291 Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун

I

Өө Бурхан минь! Та махбод болж, хүн төрөлхтнийг аврахын тулд бүхнийг орхисон.

Хүмүүсийн дунд хэзээ ч Та халуун дулааныг мэдэрч, хүний сэтгэлийг татаж байгаагүй.

Олон арван жил Та чимээгүй ажиллаж, хорвоогийн гашуун зовлон бүхнийг амссан.

Таны илэрхийлсэн үг хүнд мөнх амийн зам авчрах үнэн билээ.

Гэхдээ хүмүүс үүнийг мэддэггүй, Таны авралыг хүлээн авахаас татгалзаж, Таныг яллаж, гүтгэдэг.

Та доромжлол амссан атлаа хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөж, аль чадахаараа олон хүнийг авардаг.

Өө Бурхан минь! Та амь биеэ хайрлалгүй Өөрийн бүх хайрыг хүнд өгсөн.

Тэнгэр газар дээр зөвхөн Та л хайр, Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун.


II

Өө Бурхан минь! Шүүж, гэсгээхийн тулд илэрхийлсэн үнэн тань бүгд хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг.

Таны үг хүний уг чанарыг илчилж, бэрхшээл, шалгалт хүний ялзралыг ариусгадаг.

Үнэнийг ойлгоход маань туслахын тулд Та хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохицуулдаг.

Гэсэн ч бид Таны хүслийг ойлгодоггүй, үзэл өвөрлөж, зохицуулалтад тань захирагдаж чаддаггүй.

Таны шүүлтээс зайлсхийдэг, зөрүүд бас тэрслүү, ямар ч эрүүл ухаангүй бид Таны сэтгэлийг гүн шархлуулсан.

Та үргэлж хүлээцтэй, тэвчээртэйгээр биднийг тэжээж, усалсаар ирсэн, хөшүүн зүрх сэтгэл маань одоо сэрсэн.

Өө Бурхан минь! Биднийг аврахын төлөө Та бүхнээ зориулж, амиараа төлөөс төлсөн.

Тэнгэр газар дээр зөвхөн Та л хайр, Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун.

Төгс Хүчит Бурхан! Хүний хайрыг Та хамгаас илүү хүртэх эрхтэй, бид Таныг үргэлж хайрлаж, гэрчилнэ.

Өмнөх: 289 Бурхан хүнийг үргэлж харж хамгаалж байсан

Дараах: 292 Бурханы хайр сэтгэлийг минь уяраасан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

170 Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх