг

I

Хятадад Бурханд итгэж, Бурханыг гэрчлэхэд яагаад ийм хэцүү юм бэ?

Бурхан болон Христэд итгэгчдийг ХКН юунд ингэтлээ их үзэн яддаг юм бэ?

Үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөөг тунхагласан байхад

ХКН яагаад Христэд итгэгчдийг хавчиж, баривчилдаг юм бэ?

Маш олон ах эгчийг цагдаа нар мөшгөн, тандаж ирлээ,

маш олон ах эгчийг шоронд хорьж, үхтэл нь эрүүдэн шүүлээ,

маш олон ах эгч гэр орноосоо дүрвэхэд хүрлээ.

Бурханд итгэх нь харваас хүний амьдралын зөв зам боловч үүнийг гутаан, гүжирддэг;

Бурханд гэрчлэл хийдэг, Христийн дагалдагчид баривчлагдаж, хавчигддаг.

Хоёр, гурван хүн Бурханд итгэх тухай яривал тэднийг хууль бус цуглаан хийлээ гэж ялладаг.

Бурханы үгийг уншихаар цуглах үед нь нийгмийн хэв журмыг бусниуллаа гэж буруутгадаг;

гудамж, талбай бүхэнд ажиглалтын камер ихсэж, энгийн хувцастай цагдаа, тагнуулууд хаа сайгүй холхино.

Бурханд итгэгчид жаахан л сэрэмж алдвал баривчлагдаж, хоригдож болзошгүй.

Хэзээ бид санаа зоволгүйгээр цуглаж, Бурханы үгийг уншиж болох юм бэ?

Сэтгэлдээ би цурхиран уйлна.

Бурханд итгэн, Христийг дагаж, гэрчлэх нь зөв, зүйтэй зүйл;

эрх чөлөөт ертөнцийг мөрөөсөх би Христэд итгэгч!


II

ХКН Бурханд эргэлт буцалтгүй дайсагнаж, гэр чуулгануудыг татан буулгадаг,

цахим хэвлэлээр Христэд итгэгчдийг гутааж,

цагдаагийн хүчийг дайчлан Христэд итгэгчдийг улайран мөшгөж, газар сайгүй урхи тавьдаг;

Христэд итгэгчдийг мэдээлж, ажиглалтдаа авахыг олон нийтэд уриалдаг,

Христийг мөшгөхдөө тэд яахаас ч буцдаггүй, Христийг устгасан цагт л тэдний магнай тэнийнэ;

чуулгануудыг тэд бүсэлж, Христэд итгэгчдийг очих газаргүй болгодог.

Бурханд итгэж, Христийг дагадаг маань үндэслэлгүй, хууль бус зүйл биш байтал

ХКН яагаад Христэд итгэгчдийг баривчилж, амьд явах эрхийг нь хасдаг юм бэ?

Хүн төрөлхтнийг аврахаар Христ үнэнийг илэрхийлэхэд тэд яагаад эсэргүүцэж, ялладаг юм бэ?

Үнэнийг хайж, хүний амьдралын зөв замаар алхан,

Христийг дагахад нь хүмүүст яагаад саад хийдэг юм бэ?

Аврагч хүмүүсийн дунд ирсэн тухай номлож, гэрчлэхийг яагаад хориглодог юм бэ?

Үүнийг улсын засгийн газар гэх үү? Хууль тогтоомж, тэнгэрлэг зарчим хаана байна?

Хүний эрх, эрх чөлөө гэж хаана байна? Хятад бол диаволын гяндан юм!

Бурханд итгэж, Христийг даган, гэрчлэх нь зөв, зүйтэй зүйл;

Би бол Христэд итгэгч,

амьдралын замаа сонгох нь миний эрх!

Өмнөх: 160 Энхэл донхолтой зам намайг улам шийдэмгий болгодог

Дараах: 162 Гэрлийн зам руу гүйж байна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх