48 Чуулганы амьдрал үнэхээр сайхан

I

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ,

бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана.

Бурханы сонгосон хүмүүс

тансаг найранд орохоор дээш өргөгдөнө.

Та бид бүгдэд хаанчлалын амьдралыг авчирна.

Бид Таны ажлыг мэдэрч, бидний ялзрал ариусгагдана.

Бурханы үгээс болж би Түүнийг ойроос дагана.

Бид Бурханы үгэнд баясаж,

Түүний өмнө, шинэ амьдралаар амьдарна.

Зөвхөн Бурханы нигүүлслээр

Сатаны зан чанарыг үгүй болгоно.

Гэрэлд амьдрахдаа бид жаргалтай байж,

Бурханд талархал, магтаалыг өргөнө.

Ла ла ла ла ла … ла ла ла ла ла …


II

Бурханы үг үнэн гэдэгт итгэснээр

бид амийн хангалтыг авна.

Үнэнийг ойлгохын тулд Бурханы үгтэй нөхөрлөвөл

Сүнс ажлаа хийх болно.

Өөрсдийгөө хоосолж, цэврээр нээж,

шударга хүн болоход суралцагтун.

Үнэнийг олж авах нь биднийг чөлөөлж,

зүрхэнд минь баяр хөөр авчирна.

Чуулганы амьдрал үнэхээр гайхалтай,

бүх ариун хүмүүс амь орно.

Үнэнтэй нөхөрлөж, бие биедээ тусалснаар

бидний амь хурдан ахидаг.

Шүүлтийг хүлээн авч, үнэнийг хэрэгжүүлэн

Бурханы үг дотор амьдрагтун.

Үнэний бодит байдалд ороход

бидний зүрх эрх чөлөөг олно.

Ла ла ла ла ла … ла ла ла ла ла …


III

Ах эгч нар эв зохицолтой хамтран ажиллаж,

бид бүгдийн зүрх сэтгэлд баяр хөөр ирнэ.

Чи Бурханы үгийг уншиж,

би өөрийн туршлагаас ярьснаар

бид үүргээ биелүүлэхийн тулд хамтран зүтгэнэ.

Бид биесээ хайрлаж, нэгнээ дэмжин,

бидний зүрх сэтгэл нэг байна.

Бид биесийнхээ хүч чадлаас хуваалцан

нэг оюун санаатай байх бөгөөд

амин хувийнхаа хүслийн дагуу үйлдэхгүй.

Тэвчээр, хүлцэнгүй байдал дотор

бид өөрийн адил бусдыг хайрлаж,

хүний төрхийг амьдран харуулдаг.

Хамтдаа зүтгэснээр бид үүргээ биелүүлж,

Бурханыг гэрчилнэ.

Бид үнэнийг дуулгавартай дагаж,

Бурханыг өргөмжлөн, Түүнийг зүрхэндээ дээдэлнэ.

Амь зан чанараа өөрчилснөөр

бид Бурханы хүслийг биелүүлдэг.

Ла ла ла ла ла … ла ла ла ла ла …


IV

Бурханы үгээр ундаалан хооллож, үнэнийг ойлгосноор

бид Бурханы хайр татам байдлыг олж мэднэ.

Шүүлтийг мэдэрч, үнэнийг олж авснаар

бид шинэ амийг олно.

Үнэнийг дуулгавартай дагаж,

Бурханы зүрх сэтгэлийг анхаарснаа

бид амар тайван, баяр хөөрийг авна.

Бурханы хайранд баясахдаа

бид харьцуулшгүй аз жаргалтай байж,

бидний зүрх Бурханыг улам илүү хайрлана.

Бурханаас эмээж, муугаас зайлснаар

бид Бурханаас магтаалыг авна.

Бид амьдралын нууцуудыг ойлгосноор

Бурханыг хайрлах нь улам утга учиртай байна.

Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрладаг нэгэн

хамгийн аз жаргалтай амьдарна.

Бурханы үг бидний амь болж,

бид Бурханыг үүрд мөнх магтана.

Ла ла ла ла ла … ла ла ла ла ла …

Өмнөх: 47 Чуулганы амьдрал ийм баяр баясгалантай

Дараах: 49 Эндхийн тэнгэр гүн хөх өнгөтэй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх