28 Бурханыг магтах гэж бид баяр хөөртэйгөөр цугладаг
Магтаж, баяр хөөртэй байя! Бурхан ялалтаар эргэж ирлээ!
Бурханд гэрчлэл хийж, Бурханыг магтах нь бидний үүрэг.
I
Бид Бурханыг магтан дуулахаар баяр хөөртэйгөөр цугларч, маш их жаргалтай байна.
Шинэ эринийг эхлэх үед нь махбодтой Бурханыг бид магтдаг.
Хүмүүсийн дунд Бурхан Өөрөө ажиллаж, үг хэлдэг,
хүний шударга бус байдлыг шүүж, завхралыг нь илчилдэг.
Бид Бурханы мөрийг дагаж, зоогт оролцдог.
Бурханы илрэлтийг бид нүүр тулан хардаг.
Бурханы зан чанар өршөөнгүй, бас зөвт агаад сүр жавхлантай.
II
Бурханы үгийг идэж уун, Бурханд залбирснаар
бид зүрх сэтгэлдээ хүч чадалтай байдаг.
Үнэнийг ойлгосноор
бид шинэ замыг дагаж, зүрх сэтгэл маань цэлмэдэг.
Бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнээр амьдардаг бөгөөд зүрх сэтгэл маань амгалан байдаг.
Бид Бурханы шүүлтийг туулж, Тэр завхралыг маань цэвэрлэж байна.
Түүний зөвт зан чанар үнэхээр хайр татам.
Бид Бурханы жинхэнэ хайрыг амсаж, Түүний агуу авралыг хүртсэн.
Түүнийг магтаж, гэрчилж байгаадаа бид ерөөлтэй.
III
Бурхан Сатаныг ялсан, бүлэг ялагчдыг бүтээсэн,
Агуу улаан дуу бүрэн шившиглэгдэж, ялагдсан.
Бурханы үйлдэл хүн төрөлхтөнд бүрэн илчлэгдлээ.
Бурхан үнэхээр мэргэн, төгс хүчит гэдгийг бид харж байна.
Бурхан авралаараа хүн төрөлхтөнд агуу нигүүлслийг харуулж байна.
Бүрэн үнэмшсэн бид үнэн сэтгэлээсээ сөгдөж, шүтэн мөргөдөг.
Авралынхаа төлөө Бурханы шүүлт, ариусгалд талархаж байна.