76 Миний Бурхантай хайр татам дотно байдал
I
Зүрх сэтгэлийн хаалгыг минь тогших дотно дуу хоолойг сонсоод би хүний Хүү үгээ айлдаж байна гэдгийг ойлгодог.
Түүний зөөлөн үгс сэтгэлийг минь дулаацуулж, үнэн сэтгэлийн дуудлага зүүднээс мннь сэрээдэг.
Би нэр алдар, байр суурийн төлөө шаргуу тэмцэж, Эзэнийг гэх хайрынхаа төлөө юу ч хийдэггүй байсан.
Төгс Хүчит Бурханы үг намайг гэсгээж, шүүсний дараа л миний муйхар, эсэргүү зүрх сэтгэлд эргэлт орсон.
Маш олон бүтэлгүйтэл, уналт, шалгалт, цэвэршүүлтийн дүнд Бурханы үгийн ачаар өнөөдрийг хүртэл би аажуухнаар хөтлүүлж ирсэн.
Бурханы айлдварын орчин нөхцөл миний оюун санаанд тод хэвээр, Түүнийг гэсэн хайр татам дотно сэтгэл минь бялхаж байна.
II
Цаг хугацаа, дэлхийн дээрх үйл явдлын аль нь ч өөрчлөгдсөн бай Бурханыг гэх миний хайр татам дотно сэтгэл арилж устахгүй.
Хавчлага, хүнд бэрх дунд Бурханы үг надтай хамт байж, Сатаныг ялах хүртэл цаг үргэлж намайг хөтөлсөн.
Би нэг удаа өөрийн махан биеийг бодон, гашуун нулимс унагаж байсан ч Бурхан үгээрээ намайг залж, гэгээрүүлсэн.
Бурханы санаа зорилгыг ойлгосноор би
дотроо хүчтэй болж, хэцүү бэрхийг туулснаар л итгэлдээ илүү шийдэмгий болсон.
Саад бэрхшээлийн дунд Бурхан намайг далдуур хамгаалж байсан; Түүний хайрыг илүү гүн амталснаар Түүнтэй улам илүү дотно болсон.
Урдах зам ороо бусгаа, аюултай ч би Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлэх болно.