Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (5)

Бид сүүлийн цуглаан дээрээ юуны талаар нөхөрлөсөн бэ? (Бурхан эхлээд Шяошяо, Шяожи хоёрын түүхийг нөхөрлөсөн. Дараа нь Та хүний сайн гэж үздэг зан авир юуг төлөөлдөг талаар нөхөрлөж, бас хүнд тавих Бурханы зарим шаардлагын талаар ярьж, ачлал элбэрлийн талаар бидний ойлгох ёстой үнэний зарчимд онцгой анхаарал хандуулсан.) Өнгөрсөн удаа бид хүний үзэлд хамгийн их нийцдэг үнэний эрэл хайгуултай холбоотой сэдвээр нөхөрлөсөн. Энэ нь бас сөрөг сэдэв, өөрөөр хэлбэл, хүний үзлийн дагуу зөв, сайн гэж тооцогддог зан авир байсан. Бид энэ сэдвийг хөндсөн зарим жишээг хэлж, дараа нь хүний зан авирыг зохицуулахын тулд Бурханы тавьсан шаардлагын талаар дахиад хэдэн жишээ татсан. Эдгээр нь үндсэндээ бидний нөхөрлөсөн тодорхой зүйл. Энэ нөхөрлөлд олон том хэсэг байгаагүй ч бид хүмүүсийн мэдлэг, хэрэгжүүлэлт, үнэний талаарх ойлголттой холбоотой олон нарийн ширийн зүйлийг хэлэлцсэн. Өнөөдөр эдгээр зүйлийг товчхон эргээд бодъё. Ерөнхийдөө хүн юуг сайн зан авир гэж үздэг вэ? Бид энэ талаар дүгнэлт хийж, ерөнхийд нь тодорхойлох ёстой биш үү? Та нар дүгнэлт хийсэн үү? Цуглаан дээр эдгээр зүйлийн талаар нөхөрлөсөн үү? (Тэгсэн. Бурхан бидэнтэй хэдэн удаа нөхөрлөсний дараа бид хүний зөв гэж боддог сайн зан авир нь нэг төрлийн зан авир төдий гэдгийг ойлгож чадсан. Тэдгээр нь үнэнийг төлөөлдөггүй, зүгээр л хүмүүсийн дүр эсгэдэг арга зам.) Гадаад талын зан авирын талаар хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн зарим үгэнд үндэслэвэл эдгээр зан авирын мөн чанар яг юу вэ? Хүний мөн чанар болон хүн төрөлхтний гадна талын сайн зан авирын хоорондох харилцаа юу вэ? Эдгээр нь хүмүүсийг тун аятайхан, эрхэмсэг харагдуулдаг гадна талын сайн зан авир юм; ийм зан авиртай хүмүүс бусдад хүндлэгдэж, магтуулж, өндрөөр үнэлэгдэж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Энэ сайхан сэтгэгдэл нь хүний завхарсан зан чанарын мөн чанартай нийцдэг үү? (Үгүй, нийцдэггүй.) Тэгэхээр энэ өнцгөөс харвал хүний сайн зан авирын уг чанар юу вэ? Ердөө л өнгөц түвшний арга зам, дүр эсгэлт биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Эдгээр өнгөц түвшний арга зам, дүр эсгэлт нь хэвийн хүн чанарын зүй зохистой илрэл мөн үү? (Үгүй ээ, биш.) Тийм учраас хүмүүсийн үзлээр зөв, сайн гэж тооцогддог зан авир нь үнэндээ зүгээр л хүн төрөлхтний өнгөц түвшний арга зам, дүр эсгэлт юм. Энэ нь тэдгээр зан авирын уг чанар билээ. Тэдгээр нь хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай хамаагүй, хэвийн хүн чанарын илрэл ч биш; тэдгээр нь ердөө гадаад талын хандлага юм. Эдгээр арга зам нь хүний завхарсан зан чанарыг нуун далдалдаг, хүний сатанлаг уг чанар, мөн чанарыг нуун далдалдаг, бусад хүмүүсийн нүдийг хуурдаг. Хүмүүс бусдын ивээл, хүндлэл, бишрэлийг хүртэхийн тулд эдгээр сайн зан авирыг хэрэгжүүлдэг—ийм зан авир нь бие биедээ үнэнч шударгаар хандаж, өөр хоорондоо чин сэтгэлээсээ харилцахад нь хүмүүст тусалж чадахгүй, хүний төрхийг амьдран харуулж бүр ч чадахгүй. Эдгээр сайн зан авир нь чин сэтгэлийн үнэнч шударга зангаас үүдэн гардаг арга зам биш, хэвийн хүн чанарын төрөлхийн илчлэл ч биш. Тэдгээр нь хүний мөн чанарыг яавч төлөөлдөггүй; гагцхүү хүний өнгөлөн далдлалт, хуурамч төрх—завхарсан хүн төрөлхтний гоёл чимэглэл юм. Тэдгээр нь хүн төрөлхтний ёрын муу мөн чанарыг нуун далдалдаг. Тэр нь хүний зан авирын мөн чанар, өөрөөр хэлбэл, тэдгээрийн ар дахь үнэн юм. Тэгвэл хүнээс Бурханы шаарддаг зан авирын мөн чанар юу вэ? Өнгөрсөн хоёр удаагийн нөхөрлөлөөр бид хүмүүсийн зан авиртай холбоотойгоор Бурханы шаарддаг зарим арга зам, хүмүүсээс амьдран харуулахыг шаарддаг зүйлийн талаар дурдсан. Тэдгээрт юу багтдаг вэ? (Хүмүүс тамхи татаж, архи ууж болохгүй, бусдыг цохиж, хараан зүхэж болохгүй. Тэд эцэг эхээ хүндэлж, ариун хүний ёс журамтай байх ёстой. Тэд хуурамч шүтээн шүтэж, садар самуун үйлдэж, хулгай хийж, бусдын хөрөнгийг шамшигдуулж, худал гэрчлэх гэх мэтийг хийж болохгүй.) Эдгээр шаардлагын мөн чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан эдгээр шаардлагыг тавих урьдчилсан нөхцөл нь юу вэ? Тэдгээр нь ямар үндсэн нөхцөл дээр тулгуурладаг вэ? Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан, хүн нүгэлт уг чанартай гэсэн нөхцөл байдал, урьдчилсан нөхцөлөөр эдгээр шаардлагыг тавьсан бус уу? Эдгээр шаардлага нь хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг бус уу? Хэвийн хүн чанартай хүмүүсийн хүрч чадах зүйлс биш үү? (Тийм ээ, мөн.) Хэвийн хүн чанартай хүн эдгээрийг биелүүлж чадна гэсэн үндсэн нөхцөлд тулгуурлан эдгээр шаардлагыг тавьдаг. Энэ үүднээс авч үзвэл, хүнээс Бурханы шаарддаг зан авирын мөн чанар юу вэ? Энэ нь хэвийн хүн чанараар амьдран харуулдаг жинхэнэ хүний төрх, мөн хэвийн хүн чанарт байх учиртай наад захын зүйл гэж хэлж болох уу? Бидний татсан жишээнүүд: хүмүүс ариун хүний ёс журамтай байх, биеэ барих, завхай зайдан биш байх ёстой, бусдыг цохиж, хараан зүхэж, тамхи татаж, архи ууж, садар самуун үйлдэж, хулгай хийж, эсвэл хуурамч шүтээн шүтэж болохгүй, эцэг эхээ хүндлэх ёстой, түүнчлэн Нигүүлслийн эрин үед хүмүүст бас тэвчээртэй, хүлээцтэй бай гэж хэлсэн гэх мэт—Бурханы тавьсан эдгээр шаардлага нь ердөө л нэг төрлийн арга замаар хязгаарлагддаг уу? Үгүй, хүмүүс хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах ёстой вэ гэдэг шалгуурыг Бурхан тавьсан. “Шалгуур” гэдгээр Би юуг хэлж байна вэ? Бурханы шаардлагын стандартыг хэлж байгаа юм. Хүний хувьд хэвийн хүн чанартай байхын тулд юуг амьдран харуулах хэрэгтэй вэ? Бурханы тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Бидний жагсаасан зүйл бол хүнд тавих Бурханы шаардлагын зөвхөн нэг хэсэг нь юм. Бусдыг цохихгүй, харааж зүхэхгүй, тамхи татахгүй, архи уухгүй, садар самуун үйлдэхгүй, хулгай хийхгүй байх гэх мэт шаардлагууд нь хэвийн хүн чанартай хүмүүсийн хүрч чадах зүйлс юм. Хэдийгээр эдгээр зүйл үнэнээс доогуур, үнэнд дөхөж очихгүй ч тухайн хүний хүн чанартай эсэхийг үнэлэх зарим үндсэн стандарт билээ.

Бидний дөнгөж сая нэгтгэн дүгнэсэн хүнээс Бурханы шаарддаг зан авирын мөн чанар юу вэ? Хэвийн хүн чанарыг амьдран харуулах. Хэрвээ хүн Бурханы шаардсанаар амьдран харуулж, авирлаж чаддаг бол Бурханы нүдээр уг хүн хэвийн хүн чанартай байдаг. Хэвийн хүн чанартай гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь уг хүн зан авир, арга зам, амьдран харуулдаг зүйлийнхээ хувьд Бурханы шаарддаг зан авирын шалгуурыг аль хэдийн эзэмшиж, хэвийн хүн чанарын стандартад нийцсэн гэсэн үг, учир нь тэд Бурханы шаарддаг байдлаар хэвийн хүн чанарыг илэрхийлж, амьдран харуулдаг. Ингэж хэлж болох уу? (Болно.) Тухайн хүн Бурханд итгэдэг эсэхээс үл хамааран, жинхэнэ итгэлтэй эсэхээс үл хамааран, хэрвээ бусад хүнээс хулгайлж, бусдыг залилж, далимдуулан ашигладаг бол; ихэвчлэн булай үг хэллэг хэрэглэдэг бол; өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь, дүр төрх, бусад ашиг сонирхол нь эрсдэлд орсон үед огтхон ч эргэлзэхгүйгээр бусад хүнийг цохиж, шархлуулдаг бол; эсвэл бүр садар самууны нүгэл үйлдэхдээ тулдаг бол—хүн чанарыг амьдран харуулахдаа, ялангуяа Бурханд итгэж эхэлснийхээ дараа ийм асуудалтай хэвээр байдаг бол тэдний хүн чанар хэвийн үү? (Үгүй, хэвийн биш.) Чи шүтлэггүй хүмүүсийг, эсвэл итгэгчдийг үнэлж байгаа эсэх нь хамаагүй, Бурханы тогтоосон зан авирын эдгээр стандарт нь ердөө хүний хүн чанарыг үнэлэх хамгийн доод, хамгийн наад захын стандарт юм. Итгэгч болсныхоо дараа өөрсдийгөө бага зэрэг орхиж, зарлагадаж, багахан төлөөс төлж чаддаг ч Бурханы тогтоосон зан авирын стандартад огт нийцдэггүй зарим хүн бий. Иймэрхүү төрлийн хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулдаггүй—хамгийн наад захын хүний төрхийг ч амьдран харуулдаггүй гэдэг нь тодорхой. Хүн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаггүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэвийн хүн чанаргүй гэсэн үг. Учир нь тэд хүн чанарыг амьдран харуулах тухайд хүн төрөлхтний зан авирт тавьсан Бурханы шаардлагын стандартад нийцэж ч чаддаггүй, маш муу хүн чанартай байдаг бөгөөд тэдэнд тааруу үнэлгээ л өгөх боломжтой. Хүний хүн чанарыг үнэлэх наад захын стандарт бол түүний зан авир хүн төрөлхтний зан авирт зориулан тогтоосон Бурханы шаардлагын стандартад нийцэж байгаа эсэхийг харах явдал юм. Бурханд итгэснийхээ дараа тэрээр биеэ барьж байгаа эсэх; хэлж, хийдэг зүйлдээ ариун хүний ёс журамтай байдаг эсэх; бусадтай харилцах үедээ бусдыг ашигладаг эсэх; гэр бүлийнхэн болон чуулганы ах, эгч нарт хайраар, тэвчээртэй, хүлээцтэй ханддаг эсэх; эцэг эхийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа чадлынхаа хэрээр гүйцэтгэдэг эсэх; хэнийг ч хараагүй байхад хуурамч шүтээн шүтсээр байдаг эсэх гэх мэтийг хар. Бид эдгээр зүйлийг ашиглан хүний хүн чанарыг хэмжиж болно. Хүн үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг эсэхийг хойш тавиад, хүн чанартай эсэхийг нь—үг, зан авир нь Бурханы тогтоосон зан авирын стандартад нийцдэг эсэхийг эхлээд үнэл. Хэрвээ зан авирын тэдгээр стандартад нийцэхгүй бол амьдран харуулдаг зүйлийнх нь түвшний дагуу буюу дундаж, муу, маш муу, эсвэл аймшигтай гэсэн дарааллаар үнэлж болно—ингэх нь үнэн зөв юм. Хэрвээ нэг итгэгч их дэлгүүр юм уу олон нийтийн газраар явахдаа дэлгүүрээс хулгай хийж, халаасны хулгай хийдэг бол, хэрвээ урт гартай бол ямар төрлийн хүн чанартай вэ? (Муу хүн чанартай.) Ямар нэг зүйл уурыг нь хүргэх үед харааж зүхэн хашхирч, бүр бусдыг цохиж зоддог зарим хүн байдаг. Тэдний хараал зүхэл нь өөр хүний мөн чанарыг шударгаар үнэлж буй хэрэг биш, харин ч дур зоргоороо буруутгаж байгаа хэрэг бөгөөд балиар үг хэллэгээр дүүрэн байдаг. Тийм хүмүүс үзэн ядалтаа юу ч үлдээлгүйгээр гаргахын тулд хүссэн бүхнээ хэлдэг. Ялангуяа зарим хүн, чих халууцуулах вий гэсэндээ чиний сонсохыг хүсдэггүй зүйлийг эцэг эх, ах эгч нар, шүтлэггүй хамаатан садандаа, бүр шүтлэггүй найз нөхдөдөө хүртэл хэлдэг. Ийм төрлийн хүн ямархуу хүн чанартай вэ? (Муу хүн чанартай.) Тэднийг бас ямар ч хүн чанаргүй гэж хэлж болно. Тэгээд харц нь үргэлж мөнгөн дээр тогтож байдаг зарим хүн бий. Энэ хүмүүс сайн хооллож, сайхан хувцасладаг, баян чинээлэг амьдралтай мөнгөтэй хүнийг харах үедээ тэднийг далимдуулан ашиглахыг үргэлж хүсдэг. Тэгээд тойруу замаар тэднээс үргэлж юм гуйж, хоолыг нь идэж, эд зүйлийг нь ашигладаг, эсвэл тэднээс юм зээлж авчхаад, буцааж өгдөггүй. Хэдийгээр тэд ноцтой байдлаар бусдыг ашиглаагүй, үйлдэл нь мөнгө шамшигдуулж, хахууль өгөхтэй тэнцэхгүй ч урт гартай энэ зан авир нь үнэхээр дорд, жигшүүртэй бөгөөд тэд бусдын зэвүүцлийг төрүүлдэг. Илүү ноцтой зүйл гэвэл, эсрэг хүйстнийхээ гоо сайханд нүд унагадаг хүмүүс бий. Тэд үргэлж эсрэг хүйстэнтэйгээ сээтэгнэж, бүр завхайрч, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундах нүгэл үйлддэг. Энэ хүмүүсийн зарим нь ганц бие байхад бусад нь гэр бүлтэй байдаг—тэр ч байтугай маш ахимаг настай мөртөө завхайрдаг зарим хүн бий. Бүр ч ноцтой нь, зарим хүн ижил хүйсний гишүүдийг уруу татахаар оролдож, дотно харьцаанд ордог. Энэ нь үнэхээр зэвүүцмээр. Бүр итгэхийн аргагүй зүйл гэвэл, зарим хүн Бурханд олон жил итгэсэн хэр нь үнэн бол бүхнээс дээгүүр, эсвэл Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлдэг гэдэгт итгэдэггүй. Энэ хүмүүс заяа төөргөө мэргэлүүлэхийн тулд мэргэч төлгөч дээр байнга нууцаар очиж, Буддаг юм уу өөр хуурамч шүтээн шүтэхээр арц хүж уугиулдаг бөгөөд зарим нь бүр бусад хүмүүсийг хараахын тулд хар домын хүүхэлдэй ашиглаж, эсвэл арга засал хийлгүүлдэг гэх мэт. Ийм ёрын муу ид шидэнд оролцох нь бүр ч ноцтой асуудал юм; иймэрхүү хүмүүс үл итгэгчид бөгөөд шүтлэггүй хүмүүсээс ялгаагүй. Орчин нөхцөл гайгүй эсвэл ноцтой байхаас үл хамааран нэгэнт хүнд ийм илрэлүүд байгаа л бол тэрээр хэвийн бус, хольцтой байдлаар хүн чанарыг амьдран харуулж байгаа, түүний зарим зан авир нь бүр алдаа мадагтай, утгагүй байдаг—тэдгээр нь үнэхээр нүгэлт зан авир гэж хэлж болно. Бурханд итгэдэг болсныхоо дараа зарим хүн маш өдөөн хатгасан байдлаар хувцаслаж, шүтлэггүй хүмүүс шиг тачаангуй харагдахад ихээхэн ач холбогдол өгч, дэлхий ертөнцийн чиг хандлагыг дагадаг. Тэд ариун хүмүүстэй огтхон ч төсгүй. Зарим хүн цуглаанд явахдаа илүү аятайхан хувцасладаг ч гэртээ харих үедээ шүтлэггүй хүмүүсийн загварлаг хувцсыг сольж өмсдөг. Өмсөж байгаа зүйлийг нь харвал тэд итгэгчид шиг харагддаггүй; шүтлэггүй хүмүүс болон тэдний хооронд ямар ч ялгаа байхгүй. Тэд инээж хөхрөн, алиалж хошигнодог; өөрсдийгөө асар их өөгшүүлдэг, тун цадиггүй. Тийм хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг уу? (Үгүй.) Тэд дэлхий ертөнцийн чиг хандлагын араас хөөцөлдөж, тачаангуй байх, бусдын сэтгэлийг татах, бусдын анхаарлыг татахаар хөөцөлддөг. Тэд өдөржингөө өөрсдийгөө сайхан хувцаслаж, зузаан оо энгэсэг түрхэж, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татахаар оролддог. Энэ хүмүүсийн амьдран харуулдаг зүйл харьцангуй дорой. Тэд хувцаслалт, үг яриа, биеэ авч явах байдлаа ч хязгаарлаж чаддаггүй, ариун хүний ёс журамгүй байдаг тул Бурханы шаарддаг зан авирын шалгуурын дагуу хэмжих үед тэдний амьдран харуулдаг хүн чанар маш дорд байдаг нь илэрхий юм. Эдгээр тодорхой жишээнээс бид, хүмүүсийн зан авир болон амьдран харуулдаг зүйлийн талаарх Бурханы шаардлага хэвийн хүн чанарт тавих шаардлагатай бүрэн нийцдэг—тиймээс хэвийн хүн чанартай хүмүүс мэдээж тэдгээрийг биелүүлж чадна гэдгийг харж болно. Энэ үг юу гэсэн утгатай вэ? Чи үүнийг амьдран харуулдаг бол хүний төрхтэй, хэвийн хүнтэй төстэй, наад захын түвшний хэвийн хүн чанартай гэсэн үг юм. Бурханы шаардлагын эдгээр тодорхой нарийн ширийн зүйлийг хараад бид ийм маягаар хүн чанарыг амьдран харуулах нь хуурамч биш, дүр эсгэлт биш, бусдыг хууран мэхэлж буй хэрэг ч биш гэдгийг харж болно. Харин ч энэ нь хэвийн хүн чанарын харуулах ёстой арга зам, эзэмших учиртай бодит байдал юм. Хэвийн хүн чанарын эдгээр илрэлийг амьдран харуулдаг хүмүүс л хүний төрхтэй, өчүүхэн төдий ч заль мэхгүй байдаг. Хүмүүс ийм маягаар хэвийн хүн чанарыг амьдран харуулснаар л бусдын хүндлэлийг хүлээж, нэр төртэй амьдарч чадна. Ийм маягаар хэвийн хүн чанарыг амьдран харуулж, ариун хүний ёс журамтай байснаар л хүмүүсийн хэвийн илрэл Бурханд алдрыг авчирна. Учир нь тэр үед чиний амьдран харуулдаг юм бүхэн эерэг, мөн эерэг зүйлийн бодит байдал байх бөгөөд дүр эсгэлт биш байна. Чи Бурханы шаардлагын дагуу хүний төрхийг амьдран харуулж байх болно.

Хүний сайн зан авирын мөн чанар болон Бурханы шаарддаг зан авирын мөн чанарыг хоёуланг нь тодорхой, ойлгомжтой тайлбарласан болохоор хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах ёстой вэ гэдэг ч бас тодорхой болсон байж таарна, тийм биз дээ? Хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулах тухай асуултад хэт туйлшрахгүй, эсвэл дэмий юмаар маргахгүй. Хэвийн хүн чанарыг амьдран харуулах нь хүний амьдрал дахь, хүн чанартай ямар ч хамаагүй аар саар зүйлстэй холбоотой юу? Зарим хөгийн хүмүүс энэ асуудлыг тодорхой харж чаддаггүй. Тэд: “Нэгэнт Бурханы нөхөрлөл ийм дэлгэрэнгүй байгаа юм чинь амьдралынхаа жижиг сажиг талууд дээр бид ч бас нямбай байх ёстой. Жишээ нь амтлаг төмсийг жигнэх үед илүү шим тэжээлтэй болдог уу, эсвэл шарах үед шим тэжээлтэй байдаг уу?” гэдэг. Энэ нь хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай холбоотой юу? Огтхон ч үгүй. Хүмүүс юу идэх ёстой, яаж идэх ёстой вэ гэдэг нь бүх хүнд одоо байдаг суурь мэдлэг юм. Ямар нэг зүйлийг идэхэд асуудал байхгүй л бол хүссэнээрээ идэж болно. Суурь мэдлэгийн тийм энгийн асуудлууд дээр үнэнийг эрж хайх хэрэгтэй, тийм зүйлсийг үнэн мэт хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог хүн хөгийн утгагүй биш гэж үү? Үнэнтэй ямар ч хамаагүй иймэрхүү асуудлуудад маш нямбай ханддаг зарим хүн одоо бий. Энэ хүмүүс өөрсдийгөө үнэнийг эрэлхийлдэг гэж боддог бөгөөд аахар шаахар асуудлуудыг үнэн мэт судалж, шинжилдэг. Зарим нь бүр нүүрээ минчийтэл эдгээр зүйлийн талаар маргалддаг. Энэ ямар төрлийн асуудал вэ? Сүнслэг ойлголт ноцтой дутагдаж байгаа хэрэг биш үү? Зарим хүн амтлаг төмс идэх явдлыг үнэн гэж эрж хайдаг нь үнэхээр инээдтэй, бас ядаргаатай. Иймэрхүү хүмүүс бол аврагдашгүй юм, учир нь тэд Бурханы үгийг ойлгодоггүй, үнэнийг эрэлхийлэх гэж юу болохыг мэддэггүй. Тэд амьдралын суурь мэдлэгийн хамгийн энгийн хэрэг явдлыг нэвт харж чаддаггүй, эдгээр асуудлыг шийдвэрлэж чаддаггүй—тэгвэл энэ олон жил амьдарсны утга учир юу байна? Энэ хүмүүс яаж ийм ач холбогдолгүй асуудлуудыг цуглаан дээр авчирч, үнэнийг эрж хайх сэдэв мэт хэлэлцэж, нөхөрлөж чаддаг байна аа? Гол шалтгаан нь энэ хүмүүс буруу зөрүү ойлголттой, сүнслэг ойлголтгүй байдаг. Тэд ямар нөхцөл байдалд нямбай байдаг вэ? Яагаад тэдэнд ийм бодол, санаа төрдөг вэ? Тэд амтлаг төмсийг хэрхэн идэх талаар цуглаан дээр ярилцаж, нөхөрлөж яаж чадаж байна аа? Миний нөхөрлөж байсан асуудлууд дэндүү бодитой байсан болохоор энэ нь үг сөрж, маргаан үүсгэх дуртай хүмүүсийн дунд зарим төөрөгдөл үүсгэсэн үү? Ийм асуудал, нөхцөл байдал үүсэхэд Надад энэ хүмүүстэй ярилцах нь сармагчнуудад хүн шиг хандахтай бага зэрэг адилхан санагддаг. Сармагчин бол уул, ширэнгэн ойд амьдардаг амьтан. Хэдийгээр тэд хүмүүстэй төсөөтэй, олон зан авир, зуршил нь хүмүүсийнхтэй төстэй ч, мөн хүмүүс сармагчныг өвөг дээдсээ гэж үздэг үе байсан ч ямартай ч сармагчин бол сармагчин хэвээрээ юм. Тэд ширэнгэн ойд, ууланд амьдрах ёстой. Тэднийг хүмүүстэй хамт амьдруулахаар байшинд байлгавал алдаа болох биш үү? Бид сармагчныг хүн мэт үзэх ёстой юу? (Үгүй, тэгэх ёсгүй.) Тэгвэл та нар сармагчин уу, эсвэл хүн үү? Хэрвээ та нар хүн юм бол Би хэчнээн их ярих ёстой болсон ч, эсвэл хэчнээн шаргуу ажиллах ёстой болсон ч эдгээр зүйлийг та нарт хэлэх нь зүйтэй, үнэ цэнтэй. Хэрвээ та нар сармагчин мөн бол Би та нарт хүн шиг хандаж, та нартай үнэн болон Бурханы хүслийн талаар ярилцан амьсгалаа дэмий гарздах нь тохиромжтой гэж үү? Ингэх нь үнэ цэнтэй юу? (Үгүй, үнэ цэнтэй биш.) Тэгээд та нар хүн үү, сармагчин уу? (Бид бол хүн.) Хүн мөн гэж найдъя. Амтлаг төмсийг хэрхэн идэх талаар цуглаан дээр нөхөрлөхийг та нар юу гэж үздэг вэ? Та нар ч бас тийм асуудал дээр нямбай хандах уу? Жишээ нь зарим хүн: “Би цэнхэр хувцас өмсөх үү, цагааныг өмсөх үү? Цагаан хувцас өмсвөл ямархуу цагааныг өмсөх вэ? Ямархуу цагаан нь ариун байдлыг төлөөлж, ариун хүнд тохиромжтой байдаг вэ? Хэрвээ цэнхэр нь тохиромжтой бол ямар цэнхэр вэ? Ямар цэнхэр нь хүнд тавьдаг Бурханы шаардлага, шалгуурт хамгийн сайн тохирч, Бурханд хамгийн их алдрыг авчирч чадах вэ?” гэж асуудаг. Та нар ер нь эдгээр асуудалд нямбай хандаж байсан уу? Ариун хүнд ямар үс засалт, ямархуу үг яриа, дуу хоолойн өнгө тохирохыг бодож үзэж байсан уу? Та нар хэзээ нэгэн цагт эдгээр зүйлд нямбай хандаж байсан уу? Зарим хүн эдгээр зүйлд нямбай хандаж, хичээл чармайлт гаргадаг. Зарим хүн үсээ шаргал болгон цайруулж, эсвэл улаан юм уу өөр хачин өнгөөр будах дуртай байсан ч Бурханд итгэдэг болсныхоо дараа чуулганы бусад ах, эгч нар үсээ будаагүй байхыг хараад будахаа больсон. Хэдэн жилийн дараа л тэд хүний үсний өнгө, үсний засалт чухал биш, харин хүн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг эсэх, үнэнийг хайрладаг эсэх нь чухал гэдгийг бүрэн ойлгосон юм. Хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай ямар ч холбоогүй ийм асуудлуудад нямбай хандаж байсан хүмүүс эдгээр асуудал нь үнэнтэй ямар ч хамаагүй учраас эдгээр зүйлд хичээл зүтгэл гаргах нь утгагүй гэдгийг аажмаар ойлгож авч байна. Тэдгээр нь хэвийн хүн чанарын цар хүрээн доторх жаахан асуудал бөгөөд үнэнд дөхөж очихгүй. Амьдран харуулдаг хүн чанар чинь Бурханы шаардлага, стандартад нийцдэг бол тэр нь л хангалттай. Та нар урьд нь эдгээр асуудлаас болж тодорхой хэмжээнд самгардаж, төөрөлдөж байсан уу? (Тийм ээ, тэгсэн.) Энэ нь амтлаг төмсийг хэрхэн идэх талаар цуглааны үеэр мэтгэлцэх шиг тэгтлээ туйлшраагүй байсан ч гэлээ та нар ч бас амьдралын зарим нэг жижиг сажиг, аар саар асуудлаас болж самгардаж байсан. Энэ бол баримт. Тиймээс эдгээр асуудлын талаар эцсийн дүгнэлт гаргах ёстой биш үү? Бурханы шаардлага, стандартын дагуу хэвийн хүн чанарыг амьдран харуулах үедээ хүмүүс ямар зарчмыг баримтлах ёстойг та нар тодорхой мэдэж байна уу? Дараа нь тодорхой орчин нөхцөлтэй тулгарах үедээ үнэнийг хэрхэн эрж хайх ёстойгоо мэдэх үү? Зарим хүн: “Хэдийгээр би амтлаг төмсийг хэрхэн идэхээ асуух гэх мэтээр туйлширдаггүй ч гэсэн өдөр тутмын амьдралд минь тодорхой асуудал тулгарвал нэг хэсэгтээ л будилна” гэж хэлдэг. Тэгвэл Надад жишээ хэл дээ—ямар асуудал та нарыг хэсэг зуур будилуулдаг вэ? Эмэгтэйчүүд нүүрээ будах нь буруу гэж та нар хэлэх үү? Энэ нь хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай холбоотой Бурханы шаардлагад нийцдэг үү? (Энэ нь буруу биш.) Энд “буруу биш” гэдэг нь юуг хэлж байна вэ? (Хүний нүүр будалт ариун хүнд тохиромжтой, хэтэрхий зузаан биш л бол зүгээр.) Зузаан будаагүй л бол тохиромжтой. “Нүүрээ зузаан будахгүй байх нь тохиромжтой юм бол Та биднийг нүүрээ будаасай гэж хүсдэг гэсэн үг үү?” хэмээн зарим хүн асуудаг. Би тэгж хэлсэн бил үү? (Үгүй, тэгээгүй.) Нүүрээ будах нь асуудал биш, энэ нь хэвийн хүн чанарыг амьдран харуулахад нийцдэг. Үүнийг тодорхойлох зарчим бол нүүр будалт хэтэрхий зузаан л биш бол зүгээр. Стандарт нь энэ юм. Тэгвэл хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай нийцүүлэхийн тулд эмэгтэйчүүд нүүр будалтаа ямар хүрээнд байлгах ёстой вэ? Зааг хязгаар нь хаана байна вэ? “Зузаан будах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Ямархуу нүүр будалтыг зузаан гэж тооцох вэ? Хил хязгаарыг нь тодорхой зурчихвал хүмүүс юу хийхээ мэднэ. Энэ нь нарийн ширийн зүйл биш үү? Зузаан будах гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарласан жишээ Надад хэл дээ. (Хүн нүүрээ маш цагаанаар, уруулаа час улаанаар, нүдээ хав хараар будах үед харахад туйлын эвгүй, таагүй байдаг.) Үүнийг харах үедээ хүмүүс сүнс харсан мэт цочин харайхад хүрдэг, мөн бусад нь тухайн хүний төрөлхийн хэлбэр төрх, нүүр царайг харж чаддаггүй. Зарим улс орон, угсаатан ястны хүмүүс, түүнчлэн тодорхой мэргэжлийн хүмүүс нүүрээ тун зузаан буддаг. Жишээлбэл, уушийн газар болон шөнийн клубын хүмүүсийн нүүр будалт үүний нэг төлөөлөл биш үү? Энэ хүмүүс бүгд нүүрээ зузаан буддаг, энэ нь бусдыг босгон байгуулдаггүй—тэдний нүүр будалтын зорилго нь бусдыг уруу татахын төлөө байдаг. Ийм нүүр будалт бол зузаан нүүр будалт юм. Тэгвэл ямархуу нүүр будалт хэвийн хүн чанарыг амьдран харуулахтай нийцдэг вэ? Ажлын байрандаа байгаа эмэгтэйчүүдийн буддаг шиг хөнгөн нүүр будалт нь маш төлөв төвшин, эрхэмсэг харагддаг. Нүүр будалт чинь энэ хүрээнээс хэтрээгүй л бол зүгээр. Хятадад ахмад үеийнхэн нүүрээ будах нь загварлаг биш. Хэрвээ нийгэмд тодорхой байр суурьгүй, зэрэг зиндаагүй жирийн, ахмад хүн гэрээсээ гарахдаа үргэлж сайхан хувцаслаж, нүүрээ буддаг бол хүмүүс түүнийг нас намбаа хүндлэхгүй байна гэж хэлнэ. Харин Барууны орнуудад бол өөр. Хэрвээ чи хэн нэгэнтэй уулзах гэж байгаа, эсвэл ажилдаа явж байгаа бөгөөд нүүрээ бага зэрэг будаж, өөрийгөө жаахан арчлахгүй бол хүмүүс чамайг ажлаа хүндэлдэггүй, мэргэжлийн бус, бусад хүнд хүндэтгэлтэй хандахгүй байна гэж хэлнэ. Энэ бол нэг төрлийн соёл юм. Мэдээж иймэрхүү нөхцөл байдалд нүүр будалт нь төлөв төвшин, чигч шударга, бусдад хүндэтгэлтэй харагдахуйц түвшнээр хязгаарлагдах ёстой. Үүнийг нэг өгүүлбэрээр нэгтгэн дүгнэвэл: Хэрвээ чи нүүрээ будвал энэ нь чамайг хүндлүүштэй хүн шиг харагдуулж, хүмүүсийн зүрх сэтгэлд хүсэл тачаал өдөөхгүй байх ёстой—ийм нүүр будалт тохиромжтой. Энэ бол зарчим, энэ нь маш энгийн. Зарим хүн: “Би гэрээсээ гарахдаа нүүрээ будахгүй бол зүгээр үү? Би нүүрээ будаж дасаагүй юм” гэж асуудаг. Чи Бурханы үгээс эрж хайх ёстой. Нүүрээ будахгүй байх нь буруу гэж Бурхан хэлсэн үү? Бурхан тэгж хэлээгүй. Бурханы гэр хүмүүсээс нүүрээ будахыг хэзээ ч шаардаж байгаагүй. Хэрвээ чи нүүрээ будах дуртай бол Би чамд энэ шалгуур, хүрээ хязгаарыг өгч, нүүр будалтаа тохиромжтой байлгах ёстой гэдгийг хэллээ. Хэрвээ чи нүүрээ будах дургүй бол Бурханы гэр үүнийг шаарддаггүй. Гэхдээ чи нэг зүйлийг санах ёстой: Хэдийгээр чамаас нүүрээ буд гэж шаарддаггүй ч чи гэрээсээ гарахдаа гуйлгачин шиг навсгар, сэгсгэр харагдаж болохгүй. Жишээ нь чи сайн мэдээ түгээхээр явахдаа гэрээсээ гарахын өмнө өөрийгөө аятайхан харагдуулдаггүй, нүүрээ угаадаггүй, хайнга хувцаслаж, “Зүгээр ээ. Бид үнэнийг ойлгож байгаа цагт яаж хувцаслах нь хамаагүй!” гэж хэлдэг бол энэ нь босгон байгуулж байгаа хэрэг мөн үү? Бурханд итгэдэг хүний хувиар хувцаслалт болон гадаад төрх чинь ч бас зарчимтай байх ёстой. Энэ зарчмын хамгийн наад захын стандарт нь чи хэвийн хүн чанарыг амьдран харуулах ёстой, мөн Бурханыг гутаах, эсвэл өөрийнхөө ёс жудаг, нэр төрийг гутаах юу ч хийж болохгүй. Ядаж л чи бусдад хүндлэгдэх ёстой. Сүсэг бишрэл чинь дулимаг байлаа ч гэсэн ядаж л биеэ барьж чаддаг, нэр төртэй, чигч шударга, ариун хүний ёс журамтай байж чаддаг байх ёстой. Хэрвээ чи хүмүүст ийм сэтгэгдэл төрүүлж чадвал тэр нь хангалттай. Энэ бол хэвийн хүн чанарыг амьдран харуулах хамгийн наад захын шаардлага юм.

Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд, хүний гадаад талын зан авир болон хэвийн хүн чанарыг амьдран харуулах тухай эдгээр асуулт дарамт, бэрхшээл болох ёсгүй, учир нь тэдгээр нь хэвийн хүнд байх ёстой хамгийн наад захын зүйлс юм. Эдгээр асуудлыг ойлгоход амархан байх ёстой; тэдгээр нь хийсвэр биш. Тиймээс хүмүүсийн гадаад зан авир, хэвийн хүн чанарыг амьдран харуулах тухай эдгээр асуулт нь чуулганы амьдралд байнга яригддаг чухал асуудал болох ёсгүй. Тэдгээрийн талаар хааяа ярих нь зүгээр боловч үнэнийг эрж хайх сэдэв мэт үзэж, байнга тэдгээрийг хөндөж, чин сэтгэлээсээ, нухацтай хэлэлцэх юм бол зүй ёсны үүргээ тодорхой хэмжээнд цалгардуулж байгаа хэрэг. Ихэвчлэн ямар хүмүүс зүй ёсны үүргээ цалгардуулдаг вэ? Амтлаг төмсийг яаж идэх вэ гэх мэтийн асуулт тавьж, ийм асуултуудыг үнэнийг эрж хайх сэдэв мэт авч үзэж, цуглаан дээр тэр талаар судалж, нөхөрлөж, заримдаа бүр хэд хэдэн цуглаан дээр үүнийг судалж, нөхөрлөж байхад чуулганы удирдагчид үүнийг болиулах юм хийдэггүй бол эдгээр нь бүгд сүнслэг ойлголтгүй, гажуудсан хүмүүсийн илрэл биш үү? (Тийм ээ, мөн.) Цуглаан дээр ямар асуултыг хамгийн их ярилцах ёстой вэ? Үнэнтэй болон хүмүүсийн завхарсан зан чанартай холбоотой асуултуудыг. Үнэн болон Бурханы үг бол чуулганы амьдралын байнгын сэдэв; хэвийн хүн чанарын гадаад талын зан авирын талаарх хамгийн үндсэн, ердийн сэдэвтэй холбоотой асуудлууд нь чуулганы амьдрал болон цуглааны нөхөрлөлийн гол сэдэв байх ёсгүй. Хэрвээ ах, эгч нар цуглааны бус цагаар эдгээр зүйлийн талаар бие биедээ зөвлөж, сануулж, нөхөрлөвөл тэр нь энэ асуудлыг шийдвэрлэхэд хангалттай. Тэдгээрийг нөхөрлөж, ярилцахад их цаг зарцуулах шаардлагагүй. Тэр нь хүмүүсийн хэвийн цуглаан болон Бурханы үгийг идэж, уухад нөлөөлж, амийн оролтод нь нөлөөлнө. Чуулганы амьдрал бол Бурханы үгийг идэж, уух амьдрал юм. Энэ нь үнэнийг нөхөрлөх, бодитой асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах ёстой, тэгснээр хүний амийн өсөлт саатахгүй. Хэрвээ чи хэвийн хүн чанарын эрүүл ухаантай бол эдгээр асуудлыг зарчимд нийцүүлэн хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой мэдэж байх ёстой. Чи ялихгүй асуудал, үнэний зарчимтай ямар ч хамаагүй зүйлсийн талаар үргэлж ухаж төнхдөг бол, үргэлж дэмий юм ярьж байдаг ч өөрийгөө мэдлэгтэй, эрдэмтэй гэж боддог бол энэ асуудлыг задлан шинжлэх ёстой биш үү? Жишээлбэл, зарим хүн хувцаслалтдаа ихээхэн ач холбогдол өгч, итгэгчид этгээд содон хувцас өмсөж болох эсэхийг үргэлж асуудаг; саяхан Бурханд итгэдэг болсон зарим хүн итгэгчид архи уух ёстой эсэхийг үргэлж асуудаг; зарим хүн бизнес эрхлэх дуртай бөгөөд итгэгчид их мөнгө олох ёстой эсэхийг үргэлж асуудаг; зарим хүн Бурханы өдөр хэзээ ирэхийг үргэлж асуудаг. Энэ хүмүүс эдгээр асуудлаар үнэнийг эрж хайж, зөв хариултыг нь олох хүсэлгүй байдаг. Хэдийгээр эдгээр сэдвийн талаар нарийн тодорхой үг байдаггүй ч Бурхан эдгээр асуудалд хандах зарчмыг маш тодорхой тайлбарласан. Хүн Бурханы үгийг унших хичээл зүтгэл гаргадаггүй бол хариултыг нь олохгүй. Үнэндээ Бурханд итгэхийн зорилго болон үүнээс юу олж авах ёстойг хүн бүр мэддэг. Зүгээр л зарим хүн үнэнийг хайрладаггүй ч ерөөл хүртэхийг хүссээр байдаг. Тэнд тэдний бэрхшээл оршдог. Тиймээс хүн үнэнийг хүлээн авч чадах эсэх нь хамгийн чухал зүйл юм. Зарим хүн Бурханы үгийг идэж, уухад эсвэл үнэний талаар нөхөрлөхөд хэзээ ч анхаарал хандуулдаггүй. Тэд зүгээр л ямар ч ач холбогдолгүй асуулт асуухад анхаарч, цуглаан дээр тэр асуултуудынхаа талаар нөхөрлөж, тодорхой хариулт олж авахыг хүсдэг бөгөөд удирдагч, ажилчид тэднийг хязгаарлаж чаддаггүй. Энэ ямархуу асуудал вэ? Энэ хүмүүс зүй ёсны үүргээ цалгардуулж буй биш үү? Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэггүй, буруу замаар алхахыг үргэлж хүсдэг бол яагаад өөрийгөө эргэцүүлж, мэдэж авч, шинжилдэггүй юм бэ? Чи үргэлж бялдуучилдаг, үүрэгтээ хариуцлагагүй ханддаг, хүссэнээ хийж, дураараа дургидаг, дур зоргоороо, хайхрамжгүй. Чи яаж энэ асуудалд ухамсаргүй хандаж чаддаг байна аа? Яг юу болоод байгааг олж мэдэхийн тулд үүнийг судалж, задлан шинжлэхгүй байж яаж чадаж байна аа? Чамд ямар нэг юм тохиолдох бүрд яагаад Бурханыг буруутгаж, буруугаар ойлгодог юм бэ? Яагаад үргэлж өөрийгөө шүүж, Бурхан зөвт биш, чуулган шударга биш гэж гомдоллодог юм бэ? Эдгээр нь асуудал биш гэж үү? Чи чуулганы амьдралын эдгээр асуудлыг нөхөрлөж, задлан шинжлэх ёстой биш үү? Бурханы гэр чуулганыг хувааж, хүмүүсийг цэвэрлэх үед чи ерөөсөө захирагддаггүй, хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй, үргэлж үзэл өвөрлөж, сөрөг байдал тараадаг. Энэ нь асуудал биш гэж үү? Энэ асуудлыг судалж, задлан шинжлэх ёсгүй гэж үү? Чи үргэлж байр суурийн араас хөөцөлдөж, улс төржүүлж, байр сууриа удирддаг. Энэ нь асуудал биш гэж үү? Энэ асуудлыг нөхөрлөж, задлан шинжлэх ёстой биш гэж үү? Чуулган одоогоор цэвэрлэх ажил явуулж байгаа бөгөөд зарим хүн: “Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэмжээнд үр дүнтэй байгаа л бол цэвэрлэгдэхгүй, тиймээс би зүгээр л үүрэгтээ бага зэрэг үр дүн гаргаж, цэвэрлэгдэхгүй байхад хангалттай” гэж хэлдэг. Энд ямар асуудал байна вэ? Энэ хүмүүс идэвхгүй эсэргүүцэж байгаа биш үү? Хэрвээ хүн иймэрхүү ов мэхтэй зан чанар гаргаж чаддаг бол үүнийг шийдвэрлэх хэрэгтэй биш үү? Завхарсан зан чанар, хүний мөн чанар, уг чанартай холбоотой асуудлууд нь амтлаг төмс хэрхэн идэх тухай асуудлаас хамаагүй илүү ноцтой биш үү? Бурханы сонгосон хүмүүсийг ялган таних чадвартай болгохын тулд тэдгээрийг цуглаан дээр, мөн чуулганы амьдралд ярилцаж, нөхөрлөж, задлан шинжлэх нь зохистой биш үү? Эдгээр нь эсрэг зан авирын сайн, ердийн жишээ биш гэж үү? Завхарсан зан чанартай холбоотой асуудлууд нь хүний зан чанарын өөрчлөлттэй шууд хамааралтай байдаг бөгөөд хүний авралыг хөнддөг. Эдгээр нь жижиг асуудал биш, гэтэл та нар яагаад эдгээр асуудлыг цуглаан дээр нөхөрлөж, задлан шинжилдэггүй юм бэ? Хэрвээ та нар цуглаан дээр иймэрхүү чухал асуудлыг задлан шинжлэхээр үнэнийг огт эрж хайдаггүй, харин оронд нь шалихгүй, уйтгартай зүйлсийн талаар эцэс төгсгөлгүй нөхөрлөж, ганц жижиг асуудлын талаар нөхөрлөхөд бүхэл бүтэн цуглааныг зарцуулж, ямар ч мөн чанарын асуудлыг шийдвэрлэж чадалгүй, цагийг ч бас дэмий үрдэг бол зүй ёсны үүргээ цалгардуулж байгаа бус уу? Ийм маягаар үргэлжлүүлэх юм бол та нар бүгдээрээ хэв чанар муутай, мулгуу, үүргээ сайн биелүүлдэггүй, үнэнд хүрч чадахгүй хэрэггүй хүмүүс болно. Та нар цуглаан дээр нөхөрлөх ёстой зүйлийн талаар нөхөрлөдөггүй, харин цуглаан дээр нөхөрлөх ёсгүй зүйлийн талаар эцэс төгсгөлгүй нөхөрлөдөг. Та нар цуглаан дээр үнэнтэй ямар ч хамаагүй, өөрийнхөө гажууд ойлголт болон шалихгүй хувийн асуудалтай холбоотой зүйлсийн талаар үргэлж нөхөрлөж, хүн бүрийг өөртэйгөө хамт судлахад хүргэж, цагаа дэмий үрдэг. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод нөлөөлдөг төдийгүй, бас чуулганы ажлын хэвийн ахиц дэвшлийг удаашруулдаг. Энэ нь чуулганы ажлыг үймүүлж, саад болж байгаа биш үү? Иймэрхүү зан авирыг үймүүлэх хэмээн ангилах ёстой. Энэ нь зориуд үймүүлж байгаа хэрэг бөгөөд ийм маягаар авирладаг хүмүүсийг хязгаарлах ёстой. Ирээдүйд цуглаан нь Бурханы үгийг идэж ууж, үнэнийг нөхөрлөж, завхарсан зан чанартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, хүмүүсийн үүрэгт тулгардаг бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх явдлаар хязгаарлагдах ёстой. Аар саар, ач холбогдолгүй асуудал юм уу өдөр тутмын суурь мэдлэгийн асуудалтай холбоотой зүйлсийг цуглаан дээр нөхөрлөх ёсгүй. Ах, эгч нар өөр хоорондоо нөхөрлөснөөр эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой; цуглаан дээр нөхөрлөх шаардлагагүй.

Чуулганд Бурханы үгийн талаар зөрүү ойлголттой, дэмий юмаар маргадаг хүмүүс үргэлж байдаг. Хүний сайн зан авирын талаар Намайг нөхөрлөх үед энэ хүмүүс зан авиртаа үнэхээр хичээл чармайлт гаргадаг. Бид яагаад эдгээр зүйлийг нөхөрлөх ёстойг тэд мэддэггүй. Бид яагаад энэ асуудлын талаар нөхөрлөх хэрэгтэйг Надад хэл дээ? Энэ асуудлын талаар нөхөрлөснөөр бид юунд хүрэхийг хүсдэг вэ? Бид яагаад энэ асуудлын талаар нөхөрлөх ёстойг эхлээд ярьцгаая. Хүний сайн зан авир болон Бурханы шаарддаг зан авирын шалгуурын тухай сэдэв ямар нөхцөл байдалд гарч ирсэн бэ? Биднийг “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэх сэдвээр нөхөрлөж байхад гарч ирсэн. Энэ асуудал нь хүн үнэнийг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ гэдэгтэй шууд хамаатай. Үнэнийг хэрэгжүүлсний үр дүнд хүмүүсийн харуулдаг сайн зан авир нь үнэнийг хамардаг, мөн үнэнтэй холбоотой. Харин үнэнийг хэрэгжүүлэхтэй хамаагүй зан авир хүнд хэчнээн сайн харагдаж байсан ч үнэнтэй холбоогүй. Зарим хүн: “Тэр нь буруу! Сайн зан авир үнэнд хүрэхгүй гэж Та хэлээгүй гэж үү? Би ойлгохгүй байна” гэж хэлнэ. Та нар энэ асуудлыг тайлбарлаж чадах уу? “Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ” гэдэг талаар нөхөрлөх явцад Би хүмүүсийн үзлээр сайн гэж үздэг зан авирыг задлан шинжилж, шүүмжилж, ялласан. Үүний зэрэгцээ Би хүний зан авирын талаар Бурхан ямар шалгуур тавьсныг хүмүүст мэдэгдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулах зөв замыг өгч, улмаар хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хэмжих шалгуурыг тэдэнд өгсөн. Энэ суурин дээр эцэст нь Би өөрсдийнхөө үзлээр сайн гэж бодож байгаа зан авир нь үнэний шалгуур биш, үнэнийг агуулдаг ч биш, үнэнтэй хамаатай ч биш гэдгийг хүмүүст мэдэгдэж, улмаар эдгээр сайн зан авирыг баримтлах нь үнэний эрэл хайгуул гэж эндүүрэн бодохыг нь болиулах үр дүнд хүрсэн. Үүний зэрэгцээ Би, Бурханы шаарддаг зан авирын шалгуурт нийцэх үедээ хэвийн хүн чанарыг амьдран харуулах стандартыг л биелүүлсэн гэдгийг нь хүмүүст мэдэгдсэн. Хүний сурталчилдаг бүх сайн зан авир нь дүр эсгэлт, худал хуурмаг, бүгд жүжиг, үзүүлбэр, бүгд буруу, бүгдэд нь Сатаны явуулга холилдсон байдаг гэдгийг Би хүмүүст хэлж, одоо эдгээр зүйлийг буцаан авч, хүмүүсээс тэдгээрийг булаасан байхад хүмүүс хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй биз дээ? Тэд дотроо “Тэгвэл би юугаар амьдрах ёстой юм бэ? Бурханы шаарддаг зан авирын бодит шалгуур юу юм бэ?” гэж боддог. Хүний зан авирын талаарх Бурханы шаардлага, шалгуур, тодорхой үг ийм л энгийн. Хүмүүс Бурханы шаарддаг бодит байдлыг амьдран харуулж байгаа л бол хэвийн хүн чанарыг амьдран харуулах стандарттай нийцсэн байх болно. Тэд энэ асуудлын талаар дэмий маргахгүй, самгардахгүй, эсвэл будилахгүй. Хүн хэвийн хүн чанараар амьдран харуулах ёстой стандартад нийцэх үедээ үнэнийг эрэлхийлэх замд тулгардаг бодит асуудлыг шийдвэрлэсэн биш үү? Тэд хэвийн хүн чанарыг амьдран харуулснаараа саад бартааг арилгаж, бэрхшээлийг шийдвэрлэсэн биш үү? Ядаж л одоо хүмүүсийн магтдаг боловсрол сайтай, мэдрэмжтэй, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай гэх мэт гадна талын арга зам нь хүний эрэл хайгуулын зорилго байхаа больсон. Эсвэл илүү нарийн хэлэх юм бол энэ нь үнэнийг эрэлхийлж буй хүмүүсийн гаднаа амьдран харуулахаар чармайдаг зорилго байхаа больсон, мөн энэ нь хэвийн хүн чанараар амьдран харуулах учиртай стандарт ч биш. Харин биеэ барих, ариун хүний ёс журамтай байх гэх мэт хэрэгцээ үүнийг орлодог болсон. Бурханы эдгээр шаардлага нь хүн хэвийн хүн чанарыг амьдран харуулах шалгуур; энэ нь хэвийн хүн чанарын амьдран харуулах ёстой төрх юм. Ийм маягаар үнэнийг эрэлхийлэх хамгийн үндсэн нөхцөл, зорилго, чиглэл баталгаажсан бус уу? Хамгийн үндсэн, хамгийн наад захын зүйлс баталгаажсан, өөрөөр хэлбэл хэвийн хүн чанарыг амьдран харуулахын зорилго нь хүмүүс боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, эвсэг найрсаг, сайхан ааштай, ахмадыг хүндэлж, залуусыг халамжилдаг байх гэх мэт явдал биш, харин ч Бурханы шаарддаг хэвийн хүн чанарыг амьдран харуулах явдал юм. Үүнд ямар ч дүр эсгэлт, Сатаны ямар ч явуулга байхгүй; харин ч энэ нь хэвийн хүн чанарын бодит амьдран харуулалт, илчлэлт, зан авир юм. Тийм биш гэж үү? (Тийм ээ, үнэн.) Энэ өнцгөөс авч үзвэл хүмүүс өөрсдийнхөө үзлээр зөв, сайн гэж боддог зүйлсийн тухай сэдэвт хамаардаг хүний сайн зан авирын талаар нөхөрлөж, мөн Бурханы шаарддаг зан авирын шалгуурын талаар нөхөрлөх үед эдгээр зүйл үнэнийг эрэлхийлэхтэй холбоотой байдаг уу? (Тийм ээ, холбоотой.) Тийм ээ, хоорондоо холбоотой. Энэ нь тодорхой хэмжээнд хүмүүсийн үнэний эрэл хайгуулын үндсэн чиглэл, зорилгыг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, хэвийн хүн чанарыг амьдран харуулах зорилго чинь ядаж л үнэнийг эрэлхийлж эхлэхээс чинь өмнө зөв байх болно. Энэ зорилго бол хүний бүтээсэн арга зам биш, нуун далдалж, дүр эсгэх явдал биш. Харин ч энэ нь Бурханы шаарддаг хүн чанарыг хэвийн амьдран харуулж байгаа хэрэг юм. Энэ сэдэв нь үнэний жинхэнэ эрэл хайгуулаас тодорхой хэмжээнд хол хэдий ч үнэний эрэл хайгуулын ерөнхий чиглэлд чухал юм. Энэ нь хүний ойлгох ёстой зан авирын хамгийн энгийн, хамгийн наад захын шалгуур юм. Энэ нөхөрлөлийн сэдэв үнэнийг эрэлхийлэхээс хэчнээн хол байх нь, үнэний шалгуураас хэчнээн хол байх нь хамаагүй, Бурханы шаардлага болон хүн төрөлхтөнд Бурханы өгсөн зан авирын шалгуурыг хамардаг учраас энэ нь аяндаа үнэний шалгуурыг ч бас тодорхой түвшинд хамарна. Тиймээс хүмүүс эдгээр асуудлыг ойлгох ёстой. Хүний зан авирт Бурханы тавьсан эдгээр шаардлага нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой шалгуур бөгөөд тэдгээрийг үл тоож болохгүй. Эдгээр асуудлыг ойлгосны дараа хүмүүс ядаж л хэвийн хүн чанарыг амьдран харуулахдаа, гадаад арга замаараа боловсрол сайтай, мэдрэмжтэй, эелдэг зөөлөн, хүмүүжилтэй, эвсэг найрсаг, ойр дотно байдалтай, сайхан ааштай хүн байхаар эрэлхийлэхгүй—ялангуяа барууныхан эрчүүдээс боловсон эр хүн шиг байж, эмэгтэйчүүдэд хаалга нээж өгч, суух үед нь сандлыг нь татаж өгч, олон нийтийн газарт эмэгтэйчүүдийг урьтал болгохыг шаарддаг—хүмүүс эдгээр сайн зан авирыг ялган таньдаг болмогцоо ядаж л хэвийн хүн чанарыг амьдран харуулахаар чармайх үедээ, эсвэл хэвийн хүн чанарын зан авирыг эрэлхийлэх үедээ тэдгээрийг стандартаа болгон авч үзэхгүй. Харин оронд нь тэд өөрсдийн зүрх сэтгэл, оюун санаан дахь эдгээр зүйлийг орхино; тэдгээрийн нөлөөнд автаж, тэдгээрт хүлэгдэхээ болино. Энэ нь та нарын хийх учиртай зүйл юм. Хэрвээ “За яах вэ, тэр хүн тийм ч боловсрол сайтай, мэдрэмжтэй биш” гэж хэлэх хүн байвал чи ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Чи түүнийг хальт хараад, “Чи буруу хэллээ. Энэ бол Бурханы гэр. ‘боловсрол сайтай, мэдрэмжтэй’ гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Энэ нь үнэн биш, бидний амьдран харуулах учиртай хүний төрх биш” гэж түүнд заана. Зарим хүн: “Манай удирдагч ахмадыг хүндэлдэггүй, залуусыг халамжилдаггүй. Би аль хэдийн нас өндөр болсон, гэтэл удирдагч намайг эгч гэж дууддаггүй, зүгээр л нэрээр минь дууддаг. Тэгж болохгүй шүү дээ. Миний ач зээ нар түүнээс насаар ах! Ингэснээрээ удирдагч намайг дорд үзэж байгаа биш үү? Бас хүмүүст ч найрсаг, сайхан ханддаггүй. Зан авираас нь авч үзэхэд удирдагч байхад тохирохгүй юм шиг санагддаг” гэж хэлдэг. Энэ үзэл бодлыг юу гэж бодож байна? Ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах нь үнэн биш. Чи хүмүүсийг гадаад зан авир болон илрэлд нь үндэслэж биш, харин Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хэмжих ёстой. Зөвхөн энэ нь л хүмүүсийг хэмжих зарчим юм. Тэгвэл бид удирдагч, ажилчдыг хэрхэн хэмжих ёстой вэ? Тэд бодитой ажил хийдэг эсэхийг, Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгоход нь Бурханы сонгосон хүмүүсийг хөтөлж чадах эсэхийг, чуулганы асуудлыг шийдвэрлэж, зарим чухал ажлыг гүйцэлдүүлэхдээ үнэнийг ашиглаж чадах эсэхийг харах ёстой. Жишээлбэл, сайн мэдээний ажил хэрхэн явагдаж байна? Чуулганы амьдрал ямархуу байна? Бурханы сонгосон хүмүүс үүргээ сайн гүйцэтгэж байна уу? Бүх төрлийн мэргэжлийн ажилд ямар ахиц гарч байна? Үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүдийг цэвэрлэсэн үү? Эдгээр нь чуулганы чухал ажил юм. Үндсэндээ эдгээр ажлыг хэр сайн хийж байгааг нь харснаар удирдагч, ажилчдыг хэмждэг. Хэрвээ тэд энэ бүх салбарт үр дүнтэй байвал чадварлаг удирдагч мөн. Зан авир нь үл ялиг дулимаг байсан ч тэр нь том асуудал биш. Зөвхөн гадаад зан авирыг харах нь удирдагч, ажилчин тохиромжтой эсэхийг хэмжих стандарт биш. Хүний өнцгөөс харах юм бол удирдагч ахимаг насны эмэгтэйг эгч, эмээ гэж огт дууддаггүй учраас бүдүүлэг хүн юм шиг санагдана. Гэхдээ хэрвээ тэд Бурханы үгийг ашиглан түүнийг хэмжвэл энэ удирдагч шаардлага хангасан бөгөөд Бурханы сонгосон хүмүүс зөв хүнийг сонгожээ, учир нь тэрээр чуулганы бүх талын ажлыг мөрөндөө үүрч чаддаг, Бурханы сонгосон хүн нэг бүрийн амийн оролтод тус нэмэртэй, ашиг тустай, мөн сайн мэдээний ажлыг сайн хийдэг. Хүн бүр түүний удирдлагыг хүлээн авч, ажлаа хийхэд нь хамтран ажиллах ёстой. Хэрвээ хүн энэхүү удирдагчийн ажилд хамтран ажилладаггүй бол, түүнд хүндрэл учруулдаг бол, эсвэл тухайн удирдагч ердөө ахмадыг хүндэлж, залуусыг халамжлах гадаад талын сайн зан авиргүйгээс л болоод түүнийг шүүмжлэх гэсэндээ нээнтэг хайдаг бол энэ нь чуулганы ажилд ашиг тусгүй. Энэ нь удирдагч, ажилчинд зарчимгүй байдлаар хандаж буй хэрэг бөгөөд чуулганы ажлыг үймүүлж, саад хийж буйн илрэл юм. Ийм хүмүүсийн зөв биш; тэд ёрын мууг үйлдэж байна. Хэрвээ чи ахмадуудыг хүндэлдэггүй удирдагч, ажилчныг харснаасаа үүдэн тэднийг тийм ч сайн хүн биш гэж бодоод, удирдлагыг нь хүлээн авдаггүй, бүр тэднийг ялладаг бол ямар алдаа гаргаж байна вэ? Энэ нь уламжлалт соёлын үзэл бодлын дагуу хүний стандартыг ашиглан хүмүүсийг хэмжихийн ёрын муу үр дүн юм. Хэрвээ хүн бүр Бурханы үг болон үнэний дагуу хүмүүсийг хэмжиж, удирдагч, ажилчдыг сонгож чаддаг бол энэ нь үнэн зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй байна. Хүмүүс бусдад шударгаар хандаж, чуулганы ажлын хэвийн ахиц дэвшлийг хадгалж чадна. Бурхан сэтгэл хангалуун, хүн ч сэтгэл хангалуун байх болно. Тийм биш гэж үү?

Би хүний “сайн зан авир” гэгчийг задлан шинжилж, хүний зан авирт тавих Бурханы шаардлагын стандартын талаар нөхөрлөсөн тул хүмүүсийн бусдыг харах өнцөг, бусдыг хэмжихдээ ашигладаг стандарт өөрчлөгдсөн; хүмүүсийн бусдыг харах харааны талбар өөр өөр байдаг учраас хүмүүсийн хэмжилтийн үр дүн ч бас өөр байдаг. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг хэмжилтийнхээ үндэс болгон ашиглавал үр дүн нь гарцаагүй зөв, шударга, бодитой байх бөгөөд хүн бүрийн ашиг сонирхолд нийцэж байх болно. Хэрвээ хүмүүсийн хэмжилтийн өнцөг, арга барил, үндэслэл нь хүний зөв, сайн гэж боддог зүйл бол үр дүн нь ямар байх вэ? Хүн эцэст нь сайн хүмүүсийг хилсээр буруутгаж, яллаж магадгүй, эсвэл хоёр нүүртэнд хууртаад, уг хүнийг шударгаар үнэлж, авч үзэж чадахгүй байж магадгүй. Хүний үндэс суурь эндүү ташаа учраас эцсийн үр дүн нь гарцаагүй буруу, шударга бус, Бурханы хүсэлд нийцэхгүй байх болно. Тиймээс сайн зан авирын талаарх хүмүүсийн үзлийн мөн чанарыг задлан шинжилж, нөхөрлөх шаардлагатай юу? Энэ нь үнэний эрэл хайгуултай ямар нэг холбоотой юу? Тэдгээр нь маш нягт холбоотой! Хэдийгээр энэ сэдэв зөвхөн хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг болон хүний гадаад арга зам, илчлэлийг хөнддөг боловч хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулах талаар Бурханы шаарддаг зөв шалгуурыг эзэмших үедээ бусдыг хэмжих, хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх үнэн зөв, стандартчилагдсан үндэслэл, шалгууртай байх болно. Тиймээс энэ үүднээс авч үзвэл тэдний үнэнийг эрэлхийлэх чиглэл, зам, зорилго илүү үнэн зөв байх биш үү? (Тийм ээ, тэгнэ.) Энэ нь илүү үнэн зөв, илүү стандартчилагдсан байх болно. Хэдийгээр эдгээр сэдэв зарим талаар энгийн боловч хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, хүний биеэ авч явах байдал болон үйлдэлтэй хамгийн бодитой, жинхэнэ, ойр байдлаар холбогдсон байдаг—эдгээр нь хоосон зүйл огт биш.

Хүмүүс өөрсдийнхөө үзлээр юуг зөв, сайн гэж үздэг тухай сэдвээр Би аль хэдийн их ярьсан—хэдийгээр эдгээр сэдэв нь тодорхой хэмжээнд үнэнээс хол, үнэн шиг өндөрт хүрдэггүй ч хүмүүс, зүйлсийн талаарх хүний үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэлтэй холбоотой гэдгийг та нарт ойлгуулахын тулд Би Өөрийнхөө хэлснийг ахин дахин давтсан. Тиймээс эдгээр сэдвийг үнэн биш, эсвэл нэг төрлийн мэдлэг юм уу онол гэж бүү үз. Тэдгээр нь хоосон биш. Хүмүүсийн үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлс үргэлж хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байж, бодлыг нь хянаж, хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх өнцөг, үзэл бодлыг нь хянаж байдаг. Тиймээс эдгээр зүйлийг тодорхой тайлбарлах ёстой, ингэснээр хүмүүс тэдгээрийг ойлгож, ялган таньдаг болж, улмаар сайн зан авир болон тиймэрхүү зүйлсийн талаарх үзлээ орхиж, эдгээр зүйлийг дахин хэзээ ч эерэг гэж үзэхгүй, хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдлийнхээ шалгуур гэж үзэхгүй. Тэдгээр зүйл бол үнэн байх нь битгий хэл, Бурханы үг огтхон ч биш. Та нарын хийх ёстой зүйл бол хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг үзэл бодол, байр сууриа байнга засаж залруулахын сацуу бас оюун санаанд чинь төрж буй үзэл, үзэл бодол үнэнтэй нийцэж байгаа эсэхийг байнга шалгах явдал юм. Чи эндүү ташаа үзэл, үзэл бодлоо шалавхан өөрчилж, дараа нь зөв байр суурь баримталж, Бурханы үгийн дагуу, Бурханы шаарддаг зан авирын шалгуурыг ашиглан хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх ёстой. Энэ бол үнэний эрэл хайгуулын хамгийн үндсэн хэрэгжүүлэлт. Энэ нь бас аврал хүртэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулахаар чармайх үедээ чиний эзэмших ёстой эрэл хайгуулын нэг чиглэл, зорилго юм. Та нар эдгээр үгийг дөнгөж сонсож дууссан тул энэ талаарх ойлголт чинь тийм ч гүн гүнзгий биш, эсвэл бодитой биш байж магадгүй, гэхдээ битгий санаа зов. Бурханы үгийн талаарх туршлага чинь тасралтгүй гүнзгийрсний дараа, уламжлалт соёлын үзлээр зөв гэж үздэг зүйлсийг тасралтгүй задлан шинжилж, ялган таньдаг болсныхоо дараа та нар эцэст нь уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэгийг орхиж чадна. Та нар хүмүүсийн зан авирыг дахин хэзээ ч уламжлалт соёлын дагуу үнэлэхгүй; харин ч Бурханы үг болон үнэний дагуу хүмүүсийг үнэлнэ. Ийм маягаар уламжлалт соёлын үзлийг бүрэн арилгаж, орхино. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй, зүгээр л энгийн хоосон сургаалыг ойлгодог, уламжлалт соёлын шаардсан зан авир хүчингүй гэдгийг мэддэг бол “Би дэлхийн ард түмнээс ангид, орчин үеийн хүн. Би тийм ч уламжлалт биш, уламжлалт соёлоос үнэхээр залхсан, залхуутай ёс заншил, зан үйлийг мөрдөх дургүй” гэж бодно. Гэхдээ хүмүүс, зүйлсийг харахдаа чи хар аяндаа өөрийнхөө урьдын үзлийг ашиглан тэднийг харж, үнэлдэг хэвээр байна. Тэр үед өөрийгөө төдийлөн хуучинсаг биш, эсвэл маш уламжлалт биш, үнэнийг хүлээн авч чаддаг орчин үеийн хүн гэж хэлдэг чинь бүгд үнэндээ худал, буруу гэдгийг, мөн өөрийнхөө сэтгэл хөдлөлд хууртсан гэдгээ чи ухаарна. Тэр үед л чи хуучин бодол санаа, үзэл бодол, үзэл зүрх сэтгэлд чинь аль хэдийн гүн үндэслэсэн бөгөөд үзлээ өөрчлөх юм уу зарим бодлоо орхих үед чинь тэдгээр нь тэр дороо алга болдоггүй гэдгийг ухаарна. Өөрийгөө шинэ эрин үеийн хүн, орчин үеийн хүн гэж хэлэх нь ердөө өнгөц түвшний шошго; чи зөвхөн өөр цаг үе, өөр эринд төрсөн боловч хуучинсаг, Бурханд дайсагнасан тэр бүх зүйл, мөн бүх хүн төрөлхтөнд түгээмэл байдаг зүйлс чамд ч ялгаагүй байгаа. Чи хүн мөн л бол эдгээр зүйл чамд байх болно. Хэрвээ үүнд итгэхгүй бол илүү их туршлага хуримтлуул. Чи Миний энэ үгэнд “Амен” гэж хэлэх өдөр ирнэ. Сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс, ихэмсэг, өөрийгөө өргөмжилдөг хүмүүс “Би магистр, докторын зэрэгтэй. Энэ нийгэмд олон жил амьдарч, шинэ эрин үеийн соёл, боловсролтой, ялангуяа барууны боловсролтой танилцсан. Би яаж тэр хуучинсаг зүйлсийг тээсэн хэвээр байж болох юм бэ? Уламжлал бол хамгийн муу зүйл. Би тэр утгагүй дүрэм журамд дургүй. Гэрийнхэн маань цуглараад, уламжлалт зүйлс болон дүрэм журмын тухай ярихад би сонсохыг огт хүсдэггүй” гэж боддог. Үүнийг үгүйсгэх гэж бүү яар. Чи өөрийнхөө эдгээр санаа бодлоос салах өдөр эцэст нь ирнэ. Чи Сатаны завхруулсан жирийн хүн төрөлхтний нэг нь гэдгээ хүлээн зөвшөөрнө. Хэдийгээр чи өөрийнхөө доторх хуучинсаг зүйлийг дуртайяа хүлээн зөвшөөрдөггүй, ил гаргадаггүй ч уламжлалт соёл болон хүн төрөлхтний өвөг дээдэс тэдгээрийг чамд аль эртнээс халдварлуулж, нөлөөлүүлсэн. Эдгээр зүйл бүгд ялгаагүй чиний дотоод ертөнц, бодол санаа, үзэлд оршин байдаг. Яагаад тэр вэ? Учир нь уламжлалт соёлын энэ талууд нь энгийн мэдэгдэл биш, энгийн үг хэллэг, арга зам ч биш. Харин ч нэг төрлийн сэтгэлгээ, онол юм. Тэдгээр нь хүнийг төөрөлдүүлж, завхруулах үр нөлөөтэй. Эдгээр үг хэллэг, арга зам нь завхарсан хүнээс биш, Сатанаас үүдэлтэй. Чи Сатаны эрх мэдэл дор амьдарч байгаа л бол эдгээр зүйлийн нөлөөнд автаж, төөрөлдөж, завхралд өртөхөөс зайлсхийж чадахгүй. Одоо чи Миний үгийг сонссон болохоор эдгээр нь бүгд бодит баримт, үнэн гэдгийг мэдэрнэ. Чи Миний энэ үгийг туулах үедээ хэдийгээр чи уламжлалт соёл юм уу залхуутай ёс заншил, зан үйл, утгагүй дүрэм журамд дургүй боловч хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, аливааг хийх үндэслэл чинь зайлшгүй хүнээс үүдэлтэй гэдгийг олж мэдэх болно. Тэдгээр нь уламжлалт соёлын гол цөмд харьяалагддаг бөгөөд уламжлалт соёлын доторх зүйлс юм. Хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдэл чинь үнэнийг шалгуураа болгон Бурханы үгэнд үндэслэдэггүй. Тэр үед, хүмүүс үнэнийг олж авахаасаа өмнө үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ойлгодоггүй бол хамгийн наад захын хэвийн хүн чанарыг амьдран харуулах явцдаа Сатаны хор, Сатаны нэг хэсэг, Сатаны явуулгыг өөртөө тээж явдаг гэдгийг чи мэдэж, тодорхой харж чадна. Тэдний амьдран харуулдаг бүхэн сөрөг байдаг, Бурханд жигшигдэн, гологддог. Энэ нь бүгд махан биеийнх бөгөөд Бурханы санал болгодог, Бурханд таалагддаг, Бурханы хүсэлд нийцдэг эерэг зүйлстэй ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь хоорондоо ойрхон биш, бүр ижил төстэй зүйл ч байдаггүй. Эдгээр асуудлыг тодорхой харах нь маш чухал, эс бөгөөс үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг хүмүүс мэдэхгүй. Тэд хүний эерэг зүйл гэж боддог сайн зан авиртай үүрд зууралдаад, зан авир, илрэл нь Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй. Хэрвээ хүн үнэнийг хайрладаг бол үнэнийг хүлээн авч, эрэлхийлж чадна. Тэд тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэнэ. Ийм маягаар тэд Бурханы хүнд зааж өгсөн амьдралын замаар алхаж чадна. Тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх—үнэний энэ зарчим нь хүнд туйлын чухал, зайлшгүй шаардлагатай юм. Энэ бол авралыг эрэлхийлж, утга учиртай амьдралыг амьдран харуулахаар чармайх үедээ хүний эзэмших ёстой үнэний зарчим билээ. Чи үүнийг хүлээн авах ёстой. Энэ асуудал дээр чамд ямар ч сонголт байхгүй, өөр хэн ч бай ялгаагүй ямар ч сонголтгүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, үнэний энэ зарчмыг хүлээн авдаггүй бол хөгшин ч бай, залуу ч бай, мэдлэгтэй ч бай, үгүй ч бай, итгэлтэй хүн мөн ч бай, биш ч бай хамаагүй, нийгмийн ямар давхаргад харьяалагддаг, эсвэл ямар үндэс угсаатай чинь хамаагүй Бурханы шаарддаг стандарттай ямар ч хамаагүй байх болно. Чиний хийх ёстой зүйл бол тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх явдал. Энэ нь чиний эрэлхийлэх ёстой цорын ганц зам юм. Чи: “Би миний үзэлтэй нийцэж байгаа зүйлийг л үнэн гэж хүлээн авна, харин нийцэхгүй бол хүлээн авахаас татгалзана. Би юмыг өөрийнхөөрөө хийнэ, үнэнийг эрэлхийлэх шаардлагагүй. Би Бурханы үгийн үзэл бодлын үүднээс хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг харах хэрэггүй; би өөрийн гэсэн үзэл бодолтой, энэ нь нэлээд эрхэм, бодитой, эерэг. Тэр нь Бурханы үгээс тийм ч өөр биш учраас мэдээж Бурханы үг болон үнэнийг орлож чадна. Энэ тухайд бол би Бурханы үгийг хэрэгжүүлэх, эсвэл Бурханы үгийн дагуу үйлдэх шаардлагагүй” хэмээн шилж, сонгох ёсгүй. Ийм төрлийн үзэл бодол, эрэл хайгуулын арга барил нь буруу юм. Хүний үзэл бодол хэчнээн сайн, эсвэл зөв байх нь хамаагүй мөн л буруу бөгөөд үнэнийг орлож яавч чадахгүй. Хэрвээ чи үнэнийг хүлээн авч чадахгүй бол юу ч эрэлхийлсэн буруу байх болно. Тийм учраас Би “тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх” асуудал дээр чамд ямар ч сонголт байхгүй гэж хэлдэг. Чи энэ үгийн дагуу ёсчлон үйлдэж, үүнийг хэрэгжүүлж, биечлэн туулж, аажмаар мэдэж авч, завхарсан зан чанараа танин мэдэж, энэ үгийн бодит байдалд орж л болно. Тэр үед л эцэстээ хүрэх зорилго чинь үнэнийг эрэлхийлснээр хүний хүрэх учиртай зорилго байх болно. Эс бөгөөс чиний шаргуу ажил, чиний хаясан юм бүхэн, чиний төлсөн бүх төлөөс алга болж, бүгд талаар өнгөрнө. Ойлгов уу?

Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ? (тэр чигтээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэх.) Зөв. Эдгээр үгийг нягт нямбай, заавал, иж бүрнээр нь хэрэгжүүл. Энэ үгийг эрэл хайгуулынхаа зорилго, амийнхаа бодит байдал болго, тэгвэл чи үнэнийг эрэлхийлдэг хүн болно. Ямар нэгэн байдлаар хольцтой бүү бай, хүний хүслийг бүү холь, азын сэтгэлгээнд бүү баригд. Тэр нь юм хийх зөв арга зам бөгөөд тэгвэл чамд үнэнийг олж авах найдвар байх болно. Тиймээс сайн зан авирын тухай хүний үзлийг нөхөрлөж, задлан шинжлэх шаардлагатай юу? (Тийм ээ, шаардлагатай.) Энэ нь та нарт ямар эерэг удирдамж, дэмжлэгийг өгч чадах вэ? Эдгээр үг та нарын хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явж үйлдэх үндэслэл, шалгуур болж чадах уу? (Тийм ээ, чадна.) Хэрвээ тэгж чаддаг бол цуглааныхаа үеэр, сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр энэ хоёр нөхөрлөлийг сайтар залбиран унш. Чи эдгээр үгийг нэгд нэггүй ухамсарламагцаа Бурханы үгийн дагуу үнэн зөвөөр хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж чаддаг болно. Тийнхүү хэлж, хийж байгаа зүйлдээ үндэслэл, шалгууртай байх болно. Чи хүмүүсийг үнэн зөвөөр харна, аливаа зүйлийг харах өнцөг, байр суурь чинь ч бас зөв байна. Чи өөрийнхөө сэтгэл хөдлөл, мэдрэмжид үндэслэн хүмүүс, зүйлсийг харахаа больж, уламжлалт соёл юм уу сатанлаг гүн ухаанд үндэслэн хүмүүс, зүйлсийг харахаа ч болино. Чи зөв үндэслэлтэй бол хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодлын чинь үр дүн харьцангуй үнэн зөв байна. Тийм биш гэж үү? (Тийм ээ.) Тиймээс та нар эдгээр үгийг зүгээр авч, эсвэл орхиж болохгүй. Би зүгээр л цаг нөхцөөхийн тулд, эсвэл уйдсандаа Өөрийгөө зугаацуулахын тулд та нартай хамт цуглаж, энэ сэдвийн талаар нөхөрлөж байгаа юм биш. Эдгээр асуудал бүх хүнд түгээмэл байдаг, мөн үнэнийг эрэлхийлж, авралд хүрэх замдаа хүмүүсийн ойлгох ёстой асуудал учраас Би нөхөрлөж байгаа юм. Гэсэн ч хүмүүс эдгээр асуудлыг тодорхой мэдэхгүй хэвээр байгаа. Тэд эдгээр асуудалд үргэлж баригдаж, хүлэгдэж байдаг. Эдгээр асуудал хүмүүст саад болж, төвөг уддаг. Мэдээж хүмүүс авралд хүрэх замыг ч бас ойлгодоггүй. Идэвхгүй, идэвхтэй, эерэг, сөрөг аль өнцгөөс байх нь хамаагүй хүмүүс эдгээр асуудлыг заавал тодорхой мэдэж, ойлгох ёстой. Ийм маягаар чи бодит амьдрал дээр иймэрхүү асуудалтай тулгарч, сонголттой нүүр тулах үедээ үнэнийг эрж хайж чадна; уг асуудлыг харах өнцөг, байр суурь чинь зөв байх болно, мөн чи зарчмыг баримталж чадна. Тийм маягаар чиний шийдвэр, сонголт үндэслэлтэй, Бурханы үгэнд нийцэлтэй байх болно. Чи сатанлаг гүн ухаан болон төөрөгдөлд дахин хэзээ ч хууртахгүй; Сатаны хор болон утгагүй үгээс болж дахин хэзээ ч зовохгүй. Тэгээд хамгийн үндсэн түвшин болох хүмүүс, зүйлсийг харах тухайд бол чи ямар нэг зүйл юм уу хүнийг харахдаа бодитой, шударга байж чадна; чи өөрийнхөө сэтгэл хөдлөл юм уу сатанлаг гүн ухааны нөлөөнд автаж, хянуулахгүй. Тиймээс хүмүүсийн үзлээр сайн гэж үздэг зан авирыг танин мэдэж, ялган таних нь үнэнийг эрэлхийлэх явцад гардаг томоохон асуудал биш хэдий ч хүмүүсийн өдөр тутмын амьдралтай нягт холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс өдөр тутмын амьдралдаа эдгээр зүйлтэй байнга тулгардаг. Жишээлбэл, ямар нэг зүйл тохиолдож, чи нэг юм хийхийг хүссэн ч өөр хүн өөр үзэл бодол дэвшүүлсэн бөгөөд чамд тухайн хүний ердийн зан авир таалагдахгүй байлаа гэе, тэгвэл чи тэдний үзэл бодолд хэрхэн хандах ёстой вэ? Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи үүнийг зүгээр л үл тоовол буруу. Чи тэдний талаар тодорхой үзэл бодол, үнэлэлт, өөрийн гаргасан дүгнэлтийг өвөрлөдөг учраас эдгээр зүйл чиний сэтгэлгээ, шүүлтийг захирах бөгөөд энэ асуудлын талаарх дүгнэлтэд чинь нөлөөлөх магадлалтай. Тийм учраас чи тэдний зөрүүтэй үзэл бодлыг тайвнаар авч үзэж, үнэний дагуу ялган таньж, тодорхой харах ёстой. Хэрвээ тэдний хэлсэн зүйл үнэний зарчимд нийцэж байвал чи хүлээн авах ёстой. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол иймэрхүү нөхцөл байдал юм уу хүнтэй дахин тулгарах үедээ үргэлж будилж, бэлтгэлгүй байж, түгшиж, сандарна. Зарим хүн бүр энэ нөхцөл байдлыг авч үзэж, шийдвэрлэхийн тулд эрс арга хэмжээ авдаг бөгөөд үүний эцсийн үр дүнг мэдээж хэн ч харахыг хүсдэггүй. Хэрвээ чи хүнийг харахдаа Бурханы шаарддаг хэмжүүрийн стандартыг ашиглавал эцсийн үр дүн нь сайн, эерэг байх магадлалтай—та хоёрын дунд ямар ч зөрчил үүсэхгүй, хоорондоо эвтэй байна. Харин чи хүнийг харахдаа Сатаны логик болон сайн зан авирын талаар хүний үзлийн стандартыг ашиглавал та хоёр эцэстээ тэмцэж, маргалдах магадлалтай. Үр дүнд нь та хоёр эвтэй байж чадахгүй бөгөөд үүнээс олон зүйл үүдэн гарна: Та хоёр нэг нэгнээ доош хийж, дорд үзэж, шүүж, ноцтой тохиолдолд бүр зодолдож магадгүй, эцэст нь хоёр тал хоёулаа гэмтэж, хохирно. Хэн ч үүнийг харахыг хүсдэггүй. Тиймээс хүмүүст Сатаны суулгадаг зүйлс нь ямар нэг хүн, эсвэл зүйлийг бодитоор, шударгаар, эрүүл ухаантайгаар харахад нь хүмүүст тус болж хэзээ ч чадахгүй. Харин хүмүүс Бурханы шаарддаг, хүнд хэлж өгсөн зан авирын шалгуурын дагуу, Бурханы үг болон үнэний дагуу ямар нэг зүйл юм уу хүнийг харж, үнэлэх үед эцсийн үр дүн нь гарцаагүй бодитой байна, учир нь үүнд адгуу зан, эсвэл хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж холилдоогүй байдаг. Үүнээс сайн зүйл л гарах боломжтой. Үүнийг харгалзан үзвэл хүмүүсийн хүлээн авах хэрэгтэй зүйл нь сайн зүйлийн талаарх хүний үзэл үү, эсвэл Бурханы шаарддаг зан авирын шалгуур уу? (Бурханы шаарддаг зан авирын шалгуур.) Та нар бүгд энэ асуултын хариултыг мэддэг бөгөөд зөв хариулж чадна. За тэгвэл энэ сэдвийн талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая. Та нарын хийх хэрэгтэй зүйл бол эдгээр зүйлийг үргэлжлүүлэн тунгаан бодож, нөхөрлөж, эдгээр асуудлыг системтэй байдлаар зохион байгуулж, хэд хэдэн хэрэгжүүлэлтийн зарчим, хэрэгжүүлэлтийн замыг бодож олж, дараа нь өдөр тутмын амьдралдаа тэдгээрийг үргэлжлүүлэн туулж, туршлагажиж, эдгээр үгийн бодит байдалд орох явдал. Мэдээж эдгээр үгийн бодит байдалд орох нь хүмүүсийн эхлээд эрэлхийлж, ордог үнэний бодит байдал юм. Ийм маягаар туршлагажих явцдаа хүмүүс аажмаар энэ нөхөрлөлийн агуулгын тал бүрээс нь янз бүрийн түвшинд ойлгож, мэдэж авах бөгөөд өөр өөр өнцгөөс аажмаар ашиг тус хүртэнэ. Чи хэдий чинээ ихийг олж авна, туршлагын мэдлэг, эдгээр үгэнд орох оролт чинь төдий чинээ гүнзгийрнэ. Чиний оролт болон туршлага гүн гүнзгий байх тусам хүмүүс, зүйлсийн талаарх үзэл бодол, биеэ авч явах байдал, үйлдлийн чинь оролт, туршлагын мэдлэг төдий чинээ гүнзгий болно. Эсрэгээрээ хэрвээ чи эдгээр үг рүү огт ордоггүй, зүгээр л эдгээр үгийн үгчилсэн утгыг харж, ойлгоод болчихдог, үргэлж бахь байдгаараа амьдарч, асуудал гарах үед үнэнийг эрж хайдаггүй, тэдгээр асуудлыг Бурханы үгтэй харьцуулж үздэггүй, Бурханы үгийн дагуу шийдвэрлэдэггүй бол Бурханы үгийн бодит байдалд орж хэзээ ч чадахгүй. Чи үнэний бодит байдалд орж хэзээ ч чадахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи бол үнэнийг хайрладаг хүн биш, чи үнэнийг хэзээ ч хэрэгжүүлэхгүй гэсэн үг, учир нь чи хэзээ ч Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харахгүй, биеэ авч явж, үйлдэхгүй. “Би Бурханы үгийг үндсээ болгож, үнэнийг шалгуураа болгодоггүй ч мөн л сайхан амьдардаг” гэж чи хэлдэг. “Сайхан амьдрах” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи үхээгүй л бол бүх зүйл сайн байдаг уу? Эрэл хайгуулын чинь зорилго авралд хүрэхийн төлөө биш бөгөөд чи үнэнийг хүлээн авдаггүй, ойлгодоггүй хэр нь өөрийгөө сайхан амьдарч байгаа гэж хэлдэг. Хэрвээ тийм бол чиний амьдралын чанар маш доогуур түвшинд байх ба амьдран харуулдаг хүн чанарын чинь шинж чанар маш дорд байна. Ярианы үгээр хэлэх юм бол чи хүн гэхээсээ илүү чөтгөртэй төстэй, учир нь чи Бурханы үгийг идэж, уудаггүй, үнэнийг ойлгодоггүй, сатанлаг зан чанар, сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг—чи бол ердөө хүний арьс нөмөрсөн амьтан. Тийм хүний амьдралд ямар чанар, үнэ цэн байдаг вэ? Энэ нь чамд ч, бусдад ч ашиг тусгүй. Иймэрхүү амьдралын чанар маш дорой, ямар ч үнэ цэнгүй байдаг.

Би өнөөдөр яагаад эдгээр уламжлалт үзэл, уламжлалт соёлыг нөхөрлөж, задлан шинжилж байгааг та нар мэдэх үү? Би тэдгээрт дургүй учраас уу? (Үгүй ээ, тийм шалтгаантай биш.) Тэгвэл эдгээр сэдвийг нөхөрлөхийн ач холбогдол юу вэ? Эцсийн зорилго нь юу вэ? (Энэ нь бидний өвөрлөсөөр байгаа ямар зан авир болон илрэл уламжлалт соёлд захирагдаж, сатанлаг гүн ухаанаар амьдардгийг шинжлэхэд тусалдаг. Бид үнэнийг ойлгож авч, ялган таньдаг болсныхоо дараа Бурханы бидэнд өгсөн шаардлага, шалгуурын дагуу хэвийн хүн чанарыг амьдран харуулж, үнэнийг эрэлхийлэх замаар алхаж чадна.) Зөв, гэхдээ жаахан нуршуу байна. Хамгийн энгийн, хамгийн шулуухан хариулт юу вэ? Эдгээр сэдвийг нөхөрлөх цорын ганц эцсийн зорилго байгаа бөгөөд тэр нь үнэн гэж юу болохыг, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг хүмүүст ойлгуулах явдал. Хүмүүс энэ хоёр зүйлийг ойлгомогцоо уламжлалт соёлын сурталчилдаг сайн зан авирыг ялган таньдаг болж, тэдгээр сайн зан авирыг үнэнийг хэрэгжүүлэх юм уу хүний төрхийг амьдран харуулах стандарт гэж үзэхээ болино. Үнэнийг ойлгосноор л хүмүүс уламжлалт соёлын дөнгөнөөс ангижирч, үнэнийг хэрэгжүүлэх тухай болон хүмүүст байх учиртай сайн зан авирын талаарх эндүү ташаа ойлголт, үзэл бодлоо орхиж чадна. Зөвхөн ийм маягаар л хүмүүс үнэнийг зөв хэрэгжүүлж, эрэлхийлж чадна. Хэрвээ хүмүүс үнэн гэж юу болохыг мэддэггүй, уламжлалт соёлыг үнэн гэж авч үздэг бол эрэл хайгуулын чиглэл, зорилго, зам нь бүгд буруу байх болно. Тэд Бурханы үгээс холдож, үнэнд харшилж, үнэн замаас гажна. Тийм болохоор тэд өөрсдийнхөө замаар явж, төөрөлдөж байгаа. Хэрвээ үнэнийг ойлгодоггүй хүмүүс үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж чадахгүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэд үнэнийг олж авахгүй. Хэрвээ үнэнийг олж авахгүй бол тэр хүмүүс хэчнээн их итгэсэн ч тэр нь хий дэмий байх болно. Тиймээс өнөөдөр эдгээр уламжлалт үзэл болон уламжлалт соёлын эдгээр үгийн талаар нөхөрлөж, задлан шинжилж байгаа нь бүх итгэгчийн хувьд маш чухал, асар ач холбогдолтой сэдэв юм. Та нар Бурханд итгэдэг ч үнэн гэж юу болохыг үнэндээ ойлгодог уу? Үнэнийг хэрхэн эрэлхийлэхийг үнэхээр мэдэх үү? Зорилгоо тодорхойлсон уу? Замаа тодорхойлсон уу? Юу ч тодорхой биш байгаа бол яаж үнэнийг эрэлхийлж чадах юм бэ? Чи буруу зүйлийг эрэлхийлж чадах уу? Замаасаа хадуурч чадах уу? Тэгэх тун магадлалтай. Тиймээс хэдийгээр өнөөдөр Миний нөхөрлөж буй үг гаднаа маш энгийн, хүмүүс сонсмогцоо тэр даруй ойлгодог үг шиг санагдаж, дурдахын ч хэрэггүй юм шиг санагддаг ч энэхүү сэдэв, энэ агуулга нь үнэнтэй шууд холбоотой бөгөөд Бурханы шаардлагатай хамаатай. Үүнийг та нарын дийлэнх нь мэддэггүй. Хоосон сургаалын тухайд бол, хэдийгээр та нар уламжлалт соёл болон хүн төрөлхтний нийгмийн шинжлэх ухаан нь үнэн биш, үндэстэн ястны ёс заншил, дадал хэвшил нь лавтайяа үнэн биш гэдгийг ойлгодог ч эдгээр зүйлийн мөн чанарыг үнэндээ тодорхой хардаг уу? Эдгээр зүйлийн дөнгөнөөс үнэхээр ангижирсан уу? Тэгсэн байх албагүй. Бурханы гэр хүмүүсээс үндэстэн ястны соёл, ёс заншил, дадлыг судлахад хичээл чармайлт гаргахыг хэзээ ч шаардаагүй, мэдээж Бурханы гэр уламжлалт соёлын юуг ч хүмүүсээр хүлээн авхуулаагүй. Бурханы гэр эдгээр зүйлийг хэзээ ч дурдаагүй. Гэхдээ Миний өнөөдөр нөхөрлөж буй сэдэв маш чухал. Та нарт ойлгуулахын тулд Би үүнийг тодорхой хэлж өгөх шаардлагатай. Эдгээр зүйлийг хэлж байгаагийн минь зорилго бол хүмүүст үнэн болон Бурханы хүслийг ойлгуулах явдал, гэхдээ та нар бүгдээрээ Миний хэлж буй зүйлийг ойлгож чадах уу? Хэрвээ та нар жаахан хичээл чармайлт гаргаж, багахан төлөөс төлж, үүнд бага зэргийн эрч хүч зарцуулах юм бол эцэст нь эндээс ямар нэг зүйл олж авч, эдгээр үнэнийг ойлгож чадна. Эдгээр үнэнийг ойлгож авч, дараа нь эдгээр үнэний бодит байдалд орсноор үр дүнд хүрэхэд амархан байх болно.

Урьд нь бидний нөхөрлөсөн, хүмүүс өөрсдийнхөө үзлээр зөв, сайн гэж үздэг зүйлсийн нэг тал нь хүний зан авир байсан. Нөгөө тал нь юу байсан бэ? (Ёс суртахуун, хүний хүн чанарын шинж чанар.) Энгийн нэр томьёогоор бол хүний ёс суртахууны зан төлөв. Хэдийгээр завхарсан хүмүүс бүгд сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг ч дүр эсгэхдээ гойд сайн. Өнгөц түвшний арга зам, зан авиртай холбоотой тодорхой үг хэллэгээс гадна тэд бас хүний ёс суртахуунтай холбоотой олон үг хэллэг, шаардлагыг бий болгосон. Ёс суртахууны зан төлөвийн талаарх ямар үг хүмүүсийн дунд тархаж байдаг вэ? Өөрсдийнхөө мэддэг, ойлгодог зүйлсийг жагсаа, дараа нь хэдүүлээ цөөн хэдэн түгээмэл үг хэллэгийг сонгоод задлан шинжилж, нөхөрлөе. (Олсон мөнгөө халааслах хэрэггүй. Бусдад туслаад таашаал ав.) (Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой.) (Бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосол.) (Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул.) (Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой.) (Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд.) Тийм ээ, бүгд сайхан жишээ байна. Үүнээс гадна “Худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй”, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэдэг. Эдгээр нь бүгд хүний ёс суртахууны зан төлөвийн талаар тавигдсан шаардлагууд юм. Өөр байна уу? (Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой.) Энэ нь ч бас хүний ёс суртахууны зан төлөвтэй холбоотойгоор хүн төрөлхтний уламжлалт соёлын тавьсан шаардлага бөгөөд хүмүүсийн ёс суртахууны зан төлөвийг хэмжих стандарт юм. Өөр юу гэж байдаг вэ? (Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий.) Энэ арай илүү энгийн, гэхдээ бас тооцогдоно. Бас “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй”, “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй”, “Ажил үүрэгтээ зориулж, үхэх өдрөө хүртэл чадлынхаа хэрээр чармай” гэж байдаг. Эдгээр нь өөр жишээ биш гэж үү? (Тийм ээ, мөн.) “Хаврын хүр хорхой үхэх хүртлээ торго нэхдэг, лаа бөхөх хүртлээ асдаг” гэдэг ч мөн адил. Хүний үйлдэл, биеэ авч явах байдалд хэчнээн өндөр шаардлага тавьж байгааг хар! Тэдгээр нь хүмүүсийг насан туршдаа лаа мэт асаад, үнс нурам болоосой гэж хүсдэг. Хүн ийм маягаар биеэ авч явах үедээ л өндөр ёс суртахуунтайд тооцогдоно. Энэ нь өндөр шаардлага биш үү? (Тийм ээ, өндөр.) Хүмүүс олон мянган жилийн турш уламжлалт соёлын эдгээр талын нөлөөнд автаж, хүлэгдсээр ирсэн, тэгээд үр дүн нь юу вэ? Тэд хүний төрхийг амьдран харуулж байгаа юу? Утга учиртай амьдралыг амьдран харуулж байгаа юу? Хүмүүс уламжлалт соёлын шаарддаг эдгээр зүйлийн төлөө амьдарч, тэдгээрийн төлөө залуу нас, тэр ч байтугай бүх амьдралаа золиослохын сацуу өөрсдийнх нь амьдрал маш бахархам, алдар цуутай гэж бодож байдаг. Эцэст нь тэд насан эцэслэх үедээ юуны төлөө үхсэнээ, үхэл нь ямар нэг үнэ цэн, утга учиртай байсан эсэхийг, эсвэл Бүтээгчийнхээ шаардлагад нийцсэн эсэхээ мэддэггүй. Хүмүүс эдгээр зүйлийг огт мэддэггүй. Хүмүүсийн ёс суртахууны зан төлөвтэй холбоотой уламжлалт соёлын өөр ямар үг хэллэг, шаардлага байдаг вэ? “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг”, “Бусдын даалгасан зүйлийг үнэнчээр гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хий” гэдэг үгс тохирч байна. Түүнчлэн “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг нь хүний итгэл даахуйц байдалтай холбоотой шаардлага юм. Өөр юм байна уу? (Намаг балчгаас сараана мэт бохирдолгүй урга.) Энэхүү үг энэ сэдэвтэй зарим талаар таарч байна. Бид хангалттай олон жишээ жагсаалаа гэж Би бодож байна. Бидний дөнгөж сая ярилцсан үг хэллэг нь хүний зориулалт, эх оронч үзэл, итгэл даахуйц байдал, цэвэр ариун байдалтай холбогдуулан тавьсан шаардлагууд, түүнчлэн бусадтай харилцах зарчим, хүмүүст өөрт нь тусалсан хүнд хэрхэн хандах ёстой, эсвэл хэрхэн ачийг нь хариулах ёстой вэ гэх мэтийг багтаадаг. Эдгээр үгийн зарим нь арай энгийн байхад зарим нь арай гүн гүнзгий байдаг. Хамгийн энгийн нь: “Бусдад туслаад таашаал ав”, “Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй.” Эдгээр нь хүний биеэ авч явах байдалтай холбоотой шаардлагууд юм. “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэг нь хүмүүсийн ёс суртахууны ёс жудаг, цэвэр ариун байдалтай холбоотой шаардлага мөн. Эдгээр нь зарим талаар, Хятадын уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын тухай үзэл баримтлалын цар хүрээнд багтдаг. Бид сая хэдэн үгийг жагсаасан бэ? (Хорин нэг.) Надад уншаад өг дөө. (“Олсон мөнгөө халааслах хэрэггүй”, “Бусдад туслаад таашаал ав”, “Өөртөө хатуу, бусдад хүлээцтэй ханд”, “Үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариул”, “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, “Бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосол”, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой”, “Худгийн усыг уухдаа ухсан хүнийг нь хэзээ ч мартах ёсгүй”, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай”, “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”, “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий”, “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй”, “Хүн эд хөрөнгөөс болж завхарч, ядуурлаас болж өөрчлөгдөж, хүчинд автан сөхөрч болохгүй”, “Ажил үүрэгтээ зориулж, үхэх өдрөө хүртэл чадлынхаа хэрээр чармай”, “Хаврын хүр хорхой үхэх хүртлээ торго нэхдэг, лаа бөхөх хүртлээ асдаг”, “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг”, “Бусдын даалгасан зүйлийг үнэнчээр гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хий”, “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа”, “Намаг балчгаас сараана мэт бохирдолгүй урга.”) Өнөөдөр бид ёс суртахууны зан төлөвийн талаар хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн бүх төрлийн “сайн” чанаруудыг урьдчилан судална. Ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын янз бүрийн үг хэллэг нь хүний хүн чанар болон ёс суртахууны зан төлөвт өөр өөр шаардлагыг тавьсан юм. Зарим нь хүмүүсээс сайхан сэтгэлийн ач тусыг хариулахыг шаарддаг, зарим нь бусдад туслахдаа баяртай байхыг шаарддаг, зарим нь дургүй хүмүүстэйгээ харилцах арга барил, харин зарим нь бусад хүний өө сэв, дутагдалтай, эсвэл асуудалтай хүмүүстэй харилцах арга зам байдаг. Эдгээр нь энэ талууд дээр хүмүүст зааг хязгаар тавьж, зарим шаардлага, стандартыг тавьдаг, хүний ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын шаардлага, стандарт бөгөөд хүмүүсийн дунд тархаж байдаг бүх зүйл юм. Хятадад өсөж том болсон хэн боловч эдгээр үгийг байнга сонсож, цээжилсэн байх болно. Ёс суртахууны зан төлөвийн тухай уламжлалт соёлын эдгээр үг хэллэг нь бүгд ерөнхийдөө нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын цар хүрээнд багтдаг. Мэдээж энэ цар хүрээнээс давсан зарим үг хэллэг байдаг ч гол үгс нь үндсэндээ үүн дотор багтдаг. Та нар үүнийг тодорхой мэдэж байх ёстой.

Өнөөдөр бид ёс суртахууны зан төлөвийн талаарх үг юу болох тухай тодорхой нөхөрлөхгүй, ямар нэг үгийн мөн чанар юу болохыг ч тусгайлан задлан шинжлэхгүй. Би та нараар эхлээд бага зэргийн урьдчилсан судалгаа хийлгэнэ. Ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын үг хэллэг болон хэвийн хүн чанарыг амьдран харуулах талаар хүнээс Бурханы шаарддаг стандартын хооронд ямар ялгаа байгааг хар. Уламжлалт соёлын ямар үг Бурханы үг болон үнэнтэй илт зөрчилддөг вэ? Хэрвээ үгчлэн тайлбарлавал аль үг нь Бурханы үг болон үнэнтэй төстэй, эсвэл зарим талаар холбоотой байдаг вэ? Эдгээр үгийн алийг нь чи эерэг зүйл гэж боддог вэ, мөн Бурханд итгэдэг болсныхоо дараа эдгээр үгийн алийг нь чанд баримталж, үнэний эрэл хайгуулын чинь шалгуур мэт хэрэгжүүлж, даган мөрдөж байсан бэ? Жишээ нь “Бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосол.” Та нар бүгд энэ үгийг мэдэх үү? Бурханд итгэдэг болсныхоо дараа ийм сайн хүн байх учиртай гэж бодоогүй юу? Чи бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослох үедээ өөрийгөө нэлээд хүн чанар сайтай, Бурханд гарцаагүй таалагдана гэж бодоогүй юу? Эсвэл Бурханд итгэхээсээ өмнө чи “үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулдаг” чанартай хүмүүс бол сайн хүмүүс гэж бодоод, үүнийг хийхийг хүсдэггүй, хийж чаддаггүй, баримталж чаддаггүй байсан ч Бурханд итгэдэг болсныхоо дараа өөрийгөө тэр стандартад байлгаж, урьд өмнө нь чамайг гомдоож байсан хүмүүсийг, эсвэл өөрийнхөө дургүйцэж, зэвүүцдэг байсан хүмүүсийг “уучилж, мартаж” чадсан байж магадгүй. Ёс суртахууны зан төлөвийн талаарх энэ үг хүмүүсийг дал дахин долоон удаа уучил гэж Эзэн Есүсийн хэлсэнтэй нийцдэг гэж чи бодоод, үүний дагуу өөрийгөө хязгаарлахад бэлэн байж, тэр ч байтугай үүнийг үнэн мэт хэрэгжүүлж, даган мөрдөж, үзэн ядалтыг сайхан сэтгэлээр хариулах гэдгийг хэрэгжүүлдэг хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлж, Бурханы замыг дагадаг хүмүүс гэж бодож магадгүй. Та нарт ийм бодол, илрэл байдаг уу? Аль үг нь мөн чанартаа үнэн болон Бурханы үгтэй төстэй, бүр үнэнийг орлох хэмжээнд байдаг, үнэн гэж хэлэхэд нэг их хэтрүүлсэн хэрэг болохгүй гэж та нар бодсоор байна вэ? Мэдээж “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг” гэх үгийг ялган танихад амархан байж таарна. Энэ үг бол үнэн биш, зүгээр л төөрөлдүүлсэн, сүртэй сонсогддог уриа лоозон гэдгийг ихэнх хүн харж чадна. “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг” гэдэг нь Бурханд итгэдэггүй шүтлэггүй хүмүүст хэлсэн зүйл; энэ нь хүмүүсийг эх орноо хайрлахад сургахын тулд улс орны засгийн газраас ард түмэндээ тавьдаг шаардлага юм. Энэ үг үнэнд нийцэлгүй байдаг бөгөөд Бурханы үгэнд огт үндэслээгүй. Энэхүү үг нь үндсэндээ үнэн биш, үнэнийг орлож чадахгүй гэж хэлж болно. Энэ үг бол тэр чигтээ Сатанаас үүдэлтэй, Сатанаас үүсэн гарсан үзэл бодол бөгөөд эрх баригч ангид үйлчилдэг. Энэ нь Бурханы үгтэй, эсвэл үнэнтэй ямар ч холбоогүй. Тийм учраас “Улс орныхоо хувь заяаны төлөө хүн бүр хариуцлага үүрдэг” гэдэг үг нь яавч үнэн биш, хэвийн хүн чанартай хүний баримтлах учиртай зүйл ч биш. Тэгвэл ямар төрлийн хүмүүс энэ үгийг үнэнтэй андуурах боломжтой вэ? Нэр хүнд, байр суурь, хувийн ашиг хонжоо олж авахын тулд үргэлж арга заль сэддэг, албан тушаалтан байхыг хүсдэг хүмүүс. Тэд эрх баригч ангид бялдуучилж, зорилгодоо хүрэхийн тулд энэ үгийг үнэн мэт хэрэгжүүлдэг. Хүмүүсийн хувьд ялган танихад амаргүй зарим үг байдаг. Хэдийгээр хүмүүс эдгээр үг нь үнэн биш гэдгийг мэддэг ч тэр үг зөв бөгөөд хоосон сургаалтай нийцдэг гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэрсээр байдаг. Тэд ёс суртахууныхаа түвшинг нэмэгдүүлж, бусдыг татах чадвараа сайжруулахын зэрэгцээ өөрийгөө хүн чанартай, хүн-бус нэгэн биш гэж бусдад бодогдуулахын тулд эдгээр үгийн дагуу амьдарч, ийм маягаар биеэ авч явахыг хүсдэг. Та нарын хувьд ямар үгийг ялган танихад хэцүү байсан бэ? (“Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой” гэдгийг ялган танихад маш хэцүү байсан гэж бодож байна. Би үүнийг эерэг зүйл гэж үзээд, сайхан сэтгэлийг талархан хариулдаг хүмүүс бол мөс чанартай хүмүүс гэж боддог байсан. “Бусдын даалгасан зүйлийг үнэнчээр гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хий” гэдэг үг байна. Энэ нь хүн өөр нэгнээс даалгавар хүлээж авсан л бол сайн хийхийн тулд чадлынхаа хэрээр хичээх ёстой гэсэн үг. Энэ нь эерэг зүйл, мөс чанар, эрүүл ухаантай хүний хийх учиртай зүйл гэж надад санагддаг байсан.) Өөр хэн хэлэх вэ? (Бас “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэдэг үг байна. Ингэж чаддаг хүн бол харьцангуй хүн чанартай, ёс суртахуунтай хүн гэж би боддог байсан.) Өөр байна уу? (“Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа.” Хэрвээ хүн хэлсэндээ хүрдэг, итгэл даахуйц байдаг бол тэр нь сайн ёс суртахууны зан төлөв гэж би боддог байсан.) Өмнө нь чи үүнийг сайн ёс суртахууны зан төлөв гэж бодож байжээ. Одоо юу гэж үзэж байна? (Бид тэр “үг”-ийн уг чанар юу болохыг—тэр үг зөв үү, буруу юу, эерэг үү, сөрөг үү гэдгийг харах ёстой. Хэрвээ хүн ёрын муу хүмүүс болон антихристүүдэд “Би чамайг хамгаална. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж хэлээд, Бурханы гэр тэдний нөхцөл байдлыг шалгаж, судлах үед тэр ёрын муу хүмүүс болон антихристүүдийг хамгаалах юм бол мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг.) Ингэж ялган таних нь зөв. Энэ “үг”-ийн уг чанарыг буюу эерэг үү, сөрөг үү гэдгийг нь харах ёстой. Хэрвээ хүн “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үгийг хэрэгжүүлэх явцдаа муу юм хийх юм уу ёрын мууг үйлдэж байвал ёрын муу үйлийнх нь мөр хурдан морь давхих адил, шууд там руу зүглэж, ёроолгүй нүхэнд унана. Харин тэдний “үг” үнэнтэй нийцдэг, зөв шударга байдлын мэдрэмжтэй, Бурханы гэрийн ажлыг хамгаалдаг, Бурханд таалагддаг бол “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдгийг хэрэгжүүлэх нь зөв юм. Эдгээр жишээнээс, уламжлалт соёлын үгсийг ялган таньдаг байх ёстой гэдгийг харж болно. Өөр өөр нөхцөл байдал, цаад шалтгааныг ялган таних ёстой, эдгээр үгийг хамаагүй хэрэглэж болохгүй. Бодит байдалтай илт нийцдэггүй, илэрхий буруу зарим үг бий. Та нар эдгээр үгтэй харьцахдаа тун болгоомжтой байж, тэдгээрийг тэрс үзэл, төөрөгдөл мэт авч үзэх ёстой. Зарим үг тодорхой нөхцөл байдал, цар хүрээнд л зөв байдаг. Өөр нөхцөл байдал юм уу өөр орчинд тэр үг хүчинтэй байхаа больдог; тэдгээр нь буруу, хүмүүст хор хөнөөлтэй байдаг. Хэрвээ чи тэдгээрийг ялган таньж чадахгүй бол амархан хордож, хохирно. Уламжлалт соёлын үгс хүний нүдээр зөв, буруу, үндэслэлтэй, үндэслэлгүй байх нь хамаагүй, аль нь ч үнэн биш бөгөөд аль нь ч Бурханы үгтэй нийцдэггүй. Энэ нь гарцаагүй. Хүний зөв гэж үздэг зүйлс Бурханы зөв гэж үздэг зүйл байх албагүй. Хүний сайн гэж үздэг үгсийг хэрэгжүүлэх үед хүмүүст ашиг тустай байх албагүй. Ямар ч тохиолдолд, хүмүүс тэдгээрийг хэрэгжүүлдэг эсэх, ашигладаг эсэх нь хамаагүй, үнэнтэй нийцдэггүй, үнэн биш зүйлс бүгдээрээ хүнд хор хөнөөлтэй бөгөөд тэдгээрийг хүлээн авч болохгүй, ашиглаж болохгүй. Эдгээр зүйлийг ялган таньж чаддаггүй олон хүн байдаг. Тэд хүний зөв гэж үздэг зүйлийг, эсвэл завхарсан хүн төрөлхтний зөв гэж ерөнхийдөө санал нийлдэг зүйлсийг үнэн гэж үзээд, тэдгээрийг үнэн мэт даган мөрдөж, хэрэгжүүлдэг. Ингэх нь тохиромжтой юу? Хуурамч үнэн, дуураймал үнэнийг хэрэгжүүлснээр Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Хүн төрөлхтний зөв, үнэн гэж нийтлэг санал нийлдэг юу ч бай худал, дуураймал бөгөөд тэдгээрээс үүрд татгалзах ёстой. Одоо та нарын зөв, эерэг гэж боддог зүйлс үнэндээ үнэн мөн үү? Хэдэн мянган жилийн турш хэн ч, хэзээ ч эдгээр үгийг үгүйсгээгүй; эдгээр үг зөв, эерэг гэж бүх хүн боддог, гэхдээ эдгээр үг үнэндээ үнэн болж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Хэрвээ эдгээр үг үнэн болж чадахгүй юм бол өөрсдөө үнэн мөн үү? (Үгүй, биш.) Тэдгээр нь үнэн биш. Хэрвээ хүмүүс эдгээр үгийг үнэн гэж үзээд, Бурханы үгтэй хольж, хамтад нь хэрэгжүүлбэл тэдгээр үг, хэллэг үнэний түвшинд очиж чадах уу? Яавч чадахгүй. Хүмүүс эдгээр зүйлийг яаж эрэлхийлж, зууралдах нь хамаагүй Бурхан ариун учраас тэдгээрийг хэзээ ч сайшаахгүй. Сатанлаг зүйлсийг үнэнтэй юм уу Өөрийнх нь үгтэй холихыг Бурхан завхарсан хүмүүст яасан ч зөвшөөрөхгүй. Хүний бодол санаа, үзэл бодлоос гарч буй бүх зүйл Сатанаас үүдэлтэй—тэр нь хэчнээн сайн байлаа ч үнэн биш хэвээр бөгөөд хүний амь болж чадахгүй.

Ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын үг хэллэг Сатанаас гаралтай. Тэдгээр нь завхарсан хүмүүсийн дунд бий болсон бөгөөд шүтлэггүй хүмүүс болон үнэнийг хайрладаггүй хүмүүст л тохиромжтой. Бурханд итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс эхлээд эдгээр зүйлийг ялган таньж, голж чаддаг байх ёстой, учир нь эдгээр үг хүмүүст зарим нэг сөрөг нөлөө үзүүлж, замыг нь алдуулж, буруу замаар оруулна. Жишээлбэл, саяхан бидний ярьсан жишээн дотор “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үг бий. Эхлээд “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй” тухай ярилцъя. Хэрвээ энэ хаан ухаалаг, чадварлаг, эерэг хүн бол түүнийг дэмжиж, дагаж, хамгаалснаараа чи хүн чанартай, ёс суртахуунтай, эрхэм ёс жудагтай гэдгээ харуулна. Харин уг хаан дарангуй, ухаан муутай, диавол бөгөөд чи түүнийг дагаж, хамгаалж, түүнээс урвахгүй хэвээр байдаг бол чиний энэ “үнэнч зан” юу вэ? Энэ бол мунхаг, харалган үнэнч зан; энэ нь харалган, мунхаг. Тэр тохиолдолд чиний үнэнч зан буруу бөгөөд сөрөг зүйл болсон. Ийм төрлийн чөтгөрийн хаан болон диаволын тухайд бол чи “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй” гэх үгийг цаашид баримтлах ёсгүй. Чи ийм хааныг орхиж, голж, түүнээс зайгаа барих ёстой—харанхуйг орхиж, гэрлийг сонгох ёстой. Хэрвээ чи энэ чөтгөрийн хаанд үнэнч хэвээр үлдэх сонголт хийвэл түүний зарц, хамсаатан юм. Тиймээс тодорхой орчин, нөхцөл байдалд, энэхүү үгийн шагшин магтаж буй санаа, эерэг утга болон үнэ цэн оршин байдаггүй. Хэдийгээр энэ үг маш зөв шударга, эерэг сонсогддог ч хэрэглээ нь цөөн хэдэн тодорхой орчин, нөхцөл байдлаар хязгаарлагддаг гэдгийг үүнээс харж болно; энэ нь бүх орчин, нөхцөл байдалд тохирдоггүй. Хэрвээ хүмүүс энэ үгийг сохроор, мунхгаар баримталбал гагцхүү замаа алдаж, буруу замаар орно. Үүний үр дагаврыг төсөөлөхийн аргагүй. Энэ үгийн дараагийн хэсэг нь “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэг юм. Энд “сайн эмэгтэй” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь цэвэр ариун, эр нөхөртөө л үнэнч байдаг эмэгтэйг хэлж байна. Нөхөр нь сайн хүн мөн эсэхээс үл хамааран тэрээр эцсээ хүртэл нөхөртөө үнэнч байж, зүрх сэтгэлээ огт өөрчлөхгүй байх ёстой. Нөхөр нь нас барсан ч гэсэн насныхаа төгсгөл хүртэл бэлэвсэн хэвээр үлдэх ёстой. Цэвэр ариун, үнэнч эхнэр гэгч нь энэ юм. Уламжлалт соёл бүх эмэгтэйчүүдээс цэвэр ариун, үнэнч эхнэр байхыг шаарддаг. Энэ нь эмэгтэйчүүдэд шударгаар хандаж буй хэрэг мөн үү? Яагаад эрчүүд нэгээс илүү эхнэртэй байж болж байхад эмэгтэйчүүд нөхөр нь нас барсан ч гэсэн дахиад гэрлэж болдоггүй юм бэ? Эрэгтэй, эмэгтэй хүмүүст эрх тэгш байр суурь байдаггүй. Хэрвээ эмэгтэй хүн “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгээр хязгаарлагдаж, цэвэр ариун, үнэнч эхнэр байхаар сонговол юу хожих вэ? Сайндаа л нас барсных нь дараа цэвэр ариун байдлыг нь дурссан хөшөө босно. Энэ нь утга учиртай юу? Эмэгтэйчүүд амьдралдаа хэцүү хувь заяа туулсан гэдэгтэй та нар санал нийлэх үү? Нөхөр нь нас барсны дараа тэд яагаад дахин гэрлэх эрхгүй байсан юм бэ? Энэ бол уламжлалт соёлын шагшин магтдаг үзэл бодол бөгөөд хүн төрөлхтний үргэлж зууралддаг үзэл юм. Нөхөр нь хэдэн хүүхдээ орхиод нас барахад, хэрвээ эмэгтэй хүн хүүхдүүдээ тэжээж чадахгүй бол юу хийж болох вэ? Хоол унд гуйлгачлах ёстой болно. Хэрвээ тэрээр хүүхдүүдээ зовоохыг хүсэхгүй, амьд үлдэх арга зам олохыг хүсвэл дахин гэрлэж, нэр төрөө шившиглэн амьдарч, олон нийтийн санаа бодлоор буруутгагдаж, нийгэм болон ард түмэнд гадуурхагдаж, дорд үзэгдэх ёстой болно. Тэрээр хүүхдүүдээ хэвийн өсгөхийн тулд доромжлуулж, нийгмийн гутаан доромжлолыг тэвчих ёстой болно. Энэ өнцгөөс бол, хэдийгээр тэр эмэгтэй “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх стандартыг хангаагүй ч зан авир, арга зам, золиослол нь хүндлүүштэй биш гэж үү? Ядаж л хүүхдүүд нь өсөж том болоод, ээжийнхээ хайрыг ойлгох үедээ ээжийгээ хүндлэх бөгөөд тийм зан авир гаргасных нь төлөө ээжийгээ дорд үзэж, гадуурхахгүй нь лавтай. Харин ч тэд талархаж, ийм ээж бол мундаг гэж бодно. Гэхдээ олон нийтийн санаа бодол тэдэнтэй санал нийлэхгүй. Хүмүүсийн сурталчилдаг “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэгтэй адил өнцөг буюу нийгмийн санал бодлын өнцгөөс авч үзвэл, чи үүнийг яаж ч харлаа гэсэн уг ээж сайн хүн биш, учир нь тэрээр ёс суртахууны энэ уламжлалт үзлийг зөрчсөн. Үүний үр дүнд тэд түүнд ёс суртахууны зан байдлын асуудалтай гэсэн хаяг зүүнэ. Тэгвэл түүний хүүхдүүдийн бодол санаа, үзэл бодол яагаад уламжлалт соёлын үзэл бодлоос өөр байдаг юм бэ? Учир нь хүүхдүүд нь энэ асуудлыг амьд үлдэх өнцгөөс харна. Хэрвээ энэ эмэгтэй дахин гэрлээгүй бол хүүхдүүдтэйгээ хамт амьд үлдэх аргагүй байх байв. Хэрвээ тэрээр энэ уламжлалт үзлийг баримталсан бол түүний хувьд амьдрах аргагүй болж, өлбөрч үхэх байлаа. Тэрээр хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө амийг аврахын тулд дахин гэрлэх сонголт хийсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл, уламжлалт соёл болон олон нийтийн санал бодлоор түүнийг яллах нь буруу биш үү? Тэдгээр нь хүмүүс амьдрах, үхэх эсэхийг огт тоодоггүй! Тэгвэл ёс суртахууны талаарх энэ уламжлалт үзлийг баримтлахын утга учир, үнэ цэн юу вэ? Үүнд ямар ч үнэ цэн байхгүй гэж хэлж болно. Энэ нь хүмүүсийг шархлуулж, хорлодог зүйл юм. Энэ үзлийн хохирогчдын хувиар энэ эмэгтэй болон түүний хүүхдүүд энэ баримтыг шууд туулсан, гэхдээ хэн ч тэднийг анхаараагүй, өрөвдөөгүй. Тэд шаналлаа тэвчихээс өөр яаж ч чадаагүй. Энэ нийгэм шударга гэж та нар бодож байна уу? Ийм нийгэм, улс орон яагаад ийм ёрын муу, харанхуй байдаг юм бэ? Яагаад гэвэл, хүнд Сатаны суулгасан уламжлалт соёл хүмүүсийн бодлыг хянаж, олон нийтийн санал бодлыг захирсаар байдаг. Өнөөг хүртэл нэг ч хүн энэ асуудлыг тодорхой харж чадаагүй. Шүтлэггүй хүмүүс уламжлалт соёлын үзэл, үзэл бодолтой зууралдаж, өөрсдийнх нь зөв гэж бодсоор байдаг. Өнөөг хүртэл тэд эдгээр зүйлийг орхиогүй.

Одоо бид “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгийг ямар ч өнцгөөс харлаа гэсэн, энэ нь эерэг зүйл биш, гагцхүү хүний үзэл, төсөөлөл гэдгийг харж болно. Би яагаад үүнийг эерэг зүйл биш гэдэг вэ? (Учир нь энэ нь үнэн биш, харин хүний үзэл, төсөөлөл юм.) Үнэндээ энэ үгэнд шаардсан зүйлийг тун цөөн хүн л биелүүлж чадна. Энэ нь ердөө л хоосон онол, хүний үзэл, төсөөлөл боловч хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон учраас олон нийтийн санал бодол болсон бөгөөд олон хүн иймэрхүү асуудлыг үүний дагуу шүүдэг. Тэгвэл иймэрхүү асуудлыг шүүдэг олон нийтийн санал бодлын өнцөг болон байр суурийн мөн чанар юу вэ? Дахин гэрлэсэн эмэгтэйг олон нийтийн санал бодлоор яагаад ийм хатуу шүүдэг юм бэ? Хүмүүс яагаад ийм хүнийг шүүмжилж, гадуурхаж, дорд үздэг юм бэ? Шалтгаан нь юу вэ? Та нар ойлгодоггүй, тийм үү? Та нар бодит баримтуудыг тодорхой мэддэггүй; энэ нь үнэн биш, мөн Бурханы үгтэй нийцдэггүй гэдгийг л мэддэг. За яах вэ Би та нарт хэлье, Намайг ярьж дуусахад та нар иймэрхүү зүйлийг тодорхой харж чаддаг болно. Учир нь олон нийтийн санал бодол нь уг эмэгтэйг ганцхан зүйл, ганцхан үйлдэлд буюу дахин гэрлэсэнд нь л үндэслэн шүүгээд, түүний хүн чанарын жинхэнэ чансааг харахын оронд ганцхан тэр зүйлд л үндэслэн түүний хүн чанарын чансааг явцуу тодорхойлсон. Энэ нь шударга бус, зүй бус биш гэж үү? Олон нийтийн санал бодол нь уг эмэгтэйн хүн чанар ерөнхийдөө ямар байсныг—ёрын муу хүн байсан уу, сайхан сэтгэлтэй хүн байсан уу гэдгийг, эерэг зүйлийг хайрладаг байсан эсэхийг, бусад хүнийг гомдоож, хохироож байсан эсэхийг, эсвэл дахин гэрлэхээсээ өмнө завхай эмэгтэй байсан эсэхийг хараагүй. Нийгэм дэх хүмүүс болон олон нийтийн санал бодол нь энэ эмэгтэйг эдгээр зүйлд үндэслэн иж бүрэн хэмжсэн үү? (Үгүй, тэгээгүй.) Тэгвэл тухайн үед хүмүүсийн хэмжилт юунд үндэслэж байсан бэ? Тэд “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгэнд үндэслэсэн. “Эмэгтэй хүн нэг л удаа гэрлэх ёстой. Нөхөр чинь нас барсан ч гэсэн чи үлдсэн амьдралдаа бэлэвсэн хэвээр үлдэх ёстой. Эцсийн эцэст чи бол эмэгтэй хүн. Хэрвээ чи нөхрийнхөө дурсамжид үнэнч хэвээр үлдэж, дахин гэрлэхгүй бол бид ариун байдлыг чинь дурссан хөшөө босгоно—бүр арвыг ч босгож чадна! Хэчнээн их зовохыг чинь, эсвэл хүүхдүүдээ өсгөхөд чинь хэчнээн хэцүү байхыг хэн ч тоохгүй. Чи гудамжинд хоол гуйх ёстой болсон ч гэсэн хэн ч тоохгүй. Чи ‘сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй’ гэх үгийг баримталсаар байх ёстой. Ингэж байж л чи сайн эмэгтэй болж, хүн чанартай, ёс суртахуунтай болно. Дахиад гэрлэх юм бол чи муу эмэгтэй, завхай хүүхэн” гэж хүн бүр бодно. Энэ нь дахин гэрлэхгүй байснаар л эмэгтэй хүн эрхэм ёс суртахууны зан төлөвтэй, ёс жудагтай, сайн, цэвэр ариун, үнэнч хүн болж чадна гэсэн утгатай. Уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үзэл баримтлал дотор “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” хэмээх үг хүмүүсийг үнэлэх үндэс болсон. Хүмүүс энэ үгийг үнэн мэт авч үзэж, бусдыг хэмжих стандарт болгон ашигласан. Энэхүү асуудлын мөн чанар энэ юм. Хүн уламжлалт соёлын дэвшүүлсэн шаардлага, стандартад нийцэхгүй зан авиртай байснаасаа болоод л хүн чанар муутай, ёс суртахууны зан төлөв доогуур, дорд, тааруу хүн чанартай гэх хаяг зүүдэг. Энэ ер нь шударга гэж үү? (Үгүй, шударга биш.) Тэгвэл сайн эмэгтэй байхын тулд орчин нөхцөл ямар байх ёстой вэ, ямар төлөөс төлөх ёстой вэ? Хэрвээ чи сайн эмэгтэй байхыг хүсвэл ганцхан нөхөрт үнэнч байх ёстой, нөхрөө нас барвал бэлэвсэн хэвээрээ үлдэх ёстой. Чи хүүхдүүдтэйгээ хамт гудамжинд гуйлга гуйж, бусдын доромжлол, зодуур, зүхэл, дээрэлхэлт, доог тохууг тэвчих ёстой. Энэ нь эмэгтэйчүүдэд хандах зохистой арга зам мөн үү? (Үгүй, биш.) Гэсэн ч хүмүүс ингэж л хийдэг, тэд гудамжинд гуйлга гуйж, толгой хоргодох газаргүй, дараа хэзээ хоол идэхээ мэдэхгүй амьдрахыг чинь харахыг илүүд үзэх бөгөөд хэн ч чамайг тоохгүй, өрөвдөхгүй, чамд анхаарал хандуулахгүй. Хэдэн хүүхэдтэй чинь, амьдрал чинь хэчнээн хүнд бэрх байх нь хамаагүй, хүүхдүүд чинь өлбөрч үхсэн ч гэсэн хэн ч тоохгүй. Харин чи дахин гэрлэх юм бол сайн эмэгтэй биш. Чи зэвүүцэж, үзэн ядсан үгээр булуулж, доромжилж зүхсэн, буруутгасан цөөнгүй үгтэй тулгарч, элдэв янзаар хэлүүлэх бөгөөд зөвхөн хүүхдүүд, цөөн тооны хамаатан садан, найз нөхөд чинь л өрөвдөж, дэмжсэн үг хэлнэ. Яахаараа ийм юм болдог билээ? Энэ нь уламжлалт соёлын боловсрол, нөлөөлөлтэй шууд холбоотой. Энэ нь уламжлалт соёлын сурталчилдаг “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгийн үр дүн юм. Эдгээр зүйлээс юу харж болох вэ? “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үгэнд юу нуугдаж байна вэ? Хүний хуурамч байдал, хоёр нүүртэй, харгис зан. Эмэгтэй хүн идэх юмгүй, амьд үлдэж чадахгүй, өлбөрч үхэхийн даваан дээр байж болох бөгөөд хэн ч түүнийг өрөвдөхгүй; харин ч хүн бүр түүнээс ариун байдлаа хадгалахыг шаардана. Хүмүүс түүнийг амьд үлдэх сонголт хийхийг нь харахын оронд өлбөрч үхээд, дурсгалын хөшөө босгуулахыг нь харахыг илүүд үзнэ. Нэг талаар энэ асуудал хүн төрөлхтний гөжүүд занг илчилдэг. Нөгөө талаар энэ нь хүн төрөлхтний хуурамч, харгис байдлыг илчилдэг. Хүн төрөлхтөн эмзэг бүлгийнхэн юм уу өрөвдмөөр хүмүүсийг огт өрөвддөггүй, ойлгодоггүй, тэдэнд тусалдаггүй. Дээр нь нэмээд хүн төрөлхтөн хүмүүсийг яллаж, үхэл рүү нь түлхэхдээ “сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх утгагүй онол, дүрмийг ашиглан нэмж доромжилж шархлуулдаг. Энэ нь хүмүүст шударга хандаж буй хэрэг биш. Энэ нь Бурханы үг болон хүн төрөлхтөнд тавьсан бүтээлийн Эзэний шаардлагыг зөрчдөг төдийгүй, хүний мөс чанар, эрүүл ухааны стандарттай зөрчилддөг. Тэгвэл уг эмэгтэйн хүүхдүүдийн энэ асуудлыг харах өнцөг шударга байсан уу? Тэд ээжийнхээ хоёр дахь гэрлэлт, төлсөн төлөөсөөс мэдэгдэхүйц ашиг тус хүртсэн биш үү? Тэр үйлдлийнх нь тухайд хүүхдүүд нь ээжийгээ хүндэлж, дэмжсэн ч тэрхүү дэмжлэг юунаас гарч байна вэ? Зүгээр л ээж нь өөрсдийг нь амьд үлдээхийн төлөө дахин гэрлэх сонголт хийж, тэдэнд үргэлжлүүлэн амьдрах боломж олгож, амийг нь аварсан болохоор дэмжсэн. Тэгээд л тэр. Өөрсдийнх нь амьдралыг аврахын төлөө байгаагүй бол ээжийнхээ дахин гэрлэх шийдвэрийг тэд зөвшөөрөхгүй, дэмжихгүй байх байлаа. Тиймээс хүүхдүүдийн хувьд ээжийнхээ дахин гэрлэлтийн талаарх үзэл бодол нь үнэхээр шударга байгаагүй. Олон нийтийн санал бодлын өнцгөөс ч бай, хүүхдүүдийнх нь өнцгөөс ч бай аль нь ч байсан, энэ ээжид хандах хүмүүсийн арга зам, түүнийг хэмжихдээ ашигласан стандарт нь түүний хүн чанарын жинхэнэ уг чанарт үндэслээгүй. Энэ нь дахин гэрлэсэн эмэгтэйд хандахдаа хүмүүсийн гаргасан алдаа юм. Үүнээс харахад уламжлалт соёлын дэвшүүлсэн “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх үг Бурханаас биш, харин Сатанаас гаралтай, үнэнтэй ямар ч хамаагүй гэдэг нь илэрхий байна. Хүмүүсийн бүх зүйлийг харах өнцөг, тухайн нэг хүний ёс суртахуунтай байдал болон ёс суртахуунгүй байдлыг авч үзэх арга зам нь үнэнд юм уу Бурханы үгэнд үндэслэдэггүй, харин уламжлалт соёлын үзэл бодол болон уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үзэл баримтлалын хүнд тавих шаардлагад үндэслэдэг. Нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэж юу вэ? Эдгээр үзэл баримтлал хаанаас гарч ирдэг вэ? Гаднаа энэ нь эртний гэгээнтнүүд, алдартай хүмүүсээс гарсан мэт харагддаг ч үнэн хэрэгтээ Сатанаас гаралтай. Тэдгээр нь хүмүүсийн зан авирыг хянаж, хязгаарлаж, хүмүүсийн ёс суртахууны зан төлөвийн жишиг, үлгэр жишээ, загварыг тогтоохын тулд Сатаны гаргасан янз бүрийн үг хэллэг юм. Үнэн хэрэгтээ эртний гэгээнтнүүд, алдартай хүмүүс бүгдээрээ сатанлаг уг чанартай байсан бөгөөд бүгд Сатанд үйлчлэл үзүүлсэн. Тэд хүмүүсийг төөрөгдүүлсэн диаволууд байсан юм. Тиймээс эдгээр үзэл баримтлал Сатанаас гаралтай гэж хэлэх нь бодит баримттай бүрэн нийцнэ.

Хүмүүс бусдын ёс суртахууны зан байдлыг болон хүн чанар нь сайн уу, муу юу гэдгийг хэмжихдээ уламжлалт соёлын алдартай үгэнд л тулгуурладаг; ганц асуудалд ханддаг арга замдаа үндэслэн бусад хүмүүсийн хүн чанарын чансааны талаар үнэлэлт, дүгнэлт гаргадаг. Энэ нь илт буруу, алдаатай. Тэгвэл хүний хүн чанар сайн уу, муу юу гэдгийг яаж үнэн зөв, бодитой, шударга байдлаар хэмжиж болох вэ? Тэднийг хэмжих зарчим, стандарт юу вэ? Нарийн яривал энэ хэмжилтийн зарчим болон стандарт үнэн байх ёстой. Зөвхөн Бүтээгчийн үг л үнэн бөгөөд эрх мэдэл, хүч чадалтай. Завхарсан хүмүүсийн үг бол үнэн биш, эрх мэдэлгүй, тэдгээрийг хэн нэгнийг хэмжих үндэс, зарчим болгон ашиглах ёсгүй. Тиймээс хүмүүсийн ёс суртахууны зан байдал болон хүн чанар нь сайн уу, муу юу гэдгийг хэмжих үнэн зөв, бодитой, шударга арга зам нь Бүтээгчийн үг болон үнэнийг үндэслэл болгон ашиглах явдал билээ. “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэдэг нь завхарсан хүмүүсийн дундах алдартай үг юм. Үүний эх сурвалж нь буруу, энэ нь Сатанаас гаралтай. Хэрвээ хүмүүс бусдын хүн чанарын чансааг Сатаны үгэнд үндэслэн хэмжвэл тэдний дүгнэлт гарцаагүй буруу, шударга бус байна. Тэгвэл хүний ёс суртахууны чанарыг болон хүн чанар нь сайн уу, муу юу гэдгийг яаж шударгаар, үнэн зөв хэмжиж болох вэ? Үүнийг тухайн хүний үйлдлийн санаархал, зорилго, үр дүн, түүнчлэн хийдэг зүйлийнх нь утга учир, үнэ цэнд үндэслэхийн сацуу мөн эерэг зүйлд хандах талаарх үзэл бодол, сонголтод нь үндэслэн хэмжих ёстой. Энэ нь тэр чигтээ үнэн зөв байна. Тухайн хүн заавал Бурханд итгэгч байх албагүй—Бурханаар сонгогдоогүй хэдий ч бодитоор дажгүй хүн чанартай, бүр хүн чанар нь Бурханд итгэдэг зарим хүнийхээс ч илүү дээр чанартай зарим шүтлэггүй хүн байдгийг чи харж болно. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан, Бурханд олон жил итгэсэн зарим шашны хүмүүс ах, эгч нарыг гэртээ байлгах үедээ чуулганаас мөнгө нэхэх талаар үргэлж бодож, ах эгч нарт өөрсдийгөө ядуу гэж үргэлж халаглан гаслах зуураа мөнгө, эд зүйлд шунаж байдагтай яг адилхан. Ах, эгч нар өөрсдийг нь гэртээ байлгах явцдаа хэрэглэг гээд жаахан мах, хүнсний ногоо, гурил будаа гэх зэргийг өгөх үед тэд гэрийнхэндээ идүүлэхээр нууцхан хадгалдаг. Энэ ямар төрлийн хүмүүс вэ? Тэдний хүн чанар сайн уу, муу юу? (Муу.) Ийм хүмүүс шуналтай, хүмүүсийг далимдуулан ашигладаг, ёс жудаг муутай байдаг. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг шууд хүлээн авсан зарим шүтлэггүй хүмүүс ах, эгч нарыг гэртээ байлгахад бэлэн байдаг. Тэд ах, эгч нарыг байлгахдаа өөрийнхөө мөнгийг хэрэглэхээр зүтгэж, чуулганы мөнгийг авахаас татгалздаг. Чуулган хэчнээн их мөнгө өгсөн ч бай, тэд ганц ч зоос ашигладаггүй, мөнгөнд огт шунадаггүй—бүгдийг нь хадгалаад, сүүлд нь чуулганд буцаан өгдөг. Ах, эгч нар өөрсдийг нь гэртээ байлгах хугацаандаа хэрэглэг гээд худалдан авч өгсөн юмыг тэд бүгдийг нь ах, эгч нарын хэрэглээ, хоол хүнсэнд зориулан хадгалдаг. Тэр ах, эгч нарыг явмагц тэд эдгээр зүйлийг агуулахад хийгээд, дараагийн удаа ах эгч нарыг байрлахаар ирэх үед л тэрийгээ гаргаж ирдэг. Тэдний оюун ухаанд маш тодорхой зааг байдаг бөгөөд тэд чуулганы юуг ч, хэзээ ч завшиж байгаагүй. Хэн тэдэнд үүнийг зааж өгсөн бэ? Хэн ч хэлж өгөөгүй, тэгвэл тэд юу хийхээ яаж мэдсэн юм бэ? Тэд яаж ингэж чадсан юм бэ? Хүмүүсийн ихэнх нь ингэж чаддаггүй, гэхдээ тэд чадна. Энд ямар асуудал байна вэ? Хүн чанарын ялгаа биш үү? Хүн чанарын чансааны ялгаа, ёс суртахууны ялгаа биш үү? Ийм хоёр төрлийн хүмүүсийн ёс суртахууны хооронд ялгаа байдаг юм чинь үнэн болон эерэг зүйлд хандах хандлагад нь ялгаа бий юу? (Тийм ээ, байдаг.) Энэ хоёр төрлийн хүмүүсээс аль нь үнэнд ороход илүү амархан байх вэ? Аль төрлийнх нь үнэнийг эрэлхийлэх магадлал ихтэй вэ? Ёс суртахуун сайтай хүмүүс үнэнийг эрэлхийлэх магадлал өндөртэй. Та нар ингэж үзэж байна уу? Та хэд ингэж хардаггүй, та нар бүгдээрээ дүрэм журмыг сохроор мөрдөж, хоосон сургаалын үг, хэллэгийг цээжээр уншиж мэддэг шашны хүмүүс үүнийг хийж чадах ёстой, дөнгөж Бурханд итгэж эхэлсэн, хоосон сургаалын үг, хэллэгийг ярьж хараахан чаддаггүй шүтлэггүй хүмүүс үүнийг хийж чадахгүй гэж л боддог. Гэхдээ бодит байдал дээр яг эсрэгээрээ байдаг. Хүмүүс, зүйлсийг ийм маягаар харж байгаа чинь буруу, утгагүй биш үү? Би юмыг ингэж хардаггүй. Би хүмүүстэй харилцахдаа өөр өөр зүйлд хандах хандлагыг нь, ялангуяа адилхан нөхцөл байдал тулгарахад хоёр өөр хүн яаж авирлаж, ямар сонголт хийхийг цогцоор нь хардаг. Энэ нь тэдний хүн чанар ямархуу болохыг илүү сайн үзүүлдэг. Энэ хоёр арга замын аль нь илүү шударга, илүү бодитой вэ? Хүнийг гадна талын үйлдэлд нь биш, уг чанар, мөн чанарт нь үндэслэн үнэлэх нь илүү шударга. Хүнийг уламжлалт соёлын үзэл бодолд үндэслэн үнэлж, нэг нөхцөл байдалд гаргасан үйлдлийг нь барьж аваад, түүнд нь дүгнэлт хийж, шийдвэр гаргавал тэр нь буруу бөгөөд тухайн хүнд шударга бус хандаж буй хэрэг юм. Тэдний хүн чанарын чансаа, бүхий л зан авир, алхаж буй замыг авч үзээд, үнэн зөв үнэлэх ёстой. Зөвхөн энэ нь л шударга, үндэслэлтэй бөгөөд бас тухайн хүнд шударга байдаг.

Өнөөдөр бидний жагсаасан ёс суртахууны зан байдлын талаарх үгсийн аль нь ч Бурханы үгтэй хамаагүй, аль нь ч үнэнтэй нийцдэггүй. Хэчнээн уламжлалт, эерэг үг байлаа ч үнэн болж чадахгүй. Ёс суртахууны зан төлөвийн талаарх үг уламжлалт соёлын шагшин магтдаг зүйлээс үүдэн гардаг бөгөөд Бурханы эрэлхийл гэж хүнээс шаарддаг үнэнтэй ямар ч хамаагүй. Хүний ёс суртахууны зан төлөвийн талаарх энэ өөр өөр үгийг хүмүүс хэчнээн сайн ярьж чаддаг байх нь, тэдгээрийг хэчнээн сайн биелүүлдэг байх нь, эсвэл тэдгээртэй хэчнээн их зууралддаг байх нь хамаагүй, эдгээр үг үнэн гэсэн үг биш. Газар дэлхий дээрх хүмүүсийн ихэнх нь эдгээр зүйлтэй зууралдаж, үүнд итгэлээ ч гэсэн тэдгээр нь үнэн болохгүй—мянган удаа давтлаа ч худал үг худал хэвээр байдагтай яг адилхан. Худал үг хэзээ ч үнэн болж чадахгүй. Худал үг бол Сатаны явуулгыг агуулдаг хуурамч дүрслэл, тиймээс үнэн болох нь бүү хэл, үнэнийг орлож чадахгүй. Үүний адилаар ёс суртахууны зан төлөвийн тухайд хүмүүсийн тавьдаг өөр өөр шаардлагууд үнэн болж чадахгүй. Чи тэдгээртэй хэчнээн их зууралдсан ч, эсвэл хэчнээн сайн зууралдсан ч хүний нүдэнд ёс суртахуун сайтай гэж л харагдана—харин Бурханы нүдээр чи хүн чанартай юу? Заавал тийм байх албагүй. Эсрэгээрээ, хэрвээ чи уламжлалт соёлын нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үзэл баримтлалын тал бүрийг болон дүрэм журмыг маш сайн, чанд баримталдаг бол үнэнээс дэндүү их холджээ. Яагаад тэр вэ? Учир нь чи ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн дагуу, тэдгээрийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэж байх болно. Яг л хүзүүгээ гилжийлгээд цаг харахтай адилхан—чиний харах өнцөг буруу байна. Эцсийн дүндээ хүмүүс, зүйлсийг үзэх үзэл, биеэ авч явах байдал, үйлдэл чинь үнэнтэй, Бурханы шаардлагатай ямар ч хамаагүй болж, чи өөрийнхөө дагах учиртай Бурханы замаас хол байна—бүр эсрэг чиглэлд гүйж, өөрийнхөө зорилгыг баллахуйц байдлаар авирлаж ч чадна. Чи ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгтэй зууралдаж, тэдгээрийг нандигнах тусам Бурхан чамаас улам залхаж, чи Бурхан болон үнэнээс улам холдож, Бурханыг улам эсэргүүцнэ. Ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн аль нэгийг хэчнээн зөв гэж бодох чинь хамаагүй, үүнтэй хэчнээн удаан зууралдах чинь хамаагүй, чи үнэнийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг биш. Чи уламжлалт соёлын зан авирын стандартын алийг зөв, үндэслэлтэй гэж бодох нь хамаагүй, энэ нь эерэг зүйлсийн бодит байдал биш; яавч үнэн биш, бас үнэнтэй нийцэлтэй ч биш. Би чамайг хурдхан өөрийгөө эргэцүүл гэж шавдуулж байна: Чиний зууралддаг энэ зүйл хаанаас үүдэлтэй вэ? Үүнийг хүмүүсийг үнэлэх, хүмүүст шаардлага тавих зарчим, стандарт болгон ашиглах нь Бурханы үгэнд үндэслэсэн үү? Үнэнд үндэслэсэн үү? Уламжлалт соёлын энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн үр дагавар юу болохыг чи мэдэх үү? Энэ нь үнэнтэй хамаатай юу? Чи уламжлалт соёлын энэ шаардлагыг үйлдлийнхээ үндэс, өөрийнхөө шалгуур болгон ашиглаж, үүнийг эерэг зүйл гэж үзсэнээрээ үнэнтэй зөрчилдөж, Бурханыг эсэргүүцэж, үнэнийг зөрчиж байгаа эсэхээ ялган таньж, задлан шинжлэх ёстой. Хэрвээ чи уламжлалт соёлын шагшин магтдаг үзэл бодол, үг хэллэгтэй сохроор зууралддаг бол үүний үр дагавар нь юу байх вэ? Чи эдгээр үгэнд төөрөлдөж, хууртсан бол үр дүн, төгсгөл чинь ямар байхыг төсөөлж чадна. Хэрвээ чи уламжлалт соёлын өнцгөөс хүмүүс, зүйлсийг хардаг бол үнэнийг хүлээн авахад чамд хэцүү байна. Чи хүмүүс, зүйлсийг Бурханы үг болон үнэний дагуу харж хэзээ ч чадахгүй. Үнэнийг ойлгодог хүн ёс суртахууны зан төлөвийн талаарх уламжлалт соёлын янз бүрийн үг, шаардлагыг задлан шинжлэх ёстой. Чи тэдгээрийн алийг нь хамгийн их нандигнаж, үргэлж зууралдаж, хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явах, үйлдэх үндэс, шалгуураа болгож байгаагаа задлан шинжлэх ёстой. Дараа нь чи өөрийнхөө зууралддаг зүйлсийг Бурханы үг болон шаардлагатай харьцуулан үзэж, уламжлалт соёлын энэ талууд Бурханы илэрхийлдэг үнэнтэй зөрчилдөж, эсэргүүцэж байгаа эсэхийг харах ёстой. Хэрвээ чи үнэхээр асуудал олбол уламжлалт соёлын энэ талууд нь яг хаанаа буруу, утгагүй байгааг даруйхан задлан шинжлэх ёстой. Чи эдгээр асуудлыг ойлгох үедээ үнэн гэж юу болох, төөрөгдөл гэж юу болохыг мэднэ; мөн хэрэгжүүлэлтийн замтай болж, өөрийнхөө алхах ёстой замыг сонгож чадна. Үнэнийг ийм маягаар эрж хайвал чи замаа засаж чадна. Хүмүүсийн ёс суртахууны талаарх хүн төрөлхтний шаардлага, үг хэллэг гэгч хэчнээн стандартчилагдсан байлаа ч, эсвэл олон нийтийн таашаал, үзэл бодол, хүсэл, бүр сонирхолд хэчнээн нийцлээ ч тэдгээр нь үнэн биш юм. Чи үүнийг ойлгох ёстой. Нэгэнт эдгээр нь үнэн биш тул чи бушуухан үгүйсгэж, орхих хэрэгтэй. Бас тэдгээрийн мөн чанар болон тэдгээрийг баримталж амьдарснаас үүдэн гардаг үр дагаврыг задлан шинжлэх ёстой. Тэдгээр нь чамд үнэхээр жинхэнэ гэмшлийг төрүүлж чадах уу? Өөрийгөө мэдэхэд чинь үнэхээр тусалж чадах уу? Чамайг үнэхээр хүний төрхийг амьдран харуулдаг болгож чадах уу? Эдгээрийн алийг нь ч хийж чадахгүй. Тэдгээр нь чамайг зөвхөн хоёр нүүртэй, өөрийгөө зөвтгөдөг л болгоно. Чамайг илүү зальхай, ёрын муу болгоно. “Өмнө нь бид уламжлалт соёлын эдгээр талыг баримталж байхдаа өөрсдийгөө сайн хүмүүс гэж боддог байсан. Бидний биеэ авч явах байдлыг хараад бусад хүн ч биднийг бас сайн хүмүүс гэж бодсон. Гэвч үнэндээ ямархуу ёрын мууг хийж чадахаа бид зүрх сэтгэлдээ мэддэг. Багахан сайн юм хийх нь үүнийг зөвхөн өнгөлөн далдалдаг. Гэхдээ уламжлалт соёлын биднээс шаарддаг сайн зан авирыг орхивол бид оронд нь юу хийх ёстой вэ? Ямар зан авир, илрэл Бурханд алдар суу авчрах вэ?” гэж зарим хүн хэлдэг. Энэ асуултыг чи юу гэж бодож байна вэ? Бурханд итгэгчид ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстойг тэд мэдэхгүй хэвээр байгаа гэж үү? Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой маш олон үнэн бий. Тэгвэл чи яагаад үнэнийг хэрэгжүүлэхээс татгалзаж, хуурамч сайн хүн, хоёр нүүртэн байх гэж зүтгээд байдаг юм бэ? Чи яагаад дүр эсгээд байгаа юм бэ? Зарим хүн: “Уламжлалт соёлд олон сайн тал бий! Жишээ нь ‘Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой’ гэдэг бол сайхан үг! Энэ бол хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зүйл. Та яаж үүнийг хаяж чаддаг байна аа? ‘Найзынхаа өмнөөс зовлон туулах’ гэж бий—энэ нь хэчнээн үнэнч, баатарлаг билээ дээ! Тийм найзтай байвал сайхан амьдарна. Бас ‘Хаврын хүр хорхой үхэх хүртлээ торго нэхдэг, лаа бөхөх хүртлээ асдаг’ гэдэг. Энэ үг маш гүн гүнзгий, соёлоор баялаг! Хэрвээ Та биднийг эдгээр үгийн дагуу амьдрахыг зөвшөөрөхгүй бол бид юуны дагуу амьдрах ёстой вэ?” гэдэг. Хэрвээ чи ингэж бодож байгаа бол номлол сонсож өнгөрүүлсэн олон жил чинь дэмий үрэгджээ. Хүн ядаж л мөс чанар, эрүүл ухааны стандартын дагуу биеэ авч явах ёстой гэдгийг ч чи ойлгодоггүй. Чи өчүүхэн ч үнэнийг олж аваагүй, энэ олон жил дэмий амьдарсан.

Товчхондоо, хэдийгээр бид ёс суртахууны зан төлөвийн тухай уламжлалт соёлын эдгээр үгийг жагсаасан боловч үүний зорилго нь эдгээр үг бол хүмүүсийн үзэл, төсөөлөл бөгөөд Сатанаас үүдэлтэйгээс цаашгүй гэдгийг л та нарт мэдэгдэхийн төлөө биш, харин эдгээр зүйлийн мөн чанар нь хуурамч, өнгөлөн далдалсан, хуурмаг гэдгийг та нарт тодорхой ойлгуулах зорилготой. Хүмүүс эдгээр зан авирыг эзэмшсэн ч гэсэн хэвийн хүн чанарыг амьдран харуулж байгаа гэсэн үг яавч биш. Харин ч тэд эдгээр хуурамч зан авирыг ашиглан санаархал, зорилгоо нууж, завхарсан зан чанар, уг чанар, мөн чанараа далдалж байгаа. Үүний үр дүнд хүмүүс дүр эсгэж, бусдыг мэхлэхдээ улам сайжирч байгаа нь эргээд тэднийг улам завхарсан, ёрын муу болоход хүргэдэг. Завхарсан хүн төрөлхтний зууралддаг уламжлалт соёлын ёс суртахууны стандарт нь Бурханы илэрхийлдэг үнэнтэй нийцдэггүй, хүмүүст Бурханы зааж сургадаг ямар ч үгтэй таардаггүй, ямар ч холбоогүй байдаг. Хэрэв чи уламжлалт соёлын талуудтай зууралдсаар байгаа бол гүн гүнзгий төөрөлдөж, хорджээ. Хэрвээ чи аливаа хэрэг явдал дээр уламжлалт соёлтой зууралдаж, уламжлалт соёлын зарчим, үзэл бодлыг баримталдаг бол тэр хэрэг явдал дээр Бурханы эсрэг тэрсэлж, үнэнийг зөрчиж, Бурханыг эсэргүүцэж байна. Хэрвээ чи ёс суртахууны зан төлөвийн талаарх эдгээр үгийн аль нэгтэй зууралдаж, үүнд үнэнч байж, хүмүүс, зүйлсийг харах шалгуур, үндэс болгон авч үздэг бол энэ тал дээр алдаа гаргасан бөгөөд тодорхой хэмжээнд хүмүүсийг шүүж, хохироодог бол нүгэл үйлдсэн байх болно. Хэрвээ чи хүн бүрийг уламжлалт соёлын ёс суртахууны стандартаар хэмжих гэж үргэлж зүтгэдэг бол яллаж, хэлмэгдүүлсэн хүмүүсийн чинь тоо улам бүр өссөөр байх ба чи гарцаагүй Бурханыг яллаж, эсэргүүцээд, дараа нь гол нүгэлтэн болох болно. Бүх хүн төрөлхтөн уламжлалт соёлын боловсрол, нөлөөгөөр улам бүр ёрын муу болсоор байгааг та нар харахгүй байна гэж үү? Дэлхий ертөнц улам харанхуй болж байгаа биш үү? Хүн Сатан, диаволд харьяалагдах тусмаа улам шүтэгддэг; хүн үнэнийг хэрэгжүүлж, Бурханы төлөө гэрчлэл хийж, Бурханд таалагдах тусмаа улам дарлагдаж, гадуурхагдаж, яллагдаж, бүр цовдлуулж алуулдаг. Энэ нь бодит баримт биш үү? Цаашдаа та нар өнөөдөр энд нөхөрлөсөн зүйлийн талаар байнга нөхөрлөж байх ёстой. Нөхөрлөсний дараа ойлгохгүй зүйл байвал тэрийгээ түр хойш тавиад, ойлгодог болох хүртлээ өөрийнхөө зохицуулж чадах хэсгүүдийн талаар нөхөрлө. Тов тодорхой, бүрэн дүүрэн ойлгох хүртлээ эдгээр үгийг нөхөрлө, тэгвэл та нар үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, бодит байдалд орж чадна. Та нар аль нэг үг юм уу зүйл үнэн мөн эсэхийг, эсвэл үнэн биш, харин уламжлалт соёл эсэхийг тодорхой ялган таньж чаддаг болох үедээ үнэний бодит байдалд орох илүү их замтай болно. Эцэст нь нөхөрлөлөөр дамжуулан өөрийнхөө хэрэгжүүлэх учиртай үнэн бүрийг ойлгож чаддаг болж, зөвшилцөлд хүрч, тууштай үзэл бодол, ойлголттой байж, аль зүйл нь эерэг, аль нь сөрөг, аль нь Бурханаас ирдэг, аль нь Сатанаас ирдэг болохыг мэдэж, эдгээр зүйлийг тодорхой, ойлгомжтой болох хүртэл уг сэдвээр нөхөрлөвөл тэр үед л та нар үнэнийг ойлгосон байх болно. Дараа нь өөрийнхөө хэрэгжүүлэх ёстой үнэний зарчмыг сонго. Ийм маягаар та нар Бурханы тогтоосон зан авирын стандартад нийцэж, ядаж л жаахан хүний төрхтэй болно. Хэрвээ та нар үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадвал хүний төрхийг бүрэн амьдран харуулж чадна. Тэр үед л Бурханы хүсэлд бүрмөсөн нийцнэ.

2022 оны 3 дугаар сарын 5

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (4)

Дараах: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (6)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх