159 Зөв шударга байдлын төлөө зовлонг туулахуй

1 Христийг дагаж байхдаа, би ХКН-ын дарамт хавчлагад өртөж, алхам тутамдаа аюул, бэрхшээлтэй тулгарч, баривчлагдах, шоронд хоригдох, эрүү шүүлтэд орох эрсдэлүүдтэй байнга л нүүр тулж байлаа. Гэсэн хэдий ч зүрх сэтгэл минь аль эртнээс сайтар бэлтгэгдсэн байлаа; би амиа алдсан ч гэлээ, огтхон ч харамсахгүй байх байсан: би эцсийн өдрүүдийн туршид Христийг дагах азтай; Бурхан намайг үнэхээр өргөсөн юм байна. Бурханы дуу хоолойг сонсоод, олон үнэнийг ойлгох болсон болохоор би сэтгэл хангалуун байна; Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээн, гэрчлэх боломжтой болсноор би энэ амьдралыг хий дэмий өнгөрөөгөөгүй юм байна. Төгс Хүчин Бурхан минь, Та бол хамгийн хайрламаар, би Таныг үүрд мөнх дагаж, гэрчлэх болно! Тэнгэрийн хаанчлал руу хөтлөх зам амь өрссөн, үймээнтэй, аюул, бэрхшээлээр дүүрэн хэдий ч, би Таныг хайрлахаар эрж хайсаар байх болно. Хэрэв би махан биеийг дээдэлж, амьдралдаа хэт их санаа зовнивол, хэрхэн ялагч болж чадах билээ?

2 Баривчлагдаж, шоронд хоригдох тэр мөчид, үхэх, сэхэх эсэх тухай шийдвэрийг Бурханы гарт үлдээв. Тэд яг л галзуурсан амьтад шиг эрүүдэн шүүх хэрэгсэл барьж над руу дайрсан. Эрүү шүүлт тэвчихийг аргагүй байлаа. Бурханы үг намайг гэгээрүүлж, хөтөлсөн юм. Түүний төлөө амиа алдана гэдэг нь амь олж авахын нэр билээ. Шалгалт, гай зовлон дунд, би Бурхан хэчнээн хайрламаар болохыг мэдэрч, зүрх сэтгэл минь Түүнд улам ойртов. Би энэхүү ёрын муу чөтгөр, ХКН-ын ой гутам байдлыг харж, агуу улаан луунаас бүрэн татгалзаж, Бурханд цангинасан гэрчлэл хийхэд өөрийгөө бүх зүрх сэтгэлээсээ зориулав! Төгс Хүчин Бурхан минь, Та бол хамгийн хайрламаар, би Таныг үүрд мөнх дагаж, гэрчлэх болно! Тас харанхуй шөнө хэчнээн удаан, хүнд бэрх байсан ч хамаагүй, би Таны зохицуулалтад дуртайяа захирагдах болно; Сатаныг ичгүүрт оруулж, Танд алдрыг авчрахын тулд ямар ч зовлонг туулууштай.

Энэ бол зөвт байдлын төлөө хавчлагад өртөж буй хэрэг, Энэ сонголтдоо би огтхон ч харамсахгүй! Бурханы хайрыг маш ихээр хүртсэн болохоор би Түүнийг хайрлахад амьдралаа зориулах ёстой. Би үүргээ биелүүлж, Түүнд гэрчлэх ёстой. Бэрхшээл хэдий их байсан ч, би ухарч няцахгүй, баяртайгаар зовлонгоо үүрэх болно. Ингэснээр Тэр сэтгэл хангалуун болно. Энэ бол зөвт байдлын төлөө хавчлагад өртөж буй хэрэг, би энэ сонголтдоо огтхон ч харамсахгүй! Бурханы хайрыг маш ихээр хүртсэн болохоор, би Түүнийг хайрлахад амьдралаа зориулах ёстой. Үүрийн гэгээ татаж, Бурхан агуу улаан лууг устгаж, би Бурханы зөвт байдалд цангинасан магтаал өргөж байна. Христийн хаанчлал гарч ирлээ.

Өмнөх: 158 Бурханы зүрх сэтгэлийг хэн анхаардаг вэ?

Дараах: 160 Энхэл донхолтой зам намайг улам шийдэмгий болгодог

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх