24. Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, Канад

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна). Бурханы эдгээр үгсийг уншсан чинь Бурханд захирагдах тухай туршлагыг минь санагдуулж байна.

Энэ бүхэн 2016 оны 3 сард, ХКН-ын баривчилгаа, хавчлагаас зугтаж, Бурханд чөлөөтэй итгэхийн тулд Хятадаас дүрвэх үед эхэлсэн юм. Нэлээд хугацааны дараа чуулганы удирдагч Жан эгч над дээр ирээд “Усалгааны үүргийг чи хариуцмаар байна уу?” гэж асуулаа. Баярласандаа би “Тэгвэл сайхан байх сан! Би үнэнийг ойлгож, үнэн зам дээр сууриа тавихад нь ах эгч нартаа тусалж чадна Би зөндөө сайн үйлс хийнэ!” гэж хариулсан юм. Таньдаг ах эгч нар, усалгааны үүрэг гүйцэтгэж байгааг минь мэдвэл намайг үнэхээр биширч, хүндэлнэ дээ. Энэ ажил намайг үнэхээр сайхан харагдуулна. Яг найдлага тавьж эхэлж байтал удирдагч ирээд надтай дахин ярилцаж, гэнэтийн асуудлаас болоод зарим эгч нүүх шаардлагатай болсон ч тохирох газар олдсонгүй, танай гэр яг тохирох юм байна гэж хэлээд, тэднийг гэртээ байлгах үүрэг гүйцэтгэх үү гэж асуусан юм. Удирдагчийг ингэж хэлэхэд дотор бачуурмаар санагдлаа. Би усалгааны үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байтал одоо болохоор гэртээ зочид байлгана гэнэ үү? Би бүх цагаа гал тогоонд л өнгөрөөх болно биз дээ? Энэ бол хэцүү ажил, гол нь ичгүүртэй байх болно! Гадаад ертөнцөд би том бизнестэй, өөрийн гэсэн үйлдвэртэй байсан. Найзууд, хамаатнууд маань бүгд намайг супер эмэгтэй гэдэг, манайх угаалга, хоол, цэвэрлэгээ хийдэг асрагчтай байсан. Гэтэл одоо би тэр үүргийг өөртөө авч, бусдад хоол хийж өгөх болоход үнэхээр хиймээргүй байсан юм. Гэвч эгч нарт амьдрах газар байхгүй, үүргээ тайван биелүүлж чадахгүй талаар бодоод, бас манай гэр зочид байлгахад тохиромжтой болохоор дурамжхан зөвшөөрсөн.

Дараагийн хэдэн өдөр гаднаа зочдод үйлчлэх үүргээ биелүүлж байсан ч дотроо бол бачуурч, сэжиг төрж эхэлсэн. Ах эгч нар намайг усалгааны үүрэгт тохирохгүй гэж бодсон юм болов уу? Үгүй бол яагаад намайг гэртээ зочид аваач гэж гуйх билээ? Таньдаг ах эгч нар үүнийг олж мэдвэл намайг үнэний бодит байдалгүй гэх болов уу, өөр үүрэг биелүүлж чадахгүй, гэртээ зочин хүлээн авч л чадна гэж хэлэх болов уу? Ийм бодол намайг улам бухимдуулж байв. Тэгээд би Бурханы өмнө гаргасан шийдвэрээ бодлоо, надад ямар ч үүрэг өгсөн бай, чуулганы ажилд тустай л бол 100% хийх болно, таалагдахгүй байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд дуулгавартай дагана гэж. Гэхдээ, гэртээ зочид байлгахыг надаас хүсэхэд би яагаад дуулгавартай дагаж чадаагүй юм бол? Би Бурханд чимээгүй залбирч, “Өө Бурхан минь, Та гэртээ зочид байлгах үүргийг надаар хийлгэхээр шийдэж, зохицуулжээ, гэтэл би дотроо үргэлж тэрсэлж, хэзээ ч захирагдаж чадахгүй юм. Бурхан минь, Таны хүслийг ойлгоход тусалж, намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” гэлээ.

Дараа нь би Бурханы үгээс хоёр хэсгийг уншсан юм: “Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадах эсэхийг шалгахад гол зүйл нь тэд Бурханаас ямар нэгэн хэрээс хэтэрсэн зүйл хүсдэг эсэхийг, тэдэнд далд сэдэл байдаг эсэхийг харах явдал юм. Хэрвээ хүмүүс үргэлж Бурханд шаардлага тавьдаг бол Түүнд дуулгавартай биш гэдгийг энэ нь баталдаг. Юу ч тохиолдсон хамаагүй, чи Бурханаас үүнийг хүлээн авч, үнэнийг эрж хайж чадахгүй, үргэлж хувийн үзэл бодлын үүднээс ярьж, үргэлж өөрийнхөө л зөв гэж бодон, тэр ч бүү хэл Бурханд эргэлзэх чадвартай хэвээр байвал асуудалд орох болно. Ийм хүмүүс хамгийн их биеэ тоосон, Бурханд тэрслүү байдаг. Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс Түүнийг үнэхээр дуулгавартай дагаж хэзээ ч чадахгүй. Хэрвээ чи Бурханд шаардлага тавьдаг бол Бурхантай наймаацаж байгааг чинь, мөн өөрийнхөө бодлыг сонгож, өөрийнхөө бодлын дагуу үйлдэж байгааг чинь энэ нь баталдаг. Үүгээрээ чи Бурханаас урвадаг ба дуулгавартай байдал чамд байдаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс Бурханд хэтэрхий олон шаардлага тавьдаг”). “Жинхэнэ дуулгавартай байдал гэж юу вэ? Бурхан ямар нэг юм хийж, тэр нь хүссэнээр чинь болох болгонд бүх зүйл сэтгэлд нийцтэй, зохистой гэж чамд санагддаг бөгөөд чамд онцгойрох боломж олдох үед энэ нь нэлээд алдар цуутай санагдан, ‘Бурханд талархъя’ гэж чи хэлдэг, мөн Түүний зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чаддаг. Гэвч онцгойрч хэзээ ч чадахгүй, хэн ч, хэзээ ч чамайг үнэлэхгүй ердийн газар луу чамайг томилох болгонд чи аз жаргалтай байхаа больж, захирагдахад хэцүү байдаг… Нөхцөл байдал таатай байхад захирагдана гэдэг ихэвчлэн амархан байдаг. Харин юм хүссэнээр чинь болохгүй, сэтгэлийг чинь шархлуулж, чамайг сул дорой болгож, биеийг чинь зовоож, нэр хүндийг чинь унагаж, нэрэлхүү зан, бардамналыг чинь хангаж чадахгүй, сэтгэлийг чинь шаналгах сөрөг орчин нөхцөлд ч бас захирагдаж чаддаг бол чи үнэхээр биеийн хэмжээтэй юм. Чиний эрэлхийлэх ёстой зорилго энэ бус уу? Хэрэв та нарт ийм урам зориг, зорилго байгаа бол найдвар байна(Бурханы нөхөрлөл). Бурханы үг надад, жинхэнэ дуулгавартай байдал бол арилжаа биш, хувийн сонголт үүнд байдаггүй, би дуртай байна уу, надад ашигтай байна уу хамаагүй, Бурханаас ирсэн л бол, чуулганы ажилд тустай л бол бүрэн захирагдах ёстойг минь харуулсан. Гэтэл би яав? Гэртээ зочид байлгах ажил хийхийг надаас хүсэхэд Бурханы хүслийг анхаарч, чуулганы ажилд туслахыг бодсонгүй, харин бусдад онгирч, бусдаар хүндлүүлэх, нэрэлхэх сэтгэлээ хангах тухай л бодож байж. Энэ яаж Бурханд захирагдах байх билээ? Бүлгийн удирдагч байсан үеэ би бодлоо. Чуулганы удирдагч чуулганы ажлын талаар үргэлж эхлээд надтай нөхөрлөдөг байсан. Удирдагч намайг өндрөөр үнэлдэг, ах эгч нар маань намайг хүндэлдэг гэж би боддог байлаа. Ямар ч үүргийг түүртэлгүй хийж, хэчнээн хүнд хэцүү байсан ч би дуртайяа хийдэг байсан. Гэвч гэртээ зочид байлгах үүрэгтэй тулгараад би сөрөг болж, үүнийг дорд ажил гэж бодсон. Гол нь би хэчнээн их хичээсэн ч миний хүчин чармайлт бусдад харагдахгүй учраас үүнд дургүйцэж, үүнийг хийхийг хүсээгүй. Тэр мөчид л би бусдад гайхуулж, бусдаар хүндлүүлж болох учраас л хуучин үүрэгтээ маш их хүчин чармайлт гаргадаг байснаа ойлгосон. Гэтэл гэртээ зочид байлгах үүрэг нэр төр хөөх хүслийг минь хангаж яагаад ч чадахгүй учраас л захирагдаж чадаагүй. Тэгэхэд л үүргээ үргэлж шилж сонгодог байснаа би ойлгосон, нэр хүнд, байр суурь, надад яавал ашигтай байх талаар л би үргэлж боддог байж. Огтхон ч үнэнийг эрэлхийлж, Бурханд захирагдаж байгаагүй!

Дараа нь би Бурханы энэ үгийг уншсан: “Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Би Бурханы үгээс хэрэгжүүлэлтийн замыг олсон. Үүрэгтээ Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байж, ашиг хонжоо хөөцөлдөхөө больж, чуулганд тустай зүйл л хийх ёстой. Бурханы хүслийг ойлгоод би ингэж залбирсан юм: “Өө Бурхан минь, Таны шинжилтийг хүлээн зөвшөөрөхөд би бэлэн. Бусад хүн намайг юу гэж бодох бол гэж би анхааргүй. Таны зохицуулалтад захирагдаж, зочид хүлээн авах үүргээ сайн биелүүлэхийг л хүсэж байна”. Үүнээс хойш хэд хоногт энэ харийн оронд дөнгөж ирсэн болохоор юм худалдаж авах надад хэцүү байгааг чуулганы эгч нар маань мэдээд, цаг гаргаж хэрэгцээт зүйлс худалдаж авахад минь хамт явсан. Үүргээсээ болоод үнэхээр завгүй байсан ч тэд боломжтой үедээ гэрийн ажилд тусалж байлаа. Надад асуудал гарах болгонд тэд надтай Бурханы үгийн талаар нөхөрлөж, надад тусалж, дэмжих гэж хувийн туршлагаасаа нөхөрлөдөг байсан. Гэртээ зочдод үйлчиллээ гээд эгч нараас хэн ч намайг дорд үзэж, надаас зай бариагүй. Ах эгч нартайгаа үүрэг биелүүлэхэд дээд, дорд гэх зүйл үнэхээр байхгүй юм байна гэдгийг би ойлгож авсан. Бид ердөө л Бурханы өмнө үүрэг, хариуцлагаа л биелүүлж байгаа. Энэ туршлагын дараа би үүрэгтээ бага ч болов захирагдаж чадсан гэж бодсон ч уг чанар, мөн чанарынхаа талаар ямар ч бодитой ойлголтгүй болохоор алдар нэр, байр суурь хөөцөлдөх санаагаа бүрэн орхиогүй л байлаа. Надад таалагдахгүй нөхцөл байдал гарч ирэнгүүт л би дахин илчлэгдсэн.

Хэсэг хугацааны дараа чуулганы удирдагч над руу залгаад Жоу эгч сайн мэдээ номлоод тун завгүй байгааг хэлж, бямба гараг бүр зав гаргаад хагас өдөр Жоу эгчийн охиныг харж өгч чадах уу гэж асуусан юм. Хүүхэд харах энэ санаа надад огтхон ч таалагдаагүй. Би бизнесээ хийгээд маш завгүй байсан учраас өөрийнхөө хүүхдүүдийг ч харж байгаагүй. Бусдын хүүхдийг харвал би яг хүүхэд асрагч шиг болно. Намайг таньдаг ах эгч нар энэ тухай мэдвэл юу гэх бол? Би хүний нүүр яаж харна аа? Гэвч би Жоу эгчид тохиолдсон бодит бэрхшээлийг бодож үзээд, туслахгүй бол гэмших болно гэдгээ мэдэж байсан. Би энэ талаар нэлээд бодож байгаад зөвшөөрсөн. Тэр бямба гарагийн үдээс хойш Жоу эгчийн гэрт очоод, орой болтол арай гэж л тэссэн ч хүүхэд нь гэнэт бархиран уйлж, ээжийгээ дуудан орилж эхлэхэд ерөөсөө тайвшруулж чадаагүй. Би тэр охинд өгч баярлуулах амттан хайн, ийш тийш гүйж, үлгэр ярьж өгч, хүүхэлдэйн кино тавьж өгөөд, эцэст нь охин уйлахаа больсон юм. Харихаар алхангаа би: “Хүүхэд харах үнэхээр хэцүү юм. Ядаргаатай мөртөө хэн ч тоож үздэггүй, хар бор ажил” гэж бодлоо. Бодох тусам улам шаналж цөхөрч байсан юм. Гэртээ хариад, эгч нар үүргээсээ олж авсан туршлага, шагналаа баяртайгаар ярилцаж байгааг хараад тэдэнд атаархаж, бухимдал төрсөн. Тэгээд, “Би хэзээ эгч нар шигээ усалгааны үүрэг биелүүлэх бол? Одоо хийж байгаа үүрэгтээ би нэг бол тогоо, шанага цэвэрлэж, эсвэл жаахан хүүхэд харж байна. Ийм юм хийгээд ямар үнэнийг олж авч чадах юм бэ? Үнэний бодит байдалгүй болохоор ийм хар бор ажил л хийж чадна гэж хүмүүс намайг хэлэх болов уу?” гэж бодогдсон. Ингэж бодохоор улам л гонсойсон. Тэр шөнө цурам хийж ч чадахгүй орондоо хөрвөөж байсан тул Бурханы өмнө очиж залбирч, “Өө Бурхан минь, яг одоо миний сэтгэл маш их гонсойж байна. Би үргэлж бусдаас онцгойрч, бусдад хүндлэгдэх үүрэг биелүүлэхийг хүсдэг. Өө Бурхан минь, ийм зүйлээр хөөцөлдөх нь Таны хүсэлтэй нийцэхгүйг мэдэж байгаа ч захирагдахад үнэхээр хэцүү байна. Бурхан минь, намайг удирдан чиглүүлж, хөтлөөч, энэ буруу байдлыг орхиж чадахын тулд өөрийгөө мэдэхэд минь туслаач” гэсэн юм.

Тэгээд би Бурханы үгийн хэсгээс уншлаа: “Хүний бодол санаа болгоны дотор, үйлдэл бүрийнх нь цаад сэдэл дотор завхарсан зан чанар нь нуугдаж байдаг; энэ нь аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол бүрд, мөн Бурханы хийдэг бүхэнд хандах тэдний хандлага дахь бодол, ойлголт, үзэл, хүсэл болгоны дотор нуугдаж байдаг. Эдгээр зүйлийн дотор энэ нь далдлагдаж байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”). “Завхарсан сатанлаг зан чанар хүмүүст маш гүн гүнзгий үндэслэсэн байдаг; энэ нь тэдний амь болдог. Хүмүүс чухам юу эрж хайж, олж авахыг хүсдэг вэ? Завхарсан сатанлаг зан чанарын хөдөлгөгч хүчээр удирдуулсан хүмүүсийн туйлын зорилго, найдвар, эрмэлзэл, амьдралын зорилго, чиглэл юу вэ? Тэд эерэг зүйлсийн эсрэг явдаггүй гэж үү? Нэгдүгээрт, хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож байдаг гэсэн хуульд харшилдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан хүн юм уу дэлхийд шуугиан тарьсан хүнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Шаардлага хангасан Бурханы бүтээл байхаар эрж хайдаг, бүтээлийн үүргээ биелүүлж чаддаг, хүний орон зайг хадгалж чаддаг, аливаад ул суурьтай ханддаг хүнийг Тэр хүсдэг… Тэгвэл завхарсан сатанлаг зан чанар хүмүүст юу авчирдаг вэ? (Бурханы эсрэг эсэргүүцэл.) Хүмүүс Бурханыг эсэргүүцсэнээс юу үүддэг вэ? (Шаналал.) Шаналал аа? Сүйрэл үүддэг юм! Шаналал үүний талд нь ч хүрэхгүй. Яг нүдний чинь өмнө харагдаж байгаа зүйл бол шаналал, сөрөг, сул дорой байдал, мөн эсэргүүцэл, гомдол—эдгээр зүйл ямар үр дүн авчрах вэ? Мөхөл! Энэ бол шалихгүй асуудал биш, тоглоом наадам ч биш(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайж, Бурханд найдсанаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой”). Бурханы шүүлт, илчлэлийн үгийг уншсаны дараа надад маш ичгүүртэй санагдсан. Тэгээд өөрийгөө эргэцүүлж эхэлсэн: “Бурханы зохицуулсан нөхцөл байдалд би яагаад хэзээ ч захирагдаж чаддаггүй юм бэ? Ийм чухал биш санагдах үүргийг яагаад хэзээ ч хийхийг хүсдэггүй юм бэ? Ийм юм хийхээр бусад хүмүүс намайг дорд үзэж, басамжлах юм шиг санагддаг. Би бардам байж чадахгүй, хэнд ч хэрэггүй мэт санагддаг. Бусдаас онцгойрч, бусдын бахдал, хүндлэлийг хүлээж чадах чухал үүргийг л биелүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг”. Энэ талаар эргэцүүлж бодоод би алдар нэр, байр суурь олох хүсэлдээ хөтлөгдсөөр яваагаа мэдсэн. Би “Хүн нэрээ, тогос өдөө”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх мэт сатанлаг хороор амьдарч байжээ. Энэ хор аль эртнээс миний дотор үндэслэж, төрөлхийн чанар минь болж. Энэ хор намайг үнэхээр биеэ тоосон, ихэрхүү болгожээ. Би бусдаар хүндлүүлэх дуртай, нэр төр, байр суурьтай байх дуртай, тэгээд ийм зүйлсийг амьдралын зорилгоо болгосон. Энэ бол дэлхий ертөнц дээр хүмүүсийн хөөцөлддөг яг тэр зорилго болохыг би ухаарсан. Бурханд итгэж эхлэхээсээ өмнө би их өрсөлдөх дуртай байж билээ. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ядартлаа ажиллаж, үйлдвэрээ сайн ажиллуулахын тулд чармайдаг байсан. Төрөлх хотдоо очих болгонд найзууд, хамаатнууд маань надтай дотноор мэндчилж, супер эмэгтэй гэхээр нэрэлхүү сэтгэл минь ханаж, үүний төлөө ямар ч төлөөс төлөхөд бэлэн байсан. Бурханд итгэдэг болсныхоо дараа ч би энэ үзэл бодлоор амьдарч, нэр хүнд, байр суурийн төлөө үүргээ биелүүлэхдээ ашиг хонжоо, алдагдалд санаа зовж, бусдаар хүндлүүлэх байр сууринд байхдаа баяр хөөртэй байдаг байж. Ийм байр суурьгүйгээр онцгойрч чадахгүй болохоороо би сөрөг, баяр хөөргүй болж, Бурханыг эсэргүүцэж, Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг эсэргүүцэж байжээ. Энэ талаар бодох тусам энэ бүх сатанлаг хор надад шаналал л авчирч, өөрийн эрхгүй Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэж байсныг би ухаарсан. Хэрэв би ийм зүйлээр хөөцөлдсөөр байвал Бурханы жигшлийг гарцаагүй төрүүлж, таягдан хаягдах байлаа. Энэ талаар бодох тусам дагаж буй замаасаа улам их айж, Бурханд залбирч, гэмшихээр яарсан. Би цаашид нэр төр, байр суурь хөөцөлдөж, бусдаар хүндлүүлэхийг хүсэхээ больж, харин Бурханы үгтэй нийцдэг жинхэнэ бүтээл байхаар тэмүүлэхийг хүссэн. Залбирсны дараа миний зүрх сэтгэл тайвширсан.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы энэ үгийг уншсан: “Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи завхарсан зан чанараа хаях ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Чи бүтээгдсэн тул чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй. Чи Бурханд итгэдэг хүн тул ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Нэгэнт чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, байр сууриа хадгалах ёстой ба үүргээсээ хэтрэн гарах учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө, эсвэл хоосон сургаалаар чамайг нухчин дарахын төлөө байдаггүй, харин энэ бол үүргээ биелүүлж чадах зам чинь бөгөөд зөв шударгыг үйлддэг бүх хүний хүрч чадах, хүрэх ёстой зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Бурханы үгийг уншаад Түүний бүтээл учир би Бурханы дүрэм, зохицуулалтад захирагдах ёстойгоо ойлгосон. Би үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэх ёстой. Энэ бол миний үүрэг, миний эрэлхийлэх ёстой зүйл. Бурханы зохицуулсан нөхцөл байдал надад таалагдаагүй ч Бурханы сайн санаа цаана нь байж. Тэр намайг ариусгаж, өөрчлөх гэж энэ бүхнийг анхааралтай зохицуулжээ. Би цаашид нэр хүнд, байр суурь хөөцөлдөж, үүргээ шилж сонгож болохгүй. Би үнэнийг эрэлхийлэхэд анхаарч, завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүргээ сайн гүйцэтгэхэд бүхнээ зориулах хэрэгтэй.

Түүнээс хойш би, бусад хүн миний талаар юу гэж боддогт биш, Бурханы өмнө үүргээ гүйцэтгэхэд л анхаарах болсон. Заримдаа ах эгч нар үүргээсээ болоод завгүй, хүүхдүүдээ харах цаг байхгүй бол би тусламж санал болгодог болсон. Ах эгч нар сайн мэдээ номлож, илүү олон хүнийг Бурханы өмнө авчирч байгааг би хараад зүрх сэтгэлдээ баярладаг. Хэдийгээр би үүргээрээ онцгойрч чадахгүй ч ах эгч нарынхаа сэтгэл санааг тайван байлгаж, хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ чимээгүйхэн оруулж чадсан. Энэ ч бас чухал шүү. Гэртээ зочид байлгаж, хүүхэд харахад тусалж байхдаа, нэрэлхүү зан, алдар нэр хөөх хүсэл минь ханаагүй ч би маш их урам авсан. Нэр хүнд, байр суурь хөөцөлдөх нь зөв зам биш гэдгийг би мэдсэн. Бурханы захиралт, зохицуулалтад захирагдаж, үүрэгтээ чадах бүхнээ хийх нь миний эрэлхийлэх ёстой зүйл байлаа. Бурханы гэр дэх үүрэгт үнэндээ дээд доод гэх зүйл байхгүй гэдгийг би үнэхээр ойлгож авсан. Ямар үүрэг биелүүлэх нь хамаагүй, сурах сургамж, хэрэгжүүлж, орох үнэн хэзээд байдаг. Би үнэнд захирагдаж, эрэлхийлж байгаа цагт шагнагдана. Бурхан хэчнээн зөвт болохыг, хэнийг ч ялгадаггүй болохыг энэ надад харуулсан. Энэ өчүүхэн ойлголт, өөрчлөлтийг олж авсан нь миний аминд Бурханы хайрласан бэлэг юм. Бурханд талархъя!

Өмнөх: 23. Бурханд зүрх сэтгэлээ өгөх нь

Дараах: 25. Хүн үүрэгтээ хэрхэн хандах ёстой тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Жан Жин, ЧехТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх