288 Бурхан биднийг өнөөдөр ч хайрладаг хэвээр

I

Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд ирсэн, даруухан, нууцлаг Тэрээр үнэнийг илэрхийлж,

хүний зовлонг биеэрээ туулж, хорвоогийн зовлон жаргал бүхнийг амссан.

Тоймгүй олон хавар, зун, намар, өвлийг өнгөрөөн чуулгануудын дунд Тэр алхдаг.

Түүний үг биднийг шүүж, цэвэрлэдэг, биднийг Сатанаас авардаг.

Христтэй нүүр тулан учраад л одоо бид Бурхан бол үнэн гэдгийг олж хардаг.

Зүрх сэтгэл маань Бурханы дуудлагаар сэрсэн, тэгээд бид хэчнээн гүн ялзарснаа хардаг.

Бурханы тэвчээр, хүлээцтэй байдлын ачаар л бид аврагддаг.

Бид Бурханы авралын агуу байдлыг мэдэрсэн; Бурхан үнэхээр бидний хайр, магтаалыг хүртэх эрхтэй.


II

Хүмүүст аврал авчрахын тулд Бурхан бүх зовлонг туулж, цус, хөлс, нулимсаа урсгасан.

Өнгөрсөн үеийн дүр зургуудыг мартахад хэцүү, хүмүүсийг гэх Бурханы хайр хэмжээлшгүй.

Сул дорой байх үед Бурхан намайг түшсэн, сэтгэл өвдөх үед Бурханы үг тайтгарал авчирсан.

Биеэ тооход минь Бурхан намайг цээрлүүлж, сахилгажуулан, алхам алхмаар өдий хүргэсэн.

Биднийг жинхэнэ хүн шиг амьдраасай гэсэндээ Бурхан маш олон удаа сүр жавхлант шүүлт авчирч,

маш олон удаа биднийг засаж, бидэнтэй харьцаж, ялзралыг маань ариусгасан.

Шалгалт, гай зовлонг бид туулсан, Бурханы үг биднийг залж чиглүүлж, гэгээрүүлж, хөтөлж,

итгэл, хүч чадал хайрладаг. Бурхантай хамт бид Сатаныг ялсан.

Бурхан үргэлж бидэнтэй хамт байсан; бид итгэлийг нь хөсөрдүүлж яахан болох билээ?

Бурханы захиасыг сэтгэлдээ тээгээд би Түүнийг тайтгаруулахын тулд үүргээ биелүүлж,

бүх шалгалт, зовлонг дуртайяа туулж, Бурханд цангинасан, гэрчлэл хийнэ.

Бурханыг хайрлах зам урхи, нүх элбэгтэй, сөрөг байдалд унаж болох ч би дахиад л босдог.

Хэчнээн их бүтэлгүйтэлтэй тулгарсан ч би гомдол, харуусалгүйгээр Бурханыг үргэлж хайрлана!

Өмнөх: 287 Бид бол эцсийн өдрүүдийн Христийг гэрчлэгчид билээ

Дараах: 289 Бурхан хүнийг үргэлж харж хамгаалж байсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх