Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (9)

Бид хэсэг хугацаанд ёс суртахууны талаарх сэдвээр нөхөрлөлөө. Өнгөрсөн удаа бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үгийн талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийн талаар нөхөрлөнө, энэ нь хүний ёс суртахуунд тавих уламжлалт соёлын өөр нэг шаардлага юм. Хүмүүсийн ёс суртахууны аль талыг энэ үг хөнддөг вэ? Энэ нь хүмүүсээс уужим сэтгэлтэй, хүлээцтэй байхыг шаарддаг уу? (Тийм.) Энэ нь хүн чанарын уудам сэтгэлтэй холбоотой шаардлага юм. Энэ шаардлагын шалгуур юу вэ? Гол санаа нь хаана байна вэ? (Боломжтой үедээ өршөөж уучилж бай.) Тийм ээ, боломжтой үедээ өршөөж уучилж байх ёстой, хэт түрэмгий авирлаад хүмүүст гарах гарц үлдээхгүй байж болохгүй. Ёс суртахууны талаарх энэ үг нь хүмүүсээс уужуу сэтгэлтэй байж, ялихгүй гомдол тээхгүй байхыг шаарддаг. Хүмүүстэй харилцахад, эсвэл ажил хэргээ явуулахад маргаан, тэмцэл, өш хонзон үүсвэл гомдоосон талтай харилцахдаа хэтэрхий ихийг шаардаж, хэрээс хэтэрч, хатуу хандаж болохгүй. Шаардлагатай үед өршөөж уучилж бай, шаардлагатай бол уудам сэтгэлтэй бай, дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг анхаарч бай. Хүмүүст тийм уудам сэтгэл бий юу? (Үгүй.) Хүмүүст тийм уудам сэтгэл байхгүй. Ийм төрлийн зүйлийг тэвчих хүний зөн совингийн чадвар хэчнээн их болохыг, хэр хэмжээнд хэвийн байдгийг хүмүүс сайн мэддэггүй. Чамайг гомдоосон, чамд дайсагнаж хандсан, эсвэл ашиг сонирхлыг чинь хөндсөн хүнд хандах хэвийн хүний үндсэн хандлага юу вэ? Үзэн ядалт. Хүмүүсийн зүрх сэтгэлд үзэн ядалт төрвөл “боломжтой үедээ өршөөж уучилж” чадах уу? Үүнийг хийхэд амаргүй, ихэнх хүн үүнийг хийж чадахгүй. Ихэнх хүний тухайд гэвэл, тэд хүн чанарынхаа мөс чанар, эрүүл ухаанд найдан нөгөө хүнийг өршөөж уучилж, бүхнийг мартаж чадах уу? (Үгүй.) Гэхдээ үүнийг хийж чадахгүй гэж хэлэх нь тийм ч зөв биш. Яагаад тийм ч зөв биш вэ? Энэ нь бүхэлдээ уг асуудал юу болохоос, хэр шалихгүй, эсвэл хэр чухал болохоос хамаарна. Бас асуудлуудын ноцтой байдал өөр өөр байдаг учраас уг асуудал хэр ноцтойгоос шалтгаална. Хэрвээ хүн чамайг хааяа л үгээрээ гомдоодог бол мөс чанартай, эрүүл ухаантай хүн “Тэр хүн муу санаалж байгаа юм биш. Хэлсэн үг нь санаатай биш, зүгээр л илэн далангүй ярьж байна. Энэ олон жил эвтэй байснаа бодоод, тэр, тэрийг бодоод, эсвэл ийм, тийм юмыг бодоод би түүнд дургүйцэхгүй. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг үг бий. Тэр хүний хэлсэн нь зүгээр л нэг үг, миний байр суурь, хэтийн ирээдүйд нөлөөлөх нь бүү хэл, нэр нүүрийг минь хөндөөгүй, ашиг сонирхлыг минь хохироогоогүй учраас би зүгээр өнгөрүүлье” гэж бодно. Ийм шалихгүй асуудлуудтай тулгараад хүмүүс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөж чадна. Харин хэн нэгэн хүн амин чухал ашиг сонирхол, гэр бүлийг чинь хохироовол, эсвэл чамд учруулсан хохирол нь бүх амьдралд чинь нөлөөлбөл “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдсөөр байж чадах уу? Жишээлбэл, хэрвээ хэн нэгэн хүн эцэг эхийг чинь хөнөөж, үлдсэн гэр бүлийнхнийг чинь хөнөөхийг хүсвэл чи “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэдэг үгийг тийм хүнд хэрэглэж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Мах, цуснаас бүтсэн ямар ч хэвийн хүн тэгж чадахгүй. Хүмүүст гүн шингэсэн үзэн ядалтыг энэ үг хязгаарлаж огт чадахгүй, мэдээж энэ асуудлын талаарх хүмүүсийн хандлага, санаа бодолд нөлөөлж бүр ч чадахгүй. Хэрвээ хэн нэгэн хүн санаатай юм уу санаандгүйгээр ашиг сонирхлыг чинь хохироож, хэтийн ирээдүйд чинь нөлөөлсөн бол, эсвэл зориудаар юм уу зориуд бусаар бие махбодын хохирол учруулж, чамайг хөгжлийн бэрхшээлтэй болгож, шарх сорви үлдээж, эсвэл сэтгэл зүй, зүрх сэтгэлийн чинь гүнд сүүдэр тусгасан бол чи “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэсэн үгийг даган мөрдөж чадах уу? (Үгүй.) Чи тэгж чадахгүй. Тиймээс уламжлалт соёл нь хүмүүсээс ёс суртахуундаа хүлээцтэй, уужим сэтгэлтэй байхыг шаарддаг, гэхдээ хүмүүс тэгж чадах уу? Энэ хийхэд амар зүйл биш. Уг хэрэг явдал тухайн хүнд хэр их хор хохирол учруулж, нөлөөлснөөс, тухайн хүний мөс чанар, эрүүл ухаан үүнийг тэвчиж чадах эсэхээс энэ нь хамаарна. Ямар ч томоохон хохирол учраагүй, тухайн хүн үүнийг тэвчиж чаддаг, мөн энэ нь түүний хүн чанарын тэвчиж чадах зүйлээс хэтрээгүй, өөрөөр хэлбэл, хэвийн насанд хүрэгчдийн хувиар эдгээр зүйлийг тэвчиж, дургүйцэл, үзэн ядалтаа арилгаж чаддаг, үүнээс салахад харьцангуй амархан бол тэрээр нөгөө хүнийг хүлцэж, уучилж өршөөж чадна. Чамайг хязгаарлах, зааж сургах, эсвэл залж чиглүүлэх уламжлалт соёлын ёс суртахууны ямар ч үггүйгээр чи үүнийг хийж чадна, учир нь энэ бол хэвийн хүн чанарт байдаг зүйл бөгөөд үүнд хүрэх боломжтой. Хэрвээ энэ явдал чамайг хэт гүн шархлуулаагүй, эсвэл бие махбод, сэтгэл санаа, сүнсний хувьд том нөлөө үзүүлээгүй бол чи үүнийг амархан хийж чадна. Харин энэ нь бие махбод, сэтгэл санаа, сүнсний хувьд чамд том нөлөө үзүүлж, улмаар бүх насаар чинь чамайг зовоож, чамайг ихэнхдээ сэтгэлээр унагаж, дургүйг чинь хүргэж, үүнээс болоод чи үргэлж гуниглаж, бухимдаж, энэ хүн төрөлхтөн болон энэ ертөнцийг дайсагнасан байдлаар авч үзэхэд хүрч, зүрх сэтгэлдээ амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүй, бараг бүх насаараа үзэн ядалт дунд амьдарвал, өөрөөр хэлбэл, энэ явдал хэвийн хүн чанарын тэвчиж чадах хэмжээнээс хэтэрсэн бол мөс чанар, эрүүл ухаантай хүний хувьд боломжтой үедээ өршөөж уучлахад маш хэцүү. Зарим хүн үүнийг хийж чадаж байвал энэ нь онцгой тохиолдол, гэхдээ энэ нь юунд үндэслэх ёстой вэ? Ямар нөхцөлийг хангах ёстой вэ? Зарим хүн: “Тэгвэл тэд Буддын шашныг хүлээн авч, Нирван дүрийг олохын тулд үзэн ядалтаа орхих ёстой” гэдэг. Энэ нь жирийн хүмүүсийн дундах чөлөөлөлтийн зам байж болох ч ердөө л чөлөөлөлт юм. Ямартай ч “чөлөөлөлт” гэх энэ нэр томьёо юу гэсэн утгатай вэ? Энэ нь газар дэлхийн хэрүүл маргаан, үзэн ядалт, аллагаас хол явна гэсэн үг бөгөөд “харагдахгүй бол санагдахгүй” гэдэгтэй адилхан. Хэрвээ чи тийм хэрэг явдлаас хол байж, тэдгээрийг харж чадахгүй бол тэр нь зүрх сэтгэлийн чинь гүн дэх мэдрэмжид багахан нөлөө үзүүлэх бөгөөд аажмаар цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ой ухаанаас чинь арилна. Гэхдээ тэр нь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэсэн үгийг даган мөрдөж байгаа хэрэг биш. Хүмүүс энэ асуудлыг өршөөж, уучилж, тэвчиж, бүрмөсөн орхиж чадахгүй. Эдгээр асуудал хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд л бүдгэрч, хүмүүс эдгээрийг тоохоо больдог. Эсвэл Буддын шашны зарим сургаалаас болоод л хүмүүс дурамжхан байдлаар, үзэн ядалт дунд амьдрахаа больж, дэлхий ертөнцийн хайр, үзэн ядалтын сэтгэлтэй орооцолдохоо больдог. Энэ нь зүгээр л хайр, үзэн ядалтаар дүүрэн зөрчил, тэмцэлтэй газруудаас хол байхын тулд идэвхгүй байдлаар өөрийгөө хүчилж байгаа хэрэг боловч “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэгжүүлж чадна гэсэн үг биш. Яагаад тэр вэ? Хэвийн хүн чанарын тухайд гэвэл, тэвчихийн аргагүй дарамт, гэмтэл бэртэл гэх мэт хүний бие, сэтгэл, сүнсэнд ноцтой хохирол учруулах ямар нэг зүйл тохиолдвол тэр хүн хэчнээн чадвартай байсан ч үүнийг тэвчиж чадахгүй. “Тэвчиж чадахгүй” гэдгээр Би юуг хэлж байна вэ? Хүмүүсийн хүн чанар, бодол санаа, үзэл бодол эдгээр зүйлийг эсэргүүцэж, арилгаж чадахгүй гэж Би хэлж байгаа юм. Хүний хэлээр бол, тэд үүнийг тэвчиж чадахгүй, энэ нь хүний тэвчээрийн хязгаараас давсан гэж хэлж болно. Итгэгчдийн хэлээр бол, тэд энэ асуудлыг ойлгож, нэвт харж, эсвэл хүлээн авч ер чадахгүй гэж хэлж болно. Тиймээс үзэн ядалтын эдгээр мэдрэмжийг эсэргүүцэх юм уу арилгах боломжит арга зам байхгүй тул “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөх боломжтой юу? (Үгүй.) Үүнд хүрч чадахгүй гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Өөрөөр хэлбэл, хэвийн хүн чанарт ийм уудам сэтгэл байдаггүй. Жишээлбэл, хэн нэгэн хүн эцэг эхийг чинь хөнөөж, бүх гэр бүлийнхнийг чинь устгавал чи тиймэрхүү зүйлийг зүгээр орхиж чадах уу? Тэр үзэн ядалтыг арилгах боломжтой юу? Чи бие, сэтгэл, сүнсээрээ юу ч мэдрэхгүйгээр ердийн хүмүүс рүү хардаг шигээ дайснаа харж, ердийн хүмүүсийг боддог шигээ дайснаа бодож чадах уу? (Үгүй.) Буддын шашинд итгэж, үйлийн үрийг нүдээрээ харж, улмаар өшөө авахын тулд хүн хөнөөх санаагаа орхисон биш л бол хэн ч ингэж чадахгүй. Зарим хүн: “Би сайхан сэтгэлтэй учраас хэн нэгэн хүн эцэг эхийг минь хөнөөвөл би түүнийг уучилж өршөөж, өш санахгүй байж чадна, яагаад гэвэл би үйлийн үрд үнэхээр итгэдэг. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэх үг үүнийг төгс нэгтгэн дүгнэдэг: Хэрвээ өшөө хорсол нь өшөө хорслыг төрүүлдэг бол энэ нь ер нь дуусна гэж үү? Үүнээс гадна, тэр хүн алдаагаа аль хэдийн хүлээн зөвшөөрч, бүр өвдөг сөгдөн, надаас уучлалт гуйсан. Ингээд тооцоо дууссан, би түүнийг өршөөж уучилна!” гэж хэлдэг. Хүмүүс ийм уужим сэтгэлтэй байж чадах уу? (Үгүй.) Тэд ингэж чадахгүй. Тэр хүнийг барьж авсныхаа дараа бүү хэл, бүр барихаасаа ч өмнө чи өшөөгөө авах тухай өдөр бүр байнга бодно. Энэ асуудал чамайг асар их шархлуулж, чамд асар их нөлөөлсөн болохоор хэвийн хүний хувьд чи мэдээж амьдарч байх хугацаандаа үүнийг хэзээ ч мартахгүй. Зүүд нойрондоо ч гэсэн чи гэрийнхнийхээ алуулж байгаа, өөрийнхөө өшөө авч байгаа дүр зургийг харна. Энэ асуудал эцсийн амьсгалаа авах хүртэл чинь, үлдсэн амьдралын чинь туршид чамд нөлөөлж чадна. Тийм үзэн ядалтыг зүгээр орхих ер боломжгүй. Мэдээж үүнээс бага зэрэг хөнгөн тохиолдлууд бий. Жишээлбэл, хэн нэгэн хүн олны өмнө нүүр лүү чинь алгадаж, хүн бүрийн өмнө чамайг ичээж, шившиглэж, ямар ч шалтгаангүй доромжиллоо гэе. Тэр үеэс хойш олон хүн чамайг ялгаварлан гадуурхсан харцаар харж, бүр чамайг дооглодог болсон болохоор чи хүмүүстэй хамт байхдаа ичнэ. Энэ нь эцэг эх, гэр бүлийнхнийг чинь хөнөөхөөс хавьгүй хөнгөн. Тэгсэн ч гэсэн “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөхөд хэцүү, учир нь чамд тохиолдсон эдгээр зүйл хэвийн хүн чанарын тэвчээрийн хязгаараас аль хэдийн давсан. Тэр нь чамд бие махбод, сэтгэл санааны асар их хохирол учруулж, нэр төр, ёс жудгийг чинь асар их хохироосон. Чи тэрийг мартаж, зүгээр орхиж чадна гэж байхгүй тул “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөхөд маш хэцүү байдаг—энэ нь хэвийн юм.

Дөнгөж сая нөхөрлөсөн эдгээр талаас харвал Хятадын уламжлалт соёлд дурдсан “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” хэмээх ёс суртахууны талаарх үг нь хүмүүсийг хязгаарлаж, гэгээрүүлдэг хоосон сургаал юм. Энэ нь багахан хэрүүл маргаан, ялихгүй зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахаас биш гүн гүнзгий үзэн ядалт өвөрлөсөн хүмүүст ямар ч нөлөө үзүүлэхгүй. Ийм шаардлага тавьдаг хүмүүс хүний хүн чанарыг үнэхээр ойлгодог уу? Ийм шаардлага тавьдаг хүмүүс бол хүний мөс чанар, эрүүл ухааны тэвчээрийн цар хүрээ хэчнээн их болохыг мэддэггүй хүмүүс яавч биш гэж хэлж болно. Зүгээр л энэ онолыг дэвшүүлэх нь тэднийг боловсон, эрхэм харагдуулж, хүмүүсийн сайшаал, бялдуучлалыг хүртэх боломжтой. Үнэн хэрэгтээ, хэрвээ хэн нэгэн хүн өөр нэгний нэр төр, ёс жудгийг сэвтээж, ашиг сонирхлыг нь хохироож, тэр ч байтугай хэтийн ирээдүй, бүх амьдралд нь нөлөөлсөн бол хүн чанарын үүднээс, гомдсон тал нь өшөө авах ёстой гэдгийг тэд маш сайн мэддэг. Тэр хүн хэчнээн мөс чанар, эрүүл ухаантай байсан ч үүнийг зүгээр орхихгүй. Сайндаа л өш хонзонгийнх нь түвшин, арга барил өөр байх болно. Хүний эрх оршин байдаггүй энэ бодит нийгэмд, хүмүүсийн амьдардаг энэ туйлын харанхуй, ёрын муу нийгмийн орчин, нийгмийн нөхцөлд хүмүүс шархлах болгондоо өшөө авч чадах учраас нэг нэгнийхээ эсрэг тэмцэж, бие биеэ хөнөөхөө хэзээ ч болиогүй. Тэд хэдий чинээ ноцтой хохирол амсана, өшөө авах хүсэл нь төдий чинээ хүчтэй, өшөөгөө авах арга барил нь төдий чинээ харгис байдаг. Тэгвэл энэ нийгэмд давамгайлах чиг хандлага юу байх вэ? Хүмүүсийн хоорондох харилцаанд юу тохиолдох вэ? Энэ нийгэм аллага, өс хонзонгоор дүүрэн байх бус уу? Тиймээс ийм шаардлага тавьдаг хүн бусдын зан авирыг хязгаарлахын тулд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны энэ үгийг ашиглан хүмүүст өшөө авахгүй бай гэж маш нууцлаг байдлаар хэлж байна. Хүмүүст шударга бусаар хандаж, ёс жудгийг нь доромжилж, нэр төрийг нь сэвтээх бүрд ёс суртахууны талаарх энэ үг тэр хүмүүст нөлөөлж, үйлдэл хийхээсээ өмнө хоёр удаа бодож үзээд, түргэн зан гаргахгүй, сүржигнэхгүй байхад хүргэдэг. Төр засаг, нийгэм, эсвэл харилцсан хүмүүс нь шударга бусаар хандсан эсэхээс үл хамааран, энэ нийгэм дэх хүмүүс өөртэй нь шударга бус хандах бүрд өшөөгөө авахыг хүсвэл энэ хүн төрөлхтөн, энэ нийгмийг удирдахад хэцүү байх бус уу? Олон хүн цугласан газарт тэмцэл гарах нь зайлшгүй бөгөөд өшөө авалт түгээмэл тохиолдоно. Тэгвэл энэ хүн төрөлхтөн болон энэхүү нийгэм эмх замбараагүй байх биш үү? (Тийм ээ.) Эмх замбараагүй нийгмийг удирдах нь удирдагчдад амархан байх уу, үгүй юу? (Үгүй, удирдахад амархан биш.) Ийм шалтгааны улмаас хүмүүсийг ятгаж, гэгээрүүлэхийн тулд нийгмийн сурган хүмүүжүүлэгчид, сэтгэгчид гэгч энэ хүмүүс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны энэ үгийг дэвшүүлсэн, ингэснээр хүмүүс ямар нэг шударга бус хандлага, ялгаварлан гадуурхалт, доромжлол амсаж, эсвэл бүр хүчирхийлүүлж, гишгэлэгдсэн ч гэсэн, сэтгэл санаа, бие махбодын зовлон нь хэчнээн их байлаа ч гэсэн юун түрүүнд өшөө авах талаар бодохгүй, харин ч “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны энэ сонгодог сургаалыг бодож, уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх эдгээр үгийн хязгаарлалтыг өөрийн эрхгүй хүлээн авч, улмаар бодол санаа, зан авираа үр дүнтэйгээр хязгаарлаж, бусад хүн, улс орон, нийгэмд хандах үзэн ядалтаа арилгадаг. Хүн чанарт зайлшгүй байдаг энэ дайсагналцал, уур хилэн болон зөнгөөрөө нэр төрөө хамгаалах бодол арилбал энэ нийгэм дэх хүмүүсийн хоорондох тэмцэл, өш хонзон мэдэгдэхүйц хэмжээгээр багасах бус уу? (Тэгнэ.) Жишээлбэл, зарим хүн: “Ингээд больцгооё, буулт хийх нь зөрчилдөөнийг хавьгүй амархан шийдвэрлэнэ. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг шүү дээ. Тэр хүнд манай гэрийнхнийг хөнөөх шалтгаан байж. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ, хоёр талд хоёуланд нь тус тусын шалтгаан байгаа. Үүнээс гадна, манай гэрийнхэн нас бараад өчнөөн олон жил болж байхад энэ асуудлыг дахиад сөхөх ямар хэрэгтэй юм бэ? Боломжтой үедээ өршөөж уучилж бай—хүмүүс үзэн ядалтаасаа салж чаддаг болохоосоо өмнө уужим сэтгэлтэй байж сурах ёстой, үзэн ядалтаасаа салж байж л аз жаргалтай амьдарч чадна” гэж хэлдэг. Зарим нь “Өнгөрснийг өнгөрсөнд нь орхи. Хэрвээ тэр миний эсрэг ялихгүй гомдол тээхгүй, эсвэл намайг өмнөх шигээ дайсагнан үзэхгүй бол би ч бас түүнтэй хэрэлдэхгүй, бид хоёр зүгээр л бүхнийг шинээр эхэлнэ. ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг дээ” гэж хэлдэг. Хэн ч байлаа гэсэн, хэрвээ тийм хүмүүс өшөөгөө авах гэж байх үедээ гэнэтхэн биеэ барих юм бол тэдний үг, үйлдэл, онолын үндэслэл бүгд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын нөлөөллөөс үүдэлтэй байх биш үү? (Тийм.) “Яагаад маргалдаад байгаа юм бэ? Чам шиг ийм үлгэр дуурайл болсон эр хүн ийм шалихгүй асуудлыг ч зүгээр орхиж чадахгүй юм! Эр хүний дотор эмээл, хазаартай морь гэдэг. Ядаж л бага ч болов уудам сэтгэлтэй бай! Хүмүүс амьдралдаа бага зэрэг уужим сэтгэлтэй байх ёстой бус уу? Жаахан гомдол тээхийн оронд нэг алхам ухраад, том дүр зургийг хар. Ингэж хэрэлдэж маргалдаж байгаа чинь харахад инээдтэй байна” гэж хэлдэг зарим хүн ч бий. Эдгээр үг болон санаа нь ертөнцийн хэрэг явдалд хандах хүний нэг төрлийн хандлага буюу “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт ёс суртахууны талаарх сонгодог сургаалын үгсээс үүдэн гардаг хандлагыг товчоор илэрхийлдэг. Хүмүүс эдгээр үгийг шингээж, нөлөөнд нь автдаг бөгөөд эдгээр үг хүмүүсийг ятгаж, гэгээрүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэж боддог учраас эдгээр үгийг зөв, зохистой зүйл гэж үздэг.

Хүмүүс яагаад үзэн ядалтаасаа салж чаддаг вэ? Үндсэн шалтгаан нь юу вэ? Нэг талаар, тэд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны талаарх энэ үгийн нөлөөнд автдаг. Нөгөө талаар, тэд өчүүхэн гомдол тээж, хүмүүсийг байнга үзэн ядаж, бусдад хүлээцгүй хандвал нийгэмд хөлөө олж чадахгүй, олон нийтийн санал бодлоор буруутгагдаж, бусдад дооглуулна гэж санаа зовдог учраас уур уцаараа дурамжхан, арга буюу залгих ёстой болдог. Нэг талаар, хүний зөн совинг харвал энэ дэлхийд амьдарч буй хүмүүс энэ бүх дарлал, үндэслэлгүй доромжлол, шударга бус харьцааг тэвчиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хүн чанар эдгээр зүйлийг тэвчиж чадахгүй. Тиймээс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх шаардлагыг хүнд тавих нь шударга бус, хүнлэг бус хэрэг юм. Нөгөө талаар, тийм үзэл санаа, үзэл бодол нь бас эдгээр зүйлийн талаарх хүмүүсийн үзэл бодол, харах өнцөгт нөлөөлж, гажуудуулдаг тул хүмүүс ийм хэрэг явдалд зөв хандаж чадахгүй, харин ч “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэтийн үгийг зөв, эерэг зүйл гэж үзэх нь мэдээж юм. Хүмүүс шударга бус хандлагатай тулгарах үедээ олон нийтийн санал бодлоор буруутгагдахаас зайлсхийхийн тулд өөрсдийн амссан доромжлол, тэгш бус хандлагыг дотроо хадгалаад, өшөө авах боломжийг хүлээхээс өөр аргагүй болдог. Тэд “‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай.’ Битгий тоо, өшөө авах ямар ч хэрэггүй, энэ бол нэгэнт өнгөрсөн зүйл” гэх мэт сайхан сонсогдох зүйлийг чангаар хэллээ ч гэсэн энэ явдлаас болж өөрт нь учирсан хор хохирлыг хүний зөн совин нь хэзээ ч мартуулахгүй, өөрөөр хэлбэл, энэ явдлаас болж тэдний бие, сэтгэлд учирсан хохирол хэзээ ч арилахгүй, алга болохгүй. Хүмүүс “Үзэн ядалтыг март, энэ асуудал болоод өнгөрсөн, нэгэнт өнгөрсөн зүйл” гэж хэлдэг нь зүгээр л “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын хязгаарлалт, нөлөөлөлд автан бий болсон гадаад үзэмж юм. Мэдээж хүмүүс бас ийм үзэл санаа, үзэл бодолд хязгаарлагддаг болохоор тэдгээрийг хэрэгжүүлж дөнгөхгүй бол, боломжтой үедээ уучилж өршөөх зүрх сэтгэлгүй, уужим сэтгэлгүй байвал хүн бүрд дорд үзэгдэж, буруутгагдана, нийгэмд болон нийгмийн бүлэг дотроо ч гадуурхагдана гэж боддог. Гадуурхагдахын үр дагавар юу вэ? Чамайг хүмүүстэй харилцаж, бизнесээ хийх үед хүмүүс: “Энэ хүн явцуу сэтгэлтэй, өс санадаг. Түүнтэй харилцахдаа болгоомжтой байгаарай!” гэж хэлнэ гэсэн үг. Энэ мэтчилэн нийгмийн бүлэг дотор бизнесээ явуулах үед чинь энэ нь нэмэлт саад бэрхшээл болдог. Яагаад ийм нэмэлт саад бэрхшээл гардаг вэ? Учир нь нийгэм бүхэлдээ “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд автсан. Нийгмийн уур амьсгал бүхэлдээ тийм сэтгэлгээг хүндэлдэг бөгөөд нийгэм бүхэлдээ үүнд баригдаж, нөлөөнд нь автаж, хянуулдаг тул хэрвээ чи үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол нийгэмд хөлөө олж, нийгмийн бүлэг дотроо амьд үлдэхэд хэцүү байх болно. Тиймээс зарим хүн нийгмийн тийм уур амьсгалд захирагдаж, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх мэт үг, үзэл бодлыг дагахаас өөр аргагүй болж, хөөрхийлөлтэй амьдралаар амьдардаг. Эдгээр үзэгдлийг харгалзан үзвэл, ёс суртахуун номлогч гэгдэх тэр хүмүүс ёс суртахууны үзэл санаа, үзэл бодлын талаарх эдгээр үгийг дэвшүүлэхдээ тодорхой зорилго, санаархал агуулж байсан биш үү? Хүмүүс илүү эрх чөлөөтэй амьдарч, бие, сэтгэл, сүнсээрээ илүү чөлөөлөгдөг гэсэндээ тэд үүнийг хийсэн үү? Эсвэл хүмүүсийг илүү аз жаргалтай амьдруулахын төлөө хийсэн үү? Мэдээж үгүй. Ёс суртахууны талаарх эдгээр үг нь хүмүүсийн хэвийн хүн чанарын хэрэгцээнд огт үйлчилдэггүй, хүмүүсийг хэвийн хүн чанарыг амьдран харуулахад хүргэхийн төлөө бүр ч байдаггүй. Харин ч тэдгээр нь ард түмнийг хянаж, эрх мэдлээ тогтворжуулах гэсэн эрх баригч ангийн санаархалд үйлчилдэг. Тэдгээр нь эрх баригч ангид үйлчилдэг, эрх баригч ангийнхан нийгмийн дэг журмыг сахиулж, нийгмийн уур амьсгалыг хянахын тулд эдгээр зүйлийг ашиглан хүн бүр, айл өрх бүр, хувь хүн болгон, хамт олон бүр, бүлэг бүрийг болон янз бүрийн бүлгүүдээс бүрдсэн нийгмийг хязгаарладаг. Чухам ийм нийгэмд, тийм ёс суртахууны үзэл санаа, үзэл бодол нэвтэрч, нөлөөлж, шингэсний үндсэн дээр нийгэм дэх ёс суртахууны гол үзэл санаа, үзэл бодол бий болж, төлөвшдөг. Нийгмийн ёс суртахуун, нийгмийн уур амьсгал ингэж төлөвшиж байгаа нь хүн төрөлхтний оршин тогтнолд илүү тустай биш, хүний сэтгэлгээний ахиц дэвшил, ариусалтад ч тустай биш, хүн чанарыг сайжруулахад ч тустай биш. Эсрэгээрээ, ёс суртахууны эдгээр үзэл санаа, үзэл бодол бий болсноор хүний сэтгэлгээ хянаж болохуйц цар хүрээнд хязгаарлагдсан. Тэгвэл эцэст нь хэн ашиг тусыг нь хүртдэг вэ? Хүн төрөлхтөн үү? Эсвэл эрх баригч анги уу? (Эрх баригч анги.) Тийм ээ, эцэстээ эрх баригч ангид ашиг тустай. Ёс суртахууны эдгээр судрыг өөрсдийн сэтгэлгээ, ёс суртахууны үндэс болгосноор хүмүүс амархан захирагддаг, дуулгавартай иргэд байх магадлалтай, арганд автахдаа амархан, хийж буй бүхэндээ ёс суртахууны судрын янз бүрийн үгэнд захирагдахдаа амархан, нийгмийн тогтолцоо, нийгмийн ёс суртахуун, нийгмийн уур амьсгал, олон нийтийн санал бодолд захирагдахдаа илүү амархан байдаг. Ийм маягаар тодорхой хэмжээнд нэг нийгмийн тогтолцоо, ёс суртахууны орчин, нийгмийн уур амьсгалаас хараат хүмүүс үндсэндээ нэгдмэл үзэл санаа, үзэл бодолтой, биеэ хэрхэн авч явах ёстой тухайд нэгдмэл доод хязгаартай болдог, учир нь тэдний бодол санаа, үзэл бодол нь ёс суртахуун номлогч, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гэгддэг энэ хүмүүсийн боловсруулалт, стандартчиллыг туулсан байдаг. “Нэгдмэл” гэдэг энэ үг юу гэсэн утгатай вэ? Энэ нь захирагдаж буй бүх хүн—тэдний бодол, хэвийн хүн чанар—ёс суртахууны судрын эдгээр үгэнд уусаж, хязгаарлагдсан гэсэн үг юм. Хүмүүсийн бодол хязгаарлагдахын сацуу ам, уураг тархи нь ч бас хязгаарлагддаг. Уламжлалт соёлын эдгээр ёс суртахууны үзэл санаа, үзэл бодлыг хүн бүр хүлээн авахаас өөр аргагүйд хүрч, тэдгээрийг ашиглан нэг талаар өөрсдийн зан авирыг хэмжиж, хязгаарладаг, нөгөө талаар бусдыг болон энэ нийгмийг хэмждэг. Мэдээж үүний зэрэгцээ тэд бас ёс суртахууны судрын эдгээр үгэнд төвлөрсөн олон нийтийн санал бодлын хяналтад байдаг. Хэрвээ аливааг хийх арга зам чинь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг зөрчиж байна гэж чи бодвол маш их бухимдаж, тавгүйтэх бөгөөд удалгүй чамд “хэрвээ би боломжтой үедээ өршөөж уучилж дөнгөхгүй бол, хэрвээ би ухаан муутай одой шиг ийм өчүүхэн, явцуу сэтгэлтэй байж, үл ялиг үзэн ядалтаас ч салж чадахгүй, цаг ямагт сэтгэлдээ тээгээд байвал бусдын доог тохуу болох биш үү? Хамт олон, найз нөхдөдөө гадуурхагдах биш үү?” гэж бодогдоно. Тиймээс чи тун уужим сэтгэлтэй дүр үзүүлэх ёстой. Хэрвээ хүмүүс ийм зан авиртай бол олон нийтийн санал бодолд хянуулж байна гэсэн үг үү? (Тийм.) Объектив байдлаар хэлбэл, чиний зүрх сэтгэлийн гүнд үл үзэгдэх дөнгө байдаг, өөрөөр хэлбэл, олон нийтийн санал бодол, бүхий л нийгмийн буруушаалт нь чиний хувьд үл үзэгдэх дөнгөтэй адилхан. Жишээлбэл, зарим хүн Бурханд итгэх нь сайн, Бурханд итгэснээр аврал хүртэж чадна, Бурханд итгэх гэдэг нь зөв замаар алхаж, муу зүйл хийхгүй байх явдал гэсэн үг гэдгийг мэддэг ч анх Бурханд итгэдэг болохдоо энэ талаар илэн далангүй ярьж, итгэлээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, бүр сайн мэдээг түгээж зүрхлэхгүй байхдаа тулдаг. Тэд яагаад энэ талаар илэн далангүй ярьж, хүмүүст мэдэгдэж зүрхэлдэггүй юм бэ? Тэдэнд хүрээлэн буй орчин нь нөлөөлдөг үү? (Тийм.) Тэгвэл нийт орчны чамд үзүүлэх нөлөөлөл, хязгаарлалт юу вэ? Чи яагаад Бурханд итгэдэг гэдгээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй юм бэ? Яагаад бүр сайн мэдээг түгээж ч зүрхэлдэггүй юм бэ? Итгэлтэй хүмүүсийг хяхан хавчдаг дарангуй дэглэмтэй улс орнууд гэх мэт онцгой тохиолдлуудаас гадна, өөр нэг шалтгаан нь олон нийтийн санал бодлоос урган гардаг янз бүрийн үг хэллэг чиний хувьд тэвчихэд дэндүү их байдаг. Жишээлбэл, чи шашинд итгэж эхэлмэгцээ гэрийнхнээ тоодоггүй гэж зарим хүн хэлдэг; зарим хүн чамайг чөтгөр шиг үзэж, шашинд итгэгчид үхэшгүй болдог, нийгмээс өөрсдийгөө тусгаарладаг гэж хэлдэг; зарим нь итгэгчид огт ядрахгүйгээр хэдэн өдөр хоол идэхгүй, унтахгүй явж чадна гэдэг; зарим нь бүр ч долоон дор юм хэлдэг. Чи эдгээр санал бодлын нөлөөнд автсан учраас Бурханд итгэдэг гэдгээ эхэндээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй байсан биш үү? Нийгмийн нийт орчин дахь эдгээр санал бодол чамд нөлөөлдөг үү? (Тийм.) Тэдгээр нь тодорхой хэмжээнд сэтгэл санааны байдалд чинь нөлөөлж, нэр нүүрийг чинь сэвтээдэг тул чи Бурханд итгэдэг гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Энэ нийгэм итгэл бишрэлтэй, Бурханд итгэдэг хүмүүст нөхөрсөг бус, дайсагнан ханддаг, тэр ч байтугай зарим хүн тэвчихийн аргагүй жигшүүртэй доромжлол, гүжирдсэн үг хэлдэг болохоор чи Бурханд итгэдэг гэдгээ ил тод хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй бөгөөд цуглаанд нууцаар хулгайч мэт сэмээрхэн явах ёстой болдог. Бусад хүн үүнийг олж мэдэх юм бол гүжирдсэн зүйл хэлнэ гэхээс айсандаа чи дургүйцлээ дарахаас өөр аргагүйд хүрдэг. Ийм маягаар чи чимээгүйхэн асар их шаналдаг ч энэ бүх шаналлыг туулах нь асар их босгон байгуулдаг бөгөөд чи олон зүйлийг тодорхой мэдэж авч, зарим үнэнийг ойлгосон.

Сая бид “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны тухай энэ үгийн талаар ихээхэн нөхөрлөлөө. Хүн чанарын үүднээс авч үзвэл энэ үг нь уудам сэтгэл, уужуу сэтгэлийн тухайд хүнд байх ёстой хамгийн наад захын ёс суртахууныг тодорхойлон заадаг. Үнэндээ хүмүүсийн хүний эрх, нэр төр, ёс жудаг, хүн чанарт үзүүлэх хор хохирол, үр нөлөөг нь харгалзан үзвэл гэмт хэргийн ертөнцийн хулгайч, дээрэмчдийн хар ярианы үгтэй адилхан “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг ашиглан хүмүүсийг тайтгаруулж, хязгаарлах нь мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хувьд асар том доромжлол, хүнлэг бус, ёс суртахуунгүй хэрэг юм. Хэвийн хүн чанарт баяр хөөр, уур уцаар, уй гашуу, аз жаргал төрөлхөөсөө байдаг. Би баяр хөөр, уй гашуу, аз жаргалын талаар цааш нь ярихгүй. Уур уцаар ч бас хэвийн хүн чанарт байдаг сэтгэл хөдлөл юм. Ямар нөхцөлд уур уцаар үүсэж, хэвийн байдлаар илэрдэг вэ? Хэвийн хүн чанарын уур уцаар гарч ирэх үед—өөрөөр хэлбэл, хүмүүсийн ёс жудаг, нэр төр, ашиг сонирхол, сүнс, сэтгэл санаа нь шархалж, гишгэлэгдэж, доромжлуулах үед хүмүүс аяндаа, зөн совингоороо уурлаж, дургүйцэж, бүр үзэн ядна—энэ нь уур уцаар үүсдэг шалтгаан бөгөөд уурын тодорхой илрэл юм. Зарим хүн ямар ч шалтгаангүй уурладаг. Ялихгүй асуудал тэдний уур хилэнг өдөөж чадна, эсвэл хэн нэгний санамсаргүй хэлсэн ямар нэг зүйл тэднийг гомдоож, тэд уурласандаа нүд нь улаанаар эргэлдэнэ. Тэд дэндүү түргэн ууртай байгаа юм биш үү? Эдгээр зүйлийн аль нь ч тэдний сэтгэл, ёс жудаг, нэр төр, хүний эрх юм уу сүнслэг ертөнцтэй холбоогүй атал тэд юу ч болоогүй байхад дүрсхийн уурладаг нь маш түргэн уураас нь болдог байж магадгүй. Юм болгон дээр уур хилэнгийн мэдрэмжээ харуулах нь хэвийн зүйл биш. Бидний энд ярьж буй зүйл бол хэвийн хүн чанарын харуулдаг дургүйцэл, уур уцаар, хилэн, үзэн ядалт. Эдгээр нь хүмүүсийн зөн совингийн зарим хариу үйлдэл юм. Хүний ёс жудаг, нэр төр, хүний эрх, сэтгэл гишгэлэгдэж, доромжлуулж, эсвэл шархлах үед тухайн хүн уурладаг. Ингэж уурлах нь хоромхон зуурын уур цухал биш, түр зуурын сэтгэл хөдлөл ч биш, харин хүний ёс жудаг, нэр төр, сэтгэл гэмтэх болгонд гарч ирдэг хүний хэвийн хариу үйлдэл юм. Энэ нь хүний хэвийн хариу үйлдэл тул энэхүү хариу үйлдэл нь үндэслэлтэй, зүй ёсны зүйл, иймээс энэ нь гэмт хэрэг биш бөгөөд үүнийг хязгаарлах шаардлагагүй гэж хэлж болно. Ийм хэмжээнд хүмүүсийг шархлуулдаг асуудлын тухайд гэвэл тэдгээрийг шударгаар шийдвэрлэж, зохицуулах ёстой. Хэрвээ уг асуудлыг ухаалгаар шийдвэрлэж, шударгаар зохицуулж чадахгүй, харин хүмүүсээс “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэгжүүлэхийг үндэслэлгүйгээр шаарддаг бол хохирогч талын хувьд энэ нь ёс суртахуунгүй, хүнлэг бус хэрэг бөгөөд хүмүүсийн мэдэж байх ёстой зүйл юм.

“Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны талаарх үгтэй холбоотойгоор бид ямар зүйлсийг ярилцсан бэ? Нэгтгэн дүгнэцгээе. Энэ үгийн мөн чанар нь ёс суртахууны талаарх бусад үгийн мөн чанартай адилхан. Тэдгээр нь бүгд эрх баригч анги болон нийгмийн уур амьсгалд үйлчилдэг—хүн чанарын үүднээс тэдгээр үгийг дэвшүүлээгүй. Ёс суртахууны эдгээр судар нь эрх баригч анги болон нийгмийн уур амьсгалд үйлчилдэг гэж хэлэх нь Бурханд итгэх итгэлдээ та нарын ойлгох ёстой, хүрч чадах зүйлийн цар хүрээнээс зарим талаар хол давсан байж болох ч улс төр, нийгмийн шинжлэх ухаан, хүний сэтгэлгээний талаар бага зэрэг мэддэг хүмүүсийн хувьд энэ нь тодорхой хэмжээнд хүрэх боломжтой зүйл юм. Хүн чанарын үүднээс, өөрөөр хэлбэл, өөрийнхөө үзэл бодлын үүднээс чи ийм зүйлстэй хэрхэн харьцах ёстой вэ? Жишээлбэл, Бурханд итгэснийхээ төлөө чи өмнө нь баривчлагдаж, шоронд хоригдож, тамлуулсан гэе. Агуу улаан луу чамайг хэдэн өдөр, шөнийн турш унтуулалгүй, хагас үхлүүт болтол чинь тарчлаан зовоожээ. Чи эрэгтэй, эмэгтэй эсэхээс үл хамааран бие, сэтгэл чинь бүх төрлийн харгислал, тарчлаан амсаж, бас тэр диаволууд элдэв янзын бузар, доромж үг хэлээр чамайг гутаан доромжилж, тохуурхаж, дайрч давшиллаа. Энэ тарчлааныг амссаны дараа чи энэ улс орон, энэ засгийн газрын талаар юуг мэдрэх вэ? (Үзэн ядалт.) Энэ нь нийгмийн энэ тогтолцоог үзэн ядах, эрх баригч энэ намыг үзэн ядах, энэ улс орныг үзэн ядах үзэн ядалтыг төрүүлнэ. Төрийн цагдааг харах бүрд чамд асар их хүндлэх мэдрэмж төрдөг байсан ч тэдний хавчлага, тарчлаан, доромжлолыг амссаны дараа хуучны тэр хүндлэлийн мэдрэмж үгүй болж, зүрх сэтгэл чинь үзэн ядалт гэх хоёрхон үгээр дүүрдэг. Тэдний хүн чанаргүй байдлыг үзэн ядаж, илт ёс суртахуунгүй байдлыг нь үзэн ядаж, адгуус амьтан шиг, диавол Сатан шиг авирлаж байгааг нь үзэн яддаг. Хэдийгээр чи төрийн цагдаа нарт тамлуулж, бузарлуулж, гутаан доромжлуулснаар асар их зовсон ч тэдний үнэн төрхийг харж, тэд бүгдээрээ хүний арьс нөмөрсөн араатан, үнэнийг үзэн яддаг, Бурханыг үзэн яддаг диаволууд гэдгийг харсан учраас тэднийг үзэн ядах сэтгэлээр дүүрдэг. Энэ нь хувийн үзэн ядалт юм уу хувийн гомдол биш, харин тэдний ёрын муу мөн чанарыг тодорхой харсны үр дүн юм. Энэ нь чиний төсөөлсөн, дүгнэн бодсон, эсвэл тодорхойлсон зүйл биш, харин тэд чамайг гутаан доромжилж, бузарлаж, хяхан хавчсан тэр бүх дурсамж—тэр дундаа тэдний бүхий л ааш аяг, үйлдэл, үг—зүрх сэтгэлийг чинь үзэн ядалтаар дүүргэдэг. Энэ нь хэвийн үү? (Тийм.) Үзэн ядалтаар дүүрсний дараа хэн нэгэн хүн чамд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай. Битгий үзэн ядаж амьдар. Үзэн ядалтыг арилгах нь үүнийг шийдвэрлэх хамгийн сайн арга зам” гэж хэлбэл үүнийг сонсоод чамд ямар мэдрэмж төрөх вэ? (Зэвүүцнэ.) Зэвүүцэхээс өөр яах билээ? Тэгвэл Надад хэл дээ, энэ үзэн ядалтыг арилгах боломжтой юу? (Үгүй.) Үүнийг арилгах боломжгүй. Эвлэршгүй үзэн ядалтыг хэрхэн арилгаж болох вэ? Хэрвээ хэн нэгэн хүн үзэн ядалтаа орхи гэж чамайг ятгахын тулд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг ашиглавал чи үзэн ядалтаа орхиж чадах уу? Чи ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Эхний хариу үйлдэл гэвэл чи: “Энэ ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэдэг чинь хий дэмий утгагүй үг, хөндлөнгийн ажиглагчдын хэлдэг хариуцлагагүй үг! Уламжлалт соёлын үзэл санаа, үзэл бодлыг тараадаг энэ хүмүүс Христэд итгэгчид болон сайн хүмүүсийг өдөр бүр хяхан хавчдаг—тэд эдгээр үгэнд хязгаарлагдаж, нөлөөнд нь автдаг уу? Тэд эцсийн ганц хүнийг хөөн зайлуулж, устгах хүртлээ зогсохгүй! Тэд бол баг зүүсэн диавол Сатан. Тэд хүмүүсийг амьд ахуйд нь харгислаад, үхсэнийх нь дараа өрөвдсөн цөөн хэдэн үг хэлж, хүмүүсийг төөрөлдүүлдэг. Тэгэх нь айхавтар хорлонт муу хэрэг биш үү?” гэж хэлнэ. Чи ийм хариу үйлдэл үзүүлж, ийм зүйлийг мэдрэх биш үү? (Тэгнэ.) Чамд гарцаагүй ингэж санагдаж, чамайг ятгахыг оролдсон хэнийг ч үзэн ядна, бүр түүнийг харааж зүхэхийг хүсэхдээ тулна. Гэхдээ зарим хүн ойлгодоггүй. Тэд: “Чи яагаад ингэж байгаа юм бэ? Энэ чинь үзэн ядаж байгаа хэрэг биш үү? Энэ чинь заналтай биш үү?” гэж хэлдэг. Энэ нь хөндлөнгийн ажиглагчдын хариуцлагагүй үг юм. Чи: “Би бол хүн, надад нэр төр, ёс жудаг байгаа, гэхдээ тэд намайг хүн гэж үзээгүй. Харин ч тэд надад амьтан шиг, эсвэл араатан шиг хандаж байгаа нь ёс жудаг, нэр төрийг минь асар их сэвтээж байна. Тэд л заналтай байгаа юм биш үү? Чи тэдний заналт байдлыг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг мөртөө бид тэднийг эсэргүүцэж, үзэн ядах үед биднийг буруутгадаг. Тэгвэл яагаад тэгж байгаа юм бэ? Чи л хорон муу байгаа юм биш үү? Тэд бидэнд хүн шиг ханддаггүй, биднийг тамладаг ч чи бидэнд хүний ёс суртахууныг баримтал, мууг сайнаар хариул гэж хэлсэн хэвээр байна. Чи зүгээр л утгагүй юм ярьж байгаа биш үү? Хүн чанар чинь хэвийн үү? Чи бол хуурамч, хоёр нүүртэн. Чи туйлын заналтай төдийгүй бас хорон муу, ичгүүр сонжуургүй!” гэж хариулна. Тиймээс хэн нэгэн хүн чамайг тайтгаруулж, “Мартаж үз, энэ бол болоод өнгөрсөн явдал, битгий гомдол тээ. Хэрвээ үргэлж ийм өчүүхэн зан гаргавал эцэст нь чи л шархална шүү дээ. Хүмүүс үзэн ядалтыг орхиж сурч, боломжтой үедээ өршөөж уучлахыг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлбэл чи тэрийг юу гэж бодох вэ? Чи “Хятадын энэ бүх уламжлалт соёл бол зүгээр л хүмүүсийг төөрөлдүүлж, хянахын тулд эрх баригч ангийн ашигладаг хэрэгсэл. Тэд өөрсдөө эдгээр үзэл санаа, үзэл бодолд хэзээ ч хязгаарлагддаггүй, харин өдөр бүр хүмүүсийг төөрөлдүүлж, харгисаар зовоодог. Нэр төр, ёс жудагтай хүн би тэдний дураар адгуус амьтан юм уу араатан мэт тохуурхуулж, харгислуулсан. Би тэдний өмнө өчнөөн их доромжлуулж, гутаалгаж, тамлуулж, нэр төр, ёс жудгаа булаалгасан болохоор бүр хүн шиг ч харагддаггүй. Гэтэл чи ёс суртахууны талаар ярина гэнэ ээ? Ийм сүртэй сонсогдох зүйл ярьдаг чи хэн юм бэ? Нэг удаа доромжлуулсан минь хангалттай биш гэж үү, чи намайг дахиад доромжилмоор байна уу? Би яавч энэ үзэн ядалтыг орхихгүй!” гэж бодох биш үү? Энэ нь хэвийн хүн чанарын илрэл мөн үү? (Мөн.) Энэ бол хэвийн хүн чанарын илрэл. Зарим хүн: “Энэ бол хэвийн хүн чанарын илрэл биш, энэ нь үзэн ядалтыг төрүүлж байгаа хэрэг” гэж хэлдэг. Энэ тохиолдолд энэ хүний зан авир, энэ үзэн ядалт хэнээс шалтгаалсан бэ? Чи мэдэх үү? Хэрвээ тэднийг агуу улаан луу харгисаар хяхан хавчаагүй бол тэд ингэж авирлах байсан уу? Тэд хавчигдсан бөгөөд зүгээр л бодлоо ярьж байна—энэ нь яахаараа үзэн ядалтыг төрүүлдэг билээ? Сатанлаг дэглэм хүмүүсийг ингэж хяхан хавчдаг хэр нь хүмүүст бодол санаагаа илэрхийлэхийг ч зөвшөөрдөггүй гэж үү? Сатан хүмүүсийг хяхан хавчдаг мөртөө амыг нь хамхихыг хүсдэг. Үзэн ядахыг, эсвэл эсэргүүцэхийг зөвшөөрдөггүй. Тэр нь ямар гээч шалтгаан бэ? Хэвийн хүн чанартай хүмүүс дарангуйлал, мөлжлөгийг эсэргүүцэх ёстой биш гэж үү? Тэд зүгээр л хүлцэнгүйгээр захирагдах ёстой юу? Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш завхруулж, хорлосон. Итгэгчид үнэнийг ойлгомогцоо сэрж, Сатаныг эсэргүүцэж, илчилж, үзэн ядаж, хаях ёстой. Энэ бол хэвийн хүн чанар бөгөөд тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг. Энэ нь хэвийн хүн чанарын хийж чаддаг байх ёстой сайн, зөв шударга үйл бөгөөд Бурхан үүнийг магтдаг.

Аль ч талаас нь харлаа гэсэн “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” хэмээх ёс суртахууны талаарх үг нь маш хүнлэг бус, жигшүүртэй юм. Энэ нь өөрсдийнх нь ёс жудаг, нэр төр, хүний эрхийг яаж ч дайрч давшилж, доош хийж, гэмтээсэн бай, аливаа шударга бус харилцааг битгий эсэргүүц, харин зүгээр л хүлцэнгүй захирагд гэж захирагдагч ангийн хүмүүст хэлдэг. Тэд хариугаа авах нь бүү хэл, өшөө авах ёсгүй, эсвэл үзэн ядсан зүйл бодох ёсгүй, харин боломжтой үедээ заавал өршөөж уучилж байх ёстой. Энэ нь хүнлэг бус биш гэж үү? Энэ нь илт хүнлэг бус юм. Захирагдагч анги буюу эгэл ардуудаас энэ бүхнийг хийж, ийм ёс суртахуунтайгаар биеэ авч явахыг шаарддаг юм чинь эрх баригч ангийн ёс суртахуун энэ шаардлагаас давах ёстой биш үү? Тэд үүнийг хийх үүргийг бүр ч их хүлээх ёстой биш үү? Тэд үүнийг хийсэн үү? Хийж чадах уу? Тэд өөрсдийгөө хязгаарлаж, хэмжихийн тулд энэ үг хэллэгийг ашигласан уу? Тэд өөрсдийн ард түмэн, өөрсдийнхөө захирдаг хүмүүст хандахдаа энэ үг хэллэгийг хэрэглэсэн үү? (Үгүй.) Тэд хэзээ ч үүнийг хийгээгүй, зүгээр л энэ нийгэм, энэ улс орон, эсвэл эрх баригч ангийг дайсагнан үзэж болохгүй, нийгэмд эсвэл нийгмийн бүлэг дотроо ямар ч шударга бус хандлагыг туулсан, бие махбод, сэтгэл санаа, сүнсээрээ хэчнээн ч их зовсон, боломжтой үедээ уучилж өршөөж сурах ёстой гэж л ард түмэндээ хэлдэг. Эсрэгээрээ хэрвээ эгэл жирийн хүмүүс—тэдний нүдээр бол эгэл ардууд—өөрсдөд нь “үгүй” гэж хэлж, эсвэл эрх баригч ангийн байр суурь, засаглал, эрх мэдлийн талаар өөр санал бодол, дуу хоолойгоо илэрхийлбэл тэднийг хатуу чанд хянаж, тэр ч бүү хэл хатуу шийтгэнэ. Энэ нь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэсэн үгийг ард түмэнд сурталчилдаг эрх баригч ангид байх ёстой ёс суртахуун мөн үү? Захирагдагч ангийн эгэл жирийн ардуудын дунд өчүүхэн төдий асуудал, өчүүхэн төдий өөрчлөлт гарвал, эсвэл ард түмэн бодол санаагаараа өөрсдийг нь үл ялиг эсэргүүцэх л юм бол тэд бага дээр нь болиулна. Тэд хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг хянадаг бөгөөд буулт хийлгүйгээр өөрсдөд нь захирагд гэж хүмүүсийг хүчилдэг. Яг л “Хаан түшмэддээ үхэхийг тушаавал тэд үхэхээс өөр сонголтгүй”, “Тэнгэрийн доорх бүх газар хаанд харьяалагддаг, дэлхий ертөнцийн бүх ард түмэн хааны харьяат албатууд” гэдэг шиг. Эцсийн эцэст эрх баригчийн хийж буй юм бүхэн зөв бөгөөд ард түмэн түүнд хууртаж, хянуулж, доромжлуулж, түүгээр тоглуулж, дэвслүүлж, эцэст нь түүнд залгиулах ёстой; эрх баригч анги юу ч хийсэн бай тэдний зөв, харин хүмүүс амьд байгаа цагтаа дуулгавартай иргэд байх ёстой бөгөөд хаанд үнэнч бус байж болохгүй. Хаан хэчнээн муу байлаа ч, засаглал нь хэчнээн муу байлаа ч эгэл жирийн хүмүүс “үгүй” гэж хэлэх ёсгүй, эсэргүүцэх бодол өвөрлөх ёсгүй, туйлын дуулгавартай дагах ёстой. Нэгэнт “дэлхий ертөнцийн бүх ард түмэн хааны харьяат албатууд” буюу хааны захирдаг эгэл жирийн ардууд нь хааны харьяат албат тул “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хаан нь энгийн ардуудад үлгэрлэх ёстой биш үү? Эгэл жирийн ардууд мунхаг, мэдлэггүй, мэдээлэлгүй, хуулийг ойлгодоггүй учраас ихэвчлэн хууль бус, гэмт хэргийн чанартай зүйл хийдэг. Тэгвэл тэр хаан “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хамгийн түрүүнд хэрэглэх хүн байх ёстой биш үү? Эгэл жирийн хүмүүсийг үр хүүхэд шигээ өршөөж уучилдаг байх нь хааны хийх ёстой зүйл биш үү? Хаан ч бас тийм уужим сэтгэлтэй байх ёстой биш үү? (Тийм ээ.) Тэгвэл хаан өөртөө ийм шаардлага тавьдаг уу? (Үгүй.) Хаад шашны итгэл бишрэлийг дарах тушаал өгөхдөө “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөхийг өөрсдөөсөө шаардсан уу? Цэрэг, цагдаа нь Христэд итгэгчдийг харгисаар хавчиж, тамлаж байх үед тэд засгийн газраасаа “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг даган мөрдөхийг шаардсан уу? Тэд засгийн газраасаа, эсвэл цагдаагийн хүчнээсээ огт ингэж шаардаагүй. Харин ч шашны итгэл бишрэлийг сайтар нухчин дар гэж засгийн газар, цагдаагийн хүчнээ шавдуулж, хүчилсэн бөгөөд тэр ч байтугай “ямар ч ял шийтгэл хүлээхгүйгээр тэднийг үхтэл нь зод”, “чимээ гаргалгүйгээр тэднийг устга” гэх утгатай тушаал гаргаж байсан нь ёрын муу энэ ертөнцийн хаад бол диаволууд, тэд бол диавол хаад, Сатан гэдгийг харуулдаг. Тэд түшмэлүүдэд л гал асаахыг зөвшөөрдөг ч ард түмэнд дэнлүү асаахыг ч зөвшөөрдөггүй. Ард түмэн өөрсдийнх нь эсрэг босох вий гэж эмээсэндээ тэд ёс суртахууны талаарх эдгээр уламжлалт үг хэллэгийг ашиглан ард түмнийг хүлж, хязгаарладаг. Тиймээс эрх баригч ангийнхан хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд ёс суртахууны талаарх элдэв янзын үг хэллэгийг ашигладаг. Тэд ард түмний гар, хөлийг хүлж, хязгаарлаж, улмаар тэднийг өөрсдийнхөө захиргаанд байлгаж, эсэргүүцэл гаргуулахгүй байх цорын ганц зорилготой. Тэд ард түмнийг мунхруулж, мэхлэхийн тулд ёс суртахууны талаарх эдгээр онолыг ашиглан, ард түмнийг хуурдаг, ингэснээр тэд толгойгоо бөхийлгөн, дуулгавартай иргэд болдог. Эрх баригч анги яаж ч хүссэнээ хийж, ард түмнийг хөл дороо гишгэлж, хэчнээн ч их дарангуйлж, мөлжиж байсан, ард түмэн хүлцэнгүйгээр захирагдаж л болох бөгөөд огтхон ч эсэргүүцэж болохгүй. Үхэлтэй нүүр тулах үедээ ч ард түмэн зөвхөн зугтах сонголт хийж л чадна. Тэд эсэргүүцэж чадахгүй, эсэргүүцэх бодол тээж бүр ч зүрхлэхгүй. Дуулгавартай иргэн гэдгээ харуулах, мөн хааны захиргаанд үргэлж захирагдаж, хаанд үүрд үнэнч байна гэдгээ харуулах зорилгоор тэд зээтүү, хадуур харж ч, хажуудаа байлгаж ч болохгүй, бүр тонгорог, хумсны хутга биедээ авч явж ч болохгүй. Тэдний үнэнч зан хэр их байх ёстой вэ? “Ард түмний хувиар бид өөрсдийн хааныг хянаж, хязгаарлахын тулд уламжлалт соёлын үзэл санаа, үзэл бодлыг ашиглах ёстой” гэж хэн ч хэлж зүрхэлдэггүй, хаан нь ёрын мууг үйлдэж байгааг олж мэдэх үедээ өчүүхэн төдий ч болов зөрөлдсөн санал хэлж зүрхэлдэггүй, эс тэгвээс тэд алуулна. Эрх баригч нь өөрийгөө ард түмний хаан гэж үзээд зогсохгүй, бас ард түмнийг захирагч, хянагч гэж үздэг нь ойлгомжтой. Хятадын түүхэнд эдгээр эзэн хаан өөрсдийгөө “Тяньзы” гэж нэрлэж байсан. “Тяньзы” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь тэнгэр огторгуйн хүү буюу товчоор “Тэнгэрийн Хүү” гэсэн үг юм. Тэд яагаад өөрсдийгөө “Газрын Хүү” гэж нэрлээгүй вэ? Хэрвээ тэд газар дэлхийд төрсөн юм бол газрын хөвгүүд байх ёстой, газар дэлхийд төрсөн нь ойлгомжтой байхад яагаад өөрсдийгөө “Тэнгэрийн Хүү” гэж нэрлэдэг юм бэ? Өөрсдийгөө Тэнгэрийн Хүү гэж нэрлэхийн зорилго нь юу байсан бэ? Тэд бүх амьд зүйл болон энэ эгэл ардуудыг дорд үзэхийг хүссэн үү? Тэдний удирдах арга зам нь юунаас ч илүүтэйгээр эрх мэдэл, байр сууриар ард түмнийг хянах явдал байсан. Өөрөөр хэлбэл, тэд эрх мэдэлд хүрч, эзэн хаан болох үедээ ард түмний нуруун дээр зайдалж байгаагаа юман чинээ бодоогүй бөгөөд ард түмэн өчүүхэн төдий тээнэгэлзэх л юм бол цаазаар авхуулах эрсдэлтэй байв. “Тэнгэрийн Хүү” хэмээх энэ цол ингэж бий болсон юм. Хэрвээ эзэн хаан өөрийгөө Газрын Хүү гэж хэлсэн бол дорд байр суурьтай харагдана, хаанд байх ёстой гэж зарладаг сүр жавхлангүй байна, захирагдагч ангийг айлган сүрдүүлж ч чадахгүй. Тиймээс тэрээр шаардлагыг өндөрсгөж, өөрийгөө Тэнгэрийн Хүү гэж зарлаад, Тэнгэрийг төлөөлөхийг хүссэн юм. Тэр Тэнгэрийг төлөөлж чадсан уу? Түүнд тийм мөн чанар байсан уу? Хэрвээ хүн тийм мөн чанаргүй мөртөө Тэнгэрийг төлөөлөх гэж зүтгэвэл тэр нь дүр эсгэж буй хэрэг. Нэг талаар, энэ эрх баригчид Тэнгэр болон Бурханд дайсагнадаг, харин нөгөө талаар, өөрсдийн засаглалд дэм үзүүлэхийн тулд Тэнгэрийн Хүү мэт, Тэнгэрээс томилогдсон мэт дүр эсгэдэг. Энэ нь ичгүүр сонжуургүй биш үү? Эдгээр баримтаас харвал ёс суртахууны талаарх эдгээр янз бүрийн үг хэллэг нь хүмүүсийн хэвийн сэтгэлгээг хязгаарлаж, хөл гарыг нь хүлж, зан авирыг нь хязгаарлаж, тэр ч бүү хэл хэвийн хүн чанарын цар хүрээн дэх янз бүрийн бодол, үзэл санаа, илрэлийг нь хязгаарлахын тулд хүн төрөлхтний дунд түгсэн. Үүний гарал үүслийг харвал энэ нь нийгмийн сайхан уур амьсгал, нийгмийн ёс суртахууныг бүрдүүлэх зорилготой. Мэдээж энэ үр дүнд хүрснээр тэдгээр нь бас урт удаан хугацаанд засаглах гэсэн эрх баригч ангийн санаархалд үйлчилдэг. Гэхдээ тэд яаж ч засагласан, эцэстээ хохирогч нь хүн төрөлхтөн юм. Хүн төрөлхтөн уламжлалт соёлын эдгээр янз бүрийн үзэл санаа, үзэл бодолд хүлэгдэж, нөлөөнд нь автсан. Хүмүүс сайн мэдээ сонсож, Бурханы авралыг хүртэх боломжоо алдаад зогсохгүй, үнэнийг эрж хайж, амьдралын зөв замаар алхах боломжоо ч бас алдсан. Түүнчлэн эрх баригчдын хяналтан дор ард түмэн Сатанаас ирдэг олон янзын хор, тэрс үзэл, төөрөгдөл болон бусад сөрөг зүйлсийг хүлээн авахаас өөр аргагүй байдаг. Хүн төрөлхтний урт удаан түүхийн сүүлийн хэдэн мянган жилд Сатан мэдлэг түгээж, үзэл суртлын янз бүрийн онолыг дэлгэрүүлснээр хүн төрөлхтнийг сурган хүмүүжүүлж, ухуулж, төөрөлдүүлсэн бөгөөд үр дүнд нь хүмүүс хэдэн үеэрээ эдгээр үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд гүн гүнзгий автаж, хүлэгдсэн. Мэдээж Сатаны эдгээр үзэл санаа, үзэл бодлын нөлөөн дор хүмүүсийн завхарсан зан чанар эрчимжиж, улам ноцтой болсон. Өөрөөр хэлбэл, үүний үндсэн дээр хүмүүсийн завхарсан зан чанар тэжээгдэж, “дагтаршсан” бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлд гүн үндэслэж, тэднийг Бурханыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж, нүгэл рүү гүн живээд, үүнээсээ мултарч чадахгүй байхад хүргэсэн. “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” хэмээх ёс суртахууны талаарх энэ үгийн үүсэл, түүнчлэн энэ шаардлагыг дэвшүүлсэн зорилго, ёс суртахууны талаарх энэ үг үүссэнээс хойш хүмүүст учруулсан хор хохирол болон янз бүрийн бусад бүх талын тухайд гэвэл бид одоо энэ талаар нөхөрлөхгүй, та нар дараа нь цаг гарган өөрсдөө тунгаан бодож болно.

Хятадын ард түмэн уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх үгийг мэддэггүй биш боловч эдгээр зүйл ганцхан шөнийн дотор хүмүүст нөлөөлдөггүй. Чи ийм нийгмийн орчинд амьдарч, уламжлалт соёл болон ёс суртахууны талаар ийм төрлийн үзэл суртлын боловсрол олж авсан, эдгээр зүйлийг мэддэг боловч энэ нь асар сөрөг нөлөө үзүүлж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй. Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж, үнэн-бодит байдалд ороход чинь эдгээр зүйл хэр их саад болох вэ, эсвэл ирээдүйд алхах замд чинь хэр их нөлөөлж, саад учруулах вэ? Та нар эдгээр асуудлыг мэдэж байгаа юу? Та нар хүн төрөлхтнийг сурган хүмүүжүүлэхэд уламжлалт соёлын гүйцэтгэдэг чиг үүрэг, энэ нь яг юу болох, хүмүүс үүнд хэрхэн хандах ёстойг нэгд нэггүй ойлгохын тулд өнөөдрийн нөхөрлөсөн сэдвийг цааш нь тунгаан бодож, ялган таних ёстой. Дээр бидний нөхөрлөсөн эдгээр үг уламжлалт соёлын зүйлсийг ойлгоход чинь нэмэртэй, бас ашиг тустай. Мэдээж энэ ойлголт нь уламжлалт соёлын талаарх ойлголт төдийгүй бас Сатан хүмүүсийг завхруулсан тухай, Сатан хүн төрөлхтнийг завхруулдаг янз бүрийн арга зам, арга барил, тэр тусмаа хүмүүст төлөвшүүлдэг янз бүрийн үзэл бодол, түүнчлэн дэлхий ертөнц болон хүн төрөлхтөнд хандах янз бүрийн арга зам, арга барил, үзэл бодол, харах өнцөг, байр суурь гэх мэтийн тухай ойлголт юм. Уламжлалт соёлын зүйлсийг нэгд нэггүй ойлгосныхоо дараа та нарын хийх ёстой зүйл бол уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэг, үзэл бодлоос зүгээр л зайлсхийж, татгалзах явдал биш. Харин та нарын даган мөрдөж, баримталдаг ёс суртахууны талаарх үг хэллэгийн та нарт учруулсан хор хохирол, хязгаарлалт, хүлээс юу болохыг, биеэ авч явах талаарх бодол санаа, үзэл бодолд чинь, түүнчлэн Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг эрэлхийлэхэд чинь нөлөөлж, үймүүлж, саад болж, улмаар үнэнийг хүлээн авах, ойлгох, хэрэгжүүлэх, Бурханыг бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай дагахыг чинь саатуулахад тэдгээр нь ямар үүрэг гүйцэтгэснийг илүү нарийвчлан ойлгож, задлан шинжлэх ёстой. Эдгээр зүйл бол хүмүүсийн эргэцүүлж, мэдэж авах ёстой яг тэр зүйлс юм. Чи зүгээр л тэдгээрээс зайлсхийж, татгалзаж болохгүй, харин тэдгээрийг ялган таньж, нэгд нэггүй ойлгож чаддаг байх ёстой, ингэснээр чи уламжлалт соёлын эдгээр өнгөн дээрээ үнэмшилтэй, төөрөлдүүлсэн зүйлийг оюун ухаанаасаа бүрэн салгаж чадна. Ёс суртахууны талаарх зарим үг хэллэг чамд гүн суугаагүй байлаа ч гэсэн чиний сэтгэлгээ болон үзэлд хааяа хааяа гарч ирж, хэсэгхэн хугацаанд, эсвэл ганц нэг тохиолдолд чамайг үймүүлж бас л чадна. Хэрвээ чи тэдгээрийг тодорхой ялган таньж чаддаггүй бол зарим үг хэллэг, үзэл бодлыг нэлээд эерэг, үнэнд ойрхон гэж авч үзэх боломжтой хэвээр бөгөөд энэ нь тун төвөгтэй зүйл юм. Чиний сэтгэлд нэлээд таалагддаг ёс суртахууны талаарх тодорхой үг хэллэг байдаг. Чи зүрх сэтгэлдээ тэдгээртэй санал нийлээд зогсохгүй, бас тэдгээрийг олон нийтэд цацаж болно, хүмүүс тэрийг сонсох сонирхолтой бөгөөд эерэг зүйл хэмээн хүлээн авна гэж боддог. Эдгээр үг хэллэг бол чиний хувьд орхиход хамгийн хэцүү зүйл гэдэг нь гарцаагүй. Хэдийгээр чи тэдгээрийг үнэн гэж хүлээн зөвшөөрөөгүй ч зүрх сэтгэлдээ эерэг зүйл гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдгээр нь өөрийн мэдэлгүй зүрх сэтгэлд чинь үндэслэж, чиний амь болдог. Чамайг Бурханд итгэж, Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн авмагц эдгээр зүйл чамайг үймүүлж, үнэнийг хүлээн авахад чинь саад болохоор аяндаа гарч ирнэ. Эдгээр нь үнэнийг эрэлхийлэхэд хүмүүст саад болдог бүх зүйл юм. Хэрвээ чи тэдгээрийг тодорхой ялган таньж чадахгүй бол үнэнтэй андуурч, адилхан байр сууринд тавихад амархан бөгөөд энэ нь хүмүүст зарим нэг сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Чи “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав”, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх мэт үгийг үнэн гэж үзээгүй, мөн тэдгээрийг өөрийнхөө ёс суртахууныг хэмжих стандарт гэж авч үзэхгүй, тэдгээрийг биеэ авч явах зорилгоо болгон эрэлхийлдэггүй байж болох ч энэ нь уламжлалт соёлын нөлөөнд автаж, завхраагүй гэсэн үг биш. Бас чи ялихгүй нарийн ширийнийг хайхардаггүй хүн болохоор олсон мөнгөө халааслах эсэхээ, эсвэл бусдад туслаад таашаал авах эсэхээ тоодоггүй байж магадгүй. Гэхдээ чи нэг зүйлийг ойлгож, тодорхой мэдэх ёстой: Чи ийм төрлийн нийгмийн орчинд, уламжлалт соёл болон үзэл суртлын боловсролын нөлөөн дор амьдардаг учраас хүн төрөлхтний сурталчилдаг эдгээр үгийг дагаж, ядаж л заримыг нь ёс суртахууныг хэмжих стандартаа болгох нь лавтай. Үүнийг чи анхааралтай эргэцүүлэх ёстой. Мөн чи “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх мэт үгийг ёс суртахууныг хэмжих стандартаа болгон хэрэглэдэггүй байж болох ч зүрх сэтгэлийнхээ гүнд “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх мэт бусад үгийг тун эрхэм гэж боддог бөгөөд тэдгээр нь чиний амьдралд нөлөөлдөг итгэл үнэмшил болж, хүмүүс зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх хамгийн өндөр дээд шалгуур чинь болсон. Энэ нь юуг харуулдаг вэ? Хэдийгээр зүрх сэтгэлийнхээ гүнд чи уламжлалт соёлыг зориуд хүндэлж, дагадаггүй ч биеэ авч явах итгэл үнэмшил, биеэ авч явах арга зам, амьдралын зорилго, түүнчлэн чиний хөөцөлддөг амьдралын зорилгын зарчим, улаан шугам болон итгэл үнэмшил уламжлалт соёлоос огтхон ч ангид байдаггүй. Тэдгээр нь хүн төрөлхтний баримталдаг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлээс, эсвэл хүн төрөлхтний сурталчилдаг ёс суртахууны зарим итгэл үнэмшлээс зайлсхийгээгүй—чи эдгээр хязгаарлалтаас огт зайлсхийгээгүй. Шулуухан хэлэхэд чи завхарсан хүн, амьд хүн бөгөөд хүний ертөнцийн хоолыг иддэг л бол чиний дагадаг биеэ авч явах байдал болон амьдралын зарчим уламжлалт соёлын ёс суртахууны эдгээр зарчим, итгэл үнэмшлээс цаашгүй. Та нар Миний хэлсэн энэ үгийг, Миний илчилсэн эдгээр асуудлыг ойлгох ёстой. Гэхдээ магадгүй чи өөрийгөө ийм асуудалтай биш гэж боддог болохоор Миний хэлснийг тоодоггүй. Үнэндээ үүнийг ухаарсан эсэхээс үл хамааран бүх хүнд ийм асуудал янз бүрийн хэмжээнд тулгардаг бөгөөд энэ нь Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн анхааралтай эргэцүүлж, ойлгох ёстой зүйл юм.

“Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үг нь хүн төрөлхтний ёс суртахуунд тавьсан шаардлага гэж бид сая ярьсан. Бид бас энэ үгэнд байдаг зарим асуудал болон хүн төрөлхтөнд үзүүлсэн зарим үр нөлөөг нь задлан шинжилсэн. Энэ нь хүн төрөлхтөнд зарим нэг эрүүл бус санаа, үзэл бодлыг нэвтрүүлж, хүмүүсийн эрэл хайгуул болон оршин тогтнолд зарим нэг сөрөг нөлөө үзүүлснийг хүмүүс мэдэж байх ёстой. Тэгвэл итгэгчид хүн чанарын уудам сэтгэл, уужим сэтгэлтэй холбоотой асуудлуудыг хэрхэн ойлгох ёстой вэ? Хүн тэдгээрийг Бурханы үзэл бодлын үүднээс зөв, эерэг байдлаар хэрхэн ойлгох ёстой вэ? Энийг ч бас ойлгох ёстой биш үү? (Тийм.) Эдгээр зүйлийг ойлгох нь үнэндээ хэцүү биш. Чи таамаглах шаардлагагүй, ямар нэг мэдээлэл хайх ч шаардлагагүй. Зүгээр л хүмүүсийн дунд Бурханы хэлсэн зүйл, хийсэн ажлаас, бүх төрлийн хүмүүст хандах өөр өөр арга замаас нь харагддаг Бурханы зан чанараас бид уламжлалт соёлын эдгээр үг, үзэл бодлын талаарх Бурханы санал бодол яг юу болохыг, Бурханы санаа бодол яг юу болохыг мэдэж болно. Бурханы санаа бодол, үзэл бодлыг харснаар хүмүүс үнэнийг эрэлхийлэх замтай болох ёстой. Хүмүүсийн баримталдаг “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй” гэх үг нь хүний толгой тас цавчигдаад, газарт унавал асуудал дуусах ба үүний араас хөөцөлдөх ёсгүй гэсэн утгатай. Энэ нь иймэрхүү үзэл бодол биш үү? Хүмүүсийн дунд түгээмэл байдаг үзэл бодол биш үү? Энэ нь хүн бие махбодын амьдралынхаа төгсгөлд очмогц амьдрал нь дуусаж, төгсгөл болно гэсэн утгатай. Тухайн хүний амьдралдаа хийсэн бүх муу зүйл, туулсан бүх хайр, үзэн ядалт, оргилуун хүсэл, дайсагналыг яг тэр үед дууссан гэж тооцож, тэрхүү амьдрал эцэс болсон гэж үздэг. Хүмүүс ингэж боддог ч Бурханы үг болон Бурханы үйлдлийн янз бүрийн шинж тэмдгээс харвал Бурханы үйлдлийн зарчим энэ мөн үү? (Биш.) Тэгвэл Бурханы үйлдлийн зарчим юу вэ? Бурхан ямар үндсэн дээр ийм зүйлс хийдэг вэ? Бурхан захиргааны зарлигтаа үндэслэн ийм зүйл хийдэг гэж зарим хүн хэлдэг нь зөв боловч бүрэн гүйцэд бус юм. Нэг талаар, энэ нь Бурханы захиргааны зарлигын дагуу байдаг, гэхдээ нөгөө талаар, Бурхан зан чанар, мөн чанартаа үндэслэн бүх төрлийн хүмүүст ханддаг—энэ нь бүрэн гүйцэд дүр зураг юм. Бурханы нүдээр, хэрвээ хүн амь үрэгдэж, толгой нь газарт унавал тэр хүний амьдрал дуусдаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар замаар хүний амийг төгсгөл болгодог вэ? Бурхан ийм маягаар хүнтэй харьцдаг уу? (Үгүй.) Ямар нэг хүнтэй харьцах Бурханы арга зам нь зүгээр л толгойг нь цавчин хөнөөгөөд, асуудлыг дуусгах явдал биш. Бурхан хүн төрөлхтөнтэй харьцахад эхлэл, төгсгөл, уялдаа холбоо, тууштай байдал гэж бий. Нэгэн сүнс хүн болж дахин төрлөө олох цагаас эхлээд тухайн хүний бие махбодын амь төгссөний дараа уг сүнс сүнслэг ертөнц рүү буцаж очих хүртэл сүнслэг ертөнцөд ч бай, эсвэл материаллаг ертөнцөд ч бай, ямар ч замналыг дагалаа гэсэн энэ нь Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Эцэст нь шагнуулах уу, эсвэл шийтгүүлэх үү гэдэг нь Бурханы захиргааны зарлигаас хамаарах бөгөөд тэнгэрлэг дүрэм журам гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд хэрхэн хандах вэ гэдэг нь хүн бүрд зориулж Бурханы тогтоосон амьдралын хувь заяанаас шалтгаална. Хүний хувь заяа дууссаны дараа тэд мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы тогтоосон хууль, тэнгэрийн дүрэм журамд тулгуурлан зохицуулагддаг. Хэрвээ энэ хүн дэлхий ертөнц дээр ихээхэн ёрын мууг үйлдсэн бол ихээхэн шийтгэл амсах ёстой; хэрвээ энэ хүн нэг их мууг үйлдээгүй, харин ч бүр жаахан сайн үйл хийсэн бол шагнуулах ёстой. Тэд үргэлжлүүлэн төрлөө олж чадах эсэх, хүн юм уу амьтан болж дахин төрөх эсэх нь энэ амьдралдаа хийсэн зүйлээс нь шалтгаална. Би яагаад эдгээр зүйлийн талаар нөхөрлөж байна вэ? Учир нь “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй” гэх үгтэй хавсарсан “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх өөр нэг үг байдаг. Бурхан аливааг зөөллөхийн тулд зарчимгүй оролдлого хийхүйц байдлаар үг хэлж, үйлддэггүй. Аливаа бүтээгдсэн зүйлтэй эхнээс нь дуустал харьцдаг арга замаас Бурханы үйлдэл харагддаг бөгөөд Бурхан хүмүүсийн хувь заяаг захирч, зохион байгуулж, зохицуулж, дараа нь хүний зан авирын дагуу мууг шийтгэж, сайныг шагнаж, зохих шийтгэлийг оноодог гэдгийг энэ нь хүмүүст тодорхой харуулдаг. Бурханы тогтоосны дагуу хүн хэчнээн олон ёрын мууг үйлдсэнээсээ хамааран төчнөөн олон жил, төдий чинээ олон төрөлдөө шийтгүүлэх ёстой бөгөөд сүнслэг ертөнц үүнийг тогтсон дүрэм журмын дагуу өчүүхэн төдий ч гажуудалгүйгээр хэрэгжүүлдэг. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, үүнийг өөрчилсөн хэн ч бай Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм журмыг зөрчих бөгөөд бүгд ялгаагүй шийтгүүлэх болно. Бурханы нүдээр бол эдгээр тэнгэрлэг дүрэм журмыг зөрчиж болохгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Аливаа хүн ямар ч ёрын мууг үйлдэж, аль ч тэнгэрлэг дүрэм, журмыг зөрчсөн бай, эцэст нь буулт хийхгүйгээр түүнтэй харьцана. Тэнсэн харгалзах ялтай, эсвэл хэн нэгэн өмгөөлж болдог, шүүгч нь боломжтой үед өршөөж уучлах замаар дур хүслээ дагаж, эелдэг зөөлөн зан гаргаж болдог, ингэснээр тухайн хүн гэмт хэрэгтээ ял авдаггүй, зохих ёсоор шийтгүүлдэггүй дэлхий ертөнцийн хуультай адилгүй—сүнслэг ертөнцөд ийм юм болдоггүй. Бурхан бүтээгдсэн зүйл болгоны өнгөрсөн болон өнөөгийн амьдралыг Өөрийнхөө тогтоосон хуулийн дагуу буюу тэнгэрийн дүрэм журмын дагуу хатуу чанд авч үзнэ. Хүний гэм буруу хэчнээн ноцтой ч бай, шалихгүй ч бай, эсвэл сайн үйл нь хэчнээн их ч бай, бага ч бай хамаагүй, мөн тухайн хүний гэм буруу юм уу сайн үйл хэр удаан үргэлжилсэн, хэр олон жилийн өмнө болсон нь ч хамаагүй. Эдгээрийн аль нь бүтээлийн Эзэний Өөрийнхөө бүтээсэн хүмүүст хандах арга барилыг өөрчилж чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы бий болгосон тэнгэрлэг дүрэм журам хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ нь Бурханы үйлдлийн ар дахь зарчим, аливааг хийдэг арга зам юм. Хүмүүс оршин тогтнож, Бурхан тэдний дунд ажиллаж эхэлсэн цагаас хойш Бурханы бий болгосон захиргааны зарлиг буюу тэнгэрийн дүрэм журам өөрчлөгдөөгүй. Тиймээс эцсийн эцэст Бурхан хүн төрөлхтний гэм буруу, сайн үйл, элдэв янзын ёрын муу үйлтэй харьцах арга замтай байх болно. Ямар ч бүтээгдсэн зүйл өөрийнхөө үйлдэл, зан авирт тохирох төлөөсийг төлөх ёстой. Гэхдээ Бурхан хүмүүсийг үзэн яддаг болсон болохоор биш, харин Бурханд дуулгаваргүй байдал, үйлдсэн ёрын муу үйл, үлдээсэн гэм буруугийнхаа улмаас бүтээгдсэн зүйл болгон Бурханаар шийтгүүлдэг. Бурхан бол хүн төрөлхтний нэг гишүүн биш. Бурхан бол Бурхан, бүтээлийн Эзэн. Бүтээлийн Эзэн хүмүүсийг үзэн яддагаас болж биш, харин Бурханы тогтоосон тэнгэрлэг дүрэм, журам, хууль, тушаалыг зөрчсөнөөсөө болж аливаа бүтээгдсэн зүйл шийтгүүлдэг бөгөөд энэ баримтыг хэн ч өөрчилж чадахгүй. Энэ үзэл бодлын үүднээс Бурханы нүдээр бол “боломжтой үедээ өршөөж уучилж байх” гэх мэтийн зүйл хэзээ ч байдаггүй. Та нар Миний хэлж байгаа зүйлийг төдийлөн бүрэн ойлгохгүй байж магадгүй боловч ямар ч тохиолдолд, эцсийн зорилго нь гэвэл Бурханд ямар ч үзэн ядалт байдаггүй, харин зөвхөн тэнгэрийн дүрэм журам, захиргааны зарлиг, хууль, Бурханы зан чанар, халдахыг огт тэвчдэггүй уур хилэн, сүр жавхлан байдаг гэдгийг та нарт мэдүүлэх явдал юм. Тиймээс Бурханы нүдэнд “боломжтой үедээ өршөөж уучилж байх” гэх мэтийн зүйл байдаггүй. Чи боломжтой үедээ өршөөж уучилж бай гэсэн шаардлагаар Бурханыг хэмжих ёсгүй, Бурханыг энэ шаардлагатай харьцуулан шинжиж ч болохгүй. “Бурханыг шинжих” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь заримдаа Бурхан хүмүүст өршөөл үзүүлж, хүлээцтэй хандах үед зарим хүн: “Хараач, Бурхан бол сайн, Бурхан хүмүүсийг хайрладаг, боломжтой үедээ өршөөж уучилдаг, Бурхан хүмүүст үнэхээр хүлээцтэй ханддаг, Бурхан хамгийн уужим сэтгэлтэй, энэ нь хүмүүсийн сэтгэлээс хамаагүй илүү уужим, ерөнхий сайдынхаас ч уужим!” гэж хэлнэ гэсэн үг юм. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй.) Хэрвээ чи ийм маягаар Бурханыг магтдаг бол ингэж хэлэх нь зохистой юу? (Үгүй, зохисгүй.) Ийм маягаар ярих нь буруу бөгөөд Бурханд хэрэглэж болохгүй. Хүмүүс уудам сэтгэл, хүлээцтэй байдлаа харуулж, хүлээцтэй, уужим сэтгэлтэй, эрхэм ёс журамтай хүн гэдгээ гайхуулахын тулд боломжтой үедээ өршөөж уучлах хүчин чармайлт гаргадаг. Бурханы тухайд гэвэл, Бурханы мөн чанарт өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Өршөөл, хүлээцтэй байдал бол Бурханы мөн чанар юм. Гэхдээ Бурханы мөн чанар нь боломжтой үедээ өршөөж уучлах замаар хүмүүсийн харуулдаг уужим сэтгэл, хүлээцтэй байдалтай адилгүй. Эдгээр нь хоёр өөр зүйл юм. Боломжтой үедээ өршөөж уучлах хүмүүсийн зорилго нь хүмүүст өөрсдийгөө сайнаар яриулж, уудам сэтгэлтэй, гоёмсог ааш аягтай, сайн хүн гэж хэлүүлэх явдал юм. Үүнээс гадна, энэ нь бас нийгмийн дарамтаас үүдэлтэй, амьд үлдэхийн төлөө байдаг. Хүмүүс зорилгодоо хүрэхээр бусдад багахан уудам сэтгэл, багахан уужим сэтгэл гаргадаг нь мөс чанарын шалгуурыг баримталж, даган мөрдөхийн төлөө биш, харин хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлэхийн төлөө байдаг, эсвэл энэ нь далд сэдэл, заль мэхийнх нь нэг хэсэг байдаг. Тэдний үйлдэл огт цэвэр биш. Тэгвэл Бурхан боломжтой үедээ өршөөж уучилдаг байх гэх мэтийн зүйл хийдэг үү? Бурхан тийм зүйл хийдэггүй. Зарим хүн: “Бурхан ч бас хүмүүсийг өршөөж уучилдаг бус уу? Тэгэх үедээ Бурхан боломжтой үедээ өршөөж уучилж байгаа юм биш үү?” гэдэг. Үгүй ээ, энд хүмүүсийн ойлгох ёстой нэг ялгаа бий. Хүмүүс юуг ойлгох ёстой вэ? Хүмүүс “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэглэхдээ зарчимгүй хэрэглэдэг. Тэд нийгмийн дарамт, олон нийтийн санал бодолд автсандаа, мөн сайн хүмүүсийн дүр эсгэх гэсэндээ үүнийг хийдэг. Ийм бохир зорилгоор, өөрсдийгөө сайн хүмүүс гэж гайхуулахын тулд хоёр нүүртэй баг өмсөнгөө хүмүүс үүнийг дурамжхан хийдэг. Эсвэл магадгүй тэд нөхцөл байдлын шахалтад орж, өшөө авахыг хүссэн ч чаддаггүй бөгөөд өөр ямар ч сонголтгүй ийм нөхцөл байдалд энэ итгэл үнэмшлийг дурамжхан даган мөрддөг. Энэ нь тэдний дотоод мөн чанарын илчлэлээс үүдэн гардаггүй. Үүнийг хийж чадах хүмүүс нь үнэхээр сайн хүмүүс биш, эсвэл эерэг зүйлсийг үнэхээр хайрладаг хүмүүс биш. Тэгвэл Бурхан хүмүүст хүлээцтэй, өршөөнгүй хандах болон хүмүүс “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийг хэрэгжүүлэхийн хоорондох ялгаа юу вэ? Ямар ялгаа байгааг Надад хэл дээ. (Бурханы хийдэг зүйл зарчимтай байдаг. Жишээлбэл, Ниневе хотын ардууд гэмшсэнийхээ дараа Бурханы өршөөл уучлалыг хүлээн авсан. Үүнээс бид Бурханы үйлдэл зарчимтай байдгийг харж болно, бас Бурханы мөн чанарт хүмүүсийг гэх өршөөл, хүлээцтэй байдал байдгийг харж болно.) Сайхан хэллээ. Энд хоёр үндсэн ялгаа бий. Та нарын дөнгөж сая хэлсэн зүйл маш чухал, өөрөөр хэлбэл, Бурханы хийдэг зүйл зарчимтай байдаг. Бурханы хийдэг юм бүхэнд тодорхой хил хязгаар, цар хүрээ байдаг бөгөөд энэ хил хязгаар, цар хүрээ бол хүмүүсийн ойлгож чадах зүйл юм. Үнэндээ Бурханы хийдэг юм бүхэн тодорхой зарчимтай байдаг. Жишээлбэл, Бурхан Ниневегийн ард түмний гэм бурууг уучилж өршөөсөн. Ниневегийн ард түмэн ёрын муугаа орхиж, үнэхээр гэмших үед Бурхан тэднийг уучилж, уг хотыг цаашид устгахгүй гэж амласан. Энэ нь Бурханы үйлдлийн ар дахь зарчим байсан юм. Энэ зарчмыг энд хэрхэн ойлгож болох вэ? Энэ нь улаан шугам байсан. Хүмүүсийн ойлголт болон хэл ярианы дагуу бол үүнийг Бурханы улаан шугам байсан гэж хэлж болно. Ниневегийн ардууд гар дахь ёрын муугаа орхиж, нүгэлд амьдрахаа больж, өмнөх шигээ Бурханыг орхихоо больж, Бурханд үнэхээр гэмшиж чадаж байгаа цагт энэхүү жинхэнэ гэмшил нь Бурханы тэдэнд өгсөн доод хязгаар байсан юм. Тэднийг жинхэнэ гэмшилд хүрч чадвал Бурхан тэднийг өршөөж уучлах байлаа. Эсрэгээрээ хэрвээ тэд жинхэнэ гэмшилд хүрч чадаагүй бол Бурхан дахин бодож үзэх байсан уу? Энэ хотыг устгах гэсэн Бурханы урьдын шийдвэр, төлөвлөгөө өөрчлөгдөх байсан уу? (Үгүй.) Бурхан тэдэнд хоёр сонголт өгсөн: Эхнийх нь ёрын муу замаа үргэлжлүүлээд, сүйрэлтэй нүүр тулах, энэ тохиолдолд уг хот бүхэлдээ устгагдах байсан; хоёр дахь нь ёрын муугаа орхиж, таар нөмрөн үнсэн дотор суугаад Бурханд үнэхээр гэмшиж, чин сэтгэлийнхээ угаас нүглээ Бурханд улайх, энэ тохиолдолд Бурхан тэднийг уучилж өршөөн, урьд нь ямар ёрын мууг үйлдсэн, муу үйлийнх нь хэмжээ хэр ноцтой байснаас үл хамааран, тэдний гэмшлийн улмаас уг хотыг устгахгүй гэж шийдэх байлаа. Бурхан тэдэнд хоёр сонголт өгсөн бөгөөд эхний сонголтыг хийхийн оронд тэд хоёр дахийг нь буюу таар нөмрөн, үнсэн дунд суугаад Бурханд жинхэнээсээ гэмшихээр сонгосон. Эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханыг бодлоо өөрчлөхөд хүргэж дөнгөсөн, өөрөөр хэлбэл, дахин бодож үзэж, төлөвлөгөөгөө өөрчилж, өөрсдөд нь өршөөл уучлал үзүүлж, уг хотыг устгахаа болиход хүргэсэн. Энэ нь Бурханы ажилладаг зарчим биш гэж үү? (Мөн.) Энэ бол Бурханы ажилладаг зарчим юм. Дээр нь нэмээд, өөр нэг чухал зүйл байдаг, өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанарт хайр, өршөөл байдаг ч мэдээж хүний халдахыг үл тэвчих байдал, уур хилэн бас бий. Ниневе хотыг сүйрүүлэхтэй холбоотойгоор Бурханы мөн чанарын энэ хоёр тал илчлэгдсэн. Бурхан энэ хүмүүсийн ёрын муу үйлийг харах үед Бурханы уур хилэнгийн мөн чанар ил гарч, илчлэгдсэн. Бурханы уур хилэн зарчимтай юу? (Тийм.) Энгийнээр хэлбэл, энэхүү зарчим нь Бурханы уур хилэнгийн үндэс юм. Энэ нь ялгаварлахгүйгээр уурлаж, хилэгнэх явдал биш, нэг төрлийн сэтгэл хөдлөл бүр ч биш. Харин ч тодорхой нөхцөлд гарч ирж, аяндаа илчлэгддэг зан чанар юм. Бурханы уур хилэн, сүр жавхлан халдахыг огт тэвчдэггүй. Хүний хэлээр бол Бурхан Ниневе хотынхны ёрын муу үйлийг харах үедээ уурлаж, хилэгнэсэн гэсэн үг юм. Нарийн яривал хүмүүсийн халдахыг тэвчдэггүй тал Бурханд байдаг учраас Бурхан уурласан, тиймээс хүмүүсийн ёрын муу үйлийг харж, сөрөг зүйл дэлгэрч, гарч ирэхийг харсан болохоор Бурхан аяндаа уур хилэнгээ илчилнэ. Тэгвэл хэрвээ Бурханы уур хилэн илчлэгдсэн бол Бурхан уг хотыг нэн даруй устгах байсан уу? (Үгүй.) Бурханы хийдэг зүйл зарчимтай байдгийг чи үүнээс харж болно. Бурхан уурламагцаа “Надад эрх мэдэл байгаа, Би чамайг устгана! Чиний нөхцөл байдал ямар ч байсан Би чамд боломж олгохгүй!” гэж хэлдэг юм биш. Ийм байдаггүй. Бурхан ямар зүйл хийсэн бэ? Бурхан хэд хэдэн зүйл хийсэн. Хүмүүс тэрийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Бурханы хийсэн хэд хэдэн зүйл бүгд Бурханы зан чанарт үндэслэсэн. Тэдгээр нь ганцхан Бурханы уур хилэнд үндэслэн бий болоогүй. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн нь адгуу зан биш юм. Энэ нь “Надад эрх байгаа, би чамайг ална, чамайг болгож өгнө дөө” гэж түрэмгий байдлаар хэлдэг хүмүүсийн адгуу зантай адилгүй, эсвэл “Хэрвээ чамайг барих юм бол би чамайг хөнөөнө, ямар ч үр дагаваргүйгээр үхтэл чинь зодно” гэж агуу улаан лууны хэлдэгтэй адилгүй. Сатан болон диаволууд ийм маягаар юм хийдэг. Адгуу зан Сатан болон диаволуудаас гаралтай. Бурханы уур хилэнд адгуу зан байдаггүй. Бурханд адгуу зан байдаггүй нь ямар байдлаар илэрдэг вэ? Ниневегийнхэн хэчнээн завхарсан болохыг хараад Бурхан уурлаж, хилэгнэсэн. Гэхдээ уурласныхаа дараа Тэрээр уур хилэнгийнхээ мөн чанарын оршин тогтнолоос үүдэн ганц ч үг хэлэлгүйгээр тэднийг устгаагүй. Харин ч дараа нь юу хийх гэж байгаагаа Ниневегийн ардуудад мэдэгдэхийн тулд Ионаг илгээж, Өөрийнхөө юу хийх гэж байгаа, яагаад хийх гэж байгааг тэдэнд хэлсэн, ингэснээр тэдэнд тодорхой ойлгуулж, итгэл найдварын гялбаа өгөх байлаа. Энхүү баримт нь Бурханы уур хилэн сөрөг, ёрын муу зүйл гарч ирснээс үүдэн илчлэгддэг ч Бурханы уур хилэн бол хүн төрөлхтний адгуу зангаас ялгаатай, хүний сэтгэл хөдлөлөөс өөр гэдгийг хүн төрөлхтөнд хэлдэг. Зарим хүн: “Бурханы уур хилэн хүний адгуу зан болон сэтгэл хөдлөлөөс ялгаатай. Бурханы уур хилэнг хянах боломжтой юу?” гэдэг. Үгүй ээ, хянах боломжтой гэдэг нь энд ашиглахад тохирсон үг биш, ингэж хэлэх нь зохисгүй. Нарийн яривал Бурханы уур хилэн зарчимтай байдаг. Бурхан уур хилэнгээрээ Өөрийнх нь үйлдэлд үнэн болон зарчим бий гэдгийг нотлох хэд хэдэн зүйлийг хийхийн сацуу Өөрт нь уур хилэнгээс гадна өршөөл, хайр ч бас байдаг гэдгийг хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Хүн төрөлхтөнд Бурханы өршөөл, хайрыг үзүүлэх үед хүн төрөлхтөн ямар ашиг тус хүртдэг вэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханы зааснаар нүглээ улайж, гэмшвэл Бурханаас амьдрах боломж, амьд үлдэх найдвар, боломжийг олж авч чадна. Энэ нь хүмүүс үнэхээр улайж, үнэхээр гэмшсэн гэх болзолтойгоор Бурханы зөвшөөрлөөр үргэлжлүүлэн амьдарч чадна, дараа нь тэд өөрсдөд нь Бурханы өгсөн боломжийг хүлээн авч чадна гэсэн үг юм. Энэ бүх цуврал үгэнд зарчим байдаггүй гэж үү? Чиний харж байгаачлан, Бурханы хийдэг бүх зүйл, бүх төрлийн ажлын ард хүний хэлээр бол үндэслэл, нягт нямбай байдал байдаг, Бурханы хэлээр бол үнэн болон зарчим байдаг. Энэ нь аливааг хийх хүн төрөлхтний арга замаас ялгаатай бөгөөд хүн төрөлхтний адгуу зан бүр ч холилдоогүй байдаг. Зарим хүн: “Бурханы зан чанар түрэмгий биш, тайван байдаг!” гэж хэлдэг. Ийм байдаг уу? Үгүй, Бурханы зан чанарыг тайван, дөлгөөн, түрэмгий биш гэж хэлж болохгүй—энэ бол үүнийг хэмжиж, дүрслэх хүн төрөлхтний арга зам юм. Бурханы хийдэг зүйлд үнэн болон зарчим бий. Бурхан юу ч хийсэн, энэ нь үндэслэлтэй байдаг, энэ үндэслэл нь үнэн бөгөөд Бурханы зан чанар юм.

Ниневегийн хүмүүстэй харьцахдаа Бурхан хэд хэдэн зүйл хийсэн. Эхлээд Тэрээр Ниневегийн ардуудад “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө!” (Иона 3:4) гэж хэлүүлэхээр Ионаг илгээсэн. Дөч хоног нь урт хугацаа юу? Энэ нь яг нэг сар, арван өдөр бөгөөд хүмүүс хэсэг хугацаанд бодож, эргэцүүлж, жинхэнэ гэмшилд хүрэхэд хангалттай урт хугацаа юм. Хэрвээ дөрвөн цаг юм уу дөрөв хоног байсан бол тэр нь гэмшихэд хангалтгүй хугацаа байх байсан. Харин Бурхан дөчин өдөр өгсөн нь урт хугацаа бөгөөд тун хангалттай юм. Тэр хот хэр том байж болох вэ? Иона хэдхэн өдрийн дотор хотын нэг захаас нөгөө зах хүртэл тойрон явж, хүн бүрд мэдэгдсэн, ингэснээр иргэн бүр, айл өрх бүр уг мэдээг сонссон. Тэр дөчин өдөр нь таар юм уу үнс бэлдэж, шаардлагатай бусад бэлтгэлийг хийхэд хангалттай байлаа. Эдгээр зүйлээс юу харж байна вэ? Бурхан Ниневегийн ардуудад хотыг нь устгах гэж байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө бэлдэж, эргэцүүлж, шинжлэх хангалттай хугацаа өгсөн. Хүний хэлээр бол Бурхан хийж чадах, хийх ёстой бүхнээ хийсэн. Тэрхүү дөч хоногийн хугацаа нь хангалттай байсан болохоор хаанаас эхлээд эгэл жирийн хүмүүс хүртэлх хүн бүрд эргэцүүлж, бэлдэх хангалттай хугацаа өгсөн юм. Нэг талаар, хүмүүст Бурханы хийдэг зүйл бол хүлээцтэй байдал гэдгийг үүнээс харж болно, нөгөө талаар, Бурхан зүрх сэтгэлдээ хүмүүст санаа тавьж, тэднийг чин сэтгэлээсээ хайрладаг гэдгийг харж болно. Бурханы өршөөл, хайр ямар ч дүр эсгэлгүйгээр үнэхээр оршин байдаг ба Бурханы зүрх сэтгэл итгэмжит байдаг, ямар ч дүр эсгэдэггүй. Хүмүүст гэмших боломж олгохын тулд Бурхан тэдэнд дөч хоног өгсөн. Тэр дөч хоног нь Бурханы тэвчээр, хайрыг агуулсан. Тэрхүү дөч хоног нь Бурхан хүмүүсийг чин сэтгэлээсээ хайхарч, хайрладаг, Бурханы өршөөл, хайр ямар ч дүр эсгэлгүйгээр үнэхээр оршин байдаг гэдгийг хүмүүст нотолж, бүрэн харуулахад хангалттай байлаа. Зарим хүн: “Та өмнө нь Бурхан хүмүүсийг хайрладаггүй, харин үзэн яддаг гэж хэлсэн биш үү? Энэ нь Таны сая хэлсэнтэй зөрчилдөж байгаа биш үү?” гэж хэлнэ. Энэ нь зөрчилдөөн мөн үү? (Үгүй, биш.) Бурхан зүрх сэтгэлдээ хүмүүст санаа тавьдаг, Бурханд хайрын мөн чанар бий. Энэ нь Бурхан хүмүүсийг хайрладаг гэж хэлэхээс ялгаатай юу? (Тийм.) Ямар ялгаатай вэ? Бурхан үнэндээ хүмүүсийг хайрладаг уу, эсвэл үзэн яддаг уу? (Бурхан хүмүүсийг хайрладаг.) Тэгвэл Бурхан яагаад хүмүүсийг харааж, гэсгээж, шүүдэг юм бэ? Хэрвээ ямар нэг маш чухал зүйл ойлгомжтой биш байвал та нар үүнийг буруу ойлгосон байж таарна. Энэ нь Бурхан та хоёрын хоорондох зөрчилдөөн үү? Үүнийг чи тодорхой мэдэхгүй байгаа бол Бурхан та хоёрын хооронд ан цав үүсэх магадлалтай биш үү? Надад хэл дээ, хэрвээ Бурхан хүмүүсийг хайрладаг бол хүмүүсийг бас үзэн яддаг гэсэн үг үү? Хүмүүсийг гэх Бурханы хайр хүмүүсийг үзэн ядахад нь нөлөөлдөг үү? Бурхан хүмүүсийг үзэн яддаг нь хүмүүсийг хайрлахад нь нөлөөлдөг үү? (Үгүй, нөлөөлдөггүй.) Тэгвэл яагаад Бурхан хүмүүсийг хайрладаг вэ? Бурхан хүмүүсийг аврахын тулд махбод болсон—энэ нь Бурханы хамгийн агуу хайр биш гэж үү? Хэрвээ та нар тэрийг мэддэггүй бол хэчнээн өрөвдөлтэй вэ! Та нар Бурхан яагаад хүмүүсийг хайрладгийг ч мэдэхгүй бол энэ нь инээдтэй хэрэг. Надад хэл дээ, хүүхдээ гэх эхийн хайр хаанаас гардаг вэ? (Зөн совингоос.) Зөв, эхийн хайр зөн совингоос гардаг. Тэгвэл энэ хайр хүүхэд нь сайн уу, муу юу гэдэгт тулгуурладаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Жишээлбэл, хүүхэд нь маш дүрсгүй, заримдаа ээжийгээ уурлуулдаг байлаа ч ээж нь эцсийн эцэст түүнийг хайрласаар байна. Яагаад тэр вэ? Хүүхдэдээ ингэж ханддаг нь эх хүний үүргийн зөн совингоос нь үүдэлтэй. Өөрт нь байдаг энэ эхийн хайрын зөн совингийн улмаас хүүхдээ хайрлахдаа хүүхэд нь сайн уу, муу юу гэдэгт тулгуурладаггүй. Зарим хүн: “Ээж нь хүүхдээ зөн совингоороо хайрладаг байж яагаад хүүхдээ зодоод байдаг юм бэ? Яагаад хүүхдээ үзэн ядсаар байдаг юм бэ? Яагаад заримдаа уурлаж, загнаад байдаг юм бэ? Яагаад заримдаа маш их уурласандаа хүүхдээсээ холбоогоо таслахыг хүсдэг юм бэ? Эх хүнд хайр байдаг, тэрээр хүүхдээ хайрладаг гэж Та хэлсэн биш гэж үү? Тэгвэл тэр яаж ийм цэвдэг сэтгэлтэй байж чаддаг байна аа?” гэдэг. Энэ нь зөрчилдөөн мөн үү? Үгүй, зөрчилдөөн биш. Ээж нь хүүхдэдээ хэрхэн хандах нь ээждээ хандах хүүхдийн хандлага, хүүхдийн зан авираас хамаарна. Гэхдээ ээж нь хүүхдэдээ яаж ч хандлаа гэсэн, хүүхдээ зодож, үзэн ядлаа ч гэсэн энэ нь эхийн хайр оршин тогтноход нөлөөлөхгүй. Үүний нэгэн адилаар хүмүүсийг гэх Бурханы хайр хаанаас гардаг вэ? (Бурхан хайрын мөн чанартай.) Зөв. Та нар эцэст нь үүнийг тодорхой хэллээ. Гол нь Бурханд хайрын мөн чанар байдаг. Бурхан хүмүүсийг хайрлаж, санаа тавьдгийн шалтгаан нь нэг талаар, Бурхан хайрын мөн чанартай. Энэхүү хайран дотор өршөөл, энэрэл, хүлээцтэй байдал, тэвчээр байдаг. Мэдээж бас санаа зовнил, заримдаа сэтгэлийн түгшүүр, уйтгар гуниг гэх мэтийн илрэл байдаг. Энэ бүхэн нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Энэ нь субьектив үзэл бодлын үүднээс харж буй хэрэг. Объектив үзэл бодлын үүднээс бол, хүмүүсийг Бурхан бүтээсэн, яг л хүүхэд эхээсээ төрж, эх нь аяндаа хүүхдэдээ санаа тавьдаг, тэдний хооронд салшгүй цусан холбоо байдагтай адилхан. Хэдийгээр хүн төрөлхтөн болон Бурханд хүмүүсийн хэлдэг шиг тийм цусан холбоо байдаггүй ч ямартай ч хүмүүсийг Бурхан бүтээсэн бөгөөд Бурхан хүмүүст санаа тавьж, тэдэнд сэтгэл татагддаг. Бурхан хүмүүсийг сайн сайхан байж, зөв замаар алхаасай гэж хүсдэг ч Сатаны завхралд өртөж, ёрын муу замаар алхаж, зовж байгааг нь хараад гуниглаж, шаналдаг. Энэ нь хэвийн зүйл, тийм биз дээ? Бурханд ийм хариу үйлдэл, сэтгэл хөдлөл, илрэл байдаг, энэ бүхэн нь Бурханы мөн чанараас үүдэн гардаг бөгөөд Бурхан хүнийг бүтээснээс үүссэн харилцаанаас салшгүй. Эдгээр нь бүгд объектив баримтууд. Зарим хүн: “Бурханы мөн чанар хайр юм байж яагаад Бурхан хүмүүсийг үзэн ядсаар байдаг юм бэ? Бурхан хүмүүст санаа тавьдаг биз дээ? Яагаад Бурхан хүмүүсийг үзэн ядсаар байдаг байна аа?” гэдэг. Энд ч бас нэг объектив баримт байдаг, өөрөөр хэлбэл, хүмүүсийн зан чанар, мөн чанар болон бусад талууд нь Бурхан болон үнэнтэй нийцдэггүй учраас Бурханы өмнө хүмүүсийн харуулдаг, илчилдэг зүйл Бурханы зэвүүцлийг төрүүлдэг, Бурханд жигшмээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн завхарсан зан чанар улам бүр ноцтой болж, нүгэл нь улам ноцтой болдог, мөн тэд туйлын гөжүүд, огт гэмшдэггүй, үнэнийг өчүүхэн ч хүлээн авдаггүй. Тэд Бурхантай бүрэн зөрчилддөг тул Бурханы үзэн ядалт үүсдэг. Тэгвэл Бурханы үзэн ядалт хаанаас үүдэлтэй вэ? Яагаад энэ нь бий болдог вэ? Бурханы зан чанар зөвт, ариун учраас энэ нь бий болдог бөгөөд Бурханы үзэн ядалт нь Бурханы мөн чанараас төрдөг. Бурхан ёрын мууг зэвүүцдэг, сөрөг зүйлсийг жигшдэг, ёрын муу хүчин болон ёрын муу зүйлсийг үзэн яддаг. Тиймээс Бурхан энэ завхарсан хүн төрөлхтнийг үзэн яддаг. Тэгэхээр бүтээгдсэн зүйлд Бурханы илчилдэг хайр, үзэн ядалт нь хэвийн бөгөөд Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Ямар ч зөрчилдөөн байхгүй. Зарим хүн: “Тэгвэл Бурхан үнэндээ хүмүүсийг хайрладаг юм уу, үзэн яддаг юм уу?” гэж асуудаг. Чи үүнд юу гэж хариулах вэ? (Энэ нь Бурханд хандах хүмүүсийн хандлагаас, хүмүүс үнэхээр гэмшсэн эсэхээс хамаарна.) Энэ нь үндсэндээ үнэн боловч тийм ч зөв биш байна. Яагаад зөв биш байна вэ? Бурхан хүмүүсийг заавал хайрлах ёстой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Хүн төрөлхтөнд хэлсэн Бурханы үг болон хүмүүст хийдэг Бурханы бүх ажил нь Бурханы зан чанар болон мөн чанарын төрөлхийн илрэл юм. Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг, Тэр хүмүүсийг хайрлах албагүй, гэхдээ хүмүүсийг үзэн ядах ч албагүй. Хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл бол үнэнийг эрэлхийлж, Бурханы замыг дагаж, Бурханы үгийн дагуу биеэ авч явж, үйлдэх явдал юм. Бурхан хүмүүсийг хайрлах албагүй, гэхдээ бас хүмүүсийг үзэн ядах албагүй. Энэ бол бодит баримт, хүмүүс үүнийг ойлгох ёстой. Дөнгөж сая та нар Бурхан хүмүүсийн зан авирт нь үндэслэн хайрладаг, эсвэл үзэн яддаг гэж хэллээ. Ингэж хэлэх нь яагаад буруу вэ? Бурхан чамайг хайрлах албагүй, чамайг заавал үзэн ядах ч албагүй. Бурхан бүр чамайг үл тоож ч болно. Чи үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн дагуу биеэ авч явж, үйлддэг ч бай, үнэнийг хүлээн авдаггүй, бүр Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцдэг ч бай хамаагүй, эцсийн эцэст Бурхан хийсэн зүйлийнх нь дагуу хүн бүрд хариуг нь өгнө. Сайныг хийдэг хүмүүс шагнуулна, харин ёрын мууг үйлддэг хүмүүс шийтгүүлнэ. Асуудлыг шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэх гэдэг нь энэ юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдсэн зүйлийн хувиар чи Бурхан чамд яаж хандах ёстойг шаардах ямар ч үндэслэлгүй. Чи Бурхан болон үнэнд хүсэл эрмэлзэлтэйгээр хандаж, үнэнийг эрэлхийлэх үедээ Бурхан чамайг хайрлах ёстой гэж боддог ч хэрвээ Бурхан чамайг үл тоож, хайрлахгүй бол Тэр бол Бурхан биш гэж чамд санагддаг. Эсвэл Бурханд дуулгаваргүй байх үедээ чи Бурхан чамайг үзэн ядаж, шийтгэх ёстой гэж боддог ч Бурхан чамайг үл тоох юм бол Тэр бол Бурхан биш гэж чамд санагддаг. Ингэж бодох нь зөв үү? (Үгүй, буруу.) Эцэг эх, үр хүүхдийн харилцаа гэх мэт хүмүүсийн хоорондох харилцааг ийм маягаар хэмжиж болно—өөрөөр хэлбэл, эцэг эх нь үр хүүхдээ хайрлах юм уу үзэн ядах нь заримдаа хүүхдүүдийн зан авирт суурилдаг—гэхдээ хүмүүс болон Бурханы хоорондох харилцааг ийм маягаар хэмжиж болохгүй. Хүмүүс болон Бурханы хоорондох харилцаа нь бүтээл болон Бүтээгчийн хоорондох харилцаа бөгөөд ямар ч цусан холбоо байхгүй. Энэ нь гагцхүү бүтээл болон Бүтээгчийн хоорондох харилцаа юм. Тиймээс хүмүүс Бурханаас өөрсдийг нь хайрлахыг, эсвэл өөрсдийнх нь хувьд ямар байр суурьтай байгаагаа зарлахыг шаардаж болохгүй. Энэ нь үндэслэлгүй шаардлага юм. Тийм үзэл бодол буруу, ташаа; хүмүүс тийм шаардлага тавьж болохгүй. Тэгэхээр одоо үүнийг харвал хүмүүс үнэндээ Бурханы хайрын талаар үнэн зөв ойлголттой байдаг уу? Өмнөх ойлголт нь буруу байсан, тийм биз дээ? (Тийм.) Бурхан хүмүүсийг хайрлах, эсвэл үзэн ядах эсэх нь зарчимтай байдаг. Хүмүүсийн зан авир юм уу эрэл хайгуул үнэнтэй нийцдэг, Бурханд таалагддаг бол Бурхан сайшаадаг. Гэхдээ хүмүүс завхарсан мөн чанартай бөгөөд завхарсан зан чанар гаргаж, өөрсдийнхөө зөв гэж боддог, өөрсдөд нь таалагддаг туйлын зорилго, хүслийг эрэлхийлдэг. Тэр нь Бурханы үзэн яддаг, сайшаадаггүй зүйл юм. Гэхдээ Бурхан хүмүүсийг сайшаах бүрдээ шагналын хур буулгана, сайшаахгүй үедээ хүмүүсийг сахилгажуулж, шийтгэнэ гэж хүмүүсийн боддогоос эсрэгээр байдаг—хүмүүсийн боддогтой адилгүй. Бурханы үйлдэлд зарчим бий. Энэ нь Бурханы мөн чанарыг хэлж байгаа бөгөөд хүмүүс үүнийг ингэж ойлгох ёстой.

Дөнгөж сая Би нэг асуулт тавьж, Бурханы үйлдлийн зарчим болон Бурханы мөн чанарын талаар нөхөрлөсөн. Миний сая асуусан асуулт юу байсан бэ? (Бурхан сая хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал, өршөөл болон хүмүүс боломжтой үедээ өршөөж уучлах явдлыг хэрэгжүүлэхийн хоорондох ялгааны талаар асуусан. Дараа нь Та, Бурхан энэ амьдралын гүн ухааны дагуу үйлддэггүй гэж нөхөрлөсөн. Бурхан үндсэндээ хоёр талд суурилан хүмүүсийн гэм буруутай харьцдаг: Нэг талаар, Бурханы хийдэг зүйл зарчимтай байдаг, нөгөө талаар, Бурханы мөн чанарт өршөөл, уур хилэн хоёулаа байдаг.) Энэ бол үнэхээр зөв ойлголт юм. Ийм маягаар аливааг хийх Бурханы зарчим нь Бурханы мөн чанар, зан чанарт үндэслэдэг бөгөөд хүн төрөлхтний дагадаг амьдралын гүн ухаан буюу боломжтой үедээ өршөөж уучлахтай ямар ч холбоогүй. Хүмүүсийн үйлдэл сатанлаг гүн ухаанд үндэслэж, сатанлаг зан чанарт захирагддаг. Бурханы үйлдэл бол Бурханы зан чанар, мөн чанарын илрэл юм. Бурханы мөн чанарт хайр, өршөөл, мэдээжийн хэрэг үзэн ядалт байдаг. Тэгвэл одоо та нар хүмүүсийн ёрын муу үйл, янз бүрийн дуулгаваргүй байдал болон урвалтыг ойлгож байна уу? Бурханы хандлагын үндэс юу вэ? Энэ нь Түүний мөн чанараас бий болдог уу? (Тийм.) Бурханы мөн чанарт өршөөл, хайр, уур хилэн байдаг. Бурханы мөн чанар бол зөвт байдал бөгөөд энэ мөн чанараас Бурханы үйлдлийн зарчим бий болдог. Тэгвэл Бурханы үйлдлийн зарчим яг юу вэ? Элбэг арвин өршөөл хайрлаж, уур хилэнгээ гүн гүнзгий гаргах. Энэ нь боломжтой үедээ өршөөж уучилдаг байхтай ямар ч холбоогүй бөгөөд хүмүүсийн дунд хэрэгждэг, маш эрхэм итгэл үнэмшил шиг харагддаг ч Бурханы нүдээр бол дурдахын ч хэрэггүй зүйл юм. Итгэгчийн хувьд чи нэг талаар, Бурханы мөн чанар, үйл хэрэг, Бурханы үйлдлийн зарчмыг энэ итгэл үнэмшилд тулгуурлан шүүж болохгүй. Үүнээс гадна, өөрсдийнхөө үзэл бодлын үүднээс хүмүүс энэ амьдралын гүн ухааныг баримтлах ёсгүй; өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед ямар сонголт хийх, эдгээр зүйлийг хэрхэн зохицуулах вэ гэсэн зарчим хүмүүст байх ёстой. Энэ зарчим нь юу вэ? Хүмүүст Бурханы мөн чанар байдаггүй, мэдээж тэд бүх зүйлийг Бурхан шиг тодорхой зарчимтайгаар хийж чадахгүй, эсвэл өндөрт зогсож, боломж олгож, хүн бүрийг өршөөж уучилж чадахгүй. Хүмүүс ингэж чадахгүй. Тэгвэл өөрийг чинь үймүүлж, гомдоож, нэр төр, ёс жудгийг чинь гутаан доромжилж, тэр ч бүү хэл зүрх, сэтгэлийг чинь шархлуулсан зүйлтэй тулгарах үедээ чи юу хийх ёстой вэ? Хэрвээ чи “боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны талаарх үгийг баримталдаг бол зарчмыг үл харгалзан асуудлыг намжааж, бялдууч хүн байхаар оролдоно, мөн энэ ертөнцөд амь зуухад амаргүй санагдаж, дайсантай болж болохгүй, хүмүүсийг арай бага гомдоохоор, эсвэл огт гомдоохгүй байхаар оролдох ёстой, боломжтой үедээ өршөөж уучилж, боломж гарах бүрд энхийг сахиулж, алтан дунджийг баримталж, өөрийгөө аюултай нөхцөл байдалд оруулалгүй, өөрийгөө хамгаалж сурах ёстой гэж санагддаг. Энэ нь амьдралын гүн ухаан биш гэж үү? (Мөн.) Энэ бол хүн төрөлхтөнд Бурханы заадаг зарчим биш, харин амьдралын гүн ухаан юм. Тэгвэл хүмүүст Бурханы заадаг зарчим юу вэ? Үнэний эрэл хайгуулын тодорхойлолт юу вэ? Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх. Хэрвээ үзэн ядалтыг чинь төрүүлсэн ямар нэг зүйл болсон бол чи үүнийг хэрхэн харах вэ? Юунд үндэслэн харах вэ? (Бурханы үгэнд үндэслэн.) Зөв. Хэрвээ чи эдгээр зүйлийг Бурханы үгийн дагуу хэрхэн харахаа мэдэхгүй байвал хариугаа авах боломжийг эрэлхийлэх зуураа боломжтой үедээ өршөөж уучилж, дургүйцлээ дарж, буулт хийж, эгзэгтэй цагийг хүлээж л чадна—энэ бол чиний явах зам. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг бол хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж, өөрөөсөө “Энэ хүн надад яагаад ингэж хандаж байгаа юм бол? Яагаад надад ийм зүйл тохиолдов? Яагаад ийм үр дүнд хүрэв?” гэж асуух ёстой. Ийм зүйлсийг Бурханы үгийн дагуу харах ёстой. Юун түрүүнд хийх ёстой зүйл бол энэ асуудлыг Бурханаас хүлээн авч чаддаг байх, энэ нь Бурханаас ирсэн, чамд нэмэртэй, ашиг тустай зүйл мөн гэж идэвхтэйгээр хүлээн авах явдал юм. Энэ асуудлыг Бурханаас хүлээн авахын тулд чи эхлээд үүнийг Бурхан зохион байгуулж, захирч байгаа гэж авч үзэх ёстой. Нарны дор тохиолдож буй юм бүхэн, чиний мэдэрч чадах бүхэн, харж чадах бүхэн, сонсож чадах бүхэн—бүх зүйл Бурханы зөвшөөрлөөр тохиолддог. Чи энэ асуудлыг Бурханаас хүлээн авсныхаа дараа үүнийг Бурханы үгтэй харьцуулан шалгаж, тэр хүн чамайг гомдоох юу хэлж, юу хийснээс үл хамааран, мэдрэмж чинь цохилт амссан эсэх, ёс жудаг чинь гишгэлэгдсэн эсэхээс үл хамааран, энэ зүйлийг хийсэн хүн ямар хүн болохыг, энэ асуудлын мөн чанар юу болохыг олж мэд. Тухайн хүн хорон муу хүн үү, эгэл жирийн завхарсан хүн үү гэдгийг эхлээд хар, Бурханы үгийн дагуу хэн болохыг нь эхлээд ялган тань, дараа нь Бурханы үгийн дагуу энэ асуудлыг ялган таньж, авч үз. Эдгээр нь зөв алхмууд биш гэж үү? (Мөн.) Эхлээд энэ асуудлыг Бурханаас хүлээн авч, энэ асуудалтай холбоотой хүмүүсийг Бурханы үгийн дагуу харж, тэд эгэл жирийн ах эгч үү, хорон муу хүмүүс, антихристүүд, үл итгэгчид, муу ёрын сүнснүүд, бузар чөтгөрүүд, эсвэл агуу улаан лууны тагнуулууд уу гэдгийг, мөн тэдний хийсэн зүйл ерөнхийдөө завхралын илчлэл үү, эсвэл зориуд үймүүлж, саад хийх зорилготой ёрын муу үйл үү гэдгийг тодорхойл. Энэ бүхнийг Бурханы үгтэй харьцуулах замаар тодорхойлох ёстой. Аливааг Бурханы үгийн дагуу хэмжих нь хамгийн үнэн зөв, объектив арга зам юм. Бурханы үгийн дагуу хүмүүсийг ялган салгаж, асуудлуудыг шийдэх ёстой. “Энэ явдал миний мэдрэмжийг асар их шархлуулж, над дээр сүүдрээ тусгалаа. Гэхдээ ийм явдал тохиолдсон нь намайг амь руу ороход яаж босгон байгуулсан бэ? Бурханы хүсэл юу вэ?” гэж чи тунгаан бодох ёстой. Энэ нь чиний олж мэдэж, ойлгох ёстой асуудлын гол цэг рүү чамайг хөтөлнө—энэ нь зөв замыг дагах явдал юм. Чи Бурханы хүслийг эрж хайж, “Энэ явдал сэтгэл санаа, зүрхийг минь шархлууллаа. Би өвдөж, шаналж байгаа ч сөрөг болж, буруушааж болохгүй. Энэ явдал үнэндээ надад ашиг тустай эсэхийг Бурханы үгийн дагуу танин мэдэж, ялгаж, шийдэх нь хамгийн чухал. Хэрвээ энэ нь Бурханы сахилгажуулалтаас үүдэлтэй, амийн оролт болон өөрийгөө ойлгоход минь ашиг тустай бол би хүлээн авч, захирагдах ёстой; хэрвээ Сатаны уруу таталт бол Бурханд залбирч, үүнд ухаалгаар хандах учиртай” гэж бодох ёстой. Ийм маягаар эрж хайж, бодох нь эерэг оролт мөн үү? Хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж буй хэрэг мөн үү? (Мөн.) Дараа нь чи ямар ч асуудлыг шийдэж байсан, хүмүүстэй харилцахад чинь ямар ч асуудал тулгарсан, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг хайх ёстой. Энэ бүх цуврал арга хэмжээний зорилго юу вэ? Зорилго нь хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харах явдал, ингэснээр хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, байр суурь чинь шал өөр болох болно. Энэ нь өндрөөр үнэлүүлэхийн тулд сайн нэр хүнд олж, нэр нүүрээ хамгаалах, эсвэл улс орон, нийгэмд эв зохицлыг авчирч, улмаар эрх баригч ангийг сэтгэл хангалуун болгох зорилготой биш, харин Бурханы үг болон үнэнээр амьдарснаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бүтээгчийг алдаршуулах зорилготой. Ийм маягаар хэрэгжүүлснээр л чи Бурханы хүсэлд бүрэн нийцэж чадна. Тиймээс чи уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх үг хэллэгийг дагах шаардлагагүй. “Надад тийм асуудал тулгарах үед би ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэх үгийг хэрэгжүүлэх ёстой биш гэж үү? Хэрвээ би тэгж чадахгүй бол олон нийтийн санал бодол намайг юу гэж дүгнэх бол?” гэж бодох шаардлагагүй. Чи өөрийгөө хязгаарлаж, хянахын тулд ёс суртахууны ийм итгэл үнэмшлийг ашиглах шаардлагагүй. Харин оронд нь үнэнийг эрэлхийлдэг хүний үзэл бодлыг баримталж, үнэнийг эрэлхийл гэж Бурханы хэлсэн арга замын дагуу хүмүүс, зүйлсэд хандах ёстой. Энэ нь оршин тогтнолын цоо шинэ хэв маяг биш гэж үү? Энэ нь цоо шинэ амьдралыг үзэх үзэл, амьдралын зорилго биш гэж үү? (Мөн.) Чи хүмүүс, зүйлсийг ийм маягаар харах үедээ өөртөө “Хэрвээ би уужим сэтгэлтэй байж, хүмүүсийн дунд хөлөө олохыг хүсвэл энийг, эсвэл тэрийг хийх ёстой” гэж зориуд хэлэх шаардлагагүй, өөртөө тийм хатуу хандах хэрэггүй, өөрийнхөө хүслийн эсрэгээр амьдрах шаардлагагүй, хүн чанараа гажуудуулах шаардлагагүй. Харин ч Бурханаас ирсэн эдгээр орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг аяндаа, дуртайяа хүлээн авна. Тэгээд ч зогсохгүй бас урьдчилан тооцоолоогүй ашиг тус хүртэж чадна. Үзэн ядалтыг чинь төрүүлдэг зүйлстэй харьцахдаа чи Бурханы үгийн дагуу хүмүүсийн хэн болохыг ялган таньж, Бурханы үгийн дагуу тийм зүйлсийг ялган таньж, шийдвэрлэж сурсан байх болно. Хэсэг хугацааны туршлага, учрал тохиол, тэмцлийг туулсны дараа чи тийм зүйлстэй харьцах үнэн-зарчмыг олж, тийм хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй харьцахдаа ямар үнэн-зарчмыг ашиглахаа мэдсэн байх болно. Энэ нь зөв замыг дагаж буй хэрэг биш үү? Ийм маягаар, үнэнийг эрэлхийлэх замыг дагадаг учраас хүн чанар чинь сайжирсан байх болно, өөрөөр хэлбэл, чи Бурханы олон үгийг уншиж, Бурханы ажлыг бодитоор туулж, зарим үнэнийг ойлгож, Бурхан буюу Бүтээгчийн талаар зарим нэг бодитой ойлголтыг олж авсан учраас зүгээр л хүний мөс чанар, эрүүл ухаанаар амьдрахаа больж, ямар нэг зүйл тохиолдох үед зөвхөн мөс чанар, эрүүл ухаанд үндэслэсэн сэтгэлгээ, үзэл бодлоор үүнийг харахаа болино. Энэ нь гарцаагүй элбэг арвин ургац бөгөөд үүнээс чи үнэн, амийг хоёуланг нь олж авсан байх болно. Мөс чанар, эрүүл ухаандаа үндэслээд чи өөрт тулгарсан бүх асуудалтай нүүр тулж, шийдвэрлэхдээ Бурханы үг болон үнэнийг ашиглаж сурч, аажмаар Бурханы үгээр амьдарч эхэлнэ. Тийм хүмүүс ямархуу байдаг вэ? Тэд Бурханы хүсэлд нийцдэг үү? Тийм хүмүүс Бурханы шаардлагыг хангасан бүтээгдсэн зүйл болоход асар ойрхон байдаг бөгөөд ингэснээрээ Бурханы авралын ажлаас хүлээгдэж буй үр дүнд аажмаар хүрч чаддаг. Хүмүүс үнэнийг хүлээн авч, Бурханы үгээр амьдарч чадах үедээ өчүүхэн төдий ч зовлон шаналалгүйгээр ингэж амьдрах нь хэчнээн амар байх билээ. Гэхдээ уламжлалт соёлын боловсролыг хүлээн авсан хүмүүсийн хувьд тэдний хийдэг юм бүхэн өөрсдийнх нь хүслийн эсрэг, маш хоёр нүүртэй байдаг бөгөөд тэдний хүн чанараар илчлэгдсэн зүйл маш гажууд, хэвийн бус байдаг. Яагаад тэр вэ? Учир нь тэд бодож байгаа зүйлээ хэлдэггүй. “Боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэж амаараа хэлдэг ч зүрх сэтгэлдээ “Би чамтай тооцоо бодож дуусаагүй л байгаа. Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй” гэж хэлж байдаг—энэ нь тэдний хүслийн эсрэг байдаг биш гэж үү? (Тийм.) “Гажууд” гэдэг нь юу гэсэн үг вэ? Гаднаа тэд уудам сэтгэл, ёс суртахууны талаар л ярьдаг ч бусдын ар хударгаар садар самуун, дээрэм тонуул гэх мэтийн элдэв янзын муу юм хийдэг гэсэн үг. Уудам сэтгэл, ёс суртахууны талаарх энэ бүх өнгөн талын яриа нь ердөө л баг бөгөөд тэдний зүрх сэтгэл элдэв янзын ёрын муу, бүх төрлийн бузар санаа, үзэл бодлоор дүүрэн байдаг; энэ нь харьцуулшгүй бохир, туйлын жигшүүртэй, дорд сэтгэлгээтэй, ичгүүртэй байдаг. Гажуудсан гэдэг нь ийм утгатай. Орчин үеийн хэлээр гажиг байдлыг гажуудал гэж нэрлэдэг. Тэдгээр нь бүгд маш их гажуудсан байдаг ч бусдын өмнө тун аятайхан, хээнцэр чамин, хүмүүжилтэй, хүндтэй дүр эсгэдэг. Тэд үнэхээр ичгүүр сонжуургүй, маш ёрын муу! Хүмүүст Бурханы зааж өгсөн зам нь чамайг ингэж амьдруулахын төлөө биш, харин Бурханы өмнө ч бай, бусдын өмнө ч бай хийж байгаа юм бүхэндээ Бурханаас хүмүүст зааж өгсөн хэрэгжүүлэлтийн зөв зарчим болон замыг дагах боломж олгохын төлөө байдаг. Чи ашиг сонирхлыг чинь хохироох, өөрт таалагдахгүй, эсвэл бүр насан туршид чинь нөлөөлөх зүйлтэй тулгарлаа ч гэсэн эдгээр асуудалтай харьцахдаа зарчимтай байх ёстой. Жишээлбэл, чи жинхэнэ ах, эгч нарт хайраар хандаж, тэдэнд хүлээцтэй хандаж, тусалж, дэмжиж сурах ёстой. Тэгвэл Бурханы дайсан, антихристүүд, хорон муу хүмүүс, үл итгэгчид юм уу чуулганд шургалсан тагнуул, туршуулуудыг яах ёстой вэ? Чи тэднийг нэгмөсөн голох ёстой. Үйл явц нь ялган таньж, илчилж, үзэн ядаж, эцэст нь голох явдал юм. Бурханы гэрт захиргааны зарлиг, дүрэм журам байдаг. Антихристүүд, хорон муу хүмүүс, үл итгэгчид болон диавол, Сатан, муу ёрын сүнстэй адил төрлийн хүмүүсийн тухайд бол тэд үйлчлэл үзүүлэхийг хүсдэггүй учраас Бурханы гэрээс үүрд таслах ёстой. Тэгвэл Бурханы сонгосон хүмүүс тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? (Тэднийг голно.) Тийм ээ, та нар тэднийг голох ёстой, үүрд голох ёстой. Зарим хүн: “Голох гэдэг нь зүгээр л нэг үг. Чи тэднийг онолын хувьд голлоо гээд бодит амьдрал дээр үнэндээ үүнийгээ яаж хийх юм бэ?” гэдэг. Тэднийг эвлэршгүйгээр эсэргүүцэж болох уу? Өөрийгөө тэгж дэмий ядраах шаардлагагүй. Чи тэднийг эвлэршгүйгээр эсэргүүцэх шаардлагагүй, тэдэнтэй үхэн үхтлээ тэмцэх хэрэггүй, ар хударгаар нь хараах шаардлагагүй. Эдгээр зүйлийн алийг ч хийх хэрэггүй. Зүгээр л зүрх сэтгэлийнхээ угаас тэднээс холбоогоо тасалж, хэвийн нөхцөл байдалд тэдэнтэй харьцах хэрэггүй. Онцгой тохиолдолд, өөр сонголт байхгүй үед тэдэнтэй хэвийн ярилцаж болох ч боломж гармагц л тэднээс зайгаа барь, тэдний хэрэг явдалд битгий оролц. Энэ нь тэднийг чин сэтгэлийнхээ угаас голж, тэдэнд ах эгч мэт, эсвэл Бурханы гэр бүлийн гишүүн мэт хандахгүй, итгэгч мэт хандахгүй гэсэн үг юм. Бурхан болон үнэнийг үзэн яддаг, Бурханы ажлыг зориуд үймүүлж, саад болдог, эсвэл Бурханы ажлыг устгахаар оролддог хүмүүсийн тухайд бол чи тэднийг хараахын тулд Бурханд залбираад зогсохгүй, бас тэднийг үүрд хүлж, хязгаарлаж, нэгмөсөн голох ёстой. Ингэх нь Бурханы хүсэлтэй нийцэх үү? Энэ нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг. Энэ хүмүүстэй харьцахын тулд байр суурьтай, зарчимтай байх шаардлагатай. Байр суурьтай, зарчимтай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тэдний мөн чанарыг тодорхой харж, тэднийг хэзээ ч итгэгч гэж үзэхгүй, яавч ах, эгч гэж үзэхгүй гэсэн үг юм. Тэд бол диаволууд, тэд бол Сатан. Энэ нь тэднийг уучлах эсэх асуудал биш, харин тэднээс холбоогоо тасалж, тэднийг нэгмөсөн голох тухай асуудал юм. Энэ нь бүрэн үндэслэлтэй бөгөөд үнэнтэй нийцдэг. Зарим хүн: “Бурханд итгэдэг хүмүүс иймэрхүү юм хийх нь үнэхээр харгис хэрэг биш гэж үү?” гэдэг. (Тийм биш.) Байр суурьтай, зарчимтай байх гэдэг нь энэ юм. Бид Бурханы хэлсэн бүхнийг хийдэг. Бид Бурханы өршөөж уучил гэсэн хэнийг ч өршөөж уучилна, Бурханы жигш гэсэн хэнийг ч жигшинэ. Хуулийн эрин үед хууль, тушаалыг зөрчсөн хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүс чулуу шидэж хөнөөдөг байсан, харин өнөөдөр Хаанчлалын эрин үед Бурханд захиргааны зарлиг байдаг бөгөөд диавол болон Сатантай адил төрлийн хүмүүсийг л Бурхан цэвэрлэж, хөөдөг. Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг болон Бурханы гаргасан захиргааны зарлигийг хэрэгжүүлж, дуулгавартай дагах ёстой, тэдгээрийг зөрчиж, хүний үзэлд захирагдаж, нөлөөнд нь автаж болохгүй, шашны хүмүүст шүүгдэж, яллагдахаас айх ёсгүй. Бурханы үгийн дагуу үйлдэх нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл юм. Бурханы үг бол үнэн, харин хэчнээн сайхан сонсогдож байлаа ч хүний үг бол үнэн биш гэдэгт л цаг ямагт итгэ. Хүмүүст ийм итгэл байх ёстой. Хүмүүс Бурханд ингэж итгэх ёстой, бас ийм дуулгавартай хандлагатай байх ёстой. Энэ нь хандлагын асуудал юм.

Бид ёс суртахууны талаарх “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үг болон Бурханы үйлдлийн зарчмын талаар бараг ярьж дууслаа. Хүмүүст хохирол учруулдаг асуудлуудын тухайд гэвэл, хүмүүст Бурханы заасан, асуудлыг зохицуулах зарчмыг та нар одоо ойлгож авсан уу? (Тийм.) Өөрсдөд нь тулгарсан асуудалд адгуу зангаар хандахыг Бурхан хүмүүст зөвшөөрдөггүй, аливаа асуудалтай харьцахдаа хүний ёс суртахууны хэм хэмжээг ашиглахыг бүр ч зөвшөөрдөггүй. Бурхан хүмүүст ямар зарчмыг хэлсэн бэ? Хүмүүс ямар зарчмыг дагах ёстой вэ? (Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх.) Тийм ээ, Бурханы үг болон үнэний дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх. Юу ч тохиолдсон бай, үүнийг Бурханы үгийн дагуу шийдвэрлэх ёстой, учир нь бүх асуудал, бүх зүйлийн хувьд тохиолдож буй бүх зүйл, гарч ирсэн бүх хүн, хэрэг явдлын цаана үндсэн шалтгаан байдаг бөгөөд энэ бүхнийг Бурхан зохицуулж, захирдаг. Болж буй юм бүхний эцсийн үр дүн эерэг юм уу сөрөг байж болно, тэдгээрийн ялгаа нь хүмүүсийн эрэл хайгуул болон алхаж буй замаас хамаардаг. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу хэрэг явдалд хандахаар сонговол эцсийн үр дүн нь эерэг байна; харин чи махан биеийн арга зам, адгуу зан, хүмүүсээс үүдэлтэй янз бүрийн үг хэллэг, санаа, үзэл бодлоор тэдгээрт хандахаар сонговол эцсийн үр дүн нь гарцаагүй адгуу зан, сөрөг байдал байна. Адгуу зан, сөрөг байдлын зүйлс нь хүмүүсийн нэр төр, бие, сэтгэл, ашиг сонирхол гэх мэтийг хохироодог бол эцэстээ үзэн ядалт, хэзээ ч салж чадахааргүй сүүдрийг л хүмүүст үлдээнэ. Бурханы үгийг дагаснаар л өөрт тулгардаг янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлсийн шалтгааныг олох боломжтой, Бурханы үгийг дагаснаар л тийм хүмүүс, хэрэг явдал, зүйлсийн мөн чанарыг тодорхой харах боломжтой. Мэдээж Бурханы үгийг дагаснаар л хүмүүс бодит байдал дээр тулгардаг янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй холбоотой асуудлыг зөв зохицуулж, шийдвэрлэж чадна. Эцэстээ хүмүүс Бурханы бүрдүүлсэн бүх орчноос ашиг тус хүртэж, амь нь аажмаар өсөж, завхарсан зан чанар нь өөрчлөгдөхийн зэрэгцээ тэндээс амьдралын зөв зүг чиг, амьдралыг үзэх зөв үзэл, оршин тогтнолын зөв хэв маяг, эрэлхийлэх зөв зорилго болон замыг олж авна. Бид ёс суртахууны талаарх “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх үгийн талаар үндсэндээ нөхөрлөж дууслаа. Энэ үг нь зарим талаар өнгөцхөн боловч үнэний дагуу задлан шинжлэх үед мөн чанар нь тийм ч энгийн биш. Энэ талаар хүмүүс юу хийх ёстой, ийм нөхцөл байдалд хэрхэн хандах тухайд бол энэ нь бүр ч энгийн биш. Энэ нь хүмүүс үнэнийг эрж хайж, эрэлхийлж чадах эсэхтэй холбоотой, мэдээж бас хүмүүсийн зан чанарын өөрчлөлт, хүмүүсийн авралтай бүр ч их холбоотой. Тиймээс эдгээр асуудал энгийн ч бай, ээдрээтэй ч бай, өнгөц ч бай, гүн гүнзгий ч бай, тэдгээрт зөв зүйтэй, нухацтай хандах ёстой. Хүмүүсийн зан чанарын өөрчлөлттэй холбоотой, эсвэл хүмүүсийн авралтай холбоотой юу ч шалихгүй асуудал биш, бүгд чухал, ач холбогдолтой юм. Үүнээс хойш, өдөр тутмын амьдралдаа та нар өөрсдийн бодол санаа, ухамсарт байгаа уламжлалт соёлын ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэг, үзэл бодлыг ухан гаргаж, Бурханы үгийн дагуу задлан шинжилж, үнэндээ яг юу болохыг нь ялган танина гэж Би найдаж байна, ингэснээр та нар тэдгээрийг аажмаар ойлгож, шийдвэрлэж, амьдралдаа цоо шинэ чиглэл, зорилготой болж, оршин тогтнох хэв маягаа бүрэн өөрчилж чадна. За, өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая. Баяртай!

2022 оны 4 дүгээр сарын 23

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (8)

Дараах: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (10)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх