202 Бурханы хайр зүрх сэтгэлийг минь сэрээдэг

I

Сатан сүнсийг минь завхруулж, би тун бардам, биеэ тоох болжээ.

Сатан бодлыг минь хордуулав.

Бурханыг хайрлах гэж би хүсэн тэмүүлдэг ч санаснаар болохгүй юм, санаснаар болохгүй юм.

Бурханы үгийн шүүлт надад өөрийг минь мэдүүлдэг.

Тун их завхарсан надад сайн тал гэж алга.

Мөс чанар, мэдрэмж, нэр хүндээс юу ч үлдсэнгүй.

Авралгүйгээр би үхсэн нэгэн шиг амьдарч магадгүй.


II

Би ерөөгдсөн, Бурхан намайг өргөмжилснөөр би үүргээ биелүүлж чаддаг.

Гэсэн ч Түүнд дуулгавартай байхгүй, үүнийг хааш яаш хийдэг.

Бурханы үг намайг илчилж, сатанлаг төрөлхийн чанараа би харлаа.

Гүн гүнзгий завхралаа улам бүр үзэн ядаж байна.

Мөс чанар, мэдрэмж гэж надад алга, Бурханы зүрх сэтгэлийг би тайтгаруулж чадаагүй.

Гэвч Тэр надад ахин дахин өршөөл үзүүлж, намайг авардаг.

Бурханы шүүлт, цэвэршүүлэлтээр би эцэст нь ариуслаа;

Бурханы авралын хэчнээн агуу, хэчнээн бодитойг харлаа!

Бурханы агуу тэвчээрийн ачаар би Түүний хайрыг хариулж чадна.

Гэхдээ би хэтэрхий хожуу ухаарсан. Өр минь хэтэрхий их.

Бурхан ажиллаж, биднийг аврахын тулд аюултай нүүр тулдаг. Тэрээр биднийг үгээр шүүж, завхарсан сүнсийг маань сэргээн, бидний амьдралыг үнэ цэнэтэй болгодог.

Би зовж шаналах ёстой бүхнийг амсаж, эцсийн үнэнч байдлаа зориулна.

Би үнэнч шударга сүнстэй болж, Бурханыг хайрлах нэгэн байна.

Өмнөх: 201 Үнэнийг эрэлхийлэх нь тун утга учиртай

Дараах: 203 Зусарч хүний эргэцүүлэл

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх