204 Бялдууч хүн сэхээрсэн нь

I

Би урьд нь уриалгахан хүн байж, Сатаны амьдралын гүн ухааныг эрэлхийлж,

тайван, хүлцэнгүй байдлыг бүхнээс эрхэмлэн, хэнтэй ч хэзээ ч маргадаггүй байлаа.

Аливааг хийж, бусадтай харилцахдаа нэрэлхүү зан, нэр нүүр, байр сууриа хамгаалдаг байлаа.

Үнэнийг үл тоомсорлож, харсан зүйлээ ил тод хэлдэггүй байлаа.

Надад хамааралгүй л бол зарчмаа умартан, үл тоодог байлаа.

Би өөрийгөө хамгаалж, бусдын дургүйг хүргэхгүйн тулд мөс чанараасаа урвасан.

Би саад тотгорт буулт хийж, өөдгүй амьдралаар амьдран хүн чанараа алдсан.

Ёс жудаг, эрхэм чанаргүй би хүн байхад тохирохгүй нэгэн байсан.


II

Бурханы үгийн шүүлтийг туулаад л би нэгмөсөн сэрлээ.

Үнэнийг ойлгоод хүн төрөлхтний хорон муу, ялзралын үнэнийг тодорхой харлаа.

Бурханы өмнө би унаж, зүрхэндээ үнэхээр их харууслыг мэдэрлээ.

Хэчнээн их завхарснаа, мөс чанар болон эрүүл ухаанаа алдсанаа би үзэн ядлаа.

Би зарчимгүй авирладаг бялдууч байжээ, хоёр нүүр гаргадаг байжээ.

Би ов мэхтэй, зальхай байж, өөрийгөө ухаантайд тооцоод, амьдралаа сүйтгэжээ.

Бурханы үгийн шүүлт л зүрх сэтгэлийг минь эцэст нь сэрээлээ.

Би үнэнч хүн байхыг хүсдэг, цэвэрлэгдэж, шүүгдэхийг хүсдэг.

Зарчимтай үйлдэж чаддаг байхын тулд бүх зүйл дээр үнэнийг эрж хайхыг хүсдэг.

Би хуурмаг байдлаа хаяж, үнэнийг хэрэгжүүлж, гэрэлд амьдрахыг хүсдэг.

Бурханы замыг даган, Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг хэрэгжүүлэхэийг хүсдэг.

Бурханыг алдаршуулахын тулд би үүргээ үнэнчээр гүйцэтгэж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна.

Өмнөх: 203 Зусарч хүний эргэцүүлэл

Дараах: 205 Дөнгө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх