Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (8)

Өнгөрсөн удаад бид уламжлалт соёл дахь ёс суртахууны тухай дөрвөн үгийн талаар нөхөрлөсөн. Ямар үг байсныг Надад хэл дээ. (“Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, “Бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосол”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой”, “Худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй.”) Үг тус бүр дээр юуг задлан шинжилж, ойлгох ёстой талаар та нар тодорхой ойлгосон уу? Уламжлалт соёл дахь үг бүр нь хүмүүсийн бодит амьдрал, зан байдалтай нягт холбоотой байдаг. Уламжлалт соёлын эдгээр үг нь хүмүүсийн бодит амьдрал, зан байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь эргэлзээгүй. Хүмүүсийн бодит амьдрал дээрх үг, үйлдэл, зан байдлын зарчим нь үндсэндээ эдгээр үг, уламжлалт соёлын үзэл бодлоос урган гардаг. Уламжлалт соёл хүмүүст нэлээд гүн гүнзгий нөлөөлж, шингэдэг нь тодорхой. Намайг сүүлчийн цуглаан дээр нөхөрлөж дууссаны дараа та нар цааш нь тунгаан бодож, бие биетэйгээ нөхөрлөсөн үү? (Бид нөхөрлөж, ёс суртахууны тухай энэ үгсийг бага зэрэг ойлгож, ийм зүйлийн талаарх үзэл бодол, харах өнцгөө жаахан өөрчилж чадсан ч бүрэн ойлгоогүй хэвээр байгаа.) Бүрэн ойлгохын тулд нэг талаас Миний нөхөрлөсөн зүйлд тулгуурлан ойлгох ёстой; нөгөө талаас бодит амьдрал дээрх өөрийн үзэл бодол, мөн ямар нэг зүйл чамд тохиолдох үед үүсдэг бодол санаа, үйлдэлд тулгуурлан ойлгох ёстой. Зөвхөн номлол сонсох нь хангалттай биш. Номлол сонсохын зорилго нь бодит амьдрал дээрх сөрөг зүйлсийг танин мэдэж, сөрөг зүйлсийг илүү үнэн зөв ялган таньж, улмаар эерэг зүйлсийг ухан ойлгож, тэдгээрийн талаар цэвэр ойлголттой болж чадах явдал, ингэснээр Бурханы үг бодит амьдрал дээр хүний зан авир, үйл хөдлөлийн зарчим болж чадна. Энэ сөрөг зүйлсийг ялган таньснаар нэг талаар хүмүүсийн зан авир, үйл хөдлөлийг засаж залруулдаг болохоор хүмүүсийн эндүү ташаа санаа бодол, үзэл бодол, аливаа зүйл болон үйл явдалд хандах хандлагыг засаж чаддаг; түүнээс гадна, энэ нь хүмүүст аливаа хүн болон зүйлийн талаарх үзэл бодол, түүнчлэн зан авир, үйл хөдлөлдөө зөв арга зам, арга барил, хэрэгжүүлэлтийн үнэн зөв зарчмыг хэвшүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол ёс суртахууны талаарх эдгээр үгийг задлан шинжилж, нөхөрлөсний зорилго, зорьсон үр дүн юм.

Бид хоёр ч удаа Хятадын уламжлалт соёл дахь ёс суртахууны тухай үгийн талаар нөхөрлөсөн, энэ нь үндсэндээ нийгмийн томоохон хүрээнд бий болсон, хүмүүсийн ёс суртахуунд тавигдах шаардлага юм. Хувь хүний түвшинд бол эдгээр үг нь хүмүүсийн зан авирыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, зохицуулж чадна; өргөн хүрээнд авч үзвэл энэ нь нийгмийн сайхан уур амьсгалыг бий болгох, мэдээж эрх баригчдад ард түмнийг илүү сайн захирах боломж олгох зорилготой. Ард түмэн өөрсдийн гэсэн үзэл бодолтой, чөлөөтэй сэтгэж, биеэ авч явах ёс суртахууны стандартыг чөлөөтэй эрэлхийлж чаддаг бол, эсвэл үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийнхөө үзэл бодлоор амьдарч, өөрсдийнхөөрөө биеэ авч явж, аливаа зүйлс, хүмүүс, амьдарч буй нийгэм, улс орондоо өөрсдийнхөөрөө хандаж чаддаг бол энэ нь мэдээж эрх баригчдын хувьд сайн зүйл биш, сайны дохио биш, учир нь энэ нь тэдний ноёрхлын байр сууринд шууд заналхийлдэг. Товчхондоо ёс суртахуун номлогч, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гэгддэг хүмүүс эрх баригчдад таалагдах, ая тал засахын тулд ёс cуртахууны эдгээр үгийг дэвшүүлдэг бөгөөд энэ үзэл санаа, онол болон алдар нэр, нэр хүндээ ашиглан эрх баригчдад үйлчилж чадна гэдгээ харуулах зорилготой. Үндсэндээ бидний нөхөрлөсөн ёс суртахууны тухай бүх үг ийм уг чанартай; эдгээр нь хүмүүсийн бодол санаа, ёс суртахууны зан байдал, аливаа зүйлийг үзэх үзэл бодлыг хүмүүсийн арай сайн, илүү эерэг, эрхэм гэж боддог ёс суртахууны хүрээнд хязгаарласнаар хүмүүс хоорондын зөрчилдөөнийг багасгаж, эв найртай харилцааг бий болгож, амгалан тайван байдлыг үүсгэж, улмаар эрх баригчдад ард түмэнд ноёрхлоо тогтооход нь тус болж, цаашлаад эрх баригч ангийн байр суурийг бэхжүүлж, нийгмийн эв найрамдал, тогтвортой байдлыг хадгалах зорилготойгоос хэтрэхгүй. Ийнхүү ёс суртахууны стандартыг дэвшүүлсэн энэ хүмүүс хүссэн бүхнээ авч, эрх баригч ангид үнэлэгдэж, чухал байр сууринд томилогдсон. Энэ бол тэдний хүсэн эрмэлзэж, мөрөөдөж байсан карьерын зам бөгөөд тэд өндөр албан тушаалтан байж чадахгүй ч ядаж л үеийн үед дурсагдаж, түүхэнд үлдэнэ. Бодоод үз дээ, ёс суртахууны эдгээр үгийг дэвшүүлсэн хүмүүсийн хэнийг нь энэ нийгэм хүндлэхгүй байна вэ? Хэнийг нь хүн төрөлхтөн бишрэхгүй байна вэ? Өнөөдөр ч гэсэн Хятадын ард түмний дунд Күнз, Мэнз, Лаоз, Хань Фэйзи зэрэг сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, ёс суртахууны номлогч гэгддэг энэ хүмүүс алдартай хэвээр, өндрөөр үнэлэгдэж, хүндлэгдсээр байна. Мэдээж бид ёс суртахууны тухай хязгаарлагдмал цөөн хэдэн үгийг жагсаасан бөгөөд өгөгдсөн жишээнүүд нь зүгээр л илүү төлөөлөх жишээнүүд юм. Ёс суртахууны тухай эдгээр үг олон хүний амнаас гардаг ч алдартан гэгч энэ хүмүүсийн дэвшүүлж буй санаа, үзэл бодол нь эрх баригчид болон эрх баригч ангийн хүсэлд бүрэн нийцдэг бөгөөд тэдний засаглалын бүх үзэл баримтлал, гол санаа нь адилхан байдаг: Хүмүүсийн даган мөрдөх зан авир, үйл хөдлөлийн ёс суртахууны хэм хэмжээг боловсруулж, улмаар тэд биеэ зөв авч явж, нийгэм, улс орондоо даруухнаар хувь нэмрээ оруулж, бусад хүмүүсийн дунд даруу төлөв амьдрах явдал—үндсэндээ ийм л байдаг. Ёс суртахууны талаарх эдгээр үг нь аль хаант засаглал, ямар хүнээс гаралтай байх нь хамаагүй, санаа бодол, үзэл бодол нь эрх баригч ангид үйлчилж, хүн төрөлхтнийг төөрөлдүүлж, удирдах гэсэн ижилхэн зорилготой.

Бид ёс суртахууны тухай найман үгийг аль хэдийн нөхөрлөсөн. Энэ найман үгийн уг чанар нь үндсэндээ хүмүүс аминч эрмэлзэл, өөрийнхөө хүслээс татгалзаж, харин нийгэм, хүн төрөлхтөн, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхийг шаарддаг. Жишээлбэл, “Бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосол”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой”, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх мэт ёс суртахууны талаарх үгийг ямар бүлэгт хандан дэвшүүлсэн байх нь хамаагүй, бүгд л биеэ барих, хүсэл эрмэлзэл, ёс суртахуунгүй үйлдлээ хазаарлах, үзэл суртал болон ёс суртахууны эерэг үзэл бодол баримтлахыг хүмүүсээс шаарддаг. Эдгээр үг нь хүн төрөлхтөнд хэр их нөлөөлөх, тэр нөлөөлөл нь эерэг эсвэл сөрөг байх нь хамаагүй, ерөнхийдөө ёс суртахууны номлогч гэгддэг энэ хүмүүсийн зорилго нь иймэрхүү үг дэвшүүлснээр хүний ёс суртахууны зан байдлыг хязгаарлаж, зохицуулахын төлөө байдаг, ингэснээр хүмүүс хэрхэн биеэ авч явах, хэрхэн үйлдэх, хүн болон юмсыг хэрхэн авч үзэх, нийгэм болон улс орноо хэрхэн ойлгох талаар үндсэн хэм хэмжээтэй болдог. Эерэг талаас нь харвал эдгээр ёс суртахууны үгийг зохиосон нь тодорхой хэмжээнд хүн төрөлхтний ёс суртахууны үйлдлийг хязгаарлаж, зохицуулах үүрэг гүйцэтгэсэн ч бодит баримтуудаас харвал хүмүүсийг ямар нэгэн хуурамч, далд санаа, үзэл бодол өвөрлөхөд хүргэж, эдгээр уламжлалт соёлын нөлөөнд автаж, хүмүүжсэн хүмүүсийг илүү зальжин, ов мэхтэй, дүр эсгэхдээ илүү сайн, бодол санаандаа улам хоригдмол болгодог. Уламжлалт соёлын нөлөө, хүмүүжлээс болж хүмүүс уламжлалт соёлын эдгээр эндүү ташаа үзэл бодол, үгийг аажмаар эерэг зүйл мэтээр хүлээн авч, хүмүүсийг төөрөлдүүлсэн эдгээр алдартан, агуу хүмүүсийг гэгээнтэн гэж тахин шүтдэг. Хүмүүс төөрөлдөхөд оюун ухаан нь будилж, хөшүүн, мулгуу болдог. Тэд хэвийн хүн чанар гэж юу болох, хэвийн хүн чанартай хүмүүс юуг эрэлхийлж, юуг даган мөрдөх ёстойг мэддэггүй. Тэд энэ ертөнцөд хүмүүс хэрхэн амьдрах ёстой, оршин тогтнолын ямар хэв маяг, дүрмийг баримтлах ёстойг мэддэггүй, хүний оршин тогтнолын зөв зохистой зорилго юу болохыг бүр ч мэддэггүй. Уламжлалт соёлын нөлөөлөл, хүмүүжил, бүр хязгаарлалтаас болж Бурханаас ирсэн эерэг зүйлс, шаардлага, дүрэм журам нь дарагдсаар ирсэн. Энэ утгаараа уламжлалт соёл дахь ёс суртахууны тухай янз бүрийн үг нь өргөн хүрээнд хүмүүсийн сэтгэлгээг ихээхэн төөрөлдүүлж, нөлөөлж, бодлыг нь хорьж, буруу замаар оруулж, амьдралын зөв замаас, Бурханы шаардлагаас улам холдоход хүргэдэг. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёл дахь ёс суртахууны янз бүрийн үзэл санаа, үзэл бодол чамд гүн гүнзгий нөлөөлж, түүгээр удаан хугацаанд хүмүүжих тусам хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой бодол санаа, хүсэл эрмэлзэл, эрэлхийлэх зорилго, оршин тогтнолын дүрэм журам болон хүмүүсээс Бурханы шаарддаг стандартаас улам бүр холддог. Уламжлалт соёлын эдгээр үзэл санаагаар халдварлагдаж, үнэмшиж, хүмүүжсэний дараа хүмүүс үүнийг хэм хэмжээ болгож, тэр ч байтугай үнэн гэж үзэж, хүн, юмсыг харах, биеэ авч явах, үйлдэх шалгуур гэж үздэг. Хүмүүс эдгээр зүйл нь зөв эсэх талаар бодохоо, эсвэл эргэлзэхээ больдог, мөн хэрхэн амьдрах ёстой тухайгаа бодохдоо нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх уламжлалт соёлын янз бүрийн үгээс хэтэрдэггүй. Хүмүүс үүнийг мэддэг ч үгүй, энэ тухай боддог ч үгүй. Яагаад энэ тухай боддоггүй юм бэ? Учир нь хүмүүсийн бодол санааг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлыг номлодог ёс суртахууны эдгээр бичвэр дүүргэж, эзэлсэн байдаг. Олон хүн жинхэнэ Бурханд итгэж, Библи уншдаг ч Бурханы үг болон үнэнийг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлаас үүдэлтэй ёс суртахууны олон үгтэй андуурсаар байдаг. Тэр ч байтугай зарим хүн уламжлалт соёл дахь ийм олон үгийг эерэг зүйлсийн бичвэр гэж үзээд, үнэн гэж дамжуулж, номлож, сурталчилж, бусдад зааж сургах арга зам болгон эш татахдаа тулдаг. Энэ бол маш ноцтой асуудал; энэ бол Бурханы харахыг хүсдэггүй зүйл, Бурханы жигшдэг зүйл. Тэгэхээр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авдаг бүх хүн уламжлалт соёл дахь зүйлсийг нэвт харж, тодорхой ялгаж чадах уу? Тэгэх албагүй. Одоо ч гэсэн уламжлалт соёлыг нэлээд шүтэж, сайшаадаг хүмүүс байдаг байж таарна. Хэрэв эдгээр сатанлаг хорыг бүрэн арилгахгүй бол хүмүүст үнэнийг ойлгож, олж авахад хэцүү байх болно. Бурханы сонгосон хүмүүс нэг баримтыг нэвт шувт харах ёстой: Бурханы үг бол Бурханы үг, үнэн бол үнэн, хүний үг бол хүний үг. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал бол хүний үг, уламжлалт соёл бол хүний үг. Хүний үг хэзээ ч үнэн биш, хэзээ ч үнэн болохгүй. Энэ бол баримт. Хүмүүс нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлыг бодол санаа, үзэл бодолдоо хэчнээн их тодорхойлсон ч энэ нь Бурханы үгийг орлож чадахгүй; хүн төрөлхтний оршин тогтнолын олон мянган жилийн хугацаанд ийм үнэт зүйлсийг хэчнээн зөв болохыг баталж, баталгаажуулсан ч тэдгээр нь Бурханы үг болж, Бурханы үгийг орлож чадахгүй, тэдгээрийг Бурханы үгтэй андуурч бүр ч болохгүй. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдалтай холбоотой үгс нь хүмүүсийн мөс чанар, эрүүл ухаанд нийцлээ ч гэсэн тэдгээр нь Бурханы үг биш, Бурханы үгийг орлож ч чадахгүй, үнэн гэж хэлж бүр ч болохгүй. Уламжлалт соёл дахь нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх үг, шаардлага нь зөвхөн нийгэм, эрх баригч ангид үйлчилдэг. Эдгээр үг, шаардлага нь эрх баригч ангийн хүчийг тогтворжуулахад чиглэсэн илүү сайн нийгмийн уур амьсгалыг бий болгохын тулд хүмүүсийн зан байдлыг хязгаарлах, зохицуулах л зорилготой. Мэдээж нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсийг хэчнээн сайн дагаж мөрдсөн ч чи үнэнийг ойлгож чадахгүй, Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй, эцэст нь шаардлага хангасан бүтээгдсэн зүйл ч болохгүй. Эдгээр зүйлийг хэчнээн сайн дагаж мөрдсөн ч хэрэв үнэнийг ойлгодоггүй бол чи үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэж чадахгүй. Тэгвэл чи Бурханы нүдэнд хэн болох вэ? Чи Сатанд харьяалагддаг, үл итгэгч хэвээр байх болно. Ёс суртахуун сайтай, өндөр ёс зүйтэй гэх хүнд хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан байгаа юу? Тэд үнэнийг үнэхээр хүлээн авч чадах уу? Тэд Бурханд итгэж, Бурханыг дагаж чадах уу? Яасан ч үгүй! Учир нь тэдний шүтдэг зүйл Сатан, диавол, дүр эсгэсэн гэгээнтнүүд, хуурамч ариун хүмүүс юм. Зүрх сэтгэл, яс махныхаа гүнд тэд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Тиймээс тэд Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дайсагнадаг хүмүүс байж таарна. Диавол Сатаныг шүтдэг хүмүүс бол хамгийн биеэ тоосон, ихэрхүү, эрүүл ухаангүй хүмүүс—яс мах нь сатанлаг хор, сатанлаг тэрс үзэл, төөрөгдлөөр дүүрсэн хүн төрөлхтний доройтмол хүмүүс юм. Тэд Бурханы үг болон үнэнийг хармагцаа нүд нь улайж, уурлан хилэгнэж, диаволын үзэшгүй муухай царайг илчилдэг. Иймээс уламжлалт соёлыг хүндэлж, нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэх зэрэг ийм уламжлалт төөрөгдөлд сохроор итгэдэг хүмүүс үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Тэдэнд хэвийн хүн чанарын эрүүл ухаан огт байхгүй бөгөөд үнэнийг хэзээ ч хүлээн авахгүй. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх уламжлалт соёл, ёс суртахууны үгс нь үнэнтэй, Бурханы үгтэй огт нийцдэггүй. Хүмүүс энэ үнэт зүйлсийг хэчнээн нягт нямбай хэрэгжүүлж, хэчнээн сайн баримталлаа ч энэ нь хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай адилгүй. Учир нь хүмүүс завхарсан зан чанартай. Энэ бол бодит баримт. Тэд янз бүрийн сатанлаг сургаалаар дүүрэн бөгөөд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүмүүсийн уг чанар-мөн чанар болсон. Чи тэдгээрийг хэчнээн сайхан сонсогдохоор хэлж, хэл яриа чинь сүрлэг, онол чинь хэчнээн агуу байсан ч ёс суртахууны тухай уламжлалт соёлын эдгээр үгийг хэрэгжүүлэх боломжгүй. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал зэрэг үнэт зүйлс дээр тулгуурлаж гаргасан бүх дүрэм журмыг дагаж мөрдсөн ч гэсэн чи гаднаа биеэ сайн авч явахаас цаашгүй. Харин Бурханд итгэх, Бурханыг дагах, үүргээ гүйцэтгэх, Бурханыг дуулгавартай дагах, түүнчлэн Бурхан болон үнэнд хандах хандлага, үзэл бодлын чинь тухайд гэвэл уламжлалт соёлын энэ үнэт зүйлс ямар ч нэмэргүй. Тэдгээр нь тэрслүү байдлыг чинь захирч, Бурханы талаарх үзлийг чинь өөрчилж чадахгүй, хүмүүсийн завхарсан зан чанарыг засаж ч чадахгүй, үүргээ гүйцэтгэхдээ хүмүүс хайнга, хааш яаш ханддаг асуудлыг шийдвэрлэж бүр ч чадахгүй. Эдгээр үнэт зүйл нь хүмүүсийн завхарсан зан байдлыг хязгаарлахад ямар ч тус нэмэргүй бөгөөд үндсэндээ хүмүүсийг хэвийн хүн чанарыг амьдран харуулахад хүргэж чаддаггүй.

Ихэнх хүн Бурханд дөнгөж итгэж эхэлж байхдаа Бурханд итгэх нь маш энгийн гэж боддог. Тэд Бурханд итгэж, Бурханыг дагах нь тэвчээртэй, хүлээцтэй байж сурах, өглөг өгч, бусдад туслахад бэлэн байх, үг яриа, үйлдэлдээ хянамгай байж, хэт биеэ тоосон зан гаргахгүй, эсвэл бусдад хэт хатуу хандахгүй байх явдал гэж боддог. Ийм маягаар биеэ авч явах юм бол Бурханы сэтгэл хангалуун байж, тэд үүргээ гүйцэтгэж байхдаа засалт, харьцалт туулахгүй, удирдагч юм уу ажилтан бол солигдож, халагдахгүй бөгөөд баталгаатай аврагдана гэж боддог. Бурханд итгэх нь үнэхээр ийм энгийн асуудал гэж үү? (Үгүй.) Ийм үзэл бодолтой цөөнгүй хүн байдаг ч эцэстээ тэдний үзэл санаа, үзэл бодол, амьдрал дээр биеэ авч явах байдал нь бүгд бүтэлгүйтлээр төгсдөг. Эцэст нь орчлон ертөнц дэх өөрийн байрыг мэддэггүй зарим хүн “Би хүн байж чадсангүй!” гэх ганц өгүүлбэрээр бүх зүйлийг дүгнэдэг. Тэд биеэ хүн шиг авч явах гэдгийг нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсийг баримтлах явдал гэж боддог. Гэхдээ үүнийг биеэ хүн шиг авч явах явдал гэж хэлж болох уу? Энэ бол биеэ хүн шиг авч явах явдал биш; харин чөтгөрийн зан байдал юм. “Би хүн байж чадсангүй” гэж хэлдэг хүмүүсээс Би “Чи биеэ хүн шиг авч явсан гэж үү? Биеэ хүн шиг авч явах гэж оролдоо ч үгүй хэр нь яаж өөрийгөө ‘Би хүн байж чадсангүй’ гэж хэлж чадаж байна аа?” гэж асууна. Энэ нь нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэх мэт уламжлалт соёлын үнэт зүйлс хүмүүс дээр чиг үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа явдал болохоос, чи биеэ хүн шиг авч явж чадаагүй явдал биш. Хүмүүс Бурханы гэрт үүргээ гүйцэтгэхэд нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал зэрэг эдгээр зүйл огт хэрэггүй, ямар ч ашиггүй. Нэг л мэдэхэд хүмүүс “Өө, нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал ямар ч нэмэргүй! Биеэ авч явах нь энгийн, Бурханд итгэх ч бас маш энгийн, тийм ч төвөгтэй биш гэж би боддог байсан. Бурханд итгэхийг хэтэрхий энгийнээр бодож байснаа би одоо л ухаарч байна” гэсэн дүгнэлтэд эцэст нь хүрдэг. Тэд удаан хугацааны турш номлол сонссоныхоо дараа хүмүүс үнэнийг ойлгохгүй байж болохгүй гэдгийг ухаардаг. Хэрэв хүмүүс үнэний зарим талыг ойлгодоггүй бол тэр талаар алдаа гаргаж, харьцалт, бүтэлгүйтэл, шүүлт, гэсгээлт туулах магадлалтай. Өмнө нь зөв, сайн, эерэг, эрхэм гэж үздэг байсан зүйлс нь үнэний өмнө өчүүхэн, үнэ цэнгүй болдог. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын талаарх янз бүрийн бүх үг нь хүмүүсийн бодол санаа, үзэл бодол, түүнчлэн үйл хэргээ явуулах арга зам, арга хэрэгсэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын ажил байгаагүй, хүн төрөлхтөн Сатаны эрхшээл дор үргэлжлүүлэн амьдарсаар байсан бол харьцангуй эерэг зүйлс болох нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал нь хүмүүсийн бодол санаа, нийгмийн уур амьсгал, нийгмийн орчинд жаахан эерэг үүрэг гүйцэтгэнэ. Ядаж л тэдгээр зүйл хүмүүсийг муу зүйл хийх, аллага үйлдэх, гал тавих, хүчиндэх, дээрэмдэх зэрэгт хүргэдэггүй. Гэсэн хэдий ч хүмүүсийг аврах Бурханы ажлын тухайд—нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал—эдгээр зүйлийн аль нь ч хүн төрөлхтөнд Бурханы өгөхийг хүсдэг үнэн, зам эсвэл амьтай холбоогүй. Үүгээр ч зогсохгүй, нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсээр дэмжигдсэн янз бүрийн үзэл санаа, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвт тавигдах шаардлага, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвт үзүүлэх нөлөөлөл, хязгаарлалтыг харвал эдгээрийн аль нь ч хүмүүсийг Бурхан руу эргэн очиход хөтлөх, эсвэл амьдралын зөв замд чиглүүлэх үүрэг гүйцэтгээгүй. Харин үнэнийг эрэлхийлж, хүлээн авахад нь хүмүүст томоохон саад тотгор болсон. Өмнө нь бидний нөхөрлөж, задлан шинжилсэн ёс суртахууны тухай үгс—олсон мөнгөө халааслах хэрэггүй; бусдад туслаад таашаал ав; өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд; үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул; сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой; бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосол, эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой; худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй—эдгээрийг бид үндсэндээ нөхөрлөлөөрөө тодорхой болгосон бөгөөд хүн бүр ядаж ерөнхий утгыг нь ойлгодог. Үнэн хэрэгтээ эдгээр үгтэй хамаатай ёс суртахууны аль ч тал нь хүмүүсийн сэтгэлгээг хорьдог. Хэрэв ийм зүйлсийг ялган таньж чадахгүй, эдгээр үгийн мөн чанарыг сайн ойлгож чадахгүй, эдгээр алдаатай үзэл бодлоо өөрчлөхгүй бол чи ёс суртахууны зан төлөвийн тухай эдгээр үгийг орхиж ч чадахгүй, нөлөөллөөс нь ангижирч ч чадахгүй. Хэрэв чи эдгээр зүйлийг орхиж чадахгүй бол Бурханаас ирэх үнэн, Бурханы үгийн шалгуур, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвийн талаарх Бүтээгчийн тодорхой шаардлагуудыг хүлээн авахад хэцүү байх бөгөөд Бурханы үгийг үнэний зарчим, шалгуур болгон мөрдөж, хэрэгжүүлэхэд хэцүү байх болно. Энэ ноцтой асуудал биш үү?

Өнөөдөр нөхөрлөлөө үргэлжлүүлж, ёс суртахууны зан төлөвийн талаарх дараагийн үгийг задлан шинжилцгээе: “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил.” Энэ нь хүмүүст Сатаны суулгасан бусадтай харилцах арга барилыг дүрсэлдэг. Бусадтай харилцахдаа бага зэрэг хөдлөх зай үлдээх ёстой гэсэн үг юм. Бусдад хэтэрхий хатуу хандах ёсгүй, урьдын алдааг нь сөхөж болохгүй, нэр хүндийг нь хадгалах ёстой, тэдэнтэй тогтоосон сайхан харилцаандаа сэв суулгаж болохгүй, тэдэнд өршөөнгүй хандах ёстой гэх мэт. Ёс суртахууны тухай энэхүү үг нь үндсэндээ хүмүүсийн хоорондох харилцааг журамласан нэг төрлийн амьдралын гүн ухааныг дүрсэлдэг. “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог” гэсэн амьдралын гүн ухааны нэг үг байдаг. Энэ нь найрсаг харилцаагаа хадгалахын тулд найзынхаа асуудлыг тодорхой харж байсан ч гэсэн тэр талаар амаа хамхих ёстой—хүмүүсийн нүүр лүү алгадахгүй, дутагдлыг нь илчлэхгүй байх зарчмыг баримтлах ёстой гэсэн үг юм. Тэд бие биеэ мэхэлж, нэг нэгнээсээ нууцалж, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийж, нэг нь нөгөөгөө ямар хүн болохыг тов тодорхой мэдэж байгаа хэр нь ил тод хэлдэггүй, харин найрсаг харилцаагаа хадгалж үлдэхийн тулд зальжин арга хэрэглэдэг. Хүн яагаад ийм харилцаагаа хадгалж үлдэхийг хүсдэг юм бол? Энэ нийгэмд, бүлэг дотроо дайсантай болж, өөрийгөө байнгын аюултай нөхцөл байдалд оруулахыг хүсэхгүйд учир нь байгаа юм. Хэн нэгний дутагдлыг нь илчилж, гомдоосны дараа тэр хүн чиний дайсан болж, чамд хор хүргэхийг мэдэх учраас, мөн өөрийгөө ийм нөхцөл байдалд оруулахыг хүсэхгүй учраас чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх амьдралын гүн ухааны үгийг хэрэглэдэг. Үүнийг харгалзан үзвэл, ийм харилцаатай хоёр хүнийг жинхэнэ найзууд гэж тооцох уу? (Үгүй.) Тэд жинхэнэ найзууд биш, бие биеийнхээ итгэлт хүн бүр ч биш. Тэгвэл энэ нь яг ямар харилцаа вэ? Энэ нь нийгмийн суурь харилцаа мөн биз дээ? (Мөн.) Нийгмийн ийм харилцаанд хүмүүс мэдрэмжээ хуваалцаж, чин сэтгэлээсээ ярилцаж чаддаггүй, хэлэхийг хүссэн зүйлээ ч хэлдэггүй. Зүрх сэтгэлдээ байгаа зүйл, бусдаас олж харсан асуудал, эсвэл бусдад тустай үг хэлж ч чаддаггүй. Харин оронд нь тэд бусдын ивээлийг алдахгүйн тулд сайхан зүйлийг сонгож хэлдэг. Бусдыг өөрсдөд нь дайсагнах вий гэсэндээ тэд үнэнийг хэлж зүрхэлдэггүй, зарчмыг баримталдаггүй. Хэн ч өөрт нь заналхийлэхгүй бол тэр хүн харьцангуй тайван, амар амгалан амьдрах биш үү? Хүмүүс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг үгийг сурталчилдгийн зорилго энэ мөн биз дээ? (Мөн.) Энэ бол сэрэмжилсэн шинжтэй, өөрийгөө хамгаалж үлдэх зорилготой, оршин тогтнох зальжин, хуурамч арга зам гэдэг нь тодорхой. Ингэж амьдардаг хүмүүс юу дуртайгаа ярьж чадах итгэлт хүн, дотнын анд нөхөдгүй байдаг. Тэд бие биеэсээ сэрэмжилж, тооцоотой хандаж, стратеги гаргаж, дор бүрнээ тэр харилцаанаас хэрэгтэй зүйлээ авч байдаг. Тийм биш гэж үү? Угтаа бол “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг нь бусдын дургүйг хүргэж, дайсантай болохгүй байх, хэн нэгнийг гомдоохгүй байснаар өөрийгөө хамгаалах зорилготой. Энэ бол өөрийгөө шархлуулахгүйн тулд хүний хэрэглэдэг арга, техник юм. Мөн чанарынх нь энэ хэдэн талаас харахад “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэсэн хүмүүсийн ёс суртахууны шаардлага нь эрхэм үг мөн үү? Энэ нь эерэг үг үү? (Үгүй.) Тэгвэл энэ нь хүмүүст юу зааж сургадаг вэ? Чи хэнийг ч гомдоож, шархлуулах ёсгүй, эс бөгөөс эцэст нь чи л шархална гэдгийг, мөн хэнд ч итгэж болохгүй гэдгийг заадаг. Хэрвээ чи аль нэг сайн найзаа гомдоовол үерхэл нөхөрлөл чинь чимээгүйхэн өөрчлөгдөж эхэлнэ: Тэд чиний дотнын, сайн найз байснаа танихгүй хүн, эсвэл дайсан чинь болно. Хүмүүст ингэж авирлахыг заагаад ямар асуудлыг шийдвэрлэж чадах вэ? Ийм маягаар авирлаад дайсантай болохгүй, тэр ч байтугай дайснаа хэдээр цөөллөө ч гэсэн, ингэлээ гээд хүмүүс чамайг биширч, сайшааж, үргэлж анд найз хэвээр байх уу? Энэ нь ёс суртахууны стандартад бүрэн нийцдэг үү? Сайндаа л энэ нь амьдралын гүн ухаанаас хэтрэхгүй. Ийм үг, хэрэгжүүлэлтийг баримтлах нь ёс суртахуун сайтайд тооцогдох уу? Огтхон ч үгүй. Зарим эцэг эх үр хүүхдүүддээ ингэж зааж сургадаг. Хүүхэд нь хаа нэгтээ явж байгаад зодуулчихвал тэд хүүхдэдээ “Дорой амьтан. Яагаад зодолдоогүй юм бэ? Чамайг цохих юм бол зүгээр л өшиглө!” гэж хэлдэг. Энэ нь зөв үү? (Үгүй.) Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Өдөөн хатгах гэж нэрлэдэг. Өдөөн хатгахын зорилго юу вэ? Хохирлоос зайлсхийж, бусдыг завших. Хэрвээ хүн чамайг цохих юм бол сайндаа л хоёр өдөр өвдөнө; харин чи түүнийг өшиглөвөл үр дагавар нь бүр ч ноцтой байх бус уу? Хэн ийм үр дүнд хүргэсэн байх вэ? (Эцэг эх нь өдөөн хатгаснаар.) Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үгийн шинж чанар үүнтэй зарим талаар төстэй биш үү? Энэ үгийн дагуу бусад хүнтэй харилцах нь зөв үү? (Үгүй.) Үгүй, зөв биш. Энэ өнцгөөс үүнийг харвал энэ нь хүмүүсийг өдөөн хатгаж байгаа хэрэг биш үү? (Тийм ээ, мөн.) Энэ нь хүмүүст бусадтай харилцахдаа ухаалаг байх, хүмүүсийг ялган таньж чаддаг байх, хүмүүс, зүйлсийг зөвөөр харах, хүмүүстэй ухаалгаар харилцахыг зааж сургадаг уу? Сайн хүмүүстэй, хүн чанартай хүмүүстэй уулзвал тэдэнд чин сэтгэлээсээ хандаж, чадаж байвал тусалж, чадахгүй бол хүлээцтэй байж, зөв зохистой хандаж, дутагдлыг нь хүлцэж, чиний талаарх буруу ойлголт, шүүлтийг нь тэвчиж сурч, давуу тал, сайн чанараас нь суралцах ёстой гэж зааж сургадаг уу? Энэ нь хүмүүст ийм зүйл зааж сургадаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ үгийн хүмүүст зааж сургасан зүйлээс эцэстээ ямар үр дүн гардаг вэ? Энэ нь хүмүүсийг илүү үнэнч шударга болгодог уу, эсвэл илүү ов мэхтэй болгодог уу? Энэ нь хүмүүсийг илүү ов мэхтэй болоход хүргэдэг: хүмүүсийн зүрх сэтгэл холдож, хоорондох зай нь ихсэж, харилцаа нь ярвигтай болдог; энэ нь хүмүүсийн нийгмийн харилцаа ярвигтай байдагтай адилхан. Хүмүүсийн хоорондох чин сэтгэлийн харилцаа алдагдаж, харилцан болгоомжилсон сэтгэлгээ үүсдэг. Ийм маягаар хүмүүсийн харилцаа хэвийн хэвээр байж чадах уу? Нийгмийн уур амьсгал сайжрах уу? (Үгүй.) Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг илт буруу юм. Хүмүүст ингэж зааж сургах нь тэднийг хэвийн хүн чанарыг амьдран харуулахад хүргэж чадахгүй; түүнчлэн, хүмүүсийг илэн далангүй, шулуун шударга, чин үнэнч болгож чадахгүй. Энэ нь ямар нэг эерэг үр дүнд хүрч яасан ч чадахгүй.

“Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг хоёр үйлдлийг хэлдэг: нэг нь цохих, нөгөө нь илчлэх. Хүмүүсийн бусадтай харилцах хэвийн харилцаанд хүнийг цохих нь зөв үү, буруу юу? (Буруу.) Бусадтай харилцахдаа хэн нэгнийг цохих нь хэвийн хүн чанарын илрэл, зан авир мөн үү? (Биш.) Нүүр лүү нь алгадсан ч бай, эсвэл өөр хаа нэгтээ нь цохисон ч бай, хүмүүсийг цохих нь гарцаагүй буруу. Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад” гэх үг угаасаа буруу. Энэ үгийн дагуу бол хүний нүүр лүү алгадах нь илт буруу боловч өөр газар нь цохивол зөв, учир нь алгадсаны дараа нүүр улайж, хавдаж, гэмтдэг. Энэ нь тухайн хүнийг эвгүй, муухай харагдуулдаг, мөн маш бүдүүлэг, балмад, олиггүй байдлаар хүмүүст хандсаныг чинь харуулдаг. Тиймээс хүмүүсийг өөр газар нь цохивол эрхэм үү? Үгүй, тэр нь ч бас эрхэм биш. Үнэндээ энэ үгийн гол санаа нь хүнийг хаана нь цохих биш, харин “цохих” гэдэг үг нь өөрөө юм. Бусадтай харилцахдаа чи асуудалтай нүүр тулж, асуудлыг шийдэх арга зам болгон бусдыг үргэлж цохидог бол арга барил чинь өөрөө буруу байна. Энэ нь түргэн зангаас үүдэлтэй, хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд үндэслэдэггүй, мэдээж үнэнийг хэрэгжүүлж, үнэн-зарчмыг даган мөрдөж буй хэрэг бүр ч биш. Зарим хүн бусдыг байхад нэр төрд нь халддаггүй, хэлэх үгэндээ хянамгай хандаж, бусдын нүүр лүү алгадахаас зайлсхийдэг ч тэдний ар хударгаар үргэлж бохир заль гаргаж, ширээн дээгүүр гар барилаа ч ширээн доогуураа өшиглөж, нүүрэн дээр нь сайхан зүйл хэлдэг ч ар хударгаар нь тэдний эсрэг хуйвалдаж, өө сэвээр нь нээнтэглэж, өшөө авах боломжийг хүлээж, зохиомлоор буруутгаж, явуулга хийж, цуу яриа тарааж, эсвэл тэдэн рүү дайрч довтлохын тулд зөрчилдөөн үүсгэж, бусад хүмүүсийг ашигладаг. Ийм башир арга нь хүний нүүр лүү алгадахаас хэчнээн илүү ноцтой вэ? Хүний нүүр лүү алгадахаас ч илүү ноцтой биш үү? Тэдгээр нь бүр ч илүү башир, харгис, хүн чанаргүй биш үү? (Тийм ээ, үнэн.) Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад” гэх үг угаасаа утгагүй. Энэ үзэл бодол нь өөрөө хуурамч дүр эсгэлтийн сэжүүр бүхий алдаа эндэл юм. Энэ бол хоёр нүүртэй арга барил, бүр ч зэвүүцмээр, жигшүүртэй, үзэн ядмаар байдаг. Одоо бид хүмүүсийг цохих нь түргэн зангаас болдог гэдгийг ойлголоо. Юуны үндсэн дээр чи хэн нэгнийг цохидог вэ? Энэ нь хуулиар зөвшөөрөгддөг үү, эсвэл Бурханы олгосон эрх үү? Аль нь ч биш. Тэгвэл яагаад хүмүүсийг цохино гэж? Хэрвээ чи хэн нэгэнтэй хэвийн харилцаж чадвал зөв арга ашиглан түүнтэй эвтэй байж, харилцаж чадна. Хэрвээ чи эвтэй байж чадахгүй бол түргэн зангаар авирлах юм уу зодолдох шаардлагагүйгээр тус тусынхаа замаар явж болно. Хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны цар хүрээнд энэ нь хүмүүсийн хийдэг зүйл байх ёстой. Чи түргэн зангаар авирламагцаа тухайн хүний нүүрийг алгадалгүй, өөр газар нь цохисон байлаа ч энэ нь ноцтой асуудал. Энэ нь хэвийн харилцах арга зам биш. Дайснууд ингэж харилцдаг, энэ нь хүмүүсийн харилцдаг хэвийн арга зам биш. Энэ нь хүн чанарын эрүүл ухааны хүрээнээс давсан байдаг. “Бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдгийн “илчлэх” гэдэг үг сайн уу, муу юу? “Илчлэх” гэдэг үг Бурханы үгээр хүмүүсийг илчилж, ил болгохыг хэлдэгтэй адилхан утгатай юу? (Үгүй.) Хүний хэлэнд оршиж буй “илчлэх” гэдэг үгэнд Миний ойлгож байгаагаар ийм утга байхгүй. Үүний мөн чанар нь зарим талаар хорлонтой байдлаар илчлэх явдал; энэ нь хүмүүсийн асуудал, дутагдал, бусдын мэдэхгүй зарим зүйл, зан авир, эсвэл цаана нь явагдаж байгаа далд явуулга, санаа, үзэл бодлыг илчлэх гэсэн утгатай. “Бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг үгэн дэх “илчлэх” гэдгийн утга энэ юм. Хэрвээ хоёр хүн хоорондоо маш нийцтэй, ямар ч хориг саадгүйгээр бие биеийнхээ итгэлийг хүлээсэн бөгөөд нэг нь нөгөөдөө ашиг тустай, дэмтэй байж чадна гэж найддаг бол зэрэгцэж суугаад бие биеийнхээ асуудлыг илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцах нь хамгийн сайн. Ингэх нь зөв бөгөөд бусдын дутагдлыг илчилж байгаа хэрэг биш. Хэрвээ чи нөгөө хүнийхээ асуудлыг олж мэдсэн боловч чиний зөвлөгөөг хараахан хүлээж авч чадахгүй гэдгийг харж байгаа бол маргаан, зөрчлөөс зайлсхийхийн тулд зүгээр л дуугүй өнгөр. Хэрвээ чи түүнд туслахыг хүсэж байгаа бол эхлээд санаа бодлыг нь асууж, “Чамд жаахан асуудал байгааг би хараад хэдэн зөвлөгөө өгөхийг хүссэн юм. Хүлээж авч чадах эсэхийг чинь би мэдэхгүй. Хүлээж авна гэвэл би хэлье. Хүлээж авахгүй бол би одоохондоо амаа хамхиад, юу ч хэлэхгүй” гэж хэлж болно. Хэрвээ тэр “Би чамд итгэж байна. Чи юу ч хэлсэн дэндүүлэхгүй; би хүлээж авч чадна” гэж хэлбэл чамд зөвшөөрөл өгсөн гэсэн үг бөгөөд тэр үед чи асуудлыг нь нэг нэгээр нь хэлж өгч болно. Тэрээр хэлсэн зүйлийг чинь бүрэн хүлээж аваад зогсохгүй үүнээс ашиг тус хүртэж, та хоёр хэвийн харилцаагаа хадгалж үлдэж чадна. Ингэх нь бие биедээ чин сэтгэлээсээ хандаж байгаа хэрэг мөн биз дээ? (Мөн.) Энэ бол бусадтай харилцах зөв арга барил; энэ нь бусдын дутагдлыг илчлэх явдал биш. Яригдаж байгаа үгийн тухайд “бусдын дутагдлыг илчлэхгүй” байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь бусдын дутагдлыг ярихгүй байх, хамгийн их цээрлэдэг асуудлуудыг нь ярихгүй, асуудлынх нь мөн чанарыг ил болгохгүй, улайм цайм илчлэхгүй байх гэсэн үг. Энэ нь зүгээр л өнгөцхөн үг хэлж, бүх хүний голчлон хэлдэг зүйлийг хэлж, тухайн хүний аль хэдийн ухамсарлаж чадах зүйлийг хэлж, өмнө нь хийсэн алдаа, эмзэг асуудлыг нь илчлэхгүй байх гэсэн үг юм. Хэрвээ чи ийм маягаар үйлдвэл энэ нь нөгөө хүнд ямар ашигтай вэ? Магадгүй чи түүнийг гомдоож, дайснаа болгохгүй байж болох ч хийсэн зүйл чинь түүнд яагаад ч хэрэгтэй, ашиг тустай биш. Тиймээс “бусдын дутагдлыг бүү илчил” гэдэг хэллэг нь өөрөө зайлсхийсэн, бусдад чин сэтгэлээсээ ханддаггүй, нэг төрлийн арга заль юм. Ийм маягаар үйлдэх нь ёрын муу санаа зорилго өвөрлөж байгаа хэрэг гэж хэлж болно; ингэх нь бусадтай харилцах зөв арга зам биш. Шүтлэггүй хүмүүс бүр “бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдгийг эрхэм ёс суртахуунтай хүний хийх зүйл гэж үздэг. Энэ нь мэдээж бусадтай харилцах ов мэхтэй арга барил бөгөөд хүмүүс өөрийгөө хамгаалахдаа үүнийг хэрэглэдэг. Энэ бол харилцааны зөв хэв маяг яавч биш. Бусдын дутагдлыг илчлэхгүй байх нь өөрөө чин сэтгэлийнх биш, бусдын дутагдлыг илчлэх нь далд санаа зорилго агуулж байх боломжтой. Ерөнхийдөө ямар нөхцөл байдалд хүмүүс бусдын дутагдлыг илчилж байгааг харж болох вэ? Жишээ нь: Нийгэм дээр хоёр нэр дэвшигч тодорхой албан тушаалд өрсөлдөж байвал тэд нэг нэгнийхээ дутагдлыг илчилнэ. Нэг нь: “Чи зарим муу зүйл хийсэн, өчнөөн их мөнгө шамшигдуулсан” гэж хэлнэ, харин нөгөөх нь: “Чи өчнөөн олон хүнийг хохироосон” гэнэ. Тэд нэг нэгнийхээ талаар ийм зүйлийг илчилдэг. Энэ нь бусдын дутагдлыг илчилж байгаа хэрэг мөн үү? (Тийм ээ, мөн.) Улс төрийн тавцан дээр нэг нэгнийхээ дутагдлыг илчилдэг хүмүүс бол улс төрийн өрсөлдөгчид, харин эгэл жирийн хүмүүс тэгэх юм бол тэд дайснууд. Хар ярианы үгээр бол энэ хоёр хүн хоорондоо таардаггүй гэж хэлж болно. Тэд уулзах бүрдээ маргалдаж, бие биенийхээ дутагдлыг илчилж, нэг нэгнээ шүүж, яллаж, тэр ч байтугай хий хоосноос асуудал үүсгэж, хуурамчаар буруутгаж эхэлдэг. Нөгөө хүнийх нь хэрэг явдалд ямар нэгэн эргэлзээтэй зүйл байгаа л бол тэд нөгөө хүнээ илчилж, яллана. Хэрвээ хүмүүс бие биенийхээ талаар олон зүйлийг илчилдэг ч нөгөөгийнхөө дутагдлыг илчилдэггүй бол энэ нь эрхэм зүйл мөн үү? (Биш.) Биш, гэхдээ хүмүүс энэ итгэл үнэмшлийг эрхэм ёс суртахууны зан төлөв гэж үзээд, магтдаг, үнэндээ энэ нь жигшүүртэй! “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг өөрөө ямар ч эерэг зүйлийг дэмжиж чаддаггүй. Энэ нь ядаж л ёс суртахууны магтууштай зан төлөвийг дэмждэг “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой” гэх үгстэй адилгүй. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх илэрхийлэл нь сөрөг зан авирыг өдөөдөг, хүмүүст ямар ч эерэг чиг үүрэг гүйцэтгэдэггүй, ёс суртахууны зан төлөвийн талаарх үг юм. Энэ нь хүмүүст энэ дэлхийд амьдрахдаа биеэ авч явах зөв арга зам, зарчмыг заадаггүй. Тийм мэдээлэл огт өгдөггүй. Нүүрнээс өөр газар нь цохиход зүгээр мэт, бусдын нүүрийг алгадахгүй байх тухай л хүмүүст хэлдэг. Тэднийг хүссэнээрээ л цохь; амьсгалж л байгаа бол тэднийг хөх няц, эрэмдэг зэрэмдэг, эсвэл бүр хагас үхлүүт болгож орхи. Хүмүүс хоорондоо зөрчилдөөнтэй байх үедээ, дайснууд юм уу улс төрийн өрсөлдөгчид уулзах үедээ нэг нэгнийхээ дутагдлыг л биш бол, хүссэн бүхнээ илчилж болно. Энэ ямар гээч хэв маяг вэ? Та нар өмнө нь энэ үгтэй нэлээд санал нийлдэг байсан уу? (Тийм.) Хоёр хүн хэрүүл хийж, маргалдаж эхэллээ гэе. Нэг нь “Танай нөхөр хүүхдийн чинь эцэг биш гэдгийг би мэднэ” гэхэд нөгөө нь “Танай бизнес ямар аргаар мөнгө олдгийг би мэднэ шүү” гэдэг. Зарим хүн тэдний маргааны талаар сэтгэгдлээ хэлж, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил. Тэд нэг нэгнийхээ цөөн хэдэн дутагдал, гэм буруутай нууцыг олж мэдээд, том шуугиан дэгдээж байгааг хараач. Ямар арчаагүй зан авир вэ! Ёс жудаг ч байхгүй. Чи хүмүүст ядаж жаахан хүндлэл үзүүлэх ёстой, эс бөгөөс тэд ирээдүйд яаж биеэ авч явж чадах юм бэ?” гэдэг. Ийм сэтгэгдэл хэлэх нь зөв үү, буруу юу? (Буруу.) Энэ нь бүр өчүүхэн төдий ч эерэг үр нөлөөтэй юу? Өчүүхэн төдий ч болов үнэнд нийцдэг үү? (Үгүй.) Ийм үг хэлдэг хүн ямар үзэл санаа, үзэл бодолтой байж таарах вэ? Үнэнийг ойлгосон, зөв шударга байдлын мэдрэмжтэй хүнээс ийм үг гарах уу? (Үгүй.) Ямар үндэслэлээр ийм үг гарсан бэ? “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх уламжлалт соёлын үзэл санаа бүрэн нөлөөлсөн учраас ингэж хэлсэн үү? (Тийм.) Ийм сэтгэгдэл нь тэр чигтээ уламжлалт соёлын энэ үзэл санаа, үзэл бодолд үндэслэсэн байдаг.

Бидний сая ярьсан хоёр хүний хоорондох маргааны тухайд, энэ асуудлыг Бурханд итгэдэг хүний өнцгөөс авч үзвэл Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон үүнд хэрхэн хандах ёстой вэ? Энэ нь хүмүүсийн эргэцүүлэх ёстой асуудал биш үү? (Тийм ээ, мөн.) Энэ нь та нарын эргэцүүлэх ёстой зүйл юм. Итгэгчид ямар зарчим баримтлах ёстой вэ? Тэд тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёстой. Ах, эгч нарын хооронд хэрүүл маргаан гарвал бие биедээ хүлээцтэй, тэвчээртэй байж, хайраар хандах ёстой. Тэд эхлээд эргэцүүлж, өөрсдийгөө мэдэж аваад, дараа нь Бурханы үгэн дэх үнэний дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой, тэгснээр тэд алдаагаа танин мэдэж, махан биеийг хаяж, үнэн-зарчмын дагуу бусдад хандаж чадна. Ийм маягаар тэд асуудлыг үндсээр нь шийдвэрлэнэ. Та нар энэ асуудлыг нэгд нэггүй ойлгодог болох ёстой. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг бол хүн чанарыг хэмжих стандарт биш, зөвхөн амьдралын гүн ухааны үндсэн санаа бөгөөд хүмүүсийн завхарсан зан авирыг хязгаарлаж огт чадахгүй. Энэ үг ямар ч утгагүй, итгэгчид ийм дүрмийг даган мөрдөх шаардлагагүй. Хүмүүс Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу бие биетэйгээ харилцах ёстой. Тэр нь итгэгчдийн баримтлах ёстой зүйл юм. Хүмүүс Бурханд итгэдэг мөртөө уламжлалт соёлын үзэл бодол, сатанлаг гүн ухаанд итгээд, хүмүүсийг хэмжих, бусдыг хязгаарлах, эсвэл өөрсдөдөө шаардлага тавихдаа “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт уламжлалт соёлын санааг ашигласаар байдаг бол тэр нь утгагүй, хөгийн бөгөөд тэд үл итгэгчид юм. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үг бол найзуудтайгаа харилцах сатанлаг гүн ухаан бөгөөд хүн хоорондын харилцааны үндсэн, гол асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тиймээс энэ үг бол хамгийн өнгөц дүрэм журам, хамгийн өнгөц амьдралын гүн ухаан билээ. Энэ нь үнэн-зарчмын стандараас хол дутуу, ийм өнгөц дүрэм журмыг даган мөрдсөнөөр юунд ч хүрч чадахгүй, ямар ч утга учиргүй юм. Ингэж хэлж болох уу? (Тийм ээ, болно.) Ах, эгч нарын хооронд хэрүүл маргаан гарахад ямар зарчмаар энэ асуудлыг авч үзэж, шийдвэрлэх ёстой вэ? Уламжлалт соёлын дүрэм журмыг баримтлах уу, эсвэл Бурханы үгэн дэх үнэнийг зарчим болгон авч үзэх үү? Үзэл бодлоо Надад хэл дээ. (Юун түрүүнд бид тэдний маргаан, хуумгай буруушаалтын уг чанарыг Бурханы үгийн дагуу задлан шинжилж, мэдэж авч, эдгээр нь завхарсан зан чанарын илэрхийлэл гэдгийг таних ёстой. Дараа нь бид холбогдох хэрэгжүүлэлтийн замыг тэдэнтэй нөхөрлөх ёстой. Тэд бие биедээ хайраар хандах ёстой, мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой, хэлдэг, хийдэг зүйл нь бусдыгаа хохироохын оронд босгон байгуулдаг байх ёстой. Хэрвээ нөгөө хүн нь дутагдалтай бол, эсвэл алдаа гаргасан бол дайрч давшилж, шүүж, яллахын оронд чадах зүйлээрээ тусалснаар зөв хандах ёстой.) Энэ нь хүмүүст туслах нэг хэлбэр юм. Тэгвэл тэдэнд тусалж, маргааныг нь шийдвэрлэхийн тулд юу хэлж болох вэ? (Тэд чуулганд маргалдаж байгаа нь өөрөө ариун хүмүүст зохихгүй, Бурханы шаардлагад нийцэхгүй. Тиймээс бид тэдэнтэй нөхөрлөж, “Хүн асуудалтай байгааг олж харах үедээ та нар тусалж чадахаар бол тусал. Тусалж чадахгүй бол маргалдах шаардлагагүй, эс бөгөөс энэ нь чуулганы амьдралыг үймүүлнэ, удаа дараа сануулсан ч хэвээрээ байвал чуулган захиргааны зарлигийн дагуу үүнийг зохицуулна” гэж хэлэх ёстой.) Чуулганы амьдралыг үймүүлдэг хүмүүсийг хэрхэн зохицуулахаа та нар бүгдээрээ мэддэг юм шиг байгаа ч хүмүүсийн хоорондох маргааныг хэрхэн зохицуулах, эсвэл тэднийг зохицуулахдаа Бурханы аль үгийг ашиглах ёстойгоо төдийлөн мэдэхгүй хэвээр—асуудлыг шийдвэрлэхдээ Бурханы үг болон үнэн-зарчмыг хэрхэн ашиглахаа мэдэхгүй хэвээр байна. Ийм хэрэг явдал дээр хоёр тал тус бүрдээ ямар асуудалтай байдаг вэ? Хоёулаа завхарсан зан чанартай байдаг уу? (Тийм.) Хоёулаа завхарсан зан чанартай гэдгийг нь харгалзан үзээд, маргаан дэгдэх үед тус бүрээс нь ямар завхарсан зан чанар гарсан, эх сурвалж нь юу байсныг хар. Харуулсан завхарсан зан чанарыг нь тогтоож, дараа нь Бурханы үгийг ашиглан тэдгээрийг илчилж, задлан шинжил, ингэснээр тэр хоёр хоёулаа Бурханы өмнө буцан очиж, Бурханы үгийн дагуу өөрсдийгөө мэдэж авна. Тэгвэл тэдэнтэй нөхөрлөх ёстой гол зүйл юу вэ? Чи: “Хэрвээ та хоёр Бурханы дагалдагчид гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол битгий маргалд, учир нь хэрүүл маргаан асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Бурханд итгэж, Бурханыг дагадаг хүмүүст тийм маягаар битгий ханд, шүтлэггүй хүмүүс бусдад ханддагийн адилаар ах эгч нартаа бүү ханд. Тэгж хандах нь Бурханы хүсэлд нийцдэггүй. Бурхан хүмүүсээс бусдад яаж хандахыг шаарддаг вэ? Бурханы үг маш тодорхой байдаг: Өршөөнгүй, хүлээцтэй, тэвчээртэй байж, нэг нэгнээ хайрла. Нөгөө хүн чинь ноцтой асуудалтайг харж, хийсэн зүйлд нь сэтгэл дундуур байгаа бол чи өршөөнгүй, хүлээцтэй, тэвчээртэй хандлагаар ухаалаг, үр дүнтэй байдлаар энэ талаар нөхөрлөх ёстой. Хэрвээ тэр хүн энийг хариуцаж, хүлээн зөвшөөрч, Бурханаас хүлээн авч чадвал сайн хэрэг. Харин тэрээр Бурханаас хүлээн авч чадахгүй бол чи мөн л хариуцлагаа биелүүлсэн байх болно, тэр хүн рүү түргэн зангаар дайрч давшлах шаардлагагүй. Ах, эгч нар маргалдаж, нэг нэгнийхээ дутагдлыг илчлэх нь ариун хүмүүст байвал зохих зан авир биш, бас Бурханы хүсэлд нийцдэггүй. Итгэгчид ингэж авирлах ёсгүй. Буруутгагдаж байгаа хүний хувьд бол чи өөрийгөө ухаалаг авирласан, нөгөө хүнд шүүмжлүүлэх ёсгүй гэж бодож байгаа ч гэсэн хувийн өрөөсгөл хандлагаа орхиод, тухайн асуудал болон нөгөө талын буруушаалттай тайвнаар, нээлттэй сэтгэлээр нүүр тулах ёстой. Чи түргэн зангаар тэмцэлдэж хэзээ ч болохгүй. Хэрвээ та хоёр хоёулаа түргэн зан гаргаж, биеэ барьж чадахгүй байгаа бол эхлээд тухайн нөхцөл байдлаас өөрсдийгөө салгах ёстой. Сатаны урхинд орж, уруу таталтад нь автахгүйн тулд тайвширч, тэр асуудлын араас хөөцөлдөхөө боль. Та нар ганцаараа залбирч, Бурханы өмнө очин тусламж хүсэж, Бурханы үгийг ашиглан асуудлаа шийдвэрлэхээр чармай. Адгуу авирлаж, хуумгай юм хэлэхгүйгээр хоёулаа тайвширч, бие биедээ тайвнаар, ухаалгаар хандаж чадвал зөвшилцөлд хүрэх хүртлээ маргаантай асуудлаа хамтдаа нөхөрлөж, Бурханы үгээр нэгдэж, асуудлыг шийдвэрлэж чадна” гэх мэтийн зүйл хэлж магадгүй. Тэр нь хэлэхэд зохистой зүйл байх бус уу? (Тийм.) Үнэндээ хоёр хүн маргалдахад хоёулаа л завхарсан зан чанараа гаргадаг, хоёулаа л түргэн зангаа харуулдаг. Энэ нь бүгд сатанлаг зан авир. Хэн нэгнийх зөв, эсвэл буруу биш, алиных нь ч зан авир үнэнтэй нийцдэггүй. Хэрвээ чи энэ асуудлыг Бурханы үг болон үнэний дагуу авч үзэж, зохицуулсан бол маргаан үүсэхгүй байх байсан. Нэг тал нь л Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж чадсан бол маргаан гарахгүй байх байлаа. Тиймээс хоёр хүн бие биенийхээ дутагдлыг илчилж, нэг нэгнийхээ нүүр лүү алгадаж байвал хоёулаа л түргэн зантай ширүүн хүмүүс юм. Аль аль нь сайн биш; хэнийх нь ч зөв биш, хэнийх нь ч буруу биш. Зөв, бурууг хэмжих үндэс юу вэ? Энэ нь тухайн асуудалд ямар үзэл бодол, байр сууринаас хандаж байгаа, сэдэл чинь юу болох, Бурханы үгэнд үндэслэсэн эсэх, хийдэг зүйл чинь үнэнд нийцдэг эсэхээс хамаарна. Мэдээж та нарын маргааны ар дахь сэдэл чинь нөгөө хүнээ дарж, дийлэхийн төлөө байдаг. Та нар муухай үгээр бие биеэ илчилж, шархлуулдаг. Чиний илчилж буй зүйл зөв эсэх нь хамаагүй, маргааны чинь санаа зөв, буруу эсэх нь ч хамаагүй—та нар энэ асуудлыг Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон шийдвэрлэдэггүй, адгуу зан гаргаж, үйлдлийн чинь арга барил, зарчим тэр чигтээ түргэн занд суурилж, завхарсан сатанлаг зан чанарынхаа албадлагаар ингэж үйлдсэн учраас хэнийх нь зөв, хэн нь давуу талтай, хэн сул талтай байх нь хамаагүй, үнэн хэрэгтээ та хоёр хоёулаа буруутай бөгөөд хоёулаа хариуцлага үүрнэ. Та нарын асуудлыг зохицуулж буй байдал чинь Бурханы үгэнд үндэслэдэггүй. Та хоёр хоёулаа тайвшраад, асуудлаа анхааралтай бодолцон үзэх ёстой. Хоёулаа Бурханы өмнө тайван байж, яарч сандралгүйгээр асуудлыг шийдэж чадсан цагт л тайван, уужуу суугаад, энэ талаар нөхөрлөж чадна. Хоёр хүн хоёулаа Бурханы үг, үнэн-зарчимд үндэслэн хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж байгаа л бол тодорхой асуудлын талаарх үзэл санаа, үзэл бодол нь хэчнээн өөр байх нь хамаагүй, үнэндээ яриад байх жинхэнэ санал зөрөлдөөн байхгүй, ямар ч асуудалгүй. Тэд Бурханы үг болон үнэнийг зарчмаа болгон санал зөрөлдөөнөө шийдвэрлэж байгаа л бол эцэстээ гарцаагүй эвлэрч, санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадна. Та нар ингэж асуудлаа шийдвэрлэдэг үү? (Үгүй.) Та нар захиргааны арга хэмжээ авахаас гадна, асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг яаж ашиглахаа ер мэддэггүй. Тэгвэл асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх үндсэн арга зам юу вэ? Энэ нь хүмүүсээс санал зөрөлдөөнөө орхихыг шаардах явдал биш, харин санал зөрөлдөөнөө зөвөөр шийдвэрлэж, эв нэгдэлд хүрэх явдал юм. Санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийн үндэс юу вэ? (Бурханы үг.) Тийм ээ: Бурханы үгээс үндэслэл ол. Энэ нь хэнийх нь зөв, хэнийх нь буруу, хэн нь илүү, хэн нь дор, эсвэл хэн нь зөвтгөгдсөн, хэн нь зөвтгөгдөөгүйг шинжлэх биш, харин хүмүүсийн бодол санаа, үзэл бодлын асуудлыг шийдэх, өөрөөр хэлбэл, хүмүүсийн тодорхой асуудлыг зохицуулах эндүү бодол санаа, үзэл бодол, буруу арга замыг шийдвэрлэх явдал юм. Бурханы үгээс үндэслэл хайснаар, үнэн-зарчмыг ойлгосноор л асуудлыг үнэхээр шийдвэрлэж, хүмүүс бие биетэйгээ үнэхээр эв найртай амьдарч, эв нэгдэлд хүрч чадна. Эс бөгөөс, хэрвээ чи аливааг зохицуулахдаа “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэтийн уламжлалт соёлын үг, арга барил ашиглавал асуудал хэзээ ч шийдвэрлэгдэхгүй, ядаж л хүмүүсийн бодол санаа, үзэл бодлын хоорондох ялгаа шийдвэрлэгдэхгүй. Тиймээс хүн бүр Бурханы үгээс үндэслэл хайж сурах ёстой. Бурханы үг бүгд үнэн, ямар ч зөрчилдөөнтэй зүйл байхгүй. Тэдгээр нь бүх хүн, хэрэг явдал, зүйлийг хэмжих цорын ганц шалгуур юм. Хэрвээ хүн бүр Бурханы үгээс үндэслэл олж, аливаа зүйлийн талаарх үзэл бодол нь Бурханы үгтэй нэгдмэл болбол хүмүүс зөвшилцөлд хүрэхэд амархан байх бус уу? Хэрвээ хүн бүхэн үнэнийг хүлээн авч чадвал хүмүүсийн хооронд санал зөрөлдөөн байсаар байх уу? Маргаан гарсаар байх уу? “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт бодол санаа, үзэл бодлоор хүмүүсийг хязгаарлах шаардлагатай хэвээр байх уу? Байхгүй, учир нь Бурханы үг бүх асуудлыг шийдвэрлэж чадна. Хүмүүс ямар ч санал зөрөлдөөнтэй байсан, хэчнээн олон өөр үзэл бодолтой байсан, бүгдийг нь Бурханы өмнө авчирч, Бурханы үгийн дагуу ялган таньж, задлан шинжлэх ёстой. Дараа нь тэдгээр нь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно. Хүмүүс үнэнийг ойлгох үедээ завхарсан хүн төрөлхтний ихэнх бодол санаа, үзэл бодол уламжлалт соёлоос үүдэлтэй, хүмүүсийн шүтдэг алдартай, агуу хүмүүсээс үүдэлтэй ч угтаа сатанлаг гүн ухаанаас гаралтай гэдгийг харж чадна. Тиймээс эдгээр алдаатай санаа, үзэл бодлыг шийдвэрлэхэд үнэндээ амархан. Би яагаад тэрийг шийдвэрлэхэд амархан гэж хэлдэг вэ? Учир нь, хэрвээ чи эдгээр хүний санаа, үзэл бодлыг Бурханы үгээр хэмжвэл тэдгээр нь бүгд утгагүй, байж болшгүй, бүтэшгүй гэдгийг олж мэднэ. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг бол эдгээр зүйлийг орхиход амархан бөгөөд бүх асуудлыг үүний дагуу шийдвэрлэж болно. Асуудлыг шийдвэрлэсний дараа юунд хүрэх вэ? Хүн бүр өөрийн гэсэн санал бодол, хувийн, субъектив санаа, үзэл бодлоо орхиж чадна. Чи хэчнээн эрхэм, зөв гэж бодсон ч, тэдгээр нь хүмүүсийн дунд хэр удаан байсан нь хамаагүй, үнэнтэй нийцэхгүй л байгаа бол тэдгээрийг үгүйсгэж, орхих ёстой. Эцэст нь бүх хүн Бурханы үгийг өөрсдийн үндэс болгож, хүмүүсээс гаралтай юм бүхнийг үгүйсгэмэгц тэдний санаа, үзэл бодол нэгдмэл болох бус уу? (Тэгнэ.) Хүмүүсийн хүмүүс, зүйлсийг үзэх үзэл, түүнчлэн биеэ авч явах байдал, үйлдлийг тодорхойлдог санаа, үзэл бодол бүгд нэгдэх үед тэдний дунд ямар санал зөрөлдөөн байх вэ? Сайндаа л хоолны дэглэм, амьдралын зуршилд нь зарим нэг ялгаа байна. Гэхдээ хүмүүсийн завхарсан зан чанар, алхдаг зам, хүн төрөлхтний мөн чанартай холбоотой асуудлын тухайд гэвэл, хэрвээ хүмүүс Бурханы үгийг үндсээ болгож, үнэнийг шалгуураа болгох юм бол бүгд бие биетэйгээ нэгдэнэ. Дорнын хүн үү, Барууны хүн үү, хөгшин үү, залуу юу, эрэгтэй юу, эмэгтэй юу гэдэг чинь, эсвэл сэхээтэн, ажилчин, тариачин байна уу хамаагүй: Бурханы үгийн үнэний дагуу бусадтай харилцаж чадаж байгаа л бол хүмүүсийн дунд тэмцэл, зөрчилдөөн байсаар байх уу? Байхгүй. Тэгвэл “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт хүүхдийн шаардлагыг хүмүүсийн маргааныг шийдвэрлэх шийдэл болгон тавьж болох уу? Тэр нь бие биетэйгээ харилцахдаа хүмүүсийн баримталдаг уриа лоозон байж чадах уу? Тийм өнгөц дүрэм журам хүн төрөлхтөнд ямар ч үнэ цэнгүй, тэр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хүмүүс зүйлсийг үзэх үзэл, биеэ авч явах байдал, үйлдэлд нөлөөлж чадахгүй. Бодоод үз дээ: Тийм биш гэж үү? (Тийм ээ.) Тэдгээр нь үнэнээс дэндүү хол, хүмүүс зүйлсийн талаарх хүний үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлд ямар ч нөлөө үзүүлдэггүй учраас тэдгээрээс нэгмөсөн татгалзах ёстой.

Дээр нөхөрлөсөн зүйлээс харахад Бурханы үг болон үнэн нь бүх хүн, үйл явдал, зүйлийг хэмжих шалгуур бөгөөд хүн төрөлхтний уламжлалт соёл, ёс суртахууны судрууд нь Бурханы үг, үнэний өмнө ул үндэсгүй, дурдахад зохисгүй гэж баттай хэлж болох бус уу? (Тийм ээ.) Хүн төрөлхтний дээдэлдэг “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны тэр “эрхэм” шаардлагын тухайд гэвэл, хүмүүс одоо үүнийг ямар үзэл бодол, өнцгөөс харах ёстой вэ? Хүмүүс ийм үгийг үргэлжлүүлэн шүтэж, дуулгавартай дагах ёстой юу? (Үгүй.) Тэгвэл тэдгээрээс яаж татгалзах ёстой вэ? Эхлээд, ямар нэг зүйл тохиолдоход адгуу, түргэн зан бүү гарга. Хүн бүрд, бүх зүйлд зөв хандаж, тайвширч, Бурханы өмнө очиж, Бурханы үгээс үнэн-зарчмыг эрж хайж, хэрэгжүүлэлтийн замыг ол, тэгснээр чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны зан төлөвийн талаарх үгэнд хүлэгдэж, хязгаарлагдахын оронд яг Бурханы үгэнд үндэслэн хүмүүс, үйл явдалд хандаж чадна. Тийм маягаар амьдрах нь чиний хувьд илүү хялбар, илүү баяр хөөртэй байх биш үү? Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн авдаггүй бол завхарсан зан чанарын хязгаарлалтаас ангижрах ямар ч аргагүй бөгөөд амьдарч буй бүлгийнхээ бусад хүмүүстэй харилцахад хэцүү байдаг. Чи тэр хүнийг дээрэлхдэггүй ч тэр чамайг дээрэлхэхийг хүсэж магадгүй. Чи хэн нэгэнтэй сайн харилцаатай байхыг хүсдэг ч тэр чамд үргэлж төвөг уддаг. Чи тодорхой хүмүүсээс сэрэмжилж, тэднээс зайлсхийдэг ч тэд юу ч болсон чамайг хөөж, төвөг удсаар байдаг. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, Бурханы үгийн үндэслэлгүй бол эцсээ хүртэл тэдэнтэй тэмцэлдэхээс өөр яаж ч чадахгүй. Чи дийлдэшгүй дээрэлхүү хүнтэй тааралдвал “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтдоггүй” гэдэг үгийг дагахаас өөр аргагүй мэт санагдана. Чи түүнээс өшөө авах таатай боломжийг хүлээж, ухаалаг арга ашиглан түүнийг унагаана. Чи гомдлоо тайлж чадахаар үл барам, бас зөв шударга байдлын мэдрэмжтэй гэж бусдаар магтуулж, өөрийгөө боловсон хүн, тэр бол хорон санаатан гэж бусдад бодогдуулна. Чи энэ хандлагын талаар юу гэж бодож байна? Энэ нь дэлхий ертөнцөд биеэ авч явах зөв арга зам мөн үү? (Биш.) Одоо та нар ойлгож байна. Тэгвэл хэн нь сайн хүн бэ: боловсон хүн үү, эсвэл хорон санаатан уу? (Аль нь ч сайн биш.) Шүтлэггүй хүмүүст хүндлэгддэг тэр боловсон хүмүүст “хуурамч” хэмээх тодорхойлолт дутаж байна. Тэд бол “хуурамч боловсон хүмүүс.” Тэгвэл та нар юу ч хийлээ гэсэн боловсон хүн бүү бай, учир нь боловсон хүмүүс бүгд хуурамч. Тиймээс зөв замаар явахын тулд хүн яаж биеэ авч явах ёстой вэ? “Бусдыг цохихдоо нүүр лүү нь алгаддаггүй; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь илчилдэггүй” “жинхэнэ боловсон хүн” шиг авирлах нь зүгээр үү? (Үгүй.) Тэр боловсон, алдартай хүмүүс бүгд хуурамч, ов мэхтэй, бүгд хуурамч боловсон хүмүүс. Тэд бүгд там руу явж болно! Тэгвэл хүн яаж биеэ авч явах ёстой вэ? Үнэнийг эрэлхийлдэг, тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг хүн байснаар. Тэгж биеэ авч явдаг хүн л жинхэнэ хүн юм. Энэ нь зөв зам мөн үү? (Тийм.) Хэн нэгэн чиний дутагдлыг илчилсээр байвал чи яах ёстой вэ? “Хэрвээ чи намайг илчилбэл, би ч бас чамайг илчилнэ!” гэж чи хэлж магадгүй. Бие биеэ ингэж онилох нь сайн уу? Хүмүүсийн биеэ авч явж, үйлдэж, бусдад хандах арга зам ийм байх ёстой юу? (Үгүй.) Хүмүүс ингэж болохгүй гэдгийг хоосон сургаалын хувьд мэдэж байлаа ч тийм уруу таталт, урхийг даван гарч мөн л чаддаггүй. Хэн нэгэн дутагдлыг чинь илчилж, чамайг онилж, эсвэл ар хударгаар чинь шүүж байхыг чи сонсоогүй байж магадгүй—гэхдээ хэн нэгэн тийм зүйл хэлэхийг сонсох үедээ чи тэвчиж чадахгүй. Зүрх чинь улам хурдан цохилж, адгуу зан чинь гарч ирнэ; “Чи яаж намайг илчилж зүрхэлж байна аа? Надад эелдэг хандахгүй бол би чамд буруу юм хийнэ шүү! Хэрвээ чи дутагдлыг минь илчилбэл эмзэг сэдвийг чинь илчлэхгүй гэж битгий бодоорой доо!” гэж хэлнэ. Бусад нь “‘Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил’ гэдэг үг байдаг учраас би дутагдлыг чинь илчлэхгүй, гэхдээ би чамд арга хэмжээ авч, хандыг чинь хага дарах өөр арга зам олно. Хэн нь дийлэхээ үзье л дээ!” гэж хэлдэг. Эдгээр арга сайн уу, үгүй юу? (Үгүй.) Бараг бүх хүний хувьд, хэн нэгэн өөрийг нь илчилж, шүүж, ар хударгаар нь өөрийнх нь талаар муу юм хэлснийг олж мэдвэл хамгийн эхний хариу үйлдэл нь уур байдаг. Тэд уурлан хилэгнэж, идэж, унтаж чаддаггүй—унтаж дөнгөлөө ч гэсэн бүр зүүдэндээ харааж зүхэж байх болно! Тэдний түргэн зан ямар ч хэмжээ хязгааргүй! Ийм ялихгүй асуудлыг ч тэд зүгээр өнгөрөөж чадахгүй. Энэ бол түргэн зангийн хүмүүст үзүүлэх нөлөө, завхарсан зан чанараас гардаг ёрын муу үр дүн юм. Завхарсан зан чанар хүний амь болох үед энэ нь голчлон хаанаас харагддаг вэ? Тухайн хүн санал нийлэхгүй зүйлтэй тулгарах үед тэр зүйл эхлээд сэтгэл хөдлөлд нь нөлөөлж, дараа нь уг хүний түргэн зан гарч ирэхэд энэ нь харагддаг. Ингэхдээ тухайн хүн түргэн зангаараа амьдарч, завхарсан зан чанарынхаа хүчээр уг асуудлыг авч үздэг. Сатаны гүн ухааны үзэл бодол зүрх сэтгэлд нь төрж, өшөөгөө авахын тулд ямар арга зам, арга барил ашиглах талаар бодож эхлэн, улмаар завхарсан зан чанараа илчилдэг. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэх талаарх хүмүүсийн бодол санаа, үзэл бодол, мөн хүмүүсийн бодож олсон арга зам, арга барил, тэр ч байтугай тэдний сэтгэл хөдлөл, түргэн зан бүгд завхарсан зан чанараас үүдэлтэй. Тэгвэл энэ тохиолдолд ямар завхарсан зан чанар гарч ирж байна вэ? Эхнийх нь гарцаагүй хорон санаа, дараагийнх нь биеэ тоосон зан, ов мэх, ёрын муу, гөжүүд зан, үнэнийг жигших, үнэнийг үзэн ядах явдал. Эдгээр завхарсан зан чанараас биеэ тоосон зан хамгийн нөлөө багатай. Тэгвэл хүний сэтгэл хөдлөл, бодлыг хамгийн их захирч, эцэст нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхойлж чаддаг завхарсан зан чанар юу вэ? Тэдгээр нь хорон санаа, гөжүүд зан, үнэнийг жигших, үнэнийг үзэн ядах явдал юм. Эдгээр завхарсан зан чанар нь хүнийг чанга хүлдэг бөгөөд тэд Сатаны торонд амьдарч байгаа нь илэрхий. Сатаны тор хэрхэн бий болдог вэ? Энэ нь завхарсан зан чанараас үүсдэг биш үү? Завхарсан зан чанар чинь элдэв янзын сатаны торыг чамд нэхэж өгсөн. Жишээлбэл, хэн нэгэн чамайг шүүж, харааж, ар хударгаар чинь дутагдлыг чинь илчилж байгааг чи сонсвол сатанлаг гүн ухаан, завхарсан зан чанарыг амиа болгож, бодол санаа, үзэл бодол, сэтгэл хөдлөлөө захируулж, улмаар дараалсан үйлдлүүдийг хийнэ. Эдгээр завхарсан үйлдэл нь үндсэндээ сатанлаг уг чанар, зан чанараас чинь үүдэлтэй. Орчин нөхцөл чинь ямар ч байсан, Сатаны завхарсан зан чанарт хүлэгдэж, хянуулж, захирагдаж байгаа цагт чиний амьдран харуулдаг, илчилдэг, харуулдаг юм бүхэн—эсвэл чиний мэдрэмж, бодол санаа, үзэл бодол, аливааг хийх арга зам, арга барил—бүгд сатанлаг. Энэ бүх зүйл үнэнийг зөрчдөг, Бурханы үг болон үнэнд дайсагнадаг. Чи Бурханы үг, үнэнээс холдох тусмаа Сатаны торонд улам хянуулж, урхидуулж байдаг. Харин оронд нь чи завхарсан зан чанарынхаа хүлээс, хяналтаас салж, тэдгээрийг хаяж, Бурханы өмнө ирж, Бурханы үгэнд хэлсэн арга барил, зарчмаар үйлдэж, асуудлыг шийдвэрлэж чадвал аажмаар Сатаны торноос ангижирна. Эрх чөлөөтэй болсныхоо дараа амьдран харуулдаг зүйл чинь завхарсан зан чанартаа хянуулсан өнөөх хуучин сатанлаг хүний төрх байхаа больж, Бурханы үгийг амиа болгосон шинэ хүнийх болж, амьдралын хэв маяг чинь бүгд өөрчлөгдөнө. Харин чи сатанлаг зан чанараас үүдэлтэй сэтгэл хөдлөл, бодол санаа, үзэл бодол, хэрэгжүүлэлтээ дагадаг бол “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй”, “Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр”, “Өшөөгөө авдаггүй бол эр хүн биш” гэх мэт сатанлаг гүн ухааны цуврал болон янз бүрийн аргыг баримтална. Эдгээр нь чиний зүрх сэтгэлд оршиж, үйлдлийг чинь захирна. Хэрвээ чи эдгээр сатанлаг гүн ухааныг үйлдлийнхээ үндэс болговол үйлдлийн чинь шинж чанар өөрчлөгдөж, чи ёрын мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцнэ. Хэрвээ чи эдгээр сөрөг бодол санаа, үзэл бодлыг үйлдлийнхээ үндэс болговол Бурханы сургаал болон үгээс хол хадуурч, Сатаны урхинд орсон чинь илэрхий бөгөөд үүнээсээ мултарч чадахгүй. Та нар өдөр тутмын амьдралдаа бараг үргэлж сатанлаг зан чанараар амьдардаг—Сатаны торонд амьдардаг. Хүмүүсийн шаналлын уг үндэс нь сатанлаг зан чанартаа захирагдаж, үүнээсээ ангижирч чадахгүйд оршдог. Тэд нүгэлд амьдарч, юу ч хийсэн зовж байдаг. Чи өрсөлдөгчөө ялсан ч зовж шаналдаг, учир нь чи дараагийн нүүр тулах дайсан чинь хэн байхыг мэдэхгүй, түүнийг адилхан аргаар ялж чадах эсэхээ ч мэдэхгүй. Чи айж, шаналдаг. Тэгвэл ялагдсан хүн яадаг вэ? Мэдээж тэд ч бас адилхан шаналдаг. Бусдад дээрэлхүүлсэн болохоор ямар ч нэр төргүй, ёс жудаггүй амьдарч байгаа мэт тэдэнд санагддаг. Дээрэлхүүлэх нь тэвчихэд хэцүү учраас тэд байнга дайралт хийх тааламжтай мөчийг хүлээж, хариугаа авах боломж—нүдийг нүдээр, шүдийг шүдээр сольж, өрсөлдөгчдөө хэн болохоо харуулах боломжийг хайж байдаг. Тийм сэтгэлгээ ч бас шаналгаатай. Товчхондоо хариугаа авч буй хүн, хариуг нь өгч байгаа хүний аль аль нь Сатаны торонд амьдарч, байнга ёрын мууг үйлдэж, аюултай нөхцөл байдлаасаа гарах арга замыг тасралтгүй хайж, амар амгалан, баяр баясгалан, аюулгүй байдлыг олж авахыг хүсэж байдаг. Нэг талаар, хүмүүс завхарсан зан чанартаа захирагдаж, Сатаны торонд амьдарч, эргэн тойрондоо болж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдөд нь Сатаны өгсөн янз бүрийн арга барил, бодол санаа, үзэл бодлыг сонгож авдаг. Нөгөө талаар, хүмүүс Бурханаас амар амгалан, баяр баясгаланг олж авна гэж найдсаар байдаг. Гэхдээ хүмүүс Сатаны завхарсан зан чанарт үргэлж хүлэгдэж, торонд нь баригдсан байдаг учраас ухамсартайгаар үүнийг орхиж, үүнээс гарч ирж чаддаггүй, Бурханы үг болон үнэн-зарчмаас улам холддог учраас Бурханаас ирдэг тайтгарал, баяр хөөр, аз жаргалыг олж авч хэзээ ч чаддаггүй. Эцэст нь хүмүүс ямар байдалд амьдардаг вэ? Тэд хүссэн ч гэсэн үнэнийг эрэлхийлж чаддаггүй, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсдэг ч Бурханы шаардлагыг хангаж чаддаггүй. Яг байгаа байрандаа гацчихдаг. Энэ бол шаналгаатай тарчлал юм. Хүмүүс өөрийн эрхгүй Сатаны завхарсан зан чанар дотор амьдардаг. Тэд хүн гэхээсээ бугтай илүү адилхан, үргэлж харанхуй буланд амьдарч, тулгарсан олон бэрхшээлээ шийдвэрлэхээр шившигтэй, ёрын муу арга эрж хайдаг. Үнэн хэрэгтээ хүмүүс сэтгэлийнхээ гүнд сайн хүн байхыг хүсэж, гэрэл рүү тэмүүлдэг. Тэд хүн шиг нэр төртэй амьдарна, бас үнэнийг эрэлхийлж, Бурханы үгэнд найдан амьдарч, Бурханы үгийг амь, бодит байдлаа болгож чадна гэж найддаг ч үнэнийг хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй бөгөөд олон хоосон сургаал ойлгодог хэр нь асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Хүмүүс ийм мухардмал байдалд ард, урдаасаа хавчигдаад, урагшилж чаддаггүй, ухрахыг ч хүсдэггүй. Тэд байгаа байрандаа гацдаг. Энэхүү “гацсан” мэдрэмж шаналгаатай, асар их шаналгаатай байдаг. Хүмүүс гэрэл рүү тэмүүлэх хүсэлтэй байдаг бөгөөд Бурханы үг болон зөв замыг орхихыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч тэд үнэнийг хүлээн авдаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаггүй, завхарсан сатанлаг зан чанарынхаа хүлээс, хяналтаас ангижирч чадахгүй хэвээр үлддэг. Эцэст нь тэд ямар ч жинхэнэ баяр баясгалангүйгээр зөвхөн шаналан амьдарч л чадна. Ийм байдаг биш үү? (Тийм ээ.) Ямар ч тохиолдолд, хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг олж авахыг хүсвэл ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн өөрсдийнх нь бодол санаа, үзэл бодол, үнэний эрэл хайгуулд үзүүлэх нөлөөллийг арилгахын тулд жижиг зүйлээс эхлэн Бурханы үгийг бага багаар туулах ёстой. Энэ нь гол зүйл; эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой.

Хэрвээ хүмүүс зан чанараа өөрчилж, аврал хүртэхийг хүсвэл шийдэмгий байгаад зогсохгүй, бас няцашгүй сэтгэлгээтэй байх ёстой. Тэд бүтэлгүйтлээсээ туршлага хуримтлуулж туршлагаасаа хэрэгжүүлэлтийн замыг олж авах ёстой. Бүтэлгүйтэх үедээ битгий сөрөг бол, бүү сэтгэлээр уна, мэдээж битгий бууж өг. Гэхдээ бас бага зэрэг олз ашиг олох үедээ чи маадайж бардах ёсгүй. Чи юм хийгээд бүтэлгүйтсэн, эсвэл сул дорой болсон эсэхээс үл хамааран энэ нь ирээдүйд аврагдаж чадахгүй гэдгийг чинь тодорхойлохгүй. Чи Бурханы хүслийг ойлгож, хөл дээрээ зогсож, Бурханы үгийг даган мөрдөж, завхарсан сатанлаг зан чанартайгаа тэмцсээр байх ёстой. Сатанаас үүдэлтэй ёс суртахууны зан төлөвийн талаарх янз бүрийн шаардлага болон үг хүмүүсийн үнэний эрэл хайгуулд ямар хор хөнөөл, саад тотгор учруулж буйг тодорхой харахаас эхлэх ёстой. Ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үг хүмүүсийн оюун санааг байнга хүлж, хязгаарлахын зэрэгцээ хүмүүсийн завхарсан зан чанарыг бас дэмждэг. Мэдээж тэдгээр нь бас үнэн болон Бурханы үгийг хүлээн авахад нь хүмүүст янз бүрийн хэмжээнд нөлөөлж, үнэнд эргэлзэх, үнэнийг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэдэг. “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг нь тэдгээр үгийн нэг юм. Энэ амьдралын гүн ухаан нь хүмүүсийн балчир оюун санаанд үндэслэсэн бөгөөд бусдыг харах, эргэн тойронд нь тохиолдож буй зүйлсийг зохицуулахдаа хүмүүс далд ухамсартаа иймэрхүү бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автдаг. Эдгээр бодол санаа, үзэл бодол нь хүмүүсийн завхарсан зан чанар дахь ёрын муу, ов мэхтэй, харгис зан чанарыг үл мэдэгдэх байдлаар цайруулж, нуун далдалдаг. Тэд завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чаддаггүйгээр үл барам, бас хүмүүсийг улам зальхай, ов мэхтэй болгож, хүмүүсийн завхарсан зан чанарыг улам ихэсгэдэг. Товчхондоо уламжлалт соёл дахь ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үг болон амьдралын гүн ухаан нь хүмүүсийн бодол санаа, үзэл бодолд нөлөөлөөд зогсохгүй, бас хүмүүсийн завхарсан зан чанарт гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Тиймээс “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт уламжлалт соёлын ийм бодол санаа, үзэл бодлын хүмүүст үзүүлэх нөлөөллийг ойлгох шаардлагатай. Үүнийг үл тоомсорлож болохгүй.

Дөнгөж сая бид, хүмүүсийн хооронд маргаан үүсэхэд уламжлалт соёлын үг хэллэг, үзэл бодлоор тэдэнд хандах уу, эсвэл Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу хандах уу; уламжлалт соёлын үзэл бодол асуудлыг шийдвэрлэж чадах уу, эсвэл Бурханы үг болон үнэн хүний асуудлыг шийдвэрлэж чадах уу гэдэг талаар голчлон нөхөрлөлөө. Хүмүүс эдгээр зүйлийг тодорхой харах үедээ зөв сонголт хийх бөгөөд хүмүүс хоорондын маргааныг Бурханы үгэн дэх үнэний дагуу шийдвэрлэхэд илүү хялбар байх болно. Тийм асуудлуудыг шийдвэрлэх үед “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны зан төлөвийн талаарх үг хүмүүсийн бодолд нөлөөлж, хязгаарладаг асуудал ч бас үндсэндээ шийдвэрлэгдэнэ. Ядаж л хүмүүсийн зан авир иймэрхүү төрлийн бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автахгүй; тэд Сатаны хууран мэхлэлтийн тороос ангижирч, Бурханы үгээс үнэнийг олж авч, хүмүүстэй харилцах үнэн-зарчмыг олж, Бурханы үгийг амиа болгож чадна. Уламжлалт соёлын эндүү ташаа үзэл бодол, сатанлаг гүн ухааны хүлээс, дөнгийг Бурханы үгийн дагуу зүгээр л задлан шинжилж, ялган таних нь хүмүүст үнэнийг ойлгож, ялган таньдаг болох боломж олгож чадна. Энэ нь хүнд Сатаны нөлөөнөөс салж, нүглийн хүлээсээс чөлөөлөгдөх боломж олгоно. Ийм маягаар Бурханы үг болон үнэн чиний амь болж, мөн чанар нь сатанлаг гүн ухаан, зан чанар байсан хуучин амийг чинь орлоно. Тэгээд чи өөр хүн болно. Хэдийгээр энэ хүн нь чи хэвээрээ байгаа ч энэ бол шинээр гарч ирсэн хүн, Бурханы үг болон үнэнийг амиа болгосон хүн юм. Та нар тийм хүн байхад бэлэн үү? (Тийм ээ.) Ийм хүн байсан нь дээр—ядаж л баяртай байна. Үнэнийг анх хэрэгжүүлж эхлэх үед чинь бэрхшээл, саад бартаа, шаналал байх боловч хэрвээ чи Бурханы үгэнд үндэс суурьтай болох хүртлээ үнэнийг эрж хайж, бэрхшээлээ шийдвэрлэж чадвал шаналал чинь арилж, амьдрал чинь үргэлжилж, чи илүү аз жаргалтай, илүү амар тайван болно. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь чиний доторх тэр сөрөг зүйлсийн нөлөөлөл, хяналт аажмаар багасаж, тэгэхийн хэрээр Бурханы үг болон үнэн чам руу улам бүр орж, чиний зүрх сэтгэл дэх Бурханы үг болон үнэний талаарх сэтгэгдэл улам гүнзгийрнэ. Үнэнийг эрж хайх ухамсар чинь улам хүчтэй, хурц болж, ямар нэг зүйл тохиолдох үед чиний хэрэгжүүлэлтийн доторх зам, чиглэл, зорилго улам тодорхой болж, дотоод тулааны чинь үеэр эерэг зүйлс бүр ч их ялалт байгуулна. Тэгэхээр чиний амьдралын баяр хөөр нэмэгдэх бус уу? Бурханаас хүлээн авдаг амар амгалан, баяр хөөр чинь ихсэх бус уу? (Тэгнэ.) Чамайг түгшүүр, шаналал, сэтгэл гутрал, дургүйцэл болон бусад сөрөг сэтгэл хөдлөлөөр амьдрахад хүргэх шалтгаанууд улам цөөрнө. Эдгээр зүйлийн оронд Бурханы үг чиний амь болж, чамд найдвар, аз жаргал, баяр хөөр, эрх чөлөө, чөлөөлөлт, нэр хүнд авчирна. Эдгээр эерэг зүйл ихсэх үед хүмүүс бүрмөсөн өөрчлөгдөнө. Тэр цаг ирэхэд чамд ямар мэдрэмж төрж байгааг шалгаад, урьдынхтайгаа харьцуул: Тэдгээр нь урьдын амьдралын арга замаас чинь тэс өөр биш үү? Чи Сатаны тор болон завхарсан зан чанар, Сатаны бодол санаа, үзэл бодол, түүнчлэн хүмүүс зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх Сатаны янз бүрийн арга барил, үзэл бодол, гүн ухааны хуулиас ангижрах үедээ—эдгээр зүйлийг тэр чигт нь хаяж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, бусдад хандаж, бусадтай харилцаж, үнэн-зарчмын дагуу хүмүүст хандах нь хэчнээн сайхан болохыг Бурханы үгээс туулж, амар тайван, баяр хөөртэй амьдралаар амьдрах үедээ—тэр үедээ л чи жинхэнэ аз жаргалд хүрнэ.

Өнөөдөр бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны зан төлөвийн талаарх үгийг нөхөрлөж, задлан шинжиллээ. Энэ үгэнд байгаа асуудлыг та нар ойлгож байна уу? (Тийм.) Тэгвэл та нар хүмүүст тавих Бурханы шаардлага юу болохыг ойлгож байна уу? (Тийм.) Тэрийг ойлгосон болохоор та нар эцэст нь үүнийг яаж өөртөө хэрэгжүүлэх вэ? Чамд ямар нэг юм тохиолдох үед түргэн зан гаргахгүй, уламжлалт соёлоос үндэслэл хайхгүй, нийгмийн чиг хандлагаас үндэслэл хайхгүй, олон нийтийн санал бодлоос үндэслэл хайхгүй, эсвэл мэдээж хуулийн зүйл заалтаас үндэслэл хайхгүй байж, харин оронд нь Бурханы үгээс үндэслэл хайснаар. Үнэний талаарх ойлголт чинь хэчнээн гүн гүнзгий, өнгөц болох нь хамаагүй; асуудал шийдвэрлэж чаддаг байхад л хангалттай. Ёрын муу, аюултай ертөнцөд амьдардаг гэдгээ чи тодорхой харах ёстой. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол зөвхөн нийгмийн чиг хандлагыг дагаж, ёрын муугийн эргүүлэгт татагдан орох боломжтой. Тэгвэл чамд юу ч тохиолдсон, чи эхлээд юу хийх ёстой вэ? Чи эхлээд тайвширч, Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, Бурханы үгийг үргэлж унших ёстой. Энэ нь хараа нь хурц, бодол нь тунгалаг байж, энэхүү хүн төрөлхтнийг Сатан мэхэлж, завхруулж байгаа, Бурхан энэ хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс аврахаар ирсэн гэдгийг тодорхой харах боломжийг чамд олгоно. Энэ нь мэдээж чиний сурах ёстой хамгийн үндсэн сургамж юм. Чи Бурханд залбирч, Бурханаас үнэнийг эрж хайж, чамайг залж чиглүүлэхийг—Бурханы холбогдох үгийг уншихад чамайг залж чиглүүлж, холбогдох гэгээрэл, гэрэлтүүлэлт хүлээн авахад залж чиглүүлэхийг Бурханаас гуйх ёстой, ингэснээр чи өмнө чинь тохиолдож буй зүйлийн мөн чанарыг ойлгож, үүнийг хэрхэн харж, хэрхэн шийдвэрлэх ёстойгоо ойлгоно. Дараа нь Бурхан зааж, хэлж өгсөн арга барилыг ашиглан тухайн асуудалтай нүүр тулж, шийдвэрлэнэ. Чи Бурханд бүрэн дүүрэн, бүрмөсөн найдах ёстой. Бурхан захираг; Бурхан Эзэн байг. Чи тайвширмагцаа ямар арга зам, арга барил ашиглахаа өөрийнхөө оюун ухаанаар боддоггүй, хувийн туршлага, эсвэл сатанлаг гүн ухаан, арга залиар ч үйлддэггүй. Харин ч Бурханы гэгээрэл, Бурханы үгийн удирдамжийг хүлээдэг. Чиний хийх ёстой зүйл бол өөрийнхөө хүслийг орхиж, бодол санаа, үзэл бодлоо хойш тавьж, Бурханы өмнө хүндэтгэлтэйгээр ирж, чамд Бурханы хэлдэг үг, Бурханы хэлдэг үнэн, Бурханы харуулдаг сургаалыг сонсох явдал. Дараа нь чи Бурхан чамаас яг юу хийхийг хүсдэг, чи юу хийх ёстойгоо ойлгохын тулд өөрийгөө тайван байлгаж, сайтар тунгаан бодож, Бурханы чамд зааж сургасан үгийг ахин дахин залбиран унших ёстой. Хэрвээ чи Бурхан үнэндээ юу хэлж байгааг, Бурханы сургаал юу болохыг тодорхой ойлгож чадвал чамд ийм орчныг бүрдүүлж, Өөрийнх нь үгийг баталгаажуулах, бодит байдлаа болгох, амьдран харуулах боломж олгосных нь төлөө Бурханд эхлээд талархах ёстой, ингэснээр амьдран харуулдаг зүйл чинь Бурханы үг бол үнэн гэдгийг гэрчилж чадна. Мэдээж, эдгээр асуудлыг шийдвэрлэх явцад олон өгсөлт уруудалт, бэрхшээл хүндрэл, түүнчлэн зарим тулаан, өөр өөр хүмүүсийн зарим зарга, үг хэл тулгарч магадгүй. Гэхдээ тийм асуудлуудын талаарх Бурханы үг маш тодорхой байдаг, чиний ойлгож, дуулгавартай дагадаг зүйл бол Бурханы сургаал гэдэгт итгэлтэй байгаа бол чи эргэлзэлгүйгээр хэрэгжүүлэх ёстой. Хүрээлэн буй орчин чинь, эсвэл ямар нэг хүн, үйл явдал зүйл чамд саад болох ёсгүй. Чи байрандаа бат зогсох ёстой. Үнэн-зарчмыг баримтлах нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан биш. Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийн дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж, хэзээ ч өөрчлөгдөлгүйгээр зарчмыг баримталж чадвал үнэнийг хэрэгжүүлж байна. Энэ нь үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлдэг хүмүүст байх ёстой хандлага, шийдвэр юм.

Бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх үгтэй холбоотой асуудлуудын талаар хангалттай нөхөрлөлөө. Ийм асуудлуудыг ойлгоход та нарт хэцүү хэвээр байна уу? Өнөөдрийн нөхөрлөл, дүн шинжилгээнээс та нар уламжлалт соёлын ёс суртахууны зан төлөвийн тухай энэ үгийн талаар цоо шинэ ойлголттой болсон уу? (Тэгсэн.) Энэ цоо шинэ ойлголтдоо үндэслээд та нар энэ үгийг үнэн, эерэг зүйл гэж үзсээр байх уу? (Үгүй.) Энэ үгийн хүмүүст үзүүлэх нөлөө оюун санаа, далд ухамсарт нь гүн гүнзгий оршсоор байж болох ч өнөөдрийн нөхөрлөлөөр дамжуулан хүмүүс ёс суртахууны зан төлөвийн талаарх энэ үгийг бодол санаа, ухамсраасаа арилгасан. Тэгвэл чи бусадтай харилцахдаа энэ үгийг бас л баримтлах уу? Маргаантай тулгарах үедээ чи юу хийх ёстой вэ? (Нэгдүгээрт, бид “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх сатанлаг гүн ухааныг орхих ёстой. Бид Бурханы өмнө чимээгүйхэн очин залбирч, үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчмыг Бурханы үгээс хайх ёстой.) Хэрвээ бид эдгээр зүйлийн талаар нөхөрлөөгүй бол хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэхдээ “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” хэмээх ёс суртахууны шалгуурыг хэзээ ч баримталж байгаагүй гэж та нарт санагдана. Одоо энэ асуудлыг илчилсэн болохоор үүнтэй төстэй зүйл тохиолдох үед ийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автах эсэхээ, өөрөөр хэлбэл, эдгээр зүйл бодол санаа, үзэл бодолд чинь оршиж байгаа эсэхийг өөрсдөө хар. Тэр үед чи олон зүйл дээр тийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автдагаа аяндаа олж илрүүлнэ, өөрөөр хэлбэл, олон орчинд, олон зүйл тохиолдох үед чи тийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автсаар, тэдгээр нь чиний сэтгэлд гүн үндэслэж, чиний үг, үйл хэрэг, бодлыг захирсаар байдаг. Хэрвээ чи үүнийг хараахан ухаараагүй бол, энэ асуудалд анхаарал хандуулаагүй, үүнийг эрэлхийлээгүй бол мэдэхгүй байх нь гарцаагүй бөгөөд тийм бодол санаа, үзэл бодлын нөлөөнд автдаг эсэхээ мэдэхгүй. Чи энэ асуудлыг үнэхээр эрэлхийлж, нягт нямбай хандсан бол уламжлалт соёлын хор оюун санаанд чинь үргэлж гарч ирж байгааг олж мэднэ. Чамд эдгээр нь байдаггүй юм биш, харин чи урьд нь тэдгээрийг нухацтай авч үзээгүй, эсвэл уламжлалт соёлын эдгээр үгийн мөн чанар яг юу болохыг ухаарч ер чадаагүй. Тэгвэл ийм асуудлуудыг оюун санааныхаа гүнд мэддэг болохын тулд чи юу хийх ёстой вэ? Та нар тунгаан нягталж, бодолцон үзэж сурах ёстой. Хүн яаж тунгаан нягталж, бодолцон үзэх ёстой вэ? Энэ хоёр нэр томьёо маш энгийн сонсогддог; тэгвэл хүн тэдгээрийг яаж ойлгох ёстой вэ? Жишээлбэл: чи үнэн замыг судалж буй зарим хүнд сайн мэдээ түгээж, Бурханы талаар гэрчиллээ гэж үзье. Эхэндээ тэд сонсохыг хүсэж болох ч хэсэг хугацаанд нөхөрлөсний дараа тэдний зарим нь цааш сонсохыг хүсдэггүй. Тэр үед чи “Энд юу болоод байна аа? Миний нөхөрлөл тэдний үзэл, асуудалд төдийлөн таарахгүй байна уу? Эсвэл би үнэний талаар тодорхой, ойлгомжтой нөхөрлөөгүй юм болов уу? Эсвэл сонссон зарим цуу яриа, төөрөгдөл нь тэднийг үймүүлээд байна уу? Яагаад зарим нь үргэлжлүүлэн судлахгүй байгаа юм бол? Асуудал нь яг юу вэ?” гэж бодох ёстой. Энэ бол тунгаан нягталж буй хэрэг, тийм биз дээ? Ганц ч нарийн ширийнийг нь орхигдуулахгүйгээр тал бүрээс нь бодолцон үзсэнээр асуудлыг бодох явдал. Эдгээр зүйлийг бодолцон үзэх зорилго чинь юу вэ? Энэ нь асуудлын уг үндэс, мөн чанарыг олоод, дараа нь үүнийг шийдвэрлэх зорилготой. Хэрвээ чи хэчнээн их бодоод ч эдгээр асуудлын хариултад хариулт олж чадахгүй байгаа бол үнэнийг ойлгодог хүнийг олж, тэднээс эрж хайх ёстой. Тэд яаж сайн мэдээ түгээж, Бурханы талаар гэрчилдгийг, судалж буй хүмүүсийн үндсэн үзлийг яаж үнэн зөв ойлгож авч, дараа нь Бурханы үгийн дагуу үнэнийг нөхөрлөснөөр тэдгээрийг яаж шийдвэрлэдгийг хар. Тэр нь үйлдлийг эхлүүлэх биш үү? Бодолцон үзэх нь эхний алхам; үйлдэл бол хоёр дахь алхам. Үйлдэл хийх шалтгаан нь, бодолцон үзэж буй асуудал чинь зөв эсэхийг, замаасаа гажсан эсэхийг чинь баталгаажуулахын төлөө байдаг. Асуудал хаанаас үүдэн гарч байгааг олж мэдэх үедээ чи бодолцон үзэж буй асуудал чинь зөв үү, буруу юу гэдгийг баталгаажуулж эхэлнэ. Дараа нь зөв гэж баталгаажуулсан асуудлаа шийдвэрлэж эхэл. Жишээлбэл: үнэн замыг судалж буй хүмүүс цуу яриа, төөрөгдөл сонсоод, үзэлтэй болох үед тэдний үзэлд чиглэсэн байдлаар Бурханы үгийг уншиж өг. Үнэний талаар тодорхой нөхөрлөж, тэдний үзлийг нэгд нэггүй задлан шинжилж, шийдвэрлэж, зүрх сэтгэлд нь байгаа саад бартааг арилга. Тэгвэл тэд үргэлжлүүлэн судлахад бэлэн байх болно. Энэ нь асуудлыг шийдвэрлэж эхэлж байгаа хэрэг, тийм биз дээ? Асуудлыг шийдвэрлэхийн эхний алхам нь үүнийг бодолцон үзэж, тунгаан нягталж, асуудлын мөн чанар, уг үндсийг оюун санаандаа нэг бүрчлэн боловсруулах явдал юм. Энэ нь юу болохыг баталгаажуулмагцаа чи Бурханы үгийн дагуу асуудлыг шийдвэрлэж эхэлнэ. Эцэст нь асуудлыг шийдвэрлэх үед зорилгодоо хүрнэ. Тэгвэл “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт ёс суртахууны зан төлөвийн талаарх үг бодол санаа, үзэл бодолд чинь байсаар байгаа юу, үгүй юу? (Тийм ээ, байгаа.) Тийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Чи ерөнхийдөө өөрт чинь тохиолддог юм бүхнийг бодолцон үзэх ёстой. Энэ бол шийдвэрлэх чухал алхам. Эхлээд, тийм зүйл урьд нь тохиолдоход яаж авирлаж байснаа эргээд бод. Чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэх мэт үгэнд захирагдаж байсан уу? Хэрвээ тэгсэн бол чи ямар санаа зорилготой байсан бэ? Юу хэлсэн бэ? Юу хийсэн бэ? Хэрхэн үйлдсэн бэ? Яаж авирласан бэ? Чи тайвшраад, эдгээр зүйлийг бодолцон үзсэнийхээ дараа өөрийн мэдэлгүй зарим асуудлыг олж илрүүлнэ. Тэр үед чи үнэнийг эрж хайж, бусадтай нөхөрлөж, Бурханы холбогдох үгийн дагуу эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Уламжлалт соёлын дэмждэг эндүү ташаа тэдгээр үзэл бодлыг бодит амьдралдаа бүрмөсөн орхихоор чармай, дараа нь Бурханы үг болон үнэнийг бусадтай харилцах зарчмаа болгож, үнэн-зарчмын дагуу хүмүүс, үйл явдал, зүйлд ханд. Энэ нь уламжлалт соёлын янз бүрийн бодол санаа, үзэл бодол, үг хэллэгийг Бурханы үгийн дагуу задлан шинжилж, дараа нь хүн төрөлхтөн эдгээр эндүү ташаа үзэл бодлыг баримталсны үр дагаварт үндэслэн уламжлалт соёл үнэхээр эерэг, зөв эсэхийг тов тодорхой харснаар асуудлыг шийдвэрлэх арга зам юм. Тэгвэл чи “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил” гэдэг нь зүгээр л хүн хоорондын харилцаагаа хадгалахын тулд хүмүүсийн ашигладаг булзамтгай арга барил гэдгийг тодорхой харна. Гэхдээ хүмүүсийн уг чанар-мөн чанар өөрчлөгдөхгүй бол хүмүүс урт хугацаанд эвтэй байж чадах уу? Эрт орой хэзээ нэгэн цагт харилцаа нь нуран унана. Тиймээс хүний ертөнцөд жинхэнэ найз гэж байдаггүй—зүгээр л бие махбодын харилцаагаа хадгална гэдэг нь өөрөө нэлээд сайн зүйл. Хэрвээ хүмүүс багахан мөс чанар, эрүүл ухаантай, сайхан сэтгэлтэй бол бусадтай эвдрэлцэхгүйгээр өнгөц харилцаагаа хадгалж чадна; хэрвээ тэд ёрын муу, хорон санаатай, харгис хүн чанартай бол бусадтай харилцах ямар ч аргагүй бөгөөд бие биеэ ашиглаж л чадна. Эдгээр зүйлийг тодорхой харснаар, өөрөөр хэлбэл хүмүүсийн уг чанар-мөн чанарыг тодорхой харснаар хүмүүс бусадтай харилцахдаа ямар арга барил ашиглах ёстойг үндсэнд нь тодорхойлж болох ба энэ нь зөв зүйтэй, алдаа мадаггүй, үнэнтэй нийцэлтэй байж чадна. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар Бурханы сонгосон хүмүүс одоо хүн чанарын мөн чанарыг бага зэрэг харж чаддаг. Тиймээс хүмүүс хоорондын харилцаанаас—өөрөөр хэлбэл, хүн хоорондын хэвийн харилцаанаас тэд үнэнч шударга хүн байхын ач холбогдлыг, мөн Бурханы үг болон үнэний дагуу хүмүүст хандах нь хамгийн өндөр зарчим, хамгийн ухаалаг арга гэдгийг харж чаддаг. Энэ нь хүмүүст хэзээ ч гай зовлон, шаналал учруулахгүй. Гэхдээ завхарсан зан чанар нь үргэлж гарч ирж хүмүүсийг үймүүлж, үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болно гэдэг утгаараа, хүмүүс Бурханы үгийг туулж, үнэнийг хэрэгжүүлэх үед оюун ухаанд нь бага зэрэг тэмцэл үүсэх нь гарцаагүй юм. Хүний завхарсан зан чанараас үүдэн гардаг эдгээр олон талт бодол санаа, сэтгэл хөдлөл, үзэл бодол нь үнэн болон Бурханы үгийг хэрэгжүүлэхэд чинь янз бүрийн хэмжээгээр саад болох бөгөөд тэр үед үнэнийг хэрэгжүүлэхдээ чи олон хөндлөнгийн оролцоо, саад тотгортой өөрийн мэдэлгүй нүүр тулна. Эдгээр саад тотгор гарч ирэх үед чи одоогийнх шигээ үнэнийг хэрэгжүүлэх нь амархан гэж хэлэхээ болино. Чи тэрийг тийм амархан хэлэхгүй. Тэр үед чи зовж, гуниглаж, хоол унднаас гараад, сайн унтаж чадахгүй. Зарим хүнд бүр Бурханд итгэх нь дэндүү хэцүү санагдаж, бууж өгөхийг хүсэж магадгүй. Үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд орохын тулд олон хүн асар их зовж, тоолшгүй олон удаа засалт, харьцалт туулж, зүрх сэтгэлдээ тоо томшгүй олон тулаанд тулалдаж, тоймгүй их нулимс урсгасан гэдэгт Би итгэлтэй байна. Тийм биз дээ? (Тийм ээ.) Эдгээр шаналлыг туулах нь зайлшгүй үйл явц бөгөөд хүмүүс бүгд ялгаагүй үүнийг туулах ёстой. Хуулийн эрин үед Давид алдаа гаргаж, хожим нь Бурханд гэмшиж, гэмээ улайсан. Давид хэр их уйлсан бэ? Эх бичвэрт үүнийг хэрхэн дүрсэлсэн байдаг вэ? (“Шөнө бүр би уйлан ороо живүүллээ; нулимсаараа дэвсгэрээ дэвтээлээ” (Дуулал 6:6).) Ороо живүүлэхийн тулд тэр хэчнээн их нулимс урсгасан байх вэ! Энэ нь тухайн үед Давидын мэдэрсэн харуусал, шаналал хэчнээн их, хэчнээн гүн гүнзгий байсныг харуулж байна. Та нар тийм их нулимс урсгасан уу? Та нарын урсгасан нулимсны хэмжээ Давидын урсгасан нулимсны зууны нэгд ч хүрдэггүй нь завхарсан зан чанар, махан бие, гэм буруугаа үзэн яддаг түвшин чинь огт хангалтгүй байгааг, бас үнэнийг хэрэгжүүлэх шийдвэр, тууштай байдал чинь огт хангалтгүй байгааг харуулдаг. Та нар хараахан стандартад хүрээгүй; Петр, Давид хоёрын хэмжээнд хүрэх болоогүй. За ингээд өнөөдрийн нөхөрлөлөө энд дуусгая.

2022 оны 4 дүгээр сарын 16

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6)

Дараах: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (9)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх