Ажил ба оролт 5

Өнөө үед хүн нэг бүрийг эрх чөлөөт ертөнцөд амьдруулахын тулд Бурхан хүмүүсийг амьдралын зөв замнал руу хөтөлж, өөр эрин үе рүү дараагийн алхмаа хийхэд нь чиглүүлж, энэхүү харанхуй хуучин эрин үе, махан биеийг даван гарч, харанхуйн хүчний дарлал, Сатаны нөлөөнөөс ангижрахад нь удирдан чиглүүлж байгааг та нар бүгд мэднэ. Сайн сайхан маргаашийн төлөө, маргааш хүмүүс илүү зоригтой алхам хийгээсэй гэсэндээ Бурханы Сүнс хүний төлөө бүх зүйлийг төлөвлөдөг бөгөөд хүн улам их баясалтай байг гэж Бурхан махбодоор бүх хүчин чармайлтаа гарган хүний өмнөх замыг бэлтгэж, хүний хүсэн мөрөөсдөг өдрийг наашлуулдаг. Ийм сайхан мөчийг та бүгд нандигнадаг ч болоосой; Бурхантай уулзана гэдэг амаргүй хэрэг. Бурханыг огт мэддэггүй байсан ч Түүнтэй чи эртнээс хамт байж ирсэн. Сайхан атлаа зуурдын энэ өдрүүдийг хүн бүр үүрд санан дурсаж, газар дэлхий дээрх нандин өмчөө болгож чаддаг ч болоосой. Бурханы ажил аль эрт хүнд илчлэгдсэн—гэвч хүмүүсийн зүрх сэтгэл хэтэрхий ээдрээтэй, мөн хүмүүс огт сонирхдоггүй байснаас үүдэн Бурханы ажил анхдагч суурин дээрээ завсарласан хэвээр үлджээ. Хүмүүсийн бодол, үзэл, сэтгэлгээ хоцрогдмол хэвээр байгаа мэт санагдах бөгөөд олонхынх нь сэтгэх өнцөг бүр эрт үеийн балар эртний хүнийхтэй адил, өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Иймээс хүмүүс Бурханы хийдэг ажлыг гайхаж, тодорхой мэдэхгүй хэвээр байдаг. Өөрсдийн хийдэг зүйл, орох ёстой зүйлийн талаар тэд бүр ч мэддэггүй. Эдгээр нь Бурханы ажилд асар их бэрхшээл учруулж, хүмүүсийн амь ахин дэвшихэд ямагт саад хийдэг. Хүний мөн чанар, дорд муу хэв чанараас үүдэн хүмүүс үндсэндээ Бурханы ажлыг ухаарах чадваргүй байдаг бөгөөд эдгээр зүйлийг хэзээ ч чухалчилж авч үздэггүй. Та нар амиа өсгөхийг хүсвэл оршин тогтнолынхоо нарийн ширийнд анхаарал хандуулан, амийн оролтоо хянах, дор бүрнээ зүрх сэтгэлээ бүрмөсөн өөрчлөх, сэтгэл дэх хоосрол, өөрсдийг чинь зовоодог улиг болсон, уйтгартай оршин тогтнолын асуудлыг шийдвэрлэхийн тулд тэдгээрийг нэг бүрчлэн ухаарах ёстой. Ингэснээр та нар дор бүрнээ гадна доторгүй шинэчлэгдэн, өсөн нэмэгдсэн, ер бусын, эрх чөлөөт амьдралыг үнэхээр эдлэх болно. Энэ нь та нарыг дор бүрд чинь амилуулж, сүнсийг чинь сэргээж, амьд зүйлийн төрхийг эзэмшүүлэх зорилготой. Уулзсан бүх ах эгчийн чинь дунд цовоо, сэргэг хүн бараг байдаггүй. Тэд бүгд ухаан мөхөс, мунхаг, харваас хөгжих ямар ч боломжгүй эртний бичин хүн шиг байдаг. Үүнээс ч долоон дор нь, Миний уулзсан ах эгч нар уулын зэрлэгүүд шиг бүдүүлэг, соёлгүй байлаа. Тэд боловсон байдлын талаар бараг юу ч мэддэггүй, биеэ авч явах суурь ойлголтыг бүр ч мэддэггүй. Ухаалаг, төлөв төвшин харагддаг, цэцэг шиг хөөрхөн өсөж торнисон атлаа “этгээд” загвараар хувцасладаг залуу эгч олон бий. Нэг эгчийна үс нүүрийг нь бүрэн халхлаад, хоёр нүд нь огт харагддаггүй. Нүүрнийх нь хэлбэр цэвэрхэн, буянтай боловч үснийх нь загвар ой гутам бөгөөд хүүхдийн цагдан хорих төвийн хамгийн хүнд хэрэгтэн байсан мэт хачин мэдрэмж төрүүлдэг. Усанд байгаа маргад эрдэнэ мэт тунгалаг, цогтой нүд нь хувцаслалт, үс засалтад дарагдаад түнэр харанхуй шөнө гэнэт үзэгдэн нүд гялбуулам тодоор анивчин цацарч, хүмүүний зүрхэнд айдас хуруулдаг хос дэнлүү мэт байхын зэрэгцээ хэн нэгнээс тэр эгч албаар нуугдаж байгаа мэт харагддаг. Надтай уулзах үедээ тэр эгч саяхан хүн хөнөөчихсөн алуурчин мэт “хэргийн газраас” зугтах арга ямагт сэдэх агаад баригдахаас ихэд айн цаг үргэлж булзаж байдаг; мөн олон үеэрээ боол явсан, бусдын өмнө хэзээ ч толгойгоо өргөж чаддаггүй Африкийн хар арьстан1 мэт аашилдаг. Энэ хүмүүсийн хувцаслаж, биеэ арчилдаг арга хүртэлх ийм хүрээний зан авирыг сайжруулахад олон сарын ажил орно.

Олон мянган жилийн туршид хятад хүмүүс боолын амьдралаар амьдарч ирсэн нь тэдний бодол, үзэл, амьдрал, хэл яриа, ааш авир, үйлдлийг маш их хязгаарлан, өчүүхэн төдий ч эрх чөлөө үлдээгээгүй юм. Хэдэн мянган жилийн түүх сүнстэй амьд хүмүүсийг аваад сүнсгүй хүүр мэт болгон доройтуулжээ. Сатаны зандалчны хутган дор амьдардаг хүмүүс олон, араатны үүр шиг гэрт амьдардаг хүмүүс олон, адуу үхрийнх шиг хоол идэж, “нөгөө ертөнцөд” ухаан мэдрэлгүй, замбараагүй хэвтээ хүмүүс олон. Гаднах дүрээрээ хүмүүс балар эртний хүнээс ялгаагүй, амрах газар нь там мэт бөгөөд элдэв янзын бузар чөтгөр, муу ёрын сүнсээр хүрээлүүлэн, тэдэнтэй нөхөцдөг. Гаднаа хүн дээд “амьтан” мэт харагддаг ч үнэндээ бузар чөтгөрүүдтэй амьдарч, оршин суудаг. Асарч халамжлах нэгэнгүй хүмүүс Сатаны занган дотор хүнд хөдөлмөрт баригдан зугтах аргагүй амьдардаг. Хүмүүс тухлаг гэрт хайртай хүмүүсээ цуглуулаад аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаар амьдардаг гэхээсээ илүүтэй хүн төрөлхтөн чөтгөрүүдтэй харьцаж, диаволуудтай холбогдон Үхэгсдийн оронд амьдардаг гэж хэлэх нь зүйтэй. Үнэн хэрэгтээ хүмүүс мөн л Сатанд хүлүүлэн, бузар чөтгөрүүдийн цугладаг газарт амьдарч, тэдний ор дэр өөрсдийнх нь цогцсоо нойрсуулах газар мэт, тав тухтай үүр мэт байцгаан, энэхүү бузар чөтгөрүүдийн явуулгад автдаг. Гэрт нь ороход хашаа нь хүйтэн, эл хуль агаад жихүүн салхи хуурай мөчир дундуур исгэрнэ. “Амьдардаг өрөөнийх” нь хаалгыг нээхэд өрөө нь тас харанхуй—гараа сунгавал хуруу харагдахааргүй. Хаалганы завсраар багахан гэрэл тусах нь өрөөг улам ч дүнсгэр, аймшигтай санагдуулна. Хааяа нэг хархнууд хачин жигтэйгээр час хийх нь баяр наадам хийж буй мэт. Дөнгөж сая авсанд орсон хүний амьдарч асан гэр шиг өрөөн дэх бүхэн ой гутам, айдас хүргэм. Өрөөн дэх ор хөнжил, нүд булаах юмгүй жижигхэн шүүгээ бүгд тоосонд дарагдаж, газар дээр хэдэн бяцхан сандал шүдээ ярзайлган хумсаа ярах бөгөөд ханан дээр аалзны тор унжина. Ширээн дээр толь, хажууд нь модон сам тавиатай. Толь руу алхаж очоод лаа авч асаалаа. Толийг тоос бүрхсэн харагдах нь хүмүүсийн тусгалб дээр нэг ёсны “энгэсэг” үүсгэж, саяхан булшнаас босоод ирсэн мэт харагдуулна. Сам нь үсээр дүүрэн. Энэ бүх зүйл хуучин, эв хавгүй агаад дөнгөж нас барсан хүн хэрэглэж байсан мэт санагдана. Сам руу харахад, хажууд нь цогцос тавьсан байж магадгүй санагдана. Саман дахь үс эргэлдэх цусгүй тул үхэгсдийн үнэр ханхлуулна. Жихүүн салхи хаалганы завсраар сийгэх нь тэр завсраар сүнс шурган орж, өрөөнд амьдрахаар эргэн ирж буй мэт. Өрөөнд тэсэхийн аргагүй жихүүдэс мэдрэгдэн, илжирч буй хүүр мэт өмхий гэнэт ханхалж, энэ агшинд хана дээр замбараагүй олон зүйл өлгөөтэй харагдан, орон дээр хиртэй, үнэр орсон замбараагүй даавуу, буланд үр тариа байх бөгөөд шүүгээ нь тоосонд дарагдаатай, шал нь мөчир, хир буртагт бүрхээтэй—үхсэн хүн шүдээ хавирч, агаар луу сарвайн, дөнгөж саяхан эдгээрийг хэрэглэсэн мэт. Энэ нь хангалттай жихүүдэс төрүүлнэ. Өрөөний хаана ч амьдралын өчүүхэн ч шинж тэмдэггүй, Бурханы ярьсан Үхэгсдийн орон, там адил бүгд харанхуй, чийглэг. Гашуудлын хувцас өмсөөд үхэгсдэд чимээгүйхэн хүндэтгэл үзүүлж буй будаггүй шүүгээ, сандал, цонхны хүрээ, хаалга яг л хүний булш адил. Хүн эрт гараад оройтож ирэн энэхүү нөгөө ертөнцөд олон арав, зуу, олон мянган жил амьдарсаар байна. Үүрийн гэгээгээр азарган тахиа донгодох үед тэд “булшнаасаа” гараад тэнгэр өөд харж, газар луу зэрвэс шагайчхаад өдрийн ажлаа эхэлдэг. Нар уулын цаагуур жаргах үед ядарсан биеэ “булш руугаа” чирч авчирдаг; гэдсээ дүүргэх үед нь харуй бүрий болдог. Дараа нь маргааш “булшнаасаа” гарах бэлтгэлээ хийж дуусаад сүүмэлзэх галын дөлөөс цацарч буй мэт санагдах гэрлээ унтраадаг. Энэ үед сарны гэрэл дор булшны хиргисүүр намхан толгод мэтээр өнцөг булан бүрд түгж байгаа нь харагдана. “Булшин” дотроос хааяа нэг хурхирах дуу их багаар гарна. Хүмүүс бүгд дуг нойрондоо дугжирч, бузар чөтгөр, сүнснүүд ч бүгд тайван амарч буй мэт санагдана. Хэрээ алсад гуаглах нь хааяа нэг сонстох бөгөөд анир чимээгүй, нам гүм шөнөөр ийм гаслант эр чимээнд ар нуруугаар аргагүй хүйт дааж, шар үс босно… Хүн үхэж, дахин төрсөөр ийм орчинд хэчнээн жилийг үдсэнийг хэн мэдэх билээ; хүмүүс сүнстэй нөхцөх хүний ертөнцөд хэр удаан байсныг нь хэн мэдэх билээ, түүнчлэн хэчнээн удаа энэ ертөнцтэй салах ёс гүйцэтгэснийг нь хэн мэдэх билээ. Хүмүүс Үхэгсдийн орны амьдралд аль эрт дассан тул газар дээрх энэ тамд гомдлын ганц ч үггүй мэт аз жаргалтай амьдардаг. Иймээс хүмүүс бузар чөтгөрүүд өөрсдийнх нь найз, нөхөр мэт, хүний ертөнц гэдэг дээрэмчдийн бүлэг2 мэтээр бузар чөтгөрүүдийн оршин суудаг энэ газрыг сониучирхдаг—учир нь хүний анхдагч мөн чанар аль хэдийн аниргүйгээр алга болж, ул мөргүй арилсан ажгуу. Хүмүүсийн дүр төрх бузар чөтгөрийнх гэмээр; гол нь тэдний үйлдлийг бузар чөтгөрүүд удирддаг. Өнөөдөр хүмүүс бузар чөтгөрөөс төрсөн мэт бузар чөтгөрөөс ялгаагүй харагддаг. Түүнчлэн өвөг дээдсээ туйлын их хайрлаж, дэмждэг. Сатан хүнийг нухалсаар аль эрт уулын бич шиг болгосон гэдгийг хэн ч мэддэггүй. Улайсан нүд нь царайчилсан харцтай, цацруулдаг бүдэг гэрэл нь бузар чөтгөрийн хөнөөлт хорон санааны үл ялиг шинжтэй. Царай нь нарсны хагарсан холтос мэт үрчлээнд бүрхэгдэж, ам нь Сатанаар загварчлуулсан мэт урагш цорвойн, чих нь гадна доторгүй хирээр бүрхэгдэж, нуруу нь бөгтийж, хөл нь биеэ дийлж ядан, ясархаг гар нь нэгэн хэмээр нааш цааш савлана. Тэд яс арьснаас цаашгүй болсон атлаа бас уулын баавгай шиг тарга тэвээрэгтэй. Тэгээд тэр чигтээ балар эртний бич адил арчилгаа, хувцаслалттай—өнөөдөр эдгээр бич орчин цагийн хүний хэлбэр лүү бүрэн хувьсах3 болоогүй мэт, үнэхээр хоцрогдмол байдаг!

Хүмүүс амьтадтай зэрэгцэн амьдарч, зөрчил, хэл ам гаргалгүй эв найртай байдаг. Хүн амьтдыг хянуур анхаарч, харж ханддаг бөгөөд амьтад өөрсдөө ямар ч ашиг хүртэлгүйгээр хүнийг амьд байлгахын төлөө, харваас тэдний ашиг тусын тулд хүнд бүрэн дуулгавартай оршин тогтнодог. Хаанаас нь ч харлаа гэсэн хүн, адгуус хоёрын харилцаа ойр дотно,4 эв эетэй,5 харин бузар чөтгөрүүд бол хүн, адгуусны төгс хослол мэт санагдана. Иймээс хүмүүс газар дээрх бузар чөтгөрүүдтэй бүр ч дотно, салж хагацашгүй байдаг: Хүн бузар чөтгөрүүдээс хол байхдаа ч тэдэнтэй холбоотой үлддэг; харин бузар чөтгөрүүд хүнээс юугаа ч харамлалгүй, байгаа бүхнээ тэдэнд “зориулдаг”. Хүмүүс өдөр бүр “тамын хааны ордонд” наадаж, (өөрсдийн өвөг дээдэс болох) “тамын хааны” хамтаар үсрэн дэвхцэж, явуулгад нь автаж байдаг тул өнөөдөр хүмүүс хир буртагт баригдсан бөгөөд Үхэгсдийн оронд нэлээд хугацааг өнгөрүүлснийхээ дараа “амьдын ертөнцөд” эргэн ирье гэж хүсэхээ аль эрт больжээ. Иймээс тэд гэрэл харж, Бурханы шаардлага, зан араншин, ажлыг үзмэгцээ сэтгэл нь үймэрч санаа зовон, нөгөө ертөнц рүү буцаж, сүнснүүдтэй хамт амьдрахыг мөрөөссөөр байдаг. Тэд аль эрт Бурханыг мартсан тул цаг ямагт үхээрийн газраар тэнүүчилж иржээ. Би хүнтэй уулзаад ярилцах гэж оролддог бөгөөд өмнө минь зогсоо хүн бол хүн огт биш гэдгийг тэр үед л олж мэддэг. Үс нь арзайж, царай нь халтартсан түүний ярзайсан инээмсэглэлд чонын гэмээр зүйл байдаг. Мөн тэр булшнаас дөнгөж гарч ирээд амьдын ертөнцийн хүн харсан сүнс шиг эв хавгүй санагддаг. Энэ хүн үргэлж инээмсэглэх гэж хичээдэг нь дотуур тамиртай төдийгүй ёрын харагддаг. Хэлэх зүйл байгаа ч юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа тул нэг тийш зогсон, нүүрний хувиралгүй, тэнэг царайлахаас өөр аргагүй байгаа мэтээр Над руу инээмсэглэдэг. Араас нь харахад “хөдөлмөрч хятад хүмүүсийн сүрлэг дүртэй” харагдах тэр бүсгүй ийм мөчүүдэд улам зэвүүн харагдаж, хүмүүсийн хэлдгээр дээр үеийн домогт Янь Хуан/Янь Ваныв үр удмын дүрийг санагдуулдаг. Намайг юм асуухад тэр чимээгүйхэн толгой гудайлгана. Удаж байж хариулах бөгөөд хариулт нь тун итгэлгүй. Гараа зүгээр байлгаж чадалгүй хоёр хуруугаа муур шиг хөхнө. Цагаан байх ёстой гэж хэзээ ч мэдэгдэхээргүй өнгөө алдсан хугархай хумстай, “нарийхан” хумс нь зузаан хиртэй болсон хүний гар дөнгөж саяхан хог ухаж байсан гэлтэй харагддагийг Би одоо л ухаарч байна. Гарынх нь ар тал өдөө дөнгөж зулгаалгасан тахианы арьс шиг харагдах нь бүр ч ой гутмаар. Алган дээрх зурааснууд нь бараг бүгд хүний хөдөлмөрийн хөлс, цусны үнийг шингээсэн байх бөгөөд хүний зовлонт сүнсний нандин, магтууштай байдлыг харуулахын тулд дор бүрнээ хир шиг зүйл агуулж, “хөрс шорооны үнэр” ялгаруулах мэт болдог—ингэснээр энэхүү зовлонт сүнс хүртэл хүний гарын алганы зураас бүрд гүнээ нэвчсэн байдаг. Хүний хөлөөсөө толгой хүртэл өмсдөг аль ч хувцас ангийн үс шиг харагддаггүй, гэвч хувцас нь тэднийг аль эртнээс маш муухай болгон, гахай нохойноос ч долоон дор харагдуулах болсон тул тэд хэчнээн их “хүндтэй” ч үнэндээ үнэгний үснээс дор, бүр тогосын ганц өднөөс ч бага үнэ цэнтэй байдгаа ер мэддэггүй. Тэр бүсгүйн богинохон цамц нурууных нь хагаст унжиж, тахианы гэдэс дотор шиг өмднийх нь түрий үзэшгүй муухайг нь нарны хурц гэрэлд бүрэн илчилдэг. Хоёр хөл нь боолгоогүй удсан, хуучин нийгмийн “гурван ямхын алтан лянхуа” байхаа больсон гэдгийг харуулах гэсэн мэтээр түрий нь богинохон, нарийн байдаг. Энэ хүний хувцас хэт баруунжсан, ил задгай. Уулзах үед тэр үргэлж бишүүрхэж, нүүр нь улаа бутарч, бузар чөтгөрүүдэд дэвслүүлсэн аятай толгойгоо эгцэлж огт чаддаггүй, мөн хүмүүсийг эгцлэн харж зүрхлэхгүй болсон байдаг. Хүний царай тоосонд дарагддаг. Тэнгэрээс унасан энэ тоос бүгдээрээ хүний нүүрэн дээр шударга бусаар унах мэт болж, хүний царайг бор шувууны өд шиг харагдуулдаг. Хүний нүд ч бор шувууных шиг жижигхэн, онцлох зүйлгүй, ямар ч цог золбоогүй. Ярилцах үедээ хүмүүс зуршсан ёсоороо яриагаа түгдрүүлж, булзааруулах нь бусдад зэвүүцэм, ой гутам байдаг. Гэвч ийм хүмүүсийг олон түмэн “улс үндэстний төлөөлөл” гэж магтдаг. Энэ нь хөгийн хэрэг бус уу? Бурхан хүмүүсийг өөрчилж, аварч, үхлийн булшнаас гаргаж, Үхэгсдийн орон, там дахь амьдралаас нь ангижруулахыг хүсдэг билээ.

Тайлбар:

1. “Африкийн хар арьстан” гэдэг нь Бурханаар хараагдан үеэс үед боолчлуулж ирсэн хар арьст хүмүүсийг хэлдэг.

2. “Дээрэмчдийн бүлэг” нь хүн төрөлхтний завхралыг болон хүн төрөлхтний дунд нэг ч ариун хүн байхгүй байгааг хэлдэг.

3. “Хувьсах” гэдэг нь бичин хүн өнөөгийн хүний хэлбэр лүү “хувьсахыг” хэлдэг. Энэ нь, егөөдсөн санаатай: Балар эртний бич цэх алхдаг хүн болж хувирсан хэмээх тийм онол үнэн хэрэгтээ байхгүй билээ.

4. “Ойр дотно” гэдгийг егөөдсөн байдлаар хэрэглэжээ.

5. “Эв эетэй” гэдгийг егөөдсөн байдлаар хэрэглэжээ.

а. Эх бичвэрт “Түүний” гэж байдаг.

б. Эх бичвэрт “хүмүүсийн царай” гэж байдаг.

в. “Янь”, “Хуан” гэдэг нь Хятадын соёлын үрийг эхлэн таригчдад багтдаг домгийн хоёр хааны нэрс юм. “Янь Ван” нь “тамын хаан” гэсэн хятад нэр бөгөөд мандаринаар “Янь Хуан”, “Янь Ван” нь бараг адилхан сонсогддог.

Өмнөх: Ажил ба оролт 4

Дараах: Ажил ба оролт 6

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх