200 Бурханы үг бол гэрэл
I
Зүүн зүгээс Аянга намайг сэрээсэн,
Бурханы үг махбодоор илэрдгийг би харсан.
Шүүлт, гэсгээлтийн үг
намайг байлдан дагуулж, авардаг.
Бүтэлгүйтэл, шалгалт, гай зовлон
намайг хэдэн хэсэг тасчсан.
Завхрал минь илчлэгдэж,
ихэрхүү байсан би толгой гудайсан.
Бузар булай байдал дотроо
би үнэ цэнгүй байдлаа харсан.
Байр суурь, өмнөх өртэйгөө
өөдгүй, завхарсан би
Бурханд үйлчлэхэд яаж тохирох билээ?
Ухралт, бүтэлгүйтэл намайг
итгэлийн зөв замд оруулсан.
Золин авралын минь гинжин хэлхээг
цохилт, цэвэршүүлэлт, бэрхшээл бүрдүүлдэг.
Эдгээр нь намайг Бурханы хайртай ойртуулдаг,
Бурханы зөвт зан чанарыг мэднэ гэдэг ерөөл билээ.
Бурханы үг намайг ариусгаж, аварч,
бодит амьдралыг амьдран харуулах боломж олгосон.
Бурханыг мэдэж, Түүний гэрч байж,
Бурханыг би үүрд хайрлаж, Түүнд үүрд үйлчилнэ.
II
Махбод дахь Бурхан болох Аврагч дахин ирдэг.
Шүүлт, гай зовлон, шалгалтаар дамжуулан
Бурхантай би нүүр тулан учирсан.
Авралыг би амсаж, бодитой Бурханыг мэдсэн.
Харанхуйн амьдын там дунд
юуг хайрлаж, юуг үзэн ядахаа би сурсан.
Бурханы үгээр гэгээрсэн би
амьдралын нууцыг ойлгосон.
Хүн төрөлхтний махан бие завхарсан,
энэ нь Сатаны биелэл билээ.
Түүнийг би хайрлаж, гэрчилж чадна гэдэг
Бурханы ер бусын өргөмжлөл билээ.
Бурханы үг намайг ариусгаж, аварч,
бодит амьдралыг амьдран харуулах боломж олгосон.
Бурханыг мэдэж, Түүний гэрч байж,
Бурханыг би үүрд хайрлаж, Түүнд үүрд үйлчилнэ.
III
Түүний хайрыг хариулах нь миний цор ганц хүсэл.
Түүний шүүлт, гэсгээлт утга учиртай ба
Бурханы хайрыг илчилдэг.
Бурханыг хүндэтгэлтэйгээр дуулгавартай дагаж,
хайрлах нь миний үүрэг.
Би Түүнд гэрчлэл хийж, үнэнч байх ёстой.
Түүний хүсэл, Түүний алдрын төлөө би өөрийгөө өргөдөг.