205 Дөнгө

I

Бусдын сэтгэл дэх байр сууриа би үнэхээр анхаардаг.

Бусдаар хүндлүүлж, сайнаар үнэлүүлэхдээ би дуртай.

Урагш цойлж, бусдыг ноёрхохын тулд л би доромжлолыг тэвчиж, шаргуу ажилладаг.

Энэ миний дөнгө болж, үргэлж намайг хүлжээ.


II

Бурханд олон жил итгэсэн ч би бусдаас давахаар хичээж, өөрийгөө дөвийлгөх дуртай.

Хий дэмий ярьж, сүнслэг онол номлож, бусдыг урхидан, мэхлэх гэдэг.

Ийм хоёр нүүртэн би Бурханы зан чанарт аль эрт халдан, Бурхан намайг үзэн ядаж, голсон.

Би харанхуйд унаад алдар нэр, эд хөрөнгөд хүлүүлэхийн шаналлыг гүнээ мэдэрсэн.


III

Бурханы үг зүрхийг минь хурц илдээр сийчих мэт болж,

уг чанарыг минь ил болгон, сүнсний минь муу муухайг илчилдэг.

Биеэ тоож, өөрийгөө чухалчилж, эрх мэдэлд шунах нь миний уг чанар болсон харагддаг.

Шаардлагатай бүх аргаар байр суурийн төлөө тэмцсээр мөс чанар, эрүүл ухаанаа би гээжээ.


IV

Христ дээдийн дээд, сүрлэг Нэгэн атлаа даруу байж, хэзээ ч сайрхдаггүй.

Харин би өчүүхэн дорой хумхын тоос атлаа тун их ихэрхэж, өөрийгөө зөвтгөдөг.

Бурханы зан чанар зөвт, ариун, хайр татам болохыг мэдээд би ичсэндээ нүүр хийх газаргүй болдог.

Хэчнээн гүн гүнзгий завхарснаа мэдэрч, хүнтэй өчүүхэн ч төсгүй гэдгээ ухаардаг.


V

Бурханы үгийн шүүлтийг туулан, Бурханы өмнө би унадаг.

Түүнд үйлчилж, үүргээ биелүүлэхээр би шийдсэн, хөлөө газарт бат тавьсан.

Махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлснээр сатанлаг зан чанар минь цэвэрлэгдэж байна.

Бурханы шүүлт, гэсгээлт намайг аварсан, Бурханыг би талархан магтъя!

Өмнөх: 204 Бялдууч хүн сэхээрсэн нь

Дараах: 206 Би дахин хэзээ ч Бурханаас холдон явахгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх