287 Бид бол эцсийн өдрүүдийн Христийг гэрчлэгчид билээ

I

Эцсийн өдрүүдэд төрж, Аврагчийг эргэн ирэхэд нь угтдаг бид азтай.

Бурханы үг бүр үнэн гэдгийг бид хардаг, зүрх сэтгэл минь байлдан дагуулагдлаа.

Шүүлт, гэсгээлтээр дамжуулан завхрал маань цэвэрлэгдлээ.

Бурхан бол үнэн гэдэгт бид бат итгэн, Түүний мөрийг ойр дагадаг.

Аймшигт хавчлага, бэрхшээл дунд Бурханы үг биднийг хөтөлдөг.

Бурханы хайрыг бид маш их мэдрэн, Бурханыг няцашгүй хүслээр дагадаг.

Гай зовлон, шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан бид ялгуусан гэрчлэл хийдэг.

Зөвт байдлын Нар гарч ирсэн, бид бүгд Бурханыг гэрчлэгчид билээ.


II

Бурхан хүнийг аврахын тулд бие махбодтой болж, асар их доромжлол амсдаг.

Гомдол, харуусалгүйгээр Тэр гололт, буруу ойлголтыг тэвчин туулдаг.

Хумхын тоос мэт бидний хувьд Бурханаар өргөгдөх нь үнэхээр зол завшаантай.

Бурханы асар сайхан сэтгэлээр л бид үнэн ба амийг олж авдаг.

Үнэнч байдлыг бид хэрэгжүүлж, үнэнч шударга хүмүүс байхаар чармайдаг.

Хаанчлалын сайн мэдээний төлөө үнэнч байдлаа өргөн барьдаг.

Сүүлчийн цаг үед бид үүргээ биелүүлж, Бурханыг хангалуун байлгадаг.

Бэрхшээл, шаналал дунд бид гомдолгүй, Бурханыг гэх жинхэнэ хайрыг л хайдаг.

Гай зовлон, шалгалт, цэвэршүүлэлтээр дамжуулан бид ялгуусан гэрчлэл хийдэг.

Зөвт байдлын Нар гарч ирлээ, бид бүгд Бурханыг гэрчлэгчид билээ.

Өмнөх: 286 Бурханыг хайрлах замд шантаршгүй зоригтой бай

Дараах: 288 Бурхан биднийг өнөөдөр ч хайрладаг хэвээр

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1029 Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх