206 Би дахин хэзээ ч Бурханаас холдон явахгүй
I
Бурханд итгэгч болсныхоо дараа мөнгө, эд баялаг хөөцөлдөж, Бурханыг орхиж, гаднын ертөнц рүү эргэн очсон үе надад байсан.
Бие сэтгэлээ эцээн махан биеийн төлөө тэвдсээр өдөр хоногийг өнгөрүүллээ.
Бурхангүй тэр өдрүүд шаналлын өдрүүд байлаа.
Харанхуйд унаж, сэтгэл минь айдаст автсан байлаа.
Бурханы хатуу цээрлүүлэлт, сахилгажуулалтын дараа л би өөрийгөө эргэцүүлж эхэлсэн.
Би Бурханыг хэзээ ч чин сэтгэлээсээ дагаагүй, үгийг нь огт нандигнаагүй.
Итгэлээ орхиж, зөвт байдлыг хаях үедээ Бурханы зүрхийг шархлуулжээ. Мөс чанар минь хаана байна аа? гэж би өөрөөсөө асуулаа.
Бурханаас эмээхээ больж, зан чанарт нь халдчихаад тоосон ч шинжгүй байдаг болжээ.
II
Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан би Бурханаас урвадаг уг чанараа тодорхой харсан.
Харуусалд автан, гэм буруу, өөрийгөө зэмлэх сэтгэлээр би Бурханы өмнө сөгдсөн.
Гөжүүд, тэрслүү байдлаараа би Бурханы зүрхийг шархлуулжээ; хийсэн бүх ичгэвтэр зүйлээ би сэтгэлээсээ хэрхэн арилгах билээ?
Бурханы өршөөл, хайр энэрэл л надад гэмших боломж өгч,
Бурханы гэрт буцан очоод, дахин нэг удаа үүргээ биелүүлэх боломж олгосон.
Бурханы жинхэнэ хайрыг би мэдэрч, Түүнд хэр их өртэйгөө сэтгэлдээ илүү их ухамсарласан.
Зөвт байдал, сүр жавхлан, өршөөл, хайр энэрэл Түүний зан чанарт байдгийг мэдэрсэн.
Шинээр эхэлж, Бурханы хайрыг хариулж, Түүнийг гэрчлэх шинэ зорилго өөртөө тавьсан.