203 Зусарч хүний эргэцүүлэл

I

Би багаасаа Сатаны боловсрол эзэмшсэн, Сатаны гүн ухаан бол миний итгэл үнэмшил байлаа.

Би хэнийг ч гомдоохгүй гэж ихэд мэрийн дундыг баримталж ирсэн.

Хүмүүстэй харьцахдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хэзээд зөөлөн дулаан аашилдаг байсан ч,

дотроо юу бодож байгааг минь хэн ч хэлж мэддэггүй байлаа.

Юмны цаад учрыг мэдэж байсан ч хэзээ ч хэлж байгаагүй; үг аман дээр гарч ирэвч би дуугүй өнгөрөхийг сонгосон.

“Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө хамгаалдаг” гэсэн зарчмаар би хорвоогийн хүмүүстэй харьцах болсон.

Зөвт байдал, хувийн ашиг сонирхол хоёрын хоёрдохыг нь сонгохоос өөр арга надад байгаагүй.

Хүмүүс намайг “сайн хүн” гэдэг ч зүрх сэтгэлээс минь гэмтэй мэдрэмж огт салаагүй.


II

Бурханд олон жил итгэсэн хэр нь би үүргээ амьдралын гүн ухааныхаа дагуу гүйцэтгэсээр байлаа.

Чуулганы ашиг сонирхолд хор хөнөөл учирч байгааг харсан атлаа зарчмуудыг мөрдөж зүрхэлсэнгүй.

Бурханы зан чанарт халдаж, өөрийгөө хамгаалах гэж нүгэлтнүүдийг халхавчлав.

Бурхан намайг жигшин голж, зовлон тарчлалд шаналах харанхуйд би автлаа.

Бурханы шүүлтийн үг бүр миний мөс чанарыг дэлсэж байв.

Гагцхүү тэдгээрийн хатуу илчлэлээр би өөрийнхөө сатанлаг төрөлхийн чанарыг тод харсан.

Би хувиа хичээсэн, олхиогүй, хоёр нүүртэн, хэзээд Бурханаас урваж болзошгүй нэгэн байлаа.

Үнэхээр, би Сатаны утсан хүүхэлдэй, өөртөө болон бусдад хохирол учруулдаг зөв шударга байдлын мэдрэмжгүй нэгэн байжээ.


III

Шүүлтийг туулсны эцэст би мөн чанараа олж харсан: Би тал засагч байжээ.

Би зальхай, ов мэхтэй, Бурханыг хүндэтгэдэггүй, мууд чадамгай, Бурханыг эсэргүүцэгч байлаа.

Залруулахад бэрх маш олон гэм бурууг үйлдсэндээ би өөрийгөө жигшсэн.

Өөрийгөө улам ихээр үзэн ядаж, аль болох хурдан гэмшихийг хүсэж байв.

Бурханы мөн чанар итгэмжит бөгөөд зөвт. Тэрээр шударга хүмүүсийг хайрладаг.

Би Сатанаас нүүр буруулж, бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлахыг хүсэж байна.

Би бүх зүйлээс үнэнийг эрэлхийлж, Бурханы үгээр амьдардаг үнэнч шударга нэгэн байх болно.

Үнэнч, илэн далангүй, юуг хайрлаж, юуг үзэн ядахаа мэддэг байна гэдэг Бурханаас өгөх хамгийн дээд ерөөл.

Үнэнч шударга хүмүүс бол хүний ​​жинхэнэ дүр төрх; Тэд гэрэлд үүрд мөнх амьдрах болно.

Өмнөх: 202 Бурханы хайр зүрх сэтгэлийг минь сэрээдэг

Дараах: 204 Бялдууч хүн сэхээрсэн нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх