74 Өө хайрт минь, Таныг би эрж хайж байна

I

Миний хайрт, Та хаана байна?

Таныг ямар их үгүйлж байгааг минь мэдэх үү?

Гэрэлгүй өдрүүд хэцүү, бас шаналлаар дүүрэн байна.

Харанхуйд би Таныг эрж хайна.

Цөхөрч, найдвараа алдалгүй

Таныг би улам чин сэтгэлээсээ хайдаг.

Таны царайг нүдээрээ харах үе,

Таны эргэн ирэлтийг би хүсэн хүлээдэг.

Миний хайрт, хамгаас үзэсгэлэнт Бурхан минь,

Та бол ялгуун сар адил.

Бурхан минь, хайрт минь,

зүрх сэтгэлийг минь Та эзэмддэг.

Танаас өөр хайр гэж надад үгүй.

Миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.


II

Өөрийг тань дуудах намайг Та сонссон,

зүрх сэтгэлийн минь үүдийг Та тогшсон.

Таны дуу хоолойг би сонсоод, хаалгаа тайлж,

эргэн ирэлтийг тань угтан авсан.

Олон жилийн турш найдсан зүйл минь биелж,

нулимстай хамт ийм их баясал сүлэлддэг.

Хүн төрөлхтөнд Та үнэнийг авчирдаг,

жинхэнэ гэрэл гарахыг би харсан.

Миний хайрт, хамгаас үзэсгэлэнт Бурхан минь,

Та бол ялгуун сар адил.

Бурхан минь, хайрт минь,

зүрх сэтгэлийг минь Та эзэмддэг.

Танаас өөр хайр гэж надад үгүй.

Миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.


III

Таны гэр бүлд би амьдарч,

Хурганы найрт оролцдог.

Таны үгэнд би өдөр бүр баясаж,

зүрх сэтгэл минь харьцуулшгүй баяртай байна.

Та намайг гартаа хөтөлж,

ардаа гүйлгэхийн тулд намайг шавдуулдаг.

Үргэлж Тантай хамт байж, Таны хайрт болохыг

би хүсэн мөрөөддөг.

Миний хайрт, хамгаас үзэсгэлэнт Бурхан минь,

Та бол ялгуун сар адил.

Бурхан минь, хайрт минь,

зүрх сэтгэлийг минь Та эзэмддэг.

Танаас өөр хайр гэж надад үгүй.

Миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.


IV

Таны шүүлт, гэсгээлтээр би

Таны ариун бөгөөд зөвт байдлыг хардаг.

Таны үг намайг цэвэрлэж,

дахин төрөх боломжийг надад олгосон.

Үнэнийг Та надад амь болгон өгдөг,

Таны жинхэнэ хайрыг би эдэлсэн.

Би Таныг хайрлаж, Танд үйлчилнэ,

миний зүрх сэтгэл үргэлж Тантай ойр байна.

Миний хайрт, хамгаас үзэсгэлэнт Бурхан минь,

Та бол ялгуун сар адил.

Бурхан минь, хайрт минь,

зүрх сэтгэлийг минь Та эзэмддэг.

Танаас өөр хайр гэж надад үгүй.

Миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.

Өө, миний зүрх сэтгэл Танд харьяалагддаг.

Өмнөх: 73 Бурханыг хэн илүү сайн гэрчлэхийг харцгаая

Дараах: 75 Бурханы хайр дэлхий даяар түгдэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх