137 Би Бурханыг мөнхөд хайрлана

1 Өө Бурхаан, үг тань намайг Тан руу хөтөлсөн. Би Таны хаанчлалын сургалтыг өдөр шөнөгүй хүлээн авдаг. Маш олон удаа би сул дорой, сөрөг байсан, харин Таны үг намайг аргадаж, дэмжсэн. Маш олон удаа би уруу таталтад автсан, харин Та намайг маш гайхалтайгаар аварч, залж чиглүүлсэн. Маш олон удаа ХКН намайг мөшгөж, хавчиж байсан. Та л намайг үргэлж нууцаар хамгаалж, залж чиглүүлсэн. Олон бэрхшээл, аюул дундуур Та намайг хөтөлсөн. Зовлон, гамшгийн үеэр Та надтай хамт байсан. Таны хайр хэчнээн бодит болохыг би одоо л харж байна.

2 Өө Бурхан минь, Таны шүүлтээр дамжуулан би Таны жинхэнэ хайрыг харсан. Таны зөвт зан чанар үнэхээр ямар сайхан болохыг би харсан. Маш олон удаа би байр суурийн төлөө ажилласан—Та намайг засаж, надтай харьцсан. Маш олон удаа би биеэ тоосон, ихэрхүү байсан—Та намайг сахилгажуулж, цохисон. Шалгалт, цэвэршүүлэлтээс би Танд дуулгавартай байж сурсан. Таны үгэнд өсөөд би Танд дуулгавартай байж сурсан. Өө Бурхан минь! Би Таныг цаг үргэлж хайрлана. Ерөөгдсөн ч бай, хараагдсан ч бай, би Таны дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагана. Би Танд чин хайраа өгье, Таныг хүлээлгэхгүй ээ. Би Танд ариун хайраа өгье, Та миний хайрыг эдлээч. Би Танд бүх хайраа өгье, Танд хайраа өгье. Би Таныг цаг үргэлж хайрлана, Таныг сэтгэлийг хангах нь миний хүсэл билээ.

Өмнөх: 136 Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг

Дараах: 138 Та хаашаа ч явсан, би Танаас салж ядна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх