Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6)

Сүүлийн цуглаан дээр ямар агуулгын талаар нөхөрлөснийг та нар санаж байна уу? (Бурхан хүмүүсийн сайн зан авир гэж үздэг зүйл болон Бурханы шаардсанаар хэвийн хүн чанарыг амьдран харуулах хоёрын ялгааг эхлээд нөхөрлөж, дараа нь уламжлалт соёл дахь хүний ёс суртахууны талаар нөхөрлөж, хүний ёс суртахууны талаарх хорин нэгэн зүйлийг нэгтгэн дүгнэсэн.) Сүүлийн цуглаан дээр Би хоёр сэдвээр нөхөрлөсөн. Эхлээд Би сайн зан авир гэх сэдвээр бага зэрэг нэмэлт нөхөрлөл хийж, дараа нь хүний ёс жудаг, биеэ авч явах байдал, ариун журмын талаар нэг их дэлгэрэнгүй тайлбарлалгүйгээр, жаахан энгийн, анхан шатны нөхөрлөл хийсэн. Бид үнэнийг эрэлхийлэх гэж юу болох тухай сэдвээр аль хэдийн хэд хэдэн удаа нөхөрлөсөн бөгөөд илчилж, задлан шинжилбэл зохих үнэний эрэл хайгуултай холбоотой бүх сайн зан авирыг Би нөхөрлөж дууссан. Өнгөрсөн удаад Би бас хүний ёс суртахууны талаарх зарим үндсэн сэдвийн талаар бага зэрэг нөхөрлөсөн. Ёс суртахууны талаарх эдгээр үгийг дэлгэрэнгүй илчилж, задлан шинжлээгүй хэдий ч бид хүний ёс суртахууны талаарх өөр өөр үгийн нэлээд хэдэн жишээ—яг нарийн хэлбэл хорин нэгэн жишээг жагсаасан. Энэ хорин нэгэн жишээ нь мөн чанартаа Хятадын уламжлалт соёлын хүмүүст суулгадаг янз бүрийн үг бөгөөд үүнд нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын санаа ноёрхож байдаг. Жишээлбэл, үнэнч зан, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, итгэлцэл, түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, албан тушаалтнууд, хүүхдүүд хэрхэн авирлах ёстой гэх мэттэй холбоотой хүний ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэгийг бид дурдсан. Энэ хорин нэгэн үг хэллэг нь иж бүрэн, бүхнийг хамарсан эсэхээс үл хамааран, ямартай ч тэдгээр нь үндсэндээ хүний ёс суртахуунтай холбоотойгоор Хятадын уламжлалт соёлын тавьсан янз бүрийн шаардлагын охь дээжийг үзэл суртлын хувьд ч, мөн чанарын хувьд ч төлөөлж чаддаг. Эдгээр жишээг жагсаасны дараа та нар тэдгээрийг тунгаан бодож, нөхөрлөсөн үү? (Бид цуглааны үеэр бага зэрэг нөхөрлөж, эдгээр үгийн заримыг үнэнтэй андуурахад амархан гэдгийг олж мэдсэн. Жишээлбэл, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай”, “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Бусдын даалгасан зүйлийг үнэнчээр гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хий” гэх мэт.) Бас “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”, “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа”, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”, “Худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй” гэх мэт үг бий. Сайтар шинжлээд үзвэл ихэнх хүмүүс үндсэндээ ёс суртахууны талаарх эдгээр үгэнд тулгуурлан биеэ авч явж, үүнд үндэслэн өөрийнхөө болон бусдын ёс суртахууныг үнэлдэг гэдгийг харж болно. Эдгээр зүйл хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой хэмжээгээр оршин байдаг. Үүний нэг үндсэн шалтгаан нь хүмүүсийн амьдардаг нийгмийн орчин, засгийн газраасаа хүлээн авдаг боловсрол, нөгөө талаар, гэр бүлээсээ хүлээн авдаг хүмүүжил, өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн уламжлал юм. Зарим гэр бүл хүүхдүүддээ олсон мөнгөө халаасалж огт болохгүй гэж сургадаг бол зарим гэр бүл хүүхдүүддээ эх оронч байх ёстой, “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг” гэж зааж сургадаг, учир нь гэр бүл болгон улс орондоо түшиглэн амьдардаг. Зарим гэр бүл хүүхдүүддээ “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй”, үндэс язгуураа хэзээ ч мартах ёсгүй гэж сургадаг. Зарим эцэг эх ёс суртахууны талаар хүүхдүүддээ зааж сургахын тулд тодорхой үг ашигладаг байхад бусад нь ёс суртахууны талаарх бодол санаагаа тодорхой илэрхийлж чаддаггүй, харин үр хүүхдүүддээ үлгэр дуурайл болж, үлгэрлэн зааж сургаж, үг, үйлдлээрээ дараагийн үеийнхэндээ нөлөөлж, хүмүүжүүлдэг. Эдгээр үг, үйлдэлд “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”, “Бусдад туслаад таашаал ав”, “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, түүнчлэн “Намаг балчгаас сараана мэт бохирдолгүй урга” гэх мэтийн илүү сайхан сонсогдох үгс орно. Эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ зааж сургадаг зүйлсийн сэдэв болон охь дээж нь ерөнхийдөө бүгд Хятадын уламжлалт соёлын шаарддаг ёс суртахууны цар хүрээнд багтдаг. Сургуульд ороход нь багш нар сурагчдадаа бусдад эелдэг хандаж, бусдад туслаад таашаал авах ёстой, олсон мөнгөө халааслах ёсгүй, багшаа дээдэлж, эрдэм номоо хүндлэх ёстой гэж эхлээд хэлдэг. Сурагчид эртний Хятадын зохиол юм уу эрт дээр үеийн баатруудын намтар түүхийг судлах үед “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй”, “Ажил үүрэгтээ өөрийгөө зориулж, үхэх өдрөө хүртэл чадлынхаа хэрээр чармай”, “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг”, “Гудамжнаас олсон зүйлээ хэн ч авах ёсгүй” гэх мэтийг тэдэнд зааж сургадаг. Эдгээр зүйл бүгд уламжлалт соёлоос үүдэн гардаг. Улс орнууд ч бас эдгээр санааг сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг. Үнэн хэрэгтээ улс үндэстний боловсрол нь зарим талаар гэр бүлийн боловсролтой адил зүйлийг сурталчилдаг бөгөөд тэдгээр нь бүгд уламжлалт соёлын эдгээр санааг тойрон эргэлддэг. Уламжлалт соёлоос үүдэн гардаг бодол санаа нь үндсэндээ хүний ёс жудаг, ариун журам, биеэ авч явах байдал гэх мэттэй холбоотой бүх шаардлагыг шингээдэг. Нэг талаар, тэдгээр нь хүмүүсээс гаднаа ёс зүйтэй, хүмүүжилтэй байж, үг, үйлдлээрээ бусдын сайшаалыг хүртэж, бусдад харуулахын тулд сайн зан авир, үйлдэл үзүүлэнгээ зүрх сэтгэлийнхээ гүний хар бараан талуудыг нууж байхыг шаарддаг. Нөгөө талаар, тэдгээр нь хүний биеэ авч явах, хүмүүстэй харилцах, асуудлыг шийдвэрлэх; найз нөхөд, гэр бүлдээ хандах; янз бүрийн хүмүүс, зүйлсэд хандахтай холбоотой хандлага, зан авир, үйлдлийг ёс суртахууны түвшинд өргөж, улмаар бусдын магтаал, хүндлэлийг хүлээдэг. Уламжлалт соёлын хүмүүст тавьдаг шаардлага нь үндсэндээ эдгээр зүйлийг тойрон эргэлддэг. Нийгмийн томоохон цар хүрээнд хүмүүсийн сурталчилдаг санаа ч бай, илүү бага цар хүрээнд гэр бүл дотроо хүмүүсийн дэмжиж, баримталдаг ёс суртахууны талаарх бодол санаа ч бай, биеэ авч явах байдалтай нь холбоотойгоор хүмүүст тавьсан шаардлага ч бай—эдгээр нь бүгд үндсэндээ энэ цар хүрээнд багтдаг. Тиймээс Хятадын уламжлалт соёл ч бай, эсвэл барууны соёлыг оролцуулаад бусад улс орны уламжлалт соёл ч бай, хүмүүсийн дундах ёс суртахууны талаарх эдгээр санаа нь бүгд хүмүүсийн хүрч, бодож чадах зүйлээс бүрддэг; тэдгээр нь хүмүүсийн мөс чанар, эрүүл ухааныхаа үндсэн дээр хийж чадах зүйлс юм. Ядаж л өөрсдөөс нь шаарддаг ёс суртахууны зарим шаардлагыг хангаж чадах зарим хүн бий. Эдгээр шаардлага нь зүгээр л хүмүүсийн ёс суртахууны байдал, ааш зан, дур сонирхлын цар хүрээнд хязгаарлагддаг. Хэрвээ чи Надад итгэхгүй байгаа бол хүмүүсийн ёс суртахуунтай холбоотой эдгээр шаардлагын аль нь тэдний завхарсан зан чанарт чиглэж байгааг сайтар ажиглаж харахыг Би зөвлөе. Тэдгээрийн аль нь хүмүүс уг мөн чанартаа үнэнээс залхдаг, үнэнд дургүй, Бурханыг эсэргүүцдэг баримтыг хөнддөг вэ? Эдгээр шаардлагын аль нь үнэнтэй холбоотой вэ? Эдгээр шаардлагын аль нь үнэний түвшинд очиж чадах вэ? (Аль нь ч чадахгүй.) Хүн эдгээр шаардлагыг хэрхэн харах нь хамаагүй, аль нь ч үнэний түвшинд очиж чадахгүй. Тэдгээрийн аль нь ч үнэнтэй хамаагүй, нэг нь ч өчүүхэн төдий ч холбоогүй. Одоог хүртэл, Бурханд удаан хугацаанд итгэсэн, жаахан туршлагатай, үнэнийг бага зэрэг ойлгодог хүмүүс энэ асуудлын талаар өчүүхэн жаахан бодитой ойлголттой болох болно; харин ихэнх хүмүүс хоосон сургаалыг л ойлгодог хэвээр бөгөөд энэ санааг онолын хувьд хүлээн зөвшөөрдөг хэр нь үнэнийг үнэхээр ойлгох түвшинд хүрч чаддаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, ихэнх хүн уламжлалт соёлын эдгээр дэг журмыг Бурханы үг болон шаардлагатай харьцуулснаар уламжлалт соёлын эдгээр тал нь үнэнтэй нийцдэггүй, үнэнтэй холбоогүй гэдгийг л ойлгож авдаг. Эдгээр зүйл үнэнтэй ямар ч холбоогүй гэдгийг тэд үгээрээ бүрэн хүлээн зөвшөөрч болох ч зүрх сэтгэлийнхээ гүнд тэдний хүсэн эрмэлзэж, сайшааж, илүүд үзэж, амархан хүлээн авдаг зүйл бол үндсэндээ хүн төрөлхтний уламжлалт соёлоос урган гарсан эдгээр санаа бодол бөгөөд үүний зарим нь улс орных нь сурталчилж, дэмждэг зүйлс юм. Хүмүүс тэдгээрийг эерэг зүйл гэж үздэг, эсвэл тэдгээрт үнэн мэт ханддаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Та нарын харж байгаачлан, уламжлалт соёлын эдгээр тал хүний зүрх сэтгэлд гүн үндэслэсэн бөгөөд богинохон хугацааны дотор арилгаж, үндсээр нь устгах боломжгүй.

Хүний ёс суртахууны талаар бидний жагсаасан хорин нэгэн шаардлага нь Хятадын уламжлалт соёлын ердөө нэг хэсэг мөртөө тодорхой хэмжээнд Хятадын уламжлалт соёлын хүний ёс суртахуунд тавьсан бүх шаардлагын төлөөлөл болж чадна. Хүн энэ хорин нэгэн шаардлагыг бүгдийг нь эерэг зүйл, эрхэм, зөв зүйтэй гэж үздэг бөгөөд эдгээр шаардлага өөрсдөд нь нэр төртэй амьдрах боломж олгодог, эдгээр нь нэг төрлийн биширмээр, хүндлүүштэй ёс суртахуун гэж боддог. Хэдүүлээ олсон мөнгөө халааслахгүй байх, бусдад туслаад таашаал авах гэх зэрэг харьцангуй өнгөц үгийг одоохондоо хойш тавиад, харин хүний онцгойлон өндрөөр үнэлдэг, эрхэм гэж боддог ёс суртахууны талаар ярьцгаая. Жишээ нь, “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй” гэдэг үгийг авч үзье—энэ үгийн утгыг хамгийн энгийнээр нэгтгэн дүгнэвэл: хүн үндэс язгуураа мартаж болохгүй. Хэрвээ хүн ийм ёс суртахуунтай бол хүн бүр түүнийг ёстой эрхэм зан төлөвтэй, үнэхээр “Намаг балчгаас сараана мэт бохирдолгүй ургасан” гэж бодно. Хүмүүс үүнийг маш өндрөөр үнэлдэг. Үнэн хэрэгтээ хүмүүс үүнийг өндрөөр үнэлдэг нь тэд иймэрхүү үгийг үнэхээр сайшааж, хүлээн зөвшөөрдөг гэсэн үг юм. Мэдээж тэд бас ийм ёс суртахуунтай байж чаддаг хүмүүсийг асар их биширдэг. Олон хүн Бурханд итгэдэг ч уламжлалт соёлын сурталчилдаг эдгээр зүйлийг үнэхээр сайшаасан хэвээр байдаг бөгөөд тэдгээр сайн зан авирыг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Энэ хүмүүс үнэнийг ойлгодоггүй: Бурханд итгэх гэдэг нь сайн хүн байж, бусад хүмүүст тусалж, бусдад туслаад таашаал авч, бусдыг хэзээ ч мэхлэхгүй, хорлохгүй байж, дэлхий ертөнцийн зүйлийн араас хөөцөлдөхгүй, эд баялаг, таашаалд шунахгүй байна гэсэн үг гэж тэд боддог. Зүрх сэтгэлдээ тэд бүгд “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй” гэх үг зөв гэдэгтэй санал нийлдэг. Зарим хүн: “Хүн Бурханд итгэдэг болохоосоо өмнө ‘Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй’ гэх мэтийн ёс суртахууныг аль хэдийн баримталдаг бол, хэрвээ тэрээр үндэс язгуураа мартдаггүй маш сайн, эелдэг хүн мөн бол Бурханы баяр хөөрийг амархан олж авч чадна. Тийм хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд ороход амархан—тэд Бурханы ерөөлийг хүртэж чадна” гэж хэлнэ. Олон хүн бусдыг хэмжиж, харахдаа Бурханы үг болон үнэнд үндэслэн мөн чанарыг нь хардаггүй; оронд нь хүмүүсийн ёс суртахууны талаарх уламжлалт соёлын шаардлагын дагуу тэднийг хэмжиж, хардаг. Энэ өнцгөөс харвал, үнэнийг ойлгодоггүй хүмүүс хүний сайн, зөв гэж үздэг зүйлсийг үнэнтэй андуурах магадлалтай биш үү? Тэд хүний сайн гэж үздэг хүмүүсийг Бурханы сайн гэж үздэг хүмүүс гэж авч үзэх магадлалтай биш үү? Хүмүүс өөрсдийнхөө санааг Бурханд тулгахыг үргэлж хүсдэг—ингэснээрээ тэд зарчмын алдаа гаргаж байгаа биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарт халддаг бус уу? (Тийм.) Энэ бол маш ноцтой асуудал. Хэрвээ хүмүүс үнэхээр эрүүл ухаантай бол өөрсдийнхөө ухаарч чадахгүй хэрэг явдлаас үнэнийг эрж хайх ёстой, Бурханы хүслийг ойлгож авах ёстой, утгагүй юм дэмий чалчих ёсгүй. Хүнийг хэмжих Бурханы стандарт болон зарчимд “Үндэс язгуураа мартдаггүй хүмүүс бол сайн хүмүүс бөгөөд сайн хүний шинж чанарыг эзэмшдэг” гэсэн мөр байдаг уу? Бурхан ер нь иймэрхүү зүйл хэлсэн үү? (Үгүй.) Хүнд тавих тодорхой шаардлагууддаа Бурхан “Хэрвээ чи ядуу бол хулгай хийх ёсгүй. Хэрвээ чи баян бол завхайрч болохгүй. Сүрдүүлэг, заналхийлэлтэй тулгарах үедээ хэзээ ч захирагдах ёсгүй” гэж ер нь хэлсэн үү? Бурханы үгэнд иймэрхүү шаардлага байдаг уу? (Үгүй.) Үнэндээ байдаггүй. “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй” гэх үгийг хүн хэлсэн нь тун илэрхий—энэ нь хүнд тавьдаг Бурханы шаардлагатай нийцдэггүй, үнэнтэй тохирдоггүй, үндсэндээ үнэнтэй адилхан зүйл биш. Бурхан бүтээгдсэн зүйлсээс үндэс язгуураа мартахгүй бай гэж хэзээ ч шаардаагүй. Үндэс язгуураа мартахгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Би нэг жишээ хэлье: Хэрвээ өвөг дээдэс чинь тариачид байсан бол чи тэдний дурсгалыг үргэлж нандигнах ёстой. Өвөг дээдэс чинь гар урлал хийдэг байсан бол чи тэр гар урлалын ур дүйг хадгалж, үеэс үе дамжуулан өвлүүлэх ёстой. Чи Бурханд итгэж эхэлснийхээ дараа ч эдгээр зүйлийг мартаж болохгүй—өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн сургаал, гар урлал, эсвэл өөр юуг ч мартаж болохгүй. Хэрвээ өвөг дээдэс чинь гуйлгачин байсан бол чи нохой цохихдоо ашигладаг байсан саваа модыг нь хадгалах ёстой. Өвөг дээдэс нь нэгэнтээ хивэг, зэрлэг ургамал идээд амьд үлдэж байсан бол үр удам нь ч бас хивэг, зэрлэг ургамал идэж үзэх ёстой—тэр нь өнөөгийн баяр хөөрийг амтлахын тулд урьдын уй гашууг эргэн санаж буй хэрэг, үндэс язгуураа мартахгүй байгаа хэрэг юм. Өвөг дээдэс чинь юу ч хийсэн бай, чи тэрийг нь хамгаалах ёстой. Чи боловсрол сайтай, байр суурьтай байлаа гээд өвөг дээдсээ мартаж болохгүй. Хятад хүмүүс эдгээр зүйлд хамгийн их анхаарал хандуулдаг. Тэдний зүрх сэтгэлд бол үндэс язгуураа мартдаггүй хүмүүс л мөс чанар, эрүүл ухаантай бөгөөд тийм хүмүүс л шулуун шударгаар авирлаж, нэр төртэй амьдарч чаддаг юм шиг санагддаг. Энэ үзэл бодол зөв үү? Бурханы үгэнд иймэрхүү зүйл байдаг уу? (Үгүй.) Бурхан хэзээ ч иймэрхүү юм хэлээгүй. Энэ жишээнээс, хэдийгээр хүн ариун журмын цар хүрээг өндрөөр үнэлж, хүсэн эрмэлздэг байж болох ч, энэ нь эерэг зүйл буюу хүний ёс суртахууныг зохицуулж чадах зүйл шиг харагдаж, ёрын муу замаар алхаж, доройтмол болохоос хүмүүсийг сэргийлж болох ч, мөн энэ нь хүмүүсийн дунд түгэн дэлгэрч, хүмүүс үүнийг эерэг зүйл гэж хүлээн авсан ч Бурханы үг болон үнэнтэй харьцуулах юм бол уламжлалт соёлын эдгээр үг болон бодол санаа туйлын утгагүй гэдгийг бид харж болно. Тэдгээрийг дурдах нь ер зохисгүй, тэдгээр нь үнэнтэй өчүүхэн төдий ч холбоогүй, Бурханы шаардлага болон Бурханы хүслээс бүр ч хол гэдгийг чи харна. Эдгээр санаа, үзэл бодлыг сурталчилж, хүний ёс суртахууны талаарх янз бүрийн үгийг дэвшүүлэхдээ хүмүүс, хүний ​​сэтгэлгээний цар хүрээнээс давсан тодорхой зүйлсийг ашиглан өвөрмөц, шинэлэг гэдгээ харуулах, өөрсдийн агуу, зөв зүйтэй байдлыг гайхуулж, хүмүүст өөрийгөө бишрүүлэхээс өөрийг хийдэггүй. Дорно ч бай, өрнө ч бай хүмүүс үндсэндээ бүгд адилхан боддог. Хүний ёс суртахууны талаар хүмүүсийн сурталчилж, дэвшүүлдэг үзэл санаа, эхлэлийн цэг, мөн хүний ёс суртахууны талаарх шаардлагаар дамжуулан хүрэхийг хүсдэг зорилго гол төлөв адилхан байдаг. Хэдийгээр Барууны хүмүүст Дорнын хүмүүсийн онцлон үздэг “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул”, “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх мэт тодорхой үзэл санаа, үзэл бодол байдаггүй ч, мөн Хятадын уламжлалт соёлын үгс шиг тодорхой үг байдаггүй ч тэдний өөрсдийнх нь уламжлалт соёл ийм үзэл санаагаар л дүүрэн байдаг. Бидний нөхөрлөж, ярилцсаар ирсэн зүйл Хятадын уламжлалт соёлд харьяалагддаг хэдий ч ёс суртахууны талаарх эдгээр үг, шаардлага нь тодорхой хэмжээнд мөн чанартаа, завхарсан бүх хүн төрөлхтний зонхилох үзэл санааг төлөөлдөг.

Өнөөдөр бид, хүний ёс суртахуунтай холбоотой үг, шаардлагаар дамжуулан уламжлалт соёл нь хүмүүст ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар голчлон нөхөрлөлөө. Үүнийг ойлгосныхоо дараа хүмүүсийн ойлгох ёстой дараагийн хамгийн чухал зүйл бол Бурхан буюу бүтээлийн Эзэн хүн төрөлхтний ёс суртахуунд үнэндээ ямар шаардлага тавьдаг, Тэр онцгойлон юу хэлсэн, ямар шаардлага тавьсан бэ гэдэг юм. Энэ бол хүн төрөлхтний ойлгож авах ёстой зүйл мөн. Уламжлалт соёл нь хүнээс Бурханы шаарддаг зүйлийг, эсвэл Бурханы хэлсэн үгийг өчүүхэн төдий ч гэрчилдэггүй, хүмүүс энэ сэдвээр үнэнийг эрж хайгаагүй гэдгийг бид одоо тодорхой харсан. Иймээс уламжлалт соёл нь хүмүүсийн эхлээд сурсан зүйл бөгөөд хүмүүсийг ноёлж, хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтрэн орж, олон мянган жилийн турш хүн төрөлхтний амьдрах арга замыг залж чиглүүлсэн. Энэ бол Сатан хүн төрөлхтнийг завхруулсан үндсэн арга зам юм. Энэ баримтыг тодорхой мэдсэний дараа хүмүүсийн одоо ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол бүтээлийн Эзэн бүтээгдсэн хүмүүсийн хүн чанар, ёс суртахуунд ямар шаардлага тавьдаг—өөрөөр хэлбэл, үнэний энэ талтай холбоотой ямар стандарт байдаг вэ гэдэг юм. Үүний зэрэгцээ хүмүүс уламжлалт соёлын дэвшүүлсэн шаардлага, эсвэл хүн төрөлхтөнд Бурханы тавьсан шаардлага хоёрын аль нь үнэн бэ гэдгийг ойлгож авах ёстой. Эдгээрийн аль нь хүмүүсийг ариусгаж, аварч, амьдралын зөв зам руу залж чиглүүлж чадах вэ; аль нь хүмүүсийг төөрөлдүүлж, хорлож, буруу замаар буюу нүглийн амьдрал руу хөтлөх төөрөгдөл вэ гэдгийг тэд ойлгох ёстой. Хүмүүс үүнийг ялган танимагцаа бүтээлийн Эзэний хүн төрөлхтөнд тавьсан шаардлага нь тун жам ёсны, үндэслэлтэй бөгөөд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчим юм гэдгийг хүлээн зөвшөөрч чадна. Хүмүүсийн үнэний эрэл хайгуул, хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлд нөлөөлдөг уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх үг болон хэмжүүрийн стандартын тухайд гэвэл—хэрвээ хүмүүс тэдгээрийг бага зэрэг ялган салгаж, мөн чанартаа утгагүй гэдгийг нь нэвт харж, танин мэдэж, тэдгээрийг зүрх сэтгэлээсээ авч хаявал ёс суртахуунтай холбоотой будилаан, асуудлаа шийдвэрлэж чадна. Эдгээр зүйлийг шийдвэрлэх нь үнэнийг эрэлхийлэх замд хүмүүст тулгардаг саад тотгор, хүндрэл бэрхшээлийг нэлээд их хэмжээгээр бууруулах биш үү? (Тэгнэ.) Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ ёс суртахууны талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн үзэл санааг үнэн гэж андуурч, тэдгээрийг үнэн мэт эрэлхийлж, даган мөрдөх магадлалтай байдаг. Энэ нь хүмүүсийн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх чадвар, түүнчлэн зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд үнэнийг эрэлхийлэх явцдаа хүрэх үр дүнд асар их нөлөөлдөг. Энэ нь та нарын хэний ч харахыг хүсдэггүй зүйл; мэдээж Бурханы ч харахыг хүсдэггүй зүйл юм. Тиймээс хүний хамгаалдаг ёс суртахууны талаарх эерэг үг, санаа, үзэл бодол гэгчийн тухайд бол хүмүүс Бурханы үг болон үнэний үндсэн дээр тэдгээрийг тодорхой мэдэж, ялган салгаж, мөн чанарыг нь нэвт харж, улмаар эдгээр зүйлийн талаарх үнэн зөв үнэлэлт дүгнэлт, байр суурийг зүрх сэтгэлийнхээ гүнд бий болгох ёстой, үүнийхээ дараа тэдгээрийг бага багаар ухан гаргаж, бүгдийг нь зайлуулж, хаяж чадна. Ирээдүйд хүмүүс үнэнтэй зөрчилддөг тэдгээр эерэг гэгддэг үгийг харах болгондоо хүний үзлээр эерэг гэж үздэг үгсийг биш, эхлээд үнэнийг сонгох ёстой, учир нь эдгээр эерэг үг гээч нь зүгээр л хүний үзэл бодол бөгөөд үнэндээ үнэнтэй нийцдэггүй. Бид ямар өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй, өнөөдөр эдгээр сэдвийн талаар нөхөрлөхийн гол зорилго бол хүмүүс үнэнийг эрэлхийлэх явцад гардаг янз бүрийн саад бэрхшээл, ялангуяа Бурханы үг болон үнэний шалгууртай холбоотойгоор хүмүүсийн оюун санаанд бий болдог тодорхой бус байдлыг арилгах явдал юм. Эдгээр тодорхой бус байдал нь чи үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх үедээ тэдгээрийн аль нь хүн төрөлхтний сурталчилдаг ёс суртахууны талаарх үг хэллэг, аль нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага, аль нь жинхэнэ зарчим, шалгуур болохыг ялгаж чаддаггүй гэсэн үг юм. Хүмүүс эдгээр зүйлийг тодорхой мэддэггүй. Яагаад тэр вэ? (Учир нь тэд үнэнийг ойлгодоггүй.) Нэг талаар тэд үнэнийг ойлгодоггүй. Нөгөө талаар, тэд хүн төрөлхтний уламжлалт соёлоос үүдэлтэй ёс суртахууны талаарх үгийг ялган таньж чаддаггүй, одоо болтол эдгээр үгийн мөн чанарыг нэвт харж чаддаггүй. Эцэст нь будилсан сэтгэлээр чи өөрийнхөө эхэлж сурсан, оюун санаанд чинь шингэсэн тэдгээр зүйлийг зөв гэж тодорхойлно; хүн бүрийн ерөнхийдөө зөв гэж хүлээн зөвшөөрсөн тэр зүйлсийг зөв гэж тодорхойлно. Тэгээд чи өөрийнхөө дуртай, өөрийнхөө хүрч чадах, дур сонирхол, үзэлтэй чинь нийцдэг эдгээр зүйлийг сонгоно; чи эдгээр зүйлийг үнэн мэт үзэж, баримталж, эдгээртэй зууралдана. Үүний үр дүнд хүмүүсийн зан авир, биеэ авч явах байдал, түүнчлэн тэдний эрэлхийлж, сонгож, зууралддаг зүйлс бүгд үнэнтэй ямар ч хамаагүй байх болно—тэдгээр нь бүгдээрээ үнэний цар хүрээний гадна орших хүний зан авир, хүний ёс суртахууны илрэлд харьяалагдана. Хүмүүс уламжлалт соёлын эдгээр талыг үнэн мэт авч үзэж, тэдгээртэй зууралддаг, харин хүний зан авиртай холбоотой Бурханы шаардлагын талаарх үнэнийг хойш тавьж, үл тоодог. Хүний сайн гэж үздэг хэчнээн олон зан авир хүнд байх нь хамаагүй, тэд хэзээ ч Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Энэ нь хүмүүс үнэний цар хүрээний гадна асар их хүчин чармайлтаа дэмий үрж байгаа хэрэг юм. Түүнчлэн, хүнээс үүсдэг, үнэнтэй нийцэлгүй эдгээр зүйлийг үнэн гэж үзсэнээрээ хүмүүс аль хэдийн төөрөлдсөн. Хүмүүс уламжлалт соёлын эдгээр талыг эхлээд сурч, улмаар тэдгээрт захирагдсан; эдгээр зүйл хүмүүсийн дотор бүх төрлийн эндүү ташаа үзэл бодлыг бий болгож, үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхээр оролдох үед нь асар их бэрхшээл, үймээн учруулдаг. Хүмүүс ариун журамтай зан авиртай бол Бурхан тэднийг сайшаана, тэд Бурханы ерөөл, амлалтыг хүлээн авах шалгуурыг хангана гэж бүгд боддог ч ийм үзэл бодол, сэтгэлгээ өвөрлөх үедээ тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадах уу? Тийм сэтгэлгээ нь хүмүүсийн ариусалт, авралд ямар их саад болдог вэ? Эдгээр төсөөлөл, үзэл нь Бурханыг буруу ойлгож, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хүргэх үү? Ийм үр дагаварт хүргэх биш үү? (Тэгнэ.) Би энэ сэдвээр нөхөрлөхийн ач холбогдлыг тодорхой хэмжээнд илэрхийллээ, энэ бол ерөнхий санаа юм.

Дараа нь ёс суртахууны талаарх Хятадын уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэгийг нэг нэгээр нь задлан шинжлээд, тэдгээрийн талаар дүгнэлт хийцгээе. Тэгснээр хүн бүр тэдгээрийн талаар наад захын баталгаа, хариулттай болж, ядаж л хүн бүр эдгээр үгийн талаар харьцангуй үнэн зөв ойлголт, үзэл бодолтой болно. Эхлээд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх эхний үгийн талаар ярьцгаая. Энэ зүйр үгийн үнэн зөв тайлбар юу вэ? (Хэрвээ чи ямар нэг зүйл олбол үүнийг авч, өөрийнх чинь гэж хэлж болохгүй. Энэ нь нэг төрлийн сайн ёс суртахуун, нийгмийн ёс заншлыг хэлдэг.) Үүнд хүрэхэд амархан уу? (Харьцангуй амархан.) Ихэнх хүмүүсийн хувьд үүнд хүрэхэд амархан—хэрвээ чи ямар нэг зүйл олбол юу ч байлаа гэсэн өөртөө байлгах ёсгүй, учир нь энэ нь өөр хүнийх юм. Чи үүнийг авах гавьяагүй бөгөөд зүй ёсны эзэнд нь буцаан өгөх ёстой. Зүй ёсны эзнийг нь олж чадахгүй бол эрх бүхий хүмүүст хураалгах ёстой—ямартай ч чи өөртөө авах ёсгүй. Энэ бүхэн нь бусад хүний эзэмшилд шунахгүй, бусдыг далимдуулан ашиглахгүй байх сэтгэлтэй байдаг. Энэ нь хүний ёс суртахууны зан авирт тавьсан шаардлага юм. Хүмүүсийн ёс суртахууны зан авирт ийм шаардлага тавихын зорилго юу вэ? Хүмүүс ийм ёс суртахуунтай байх үед энэ нь нийгмийн уур амьсгалд сайн, эерэг нөлөө үзүүлдэг. Хүмүүст ийм үзэл санааг шингээхийн зорилго нь бусдыг далимдуулан ашглахыг нь болиулж, улмаар тэдний сайн ёс суртахууныг хадгалах явдал юм. Хэрвээ хүн бүр ийм сайн ёс суртахуунтай байвал нийгмийн уур амьсгал сайжирч, гудамжнаас олсон зүйлээ хэн ч авдаггүй түвшинд хүрэх бөгөөд хүмүүс шөнөөр хаалгаа түгжих шаардлагагүй болно. Нийгмийн ийм уур амьсгалтай бол олон нийтийн хэв журам сайжирч, хүмүүс илүү амар тайван амьдарч чадна. Хулгай зэлгий багасаж, дээрэм тонуул цөөрч, өш хонзонгийн сэдэлтэй зодоон, аллага багасна; ийм төрлийн нийгэмд амьдарч буй хүмүүст аюулгүй байдлын мэдрэмж төрж, нийтдээ илүү сайн сайхан болно. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь нийгмийн болон амьдрах орчин дахь хүмүүсийн ёс суртахуунтай холбоотойгоор тавьсан шаардлага юм. Энэ шаардлага нь нийгмийн уур амьсгал болон хүмүүсийн амьдрах орчныг хамгаалах зорилготой. Үүнд хүрэхэд амархан уу? Хүмүүс үүнд хүрч чадах эсэхээс үл хамааран, ийм үзэл санаа болон хүний ёс суртахууны талаарх шаардлагыг дэвшүүлсэн хүмүүс нь хүмүүсийн хүсэн эрмэлздэг хүслэнт нийгэм, амьдрах орчныг бий болгохоор зорьж байсан. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүний биеэ авч явах шалгууртай ямар ч хамаагүй—энэ нь зүгээр л ямар нэг зүйл олох үеийн хүмүүсийн ёс суртахуунд тавьсан шаардлага юм. Энэ нь хүний мөн чанартай огт холбоогүй. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хүний ёс суртахууны талаарх ийм шаардлагыг аль хэдийн тавьсаар ирсэн. Мэдээж хүмүүс энэ шаардлагыг даган мөрдөх үед улс орон юм уу нийгэмд хэсэг хугацаанд гэмт хэрэг илүү бага гарч, бүр хүмүүс шөнөөр хаалгаа түгжих шаардлагагүй, гудамжнаас олсон зүйлээ хэн ч авдаггүй, хүмүүсийн дийлэнх нь олсон мөнгөө халаасалдаггүй байх хэмжээнд ч очиж болно. Ийм цаг үед нийгмийн уур амьсгал, олон нийтийн хэв журам, амьдрах орчин бүгд харьцангуй тогтвортой, эв найртай байх боловч энэхүү уур амьсгал, нийгмийн орчныг түр, хэсэг зуур, эсвэл тодорхой хугацаанд л хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл, хүмүүс иймэрхүү ёс суртахууныг нийгмийн тодорхой орчинд л олж авч, баримталж чадна. Амьдрах орчин нь өөрчлөгдөж, нийгмийн хуучин уур амьсгал нь эвдэгдмэгц нийгмийн орчин, нийгмийн уур амьсгал, нийгмийн чиг хандлагыг дагаад “олсон мөнгөө халааслахгүй байх” гэх мэтийн ёс суртахуун амархан өөрчлөгдөнө. Агуу улаан луу төрийн эрхэнд гарсныхаа дараа нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд элдэв янзын үг хэллэгийг сурталчлах замаар хүмүүсийг яаж төөрөлдүүлснийг хар. 80-аад оны үед “Замын хажуугаас би сохор зоос олоод, цагдаад аваачиж өглөө. Зоосыг аваад тэр цагдаа над руу толгой дохилоо. ‘Дараа уулзъя, эрхэм ээ!’ гэж баяртайгаар би хэллээ” гэсэн үгтэй алдартай дуу ч байсан. Сохор зоосыг зохицуулах өчүүхэн асуудлыг хүртэл дурдаж, дуулах нь илт зохистой байсан—энэ нь үнэхээр “эрхэм” нийгмийн ёс суртахуун, зан авир байлаа! Гэхдээ үнэхээр тийм байсан уу? Хүмүүс олсон нэг зоосоо цагдаад өгч чадах ч зуун юань, эсвэл мянган юанийг өгөх үү? Үүнийг хэлэхэд хэцүү. Хэрвээ хүн жаахан алт, мөнгө, үнэт эдлэл, эсвэл бүр ч үнэ цэнтэй зүйл олж харвал шуналаа дарж чадахгүй, дотоод мангасаа сул тавьж, хүмүүсийг гомдоож, хорлож, бусдыг зохиомлоор буруутгаж, урхинд оруулж чадна—тэд хүний мөнгийг идэвхийлэн дээрэмдэж, бүр хүний амь хөнөөж ч чадна. Тэр үед хүний уламжлалт сайхан соёл, уламжлалт ёс суртахуунаас юу үлдсэн байх вэ? “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууны шалгуур тэр үед хаана байх вэ? Энэ нь бидэнд юуг харуулдаг вэ? Хүмүүст ийм сэтгэл, ёс суртахуун байгаа эсэхээс үл хамааран, энэхүү шаардлага болон үг хэллэг нь зүгээр л хүмүүсийн биелүүлж, хүрч чадна гэж төсөөлдөг, эрмэлздэг, хүсдэг зүйл юм. Нийгмийн тодорхой нөхцөл байдалд, тохиромжтой орчинд тодорхой хэмжээний мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс олсон мөнгөө халааслахгүй байх гэдгийг хэрэгжүүлж чадах боловч энэ нь зүгээр л түр зуурын сайн зан авир бөгөөд биеэ авч явах байдлынх нь шалгуур болж чадахгүй, эсвэл тэдний амь болж чадахгүй. Тэр хүмүүсийн амьдардаг нийгмийн орчин, нөхцөл байдал өөрчлөгдмөгц энэхүү итгэл үнэмшил болон хүний үзэлд нийцдэг энэхүү хүслэнт ёс суртахуун хүмүүсээс маш хол болно. Энэ нь тэдний хүсэл, санаархлыг хангаж чадахгүй, мэдээж ёрын муу үйл хэргийг нь хязгаарлаж бүр ч чадахгүй. Энэ нь зүгээр л түр зуурын сайн зан авир, хүний туйлын хүслэнд нийцсэн харьцангуй эрхэм ёс суртахууны шинж чанар юм. Бодит байдал болон хувийн ашиг сонирхолтой сөргөлдөж, хүмүүсийн туйлын хүслэнтэй зөрчилдөх үед иймэрхүү ёс суртахуун нь хүмүүсийн зан авирыг хязгаарлаж чадахгүй, эсвэл зан авир, санаа бодлыг нь залж чиглүүлж чадахгүй. Эцэстээ хүмүүс үүний эсрэг явахаар шийдэж, ёс суртахууны талаарх энэ уламжлалт үзлийг зөрчиж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг сонгоно. Тиймээс “олсон мөнгөө халааслахгүй байх” ёс суртахууны тухайд бол хүмүүс өөрсдийн олсон нэг зоосыг цагдаад тушаан өгч чадна. Харин мянган юань, арван мянган юань юм уу алтан зоос олох юм бол тэд мөн л цагдаад өгөх үү? Тэгж чадахгүй. Тэр мөнгийг авсны ашиг нь хүний ёс суртахуунаар хүрч болох цар хүрээнээс давах үед тэд үүнийг цагдаад өгч чадахгүй. Тэд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууныг биелүүлж чадахгүй. Тэгвэл “олсон мөнгөө халааслахгүй байна” гэдэг нь хүний хүн чанар-мөн чанарыг төлөөлдөг үү? Энэ нь хүн чанар-мөн чанарыг нь төлөөлж огт чадахгүй. Хүний ёс суртахууны талаарх энэ шаардлагыг хэн нэгний хүн чанартай эсэхийг хэмжих үндэс болгон ашиглаж болохгүй, бас энэ нь хүний биеэ авч явах байдлын шалгуур болж чадахгүй гэдэг нь тун ойлгомжтой юм.

Хүн олсон мөнгөө халаасалдаг эсэхийг эхлээд харах нь түүний ёс суртахуун, ёс жудгийг хэмжих үнэн зөв арга зам мөн үү? (Биш.) Яагаад биш гэж? (Хүмүүс тэр шаардлагыг үнэхээр даган мөрдөж чадахгүй. Хэрвээ тэд бага хэмжээний мөнгө юм уу үнэ цэн багатай зүйл олох юм бол үүнийг өгч чадах ч үнэ цэнтэй зүйл байвал өгөх магадлал бага. Харин энэ нь маш үнэтэй зүйл бол бүр ч өгөхгүй байх магадлалтай—тэд яаж ийгээд өөртөө үлдээж ч магадгүй.) Хүмүүс үүнийг хийж чадахгүй учраас “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур болж чадахгүй гэж чи хэлж байна. Тэгвэл хүмүүс энэ шаардлагыг даган мөрдөж чадвал үүнийг хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур гэж тооцох уу? (Үгүй, тооцохгүй.) Хүмүүс үүнийг даган мөрдөж чадаж байсан ч гэсэн яагаад үүнийг хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур гэж тооцохгүй вэ? (Хүн “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг даган мөрдөж чаддаг юм уу чаддаггүй байх нь түүний хүн чанарын чансааг үнэндээ илэрхийлэхгүй. Энэ нь түүний хүн чанар хэчнээн сайн, муу байхтай ямар ч хамаагүй бөгөөд хүмүүсийн хүн чанарыг хэмжих шалгуур биш.) Энэ нь уг асуудлыг ойлгох нэг арга зам юм. Хүн олсон мөнгөө халааслахгүй байх болон түүний хүн чанарын чансааны хооронд багахан хамаарал бий. Тэгвэл олсон мөнгөө халааслахгүй байж үнэхээр чаддаг хүнтэй тааралдах үедээ та нар түүнийг хэрхэн харах вэ? Түүнийг хүн чанартай, үнэнч шударга, Бурханд дуулгавартай байдаг хүн гэж үзэж болох уу? Олсон мөнгөө халааслахгүй байхыг хүн чанартайн стандарт гэж ангилж болох уу? Бид энэ асуудлын талаар нөхөрлөх ёстой. Энэ талаар хэн ярих вэ? (Олсон мөнгөө халааслахгүй байх чадвар нь тухайн хүний хүн чанар-мөн чанарыг тодорхойлохтой хамаагүй. Хүний мөн чанарыг үнэний дагуу хэмждэг.) Өөр юу байна? (Зарим хүн их хэмжээний мөнгө байлаа ч гэсэн, олсон мөнгөө халааслахгүй байж чаддаг, эсвэл өөр олон тийм сайн үйл хийдэг ч өөрсдийн гэсэн зорилго, санаархал тээдэг. Тэд гавьяатай үйлдлийнхээ төлөө шагнуулж, нэр хүнд сайтай болохыг хүсдэг, тиймээс тэдний гадна талын сайн зан авир нь хүн чанарынх нь чансааг тодорхойлж чадахгүй.) Өөр байна уу? (Хүн олсон мөнгөө халааслахгүй байж чаддаг ч үнэнийг эсэргүүцсэн, үнэнээс залхсан хандлагаар үнэнд ханддаг байлаа гэе. Хэрвээ бид Бурханы үгэнд үндэслэн хэмжвэл тэрээр хүн чанаргүй. Тиймээс хэн нэгний хүн чанартай эсэхийг дүгнэхдээ энэ стандартыг ашиглах нь буруу юм.) Хэн нэгний хүн чанартай эсэхийг хэмжихдээ “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг ашиглах нь буруу гэдгийг та нарын зарим нь аль хэдийн ухаарсан—үүнийг хэн нэгний хүн чанартай эсэхийг хэмжих стандарт болгон ашиглахтай та нар санал нийлдэггүй. Энэ үзэл бодол зөв юм. Хүн олсон мөнгөө халааслахгүй байж чаддаг эсэхээс үл хамааран, энэ нь тэдний биеэ авч явах зарчим, тэдний сонгосон замтай хамаагүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Юун түрүүнд хүн олсон мөнгөө халаасалдаггүй нь зөвхөн түр зуурын зан авирыг л төлөөлдөг. Түүний олсон зүйл үнэ цэнгүй байснаас болсон уу, эсвэл бусад хүмүүс өөрийг нь харж байсан учраас тэдний магтаал, хүндлэлийг хүлээхийг хүсээд үүнийг хийсэн үү гэдгийг хэлэхэд хэцүү. Хүний үйлдэл хольцгүй байсан ч гэсэн, энэ нь зүгээр л нэг төрлийн сайн зан авир бөгөөд тэр хүний эрэл хайгуул, биеэ авч явах байдалтай ямар ч хамаагүй. Сайндаа л, тэр хүнийг багахан сайн зан авиртай, эрхэм ёс жудагтай гэж хэлж болно. Хэдийгээр энэ зан авирыг сөрөг зүйл гэж нэрлэж болохгүй ч эерэг зүйл гэж ангилж ч бас болохгүй бөгөөд зүгээр л олсон мөнгөө халаасалдаггүй байлаа гээд хүнийг эерэг гэж тодорхойлж мэдээж болохгүй. Учир нь энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй, хүнд тавих Бурханы шаардлагатай ямар ч холбоогүй. Зарим хүн: “Энэ нь яахаараа эерэг зүйл биш байдаг билээ? Тийм эрхэм зан авир яагаад эерэг гэж тооцогддоггүй юм бэ? Хэрвээ хүн ёс суртахуунгүй, хүн чанаргүй байсан бол олсон мөнгөө халааслахгүй байж чадна гэж үү?” гэдэг. Ингэж хэлэх нь зөв байх албагүй. Диавол ганц хоёр сайн зүйл хийж чадна—тэгвэл чи үүнийг диавол биш гэж хэлж чадах уу? Зарим чөтгөрийн хаан нэр алдраа дуурсгаж, түүхэнд нэрээ үлдээхийн тулд ганц хоёр сайн үйл хийдэг—тэгвэл чи тэднийг сайн хүмүүс гэж хэлж чадах уу? Чи ердөө хийсэн ганц сайн, муу зүйлд нь л үндэслээд хэн нэгний хүн чанартай эсэхийг, ёс жудаг нь сайн, муу эсэхийг тодорхойлж болохгүй. Үнэн зөв дүгнэхийн тулд чи тэдний биеэ авч явах ерөнхий байдал болон зөв санаа, үзэл бодолтой эсэхэд нь үндэслэн хэмжих ёстой. Хэрвээ хүн өөрийнхөө олсон маш үнэ цэнтэй зүйлийг зүй ёсны эзэнд нь буцаан өгч чаддаг бол тэрээр шуналгүй гэдгийг, мөн бусдын өмчид шунадаггүй гэдгийг л энэ нь харуулна. Тэдэнд ёс суртахууны ийм сайн тал байдаг ч энэ нь тэдний биеэ авч явах байдал болон эерэг зүйлд хандах хандлагатай холбоотой юу? (Үгүй.) Зарим хүн үүнтэй санал нийлэхгүй, энэ дүгнэлтийг бага зэрэг субьектив, буруу гэж үзэж магадгүй. Гэхдээ үүнийг өөр өнцгөөс бодоод үзвэл, хэрвээ хэн нэгэн хүн хэрэгтэй зүйлээ гээчихвэл үүндээ маш их санаа зовохгүй гэж үү? Тиймээс тэр зүйлийг олсон хүний хувьд юу ч олсон бай хамаагүй, өөрийнх нь биш учраас тэр зүйлийг хадгалах ёсгүй. Эд материал ч бай, мөнгө ч бай хамаагүй, үнэ цэнтэй ч бай, үнэ цэнгүй ч бай хамаагүй, энэ нь тэднийх биш—тиймээс тэр зүйлийг зүй ёсны эзэнд нь буцаан өгөх нь тэдний үүрэг биш гэж үү? Энэ нь хүмүүсийн хийх учиртай зүйл биш гэж үү? Үүнийг сурталчлахын ач холбогдол юу вэ? Энэ нь ялихгүй юманд сүр бадруулж байгаа хэрэг биш үү? Олсон мөнгөө халааслахгүй байхыг нэг төрлийн эрхэм ёс суртахуун гэж үзээд, эрхэм дээд, оюун санааны ертөнц рүү өргөх нь арай дэндсэн хэрэг биш үү? Энэ ганц сайн зан авирыг сайн хүмүүсийн дунд дурдахад ч зохистой гэж үү? Үүнээс илүү дээр, илүү сүрлэг маш олон зан авир байдаг учраас олсон мөнгөө халааслахгүй байх гэдгийг дурдахын ч хэрэггүй. Гэхдээ хэрвээ чи энэ сайн зан авирыг гуйлгачин, хулгайч нарын дунд эрчимтэй түгээн дэлгэрүүлж, сурталчлах юм бол энэ нь зохистой бөгөөд бага зэрэг нэмэр болж ч магадгүй. Хэрвээ улс орон “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг эрчимтэй сурталчилдаг бол тэндхийн ард түмэн аль хэдийн маш ёрын муу, тус улс орон дээрэмчин, хулгайч нараар дүүрэн бөгөөд тэднээс сэрэмжлэх боломжгүй гэдгийг энэ нь харуулдаг. Тиймээс тэдний цорын ганц арга бол асуудлыг шийдвэрлэхийн тулд ийм зан авирыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх явдал юм. Үнэндээ энэ зан авир үргэлж хүмүүсийн үүрэг байсаар ирсэн. Жишээлбэл, хэрвээ хүн гудамжнаас тавин юань олоод, зүй ёсны эзэнд нь амархан буцаан өгвөл энэ нь дурдахын ч хэрэггүй маш өчүүхэн зүйл биш гэж үү? Үүнийг үнэхээр магтах хэрэгтэй гэж үү? Хаясан хүнд нь тэр мөнгийг буцаан өгснийх нь л төлөө ингэж сүржигнэж, энэ хүнийг магтан дуулж, бүр эрхэм, хүндтэй ёс суртахууныг нь магтан сайшаах шаардлагатай гэж үү? Хаясан мөнгийг зүй ёсны эзэнд нь буцааж өгөх нь зүгээр л хэвийн, жам ёсны зүйл биш гэж үү? Хэвийн эрүүл ухаантай хүний хийх учиртай зүйл биш гэж үү? Нийгмийн ёс суртахууныг ойлгодоггүй жаахан хүүхэд ч ийм зүйл хийж чадна, тиймээс үнэхээр ингэж сүржигнэх шаардлагатай гэж үү? Энэ зан авирыг хүний ёс суртахууны түвшинд хүртэл өргөх нь үнэхээр зохистой гэж үү? Миний бодлоор бол үүнийг ийм түвшинд хүртэл өргөж болохгүй, мөн үүнийг магтах нь зохисгүй. Энэ нь зүгээр л түр зуурын сайн зан авир бөгөөд үндсэн түвшинд үнэхээр сайн хүн байхтай ямар ч хамаагүй юм. Олсон мөнгөө халааслахгүй байх гэдэг нь маш өчүүхэн асуудал. Энэ бол ямар ч хэвийн хүн буюу хүний арьс нөмөрч, хүний хэлээр ярьдаг хэний ч хийж чаддаг байх ёстой зүйл. Энэ нь сайтар хичээвэл хүмүүсийн хийж чадах зүйл бөгөөд яаж хийхийг нь зааж сургах сурган хүмүүжүүлэгч юм уу сэтгэгч тэдэнд хэрэггүй. Гурван настай хүүхэд ч үүнийг хийж чадах атал сэтгэгчид, сурган хүмүүжүүлэгчид үүнийг хүний ёс суртахууны хамгийн чухал шаардлага мэт үзэж, улмаар дэмий зүйл дээр бага зэрэг шуугиан тарьсан. Хэдийгээр “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүний ёс суртахууныг хэмждэг үг боловч хүн чанартай, эрхэм ёс суртахуунтай эсэхийг нь хэмжих түвшинд үндсэндээ очдоггүй. Тиймээс хүний хүн чанарын чансааг хэмжихийн тулд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг ашиглах нь оновчгүй, бас зохисгүй юм.

“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь ёс суртахууны талаарх уламжлалт соёлын хамгийн өнгөц шаардлага юм. Хэдийгээр хүмүүс завхарсан зан чанартай учраас, мөн хүн төрөлхтний ёрын муу чиг хандлага давамгайлсны улмаас хүний нийгэм иймэрхүү үзэл санааг сурталчилж, зааж сургадаг ч, хүмүүс хэсэг хугацаанд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг хэрэгжүүлж, ийм сайн ёс суртахуунтай байж чадлаа ч гэсэн, хүмүүсийн завхарсан зан чанар бодол санаа, зан авирт нь байнга давамгайлахын сацуу биеэ авч явах байдал болон эрэл хайгуулыг ч бас ноёрхож, хянаж байдаг гэх баримтыг өөрчилж чадахгүй. Түр зуурын сайн ёс суртахуун нь хүний эрэл хайгуулд огт нөлөөлдөггүй, муу ёрын чиг хандлагыг өөгшүүлж, биширч, дагахыг нь өөрчилж мэдээж чадахгүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Тиймээс урьд нь хүмүүсийн дуулдаг байсан “Замын хажуугаас би сохор зоос олоод” гэх дуу нь одоо бүүвэйн дуунаас цаашгүй, дурсамж болон үлдсэн. Хүмүүс олсон мөнгөө халааслахгүй байх хамгийн наад захын сайн зан авирыг ч баримталж чадахгүй. Хүмүүс сайн ёс суртахууныг сурталчилснаар хүн төрөлхтний эрэл хайгуул, завхарсан зан чанарыг өөрчлөхийг хүсдэг бөгөөд хүн төрөлхтний доройтлыг зогсоож, нийгэм өдөр өдрөөр доройтож буйг болиулахаар оролддог ч эцэстээ эдгээр зорилгод хүрч чадаагүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахуун нь хүний хүслэнт ертөнцөд л орших боломжтой. Хүмүүс энэ ёс суртахууныг нэг төрлийн хүслэнт байдал, илүү сайхан дэлхий ертөнцийг гэх хүсэл эрмэлзэл гэж үздэг. Энэхүү ёс суртахуун нь хүний оюун санааны ертөнцөд оршдог. Хүн ирээдүйн ертөнцөд иймэрхүү найдвар тавьдаг ч энэ нь хүний амьдралын бодит байдал болон хүмүүсийн бодит хүн чанартай нийцдэггүй. Энэ нь хүний биеэ авч явах зарчим, хүмүүсийн алхдаг зам, түүнчлэн тэдний эрэлхийлдэг зүйл, тэдний эзэмших, хүрэх учиртай зүйлтэй зөрөлддөг. Энэ нь хэвийн хүн чанарын илрэл болон илчлэлтэй, мөн хүн хоорондын харилцаа болон хэрэг явдлыг зохицуулах зарчимтай нийцдэггүй. Тиймээс хүн төрөлхтний ёс суртахууныг дүгнэдэг энэ стандарт нь эрт дээр үеэс өнөөг хүртэл үргэлж хүчингүй байсаар ирсэн. Хүний сурталчилдаг “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх энэ үзэл санаа, үзэл бодол нь тун утгагүй бөгөөд ихэнх хүн үүнийг үл тоодог, учир нь энэ нь хүний биеэ авч явах чиг хандлага, эрэл хайгуулыг өөрчилж чадахгүй, хүмүүсийн доройтол, аминч байдал, хувийн ашиг сонирхол, ёрын муу руу улайран зүтгэх чиг хандлагыг өөрчилж лавтайяа чадахгүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх хамгийн өнгөц энэ шаардлага нь хөгжилтэй, хошин онигоо болсон. Одоо хүүхдүүд хүртэл “Замын хажуугаас би сохор зоос олоод” гэж дуулахыг хүсдэггүй—энэ нь өчүүхэн төдий ч утга учиргүй. Завхарсан улс төрчдөөр дүүрэн дэлхий ертөнцөд энэ дуу маш ёжтой болж хувирсан. Хүмүүсийн сайн мэддэг бодит байдал гэвэл, хүн хаягдсан нэг зоосыг цагдаад өгч болох ч нэг сая юань юм уу арван сая юань олох юм бол шууд халаасандаа хийнэ. Энэ үзэгдлээс бид, ёс суртахууны талаарх энэхүү шаардлагыг хүн төрөлхтөнд сурталчлах гэсэн хүмүүсийн оролдлого амжилт олоогүйг харж болно. Энэ нь хүмүүс бүр хамгийн наад захын сайн зан авирыг ч хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг юм. Хамгийн наад захын сайн зан авирыг ч хэрэгжүүлж чадахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс өөр хүний юмыг олбол өөртөө авч болохгүй гэх мэт өөрсдийнхөө хийх учиртай бүр хамгийн наад захын зүйлсийг ч хэрэгжүүлж чаддаггүй гэсэн үг. Түүнчлэн, хүмүүс ямар нэг буруу зүйл хийх үедээ энэ талаар ганц ч үнэн үг хэлэхгүй, буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд үхэхийг илүүд үзнэ. Тэд худал хэлэхгүй байх гэх мэтийн наад захын зүйлийг ч даган мөрдөж чадахгүй учраас ёс суртахууны талаар ярихад тохирохгүй нь лавтай. Тэд мөс чанар, эрүүл ухаантай байхыг ч хүсдэггүй юм чинь ёс суртахууны талаар ярьж яаж чадах юм бэ? Албан тушаалтнууд болон эрх мэдэлтэй хүмүүс бусад хүмүүсийг шахаж, илүү их ашиг хонжоо авах, өөрийнх нь биш зүйлсийг булааж авах арга замыг бодож тархиа гашилгадаг. Хууль ч тэднийг зогсоон барьж дийлэхгүй—яагаад тэр вэ? Хүн яагаад иймдээ тулсан бэ? Энэ бүхэн нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанараас үүдэлтэй бөгөөд тэдний сатанлаг уг чанарын хяналт, ноёрхол элдэв янзын ов мэхтэй, хор хөнөөлтэй зан авирыг бий болгодог. Энэ хоёр нүүртнүүд “ард түмэнд үйлчлэх” нэрийдлээр олон жигшүүртэй, ичгүүр сонжуургүй зүйл хийсэн. Тэд ичих нүүрэндээ илэг наасан биш үү? Өнөө үед хоёр нүүртэй хүмүүс маш олон бий. Ёрын муу хүмүүс хяналтаас гарч, сайн хүмүүс дарлагддаг ертөнцөд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх мэтийн хоосон сургаал хүмүүсийн завхарсан зан чанарыг хязгаарлаж ер чадахгүй, тэдний уг чанар-мөн чанар, эсвэл тэдний алхдаг замыг өөрчилж ердөө чадахгүй.

“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх сэдвийн талаарх энэ нөхөрлөлөөр Миний хэлсэн зүйлийг та нар ойлгов уу? Завхарсан хүмүүсийн хувьд энэ үг ямар утгатай вэ? Хүн энэ ёс суртахууныг яг яаж ойлгох ёстой вэ? (“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь хүмүүсийн биеэ авч явах байдал юм уу тэдний алхдаг замтай ямар ч хамаагүй. Энэ нь хүний алхдаг замыг өөрчилж чадахгүй.) Зөв өө, хүмүүс “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгэнд үндэслэн хүний хүн чанарыг хэмжих нь тохиромжгүй. Энэ үгийг ашиглан хүний хүн чанарыг хэмжиж болохгүй, бас хүний ёс суртахууныг ч үүгээр хэмжих нь буруу юм. Энэ нь хүний түр зуурын зан авираас цаашгүй. Хүний мөн чанарыг хэмжихэд үүнийг ашиглаж ер болохгүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууны талаарх үгийг дэвшүүлсэн хүмүүс—сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гээч энэ хүмүүс бол идеалистууд юм. Тэд хүний хүн чанар юм уу мөн чанарыг ойлгодоггүй, хүний доройтол, завхралын түвшнийг ухамсарладаггүй. Тийм болохоор тэдний дэвшүүлсэн ёс суртахууны тухай энэ үг маш хоосон, зүгээр л биелшгүй бөгөөд хүний бодит нөхцөл байдалд тохирдоггүй. Ёс суртахууны талаарх энэ үг нь хүний мөн чанартай, хүмүүсийн гаргадаг өөр өөр завхарсан зан чанартай, эсвэл завхарсан зан чанар нь давамгайлж байх явцад хүмүүсийн бий болгож болох үзэл, үзэл бодол, зан авиртай өчүүхэн төдий ч холбоогүй. Энэ нь нэг тал юм. Нөгөө талаар, олсон мөнгөө халааслахгүй байх нь зүгээр л хэвийн хүний хийх учиртай зүйл. Жишээлбэл, эцэг эх чинь чамайг төрүүлж, өсгөсөн боловч мэдлэггүй, төлөвшөөгүй хэвээр байх үедээ чи эцэг эхээсээ хоол унд, хувцас хунар гуйхаас өөр аргагүй. Харин төлөвшиж, юмыг илүү дээр ойлгодог болмогцоо чи аяндаа эцэг эхийгээ энхрийлэн хайрлаж, тэдний санааг зовоох, уурлуулахаас зайлсхийж, ажлын ачаалал юм уу зовлонг нь нэмэхгүй байхаар хичээж, бие даан хийж чадах бүхнээ хийнэ. Чи эдгээр зүйлийг аяндаа ойлгож авах бөгөөд хэн ч чамд зааж сургах шаардлагагүй. Чи бол мөс чанар, эрүүл ухаантай хүн учраас эдгээр зүйлийг хийж чадна, бас хийх ёстой—үүнийг дурдах нь огт зохисгүй. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдгийг ёс суртахууны эрхэм чанарын түвшинд өргөн аваачсанаар хүмүүс дэмий зүйл дээр сүржигнэж, арай л дэндүүлж байна; энэ зан авирыг тийм маягаар тодорхойлох ёсгүй, тийм биш гэж үү? (Тийм.) Үүнээс юу сурч мэдэж болох вэ? Хэвийн хүн чанарын цар хүрээнд хүний хийх учиртай, хийж чадах зүйлийг хийх нь хүн хэвийн хүн чанартайн тэмдэг юм. Хэрвээ хүн хэвийн эрүүл ухаантай бол хэвийн хүн чанартай хүмүүсийн бодож, ухаарч чадах зүйлсийг хийж чадна гэсэн үг—энэ нь маш хэвийн үзэгдэл биш гэж үү? Хэрвээ чи хэвийн хүн чанартай хэний ч хийж чадах зүйлийг хийдэг бол үүнийг үнэхээр сайн ёс суртахуун гэж нэрлэж болно гэж үү? Үүнийг урамшуулах шаардлагатай юу? (Үгүй, шаардлагагүй.) Энэ нь үнэхээр эрхэм хүн чанарт тооцогдох уу? Хүн чанартай гэж тооцогдох уу? (Үгүй, тооцогдохгүй.) Тийм зан авирыг харуулах нь хүн чанар эзэмшсэн түвшинд хүнийг өргөхгүй. Хэн нэгнийг хүн чанартай гэж хэлбэл, асуудлыг харах түүний өнцөг, байр суурь, мөн түүнчлэн асуудлыг зохицуулах арга зам, арга барил нь харьцангуй эерэг, идэвхтэй гэсэн үг юм. Эерэг, идэвхтэй байдлын тэмдэг юу вэ? Тэр хүн мөс чанартай, ичих нүүртэй гэсэн үг. Эерэг, идэвхтэй байдлын өөр нэг тэмдэг нь зөв шударга байдлын мэдрэмж юм. Тэр хүн орой унтаж, оройтож босох, хоол голж шилэх, амтлагч ихтэй хоолыг илүүд үзэх гэх мэтийн жаахан муу зуршилтай байж болох ч эдгээр муу зуршлаас гадна тодорхой сайн чанаруудтай байх болно. Тэрээр биеэ авч явах байдал, үйлдэлдээ зарчимтай, зааг хязгаартай байна; ичих нүүртэй, зөв шударга байдлын мэдрэмжтэй байна; эерэг зан ихтэй, сөрөг зан багатай байх болно. Хэрвээ тэрээр үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадвал тэр нь бүр ч сайн хэрэг бөгөөд түүний хувьд үнэнийг эрэлхийлэх замаар явахад амархан байх болно. Эсрэгээрээ, хэрвээ хүн ёрын мууг хайрладаг; алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлдэг; мөнгөнд дуртай; тансаг амьдралаар амьдрах дуртай; зугаа цэнгэл хайн цагаа дэмий үрэх дуртай бол хүмүүс, зүйлсийг харах өнцөг, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлийн систем нь бүгд сөрөг, харанхуй байх бөгөөд тэрээр ичих нүүргүй, зөв шударга байдлын мэдрэмжгүй байх болно. Ийм хүн хүн чанаргүй байх ба түүний хувьд үнэнийг хүлээн авах юм уу Бурханы авралыг хүртэхэд амаргүй байх нь гарцаагүй. Энэ бол хүмүүсийг хэмжих энгийн зарчим юм. Хүний ёс суртахууныг хэмжих нь хүн чанартай эсэхийг нь хэмжих стандарт биш. Хүн сайн уу, муу юу гэдгийг хэмжихийн тулд ёс суртахуунд нь биш, хүн чанарт нь үндэслэн дүгнэх ёстой. Ёс суртахуун өнгөцхөн байх чиг хандлагатай бөгөөд үүнд нийгмийн уур амьсгал, нөхцөл байдал, орчин нөлөөлдөг. Зарим арга зам, илрэл байнга өөрчлөгдөж байдаг учраас ганцхан ёс суртахуунд нь үндэслэн хүний хүн чанарын чансааг тодорхойлоход хэцүү байдаг. Жишээлбэл, хүн нийгмийн ёс суртахууныг маш их хүндэлдэг, хаа явсан газраа дүрэм журмыг дагадаг байж болно. Тэрээр хийж байгаа бүх зүйлдээ биеэ барьж, төрийн хуулийг дагаж мөрддөг, олон нийтийн газар чанга дуу чимээ гаргах, бусад хүмүүсийн ашиг сонирхлыг зөрчихөөс зайлсхийдэг байж болно. Бас хүндлэлтэй, тустай байж, залуус, ахмадыг халамжилдаг байж болно. Энэ хүн маш олон сайн чанартай гэдэг баримт нь тэрээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж байгаа сайн хүн гэсэн үг мөн үү? (Биш.) Хүн “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдгийг маш сайн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний сурталчилж, түгээн дэлгэрүүлдэг энэ ёс суртахууныг тууштай баримталдаг байж болох ч түүний хүн чанар ямар вэ? Тэрээр олсон мөнгөө халааслахгүй байх гэдгийг хэрэгжүүлдэг гэх баримт нь хүн чанарынх нь талаар юу ч хэлэхгүй—түүний хүн чанар сайн уу, муу юу гэдгийг хэмжихэд энэ ёс суртахууныг ашиглах боломжгүй. Түүний хүн чанарыг хэрхэн хэмжих ёстой вэ? Түүнийг энэ ёс суртахууны баглаа боодлоос нь салгаж, хүний сайн гэж үздэг, хэвийн хүн чанартай ямар ч хүний хүрч чадах зан авир, ёс суртахуунаас салгах ёстой. Дараа нь, түүний биеэ авч явах зарчим, биеэ авч явахдаа давахгүй зааг хязгаар, үнэн болон Бурханд хандах хандлага гэх мэт хамгийн чухал илрэлийг нь хар. Энэ бол түүний хүн чанар-мөн чанар, дотоод уг чанарыг харах цорын ганц арга зам юм. Ийм маягаар хүмүүсийг харах нь харьцангуй бодитой, үнэн зөв байдаг. “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх ёс суртахууны талаарх бидний хэлэлцүүлэг ингээд дуусаж байна. Та нар бүгдээрээ энэ нөхөрлөлийг ойлгов уу? (Ойлгосон.) Та нар Миний хэлснийг үнэндээ ойлгоогүй, энэ талаар багахан хоосон сургаал л ойлгосон ч мөн чанартай холбоотой хэсгүүдийг нь ойлгоогүй хэвээр байгаа гэж Би үргэлж санаа зовдог. Тиймээс Би энэ санааг дахиад жаахан тайлбарлахаас өөр аргагүй. Та нарыг ойлголоо гэх мэдрэмж төрөх үед л Би тайвширна. Та нарын ойлгосон гэдгийг Би яаж мэдэх вэ? Нүүр царай чинь баяр хөөртэй харагдвал та нар Миний хэлж байгааг ойлгосон байж таарна. Энэ үр дүнд хүрэхийн тулд Би дахиад жаахан ярих нь зүйтэй байх.

Би “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх нөхөрлөлөө бараг дуусгалаа. Энэ ёс суртахуун нь үнэнтэй хэрхэн зөрчилддөг, яагаад үүнийг үнэний түвшинд өргөж болохгүй, эсвэл хүмүүсийн зан авир болон ёс суртахуунд Бурхан ямар шаардлага тавьдгийг Би шууд хэлээгүй хэдий ч энэ бүх зүйлийг хамруулан ярьсан биш үү? (Тэгсэн.) Бурханы гэр “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх мэтийн ёс суртахууныг сурталчилдаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы гэр энэ үгийг хэрхэн үздэг вэ? Та нар ойлгосноо ярьж болно. (“Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь зүгээр л хэвийн хүн чанартай хэн бүхний баримталж, хийх учиртай зүйл учраас үүнийг сурталчлах шаардлагагүй. Бас “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэг нь зүгээр л хүний ёс суртахууны илрэл болохоос хүмүүсийн биеэ авч явах зарчим, эрэл хайгуулын талаарх үзэл бодол, тэдний алхдаг зам, эсвэл хүн чанарынх нь чансаатай хамаагүй.) Ёс суртахуун нь хүн чанарын шинж тэмдэг мөн үү? (Энэ нь хүн чанарын шинж тэмдэг биш. Ёс суртахууны зарим тал нь зүгээр л хэвийн хүн чанартай хүмүүст байх учиртай зүйлс юм.) Бурханы гэр хүн чанар болон хүмүүсийг ялган таних тухай ярихдаа үнэний эрэл хайгуулын үндсэн дээр ярьдаг. Ерөнхийд нь хэлбэл, Бурханы гэр хүний ёс суртахуун ямар болохыг хэмжихгүй—ядаж л хүн “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг даган мөрдөж чадах эсэхийг Бурханы гэр хэмжихгүй. Бурханы гэр үүнийг шинжилдэггүй. Оронд нь Бурханы гэр тухайн хүний хүн чанарын чансааг, тэр хүн эерэг зүйлс болон үнэнийг хайрладаг эсэхийг, үнэн болон Бурханд ямар хандлагаар ханддагийг шинжилнэ. Хүн шашны бус нийгэмд байхдаа олсон мөнгөө халаасалдаггүй байж болох ч Бурханд итгэснийхээ дараа Бурханы гэрийн ашиг сонирхлыг огтхон ч хамгаалдаггүй бол—тахил хариуцах боломж олгох үед тахил хулгайлж, үрэн таран хийж, бүр зарж үрж ч чаддаг бол—энэ бүх муу зүйлийг хийж чаддаг бол тэд юу вэ? (Ёрын муу хүн.) Асуудал гарах үед тэд хэзээ ч Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах байр суурь баримталдаггүй. Ийм хүмүүс байдаг биш үү? (Байдаг.) Тэгвэл тэдний хүн чанарыг хэмжихэд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгийг ашиглах нь тохиромжтой юу? Тохиромжтой биш. Зарим хүн: “Тэд сайн хүн байсан. Тэд эрхэм ёс суртахуунтай, хүн бүр тэднийг сайшаадаг. Тэгвэл тэд яагаад Бурханы гэрт ирснийхээ дараа өөрчлөгдсөн юм бэ?” гэдэг. Тэд үнэхээр өөрчлөгдсөн үү? Үнэндээ тэд өөрчлөгдөөгүй. Тэд багахан ёс суртахуунтай, сайн зан авиртай байсан, гэхдээ үүнээс гадна энэ нь үргэлж тэдний хүн чанар-мөн чанар байсан—тэр нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэд хаашаа ч явсан, үргэлж ингэж авирладаг. Зүгээр л өмнө нь хүмүүс үнэнийг ашиглан хүн чанарыг нь дүгнэхийн оронд ёс суртахууны шалгуурыг ашиглан тэднийг хэмжиж байсан юм. Тэдэнд зарим талаар өөрчлөлт гарлаа гэж хүмүүс боддог ч үнэндээ тэгээгүй. Зарим хүн: “Тэд өмнө нь ийм байгаагүй” гэдэг. Тэд урьд нь ийм нөхцөл байдалтай тулгараагүй, ийм орчинд ороогүй учраас тийм байгаагүй юм. Үүнээс гадна хүмүүс үнэнийг ойлгоогүй, тэднийг ялган таньж чадаагүй. Хүмүүс хүн чанар-мөн чанарын оронд нэг сайн зан авирт үндэслэн бусдыг харж, дүгнэхийн эцсийн үр дагавар юу вэ? Хүмүүс бусдыг тодорхой харж чадахгүй төдийгүй, бас бусдын гадна талын сайн ёс суртахуунд сохорч, төөрөлдөнө. Хүмүүс бусдыг тодорхой харж чадахгүй байх үедээ буруу хүмүүст итгэж, буруу хүмүүсийг дэвшүүлж, томилох бөгөөд бусад хүнд мэхлэгдэж, хууртана. Зарим удирдагч, ажилчид хүмүүсийг сонгож, томилох үедээ ийм алдаа элбэг гаргадаг. Гаднаа жаахан сайн зан авиртай, ёс суртахуун сайтай хүмүүст тэд хууртаж, тэднийг чухал ажилд авах юм уу тэдэнд зарим чухал зүйл хадгалуулахаар зохицуулдаг. Үүний үр дүнд ямар нэг зүйл буруугаар эргэж, Бурханы гэрт зарим нэг хохирол учруулдаг. Яагаад буруугаар эргэдэг вэ? Удирдагч, ажилчид энэ хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чадаагүй учраас буруугаар эргэдэг. Тэд яагаад хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй вэ? Учир нь энэ удирдагч, ажилчид үнэнийг ойлгодоггүй, хүмүүсийг хэмжиж, ялган таньж чаддаггүй. Тэд хүмүүсийн уг чанар-мөн чанарыг нэвт харж чаддаггүй, хүмүүс Бурхан, үнэн болон Бурханы гэрийн ашиг сонирхолд ямар хандлагаар ханддагийг мэддэггүй. Яагаад тэр вэ? Учир нь энэ удирдагч, ажилчид хүмүүс, зүйлсийг буруу өнцгөөс хардаг. Тэд хүний үзэл, төсөөлөлд л үндэслэн хүмүүсийг хардаг, Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу мөн чанарыг нь хардаггүй—харин ч ёс суртахуун болон гадна талын зан авир, илрэлд нь үндэслэн хүмүүсийг хардаг. Хүмүүсийг зарчимгүй хардаг учраас тэд буруу хүмүүст итгэж, буруу хүмүүсийг томилдог, үр дүнд нь тэр хүмүүст хууртаж, мэхлэгдэж, ашиглагддаг бөгөөд эцсийн дүндээ Бурханы гэрийн ашиг сонирхол хохирдог. Эдгээр нь хүмүүсийг таньж, нэвт харж чадахгүй байхын үр дагавар юм. Тиймээс хүн үнэнийг эрэлхийлэхийг хүсвэл хүмүүсийг яаж ялган таньж, харах вэ гэдэг нь эхлээд сурах ёстой хичээл юм—энэ хичээлийг сурахад урт удаан хугацаа ордог бөгөөд энэ нь хүмүүсийн сурах ёстой хамгийн үндсэн хичээлүүдийн нэг юм. Хэрвээ чи хүнийг тодорхой харж, таньж сурахыг хүсвэл Бурхан хүмүүсийг хэмжихдээ ямар стандарт ашигладгийг, хүмүүсийн бусдыг харж, хэмжих арга замыг ямар гажуудсан бодол санаа, үзэл бодол хянаж, ноёрхож байдгийг, мөн тэдгээр нь хүмүүсийг хэмжихдээ Бурханы ашигладаг стандартуудтай зөрчилддөг эсэхийг, хэрхэн зөрчилддөгийг эхлээд ойлгох ёстой. Хүмүүсийг хэмждэг чиний арга барил, шалгуур Бурханы шаардлагад үндэслэдэг үү? Бурханы үгэнд үндэслэдэг үү? Үнэнд үндэслэдэг үү? Тийм биш бөгөөд чи бусдыг хэмжихдээ өөрийнхөө туршлага, төсөөлөлд л найддаг бол, аль эсвэл бүр нийгэмд сурталчилдаг нийгмийн ёс суртахуунд юм уу хоёр нүдээрээ харсан зүйлдээ үндэслэн хэмжихдээ тулдаг бол чиний ялган танихаар оролдож буй хүн чамд тодорхой бус хэвээр үлдэнэ. Чи түүнийг нэвт харж чадахгүй. Хэрвээ чи түүнд найдаж, үүрэг оноож өгвөл тодорхой хэмжээний эрсдэл үүрэх бөгөөд энэ нь Бурханы тахил, чуулганы ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хохирол учруулах магадлалтай нь гарцаагүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсвэл хүмүүсийг ялган таних нь чиний сурах ёстой эхний хичээл юм. Мэдээж энэ нь бас хүмүүст байх учиртай үнэний хамгийн үндсэн талуудын нэг юм. Хүмүүсийг ялган таньж сурах нь өнөөдрийн нөхөрлөлийн сэдвээс салшгүй зүйл. Чи хүний сайн ёс суртахуун, сайн чанар болон хэвийн хүн чанартай хүний эзэмших учиртай зүйлсийг ялган таньж чаддаг байх ёстой. Энэ хоёрыг ялган салгаж чаддаг байх нь маш чухал. Тэгж байж л хүний мөн чанарыг танин мэдэж, үнэн зөв ухамсарлаж, эцэст нь хэн хүн чанартай, хэн хүн чанаргүйг тодорхойлж чадна. Эдгээр зүйлийг ялган салгахын тулд хүн эхлээд юугаар зэвсэглэх ёстой вэ? Хүн Бурханы үгийг, түүнчлэн үнэний энэ талыг ойлгож, хүмүүсийг Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон харах хэмжээнд очих ёстой. Энэ нь үнэнийг эрэлхийлж байхдаа хүний хэрэгжүүлж, эзэмших учиртай үнэн-зарчим биш гэж үү? (Мөн.) Тиймээс энэ сэдвээр нөхөрлөх нь маш чухал юм.

Би дөнгөж сая “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх эхний үгийн талаар нөхөрлөсөн, энэ нь мэдээж нэг төрлийн хүний ёс суртахуун юм. Энэ нь хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлдэг нэг төрлийн ёс суртахуун, түр зуурын зан авир боловч харамсалтай нь хүн чанартай эсэхийг нь хэмжих стандарт болж чадахгүй. “Бусдад туслаад таашаал ав” гэх хоёр дахь үг ч бас адилхан. Энэ үгэнд үндэслэвэл энэ нь ч бас хүмүүсийн дуртай, сайн зан авир гэж үздэг зүйл юм. Ийм сайн зан авир гаргадаг хүмүүсийг ёс суртахуун сайтай, эрхэм ёс жудагтай хүмүүс хэмээн өндрөөр үнэлдэг—товчхондоо тэднийг бусдад туслаад таашаал авдаг, гойд сайн ёс суртахуунтай хүмүүс гэж үздэг. “Бусдад туслаад таашаал ав” гэдэг нь “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэх үгтэй бага зэрэг төстэй. Энэ нь бас нийгмийн тодорхой уур амьсгал доторх хүмүүст бий болдог сайн зан авир юм. “Бусдад туслаад таашаал ав” гэдгийн үгчилсэн утга нь бусад хүмүүсийг дэмжээд таашаал авах явдал юм. Энэ нь хүн бусдад туслах үүрэгтэй гэсэн үг биш—“Бусдад туслах нь чиний хариуцлага” гэсэн үг биш—харин “Бусдад туслаад таашаал ав” гэсэн үг юм. Үүнээс бид, хүмүүсийг бусдад туслахад юу зоригжуулдгийг харж болно. Тэд үүнийг бусад хүмүүсийн төлөө хийдэггүй, харин өөрсдийнхөө төлөө хийдэг. Хүмүүс санаа зовнил, шаналлаар дүүрэн байдаг тул тусламж хэрэгтэй хүмүүсийг олоод, тэдэнд өглөг хандив өгч, дэмжлэг үзүүлдэг; тэд аз жаргалтай, сэтгэл хангалуун, амар тайван, баяр хөөртэй байж, өдөр хоногуудаа утга учиртай болгож, маш хоосон, шаналгаатай мэдрэмжийг мэдрэхгүйн тулд тусламжийн гараа сунгаж, хийж чадах сайн сайхан зүйлээ хийдэг—тэд зүрх сэтгэл, оюун санааныхаа цар хүрээг ариусгаж, өргөх зорилгодоо хүрэхийн тулд ёс суртахуунаа сайжруулдаг. Энэ нь ямар гээчийн зан авир вэ? Хэрвээ чи бусдад туслаад таашаал авдаг хүмүүсийг энэ тайлбарын өнцгөөс харвал тэд сайн хүмүүс биш. Ядаж л хийх учиртай зүйлээ хийж, нийгмийн болон гэр бүлийн хариуцлагаа биелүүлэхэд нь тэднийг ёс суртахуун, мөс чанар, хүн чанар нь зоригжуулдаггүй; харин ч тэд таашаал, сүнслэг тайтгарал, сэтгэл санааны тав тухыг олж авч, аз жаргалтай амьдрахын тулд хүмүүст тусалдаг. Ийм ёс суртахуун ямар байх ёстой вэ? Хэрвээ уг чанарыг нь харвал энэ нь “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдгээс ч долоон дор. Ядаж л “Олсон мөнгөө халааслах хэрэггүй” гэдэгт аминч тал байдаггүй. Тэгвэл “Бусдад туслаад таашаал ав” гэдгийн тухайд ямар вэ? “Таашаал” гэдэг үг энэ зан авир нь аминч, жигшүүртэй санаа зорилгын элемент агуулдаг гэдгийг илэрхийлдэг. Энэ нь хүмүүсийн төлөө юм уу харамгүй өргөл болгон хүмүүст туслах явдал биш, харин өөрийнх нь таашаалын төлөө байдаг. Зүгээр л үүнийг дэмжих нь зохисгүй. Жишээлбэл, гол гудамжинд нэг хөгшин хүн унахыг чи хараад, дотроо “Сүүлийн үед би сэтгэлээр унаад байгаа. Энэ хөгшин унасан нь маш сайхан боломж—би бусдад туслаад таашаал авъя!” гэж бодлоо гэе. Чи очоод, тэр хөгшнийг босоход нь тусалсан бөгөөд тэр хүн босож зогссоныхоо дараа чамайг магтаж, “Хүү минь чи үнэхээр сайн хүн юм. Чи аюулгүй, аз жаргалтай байж, урт наслах болтугай!” гэж хэлнэ. Тэрээр ийм тааламжтай үгээр чамайг булдаг бөгөөд үүнийг сонссоны дараа бүх санаа зовнил чинь арилж, сэтгэл хангалуун санагдана. Чи хүмүүст туслах нь сайн хэрэг гэж бодоод, завтай цагтаа гудамжаар алхаж, унасан хэн бүхнийг босгож туслахаар шийднэ. Иймэрхүү сэтгэлгээний нөлөөн дор хүмүүс зарим сайн зан авир гаргадаг бөгөөд хүний нийгэм үүнийг бусдад туслаад таашаал авах сайхан уламжлал, мөн энэ агуу уламжлалыг өвлөн авсан нэг төрлийн эрхэм ёс суртахуун хэмээн ангилсан. Бусдад туслаад таашаал авахын дэд нөхцөл нь тусалж буй хүмүүс өөрсдийгөө ихэвчлэн ёс суртахууны оргил гэж үздэгт оршино. Тэд өөрсдийгөө агуу буянтан хэмээн загварчилж, хүмүүс өөрсдийг нь магтах тусам төдий чинээ тусалж, буяны үйлс хийж, бусдын төлөө илүү ихийг хийхэд бэлэн байдаг. Энэ нь хүн төрөлхтний баатар, аврагч болох гэсэн тэдний хүслийг болон бусдад хэрэгтэй байхаас сэтгэл ханамж авах гэсэн хүслийг нь хангадаг. Хүмүүс бүгд бусдад хэрэгтэй байхыг хүсдэггүй гэж үү? Хүмүүс бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх үедээ өөрсдийгөө тун хэрэгтэй, өөрсдийнх нь амьдрал утга учиртай гэж боддог. Энэ нь зүгээр л нэг төрлийн анхаарал татах гэсэн хэрэг биш үү? Анхаарал татах нь хүмүүст таашаал авчирдаг цорын ганц зүйл—энэ бол тэдний амьдрах арга зам юм. Үнэн хэрэгтээ бид бусдад туслаад таашаал авах асуудлыг ямар өнцгөөс харах нь хамаагүй, энэ нь хүний ёс суртахууныг хэмжих стандарт биш. Ихэнхдээ бусдад туслаад таашаал авах үйлдэл нь үнэндээ өчүүхэн төдий хүчин чармайлт л шаарддаг. Хэрвээ чи үүнийг хийх хүсэлтэй байгаа бол нийгмийн хариуцлагаа биелүүлсэн байх болно; хийхийг хүсэхгүй байгаа бол хэн ч чамд хариуцлага тооцохгүй, бас чи олон нийтэд буруутгагдах бай болохгүй. Хүний сайшаадаг сайн зан авирын тухайд гэвэл хүн тэдгээрийг хэрэгжүүлэх, эсвэл хэрэгжүүлэхээс татгалзах сонголт хийж болно, аль нь ч байсан зүгээр. Энэ үгээр хүмүүсийг хязгаарлах, эсвэл бусдад туслаад яаж таашаал авах вэ гэдгийг хүмүүст зааж сургах шаардлагагүй, учир нь энэ нь зүгээр л өөрөө дангаараа түр зуурын сайн зан авир юм. Хүн нийгмийн хариуцлагаа биелүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн үү, эсвэл иргэний ариун журмын мэдрэмжийн үүднээс энэ сайн зан авирыг хэрэгжүүлдэг үү гэдэг нь хамаагүй, эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэд зүгээр л энэ нэг тохиолдолд сайн хүн байх, Лэй Фэний сэтгэлийн биелэл болох хүслээ хангаж байгаа; тэд үүнээсээ жаахан таашаал, тав тухыг олж авч, улмаар сэтгэлгээнийхээ цар хүрээг илүү өндөр түвшинд өргөдөг. Тэгээд л тэр. Тэдний хийж буй зүйлийн мөн чанар энэ юм. Тэгвэл энэ нөхөрлөлөөс өмнө “Бусдад туслаад таашаал ав” гэх үгийн талаарх та нарын ойлголт ямар байсан бэ? (Үүний ар дахь аминч, жигшүүртэй санаархлыг би өмнө нь ойлгодоггүй байсан.) Чи ямар нэг зүйл хийх үүрэг хүлээсэн, бултах ёсгүй хариуцлага үүрсэн, нэлээд хэцүү зүйл хийх ёстой болж, үүнийг гүйцэлдүүлэхийн тулд жаахан зовлон туулж, зарим зүйлийг орхиж, төлөөс төлөх ёстой боловч ямартай ч энэ хариуцлагыг биелүүлж чадах тохиолдлыг аваад үз. Үүнийг хийж байхад чамд тийм ч таатай санагдахгүй бөгөөд төлөөс төлж, энэ хариуцлагыг биелүүлсний дараа хөдөлмөрийн чинь үр дүн чамд ямар ч таашаал, тав тух авчрахгүй, гэхдээ өөрийнхөө хариуцлага, үүргээс болоод чи ямартай ч үүнийг хийсэн. Хэрвээ бид үүнийг бусдад туслаад таашаал авахтай харьцуулбал аль нь илүү их хүн чанарыг харуулах вэ? (Үүрэг, хариуцлагаа биелүүлдэг хүмүүс илүү их хүн чанартай.) Бусдад туслаад таашаал авах нь хариуцлагаа биелүүлэх явдал биш—энэ нь зүгээр л нийгмийн тодорхой орчинд оршдог хүмүүсийн ёс суртахуун, нийгмийн хариуцлагын талаарх шаардлага юм; энэ нь олон нийтийн санал бодол, нийгмийн ёс суртахуун, эсвэл бүр улс орны хуулиас үүдэлтэй бөгөөд хүн ёс суртахуунтай, хүн чанарын чансаатай эсэхийг хэмжихэд хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл, “Бусдад туслаад таашаал ав” гэдэг нь зүгээр л хүний сэтгэлгээний цар хүрээг өргөхийн тулд хүний нийгмийн дэвшүүлсэн хүмүүсийн зан авирыг хязгаарладаг үг юм. Ийм төрлийн үг хэллэг нь зүгээр л хүмүүсийг цөөн хэдэн сайн зан авирыг хэрэгжүүлэхэд хүргэдэг бөгөөд эдгээр сайн зан авирыг хэмжих стандарт нь нийгмийн ёс суртахуун, олон нийтийн санал бодол, эсвэл бүр хууль юм. Жишээлбэл, хэрвээ чи олон нийтийн газарт тусламж хэрэгтэй байгаа хэн нэгнийг харвал түүнд туслах учиртай эхний хүн боловч хэрвээ туслахгүй бол бусад хүн чамайг юу гэж бодох вэ? Тэд чамайг хүмүүжилгүй гэж загнана—олон нийтийн санал бодол гэдэг нь ийм утгатай биш гэж үү? (Тийм ээ.) Тэгвэл нийгмийн ёс суртахуун гэж юу вэ? Тэдгээр нь нийгмийн сурталчилж, урамшуулдаг эерэг, дээшээ чиглэсэн зүйлс, дадал зуршил юм. Мэдээж үүнд ихээхэн тодорхой шаардлага багтдаг, жишээлбэл: эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих, бусад хүнд бэрхшээл тулгарах үед тусламжийн гараа сунгах, дэмий харж зогсохгүй байх. Хүмүүс ийм ёс суртахууныг хэрэгжүүлэх учиртай, нийгмийн ёс суртахуунтай байна гэдэг нь энэ юм. Чи хүн зовж байхыг хараад, нүдээ аниад өнгөрүүлж, үл тоож, юу ч хийдэггүй бол нийгмийн ёс суртахуунгүй байна. Тэгвэл хуулиар хүний ёс суртахуунд ямар шаардлага тавьдаг вэ? Энэ тухайд Хятад бол онцгой тохиолдол юм: Хятадын хууль тогтоомжид нийгмийн хариуцлага болон нийгмийн ёс суртахуунтай холбоотой ямар ч тодорхой зүйл заалт байдаггүй. Хүмүүс гэр бүлийн хүмүүжил, сургуулийн боловсрол болон нийгмээс сонсож, ажиглаж байгаа зүйлээрээ дамжуулан эдгээр зүйлийн талаар бага зэрэг сурч мэддэг. Эсрэгээрээ барууны орнуудад эдгээр зүйлийг хуульд тусгасан байдаг. Жишээлбэл, хэрвээ чи зам дээр хүн унахыг харвал ядаж л тэр хүн дээр очоод, “Та зүгээр үү? Тусламж хэрэгтэй юу?” гэж асуух ёстой. Хэрвээ тэр хүн “Би зүгээр ээ, баярлалаа” гэж хариулбал түүнд туслах хэрэггүй, чи тэр хариуцлагыг биелүүлэх шаардлагагүй. Хэрвээ тэр хүн “Надад туслаач” гэвэл чи туслах ёстой. Чи түүнд туслахгүй бол хуулийн хувьд хариуцлага хүлээнэ. Энэ нь хүмүүсийн ёс суртахууны талаар тодорхой улс орнуудын тавьдаг онцгой шаардлага юм; тэд хүмүүст тавих энэ шаардлагыг хууль тогтоомждоо шууд тусгасан байдаг. Олон нийтийн санал бодол, нийгмийн ёс суртахуун, бүр хууль тогтоомжоос хүмүүсийн ёс суртахуунд тавьдаг энэ шаардлагууд нь зөвхөн хүмүүсийн зан авираар л хязгаарлагддаг бөгөөд зан авирын энэ үндсэн шалгуур нь хүний ёс суртахууныг хэмжих стандарт юм. Гаднаас нь харахад эдгээр ёс суртахууны стандарт нь хүмүүсийн зан авирыг буюу хүмүүс нийгмийн хариуцлагаа биелүүлсэн эсэхийг хэмждэг мэт байдаг ч мөн чанартаа тэдгээр нь хүмүүсийн дотоод чанарыг хэмждэг. Олон нийтийн санал бодол ч бай, нийгмийн ёс суртахуун ч бай, хууль тогтоомж ч бай, эдгээр зүйл нь зөвхөн хүмүүсийн хийдэг зүйлийг хэмждэг, үүнд шаардлага тавьдаг бөгөөд эдгээр хэмжүүр болон шаардлага нь хүмүүсийн зан авираар хязгаарлагддаг. Тэдгээр нь тухайн хүний зан авирт үндэслэн түүний чанар, ёс суртахууныг шүүдэг—энэ нь хэмжүүрийн цар хүрээ юм. “Бусдад туслаад таашаал ав” гэдэг үгийн уг чанар энэ юм. Бусдад туслаад таашаал авахын тухайд бол барууны орнууд хуулийн зүйл заалтаар дамжуулан хүмүүст шаардлага тавьдаг байхад Хятадад уламжлалт соёлыг ашиглан эдгээр үзэл санаагаар хүмүүсийг сургаж, хүмүүжүүлдэг. Дорнынхон болон Барууныхны хооронд ийм ялгаа байдаг ч уг чанартаа адилхан—хүмүүсийн зан авир, ёс суртахууныг хязгаарлаж, зохицуулахын тулд аль аль нь үг хэллэг ашигладаг. Гэхдээ барууны орнуудын хууль тогтоомж ч бай, эсвэл Дорнын уламжлалт соёл ч бай, энэ бүхэн нь ердөө л хүний зан авир, ёс суртахуунд тавьсан шаардлага, зохицуулалт бөгөөд эдгээр шалгуур нь хүмүүсийн зан авир, ёс суртахууныг л зохицуулдаг—гэхдээ тэдгээрийн аль нэг нь хүний хүн чанарыг онилдог уу? Хүн ямар зан авирыг хэрэгжүүлэх учиртайг л заасан эдгээр зохицуулалтыг хүний хүн чанарыг хэмжих стандарт болгон ашиглаж болох уу? (Үгүй.) Хэрвээ бид “Бусдад туслаад таашаал ав” гэх үгийг харвал зарим ёрын муу хүн бусдад туслаад таашаал авч чаддаг ч тэднийг өөрсдийнх нь санаархал, зорилго зоригжуулж байдаг. Диаволууд жаахан сайн үйл хийх үедээ өөрийн гэсэн санаархал, зорилготой байх магадлал бүр ч өндөр. Бусдад туслаад таашаал авдаг хүн бүр үнэнийг хайрладаг зөв шударга хүн гэж та нар бодож байна уу? Хятад дахь бусдад туслаад таашаал авдаг буюу баатарлаг хүмүүс, баячуудаас хулгайлаад ядууст өгдөг хүмүүс, эсвэл эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үргэлж тусламж дэмжлэг үзүүлдэг хүмүүс гэх мэтийг авч үзье—тэд бүгдээрээ хүн чанартай юу? Тэд бүгдээрээ эерэг зүйлийг хайрладаг, зөв шударга байдлын мэдрэмжтэй юу? (Үгүй.) Тэд сайндаа л харьцангуй ёс жудаг сайтай хүмүүс юм. Тэд бусдад туслаад таашаал авах ийм сэтгэлд захирагддаг учраас өөрсдөд нь таашаал, тайтгарал авчирч, аз жаргалын мэдрэмжийг бүрэн эдлэх боломж олгодог олон сайн үйл хийдэг боловч ийм зан авирыг хэрэгжүүлнэ гэдэг нь тэд хүн чанартай гэсэн үг биш, учир нь тэдний итгэл, сүнслэг түвшинд эрэлхийлж байгаа зүйл нь тодорхойгүй, үл мэдэгдэх хувьсагч юм. Тэгвэл энэ сайн ёс суртахуунд үндэслээд тэднийг хүн чанартай, мөс чанартай хүмүүс гэж үзэж болох уу? (Болохгүй.) Бусдад туслаад таашаал авдаг гэгддэг, эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг сан, халамжийн газар гэх мэт зарим байгууллага сайндаа л нийгмийн хариуцлагаа бага ч гэсэн биелүүлж байгаа. Тэд олон нийтийн нүдэн дэх дүр төрхөө сайжруулж, нэр хүндээ нэмэгдүүлж, бусдад туслаад таашаал авах сэтгэлгээгээ хангахын тулд эдгээр зүйлийг хийдэг—энэ нь “хүн чанартайг” нь илтгэх түвшинд яавч очихгүй. Цаашилбал, тэдний туслаад таашаал авч буй хүмүүс үнэхээр дэмжлэг хэрэгтэй хүмүүс мөн үү? Бусдад туслаад таашаал авах нь өөрөө зөв шударга зүйл мөн үү? Тийм байх албагүй. Хэрвээ чи нийгэмд болж буй том, жижиг үйл явдлуудыг бүгдийг нь хангалттай удаан судалбал заримдаа хүмүүс гагцхүү бусдад туслаад таашаал авдаг тохиолдол байхад өөр олон тохиолдолд, бусдад туслаад таашаал авах явдлуудад илүү олон илрээгүй нууц, нийгмийн хар бараан талууд багтаж байдгийг харж болно. Ямар ч тохиолдолд, бусдад туслаад таашаал авахын цаана алдартай болж, бусдын дээр гарах, нийгмийн ёс суртахууныг даган мөрдөж, хууль зөрчихгүй байх, эсвэл бүхий л нийгмээс илүү эерэг үнэлгээ авах гэсэн санаархал, зорилго оршиж байдаг. Хүн үүнийг яаж ч харсан бай, бусдад туслаад таашаал авах нь зүгээр л хүний гадна талын зан авирын нэг бөгөөд энэ нь хамгийн сайндаа л нэг төрлийн сайн ёс суртахуунтай тэнцэнэ. Энэ нь Бурханы шаарддаг хэвийн хүн чанартай ямар ч хамаагүй. Бусдад туслаад таашаал авч чаддаг хүмүүс ямар нэг бодитой амбицгүй дундаж хүмүүс байж болно, эсвэл нийгмийн томоохон зүтгэлтнүүд байж болно; тэд харьцангуй сайхан сэтгэлтэй хүмүүс байж болох ч бас зүрх сэтгэлдээ хорлонтой байж болно. Тэд ямар ч хүн байж болно, хүн бүр энэ зан авирыг хормын зуур хэрэгжүүлж чадна. Тиймээс ёс суртахууны талаарх “Бусдад туслаад таашаал ав” гэх үг хүмүүсийн хүн чанарыг хэмжих стандарт болж чадахгүй нь лавтай.

“Бусдад туслаад таашаал ав” гэх ёс суртахууны талаарх энэ үг үнэндээ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг төлөөлдөггүй бөгөөд хүмүүсийн уг чанар-мөн чанартай багахан холбоотой байдаг. Тиймээс хүний хүн чанарын чансааг хэмжихийн тулд үүнийг ашиглах нь тохиромжгүй. Тэгвэл хүний хүн чанарыг хэмжих зохистой арга зам юу вэ? Хамгийн наад зах нь хүн чанартай хүн энэ нь өөрийг нь баярлуулах эсэхэд үндэслэн хэн нэгэнд туслах уу, эсвэл хариуцлагаа биелүүлэх үү гэдгээ шийдэх ёсгүй; харин ч мөс чанар, эрүүл ухаандаа үндэслэн шийдвэр гаргах ёстой бөгөөд юу олж авахаа, эсвэл тэр хүнд тусалбал өөрт нь ямар үр дагавар авчрах, эсвэл ирээдүйд өөрт нь ямар нөлөө үзүүлэх магадлалтайг бодолцон үзэх ёсгүй. Тэд эдгээр зүйлийн алийг ч бодож үзэх ёсгүй бөгөөд хариуцлагаа биелүүлж, бусдад тусалж, бусдыг зовлон туулахаас сэргийлэх ёстой. Тэд ямар ч аминч зорилгогүйгээр зүгээр л хүмүүст туслах ёстой—энэ бол үнэхээр хүн чанартай хүний хийх зүйл юм. Хэрвээ хүний бусдад туслах зорилго нь өөрийгөө баярлуулж, эсвэл өөртөө сайн нэр хүнд олж авахын төлөө бол энэ нь аминч, олиггүй чанартай байдаг—үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс ингэж авирлахгүй. Бусдыг жинхэнээсээ хайрладаг хүмүүс зөвхөн тодорхой мэдрэмж авах гэсэн хүслээ биелүүлэхийн тулд биш, харин хариуцлагаа биелүүлж, бусдад туслахын төлөө чадах бүхнээ хийхийн тулд аливааг хийдэг. Тэд шагнал авахын тулд бусдад тусалдаггүй, тэдэнд өөр ямар ч санаархал, сэдэл байдаггүй. Ийм маягаар авирлах нь хэцүү байж болох ч, бусдад шүүмжлүүлж, эсвэл бүр бага зэргийн аюултай нүүр тулж болох ч тэд үүнийг хүмүүсийн биелүүлэх учиртай үүрэг, хүмүүсийн хариуцлага гэдгийг ухамсарлаж, ингэж үйлдэхгүй бол бусдад болон Бурханд өрөө төлж дийлэлгүй, насан туршдаа харуусал тээн үлдэнэ гэдгээ ухамсарладаг. Тийм болохоор тэд тээнэгэлзэлгүйгээр урагшилж, чадах бүхнээ хийж, Тэнгэрийн хүслийг дуулгавартай дагаж, хариуцлагаа биелүүлдэг. Бусад хүн өөрсдийг нь яаж ч шүүмжилсэн, өөрсдөд нь талархал, хүндлэл үзүүлсэн ч бай, үгүй ч бай, нөгөө хүнийхээ хэрэгтэй бүхнээр тусалж, чин сэтгэлээсээ энэ бүхнийг хийж чадаж л байгаа бол тэд сэтгэл хангалуун байдаг. Ийм маягаар үйлдэж чаддаг хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай, хүн чанарын илрэлтэй бөгөөд энэ нь зүгээр л ёс суртахууны шинж чанар, ёс суртахууны зан байдлын цар хүрээнд хязгаарлагддаг зан авир биш юм. Бусдад туслаад таашаал авах нь зүгээр л нэг төрлийн зан авир бөгөөд заримдаа энэ нь зөвхөн тодорхой нөхцөл байдалд л бий болдог зан авир юм; ийм төрлийн түр зуурын зан авир гаргах хүний шийдвэр нь тэдний сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл, нийгмийн орчин, түүнчлэн ойрын нөхцөл байдал, ингэж авирласнаар ямар ашиг тус, сул тал үүсэж болох вэ гэдэгт үндэслэдэг. Хүн чанартай хүмүүс бусдад туслахдаа эдгээр зүйлийг бодолцон үздэггүй—тэд илүү эерэг, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд илүү нийцсэн шүүлтийн стандартад үндэслэн шийдвэрээ гаргадаг. Заримдаа тусламж үзүүлэх нь ёс суртахууны стандарттай зөрчилдөж, зөрөлдөх үед ч тэд хүмүүст цөхрөлтгүй тусалж чаддаг. Ёс суртахууны шалгуур, үзэл санаа, үзэл бодол нь хүмүүсийн түр зуурын зан авирыг л хязгаарлаж чадна. Эдгээр зан авир сайн юм уу муу байх нь тухайн хүний сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл, тэдний доторх сайн, муу болон агшин зуурын сайн, муу санаа зорилгод үндэслэн өөрчлөгдөнө; мэдээж нийгмийн уур амьсгал, орчин ч бас үүнд нөлөөлнө. Эдгээр зан авирт маш олон хольц бий; тэдгээр нь бүгд өнгөц зан авир бөгөөд хүмүүс хүний хүн чанартай эсэхийг шүүхдээ тэдгээрийг ашиглах боломжгүй. Эсрэгээрээ хүмүүсийн хүн чанар-мөн чанар, эрэлхийлдэг зүйл, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн систем, алхдаг зам, биеэ авч явах байдал, үйлдэлд нь үндэслэн хүн чанартай эсэхийг нь хэмжих нь хавьгүй илүү үнэн зөв, бодитой юм. Хүн чанарыг хэмжих үндэслэл, ёс суртахууныг хэмжих үндэслэл хоёрын аль нь үнэнтэй нийцдэг вэ гэдгийг Надад хэл дээ? Ёс суртахууныг хэмжих стандарт үнэнтэй нийцдэг үү, эсвэл хүн чанартай эсэхийг хэмжих стандарт үнэнтэй нийцдэг үү? Эдгээр стандартын аль нь үнэнтэй нийцдэг вэ? Үнэн хэрэгтээ хүн чанартай эсэхийг хэмжих стандарт үнэнтэй нийцдэг. Энэ нь ямар ч маргаангүй зүйл юм. Хүмүүсийн ёс суртахууныг хэмжихэд ашиглагддаг зүйлс яагаад шалгуур болж чаддаггүйн шалтгаан нь тэдгээр нь хувьсамтгай байдаг. Тэдгээр нь хүмүүсийн наймаа, ашиг сонирхол, дур сонирхол, эрэл хайгуул, сэтгэл хөдлөл, ёрын муу бодол, завхарсан зан чанар гэх мэт олон хольцоор дүүрэн байдаг. Үүнд хэтэрхий олон алдаа, хольц байдаг—тэдгээр нь энгийн зүйл биш. Тиймээс хүмүүсийг шүүх шалгуур болж чадахгүй. Тэдгээр нь хүнд Сатаны суулгадаг элдэв янзын зүйл, хүний завхарсан сатанлаг зан чанараас үүдэн гардаг нэмэлт нөхцөл болзлоор дүүрэн байдаг болохоор үнэн биш юм. Товчхондоо хүмүүс ёс суртахууны эдгээр шалгуурыг хангах нь амархан гэж үзсэн ч, эсвэл хэцүү гэж үзсэн ч бай, хүмүүс тэдгээрийг өндөр, нам, дунд зэргийн үнэ цэнтэй гэж үздэг ч бай хамаагүй ямар ч тохиолдолд тэдгээр нь зүгээр л хүмүүсийн зан авирыг хязгаарлаж, зохицуулдаг үг хэллэг юм. Тэдгээр нь хүний ёс суртахууны түвшинд хүртэл л өсөж чадна; хүний хүн чанарыг хэмжихэд үнэнийг ашиглах ёстой гэсэн Бурханы шаардлагатай өчүүхэн төдий ч хамаагүй. Тэдгээр нь хүн чанартай хүмүүсийн эзэмшиж, биелүүлэх ёстой хамгийн наад захын стандартыг ч агуулдаггүй; тэд энэ бүх зүйлд хүрдэггүй. Бусдыг харахдаа хүмүүс зөвхөн ёс суртахууны илрэлийг нь хэмжихэд л анхаардаг; бүхэлдээ уламжлалт соёлын шаардлагын дагуу бусад хүнийг харж, хэмждэг. Бурхан ердөө ёс суртахууны илрэлд нь үндэслэн хүмүүсийг хардаггүй—Тэрээр хүн чанар-мөн чанарт нь анхаардаг. Хүний хүн чанар-мөн чанарт юу багтдаг вэ? Тэдний дур сонирхол, аливаа зүйлийн талаарх үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлийн тогтолцоо, тэдний эрэлхийлдэг зүйл, тэд зөв шударга байдлын мэдрэмжтэй эсэх, үнэн болон эерэг зүйлийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагах чадвар, тэдний сонгосон зам гэх мэт. Хүний хүн чанар-мөн чанарыг эдгээр зүйлийн дагуу дүгнэх нь зөв юм. Ингээд бусдад туслаад таашаал авах тухай Миний нөхөрлөл бараг дуусаж байна. Ёс суртахууны энэ хоёр шаардлагын талаарх энэ нөхөрлөлөөр дамжуулан та нар одоо ёс суртахууныг хэрхэн хэмжих, мөн түүнчлэн хүмүүсийг хэмждэг Бурханы стандарт болон хүний ярьдаг ёс суртахууны хоорондох ялгааны аль алийг нь ялган таних үндсэн зарчмыг ойлгов уу? (Тэгсэн.)

Би сая хүний ёс суртахуунд тавьдаг уламжлалт соёлын хоёр шаардлага болох “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэдгийн тухай нөхөрлөлөө. Энэ хоёр үгийн талаарх Миний нөхөрлөлөөс та нар юу мэдэж авсан бэ? (Хүмүүсийн ёс суртахуун хүн чанар-мөн чанартай нь хамаагүй гэдгийг би мэдэж авсан. Ийм ёс суртахуунтай хүмүүс ёс суртахууныхаа шинж чанарын хувьд сайндаа л жаахан сайн зан авир, илрэлтэй байдаг. Гэхдээ энэ нь тэд хүн чанартай, эсвэл хүний төрхийг амьдран харуулдаг гэсэн үг биш. Би энэ асуудлын талаар арай тодорхой ойлголттой болсон.) Сайн ёс суртахуун харуулдаг хүмүүс заавал хүн чанартай байх албагүй—хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд энэ нь үнэндээ ийм л байдаг. Хүмүүс бүгд нийгмийн ёрын муу чиг хандлагыг дагадаг ба бүгдээрээ аажмаар мөс чанар, эрүүл ухаанаа алдсан—хүний төрхийг амьдран харуулж чаддаг хүн цөөхөн. Нэгэнтээ замын хажуугаас олсон нэг зоосоо цагдаад өгч байсан хүн бүр сайн хүн болж таарсан уу? Тийм байх албагүй. Нэгэнтээ баатар мэт магтуулж байсан хүмүүст эцэст нь ямар төгсгөл тулгарсан бэ? Зүрх сэтгэлдээ хүмүүс бүгдээрээ энэ асуултын хариултыг мэддэг. Бусдад туслаад үргэлж таашаал авдаг, улаан цэцгээр гоёсон, хүмүүст шагшигдан магтагдсан нийгмийн ёс суртахууны тэр үлгэр жишээч хүмүүс, буянтнууд юу болсон бэ? Тэдний ихэнх нь сайн хүмүүс биш болж таарсан. Тэд алдар нэртэй болохын тулд зүгээр л зориуд хэдэн сайн үйл хийсэн. Үнэндээ тэдний ихэнх зан авир, амьдрал, ёс жудаг ердөө ч тийм сайн биш. Тэд гагцхүү зусардаж, бялдуучлахдаа л үнэхээр сайн. Тэд улаан цэцэг болон нийгмийн ёс суртахууны үлгэр жишээ болсон өнгөцхөн гадна үзэмжээ тайлж хаях үедээ биеэ хэрхэн авч явахаа, эсвэл яаж амьдрахаа ч мэддэггүй. Энд ямар асуудал байна вэ? Тэд нийгмээс өөрсдөд нь өгсөн “ёс суртахууны үлгэр жишээ” гэх титэмд урхидуулсан биш үү? Тэд өөрсдийнхөө юу болохыг үнэндээ мэддэггүй—тэд хэт их зусардсан болохоор өөрсдийгөө дэндүү агуу гэж бодож эхэлсэн бөгөөд хэвийн хүмүүс байж чадахаа больсон. Эцэст нь тэд бүр яаж амьдрахаа ч мэддэггүй, өдөр тутмын оршин тогтнол нь ямар ч замбараагүй болж, зарим нь бүр архинд орж, сэтгэлээр унаж, амиа егүүтгэдэг. Ийм ангилалд багтах хүмүүс гарцаагүй бий. Тэд үргэлж мэдрэмжийн араас хөөцөлдөж, баатар, үлгэр дуурайл болохыг, алдартай болохыг, эсвэл ёс суртахууны ноён оргил болохыг хүсдэг. Тэд хэзээ ч бодит ертөнцөд буцан очиж чаддаггүй; бодит амьдралын аар саар хэрэгцээ нь тэдний хувьд байнгын шаналал, зовлонгийн эх сурвалж болдог. Тэд энэ шаналлаас хэрхэн ангижрахаа, амьдралын зөв замыг хэрхэн сонгохоо мэддэггүй. Сэтгэлийн хөөрөл хайсандаа зарим нь хар тамхинд ордог бол зарим нь хоосон мэдрэмжээс зугтахын тулд амиа хорлохоор сонгодог. Амиа егүүтгээгүй зарим нь ихэвчлэн сэтгэл хямралаас болж насан эцэслэдэг. Ийм жишээ олон байдаг бус уу? (Тийм.) Энэ нь уламжлалт соёлын хүмүүст учруулдаг нэг төрлийн хор хөнөөл юм. Энэ нь хүмүүст хүн чанараа үнэн зөв ойлгох боломж олгодоггүй, тэднийг дагах ёстой зам руу нь залж чиглүүлдэггүй—тэгээд ч зогсохгүй—үнэндээ тэднийг төөрөлдүүлж, хоосон төөрөгдөл, уран сэтгэмжийн ертөнц рүү хөтөлдөг. Энэ нь хүмүүсийг хорлодог бөгөөд хор хөнөөл нь нэлээд гүн гүнзгий байдаг. Зарим хүн: “Дандаа тийм байдаггүй! Бид тун зүгээр байгаа, тийм биз дээ?” гэж магадгүй. Та нар одоо сайн байгаа чинь зүгээр л Бурханы хамгаалалтын үр дүн биш гэж үү? Бурхан та нарыг сонгосон бөгөөд та нар Бурханы хамгаалалтад байгаа учраас л Бурханы ажлыг хүлээн авах аз тохиож, Бурханы үгийг уншиж, цуглаанд оролцож, нөхөрлөл хийж, энд үүргээ гүйцэтгэж чадаж байгаа; Бурханы хамгаалалтын ачаар л чи хэвийн хүний амьдралаар амьдарч, өдөр тутмын амьдралынхаа бүх талыг зохицуулах хэвийн эрүүл ухаантай байж чаддаг. Гэхдээ оюун санааны чинь гүнд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх мэтийн үзэл санаа, үзэл бодол байсаар байгааг үгүйсгэхийн аргагүй. Үүний зэрэгцээ та нар хүн төрөлхтнөөс үүдэлтэй энэ үзэл баримтлал, ёс суртахууны шалгуурт хоригдсон хэвээр байгаа. Би яагаад та нарыг эдгээр зүйлд хоригдсон гэж хэлж байна вэ? Учир нь та нарын амьдралдаа сонгосон зам; үйлдэл, биеэ авч явах байдлын чинь зарчим, зүг чиг; хүмүүс, зүйлсийг харах зарчим, арга барил, шалгуур гэх мэт зүйл бүгд өөр өөр хэмжээнд эдгээр үзэл баримтлал, ёс суртахууны шалгуурын нөлөөнд автаж, бүр хүлэгдэж, хянуулж байдаг. Харин Бурханы үг болон үнэн та нарын хувьд хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх үндэслэл, шалгуур хараахан болоогүй. Одоогийн байдлаар та нар амьдралын зөв замыг л сонгосон бөгөөд үнэнийг эрэлхийлэх замаар алхах хүсэл, эрмэлзэл, итгэл найдвар та нарт бий. Гэсэн ч үнэн хэрэгтээ та нарын ихэнх нь энэ замд огтхон ч ороогүй—өөрөөр хэлбэл, та нар хүнд зориулж Бурханы бэлдсэн зөв замд хараахан хөл тавиагүй. Зарим хүн: “Хэрвээ бид зөв замд хөл тавиагүй юм бол яагаад үүргээ гүйцэтгэж чадсаар байгаа юм бэ?” гэж хэлнэ. Энэ нь хүний сонголт, хамтын ажиллагаа, мөс чанар, хүслийн үр дүн юм. Яг одоо чи Бурханы шаардлагатай хамтран ажиллаж, сайжрахын тулд чадах бүхнээ хийж байгаа ч сайжрахаар оролдож байлаа гээд үнэнийг эрэлхийлэх замд аль хэдийн хөл тавьсан гэсэн үг биш. Үүний нэг шалтгаан нь та нар уламжлалт соёлын суулгасан үзэл санааны нөлөөнд автсаар байгаа. Жишээлбэл, та нар “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх үгийн талаарх Миний нөхөрлөл, илчлэлийг сонссоныхоо дараа тэдгээрийн мөн чанарыг сайн ойлгосон байж болох ч хэдхэн өдрийн дараа санаагаа өөрчилж магадгүй. “‘Олсон мөнгөө халааслах хэрэггүй’ гэх үг юу нь тийм муу байгаа юм бэ? Би олсон мөнгөө халаасалдаггүй хүмүүст дуртай. Ядаж л тэд шунахай биш. ‘Бусдад туслаад таашаал ав’ гэх үгийн юу нь буруу юм бэ? Ядаж л хэрэгтэй үед чинь хэн нэгэн тусламжийн гараа сунгана гэдэгт чи найдаж болно. Энэ нь сайн зүйл бөгөөд хүн бүхэнд хэрэгтэй зүйл шүү дээ! Үүнээс гадна, үүнийг яаж ч харсан, хүмүүс бусдад туслаад таашаал авах нь зүгээр л сайн, эерэг зүйл. Энэ нь бидний хүлээсэн үүрэг, үүнийг шүүмжлэх ёсгүй!” гэж бодож магадгүй. Хар даа, хэдхэн хоног сэрүүн байсны дараа ганц шөнийн нойр л чамайг хангалттай өөрчилнө; чи буцаад л бахь байдагтаа орж, уламжлалт соёлын хорионд дахин нэгэнтээ эргээд орно. Өөрөөр хэлбэл, оюун санааны чинь гүнд шигдсэн эдгээр зүйл бодол санаа, үзэл бодолд чинь, мөн түүнчлэн чиний сонгосон замд хааяа хааяа нөлөөлдөг. Мөн чамд нөлөөлж байх явцдаа байнга чамайг хойш татаж, амьдралын зөв замд хөл тавих, үнэнийг эрэлхийлэх замаар алхах, Бурханы үгийг үндэслэлээ болгож, үнэнийг шалгуураа болгосон амьдралын замд орох хүслээ биелүүлэхэд чинь саад болдог нь дамжиггүй. Чи энэ замаар алхахыг маш их хүслээ ч гэсэн, ингэж хүсэн эрмэлзэж, догдлон сандарч, үүнийг бодож, төлөвлөж, энэ талаар шийдвэр гаргаж, залбиран өдөр хоногийг өнгөрүүллээ ч гэсэн хэрэг явдал хүссэнээр чинь болохгүй. Үүний шалтгаан нь гэвэл, уламжлалт соёлын эдгээр тал зүрх сэтгэлийн чинь угт дэндүү гүн гүнзгий үндэслэсэн байдаг. Зарим хүн: “Тийм биш! Уламжлалт соёл хүмүүсийн зүрх сэтгэлд хэтэрхий гүн үндэслэсэн гэж Та хэлж байгаа ч би тэгж бодохгүй байна. Би хориодхон настай, дал, наян настай биш байхад яаж эдгээр зүйл миний зүрх сэтгэлд аль хэдийн гүн үндэслэсэн байх юм бэ?” гэж хэлж магадгүй. Эдгээр үзэл санаа зүрх сэтгэлд чинь аль хэдийн гүн үндэслэсэн гэж Би яагаад хэлдэг вэ? Бодоод үз: Эцэг эх чинь чамд тийм санаа суулгаагүй байсан ч гэсэн чи анх ухаан орсон цагаасаа л үргэлж эрхэм хүн болохыг эрмэлздэг байсан биш үү? Жишээлбэл, ихэнх хүн баатруудын тухай кино үзэж, зохиол унших дуртай байдаг бөгөөд эдгээр түүхэн дэх хохирогчдыг ихэд өрөвдөж, харин бусдыг гомдоосон хорон санаатнууд, харгис хэрцгий дүрүүдийг үзэн яддаг. Чи ийм нөхцөл байдалд өсөж том болох үедээ нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрдөг зүйлсийг өөрийн мэдэлгүй хүлээн авдаг. Тэгвэл чи яагаад тэдгээр зүйлийг хүлээн авсан бэ? Учир нь хүмүүс үнэнтэй төрөөгүй, юмыг ялган таних төрөлхийн чадваргүй. Чамд ийм зөн совин байдаггүй—хүмүүст байдаг зөн совин нь зарим сайн, эерэг, идэвхтэй зүйлд дуртай төрөлхийн чиг хандлага юм. Эдгээр идэвхтэй, эерэг зүйл илүү сайн ажиллаж, илүү сайн, баатарлаг, агуу хүн болох эрмэлзлийг чамд төрүүлдэг. Чамайг олон нийтийн санал бодол, нийгмийн ёс суртахуунаас үүдэн гардаг үг хэллэгтэй харилцах үед эдгээр зүйл аажмаар зүрх сэтгэлд чинь бүрэлдэж эхэлдэг. Уламжлалт соёлын ёс суртахуунаас үүдэн гарсан үг хэллэг чамд нэвтэрч, дотоод ертөнцөд чинь ормогцоо зүрх сэтгэлд чинь үндэслэж, амьдралыг чинь ноёрхож эхэлдэг. Ийм зүйл тохиолдох үед чи эдгээр зүйлийг ялган таньж, эсэргүүцэж, голдоггүй, харин ч энэ нь чамд хэрэгтэй гэдгийг гүнээ мэдэрдэг. Чиний эхний үйлдэл эдгээр үг хэллэгийг өөгшүүлэх явдал байдаг. Яагаад тэр вэ? Учир нь эдгээр үг хүмүүсийн сонирхол, үзэлтэй маш сайн тохирдог, хүмүүсийн оюун санааны ертөнцийн хэрэгцээнд нийцдэг. Үүний үр дүнд чи эдгээр үгийг жам ёсны зүйл хэмээн хүлээн аваад, тэдгээрээс огт сэрэмжилдэггүй. Аажмаар гэр бүлийн хүмүүжил, сургуулийн боловсрол, нийгмийн нөлөөлөл, суртал ухуулга, мөн өөрийн төсөөллөөр дамжуулан чи эдгээр үг бол эерэг зүйл гэдэгт гүн гүнзгий үнэмшиж хоцордог. Цаг хугацааны эрхээр, аажмаар нас ахихын хэрээр чи бүх төрлийн орчин, нөхцөл байдалд эдгээр үгийг дагахаар чармайж, хүмүүсийн төрөлхөөсөө илүүд үздэг, сайн гэж боддог эдгээр зүйлийг дагадаг. Тэдгээр нь чиний дотор улам бүр бүрэлдэж, чиний дотор улам их шингэдэг. Үүний зэрэгцээ эдгээр зүйл амьдралыг үзэх үзэл, эрэлхийлдэг зорилгыг чинь ноёрхож, хүмүүс, зүйлсийг дүгнэх стандарт чинь болдог. Уламжлалт соёлын эдгээр үг хүмүүсийн дотор төлөвшсөний дараа Бурхан болон үнэнийг эсэргүүцэхэд тэднийг хүргэдэг үндсэн нөхцөлүүд бүгд бий болдог; хүмүүс тийм зүйл хийх өөрсдийн гэсэн шалтаг, үндэслэлээ олсон мэт байдаг. Тиймээс Бурхан хүмүүсийн завхарсан зан чанар болон мөн чанарыг илчилж, шүүлт, гэсгээлтээ буулгах үед хүмүүс Бурханы талаар элдэв янзын үзэл бий болгодог. Тэд: “Хүмүүс үргэлж ‘Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад, бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил’, ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’ гэж хэлдэг байхад Бурхан яагаад ингэж хэлж чадаж байна аа? Тэр үнэхээр Бурхан гэж үү? Бурхан тэгж ярихгүй—Тэрээр хамгийн өндөр газарт зогсож, хүмүүстэй зөөлөн өнгө аясаар, бүх хүнийг зовлонгоос гэтэлгэдэг Буддагийн дууны өнгөөр, Бодисадвагийн дууны өнгөөр ярих учиртай. Бурхан тийм л байдаг—асар эелдэг зөөлөн, агуу дүр төрхтэй” гэж боддог. Иймэрхүү цуврал санаа, үзэл бодол, үзэл зүрх сэтгэлээс чинь улам их хэмжээгээр гардаг бөгөөд эцэст нь чи үүнийг тэвчиж чадахаа больж, Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг эсэргүүцэх зүйл өөрийн эрхгүй хийдэг. Ийм маягаар үзэл, төсөөлөл чинь чамайг сүйрүүлдэг. Чи хэдэн ч настай байсан, уламжлалт соёлын боловсролыг хүлээн авсан л бол, насанд хүрэгчийн сэтгэлгээний цар хүрээтэй л бол зүрх сэтгэл чинь уламжлалт соёлын ёс суртахууны энэ талуудаар дүүрэн байх бөгөөд тэдгээр нь аяндаа чиний дотор шингэнэ. Тэдгээр нь аль хэдийн чамайг ноёрхсон, чи олон жилийн турш аль хэдийн эдгээр зүйлийн дагуу амьдарсан. Чиний амь, чиний уг чанар уламжлалт соёлын ёс суртахууны энэ талуудад аль хэдийн эзлэгдсэн. Жишээлбэл, тав зургаан настай байхаасаа л чи бусдад туслаад таашаал авч, олсон мөнгөө халааслахгүй байж сурсан. Эдгээр зүйл чамд нөлөөлж, зан авирыг чинь бүрэн захирсан. Одоо дунд эргэм насны хүний хувиар чи аль хэдийн эдгээр зүйлийн дагуу олон жил амьдарсан; энэ нь чи Бурханы хүнээс шаарддаг стандартаас хол байгаа гэсэн үг юм. Чи уламжлалт соёлын сурталчилдаг ёс суртахууны талаарх эдгээр үгийг хүлээн авсан цагаасаа хойш Бурханы шаардлагаас улам бүр холдсон. Чиний өөрийн хүн чанарын стандарт болон Бурханы шаарддаг хүн чанарын стандартын хоорондох зай улам ихэссэн. Үүний үр дүнд чи Бурханаас улам холдсон. Тийм биш гэж үү? Цаг гарган эдгээр үгийг тунгаан бод.

Одоо ёс суртахууны талаарх дараагийн үгийн талаар нөхөрлөцгөөе—“Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”—энэ хэллэг ямар утгатай вэ? Энэ нь чи өөртөө хатуу шаардлага тавьж, бусад хүмүүст зөөлөн хандах ёстой гэсэн үг, тэгснээр тэд ямар уудам, уужуу сэтгэлтэй болохыг чинь харж чадна. Тэгвэл хүмүүс яагаад ингэх ёстой гэж? Үүгээрээ юунд хүрэх зорилготой вэ? Үүнийг хийх боломжтой юу? Энэ нь үнэхээр хүмүүсийн хүн чанарын төрөлхийн илэрхийлэл мөн үү? Үүнийг хэрэгжүүлэхийн тулд чи маш их буулт хийх ёстой! Чи хүсэл, шаардлагаас ангид байж, өөрийгөө бага баясгаж, арай илүү зовж, илүү их төлөөс төлж, их хөдөлмөрлөх ёстой, тэгж байж бусад хүмүүс ядарч зүдрэх шаардлагагүй болно. Бусад хүмүүс гоншигнож, гомдоллох юм уу тааруу ажиллавал чи тэднээс хэт ихийг шаардах ёсгүй—ерөнхийдөө энэ нь хангалттай. Хүмүүс үүнийг эрхэм ёс суртахууны шинж тэмдэг гэж үздэг—гэхдээ энэ нь яагаад Надад худал сонсогддог вэ? Энэ худлаа биш гэж үү? (Энэ худлаа.) Ердийн нөхцөлд эгэл жирийн хүний хүн чанарын төрөлхийн илэрхийлэл нь өөртөө хүлээцтэй, бусдад хатуу хандах явдал байдаг. Энэ бол баримт. Хүмүүс өрөөл бусдын асуудлыг ухамсарлаж чаддаг—“Энэ бол биеэ тоосон хүн! Тэр бол муу хүн! Энэ бол аминч хүн! Тэр хүн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй, хааш яаш! Энэ хүн их залхуу!” гэхийн сацуу дотроо “Би жаахан залхуу байсан ч яах вэ дээ. Би сайн хэв чанартай. Хэдий залхуу ч бусдаас илүү сайн ажилладаг!” гэж боддог. Тэд бусдаас алдаа олж, өө эрэх дуртай байдаг ч өөрсдөдөө хүлээцтэй, аль болох найрсаг ханддаг. Энэ нь тэдний хүн чанарын төрөлхийн илэрхийлэл биш гэж үү? (Мөн.) Хэрэв хүмүүсээс “өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” хандах үзэл санааны дагуу амьдрахыг шаардвал тэд ямар зовлон зүдүүр туулах ёстой вэ? Тэд үүнийг үнэхээр тэвчиж чадах уу? Хэчнээн хүн тэгж чадах бол? (Хэн ч чадахгүй.) Яагаад тэр билээ? (Хүмүүс угаасаа аминч байдаг. Тэд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх зарчмын дагуу үйлддэг.) Үнэн хэрэгтээ хүн бол аминч төрсөн, аминч амьтан бөгөөд “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэсэн сатанлаг гүн ухаанд туйлын үнэнч байдаг. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед аминч бус байж, өөрсдийгөө харж хандахгүй байх нь тэдний хувьд осолтой, ёсноос гажууд гэж хүмүүс боддог. Хүмүүс ингэж бодож, үйлддэг. Хүмүүсээс аминч бус байж, өөрсдөдөө хатуу шаардлага тавьж, бусдыг далимдуулан ашиглахын оронд дуртайяа хохирол амсдаг байхыг хүлээвэл энэ нь бодитой хүлээлт мөн үү? Хэн нэгэн хүн өөрсдийг нь ашиглах үед хүмүүс баяртайгаар “Чи намайг ашиглаж байгаа ч би уурлахгүй ээ. Би хүлээцтэй хүн, би чамайг муулахгүй, эсвэл чамаас хариугаа авах гэж оролдохгүй, хэрвээ чи хангалттай ашиглаж амжаагүй бол санаа зоволтгүй үргэлжлүүл” гэж хэлэхийг хүлээх нь бодитой хүлээлт үү? Хэдэн хүн ингэж чадах вэ? Завхарсан хүн төрөлхтний ердийн ааш авир ийм байдаг уу? Мэдээжийн хэрэг, ийм зүйл тохиолдох нь хэвийн бус юм. Яагаад тэр билээ? Учир нь завхарсан зан чанартай хүмүүс, ялангуяа аминч, жигшүүртэй хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцдэг бөгөөд бусдыг бодох юм бол яавч сэтгэл нь ханадаггүй. Тиймээс энэ нь гоц үзэгдэл бөгөөд ийм юм тохиолдох нь хэвийн бус юм. “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”—ёс суртахууны талаарх энэ үг нь хүн чанарыг ойлгодоггүй нийгмийн ёс суртахууны үзэлтнүүдийн хүнд тавьсан, бодит баримтад ч, хүн чанарт ч үл нийцэх нэг төрлийн шаардлага гэдэг нь ойлгомжтой. Энэ нь хулганад нүх ухаж болохгүй гэж хэлэхтэй, эсвэл мууранд хулгана барьж болохгүй гэж хэлэхтэй адилхан. Ийм шаардлага тавих нь зөв үү? (Үгүй. Энэ нь хүн чанарын хуулийг зөрчдөг.) Энэ шаардлага мэдээж бодит байдалтай нийцдэггүй, маш хоосон байдаг. Энэ шаардлагыг шаарддаг хүмүүс өөрсдөө даган мөрдөж чаддаг уу? (Үгүй.) Тэд өөрсдийнхөө биелүүлж чаддаггүй шаардлагыг даган мөрдөхийг бусдаас шаарддаг—энд ямар асуудал байна вэ? Энэ нь бага зэрэг хариуцлагагүй хэрэг биш үү? Хамгийн наад зах нь тэд хариуцлагагүй бөгөөд дэмий юм ярьж байна гэж хэлж болно. Тэгвэл үүнийг цааш нь авч үзвэл энэ асуудлын уг чанар юу вэ? (Хоёр нүүр гаргах.) Зөв, энэ нь хоёр нүүртэй зангийн жишээ. Тэд өөрсдөө энэ шаардлагыг даган мөрдөж илт чаддаггүй хэр нь өөрсдийгөө хүлээцтэй, уудам сэтгэлтэй, үнэхээр ёс суртахуун өндөртэй гэж хэлсээр байдаг—энэ нь зүгээр л хоёр нүүртэй зан биш үү? Үүнийг яаж ч томьёолсон бай, энэ нь тодорхой худал хуурмагийг агуулсан хоосон үг учраас бид үүнийг хоёр нүүрт үг хэллэг гэж ангилна. Энэ нь фарисайчуудын сурталчилж байсан үг хэллэгтэй адил төстэй; үүний цаана далд сэдэл байдаг нь мэдээж онгирох, өөрийгөө эрхэм ёс суртахуунтай хүн гэж тодорхойлох, эрхэм ёс суртахууны үлгэр дуурайл, үлгэр загвар гэж өөрийгөө бусдад магтуулах явдал юм. Тэгвэл ямар хүмүүс өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандаж чаддаг вэ? Багш, эмч нар энэ үгийг даган мөрдөж чадах уу? Алдартай, агуу гэгддэг хүмүүс, Күнз, Мэнз, Лаози гэх мэтийн мэргэд энэ үгийг даган мөрдөж чадсан уу? (Үгүй.) Товчхондоо хүний дэвшүүлсэн энэ үг хэчнээн инээдтэйгээс үл хамааран, энэ шаардлага хэрэгжих боломжтой эсэхээс үл хамааран, эцсийн эцэст энэ нь зүгээр л хүмүүсийн ёс суртахууны зан байдал, зан авирт тавьсан шаардлага юм. Ядаж л хүмүүс энэ шаардлагыг даган мөрдөхийг хүсдэггүй, тэдний хувьд үүнийг хэрэгжүүлэхэд амархан биш, учир нь энэ нь хүний хэвийн хүн чанараар хүрч болох стандарттай зөрчилддөг. Гэхдээ ямар ч тохиолдолд энэ нь уламжлалт соёлын сурталчилдаг хүний ёс суртахууны талаарх стандарт, шаардлага хэвээр юм. Хэдийгээр “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэдэг нь цөөхөн хүний даган мөрдөж чадах хоосон үг бөгөөд “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх үгтэй адилхан боловч—үүнийг хэрэгжүүлдэг хүмүүс ямар сэдэл, санаархал өвөрлөдгөөс үл хамааран, эсвэл хүн үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс ч үл хамааран—ямар ч тохиолдолд энэ шаардлагыг сурталчилдаг хүмүүс өөрсдийгөө ёс суртахууны оргилд тавьдаг гэсэн баримтад үндэслэвэл энэ нь тэднийг биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, зарим талаар хэвийн бус эрүүл ухаантай болгодог биш гэж үү? Хэрвээ чи тэднээс “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх үгийг даган мөрдөж чадах эсэхийг асуувал тэд “Мэдээж шүү дээ!” гэж хэлнэ. Гэхдээ тэднээс үүнийг дагаж мөрд гэж үнэхээр шаардах юм бол тэд чадахгүй. Яагаад үүнийг даган мөрдөж чаддаггүй вэ? Учир нь тэд биеэ тоосон, сатанлаг зан чанартай. Бусад хүн тэдэнтэй байр суурь, эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжооны төлөө өрсөлдөж байх үед энэ ёс суртахууныг даган мөрдөхийг тэднээс шаардаад, үнэхээр тэгж чадах эсэхийг нь хар. Тэд үүнийг хийж ер чадахгүй, тэр ч бүү хэл чамд дайсагнана. Хэрвээ чи тэднээс “Яагаад чи өөрөө ч даган мөрдөж чадахгүй байж энэ үгийг сурталчлаад байдаг юм бэ? Яагаад чи үүнийг мөрдөхийг бусдаас шаардсаар байгаа юм бэ? Чи хоёр нүүр гаргаж байгаа биш үү?” гэж асуувал тэд хүлээн авах уу? Хэрвээ чи тэднийг илчилбэл тэд хүлээн авахгүй—тэднийг яаж ч илчилсэн бай тэд хүлээн авахгүй, буруугаа хүлээхгүй—тэд бол сайн хүмүүс биш гэдгийг энэ нь харуулж байна. Өөрсдийнхөө шаардлагыг мөрдөж чадахгүй мөртөө ёс суртахууны өндөр өнгө аястай байдаг болохоор тэднийг том луйварчид, хоёр нүүр гаргагч гэж зүй ёсоор нэрлэж болно.

“Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэдэг нь “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав” гэх үг хэллэгтэй адил хүмүүсийн ёс суртахуунтай холбоотойгоор уламжлалт соёлын тавьдаг шаардлагуудын нэг юм. Үүний нэгэн адилаар, хэн нэгэн ийм ёс суртахуунд хүрч чадах, эсвэл хэрэгжүүлж чадах эсэхээс үл хамааран энэ нь тэдний хүн чанарыг хэмжих стандарт, хэм хэмжээ болж чадахгүй. Магадгүй чи үнэхээр өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандаж чаддаг, өөртөө нэн өндөр стандарт тавьдаг байж болох юм. Магадгүй чи маш цэвэрч бөгөөд аминч бус байж, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөлгүйгээр үргэлж бусдыг боддог, бусдыг анхаардаг байж болно. Чи үнэхээр өгөөмөр, аминч бус, нийгмийн хариуцлагын мэдрэмж өндөртэй, нийгмийн ёс суртахуунтай байж магадгүй. Эрхэм чанар, сайн чанар чинь ойр дотнынхон болон чамтай тааралддаг, харилцдаг хүмүүст ил харагддаг байж магадгүй. Чиний зан авир чамайг буруутгах, шүүмжлэх шалтгааныг бусдад хэзээ ч өгдөггүй, харин ч магтаал сайшаал хүлээж, бүр бишрэл хүндлэл төрүүлдэг байж магадгүй. Хүмүүс чамайг үнэхээр өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хүн гэж үздэг байж магадгүй. Гэсэн хэдий ч эдгээр нь гаднах зан авираас цаашгүй. Чиний зүрх сэтгэлийн гүн дэх бодол санаа, хүсэл эрмэлзэл эдгээр гадаад зан авир, гаднаа амьдран харуулж буй эдгээр үйлдэлтэй чинь нийцдэг үү? Хариулт нь үгүй, нийцдэггүй. Чи яагаад ийм маягаар үйлдэж чадаж байна вэ гэвэл үүний цаана ямар нэгэн сэдэл байгаа. Тэр яг ямар сэдэл вэ? Чи энэ сэдлийг ил гаргаж тэвчих үү? Мэдээж үгүй. Энэ сэдэл бол дурдахын аргагүй, хар бараан, ёрын муу зүйл гэдгийг энэ нь нотолдог. Тэгвэл энэ сэдэл яагаад хэлэхийн аргагүй, ёрын муу вэ? Учир нь хүмүүсийн хүн чанар завхарсан зан чанартаа захирагдаж, хөтлөгддөг. Хүмүүс бодлоо үгээр илэрхийлсэн ч бай, эсвэл урсган гаргасан ч бай хүн төрөлхтний бүх бодлыг завхарсан зан чанар нь ноёрхож, хянаж, залж чиглүүлж байдаг нь эргэлзээгүй. Үүний үр дүнд хүмүүсийн сэдэл, санаархал бүгд хар санаатай, ёрын муу байдаг. Хүмүүс өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандаж чадах эсэхээс үл хамааран, эсвэл энэ ёс суртахууныг гаднаа төгс илэрхийлдэг эсэхээс үл хамааран энэхүү ёс суртахуун нь тэдний хүн чанарыг хянахгүй, хүн чанарт нь нөлөөлөхгүй нь лавтай. Тэгвэл хүмүүсийн хүн чанарыг юу хянадаг вэ? Энэ нь хүмүүсийн завхарсан зан чанар, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэдгийн дор халхлагдан оршдог хүн чанар-мөн чанар буюу тэдний жинхэнэ уг чанар юм. Хүний жинхэнэ уг чанар бол тэдний хүн чанар-мөн чанар юм. Хүний хүн чанар-мөн чанар юунаас бүрддэг вэ? Энэ нь үндсэндээ тэдний дур сонирхол, эрэлхийлдэг зүйл, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн систем, мөн түүнчлэн үнэн болон Бурханд хандах хандлага гэх мэт юм. Зөвхөн эдгээр зүйл л хүмүүсийн хүн чанар-мөн чанарыг үнэхээр төлөөлдөг. “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй” байх ёс суртахууныг биелүүлэхийг өөрсдөөсөө шаарддаг хүмүүсийн ихэнх нь байр сууринд хэт донтсон байдаг гэж баттай хэлж болно. Завхарсан зан чанартаа хөтлөгдсөн тэд хүмүүсийн дундах нэр хүнд, нийгмийн нэр алдар, бусдын зүрх сэтгэл дэх байр суурийн араас өөрийн эрхгүй хөөцөлддөг. Энэ бүх зүйл байр суурийн төлөөх хүсэлтэй нь холбоотой бөгөөд сайн сайхан ёс суртахуунаар халхавчлан тэдгээрийн араас хөөцөлддөг. Тэдний энэ эрэл хайгуул хаанаас үүдэлтэй вэ? Эдгээр нь тэр чигтээ завхарсан зан чанараас нь үүдэн гарч, завхарсан зан чанарт нь хөтлөгдөж байдаг. Иймээс юу ч боллоо гэсэн, хүн “өөртөө хатуу, бусдад хүлцэнгүй” хандах ёс суртахууныг биелүүлдэг ч бай, үгүй ч бай, тэрийгээ төгс хийдэг ч бай, үгүй ч бай хамаагүй, энэ нь тэдний хүн чанар-мөн чанарыг огтхон ч өөрчилж чадахгүй. Цаад утгаараа, энэ нь тэдний амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийн системийг яаж ч өөрчлөх боломжгүй, эсвэл янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах тэдний хандлага, харах өнцгийг залж чиглүүлж чадахгүй гэсэн үг юм. Тийм биз дээ? (Тийм.) Хүн өөртөө хатуу, бусдад хүлцэнгүй хандаж чаддаг байх тусмаа дүр эсгэж, дүр үзүүлж, сайхан зан авир, тааламжтай үгээр бусдыг хуурахдаа төдий чинээ сайн, уг чанартаа улам их ов мэхтэй, ёрын муу байдаг. Хүн ийм байх тусмаа байр суурь, эрх мэдлийг хайрлаж, эрэлхийлэх нь төдий чинээ гүн гүнзгий болдог. Гадна талын ёс суртахуун нь хэчнээн агуу, алдар цуутай, зөв харагдаж байсан ч, хүмүүс харахад хэчнээн тааламжтай байсан ч тэдний зүрх сэтгэлийн гүнд оршдог далд эрэл хайгуул, тэдний уг чанар-мөн чанар, тэр ч байтугай амбиц нь хэдийд ч тэсрэн гарч ирж болзошгүй. Тиймээс тэдний ёс суртахуун хэчнээн сайн байсан ч төрөлхийн хүн чанар-мөн чанар, эсвэл амбиц, хүслийг нь нуун далдалж чадахгүй. Эерэг зүйлсийг хайрладаггүй, үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг жигшүүрт уг чанар-мөн чанарыг нь далдалж чадахгүй. Эдгээр баримтаас харахад “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандах” гэдэг нь зүгээр ч нэг утгагүй зүйл биш—энэ нь үгээр хэлэхийн аргагүй амбиц, хүслээ далдлахын тулд ийм үг хэллэг, зан авирыг ашиглахаар оролддог тэр амбицтай хүмүүсийг илчилдэг. Та нар үүнийг чуулган дахь зарим антихрист, муу ёрын хүнтэй харьцуулж болно. Чуулган доторх байр суурь, эрх мэдлээ бэхжүүлж, бусад гишүүдийн дунд илүү сайн нэр хүндтэй болохын тулд тэд үүргээ гүйцэтгэж байхдаа зовлон туулж, төлөөс төлж чаддаг бөгөөд Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд бүр ажил алба, гэр бүлээ орхиж, байгаа бүхнээ зарж ч магадгүй. Зарим тохиолдолд, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд тэдний төлсөн төлөөс, туулсан зовлон нь эгэл жирийн хүний тэвчиж чадах зүйлээс ч давдаг; тэд байр сууриа хадгалахын тулд дээд зэргээр өөрийгөө үгүйсгэх сэтгэлийг цогцлоож чадна. Гэхдээ тэд хэчнээн их зовж, ямар ч төлөөс төлсөн бай, аль нь ч Бурханы гэрчлэлийг юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, мөн тэд Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй. Тэдний эрэлхийлдэг зорилго бол зүгээр л байр суурь, эрх мэдэл, Бурханы шагналыг олж авах явдал. Тэдний хийж буй юу ч үнэнтэй өчүүхэн төдий ч хамаатай биш. Тэд өөртөө хэчнээн хатуу хандаж, бусдад хэчнээн хүлээцтэй хандахаас үл хамааран, эцсийн үр дүн нь ямар байх вэ? Бурхан тэднийг юу гэж бодох вэ? Бурхан тэдний амьдран харуулдаг гадна талын сайн зан авирт үндэслэн төгсгөлийг нь тодорхойлох уу? Мэдээж үгүй. Хүмүүс эдгээр зан авир, илрэлд үндэслэн бусдыг харж, дүгнэдэг бөгөөд бусад хүний мөн чанарыг нэвт харж чадахгүй учраас эцэст нь тэдэнд хууртдаг. Харин Бурхан хэзээ ч хүнд хууртдаггүй. Хүмүүс өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханддагаас болоод Бурхан хүмүүсийн ёс суртахууныг яавч сайшаахгүй, дурсан санахгүй. Харин ч амбиц, байр суурь эрэлхийлж явсан замынх нь төлөө тэднийг яллана. Тиймээс үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, хүмүүсийг хэмжих энэ шалгуурыг ялган таньдаг байх ёстой. Тэд энэ утгагүй стандартыг бүрэн үгүйсгэж, орхиж, Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу хүмүүсийг ялган таних ёстой. Хүн эерэг зүйлсийг хайрладаг эсэхийг, үнэнийг хүлээн авч чаддаг эсэхийг, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байж чаддаг эсэхийг, мөн тэдний сонгож, алхдаг замыг голчлон харж, эдгээр зүйлд үндэслэн ямар төрлийн хүн болохыг, ямархуу хүн чанартай болохыг нь тодорхойлох ёстой. Хүмүүс “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй хандах” стандартад үндэслэн бусдыг дүгнэх үед гажуудал, алдаа мадаг гаргахад хэтэрхий амархан байдаг. Хэрвээ чи хүнээс үүдэлтэй зарчим болон үг хэллэгт үндэслэн хүнийг буруу ялган таньж, харах юм бол энэ явдал дээр үнэнийг зөрчиж, Бурханыг эсэргүүцнэ. Яагаад тэр вэ? Үүний шалтгаан нь хүмүүсийг харах үндэс суурь чинь буруу, Бурханы үг болон үнэнтэй нийцэлгүй байх болно—энэ нь бүр тэдгээрийг эсэргүүцэж, тэдгээртэй зөрөлдөнө. Бурхан “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” хэмээх ёс суртахууны талаарх үгэнд үндэслэн хүмүүсийн хүн чанарыг хэмждэггүй учраас чи энэ шалгуурын дагуу хүмүүсийн ёс суртахууныг дүгнэж, ямархуу хүн болохыг нь тодорхойлох гэж зүтгээд байх юм бол үнэн-зарчмыг бүрэн зөрчсөн бөгөөд алдаа гаргаж, зарим нэг ташаарал, гажуудал үүсгэх нь гарцаагүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Хүмүүс эдгээр зүйлийг ойлгомогцоо ядаж л хүмүүс, зүйлсийг харах Бурханы үндэс суурь, зарчим, шалгуурын талаар тодорхой түвшний ойлголттой болсон байх болно—чи ядаж л Бурхан эдгээр зүйлд хэрхэн ханддагийг ойлгож, ухамсарласан байна. Тэгвэл чиний өнцгөөс харвал ямар вэ? Чи ядаж л хүнийг харах зөв үндэс суурь юу болохыг, хүмүүсийг харах ямар шалгуур үнэн болон бодит баримттай нийцдэг бөгөөд ямар нэг алдаа, гажуудалд яавч хүргэхгүй болохыг мэдэх ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг үнэхээр тодорхой мэдэх юм бол уламжлалт соёлын эдгээр тал, мөн түүнчлэн хүний янз бүрийн үг хэллэг, онол, бусад хүмүүсийг харах арга замыг ялган таньдаг болох бөгөөд уламжлалт соёлын эдгээр талыг болон хүнээс үүдэлтэй бүх төрлийн үг хэллэг, үзэл бодлыг бүрмөсөн орхиж чадна. Ийм маягаар чи үнэн-зарчимд үндэслэн хүмүүсийг харж, ялган таньж, тодорхой хэмжээнд Бурхантай нийцэлтэй байх бөгөөд Бурханы эсрэг тэрслэхгүй, Бурханыг эсэргүүцэхгүй, Бурханы эсрэг явахгүй. Аажмаар Бурхантай нийцэлтэй болохын хэрээр чи хүмүүс, зүйлсийн мөн чанарыг улам тодорхой хардаг болж, үүний баталгааг Бурханы үгээс олно. Хүн төрөлхтнийг илчилсэн Бурханы янз бүрийн үг болон Бурхан хүн төрөлхтнийг тодорхойлж, тогтоосон нь бүгд зөв, тэдгээр нь бүгд үнэн гэдгийг чи харна. Мэдээж үүний баталгааг олохын хэрээр чи Бурхан болон Бурханы үгэнд улам бүр итгэлтэй болж, улам их мэдэж авах бөгөөд Бурханы үг бол үнэн, хүний амьдран харуулах учиртай бодит байдал гэдэгт улам их итгэлтэй болно. Үнэнийг хүлээн авах, олж авах үйл явц үүнээс бүрддэг биш гэж үү? (Тийм.) Энэ нь үнэнийг хүлээн авч, олж авах үйл явц юм.

Үнэнийг эрэлхийлэхийн зорилго нь үнэнийг амиа болгон хүлээн авах явдал юм. Хүмүүс үнэнийг хүлээн авч чадах үед дотоод хүн чанар, амь нь аажмаар өөрчлөгдөж эхэлдэг бөгөөд эцэстээ энэ өөрчлөлт нь тэдний шагнал болдог. Урьд нь чи хүмүүс, зүйлсийг уламжлалт соёлын дагуу хардаг байсан ч одоо энэ нь буруу гэдгийг ухаарсан тул аливаа зүйлийг ийм өнцгөөс харахаа больж, аливаа хүнийг уламжлалт соёлд заасан зүйлд үндэслэн харахаа болино. Тэгвэл одоо юуны үндсэн дээр хүмүүс, зүйлсийг харах вэ? Хэрвээ чи мэдэхгүй бол үнэнийг хүлээн аваагүй хэвээр байгааг чинь энэ нь нотолно. Харин чи ямар үнэн-зарчмын дагуу хүмүүс, зүйлсийг харах ёстойгоо аль хэдийн мэдэж байгаа бол, өөрийнхөө үндэс суурь, зам, шалгуур, зарчмыг үнэн зөв, тодорхой өгүүлж чаддаг бол, бас эдгээр үнэн-зарчмын дагуу хүмүүсийг ялган таньж, хүмүүст хандаж чаддаг бол үнэн чиний дотор аль хэдийн үр нөлөө үзүүлж, бодол санааг чинь залж чиглүүлж, хүмүүс, зүйлсийг харах өнцгийг чинь захирч эхэлжээ. Энэ нь үнэн аль хэдийн чамд үндэслэж, чиний амь болсон гэдгийг нотолж байна. Тэгвэл үнэний чамд үзүүлэх үр нөлөө эцэст нь чамд яаж туслах вэ? Биеэ авч явах байдал, сонгосон зам, амьдралын чиглэлд чинь үнэн нөлөөлөх бус уу? (Тэгнэ.) Хэрвээ энэ нь биеэ авч явах байдал, алхаж буй замд чинь нөлөөлж чаддаг бол Бурхантай харилцах харилцаанд чинь нөлөөлөхгүй гэж үү? (Нөлөөлнө.) Бурхантай харилцах харилцаанд чинь үнэн нөлөөлөхөд ямар үр дүн гарах вэ? Чи Бурханд илүү ойртох уу, эсвэл холдох уу? (Би Бурханд улам ойртоно.) Бурханд улам ойртох нь гарцаагүй. Чи Бурханд ойртох үедээ Бурханыг дагаж, Бурханы өмнө бөхийхөд бэлэн байх уу, эсвэл эргэлзээ, буруу ойлголцолд автангаа Бурханы оршин тогтнолд дурамжхан итгэх үү? (Бурханыг дагаж, Бурханы өмнө бөхийхөд бэлэн байна.) Тэгэх нь мэдээж. Тэгвэл чи яаж ийм бэлэн байдалд хүрэх вэ? Чи бодит амьдралдаа Бурханы үгээс баталгаа олно; үнэн чиний дотор үр нөлөө үзүүлж эхлэх бөгөөд чи үүний баталгааг олно. Бүх зүйл тохиолдох явцад энэ бүх зүйлийн далд эх сурвалж чиний дотор батлагдах бөгөөд энэ нь Бурханы үгтэй бүрэн нийцэж байгааг чи олж мэднэ. Бурханы үг бүгд үнэн гэдгийг чи баталгаажуулж, энэ нь Бурханд итгэх итгэлийг чинь нэмэгдүүлнэ. Чи Бурханд хэдий чинээ их итгэлтэй болно, Бурхантай харилцах харилцаа чинь төдий чинээ хэвийн болж, бүтээгдсэн зүйлийн хувиар үйлдэхийг улам их хүсэж, Бурханыг өөрийн Захирагч болгоход бэлэн байх бөгөөд Бурханд дуулгавартай хэсгүүд чинь улам нэмэгдэнэ. Харилцаа чинь ингэж сайжрах талаар чи юу бодож байна вэ? Энэ нь сайхан биш гэж үү? Энэ бол сайн, эерэг хөгжлийн үр дүн юм. Тэгвэл муу, хортой хөгжлийн үр дагавар ямар байх вэ? (Бурханы оршин тогтнолд итгэх итгэл минь улам сул дорой болж, би Бурханы талаар буруу ойлголт, эргэлзээ тээнэ.) Хамгийн наад зах нь ийм үр дагавар гарна. Чи ямар ч хэрэг явдал дээр баталгаа хүлээн авахгүй, Бурханд итгэх итгэлдээ үнэнийг олж авч чадахгүй төдийгүй элдэв янзын үзэл бий болгоно—чи Бурханыг буруу ойлгож, зэмлэж, Бурханаас сэрэмжилж, эцэст нь Бурханыг үгүйсгэнэ. Хэрвээ чи зүрх сэтгэлдээ Бурханыг үгүйсгэвэл Бурханыг дагасан хэвээр байж чадах уу? (Чадахгүй.) Чи Бурханыг дагахыг хүсэхээ болино. Дараа нь юу болох вэ? Чи Бурханы хийдэг, хэлдэг зүйлийг сонирхохоо болино. Бурханыг “Хүн төрөлхтний төгсгөл ойрхон байна” гэж хэлэх үед чи “Би юу ч харахгүй байна!” гэж хариулна. Чи Бурханд итгэхгүй. “Чи үнэнийг эрэлхийлснийхээ дараа сайн хүрэх газартай болно” гэж Бурханыг хэлэхэд чи: “Таны ярьдаг энэ сайн газар хаана байна вэ? Би харахгүй байна!” гэж хариулна. Чи сонирхохгүй. Бурханыг “Чи жинхэнэ бүтээгдсэн зүйл шиг авирлах ёстой” гэж хэлэх үед чи: “Жинхэнэ бүтээгдсэн зүйл шиг авирлалаа гээд ашиг байна уу? Би үүнээс хэдэн ерөөл хүртэж чадах вэ? Ингэлээ гээд би үнэхээр ерөөл хүртэж чадна гэж үү? Энэ нь ерөөл хүртэхтэй холбоотой юу?” гэж хариулна. Бурхан: “Чи Бурханы дээд эрхийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой!” гэхэд чи: “Ямар дээд эрх? Яагаад би Бурханы дээд эрхийг мэдэрч чаддаггүй юм бэ? Хэрвээ Бурхан үнэхээр дээд эрхтэй юм бол яагаад намайг ядуу амьдруулж байгаа юм бэ? Яагаад намайг өвчлүүлж байгаа юм бэ? Бурхан дээд эрхтэй юм бол яагаад миний хувьд бүх юм үргэлж ийм хэцүү байдаг юм бэ?” гэж хариулна. Чиний зүрх сэтгэл гомдлоор дүүрч, Бурханы хэлсэн юунд ч итгэхгүй. Энэ нь Бурханд жинхэнээсээ итгэдэггүйг чинь харуулна. Тийм учраас янз бүрийн асуудалтай тулгарахдаа чи өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүйгээр, зөвхөн гомдоллоно. Тийм маягаар чи ийм хортой үр дүнд хүрнэ. Зарим хүн: “Бурхан дээд эрхтэй юм чинь надад тусалж, өвчнийг минь нэн даруй эдгээх учиртай. Хүссэн бүхнээ биелүүлэхэд минь надад туслах ёстой. Яагаад одоо миний амьдрал таагүй байдал, зовлонгоор дүүрэн байдаг юм бэ?” гэдэг. Тэд Бурханд итгэх итгэлээ алдсан бөгөөд нэгэнтээ өөрт нь байсан бүдэг бадаг итгэлийн өчүүхэн төдий ч ул мөр тэдэнд үлдээгүй—бүрмөсөн алга болсон. Энэ бүхний хортой үр дагавар, ёрын муу үр дүн энэ юм. Та нар иймдээ тулахыг хүсэж байна уу? (Үгүй.) Ийм түвшинд очихоос хэрхэн зайлсхийж болох вэ? Чи үнэний тухайд хичээл чармайлт гаргах ёстой—энэ бүхний гол түлхүүр болон зам нь үнэнд, Бурханы үгэнд оршиж байгаа. Чи Бурханы үг болон үнэнд хичээл чармайлт гаргах юм бол Бурханы чамд зааж, чамайг чиглүүлсэн замыг өөрийн мэдэлгүй илүү тодорхой харж, Бурханы зохион байгуулдаг хүмүүс, үйл явдал, зүйлсийн мөн чанарыг харна. Энэ туршлагын алхам бүрд чи хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх зарчим болон үндэс суурийг Бурханы үгээс аажмаар олж мэднэ. Үнэнийг хүлээн авч, ойлгож авснаар чи өөрт тулгарч буй хүмүүс, үйл явдал, зүйлсээс хэрэгжүүлэлтийн зарчим болон замыг олно. Хэрвээ чи эдгээр замын дагуу хэрэгжүүлдэг бол Бурханы үг чамд орж, чиний амь болох ба чи өөрийн мэдэлгүй Бурханы дээд эрх, зохион байгуулалтын дор амьдарч эхэлнэ. Бурханы дээд эрх, зохион байгуулалтын дор амьдрах үедээ чи өөрийн эрхгүй хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу харж сураад, аливаа зүйлийг зөв байр суурь, өнцөг, үзэл бодлын үүднээс харна; аливаа зүйлийн талаарх үзэл бодлын чинь үр дүн Бурханы үг болон үнэнтэй нийцэж, Бурханд улам ойртох, үнэнээр бүр ч их цангах боломжийг чамд олгоно. Гэхдээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, үнэний талаар хичээл чармайлт гаргадаггүй, үнэнийг сонирхдоггүй бол эцэст нь хаа хүрэхийг чинь хэлэхэд хэцүү. Эцсийн эцэст боломжит хамгийн муу үр дүн гэвэл хүмүүс Бурханд итгэхээр яаж ч хичээлээ гэсэн, Бурханы үйлдлийг харж, эсвэл Бурханы дээд эрхийг мэдэрч чаддаггүй явдал; хэчнээн олон зүйл тууллаа ч гэсэн Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг ухамсарлаж чаддаггүй явдал юм. Тийм тохиолдолд хүмүүс Бурханы илэрхийлдэг үг үнэн гэдгийг л хүлээн зөвшөөрөх боловч аврагдах найдварыг олж харахгүй, Бурханы зан чанар зөвт, ариун гэдгийг бүр ч харахгүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь бүрхэг гэдгийг л үргэлж мэдэрнэ. Тэд үнэн юм уу Бурханы авралыг олж аваагүй, олон жил Бурханд итгэснийхээ дараа юу ч олж аваагүй гэдгийг энэ нь харуулдаг. Ингээд “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд” гэх гурав дахь үгийн талаарх Миний нөхөрлөл дуусаж байна.

Ёс суртахууны талаарх дөрөв дэх үг юу вэ? (Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул.) Хүмүүс үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулахдаа тодорхой санаа зорилго өвөрлөдөг үү? Тэд аливаа зүйлийг хялбарчлахын тулд нэг алхам ухарч байгаа биш үү? Энэ нь асуудлыг шийдвэрлэх эвлэрлийн арга зам биш үү? Хүмүүс өс хонзонгийн хэзээ ч үл төгсөх тойрогт баригдахыг хүсдэггүй, арай илүү амар тайван амьдрахын тулд асуудлыг намжаахыг хүсдэг. Хүний амьдрал тийм ч урт биш бөгөөд зуун жил, эсвэл хэдэн зуун жил амьдарлаа ч амьдрал нь богинохон санагддаг. Тэд өдөржингөө л өшөө авч, хөнөөх бодолд автаж, дотоод ертөнц нь үймээн самуунаар дүүрч, аз жаргалгүй амьдралаар амьдардаг. Тиймээс тэд илүү аз жаргалтай, илүү баяр хөөртэй амьдарч, өөрсдөдөө зөв хандах арга замыг олохоор оролддог—энэ нь үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах явдал юм. Хүмүүс амьдрах хугацаандаа бие биеэ гомдоож, нэг нэгнийхээ явуулгын хохирогчид болох нь гарцаагүй бөгөөд үргэлж өсөрхөж, хорссон сэтгэл хөдлөлд автаж, нэлээд олиггүй амьдралаар амьдардаг тул нийгмийн уур амьсгал, нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг хангахын тулд ёс суртахууны үзэлтнүүд үүнийг сэдлээ болгон энэхүү ёс суртахууны шалгуурыг дэлхийд сурталчилдаг. Тэд хүмүүст үзэн ядалтыг үзэн ядалтаар хариулахгүй байхыг, үзэн ядалт, аллагаас зайлсхийхийг анхааруулж, оронд нь үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж сур гэж хүмүүст сэрэмжлүүлдэг. Өмнө нь хэн нэгэн чамд хор хохирол учруулсан байлаа ч чи түүнээс өшөө авах ёсгүй, харин ч түүнд тусалж, урьдын гэм бурууг нь мартаж, түүнтэй хэвийн харилцаж, түүнийг аажмаар өөрчилж, хоорондын дайсагналаа арилгаж, эв найртай харилцаа үүсгэ гэж тэд хэлдэг. Энэ нь нийт нийгмийг эв зохицолд хөтлөх бус уу? Чамайг хэн ч гомдоосон, гэр бүлийн гишүүн, найз нөхөд, хөрш, эсвэл хамтран ажиллагчийн чинь хэн ч бай, чи тэдний үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж, өшөө хорсол тээхээс цээрлэх ёстой гэж тэд хэлдэг. Хүн бүр үүнийг хийж чадвал яг л “Хүн бүр багахан хайрлах л юм бол дэлхий ертөнц гайхалтай сайхан газар болно” гэж хүмүүсийн хэлдэгтэй адил болно гэж тэд хэлдэг. Эдгээр үг төсөөлөлд үндэслэсэн биш гэж үү? Гайхалтай сайхан газар аа? Тэгнэ байх даа! Энэ дэлхийг хэн захирч, хэн хүн төрөлхтнийг завхруулдгийг хар. “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх ёс суртахууны талаарх үг үнэндээ ямар өөрчлөлт гаргаж чадах вэ? Энэ нь юуг ч өөрчилж чадахгүй. Бусад үгийн адилаар энэ үг нь хүмүүсийн ёс суртахууны чанарт тодорхой шаардлага тавьдаг, эсвэл тодорхой дэг журмыг албадан мөрдүүлдэг. Бусдын үзэн ядалт, аллагатай тулгарах үедээ үзэн ядаж, аллага үйлдэхийг цээрлэх, өөрсдөд нь хор хохирол учруулдаг хүмүүст тайван, аядуу зөөлөн зангаар хандаж, ёс суртахуунаа ашиглан дайсагнал, аллагыг намжааж, урсах цусны хэмжээг багасгахыг энэ нь шаарддаг. Ёс суртахууны талаарх энэ үг нь мэдээж хүмүүст тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг; энэ нь тодорхой хэмжээнд дайсагнал, дургүйцлийг намжааж, өш хонзонгийн аллагыг бууруулдаг; энэ нь нийгмийн уур амьсгал, олон нийтийн дэг журам, нийгмийн эв зохицолд тодорхой хэмжээгээр эерэг үр нөлөө үзүүлж чаддаг ч энэ үг хэллэг тийм нөлөө үзүүлэх ямар урьдач нөхцөл байна вэ? Нийгмийн орчны тухайд бол томоохон урьдач нөхцөл бий. Нэг нь хүмүүст байдаг хэвийн эрүүл ухаан болон дүгнэлт юм. Хүмүүс: “Миний өшөө авахыг хүсэж буй энэ хүн надаас илүү хүчтэй юу, үгүй юу? Түүнээс өшөөгөө авбал би зорилгодоо хүрч чадах уу? Би өшөөгөө аваад, түүнийг хөнөөх юм бол өөрийнхөө үхлийг дуудаж байгаа хэрэг болох биш үү?” гэж боддог. Тэд эхлээд үр дагаврыг нь дэнсэлдэг. Сайтар нягталж үзсэнийхээ дараа ихэнх хүн: “Тэр хүн холбоо сүлбээ сайтай, нийгмийн нөлөөлөл ихтэй, харгис, хэрцгий учраас надад хохирол учруулсан ч гэсэн би түүнээс өшөө авч чадахгүй. Би доромжлолыг чимээгүйхэн залгих ёстой. Гэхдээ энэ амьдралдаа түүнээс өшөө авах боломж олдох л юм бол би тэр боломжийг ашиглана” гэж ухаардаг. “Өшөөгөө авдаггүй бол эр хүн биш”, “Эр хүн өшөөгөө авахад хэзээ ч оройтохгүй” гэсэн алдартай үг байдаг. Хүмүүс ийм амьдралын гүн ухаан өвөрлөсөөр байдаг. Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах амьдралын гүн ухааныг хүмүүс баримталдаг нь нэг талаар нийгмийн орчин болон хүний гүн гүнзгий завхралтай шууд холбоотой—энэ нь хүмүүсийн үзэл болон эрүүл ухааны дүгнэлтээс үүдэн бий болдог. Ихэнх хүн ийм төрлийн нөхцөл байдалтай тулгарах үедээ зөвхөн доромжлолыг чимээгүйхэн залгиж, гаднаа үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах явдлыг хэрэгжүүлж, үзэн ядалт, өс хонзонгоо хойш тавьж л чадна. Хүмүүс ийм амьдралын гүн ухааныг баримталдгийн өөр нэг шалтгаан нь зарим тохиолдолд холбогдох хоёр талын хооронд эрх мэдлийн тэнцвэргүй байдал их байдаг тул хохирсон тал өшөө авахаар оролдож зүрхэлдэггүй бөгөөд хийж чадах зүйл юу ч байхгүй учраас үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулахаас өөр аргагүй болдог. Хэрвээ тэд өшөө авбал бүх гэр бүлийнхнийхээ амийг аюулд оруулж болзошгүй, үүний үр дагаврыг төсөөлөхийн аргагүй. Тийм тохиолдолд зүгээр л доромжлолыг залгиад үргэлжлүүлэн амьдарсан нь дээр гэж хүмүүст санагддаг. Гэхдээ тэгснээрээ тэд дургүйцлээ давж гарсан уу? Өс хонзонгоо мартаж чадах хүн байна уу? (Үгүй.) Ялангуяа маш ноцтой өс хонзонгийн тохиолдолд, жишээ нь хэн нэгэн хүн ойрын садан төрлийнхнийг чинь хөнөөж, гэр бүлийг чинь сүйтгэж, чиний нэрийг шившиглэж, түүнтэй гүн дайсагнахад чамайг хүргэлээ гэе—тийм өс хонзонг хэн ч зүгээр орхиж чадахгүй. Энэ нь хүн чанарын нэг хэсэг бөгөөд хүн чанарын давж гарч чадахгүй зүйл юм. Ийм нөхцөл байдалд хүмүүст зөнгөөрөө үзэн ядсан мэдрэмж төрөх нь нэлээд хэвийн зүйл. Түргэн уур, зөн совин, эсвэл мөс чанараас үүдэн гарах нь хамаагүй, аль ч тохиолдолд энэ нь хэвийн хариу үйлдэл юм. Өөрт нь сайн хандаж, тогтмол хооллож, тусалдаг хүмүүст нохой хүртэл ойр дотно болж, тэдэнд итгэж эхэлдэг, харин өөрийг нь зодож, зэрлэгээр харьцдаг хүмүүст дургүйцдэг—тэгээд ч зогсохгүй өөрийг нь зоддог хүмүүстэй адилхан үнэртэй, дуу хоолойтой хүмүүст ч дургүй байдаг. Чи хар даа, хүмүүс бүү хэл, нохдод ч ийм зөн совин бий! Хүмүүс амьтдынхаас хамаагүй илүү төвөгтэй оюун ухаантай байдгийг харгалзан үзвэл, өшөө авалтын аллага, шударга бус харилцаатай тулгарах үед дайсагнасан мэдрэмж төрөх нь тун хэвийн юм. Гэхдээ хэд хэдэн шалтгааны улмаас, тодорхой нөхцөл байдлаас үүдэн хүмүүс ихэвчлэн буулт хийж, доромжлолыг залгиж, түр зуур бүхнийг тэвчиж өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрдэг—гэхдээ тэд үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулахыг хүсдэг, тэгж чаддаг гэсэн үг биш. Миний сая хэлсэн зүйл хүн чанарын өнцөг, хүний зөн совингийн хариу үйлдэлд үндэслэсэн. Хэрвээ бид үүнийг одоо нийгмийн талаарх обьектив баримтын өнцгөөс харвал—хэрвээ хүн үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулаагүй, харин оронд нь өшөө авч, аллага үйлдсэн бол үр дагавар нь ямар байх вэ? Түүнд хуулийн хариуцлага хүлээлгэж, цагдан хорьж, шоронд хорих ял оноож магадгүй, бүр цаазаар авах ял ч өгөх боломжтой. Үүнд үндэслээд дүгнэвэл, хүн чанарын өнцгөөс ч бай, эсвэл нийгэм, хууль эрх зүйн хязгаарлагдмал хүч чадлын үүднээс ч бай, хүмүүс шударга бус харилцаа, өшөө авалтын аллагатай тулгарах үед ганц ч хүн өөрсдийн оюун ухаан юм уу зүрх сэтгэлийн гүнээс үзэн ядалтыг салгаж чадахгүй. Үг хэлээр доромжлох, дооглох, тохуурхах гэх мэтийн ялихгүй хор хөнөөлийн хохирогч болох үедээ ч хүмүүс үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж чаддаггүй. Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах чадвар нь хүн чанарын хэвийн илрэл мөн үү? (Биш.) Тэгвэл хүн дээрэлхүүлж, хохирох үед тэдний хүн чанарын хамгийн наад захын хэрэгцээ, шаардлага юу байдаг вэ? Ямар ч хүн дуртайяа, баяртайгаар “Алив намайг дээрэлх! Чи хүчтэй, ёрын муу хүн болохоор намайг хүссэнээрээ дээрэлхэж болно, би үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулна. Чи миний эрхэм ёс жудаг, ёс суртахууныг сайтар мэдэрнэ, би мэдээж чамаас өшөө авахгүй, чиний талаар ямар ч сэтгэгдэлтэй болохгүй. Би чамд уурлахгүй—энэ бүхнийг зүгээр л наргиан гэж авч үзнэ. Чиний хэлсэн зүйл ёс жудгийг минь хэчнээн гутааж, нэр нүүрийг минь гутааж, ашиг сонирхлыг минь хохироосон ч бай зүгээр ээ, чи хүссэнээ чөлөөтэй хэлж болно” гэж хэлэх үү? Тийм хүмүүс байдаг уу? (Байхгүй.) Бүр нэг ч хүн өс хонзонгоо үнэхээр орхиж чадахгүй—тэд дайснаа хөнөөн өшөөгөө авахгүйгээр хэсэг зуур явж чадвал тэр нь аль хэдийн сайн хэрэг. Тиймээс хэн ч үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж үнэхээр чадахгүй, хүмүүс энэ ёс суртахууныг хэрэгжүүллээ ч гэсэн тухайн үеийн тодорхой нөхцөл байдлын хязгаарлалтаас болж ийнхүү үйлдэхээс өөр аргагүйд хүрсэн, эсвэл үнэндээ тэр хэрэг бүхэлдээ зохиомол, хуурамч байснаас үүдэлтэй байх болно. Хэвийн нөхцөл байдалд хүмүүс ноцтой хавчлага, хүчирхийлэлд өртөх үедээ өс зангидаж, өширхөг болно. Үзэн ядалт нь дэндүү их бөгөөд маш ноцтой цочролд өртөж, эцэст нь ой санамж, оюун ухаанаа алдсан цорын ганц тохиолдолд л хүн үзэн ядалтаа мэдэхгүй, эсвэл хариу үйлдэл үзүүлэхгүй байх боломжтой. Гэхдээ хэвийн хүн чанар, эрүүл ухаантай ямар ч хүн доромжлох, ялгаварлан гадуурхах, доош хийх, даапаалах, элэглэх, дооглох, хохироох гэх мэтээр өөрт нь хандахыг, эсвэл бүр өөрийнх нь ёс жудаг, нэр төрийг уландаа гишгэж, гутаахыг хүсэхгүй; өмнө нь өөрийг нь гомдоосон, эсвэл хохироосон хүмүүст хэн ч ёс суртахуунтай байдлаар хуурамчаар хариу барихыг хүсэхгүй—хэн ч ингэж чадахгүй. Тиймээс үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах ёс суртахуунтай холбоотой энэ үг нь завхарсан хүн төрөлхтөнд маш сул, хүчгүй, хоосон, утга учиргүй харагддаг.

Үүнийг хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны өнцгөөс харах юм бол хүн хэчнээн завхарсан байх нь хамаагүй, тэрээр ёрын муу хүн үү, эсвэл харьцангуй хүн чанар сайтай хүн үү гэдэг нь хамаагүй бусад нь өөрт нь сайн хандаж, хамгийн наад захын хүндлэл үзүүлнэ гэж бүгд найддаг. Хэрвээ хэн нэгэн ямар ч шалтгаангүйгээр чамд зусардаж, тал засаад эхэлбэл чи баярлах уу? Дуртай байх уу? (Үгүй.) Яагаад дургүй байх вэ? Чамайг хуурч байгаа мэт санагдах уу? “Би чамд гурван настай хүүхэд шиг харагдаж байна уу? Надад яагаад эдгээр зүйлийг хэлэх хэрэгтэй болсныг чинь би яахаараа ойлгож чаддаггүй байна аа? Би чиний хэлсэн шиг сайн гэж үү? Би ийм юм хийсэн гэж үү? Энэ бүх тэнэг зусардалт юуны төлөө юм бэ? Чи яахаараа өөрийгөө жигшдэггүй юм бэ?” гэж чи бодно. Хүмүүс зусардсан үг сонсох дургүй бөгөөд үүнийг нэг төрлийн доромжлол гэж авч үздэг. Хүндлэлийн доод хязгаараас гадна бусад хүн өөрт нь яаж хандаасай гэж хүмүүс хүсдэг вэ? (Чин сэтгэлээсээ хандахыг.) Хүмүүсээс бусдад чин сэтгэлээсээ хандахыг шаардах боломжгүй—хэрвээ тэд бусдыг дээрэлхэхгүй байвал тэр нь аль хэдийн нэлээд сайн хэрэг. Хүмүүсээс нэг нэгнээ дээрэлхэхгүй байхыг шаардах нь харьцангуй обьектив шаардлага юм. Хүмүүс бусад хүн өөрийг нь дээрэлхэхгүй, харин хүндэлнэ, хамгийн чухал нь өөрт нь шударгаар хандана гэж найддаг. Бусад хүн өөрийг нь эмзэг байх үед зовоохгүй, алдаа нь илчлэгдэх үед гадуурхаж тусгаарлахгүй, эсвэл өөрт нь байнга зусардаж, долигонохгүй гэж тэд найддаг. Хүмүүст ийм зан авир жигшүүртэй санагддаг бөгөөд зүгээр л өөрт нь шударгаар хандаасай гэж хүсдэг—тийм биш гэж үү? Бусдад шударгаар хандах нь хүний ертөнц болон хүний сэтгэлгээний цар хүрээн дэх харьцангуй эерэг хүслэнт байдал юм. Би яагаад тэгж хэлж байна вэ? Бодоод үз дээ: Яагаад бүх хүн Бао Жэнд дуртай байдаг вэ? Хэдийгээр эдгээр хэрэг зохиомол, тэр чигтээ санаанаасаа зохиосон зүйл байсан ч Бао Жэн хэргийг шийдвэрлэж буй дүрслэлийг хүмүүс үзэх дуртай. Яагаад хүмүүст энэ нь таалагдсан хэвээр байна вэ? Яагаад хүмүүс үүнийг үзэхийг хүссээр байдаг вэ? Учир нь тэд хүслэнт ертөнцдөө, сэтгэлгээнийхээ цар хүрээнд, зүрх сэтгэлийнхээ гүнд бүгд эерэг, арай дээр ертөнцийг хүсдэг. Хүн харьцангуй шударга, эрх тэгш нийгмийн орчинд, хүн бүрд ийм баталгаа олгогддог ертөнцөд амьдардаг ч болоосой гэж тэд хүсдэг. Тийм маягаар ядаж л ёрын муу хүчний дарлалд өртөх үед чинь шударга ёсыг сахиулах, гомдлынхоо талаар давж заалдах, гомдол гаргах эрхтэй байх, эцэст нь чиний амссан шударга бус байдлыг тодорхой болгох газар байх болно. Ийм нийгэм болон хүн төрөлхтөн нь нэрээ цэвэрлэж чадах газартай, ямар нэг доромжлол амсах юм уу гомдол тээхээс өөрийгөө хамгаалж чадах газартай байх болно. Энэ нь хүний хүслэнт нийгэм биш гэж үү? Хүн бүрийн хүсэмжилдэг зүйл энэ биш гэж үү? (Мөн.) Энэ бол хүн бүрийн мөрөөдөл юм. Өөрт нь шударгаар хандана гэж хүмүүс найддаг—тэд өөрт нь шударга бусаар хандахыг хүсдэггүй, эсвэл өөрт нь шударга бусаар хандвал гомдоллох газаргүй байхыг хүсдэггүй бөгөөд энэ нь тэдэнд маш их түгшүүртэй санагддаг. “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх хүний ёс суртахуунд тавьсан стандарт, шаардлага нь бодит амьдрал дахь хүн төрөлхтний завхралын бодит байдлаас хол байдаг гэж хэлж болно. Тиймээс хүний ёс суртахуунд тавьсан энэхүү шаардлага нь хүнийг хайхардаггүй, обьектив баримт болон бодит амьдралаас хол байдаг. Энэ нь хэлмэгдэж, доромжлогдсон эмзэг бүлгийнхний дотоод ертөнцийн талаар ямар ч ойлголтгүй идеалистуудын дэвшүүлсэн үг юм—ийм хүмүүс хэр зэрэг хэлмэгдэж, нэр төр, ёс жудаг нь ямар их доромжлогдсоныг, эсвэл бүр тэдний хувийн аюулгүй байдал хэр зэрэг заналхийлэлд өртсөнийг энэ идеалистууд огт мэдэрдэггүй. Тэд ийм бодит байдлыг ойлгодоггүй, тэгсэн мөртөө эдгээр хохирогчийг танхайрагчидтай эвлэрч, тэднээс өшөө авахгүй байхыг шаардаж, иймэрхүү зүйл хэлдэг: “Чи ад үзэгдэхээр төрсөн болохоор хувь заяагаа хүлээн авах ёстой. Чи нийгмийн хамгийн доод давхаргад төрсөн, боол байхад тохирсон. Чи бусдад захирагдахын тулд төрсөн—чамайг хохироосон хүмүүсээс чи өшөө авах ёсгүй, харин үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах ёстой. Чи нийгмийн уур амьсгал, нийгмийн эв нэгдлийн сайн сайхны төлөө хариуцлагаа биелүүлж, эерэг эрч хүч, хамгийн шилдэг ёс суртахуунаа харуулснаар нийгэмд хувь нэмрээ оруулах ёстой.” Нийгмийн дээд давхаргынхан, эрх баригч ангиуд доод давхаргынхныг мөлждөг явдлыг зөвтгөх, тэднийг ая тухтай байдлаар хангах, эмзэг бүлгийнхний зүрх сэтгэл, сэтгэл хөдлөлийг тайвшруулахын тулд үүнийг тодорхой хэлсэн байдаг. Ийм зүйл хэлэхийн зорилго энэ биш гэж үү? (Мөн.) Хэрвээ улс орон бүрийн хууль тогтоомж, нийгмийн тогтолцоо, арьс өнгө, овог аймаг бүрийн тогтолцоо болон дүрэм журам нь шударга, хатуу чанд мөрдөгддөг бол хүн чанарын хуулийг зөрчсөн ийм бодит бус үг хэллэгийг сурталчлах шаардлага байсаар байх уу? Тэгэх шаардлагагүй. Эрх баригч анги болон эрх мэдэлтэй, хүч чадалтай ёрын муу хүмүүст эмзэг бүлгийнхнийг мөлжиж, гишгэлэх гарц, давуу тал олгохын тулд л “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үгийг сурталчилсан нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ, эмзэг бүлгийнхнийг тайвшруулж, тэднийг өс санаж, баячууд, элитүүд, эрх баригч ангийнханд дайсагнахаас сэргийлэхийн тулд эдгээр сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч гэгддэг хүмүүс өөрсдийгөө ёс суртахууны ноён оргилд байрлуулж, хүн бүрээс ёс суртахуун сайтай байхыг шаардах нэрийдлээр энэ үгийг сурталчилдаг. Энэ нь нийгэмд бүр ч их зөрчилдөөн үүсгэдэггүй гэж үү? Чи хүмүүсийг дарангуйлах тусам нийгэм төдий чинээ шударга бус болно. Хэрвээ нийгэм үнэхээр шударга, эрх тэгш байсан бол энэ үгийг ашиглан хүмүүсийн ёс суртахууныг дүгнэж, шаардлага тавих хэрэгтэй байсан уу? Энэ нь нийгэмд юм уу хүн төрөлхтний дунд шударга ёс байхгүйгээс болсон нь тодорхой. Хэрвээ мууг үйлдэгчдийг хуулиар шийтгэж чаддаг байсан бол, эсвэл мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс ч бас хуулийн өмнө хариуцлага хүлээдэг байсан бол “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг хүчингүй болж, байхгүй болох байсан. Хэчнээн эгэл жирийн хүмүүс албан тушаалтныг хохироож чадах вэ? Хэчнээн ядуу хүмүүс баян хүнийг хохироож чадах вэ? Үүнийг хийх нь тэдний хувьд хэцүү. Тиймээс “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг эгэл жирийн, ядуу хүмүүс, доод давхаргынханд чиглэдэг нь илэрхий—энэ нь ёс суртахуунгүй, шударга бус үг хэллэг юм. Жишээлбэл, хэрвээ чи нэг төрийн албан хаагчаас үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул гэж шаардвал тэр чамд “Би ямар үзэн ядалтад хариулах ёстой юм бэ? Хэн надтай орооцолдож зүрхлэх юм бэ? Хэн намайг гомдоож зүрхлэх юм бэ? Хэн надад ‘үгүй’ гэж хэлж зүрхлэх юм бэ? Надад үгүй гэж хэлсэн хэнийг ч би хөнөөнө—түүний гэр бүлийнхэн, хамаатан садныг нэг бүрчлэн устгана!” гэж хэлнэ. Хар даа, албан хаагчдын хувьд хариулах үзэн ядалт байхгүй учраас “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг тэдний хувьд оршин байдаггүй. Хэрвээ чи түүнд “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах энэ ёс суртахууныг чи хэрэгжүүлэх ёстой, ийм ёс суртахуунтай байх ёстой” гэж хэлбэл тэр хүн “За, би тэгж чадна аа” гэж хариулна. Энэ бол тэр чигтээ ов мэхтэй худал үг юм. Ямар ч тохиолдолд “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх үг нь мөн чанартаа зүгээр л доод давхаргынхныг тайвшруулах арга зам болгож нийгмийн ёс суртахууны үзэлтнүүдийн сурталчилсан үг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр доод давхаргыг боолчлохын тулд сурталчилсан үг юм. Эрх баригч ангийн эрх мэдлийг улам тогтворжуулж, эрх баригч ангийн таалалд нийцүүлж, доод давхаргынхны боолчлолыг мөнхөд хадгалахын тулд үүнийг сурталчилдаг, ингэснээр тэд үе дамжин боолчлогдсон ч гомдоллохгүй. Үүнээс харах юм бол иймэрхүү нийгэмд хууль тогтоомж болон тогтолцоо илт шударга бус байдаг; ийм төрлийн нийгэм нь үнэнд захирагддаггүй, үнэн, шударга ёс, зөв шударга байдалд захирагддаггүй. Харин хэн албан тушаалтнаар ажиллахаас үл хамааран хүний ёрын муу, эрх мэдэлд захирагддаг. Эгэл жирийн хүмүүс албан тушаалтан болбол нөхцөл байдал мөн л адилхан байна. Энэхүү нийгмийн тогтолцооны мөн чанар нь энэ юм. “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэдэг нь энэ баримтыг илчилдэг. Энэ үг хэллэг улс төрийн тодорхой шинж чанартай нь гарцаагүй— энэ нь эрх баригч ангиуд доод давхаргынхныг ноёрхож, боолчилдгийг бэхжүүлэхийн тулд хүний ёс суртахуунд тавьсан шаардлага юм.

Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул гэсэн шаардлага нь хүн чанарын хэвийн хэрэгцээ, шаардлага, эсвэл хүн чанарын ёс жудаг, нэр хүндтэй үл нийцдэг төдийгүй мэдээж хүний хүн чанарын чансааг хэмжих зүй ёсны стандарт бүр ч биш. Энэхүү шаардлага жинхэнэ хүн чанараас хол байдаг; үүнд хүрэхийн аргагүй төдийгүй, анхнаасаа үүнийг хэзээ ч сурталчлах ёсгүй байсан. Энэ нь зүгээр л засаглалаа бэхжүүлж, олон нийтийг хянахын тулд эрх баригч ангийн хэрэглэдэг үг хэллэг, стратеги юм. Мэдээж Бурхан Хуулийн эрин үед ч, Нигүүлслийн эрин үед ч, эсвэл одоогийн Хаанчлалын эрин үед ч иймэрхүү үгийг хэзээ ч сурталчлаагүй, мөн Тэрээр хүмүүсийн хүн чанарын чансааг хэмжих үндэслэл болгон ийм төрлийн арга барил, үг хэллэг, шаардлагыг хэзээ ч ашиглаагүй. Яагаад гэвэл, хүн ёс суртахуунтай ч бай, ёс суртахуунгүй ч бай, эсвэл ёс суртахуун нь хэчнээн сайн ч бай, муу ч бай, Бурхан хүний мөн чанарыг л харгалзан үздэг—ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг Бурханы цар хүрээнд ердөө оршин байдаггүй. Тиймээс “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх ёс суртахууны талаарх үг нь Бурханы гэрт хүчингүй бөгөөд үүнийг задлан шинжлэхэд зохисгүй. Чи үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулдаг ч бай, эсвэл үзэн ядалтыг өшөө авалтаар хариулдаг ч бай хамаагүй, Бурханд итгэгчид “үзэн ядалтыг хариулах” асуудлыг хэрхэн үзэх ёстой вэ? Ямар хандлага, ямар үзэл бодлын үүднээс тэд энэ асуудлыг харж, хандах ёстой вэ? Хэрвээ хүн чуулганд ёрын муу үйл үйлдвэл Бурханы гэрт тухайн хүнтэй харьцах өөрийн гэсэн захиргааны зарлиг, зарчим байдаг—хэн ч хохирогчийн өшөөг авах, шударга бус байдлын эсрэг түүнийг хамгаалах шаардлагагүй. Бурханы гэрт тийм зүйл шаардлагагүй бөгөөд чуулган угаасаа тэр асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэнэ. Энэ бол хүмүүсийн ажиглаж, нүүр тулж чадах баримт юм. Үүнийг маш тодорхой, нарийн хэлэх юм бол: Чуулганд хүмүүстэй харьцах зарчим байдаг, Бурханы гэрт захиргааны зарлиг байдаг. Тэгвэл Бурханы тухайд ямар вэ? Бурханы тухайд бол, ёрын мууг үйлддэг хэн ч бай зохих ёсоор шийтгүүлэх бөгөөд хэзээ, хэрхэн шийтгүүлэхийг нь Бурхан тушаана. Бурханы шийтгэлийн зарчим нь Бурханы зан чанар, мөн чанараас яавч салшгүй. Бурханд зөвт, халдашгүй зан чанар байдаг, сүр жавхлан, уур хилэн байдаг бөгөөд ёрын мууг үйлдсэн бүх хүнийг Бурхан зохих ёсоор шийтгэнэ. Энэ нь хүний хуулиас хамаагүй илүү агуу, хүн чанарыг болон хорвоо ертөнцийн бүх хуулийг даван гардаг. Энэ нь шударга, үндэслэлтэй, хүн чанарын хүсэлд нийцэж байдаг төдийгүй, бас хүн бүрийн сайшаал, баталгаажуулалтыг шаарддаггүй. Энэ нь ёс суртахууны ноён оргилоос асуудлыг дүгнэхийг чамаас шаарддаггүй. Бурхан эдгээр зүйлийг хийхдээ Өөрийн гэсэн зарчимтай, цаг хугацаатай байдаг. Бурхан юу ч хийсэн бүхнийг Бурханд даатгах ёстой бөгөөд энэ нь өөрсдөд нь ямар ч хамаагүй тул хүмүүс хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх ёстой. Бурхан “үзэн ядалтыг хариулах” асуудлын тухайд хүмүүсээс юу шаарддаг вэ? Түргэн ууртай занд тулгуурласан юм бүү хий, түргэн зангаар бусдаас бүү өшөө ав. Хэн нэгэн хүн чамайг гомдоож, зовоож, эсвэл бүр хохироохыг хүсвэл чи юу хийх ёстой вэ? Ийм зүйлсийг зохицуулах зарчим байдаг уу? (Байдаг.) Эдгээр зүйлд зориулсан шийдэл, зарчим байдаг бөгөөд Бурханы үг болон үнэнд үндэслэдэг. Ямартай ч “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул” гэх ёс суртахууны талаарх энэ үг нь хүмүүсийн хүн чанарын чансааг хэмжих стандарт ч бас биш. Хэрвээ хүн үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулж чаддаг бол сайндаа л тэр хүнийг харьцангуй хүлээцтэй, энгийн, сайхан зантай, уужуу сэтгэлтэй, шалихгүй биш, гайгүй ёс суртахуунтай гэж хэлж болно. Гэхдээ энэ хүний хүн чанарын чансааг энэ нэг үгийн үндсэн дээр хэмжиж, дүгнэж болох уу? Үгүй, яасан ч болохгүй. Түүний эрэлхийлдэг зүйл, алхдаг зам, үнэн болон эерэг зүйлд хандах хандлага гэх мэтийг харгалзан үзэх ёстой. Тэр хүнд хүн чанар байгаа эсэхийг үнэн зөв дүгнэх цорын ганц арга зам энэ юм.

Өнөөдрийн нөхөрлөл ингээд дууслаа.

2022 оны 3 дугаар сарын 26

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (5)

Дараах: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (8)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх