199 Манан дунд сэрэхүй
I
Үг нь махбодоор илэрч, Бурхан тэнгэр газрыг шинэчилж,
зургаан мянган жилийн бэрхшээл, түгшүүрийг төгсгөснийг би хардаг.
Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтөнд гэрэл авчирдаг.
Хүнийг төгс болгох Бурханы ажил нь амьдралд олдох алтан боломж тул би маш зол завшаантай.
Түүний үг хүний завхарсан зан чанарыг илчилж, шүүж, гэсгээж, ил болгодог.
Сатаны завхралаас үүдэн хүн мөс чанараа алдсаныг би эцэст нь мэддэг.
Үнэндээ хүмүүс аль эрт хүн чанараа гээчхээд худал сүсгээр ёс суртахууныг өнгөцхөн ярьдаг.
Алдар нэр, ашиг хонжооны төлөө хуйвалдаж, нэг нэгнийхээ эсрэг тэмцэн тэд нүгэлд амьдардаг.
II
Хүний олиггүй сэтгэл харахын аргагүй завхарсан.
Зоргоороо завхарч, бузартдаг тэд өөрсдийгөө огт хайрладаггүй.
Ёс жудаг, нэр хүндийнх нь эцсийн тасархай хаана байна?
Хүний зүрх сэтгэл хэтэрхий зальжин, ов мэхтэй, хүн Бурханы өмнө очих үнэ цэнгүй.
Зовнисон сэтгэл, айдас, гансралтайгаар би бүхий л оршихуйгаа Түүний өмнө тушаадаг.
Хүн байх хэчнээн хэцүүг одоо л би мэдээд санаа алддаг.
Хэтэрхий их завхарсан би шүүлт, ариусгалт туулалгүйгээр аврагдах аргагүй.
Манан дунд сэрээд би Бурханы царайг харахаас ичдэг.
Шүүлтээр гэгээрсэн би яаж хүн байхыг тэр даруйдаа мэддэг.
Үнэн ба амь амархан ирээгүй, Бурханы сайхан сэтгэлээр л ирлээ.
Бурханы хайр татам байдлыг мэдээд Түүнийг гэх хайр улам их төрлөө.
Бурханыг үнэхээр хайрлаж, хангалуун байлгахын тулд би цэвэршүүлэлт туулж, цэвэрлэгдэх болтугай.