29 Христийн хаанчлал биеллээ оллоо

I

Эцсийн өдрүүдийн Христ үг хэлж,

хаанчлалын нууцыг өгүүлдэг.

Бурханы дуу хоолойг бид бүгд сонсож,

Түүний сэнтийн өмнө өргөгддөг.

Услуулахдаа бид баясдаг.

Христийн хуримын зоогт оролцож,

Бурханы үгийн тэжээлийг эдэлдэг.

Бурханы бүх хүн баяртайгаар мишээдэг.

Амийн ус, элбэг баян манна энд байна.

Бурханы амийн үгийг бид амталдаг.

Бурхан одоо ажиллахаар гарч ирж,

хүний мянган жилийн мөрөөдлийг биелүүллээ.

Өө, Христийн хаанчлал,

бал бурам, сүүний нутаг.

Өө, Христийн хаанчлал,

зөвхөн баяр, цэнгэлийн орон.

Өө, Христийн хаанчлал,

бал бурам, сүүний нутаг.

Өө, Христийн хаанчлал,

зөвхөн баяр, цэнгэлийн орон.


II

Төгс Хүчит Бурхан үнэнийг хэлж,

Хаанчлалын эрин үе рүү биднийг хөтөлдөг.

Түүний чуулган бол Христийн хаанчлал,

газар дэлхий дээр Бурхан засагладаг.

Үнэнийг хайрлагсад Бурханы дуу хоолойг сонсож,

царайг нь харан, Түүн рүү эргэдэг.

Бурханы ард түмэн болсон

хүн бүр аз жаргалтай.

Урьдын ариун хүмүүс эцсийн өдрүүдэд дахин төрдөг.

Ерөөлөөр тэд Бурхантай уулздаг.

Хаанчлалын амьдралыг эдлэн,

Бурханы ардууд гал цогтойгоор дуулдаг.

Өө, Христийн хаанчлал,

Бурханы асар энд байна.

Өө, Христийн хаанчлал,

Түүний амлалт биелдэг.

Өө, Христийн хаанчлал,

Бурханы асар энд байна.

Өө, Христийн хаанчлал,

Түүний амлалт биелдэг.

Бурханы үг жинхэнэ гэрэл учраас

харанхуйн хүчнийг үлдэн хөөдөг.

Бурхан хүнийг үгээрээ шүүж,

улс орон, ард түмэн захирагддаг.

Бурханы бүх хүн цэвэрлэгддэг.

Бурханы ариун нэрийг бид шагшдаг.

Баяр хөөртэйгөөр бид цуглаж,

орчлон ертөнц баяраа тэмдэглэдэг.


III

Бурханы хүмүүс Сатаныг хөсөр хаядаг.

Бид Бурханы өмнө амьдардаг.

Бурхантай хамт байснаар бид

баяр хөөр, аз жаргалтай болдог.

Сатаны хаанчлалыг

агуу гамшиг устгаж,

зөв шударга хаанчлал

газар дэлхий дээр гарч ирлээ.

Өө, Төгс Хүчит Бурханыг магтъя,

хаанчлалаа олж авч, Тэр ирлээ.

Өө, Төгс Хүчит Бурханыг магтъя,

Бурханы хүсэл биеллээ.

Өө, Төгс Хүчит Бурханыг магтъя,

хаанчлалаа олж авч, Тэр ирлээ.

Өө, Төгс Хүчит Бурханыг магтъя,

Бурханы хүсэл биеллээ.

Өмнөх: 28 Бурханыг магтах гэж бид баяр хөөртэйгөөр цугладаг

Дараах: 30 Төгс Хүчит Бурханд талархал, магтаал нь байг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

154 Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх