75 Бурханы хайр дэлхий даяар түгдэг
I
Зөвт, ариун Төгс Хүчит Бурхан минь.
Таны ариун хайр хөврөх цасан ширхэг мэт.
Ариун, цагаан, үзэсгэлэнтэй сайхан,
анхилуунаар хөврөн бууж, над дээр хайлдаг.
Таны дуу хоолой намайг сэрээж,
Таны үг зүрх сэтгэлийг минь тогшдог.
Таны үгийг эдлэх гэж бид өлсөж, цангадаг.
Үнэн бидэнд амар амгалан, гэрэл гэгээг авчирдаг!
II
Таны үгэн дотор бид
Тантай нүүр тулан амьдардаг.
Сайхан царайг тань харахад сэтгэл минь Танд улам их хоргоддог!
Төгс Хүчит Бурхан минь, Та үнэн, зам, амь билээ.
Таны үгийг бид маш их нандигнан,
зүрх сэтгэлдээ хайрлаж явдаг!
III
Шүүлт, гэсгээлт бидний завхралыг цэвэрлэдэг.
Үнэнийг мэдээд бид Таны хүслийг анхаардаг.
Шалгалт, цэвэршүүлэлт Таныг гэх хайрыг маань улам ариусгадаг.
Бид Таны зөвт байдлыг мэдэж, хэчнээн хайр татам гэдгийг тань хардаг.
Үгийг тань хэрэгжүүлэх болгонд
баяр хөөр зүрх сэтгэлийг маань дүүргэдэг.
Таныг хайрлахаа хэзээ ч болихгүй,
Танд үргэлж гэрчлэл өргөж байх болно.
Танаас би хэзээ ч хагацахгүй, өдөр шөнөгүй хамт байна.
Шалгалт, гай зовлон дунд бид
Таны хайрыг улам гүн мэдэрдэг.
Таны үг хэзээ ч холдолгүй, бидэнтэй үргэлж хамт байдаг.
Үүр цайхын өмнө харанхуйг гэтэлгэн,
зөвт байдлын Нар ирэхэд бид угтан авдаг.
Шинэ хүмүүс, шинэ дуу, шинэ бүжиг, шинэ амьдрал.
Бидний амьдрал тэнүүн, жаргалтай!
Бурханы хүсэл газар дээр биелэгдлээ! Христийн хаанчлал ирж байна!
Бурханы хайр дэлхий дахинд, газар сайгүй түгж,
сая сая хүний сэтгэлийг дулаацуулдаг!
Дэлхий ертөнц Бурханыг магтах дуугаар бялхдаг.