23. Бурханд зүрх сэтгэлээ өгөх нь

Синче, Өмнөд Солонгос

2018 оны 6-р сард би Хаанчлалын сүлд дууллын найрал дууны сургуулилтад оролцсон юм. Тайзан дээр гараад Бурханыг магтаж, гэрчлэн дуулна гэж бодоход надад үнэхээр нэр төртэй, бахархалтай байсан. Би бас Бурханд залбираад, чадлаараа давтаж, үүргээ сайн биелүүлнэ гэж хэлсэн юм. Анх нүүрний илэрхийлэл, бүжгийн хѳдѳлгѳѳнѳѳ давтаж эхэлж байхдаа би үнэхээр их мэрийж, зүтгэл гаргаж байсан ч дуулж, бүжиглэх талаар юу ч мэддэггүй байсан учраас миний илэрхийлэл нэг л болхи, бас ур чадварын хувьд бусдаас хол зөрөөтэй байсан юм. Зааварлагч миний дутагдлыг байнга хэлдэг байлаа. Яваандаа миний урам хугарч, яаж ч хичээгээд дээрдэхгүй юм байна, байрлал хуваарилахад сайн дуулж, бүжиглэдэг ах эгч нар мэдээж урд зогсож, харин би ард талд зөвхөн зай бѳглѳх л биз гэж бодох болсон юм. Аажимдаа миний сургуулилтын идэвх буурч, би болж л өгвөл оройтож ирдэг боллоо. Анхны зураг авалтан дээр намайг хамгийн арын эгнээнд, анзаарагдахааргүй газар зогсооход би бага зэрэг гонсойж, “Би эдгээрийн алинд нь ч сайн биш, дуулж, бүжиглэж чаддаг ах эгч нартай ѳѳрийгѳѳ харьцуулах ч аргагүй. Яаж ч хичээгээд урд эгнээнд зогсох хэмжээнд хүрэхгүй, бас камерт өртөнө ч гэж байхгүй юм байна. Тэгэхээр сургуулилтад ингэж их мэрийх хэрэг байна уу? Хангалттай байхад л болно” гэж бодсон юм. Тэрнээс хойш урам зоригоо дайчлах минь улам багассан. Хѳдѳлгѳѳнѳѳ зѳв хийхгүй байснаа мэдэж байсан ч засах гэж ердѳѳ хичээгээгүй. Заримдаа зааварлагч маань, биднийг илүү их хичээх хэрэгтэй, нэг хүний илэрхийлэл, тоглолт муу бол хөтөлбөрийг бүхэлд нь баллаж, зураг авалтыг хойшлуулна гэдэг байсан юм. Ингэж хэлсэн нь надад нѳлѳѳлж, нийт үр дүнг бодолцох ёстой гэж санагдсан ч хэсэг зуур хичээсний дараа буцаад л урам зориг маань унтардаг байлаа. Би дуу, бүжгээ ѳдѳр бүр идэвхгүйгээр давтдаг, Бурханы ямар ч удирдамжийг мэдэрдэггүй байсан. Зарим хѳдѳлгѳѳнөө их удаан давтсан ч ер болдоггүй байсан. Хүн бүр дууны үгийн талаарх ойлголтоо нөхөрлөж байхад би гэрэлтэйгээр нөхөрлөж ер чаддаггүй байсан. Дуулж байхдаа ч сэтгэл огт хѳдѳлдѳггүй, бичлэг дээр миний нүд цог жавхаагүй, илэрхийлэл минь ч үлбэгэр, намайг үзээд хэн ч баясахааргүй байлаа. Сургуулилт улам ядаргаатай санагдаж, өөр үүрэг гүйцэтгэхийн тулд энэ хөтөлбөр хурдхан дуусаасай гэж тэсэн ядан хүлээлээ.

Ингээд тайзан дээрх байрлалын зураг гарахад зарим кадр дээр огт байхгүй гэдгээ хараад би улам гутарсан. Тэгээд “Би эдгээрийн алинд нь ч тийм сайн биш, гэхдээ бас тийм муу ч биш. Урд эгнээд байж чаддаггүй юм аа гэхэд ядаж энэ кадруудад камерт харагдаж болдоггүй юм уу? Яагаад намайг хасаж байгаа юм бэ? Энэ бүх хугацаанд би шал дэмий сургуулилт хийж байсан гэж үү? Ингэхийг нь мэдэж байсан бол энэ хѳдѳлгѳѳнүүдийг сурах гэж зүдрэх огт хэрэггүй байж” гэж бодлоо. Үүний дараачаас камерт орох болгондоо би баясгалантай царай гаргадаг байсан ч бусдаар бол сэтгэл гаргахгүй, сургуулилт дээр зүгээр л хэлбэрдэж байсан юм. Бүх зураг авалт дууссаны дараа бүгдээрээ цуглаад, юу олж авснаа ярилцаж байхыг сонсоход надад их эвгүй санагдаж билээ. Би адилхан л үүрэг биелүүлсэн, гэтэл тэд бүгдээрээ ямар нэг юм олж авсан байхад миний зүрх сэтгэл яагаад юу ч олж аваагүй юм шиг хоосон байна вэ? Би жаахан айж, ямар нэг байдлаар Бурханы дургүйг хүргэчихэв үү гэж гайхлаа. Үүний дараа би эрж хайж, Бурханд залбирч эхэлсэн. Ѳѳрийгѳѳ мэдэж авахад минь залж чиглүүлээч гэж гуйсан. Тэгээд нэг ѳдѳр Бурханы энэ үгийг уншсан юм: “Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг харж, бүхнийг ажигладаг гэж хүмүүс үргэлж хэлдэг. Гэхдээ зарим хүн яагаад Ариун Сүнснээс хэзээ ч гэгээрэл олж авдаггүй, яагаад хэзээ ч нигүүлсэл хүртэж чаддаггүй, яагаад хэзээ ч баяр хөөртэй байдаггүй, яагаад үргэлж сөрөг, сэтгэлийн дарамттай байдаг, яагаад эерэг байх чадваргүй байдгийг хүмүүс хэзээ ч мэддэггүй. Тэдний оршихуйн байр байдлыг нэг хараарай. Энэ хүмүүст бүгдэд нь зөв ажилладаг мөс чанар, үнэнч зүрх сэтгэл байхгүй гэдгийг Би батална(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, хүн чанар муутай хүн юм. Үүнийг дэлгэрэнгүй задлан шинжилцгээе. Энэ хүн завхарсан хүн чанарыг яаж харуулдаг болохоор хүмүүс түүнийг хүн чанаргүй гэдэг юм бэ? Тийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг вэ? Ямар онцгой илрэлийг тэд харуулдаг вэ? Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй. Юм хийх болгондоо тэд юуны талаар боддог вэ? Тэд: ‘Би үүнийг хийвэл Бурхан мэдэх болов уу? Бусад хүнд харагдаж байна уу? Энэ бүх хүчин чармайлтыг зарлагадаж, биеэ үнэхээр зөв авч явж байгааг минь хэрэв бусад хүн харахгүй, Бурхан ч бас харахгүй бол ийм хүчин чармайлт гаргаж, ингэж зовж зүдрэх хэрэг надад байхгүй’ гэж эхлээд боддог. Энэ хувиа хичээсэн зан биш гэж үү? Үүний зэрэгцээ, энэ нь бас тун олиггүй санаа зорилго юм. Тэд ингэж бодож, үйлдэх үед мөс чанар нь ямар нэг үүрэг гүйцэтгэдэг үү? Мөс чанарын ямар нэг хэлтэрхий үүнд байдаг уу? Үүргээ биелүүлэхдээ асуудал олж хараад ам нээдэггүй хүмүүс ч бий. Бусад нь саад тотгор, үймээн самуун учруулж байгааг харсан атлаа тэднийг зогсоох юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхардаггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэд өөрийнхөө нэрэлхүү зан, нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол, нэр төрийн төлөө л үг хэлж, үйлдэж, онцгойрч, хүчин чармайлт гаргаж, хүч зардаг. Ийм хүний үйлдэл, санаа зорилго бүгдэд тодорхой байдаг: Хүндлүүлэх, эсвэл жаахан ерөөл элдэх боломж гарах болгонд тэд гарч ирдэг. Харин хүндлүүлэх боломж байхгүй, эсвэл зовж шаналах үе ирмэгц яст мэлхий хуяг дотроо толгойгоо нууж байгаа юм шиг алга болдог. Ийм хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаг уу? Ийнхүү авирладаг мөс чанар, эрүүл ухаангүй хүн өөрийгөө буруутгадаг уу? Ийм төрлийн хүний мөс чанар ямар ч хэрэгцээгүй байдаг бөгөөд тэд хэзээ ч өөрийгөө буруутгаж байгаагүй. Тэгвэл тэд Ариун Сүнсний зэмлэл юм уу сахилгажуулалтыг мэдэрч чадах уу? Үгүй, чадахгүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгээс энийг уншаад миний сэтгэл их хѳдѳлсѳн. Би үүрэгтээ сѳрѳг, идэвхгүй байж, Ариун Сүнсний ажлыг олж авч чадаагүй, гол нь би зүрх сэтгэл дотроо үнэнч биш байжээ. Үүрэгтээ Бурханы гэрийн ашиг сонирхол, өөрийнхөө хариуцлагыг биш, нэр хүнд, байр сууриа л бодож байж. Үүргээ биелүүлэх ийм хандлагыг Бурхан жигшдэг. Нѳгѳѳ сургуулилтаа эргээд бодоход, би бусад ах, эгч нартайгаа адилхан түвшинд байгаагүйгээ харж байсан, тэгээд намайг хамгийн ард зогсооход онгирч чадаагүй болохоор маш сѳрѳг, идэвхгүй болж, ѳѳрийнхѳѳ илэрхийлэл, хѳдѳлгѳѳнийг давтахад чармайлт гаргахыг хүсээгүй. “Хангалттай” байхад л надад болж байсан, сайжруулах гэж огт бодоогүй. Тэгээд зарим кадр дээр байхгүйгээ хараад гомдоллож, маргамаар санагдаж, өѳрийгѳѳ шал дэмий зовоож гэж бодон, дахиад сургуулилт хийхийг огт хүсээгүй. Дараа нь зураг авалтан дээр дэлгэцэн дээр гарах үедээ би хийдгээ хийж, харин гарахгүй бол хайнга болж, аргацааж байсан. Энийг одоо бодохоор буруутай санагддаг. Бурханыг гэрчлэхийн тулд Бурханы гэр найрал дууны кино зураг авдаг, нэгэнд нь оролцох боломжтой байсан минь Бурхан намайг өргөсөн хэрэг. Би хамаг чадлаараа хичээж, бусадтай хамт үүргээ сайн биелүүлэх ёстой байжээ. Гэтэл нэр хүнд, байр суурийг гэх хүсэл минь биелэхгүй болохоор хайнга, сѳрѳг, залхуу болсон. Надад үнэндээ ямар ч мөс чанар, эрүүл ухаан байгаагүй. Би аминч, зальтай, жигшүүртэй, ѳчүүхэн хүн байжээ. Бурхан хүмүүсийн сэтгэлийн гүнийг шинждэг. Тэгэхээр өгсөн даалгаварт нь хандах хандлагыг минь хараад Бурхан намайг яаж жигшихгүй байх билээ? Үүнийг ухаараад би маш их харамсаж, буруугаа мэдэрч, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Миний буруу байжээ. Энэ хөтөлбөрт би яаж оролцсондоо харамсаж байна. Гэхдээ одоо үүнийг засах ямар ч арга алга. Одоогоос эхлээд би үнэнийг үнэхээр эрэлхийлж, нэр хүнд, байр сууриа бодохоо болино. Би үүргээ тууштай биелүүлэхийг хүсэж байна” гэлээ.

Тэр үед, киног интернетэд байршуулахыг хүлээхээс ѳѳр арга алга гээд харамсан сууж байтал гайхалтай юм болж, хэд хэдэн шалтгаанаар нэмэлт зураг авалт хийхээр боллоо. Үүнийг сонсоод надад янз бүрийн мэдрэмж тѳрж, гэмших боломж гарлаа гэж санагдсан юм. Энэ удаа Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд үүргээ сайн биелүүлнэ гэж би шийдсэн. Би сургуулилтад бүхнээ зориулаад, хэсэг хугацаа ѳнгѳрѳхѳд миний илэрхийлэл, хѳдѳлгѳѳнд ахиц гарч байгааг харсан. Зураг авалт эхлэх гэж байна даа гэж бодож байтал урьдчилан тооцоолоогүй шалтгаанаар хойшлох хэрэгтэй боллоо. Найруулагч бидэнд, санаа зоволгүй, сургуулилтаа үргэлжлүүлээрэй гэсэн. Эхэндээ би ѳдѳр бүр шаргуу ажилласаар байсан ч хэсэг хугацааны дараа “Зураг авалт хэзээ болох, хэр удаан сургуулилт хийхийг бид мэдэхгүй. Өмнөх удаад би зарим кадр дээр гараагүй, энэ удаа ч гэсэн тэгэх байх. Түүнээс гадна би дуу, хѳдѳлгѳѳнийхѳѳ талаар аль хэдийн үндсэн ойлголттой болсон. Тэгэхээр ѳдѳр бүр сургуулилт хийж байхад л болно” гэж бодлоо. Багш маань зураг авалт болохоос ѳмнѳ тайвширч болохгүй шүү гэж байнга сануулж, тайзны зохион байгуулалт хэдийд ч ѳѳрчлѳгдѳж болно гэж хэлж байсан. Гэхдээ би нэг их анхаарал хандуулалгүй, “Урд зогсох боломж надад бараг байхгүй, сургуулилт дээр шаргуу ажиллалаа гээд кинонд заавал орно гэж байхгүй. Тѳвѳг удах хэрэг байна уу?” гэж бодсон юм. Багш сургуулилт дээр миний алдааг хэлэхэд тэрэн дээр нь ажиллахыг үнэндээ хүсдэггүй, харин “Урд байгаа ах эгч нар кинонд гарах болохоор тэд сургуулилтаа сайн хийхэд болно. Харин би ард байна, хэнд ч танигдахгүй. Жижиг сажиг юмаар оролдоод байх хэрэггүй” гэж шалтаг тоочдог байлаа. Дараа нь сургуулилт дээрээ би дандаа ядарч, үнэхээр дарамттай санагддаг болж, олон удаа очихыг ч хүсдэггүй байсан. Хуучин асуудал минь дахиад гарч ирж байгааг ухаараад надад сайхан санагдаагүй. Тэгээд ѳѳрѳѳсѳѳ: “Яагаад үүрэгтээ үргэлж ийм хааш яаш байна вэ? Яагаад Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тѳлѳѳ л хичээж болдоггүй юм бэ?” гэж асуусан юм. Ингээд үнэн байдлынхаа талаар Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь замчлаач гэж гуйсан.

Бурханы үгээс би энийг уншсан: “Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг… Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). “Ийм хүний хэлдэг зүйлд анхаарал бүү хандуул; тэр юуг амьдран харуулдаг, юуг илчилдэг, үүргээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байдаг, мөн дотоод байдал нь ямар байдаг, юунд дуртай болохыг нь харах ёстой. Хэрэв нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл Бурханд үнэнч сэтгэлээс нь давдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханы ашиг сонирхлоос илүү байдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханыг гэх анхаарал халамжаас нь давдаг бол тэрээр хүн чанартай хүн биш юм. Түүний зан авирыг бусад хүн, Бурхан харж чадна; тиймээс ийм хүнд үнэнийг олж авах маш хэцүү байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгc сэтгэлийн минь гүнд орших жигшмээр зорилгыг даруй илчилж, үүргээрээ өөрийгөө харуулж чадахгүй бол өөрийн эрхгүй хайнга хандаж, миний үүрэг хариуцлага гэдгийг мэдэж байсан хэрнээ урам зориггүй байсныг минь харуулсан юм. Учир нь нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөх миний хүсэл дэндүү их байжээ. Хэдийгээр ѳѳрийгѳѳ харуулахын тулд хичээж байгаа минь илэрхий биш байсан боловч юуны өмнө надад нэг их авьяас байгаагүй юм. Тэрнээс биш би хүсээгүйдээ биш шүү. Хэчнээн их мэрийлээ ч бусдыгаа гүйцэхгүй юм байна, урд талын эгнээд зогсохгүй юм байна гэдгээ мэдээд би бүх зүйлд сѳрѳг хандаж, үүрэгтээ тун бага хүчин зүтгэл гаргах болсон. Сайн хийхээр хичээхийн оронд зүгээр л хэлбэрдэж байлаа. Нэгэнт өөрийгөө харуулж чадахгүйгээс хойш нэг их зовоод яахав дээ, бүр хасагдчихгүй л бол боллоо гэж бодсон. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Бусдаас ялгарах” гэх зэрэг Сатаны хор надад аль хэдийн гүн нэвчсэн байлаа. Энэ нь миний зарчим болж, үйлдэл бүрийг минь удирдаж байсан болохоор би хийж байгаа юм бүхэндээ ѳѳрийн ашиг хонжоог бодож байв. Нэр хүнд, ашиг хонжооны тѳлѳѳ л хөдөлдөг, бусдаар бол хөдөлдөггүй байлаа. Ѳѳрийнхѳѳ үүрэгт ч бас ингэж хандсан. Би өөрийгөө харуулж чадахаар бол шаргуу ажилладаг, харин хувийн хүсэл минь хангагдахгүй байх үед зүгээр л хийсэн дүр үзүүлж, Бурханы хүсэл, Бурханы гэрийн эрх ашгийг харгалзан үздэггүй байлаа. Би зальжин уг чанараараа амьдарч, үргэлж нэр төр, байр суурийнхаа тѳлѳѳ хуйвалдаж байсан юм. Би үүргээ биелүүлэхдээ хойрго, зальжин, өчүүхэн ч хариуцлагагүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаан, нэр төргүй, огт найдваргүй нэгэн байв. Миний мэдэх ѳчнѳѳн олон ах эгч нар яаж тийм ариун, үнэнч байдаг тухай, урд ч, ард ч байсан Бурханы шаардлагад нийцэхээр хичээдэг тухай би бодлоо. Тэдний дуулах, бүжиглэх нь цаг хугацаа ѳнгѳрѳхийн хэрээр сайжирч, бас тэд Бурханы ерөөл, удирдамжийг харж чадаж байлаа. Харагдахгүй ч гэлээ үүргээ чимээгүйхэн биелүүлдэг тайзны арын хүмүүс гэж байв. Хѳтѳлбѳр нь л онлайн болж байвал хийсэн бүхнийх нь хэрэг бүтлээ гэж тэд хэлж байв. Харин би гайхуулж чадахгүй байх үедээ хийх ёстой ѳчүүхэн үүргээ ч гүйцэтгээгүй. Надад хүн чанар огт байгаагүй. Бурханы зан чанар бол ариун, зѳвт учраас минийх шиг хүн чанар, эрэл хайгуулыг жигшиж, үзэн ядах нь гарцаагүй. Би үүрэгтээ Ариун Сүнсний ажлыг олж авч чадаагүй, аминдаа ч ахиц гаргаж чадаагүй байв. Хэрэв гэмшихгүй л бол эцсээ хүртэл итгэсэн ч үнэнийг олж авч чадахгүй гэдгээ би мэдэж байлаа. Би зүгээр л Бурханд таягдан хаягдаж байлаа! Ингэж эргэцүүлээд би бага зэрэг айж, Бурханд залбирлаа. “Өө Бурхан минь, би завхарсан зан чанараараа амьдарч, ямар ч хүн чанаргүй, хэчнээн ичгүүргүй байснаа одоо л олж харлаа. Бурхан минь, би гэмшиж, ѳѳрчлѳгдѳхийг хүсэж байна. Сатанлаг зан чанарынхаа хүлээсээс салж, үүрэгтээ тѳвлѳрѳхѳд минь залж чиглүүлээч!”

Дараа нь би Бурханы энэ үгийг уншсан юм. “Чи Бурханы хүсэлд нийцэхийн тулд хийдэг бүхэндээ үнэнч байхыг хүсвэл ердөө нэг төрлийн үүрэг биелүүлэх нь хангалттай бус; харин чамд Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүлээн авах ёстой. Таалалд чинь нийцэх эсэх, сонирхолд чинь багтах эсэх, хийх дургүй, хийж огт үзээгүй зүйл эсэх, хэцүү зүйл эсэхээс үл хамааран бүхнийг хүлээн авч, захирагдах ёстой. Хүлээн аваад зогсохгүй идэвхтэйгээр хамтран ажиллаж, энэ талаар мэдэж авч, орох ёстой. Зовлон туулаад, онцгойрон гялалзаж чадахгүй байлаа ч гэсэн чи үнэнч байх ёстой. Чи үүнийг хувийн ажил хэрэг бус, өөрийн үүрэг, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж үзэх ёстой. Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч Бурхан хүнд хийх ажил өгөх үед тухайн хүний үүрэг бий болдог. Бурханы чамд өгсөн ажил, даалгавар нь чиний үүрэг юм. Чи тэдгээрийг зорилгоо болгон эрэлхийлж, Бурханыг үнэхээр хайрлах сэтгэл зүрхтэй байдаг бол татгалзсаар байх уу? Чи тэдгээрээс татгалзах ёсгүй. Хүлээн авах ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”). Миний үүрэг бол Бурханы надад өгсөн даалгавар гэдгийг Бурханы үг надад ойлгуулсан юм. Би үүргээ сайн биелүүлсэн ч бай, өөрийгөө харуулж чадсан ч бай, үгүй ч бай, хувийн сэдэл, зорилгоо орхиж, тэр даалгаврыг миний хариуцлага гэж хүлээн авч, Бурханы шаарддаг зүйлийг хийхэд бүхнээ зориулах ёстой. Үнэндээ, ямар ч байрлалд зарим хүн урд, зарим нь ард байна шүү дээ. Хаана байгаагаас үл хамааран тэд үүргээ гүйцэтгэж байгаа. Бид үүрэгтээ ямар сэдэл, хандлагаар хандаж байгааг, үүндээ зүрх сэтгэлээ бүрэн зориулж, хариуцлага үүрч байна уу, Бурханыг хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлж байна уу гэдгийг Бурхан хардаг. Би өөрийгөө бусадтай адил авьяастай биш гэж бодож байсан, гэсэн ч Бурхан надад суралцах тэр боломжийг олгосон тул би ур чадвар, амийн оролтынхоо аль алинд ахиц гаргаж чадсан. Тэр бол намайг гэсэн Бурханы хайр байлаа! Би урьдынх шигээ аминч, жигшүүртэй, сэтгэлгүй хүн байж болохгүй, Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж, урмыг нь хугалж болохгүй гэдгээ мэдсэн юм. Би урд эсвэл ард, хаана ч зогсож байсан, камерт харагдаж чадах ч бай, үгүй ч бай, бүтээгдсэн зүйлийн хувиар байр сууриа эзэлж, үүргээ ариун, үнэнчээр биелүүлж, Бурханы хайрыг хариулах ёстой.

Үүний дараа би Бурханд залбирч, Бурханд найдаж, юу ч сургуулилж байсан, ѳѳрт ногдсоноо хийхээр шаргуу ажилласан юм. Сургуулилт эхлэхээс ѳмнѳ цуглаан дээр Бурханы үгийг уншиж байхдаа би Бурханы шаардлагыг сайтар тунгаан бодож, сургуулилт дээрээ Бурханы үгийг хэрэгжүүлсэн. Зааварлагч миний асуудлыг хөндөхөд би анхааралтай сонсож, хэрэгжүүлэлтдээ тусгасан юм. Тэгээд дутагдлаа нэгтгэн дүгнэж, чѳлѳѳт цагаараа илүү их сургуулилт хийж, аль болох бага ажиллах гэхээ больсон. Ингээд би сургуулилт дээрээ сэдлээ зѳв болгох үед ѳдѳр бүр тун сэтгэл хангалуун болсон. Бурхантай харилцах харилцаа минь хэвийн болж, үүрэгтээ би Бурханы удирдамжийг үнэхээр мэдэрч, ѳмнѳх шигээ ядрахаа ч больсон. Хэсэг хугацааны дараа миний хѳдѳлгѳѳн, илэрхийлэл бүгд сайжирсан, бас миний дуулалт, илэрхийлэл ч хамаагүй дээрдэж гэдгийг эгч нар маань хэлсэн. Үүрэгтээ үнэнч сэтгэлээр хандах нь ямар чухал болохыг би гүнзгий мэдэрсэн.

Ихэнх зураг авалтын үеэр би бас л ард байсан. Заримдаа кадрт ороогүйгээс болж чадлынхаа хэрээр хийхийг хүсдэггүй байлаа. Иймээс Бурханд заавал залбирч, Бурханы хүслийг яаж анхаарч, ѳѳрийгѳѳ зориулах вэ гэж даруй бодсон юм. Үүнд хугацаа орсон боловч миний сэтгэлгээ их сайжирсан. Би ард зогсож байхдаа урд байгаа ах эгч нарынхаа тѳлѳѳ залбирч, камерт гарах хэрэггүй болсон үедээ эгч нартаа хувцас ѳмсѳх, үсээ янзлахад тусалж, үүргийнхээ төлөө чадах бүхнээ хийж байлаа. Зарим эгч нар бүр ард зогссондоо сөрөг, сул дорой болохыг хараад тэдэнд туслахын тулд Бурханы хүслийн талаар нөхөрлөхөөр санал болгодог байлаа. Ийм маягаар үүргээ гүйцэтгэхэд үнэхээр сэтгэл амарч, миний байдал улам сайжирсаар байсан юм. Нэр алдар, байр сууриа хойш тавьж, бага ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж чадсан минь Бурханы үгийн удирдамжаас болсон юм. Намайг аварсных нь төлөө Бурханд би талархдаг.

Өмнөх: 22. Би үүргээ яаж биелүүлэхээ эцэст нь олж мэдлээ

Дараах: 24. Үүргээ биелүүлсний шагнал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

80. Ид залуу насандаа шоронд

Чэньши, ХятадБидний ид залуу нас амьдралын хамгийн цог хийморьтой, цэвэр ариун цаг үе гэж хүн бүр хэлдэг. Магадгүй олон хүний хувьд тэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх