138 Та хаашаа ч явсан, би Танаас салж ядна

1 Танд би зүрх сэтгэлээ өгсөн. Танаас өөр хайр надад үгүй. Таныг гэх хайр минь гүн гүнзгий, хайрт минь. Таныг би насан туршдаа дагахсан, энэ бол миний чин үнэнч тангараг. Сүр жавхлант үг тань намайг байлдан дагуулсан. Шаналант цэвэршүүлэлт зүрхийг минь шархлуулдаг. Таны зөвт байдлыг би харсан. Та хүндтэй гэдгийг би мэднэ. Тун олон удаа, Та надтай хатуу харьцдаг. Нууцхан нулимс олон унагасныхаа дараа л Таныг хамгийн хайр татам гэдгийг би мэддэг. Танаас өөр юуг ч би хүсэхгүй. Таныг хайрлахын тулд амиа өгөхөд би бэлэн. Таныг би эцсээ хүртэл хайрлах болно, хайрлах болно, тэгээд би Тантай үүрд хамт байна. Шаналал дунд ч, Сатанд бүслүүллээ ч, Таныг хайрладагтаа би харамсахгүй. Иймээс би өөрийгөө Танд өгье. Та хаашаа ч явсан би Танаас салж ядна. Тэгээд би Тантай, өө, Тантай эргэн уулзахаар хүсэн тэмүүлдэг. Тийм ээ, би Тантай, Тантай эргэн уулзахаар хүсэн тэмүүлдэг.

2 Таныг хэн хайрлахгүй байх вэ? Та хамгийн хайр татам. Таныг гэх хайр минь үнэнч, хэн ч өөрчилшгүй. Миний хайр бол голын эрэгт бөх үндэслэсэн мод. Энэ нь халуунаас айхгүй. Ган гачигт хатахгүй. Таныг гэх хайрынхаа төлөө би зовдог. Маргаашийн төлөө санаа зовдоггүй. Салхи шуурга, аадар бороог би Таны төлөө туулдаг. Таныг гэрчлэхээр гутамшгийг ч би үүрдэг. Агуу хайрыг тань хариулахын тулд байгаа бүхнээ би өгдөг. Таныг би эцсээ хүртэл хайрлах болно, хайрлах болно, тэгээд би Тантай үүрд хамт байна. Шаналал дунд ч, Сатанд бүслүүллээ ч, Таныг хайрладагтаа би харамсахгүй. Иймээс би өөрийгөө Танд өгье. Та хаашаа ч явсан би Танаас салж ядна. Тэгээд би Тантай, өө, Тантай эргэн уулзахаар хүсэн тэмүүлдэг. Тийм ээ, би Тантай, Тантай эргэн уулзахаар хүсэн тэмүүлдэг.

3 Зүрх минь цээжиндээ шатаж байна. Би улам хурдан өсөхөөр, Таныг илүү ариухнаар хайрлахаар, өөрийгөө бүхэлд нь Танд өгөхөөр тэмүүлдэг. Би гашуунаар мэгшин залбирдаг. Урам хугармаар байгаагаа үзэн яддаг. Ариун бус байдлаасаа ангижирч, Тантай найран дээр уулзах ёстой. Тантай уулзахыг, ахин хагацахгүй байхыг ямар их хүснэ вэ. Үгээр илэрхийлэшгүй шаналал дунд, Таны үг намайг тайтгаруулдаг. Гүтгэлэг, гололт бүгдийг би тэвчихэд бэлэн байна. Таны тухай бодол хайрыг минь бадраалаа. Залбирах дуунаас минь Та үүнийг сонсож болно. Шаналал дунд ч, Сатанд бүслүүллээ ч, Таныг хайрладагтаа би харамсахгүй. Иймээс би өөрийгөө Танд өгье. Та хаашаа ч явсан би Танаас салж ядна. Тийм ээ, би Тантай, Тантай эргэн уулзахаар хүсэн тэмүүлдэг. Тантай эргэн уулзахаар хүсэн тэмүүлдэг.

Өмнөх: 137 Би Бурханыг мөнхөд хайрлана

Дараах: 139 Өө Бурхан минь, Таныг би яасан их үгүйлнэ вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

85 Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

758 Бурханыг хайрлагсад ерөөлтэй

IЗөвхөн Бурханыг хайрладаг хүмүүс л Түүнийг гэрчилж,ерөөл, амлалтыг нь хүлээн авч чадна.Бурханыг хайрладаг хүмүүс болТүүний итгэмжит хүмүүс...

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх