201 Үнэнийг эрэлхийлэх нь тун утга учиртай
I
Сатан хүмүүсийг гүн гүнзгий завхруулж, хүнтэй огт төсгүй болгожээ.
Биеэ тоосон, ов мэхтэй, аминчхан, олиггүй байдал бүгд Сатаны нүүр царай билээ.
Хүмүүс сатанлаг уг чанартай тул Бурханы шүүлтийг хүртэх ёстой.
Завхарсан хүн шүүгдэх нь Тэнгэр, газрын тогтоосон хууль юм.
Хүмүүс үнэн ба амийг олж авсан цагт л зан чанараа өөрчилж чадна.
Амь руу орохын тулд үнэнийг хайрла. Бодит байдалд орохын тулд үнэнийг хэрэгжүүл.
Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагах нь хамгийн чухал зүйл юм.
II
Бурханы үгийн шүүлтийг туулах нь өөрийгөө мэдэх боломж олгодог.
Биеэ тоосон, ерөөл эрж хайсан миний завхрал илчлэгдсэн.
Би худал хэлж, хууран мэхэлдэг атлаа өөрийгөө маш их боддог байсан.
Маш завхарсан, хүний шинжгүй хэр нь ерөөлийг хүсдэг байсан.
Бурханы шүүлт зөвт гэдгийг нь харуулдаг. Бурханы шүүлт ариун гэдгийг нь харуулдаг.
Шүүгдэж, ариусгагдаагүй хүмүүс гамшигт унах болно.
Бурханы шүүлт, гэсгээлт намайг цэвэрлэж, аварсан.
Миний зан чанар өөрчлөгдсөн, би зүрх сэтгэлдээ Бурханыг магтдаг.
Эцсийн өдрүүдийн Христ мөнх амийн замыг авчирдаг.
Үнэний үнэ цэн, ач холбогдол хэний ч санаанд багтамгүй.
Үнэнийг эзэмшдэг эсэхэд нь үндэслэн Бурхан хүмүүсийн төгсгөлийг тогтоодог.
Бурханы үйлдэл бүхэлдээ зөвт байдаг, хүн үүнд эргэлзэх ёсгүй.
Сатаны юм бүхнийг агуу гай гамшиг сүйрүүлэх болно.
Үнэнийг олж авсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд үлдэнэ.
Бурханы шүүлт, гэсгээлтийг туулалгүйгээр амь олж авах аргагүй.
Бурханд итгэн, үнэн ба амийг эрэлхийлснээр оршин тогтнол утга учиртай болдог.
Үнэнийг олж авснаар л жинхэнэ хүний амьдрал бий болдог.