289 Бурхан хүнийг үргэлж харж хамгаалж байсан

I

Хоёр мянган жил улиран одож, Та хүн төрөлхтнийг харж хандаж байсан.

Эрээн бараан он жилүүдийн дараа ч хүн төрөлхтнийг аврах Таны шийдвэр огт өөрчлөгдөөгүй.

Та нэгэнтээ хавчлагад өртөж, загалмайд цовдлогдон, Өөрийгөө харамгүйү зориулсан,

Та амиараа төлөөс төлж, хүнийг нүглээс золин аварсан.

Эцсийн өдрүүдэд Та хүмүүсийн дунд эргэн ирж, махбодоор илэрсэн.

Салхи борооноор Та хүнтэй хамт зовж, олон шөнийг нойргүй өнгөрүүлдэг.

Та цус урсган, бүхнээ зориулан ажиллаж, мянга мянган үгийг илэрхийлдэг.

Та хүн төрөлхтөнд эрхэм үнэнийг хайрлаж, олон түмний сэтгэлийг байлдан дагуулдаг.


II

Таны үгийн илчлэлт, шүүлт завхарсан уг чанарыг минь бидэнд таниулсан.

Бидний зан чанар бардам бөгөөд ов мэхтэй, биеэ авч явах байдал маань Сатаны гүн ухаанд тэр чигтээ суурилдаг.

Хүнтэй төстэй байдлаа бид аль эрт алдаж, араатны адил нүгэлд унасан.

Таны шүүлт, шалгалт, цэвэршүүлэлт л бидний сатаны зан чанарыг цэвэрлэсэн.

Таны шүүлт, гэсгээлтээс бид Таны хайр, өршөөлийг эдэлсэн.

Таны зөвт зан чанар хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлдэг.

Таны шүүлт, гэсгээлт бол хайр, бас биднийг ариусгаж, аварсан.

Таны хайрыг маш ихээр амссан бид сэтгэлдээ Таныг дээдэлдэг.

Өө Бурхан минь! Өдөр шөнөгүй Та бидэнд санаа зовж, үргэлж дэргэдээс маань биднийг харж хамгаалдаг.

Та өдөр бүр үгээ хэлж, биднийг усалдаг, гараас маань хөтлөн биднийг удирддаг.

Таны хайр хамгийн сайхан, ариун, хүний магтаалыг хүртвээс зохилтой.

Зүрхэн дэх хайраа бид Танд өгч, Таныг үүрд гэрчлэх болно.

Өмнөх: 288 Бурхан биднийг өнөөдөр ч хайрладаг хэвээр

Дараах: 291 Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

181 Би Бурханыг дагахаар шийдсэн

I Одоо би гэрэл харж, итгэлээ удаан хадгалдаг болсон. Хүнд хэцүү хавчлага, эсэргүүцэлтэй тулдаг. Тоолж барамгүй олон шөнө сэрүүн залбирсан....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх