Ажил ба оролт 4

Хэрвээ хүн Ариун сүнсний ажлын дагуу үнэхээр орж чадвал түүний амь хаврын борооны дараах хулсны нахиа шиг хурдан ургана. Ихэнх хүмүүсийн одоогийн биеийн хэмжээнээс харах юм бол хүмүүс амийг огт чухалчилдаггүй, харин ямар ч ач холбогдолгүй харагддаг тодорхой асуудлуудыг чухалчилдаг. Эсвэл тэд ийш тийш яаравчилж, зорилгогүйгээр, хааш яаш, анхаарал төвлөрөөгүй байдалтай ажиллаж, хэний төлөө вэ гэдгээ мэдэх нь байтугай, аль зүгт явах ёстойгоо ч мэддэггүй. Тэд зүгээр л “өөрсдийгөө даруухнаар нууж” байдаг. Үнэндээ, та нарын дотроос цөөн хэд нь л эцсийн өдрүүд дэх Бурханы санаа зорилгын талаар ямар нэг юм мэдэж байдаг. Та нараас тун цөөхөн нь л Бурханы мөрийг мэддэг, гэхдээ түүнээс ч дор зүйл бол Бурхан эцэстээ юу хийж гүйцэлдүүлэхийг хэн ч мэддэггүй. Гэсэн ч хүн бүхэн сэтгэлийн тэнхээ, тэвчээрээрээ бусдын сахилгажуулалт, харьцалтыг туулж, ялах цагаа хүлээн булчингаа чангалж, тэмцэлд бэлтгэж1 байгаа мэт байдаг. Хүмүүсийн дундах энэ “хачин үзвэрүүдэд” Би ямар ч тайлбар хийхгүй, гэхдээ та бүгдийн ойлгох ёстой нэг зүйл бий. Яг одоо ихэнх хүмүүс хэвийн бус байдалтай2 болж байгаа ба оролт руу алхахдаа мухардал3 руу алхаж байна. Энэ нь хүний хүсэн хүлээдэг, хүмүүний ертөнцийн гаднах утопи мөн хэмээн бодож, үүнийг эрх чөлөөний ертөнц гэж үздэг хүн олон байж магадгүй боловч үнэн хэрэгтээ энэ нь тийм биш. Эсвэл магадгүй, хүмүүс аль хэдийн замаа алдсан гэж хэлж болох юм. Гэхдээ хүмүүс юу хийж байгаагаас үл хамааран Би хүний орох ёстой зүйл юу болох талаар мөн л яримаар байна. Үй олон хүний гавьяа, дутагдал нь энэ ярианы үндсэн сэдэв биш. Ах эгч та бүгд Миний үгийг зөвөөр хүлээн авч, санаа зорилгыг минь буруугаар ойлгохгүй байж чадна гэж Би найдаж байна.

Хонконг, Тайвань дахь эх орон нэгтнүүдийнх нь хэлдгээр “дотор газар” буюу Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан дээд тэнгэрээс газар луу ирэх үед тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэрээр удаан хугацаанд махбодоор ажиллаж, амьдарсаар ирсэн атал хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдөр ч гэсэн хэн ч үүнийг танин мэддэггүй. Магадгүй энэ нь мөнхийн оньсого хэвээр үлдэнэ. Бурхан энэ удаа махбодод ирсэн нь нэг ч хүний мэдэж чадах зүйл биш юм. Сүнсний ажлын үр нөлөө хэчнээн өргөн цар хүрээтэй, хүчтэй байх нь хамаагүй, Бурхан үргэлж тайван хэвээр байж, хэзээ ч юу ч хэлээгүй. Бурханы ажлын энэ үе шат тэнгэрлэг ертөнцөд явагдаж байгаа мэт байдаг гэж хэлж болно: Хэдийгээр энэ нь харах нүдтэй хүн бүхэнд илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньж мэддэггүй. Бурхан Өөрийнхөө ажлын энэ үе шатыг дуусгах үед бүх хүн ердийн хандлагаасаа салж,4 урт удаан зүүд нойрноосоо сэрнэ. Бурхан нэгэнтээ: “Энэ удаа махбодод ирэх нь барын үүрэнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан махбодод ирж, улмаар агуу улаан лууны оршин суудаг газарт төрсөн учраас энэ удаа газар дээр ирснээрээ Тэр урьдынхаас ч илүү туйлын ноцтой аюултай нүүр тулдаг. Түүний нүүр тулдаг зүйл нь хутга, буу, муна, бороохой; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүний нүүр тулдаг зүйл нь харгис санаархлаар дүүрсэн зүс царайтай бөөн хүн юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнгээ авч ирсэн. Гэхдээ, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд буюу золин авралын ажлын дараа үргэлжилдэг Өөрийнхөө ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн юм. Ажлынхаа энэ үе шатны төлөө Бурхан бодол, анхаарлаа дээд зэргээр зориулсан ба сорилтын довтолгооноос зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, Өөрийн ялгамж чанарыг хэзээ ч гайхуулдаггүй. Хүнийг загалмайнаас аврахдаа Есүс золин авралын ажлыг л гүйцэлдүүлсэн; Тэр төгс болгох ажлыг хийгээгүй байв. Тиймээс Бурханы ажлын хагас нь л хийгдсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний ердөө хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан ажлынхаа хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж, үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон энэ Бурханыг урьд нь тодорхой зөгнөөгүй, тэгснээр энэ удаа махбодод ирсэн Бурханыг тойрсон улам их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед үй олон хүнд мэдэгдэлгүйгээр Бурхан газарт ирж, махбод дахь амьдралаа эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөч ирснийг ч мэдээгүй. Магадгүй тэд бүгд бөх унтаж байсан, магадгүй сэрүүн сэргэг олон хүн хүлээж байсан, мөн магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ олон хүний дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирчихсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлыг илүү төвөггүй хэрэгжүүлж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд, бас илүү их сорилтоос зайлсхийхийн тулд Бурхан ингэж ажилласан. Хүн хавар цагийн нойрноосоо сэрэх үед Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба Тэр явж, газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан амьдралаа төгсгөнө. Бурханаас биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүн хөндлөнгөөс оролцох ямар ч аргагүй учраас Бурхан газар дээр ирж, Өөрөө ажлаа хийхийн тулд туйлын их зовлон туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхээр агуу улаан лууны оршин суудаг газар нутагт буун ирэхийн тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин их аюулыг сөрж, овоолсон өтөг баасанд шигдсэн ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг золин аврахын тулд бүх бодол санаа, анхаарал халамжаа шавхсан. Бурханы оршин тогтнолыг хэн ч мэддэггүй хэдий ч энэ нь Бурханы ажилд асар их ач тустай учраас Бурханд төвөгтэй байдаггүй. Хүн болгон туйлын жигшмээр, хорон муу байдаг болохоор тэд яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих билээ? Тийм учраас, газар дээр ирчхээд Бурхан чимээгүй байдаг. Хүн харгис хэрцгийн туйлшралд автсан ч бай хамаагүй, Бурхан юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцэгийн Өөрт нь даалгасан илүү агуу даалгаврыг биелүүлэхийн тулд хийх хэрэгтэй ажлаа хийсээр л байдаг. Та нарын дундаас хэн чинь Бурханы хайр татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачааг Хүүгээс нь илүү анхаардаг хэн байна вэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чаддаг вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс үргэлж түгшиж байдаг ба газар дээрх Хүү нь Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа санадаг сэтгэлийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос байнга бие биеэ ширтэн, нэг нэгнээ Сүнсээрээ дагаж байдаг. Өө хүн төрөлхтөн! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санаа зорилгыг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найдсан. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нөгөө нь доор газарт байх ёстой юм бэ? Хүү нь Эцэгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл яагаад Эцэг нь Хүүгээ тийм гүн гүнзгий, шаналгаат хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээх ёстой юм бэ? Тэд удаан тусгаарлагдаагүй байж болох ч Эцэг нь хэчнээн олон өдөр шөнийн турш зовж шаналан хүлээн тэмүүлж, хайртай Хүүгээ хурдан эргэж ирэхийг хэр удаан хүлээж байгааг хэн мэдэх билээ? Тэр ажигладаг, чимээгүйхэн суудаг, бас хүлээдэг; хайртай Хүүгээ хурдан ирүүлэхийн төлөө Тэр бүхнийг хийдэг. Газар дэлхийн зах хязгаар луу хэрэн хэссэн Хүүтэйгээ Тэр дахин хэзээ нэгдэх билээ? Эргээд нэгдмэгцээ Тэд үүрд хамт байх хэдий ч нэг нь дээр тэнгэрт, нөгөө нь доор газарт тусдаа байсан олон мянган өдөр шөнийг Тэр яахан тэвчиж чадах билээ? Газар дээрх арван жил тэнгэр дэх мянган жилтэй адилхан санагддаг. Эцэг Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан газар дээр ирээд яг л хүнтэй адилаар хүний ертөнцийн тоймгүй олон нугачааг туулдаг. Бурхан гэм зэмгүй, тэгвэл Тэр яагаад хүнтэй адил зовлон туулах ёстой юм бэ? Эцэг Бурхан Хүүгээ тэсэн ядан хүлээдэгт гайхах юмгүй; Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах юм бэ? Бурхан хүнд дэндүү ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалттай хариулж яаж чадах билээ? Гэсэн ч хүн Бурханд хэтэрхий багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ?

Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд, сүнс нь нэлээд хөшүүн учраас Бурханы яарсан сэтгэлийг хүмүүсийн дундаас бараг хэн ч ойлгодоггүй тул тэд бүгдээрээ Бурханы хийж байгаа зүйлийг анхаардаг ч үгүй, бас тоодог ч үгүй. Иймээс Бурхан байнга хүний талаар санаа зовж, хүний араатанлаг уг чанар хэзээ мөдгүй гарч ирж болох мэт байдаг. Бурхан газар дээр ирэхэд дэндүү их сорилт дагалддаг гэдгийг үүнээс бүр ч тодорхой харж болно. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын төлөө алдраар дүүрэн Бурхан, Өөрийн санаа зорилго бүрийг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн тул ямар ч бэрхшээл сорилт тулгарсан бай, харц буруулан энэ бүхнийг үл тоодог. Тэр зөвхөн чимээгүйхнээр Өөрийн ажлыг хийж, нэг л өдөр Бурхан Өөрийн алдрыг олж авах үед хүн Өөрийг нь мэднэ гэдэгт бат итгэдэг бөгөөд хүн Бурханаар бүрэн төгс болгуулмагцаа Бурханы зүрх сэтгэлийг бүрэн ойлгоно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж, Бурханыг буруу ойлгож, эсвэл Бурханыг буруутгаж байж магадгүй; Бурхан эдгээрийн алийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед хүмүүс, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний аз жаргалын төлөө байдаг гэдгийг бүгдээрээ ойлгож, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтнийг илүү сайхан амьдруулахын төлөө байдаг гэдгийг ойлгоно. Бурхан ирэхдээ сорилт авчирдаг, Тэр ирэхдээ бас сүр жавхлан, уур хилэнг авчирдаг. Бурхан хүнийг орхих үедээ аль хэдийн Өөрийн алдрыг олчихсон байдаг бөгөөд алдар суугаар дүүрч, буцахын баяр хөөртэйгээр явж оддог. Газар дээр ажилладаг Бурхан хүмүүс Өөрийг нь хэчнээн голсон ч бай, үүнийг хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийсээр байдаг. Бурхан дэлхий ертөнцийг олон мянган жилийн өмнө бүтээсэн, Тэрээр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн гололт, гүжирдлэгийг бүрэн туулсан юм. Бурханыг ирэхэд хэн ч угтан авдаггүй; Түүнтэй хүйтэн хөндий мэндэлдэг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг шархлуулжээ. Тэрээр хүмүүсийн дуулгаваргүй байдалд анхаарал хандуулахаа больж, харин ч хүнийг өөрчилж, ариусгахын тулд өөр нэг төлөвлөгөө боловсруулсан. Тохуурхал, гүжирдлэг, хавчлага, гай зовлон, цовдлолын зовлон, хүмүүсийн мөрдлөг гэх зэргийг Бурхан махбодод ирснээсээ хойш амссан: Бурхан эдгээр зүйлийг хангалттай амталсан бөгөөд хүний ертөнцийн бэрхшээлийн тухайд бол махбодод ирсэн Бурхан энэ бүхнийг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм төрх байдлыг аль хэдийн харж тэвчихээ болиод, толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж, хайртай Хүүгээ эргэн ирэхийг хүлээдэг. Тэгээд хүмүүс сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө туйлын их ичиж, Түүний эсрэг тэрслэхээ болиосой гэж л Тэр хүсдэг. Хүмүүс Бурханы оршин тогтнолд итгэж чадаасай гэж л Тэр хүсдэг. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн атал хүн тайван амарч,5 Бурханы ажлыг огтхон ч хайхардаггүй.

Бурханы ажлын талаар өнөөдөр ярьж байгаа зүйл минь ихээхэн “утгагүй зүйл”6 агуулж байж магадгүй, гэсэн хэдий ч энэ нь хүний оролттой гүн гүнзгий хамаатай. Би зүгээр л ажлын талаар бага зэрэг, дараа нь оролтын талаар бага зэрэг ярьж байгаа боловч энэ хоёр тал адилхан чухал бөгөөд эдгээрийг нэгтгэвэл хүний аминд бүр ч их ач тустай. Энэ хоёр тал нь бие биеэ нөхдөг,7 асар их ач тустай бөгөөд хүмүүст Бурханы хүслийг улам сайн ойлгуулж, Бурхан болон хүмүүсийг харилцах боломжтой болгодог. Ажлын талаарх өнөөдрийн яриагаар дамжуулан Бурхантай харилцах хүмүүсийн харилцаа улам сайжирч, харилцан ойлголцол нь гүнзгийрч, хүн Бурханы ачааг илүү их анхаарч, хайхарч чаддаг; хүн Бурханы мэдэрдэг зүйлийг мэдэрч, Бурхан өөрийг нь өөрчилнө гэдэгт илүү их итгэлтэй болж, Бурханы дахин илрэлтийг хүлээдэг. Энэ бол өнөөдөр хүнээс Бурханы шаарддаг цорын ганц шаардлага—Бурханыг хайрладаг нэгний дүрийг амьдран харуулж, улмаар Бурханы мэргэн ухааны биелэлтийн гэрлийг харанхуйн эрин үед гялбуулах явдал бөгөөд ингэснээр хүний амьдран харуулдаг зүйл Бурханы ажилд гялалзсан хуудсыг үлдээж, ертөнцийн Зүүн зүгт мөнхөд гэрэлтэж, дэлхий ертөнцийн анхаарал, бүх хүний бишрэлийг төрүүлж болох юм. Энэ нь өнөө үед Бурханыг хайрладаг хүмүүсийн хувьд бүр ч сайн оролт гэдэг нь эргэлзээгүй.

Тайлбар:

1. “Булчингаа чангалж, тэмцэлд бэлдэх” гэдгийг тохуурхан хэлсэн.

2. “Хэвийн бус байдал” гэдэг нь хүмүүсийн оролт нь гажууд, туршлага нь өрөөсгөл байдаг гэдгийг илтгэдэг.

3. “Мухардал” гэдэг нь хүмүүсийн явдаг зам Бурханы хүслийн эсрэг байдаг гэсэн үг юм.

4. “Ердийн хандлагаасаа салах” гэдэг нь Бурханыг мэдэж авмагцаа Бурханы талаарх хүмүүсийн үзэл, бодол санаа өөрчлөгддөгийг хэлдэг.

5. “Тайван амарч” гэдэг нь хүмүүс Бурханы ажлын талаар анхаардаггүй, чухал гэж үздэггүй гэсэн үг юм.

6. “Утгагүй зүйл” гэдэг нь хүмүүс үндсэндээ Бурханы хэлдэг үгийн үндсийг ойлгох чадваргүй байдаг ба Түүний ярьж байгаа зүйлийг огт мэддэггүй гэсэн үг юм. Энэ хэллэгийг егөөдөн ашигласан.

7. “Бие биеэ нөхдөг” гэдэг нь хэрвээ “ажил” болон “оролтыг” хоёуланг нь нөхөрлөлөөр нэгтгэвэл Бурханы талаарх бидний мэдлэгт бүр ч их ач тустай байна гэсэн үг юм.

Өмнөх: Ажил ба оролт 3

Дараах: Ажил ба оролт 5

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх