27 Төгс Хүчит Бурхан л биднийг авардаг

I

Хүн төрөлхтнийг аврахаар хэн үнэнийг илэрхийлдэг вэ?

Хэн цагаан сэнтийд суугаад, шүүлтийг оноодог вэ?

Эцсийн өдрүүдэд махбодод ирсэн Төгс Хүчит Бурхан тэгдэг.

Хүн төрөлхтний хаалгыг тогшихын тулд Тэр үг айлддаг.

Тэр ертөнцөөс биднийг холдуулж,

Сатаны завхралаас биднийг авардаг.

Үнэнийг ойлгосноор бид ариусаж, гэрэлд амьдардаг.

Бурхан дэргэд, бидэнтэй хамт байдаг тул амьдрал маань үнэхээр жаргалтай.

Хэн бидэнд үнэн ба амийг өгдөг вэ?

Хэн энэ дэлхийд гэрэл авчирдаг вэ?

Хайрт Төгс Хүчит Бурхан, Төгс Хүчит Бурхан тэгдэг.

Тэр өдөр бүр үг хэлж, бидний дунд ажилладаг.

Тэр биднийг хариулж, нүүр тулан усалдаг.

Түүний жинхэнэ хайрыг мэдэрдэг бид тун азтай.

Бид Бурханыг туйлын итгэлтэй дагадаг.

Бид үүргээ биелүүлж, Бурханыг гэрчилж, алдаршуулдаг.


II

Хэний үг зүрхийг маань хурц илд мэт сүлбэдэг вэ?

Хүнийг гэх хэний хайр хамгийн ариун, сайхан бэ?

Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханых.

Түүний үг хүн төрөлхтний завхралын мөн чанар, үндсийг илчилдэг.

Бид Бурханы үгийн шүүлт, шалгалтыг туулдаг.

Бурханы зан чанар ариун, зөвт гэдгийг бид хардаг.

Завхарсан зан чанар маань ариусаж, бид дахин хүний төрхтэй болдог.

Бурханы хайрыг мэдэрч, Түүнийг магтахаас өөр аргагүй болдог.

Хэн завхарсан хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг вэ?

Хэн хүн төрөлхтөнд сайхан хүрэх газрыг авчирдаг вэ?

Ухаалаг, хүчирхэг ажилтай Төгс Хүчит Бурхан тэгдэг.

Сатаныг Тэр ялж, Өөрийн ардуудыг төгс болгож, алдрыг олж авдаг.

Аврал хүртдэг бид тун зол завшаантай яа!

Бурханы төгс хүчит үгийг гэрчлэх тун гайхалтай!

Бид хаанчлалын сайн мэдээг туйлын итгэлтэй түгээдэг.

Бид үүргээ сайн биелүүлж, Бурханыг гэрчлээд, Бурханыг үүрд хайрлана!

Өмнөх: 26 Төгс Хүчит Бурханыг магтан дуулъя

Дараах: 28 Бурханыг магтах гэж бид баяр хөөртэйгөөр цугладаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх