Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?
Зөндөө их хүн олон жил номлол сонсдог ч үнэн гэж юу болохыг ч ойлгодоггүй, хичээл зүтгэлээ үнэний аль талд төвлөрүүлэх ёстойгоо ч ойлгодоггүй. Тэд зүрх сэтгэлгүй, бодлогогүй хүмүүс шиг үргэлж хайхрамжгүй, зүгээр л сонсоод л болчихдог. Тэд хэдэн жил Бурханд итгэсэн хэр нь туршлагын гэрчлэлгүй байсаар байгаад гайхах зүйлгүй. Үнэнийг үнэхээр эрэлхийлдэг хүн өөрийгөө эргэцүүлэх ёстой: Миний хэлдэг, хийдэг зүйл үнэнтэй нийцдэг үү? Надад юу дутагддаг вэ? Би ямар дутагдлаа нөхөх ёстой вэ? Би үүргээ хэр сайн гүйцэтгэж байгаа вэ? Зарчмын дагуу гүйцэтгэж чадаж байна уу? Ийм зүйлсийг сайн ойлгодоггүй бол үнэнийг эрэлхийлдэг хүн чи биш. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлж, олж авахыг хүсдэг бол Бурханы үгийг байнга уншиж, тунгаан бодох ёстой. Чи ямар ч үүрэг гүйцэтгэсэн, ямар үнэнийг ойлгож авах ёстойгоо тунгаан бодож, ойлгож, ойлгосон бүх үнэнээ хэрэгжүүлж, туулж мэдрэх ёстой. Чи “Би энэ үнэнийг хэрэгжүүлж, энэ үнэнд орсон уу? Энэ үнэн амьдралын аль талыг нь хэлээд байна вэ? Ямар орчныг? Ямар нөхцөл байдлыг?” гэдгийг үргэлж бодож үзэх ёстой. Энэ асуултууд зүрх сэтгэлд чинь тогтсон байх ёстой, чөлөөт цагаараа чи эдгээрийг ойлгохыг хичээх ёстой. Чи энэ талаар боддог ч ойлгодоггүй бол залбиран уншиж, Бурханы өмнө очиж, зүрх сэтгэлээ Түүнд нээх хэрэгтэй. Ихэнх хүн Бурханд итгэхдээ зүрх сэтгэлээ үнэнд төвлөрүүлдэггүй. Зүрх сэтгэл нь хаана байдаг вэ? Зүрх сэтгэл нь үргэлж гадаад зүйл дээр төвлөрч, үргэлж нэрэлхүү зан, нэр нүүр, буруу, зөвийн асуудалд хэт их санаа зовдог. Аль нь үнэнтэй холбоотой, аль нь холбоогүйг тэд мэддэггүй бөгөөд “Би Бурханы гэрт юм хийж, завгүй гүйж, бэрхшээл туулан үүргээ гүйцэтгэж байгаа л бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг” гэж боддог. Тэгж бодох нь буруу. Бурханы гэрийн төлөө юм хийж, завгүй гүйж, бэрхшээл туулснаараа хүн үнэнийг хэрэгжүүлж байгаа юу? Тэгж хэлэх үндэслэл бий юу? Юм хийж байхдаа бэрхшээл туулах болон үнэнийг хэрэгжүүлэх нь хоёр өөр зүйл. Үнэн гэж юу болохыг чи мэддэггүй бол яаж хэрэгжүүлж чадах юм бэ? Энэ нь утгагүй хэрэг бус уу? Чи хүний үзэл, төсөөллийн дагуу үйлдэж, будилсан байдалтай, аливааг өөрийн санаагаар хийж байна. Зүрх сэтгэл чинь ямар ч зорилго, зүг чиг, зарчимгүй будилжээ. Чи зүгээр л юм хийж, хийж байхдаа бэрхшээл туулж байгаа чинь үнэний хэрэгжүүлэлттэй яаж холбоотой байх юм бэ? Хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол, юу ч хийсэн бай, ямар ч бэрхшээл туулсан бай, үнэнийг хэрэгжүүлэх хол байна. Хүмүүс үргэлж юмыг өөрийн хүслээр, зүгээр л хийж дуусгах гэж хийдэг. Үйлдэл нь үнэн-зарчмын дагуу байгаа юу, үгүй юу гэдгийг тэд огтхон ч бодож үздэггүй. Хийж байгаа зүйл чинь үнэний дагуу эсэхийг мэддэггүй бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь лавтай. Зарим хүн “Би чуулганы төлөө юм хийж байгаа нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү?” гэдэг. Тэр бол ерөөсөө буруу. Чуулганы төлөө юм хийж байгаа нь хүн үнэнийг хэрэгжүүлж байгаа гэсэн үг үү? Тийм байх албагүй, тэр хүний үйлдэл зарчимтай эсэхийг харж байж л үүнийг тодорхойлж болно. Хүний хийж байгаа зүйлд зарчим байхгүй бол хэний төлөө хийж байгаа нь хамаагүй, үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Тэд сайн юм хийлээ ч гэсэн, үнэнийг хэрэгжүүлэх шаардлагыг хангахын тулд үнэн-зарчимд нийцүүлэн хийх ёстой. Хэрвээ тэд зарчмыг зөрчвөл тэдний хийж байгаа ямар ч зүйл сайн зан авир төдий бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх шаардлагад хүрдэггүй. Үүргээ гүйцэтгэхдээ үнэн-зарчмыг хэзээ ч эрмэлздэггүй олон хүн байдаг бөгөөд энэ нь тэд зүгээр л хөдөлмөрлөж байгаа гэсэн үг юм. Хүн хэзээ ч үнэнийг эрмэлздэггүй бол үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй. Ийм хүн Бурханы ардуудын нэг яавч биш, тэднийг хөдөлмөрчид гэж л нэрлэж болно. Тэд эцсээ хүртэл тууштай хөдөлмөрлөж чадвал үнэнч хөдөлмөрчин гэж үзэж, үлдэхийг зөвшөөрч магадгүй. Гэхдээ тэд хөдөлмөрлөх явцдаа зарим нэг муу зүйл хийсэн бол явцын дунд хэрэггүй болсон түр зуурын ажилчин шиг таягдан хаягдана. Ихэнх хөдөлмөрчид ийм маягаар таягдан хаягддаг. Тэдний хийж буй хөдөлмөр стандартад нийцэхгүй тул тэд бат зогсож чадахгүй нь лавтай.
Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ? Даалгавар гүйцэтгэх юм уу үүрэг гүйцэтгэх үедээ хэрхэн үнэнийг хэрэгжүүлэх вэ, эсвэл хэрхэн хэрэгжүүлэхгүй байх вэ? Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх гэдэг нь хүн үнэнтэй холбоогүй зүйл хийхийг хэлнэ. Тэр хүн үүргээ гүйцэтгэж байгаа байж болох ч тийнхүү гүйцэтгэж байгаа нь үнэнтэй бараг холбоогүй байдаг. Энэ нь ердөө л нэг төрлийн сайн зан авир бөгөөд үүнийг сайн үйл гэж үзэж болох ч үнэнийг хэрэгжүүлэхээс хол байна. Ийм зүйлсийн хооронд ялгаа бий. Ямар ялгаатай вэ? Ямар нэгэн зүйлийг хийхдээ чи ердөө л цар хүрээ юм уу дүрэм журмыг баримталж байна. Чи Бурханы гэрийн ашиг сонирхолд ямар нэг хохирол учруулдаггүй, арай илүү завгүй гүйж, арай илүү бэрхшээл туулж, эдгээр зүйлд хүрсэн бөгөөд чамд тавьсан шаардлага онцгойлон өндөр биш бол үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байж магадгүй. Гэхдээ бодолцож үзэх өөр нэг зүйл бий: Чи тэрхүү зүйлийг хийж байхдаа дотор чинь Бурханд таалагддаггүй ямар завхарсан зан чанар, бодол, зүйл байгааг ухаж, гаргаж, ил болгосон уу? Ингэх замаар, үүргээ гүйцэтгэх замаар жинхэнээсээ өөрийгөө мэдэж авсан уу? Хэрэгжүүлэх, орох хэрэгтэй үнэнийг олсон уу? (Ховорхон. Заримдаа би зүгээр л өөрийгөө Бурханы үгтэй харьцуулж, өөрийгөө багахан мэдэж аваад болчихдог.) Тэгвэл ихэнхдээ чамд бодит мэдлэг биш өөрийнхөө талаар онолын, нэгэн хэвийн мэдлэг л байдаг юм байна. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй, хэрэгжүүлдэггүй, олж аваагүй бол том алдаа гаргаж, томоохон зарчим зөрчөөгүй, ёрын мууг идэвхийлэн үйлдээгүй, багахан хүн чанартай сайн хүн шиг харагддаг ч гэсэн, алдаа гаргадаггүй, хүн чанартай харагдаж байгаа чинь үнэний дагуу байгаа, эсвэл үнэнийг хэрэгжүүлж байгаатай ижилхэн биш. Эдгээр нь өөр хоорондоо хол зөрүүтэй, ялгаатай юм. Олон хүн хэдэн жил Бурханд итгэсний дараа жирийн хөдөлмөрчин гэдгээ олж мэддэг. Тэд яаж яваад хөдөлмөрчин болсноо гайхдаг ч хэчнээн бодлогошроод ч хариултыг нь олдоггүй. Хүмүүс Бурханд дөнгөж итгэж эхлэхдээ хөдөлмөрчид болох санаагүй байдаг. Тэд сайн итгэгч болж, үнэний талаар ойлголттой болж, эцэст нь аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орно, эсвэл ядаж л амьд үлдэж чадна гэж төлөвлөдөг. Мөн тэд итгэгчийн хувьд Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханыг дуулгавартай дагах ёстой гэж боддог. Тэд яагаад өөрөө ч мэдэлгүй хөдөлмөрчид болчихдог вэ? Яагаад гэвэл чи үүрэгтээ, чамд зориулж Бурханы зохицуулсан орчин нөхцөлд үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орж хэзээ ч чаддаггүй, үүргээ гүйцэтгэхийн оронд үргэлж махран зүтгэж байдаг. Шалтгаан нь энэ. Тиймээс хэсэг хугацаанд үүргээ гүйцэтгэсний дараа тайвшраад “Энэ хугацаанд би юу олж авав? Нэг удаа гадуур явж байгаад аюул хариугүй тулгарах гэж байсан ч Бурхан намайг хамгаалсан” хэмээн бодох үедээ Бурхан чамайг хамгаалсан болохоор Бурханыг мэддэг гэж тооцох уу? Ийм зүйл чамд урам өгч Бурханд итгэх итгэлийг чинь нэмэгдүүлж чадахгүй, бас чамайг завхарсан зан чанар, уг чанар-мөн чанараа үнэхээр ойлгодог болгож чадахгүй. Энэ хугацаанд үүргээ хэрхэн гүйцэтгэж байснаа эргээд бодоход амь-оролтод чинь ямар нэг ахиц гарсан уу? Чи үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдвэл гарцаагүй ахиц гаргана. Чи “Аливаа юмсын эерэг талын тухайд Бурханыг мэдэх үнэн гүнзгий бөгөөд би үнэндээ үүнийг хараахан ойлгож, мэдэж аваагүй байгаа. Гэхдээ аливаа юмсын сөрөг талын тухайд ялган танихад хамгийн хэцүү завхарсан зан чанар бол Бурханы ил болгосон, хүмүүсийн завхарсан зан чанар: Бурханд дайсагнадаг, Бурханыг эсэргүүцдэг мөн чанар, хорон муу уг чанар, ов мэхтэй байдал, мөн түүнчлэн Бурханы ил болгосон, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нуугдсан завхарсан зан чанар гэдгийг би мэднэ. Өмнө нь би үүнийг өөртэйгөө холбож чаддаггүй байсан ч одоо үүнийг ухаарч, өөртэйгөө холбосон бөгөөд зүрх сэтгэл минь үүнийг бага зэрэг ухамсарласан” гэж хэлбэл энэ нь ахиц юм. Чамд ийм мэдрэмж төрдөг бөгөөд чи өөрийгөө тайвшруулж, үүнийг анхааралтай тунгаан бодох гээд оролдоод үзвэл хэдэн жил Бурханд итгэсэн туршлага чинь дэндүү нимгэн болохыг олж мэдэж, дэндүү олон зүйл чамд дутагдаж байгааг олж харах болно. Чи завхралынхаа үнэний талаар зарим нэг ойлголттой болсон ч дөнгөж л гэмшиж эхэлсэн. Чи нүгэл бага үйлдэж, зан авир чинь багахан өөрчлөгдөж байгаа ч амь зан чанар чинь өөрчлөгдөх яагаа ч үгүй байгаа. Чи ахиад хэдэн жил туршлагажиж, завхарсан зан чанарынхаа талаар илүү гүнзгий ойлголттой болж, амь зан чанар чинь бага зэрэг өөрчлөгдөх үедээ Бурханаас агуу аврал хүртсэнээ эцэст нь мэдэрч, “Хүнийг ил болгосон Бурханы үгс үнэн бөгөөд би Бурханы үгэнд Амен гэж хэлнэ. Бурханы үгс үнэн, хэчнээн үнэн гээч!” гэж хэлнэ. Хүмүүс өөрийгөө мэдэхгүй үедээ, бүгд “Бусад хүн Бурханаас урваж болох ч би хэзээ ч урвахгүй. Бусад хүн Бурханыг хаяж болох ч би хэзээ ч хаяхгүй” гэж хэлдэг. Эдгээр нь хоосон үг биш гэж үү? Хүмүүс баримтаар илчлэгдээд, өөрсдийгөө дэндүү найдваргүй, Бурхан тэднийг харж хандаж, хамгаалах хэрэгтэй, Бурханы халамжийг орхиж үнэхээр болохгүй, Бурханы нигүүлсэл, өршөөлөөр л хүмүүс өдий хүрсэн, хүмүүст сайрхаад байх юу ч байхгүй гэдгийг ухамсарлаж чадна. Чамд ийм мэдрэмж төрсөн бол энэ нь бусад хүн чамд үүнийг суулгасан учраас биш, чиний туршлагаас гардаг. Чиний өөрийн биеэр туулж, мэдэрсэн зүйлээс гардаг. Эдгээр нь маш бодитой бөгөөд гүн гүнзгий, хүмүүсийн үргэлж хэлдэг хоосон том үгнээс хавьгүй илүү бодитой. Чи ийм туршлагатай болж, зүрх сэтгэлд чинь ийм мэдрэмж төрөх үед Бурханаар, Бурханы үгээр, үнэнээр цангана. Чи Бурханы үгийг нандигнах, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж мэдрэх урам зоригтой болж, Бурхантай харилцах харилцаандаа Бурханд нэг алхам ойртоно. Энэ нь чи Бурханд итгэх итгэлийн зөв замд хэдийн орж, үнэн-бодит байдалд орж эхэлсний баталгаа юм. Бичиг үсэг, хоосон сургаал, хоосон онол л номлодог хүмүүс улам хол хөсөр хаягдаж, Бурханы гэрт улам тусгаарлагдаж, шившиглэгдэх болно. Тэд өөрсдийгөө эргэцүүлэх ёстой бөгөөд тэдний сэрэх цаг нь болжээ.
Хүн үнэн-бодит байдалтай эсэхийг нь хэмжих ямар шалгуур байдаг вэ? Эсвэл хүн үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг харах ямар шалгуур байдаг вэ? Тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед Бурханд ямар хандлагатай байдаг, үнэнийг эрж хайж чаддаг эсэх, өөрсдийгөө үнэхээр мэддэг эсэх, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг эсэхийг нь харах ёстой. Эдгээрийг сайн ойлгосноор тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэх, эсвэл үнэн-бодит байдалтай эсэхийг нь тодорхойлж болно. Өөрт нь аливаа юм тохиолдоход хүн бичиг үсэг, хоосон сургаал үргэлж номлож, сүртэй сонсогддог үг чалчдаг бол түүнд үнэн-бодит байдал байхгүй гэдэг нь тодорхой байна. Үнэн-бодит байдалгүй хүнд аливаа юм тохиолдвол тэрээр үнэнийг хэрэгжүүлж чадах уу? Яавч чадахгүй. Тэд “Ийм зүйл тохиолдлоо, би Бурханыг дуулгавартай дагая!” гэж хэлж магадгүй. Чи яагаад Бурханыг дуулгавартай дагахыг хүсдэг юм бэ? Зарчим нь зөв боловч чи мэдрэмж дээрээ үндэслэж, өөрөө дэнсэлж үзээд, шийдсэн арга барилаараа үйлдэж байж магадгүй. Чи Бурханыг дуулгавартай дагах тухай ярьдаг ч зүрх сэтгэлдээ Бурханы хийдэг бүх зүйлд үргэлж эргэлзэж байдаг. Бурхан яагаад тэгж үйлддэгийг чи ойлгодоггүй хэр нь Бурханыг дуулгавартай дагах ёстой гэж өөртөө хэлсээр байдаг боловч үнэн хэрэгтээ дагах санаагүй байдаг. Чи гаднаа л эсэргүүцдэггүй, гомдоллодоггүй, хэлснийг хийдэг юм шиг харагддаг. Чи дуулгавартай дагадаг болсон юм шиг байдаг ч ингэж дуулгавартай дагах нь зөвхөн амаараа л хэлж, дүрэм журмыг дагаж буй төдий юм. Чи дуулгавартай дагахыг хэрэгжүүлэхгүй байна. Дуулгавартай дагахад чинь саад болдог завхарсан зан чанараа чи гаргаж ирж, задлан шинжилж, Бурханы үгтэй харьцуулах ёстой. Завхарсан зан чанараа үнэхээр мэддэг болбол, Бурханыг үнэхээр ойлгож, Бурханы яагаад тэгж үйлддэг болохыг мэдэж чадвал, үүнийг бүрэн ойлгож чадвал чи Бурханыг дуулгавартай дагаж чадна. Чи “Бэрхшээл хэчнээн их байсан ч, хэчнээн сул дорой болж, гуниглаж байсан ч би сөрөг болохгүй, Бурханыг дуулгавартай дагана, учир нь Бурханы хийдэг зүйл сайн, Түүний хийдэг бүхэн зөв гэдгийг би мэднэ. Тэр буруу зүйл хийхгүй” гэж хэлнэ. Үүнд хүрч чадвал асуудал чинь бүрэн шийдвэрлэгдсэн байх болно. Зарим хүн ийм маягаар үнэнийг эрж хайж, асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэд бичиг үсэг, хоосон сургаал номлосон төдий болдог бөгөөд бүх зүйлийг ойлгодог юм шиг байдаг ч жинхэнэ бэрхшээл тулгарахад үнэнийг хэрэгжүүлэхийг хүслээ ч хэрэгжүүлж чаддаггүй. Зүрх сэтгэлд нь гомдол, буруу ойлголт тууштай байсаар байдаг хэр нь асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг эрж хайдаггүй. Ийм гомдол, буруу ойлголт хүмүүсийн дотор нуугдсан байдаг. Эдгээр нь үнэн хэрэгтээ хорт хавдар бөгөөд зөв орчин нөхцөлд оргилон гарах болно. Тийм зүйл болохоос өмнө хүмүүс үүнийг мэдэрч чаддаггүй бөгөөд бүх үнэнийг ойлгодог, бэрхшээл байхгүй гэж боддог. Гэвч хожим ямар нэгэн зүйл тохиолдоход үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байхгүй, үнэндээ үнэнийг ойлгодоггүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Чи цөөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаал номлож, цөөн хэдэн дүрэм журмыг баримталж л чадна гэсэн үг юм. Заримдаа чи дуулгавартай дагаж чадаж магадгүй ч энэ нь дүрэм журам баримтлахыг дуулгавартай дагаж байгаа хэрэг бөгөөд энэ нь маш хязгаарлагдмал дуулгавартай байдал юм. Чиний үзэлтэй нийцэхгүй зүйл тохиолдвол чи дуулгавартай дагаж чадахгүй. Энэ нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж чадах хүн чи биш, завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдээгүй, өөрчлөгдөөгүй гэдгийг харуулдаг. Чи өөрт тохиолдсон зүйлийн үр дүнд завхарсан зан чанараа мэдэж авч, Бурханы хийдэг бүхнийг мэдэж, ойлгож, санаа тавих ёстой. Үүний дараа чи жинхэнээсээ, дуртайяа дуулгавартай дагаж, чамд юу ч тохиолдсон, чиний үзэлд хэчнээн нийцэхгүй байсан ч гэсэн дуулгавартай дагаж чаддаг байх ёстой. Зөвхөн ийм түвшинд хүрч чадах хүн л Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг, үнэхээр өөрчлөгдсөн хүн юм.
Олон жил Бурханд итгэсэн ихэнх хүн Бурханыг дуулгавартай дагах гэж юу болохыг мэддэггүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг, Бурханыг дуулгавартай дагахын тулд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхийг биш, бичиг үсэг, хоосон сургаал хэрхэн ярихаа л мэддэг. Яагаад тэр вэ? Зарим хүн үргэлж өөрийн үзэл, төсөөллийн дагуу Бурханыг дуулгавартай дагадаг бөгөөд Бурханы хэлдэг зүйл өөрийнх нь үзэлтэй нийцэхгүй байвал дуулгавартай дагаж чаддаггүй. Тэр үед Бурханы талаарх үзэл, буруу ойлголт тэдэнд төрж, үнэнийг эрж хайхгүй. Тэд Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс үнэхээр мөн байсан бол Бурханы үг хүний үзэлтэй нийцдэг эсэхээс үл хамааран дагаж чадах байсан, учир нь хүн Бурханыг дуулгавартай дагах нь тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг билээ. Хүн ийм маягаар хэрэгжүүлдэг бол Бурханыг дуулгавартай дагаж байгаа хэрэг бөгөөд ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан үнэнийг ойлгож авсан бол Бурханыг дуулгавартай дагах бодит байдалтай байгаа хэрэг. Ихэнх хүн үнэнийг хэрэгжүүлэх гэж оролдохдоо Бурханы үгийн хоосон сургаалын үг үсгийг л хэрэгжүүлдэг бөгөөд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байна гэж боддог. Үнэндээ энэ нь үнэнийг хэрэгжүүлэхэд хангалтгүй. Үнэнийг хэрэгжүүлэхэд зарчим байх ёстой. Хүн хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чадахгүй бол зүгээр л дүрэм журам дагаж байгаа хэрэг бөгөөд ингэж хэрэгжүүлэхэд зарчмын дагуу үйлдэх шаардлагатай нарийн ширийн зүйлс дутагддаг. Олон хүн бичиг үсэг, хоосон сургаалын дүрэм журмыг л баримталдаг бөгөөд хэрэгжүүлэлт нь ямар ч зарчимгүй байдаг. Энэ нь үнэний хэрэгжүүлэлтийн стандартыг хангадаггүй. Шашны бүх хүн үзэл, төсөөллийнхөө дагуу үйлдэж, энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж боддог. Жишээ нь тэд хайр, эсвэл даруу зангийн талаар номлож болох ч сайхан сонсогддог үгийг л давтаж байгаа хэрэг юм. Тэдний хэрэгжүүлэлтэд зарчим байдаггүй, хамгийн суурь зүйлийг ухаж ойлгож чаддаггүй. Хүн ийм маягаар хэрэгжүүлдэг бол үнэн-бодит байдалд яаж орж чадах юм бэ? Үнэн бол Бурханы үг; бодит байдлыг хүн амьдран харуулдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг амьдран харуулж чаддаг болж байж л үнэн-бодит байдалтай болдог. Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж мэдрэх замаар хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл, Бурханы үгийн жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Тэр үед л үнэнийг ойлгодог. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс хэрэгжүүлэлтийн зарчмыг тодорхойлж чаддаг. Хэрэгжүүлэлтийн зарчмыг ухаж ойлгодог болох үед хэл яриа, үйлдэл чинь зарчимтай болж, үүргийн гүйцэтгэл чинь үнэн-зарчимд нийцдэг болно. Үнэнийг хэрэгжүүлэх гэж энэ юм. Үнэн-бодит байдалтай болох гэж энэ юм. Чи үнэн-бодит байдлыг амьдран харуулж байж л үнэнийг хэрэгжүүлдэг бөгөөд үнэн-бодит байдлыг амьдран харуулдаггүй бол үнэнийг хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг. Үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг дүрэм журмыг баримтлах асуудал биш бөгөөд хүн өөрийн дур зоргоор хэрэгжүүлж болохгүй. Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж мэдрэх явцдаа үнэнийг үнэхээр ойлгодог эсэхийг чинь, үг яриа, үйлдэлд чинь үнэн-зарчим байгаа эсэхийг Бурхан хардаг. Чи үнэнийг ойлгодог, хэрэгжүүлж чаддаг бол амь-оролттой болно. Бурханы үгийн талаар чи ямар ч туршлага, мэдлэгтэй байсан, юуг ч ухаарсан байсан эдгээр нь бүгд чиний амь-оролттой шууд холбоотой байдаг. Чи олон зүйлийг туулж мэдэрч, олон удаа бүтэлгүйтэж, жинхэнэ сургамж авч, бодит туршлагатай болсон бол үнэн-бодит байдалтай болсон мэт чамд санагдаж магадгүй. Ингэх нь зөв зүйтэй юу? Үгүй. Ийм мэдрэмж найдвартай юу? Энэ ч бас найдваргүй. Үнэн-бодит байдалтай хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд гэрчлэл хийж чаддаг бөгөөд тэдний гэрчлэлийг сонсох нь бусад хүнийг маш их босгон байгуулдаг. Тийм хүмүүсийг л үнэн-бодит байдалтай болсон гэж хэлж болно. Үнэнийг ойлгодог хүмүүсийг хүлээн зөвшөөрч, сайшааж чаддаг хүн л үнэн-бодит байдалтай билээ. Үнэн-бодит байдал чамд байгаа эсэх нь Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж мэдэрч байхдаа үнэнийг ойлгож, Бурханыг мэддэг болж чадах эсэхээс нэн их хамаардаг. Хэрэгжүүлэлт, туршлага чинь Бурханы үг болоод үнэнтэй хамаагүй бол жинхэнэ амийн туршлага чамд байхгүй байна. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус гэдгийг энэ нь бас баталдаг. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус гэж Би яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл Бурханы үгийн хэрэгжүүлэлт, туршлага чамд байхгүй, чи үнэний ойлголттой болоогүй байна. Чи бол Бурханы ажлыг туулж мэдэрдэг хүн биш, Бурханыг дуулгавартай дагадаг хүн бүр ч биш гэдгийг энэ нь харуулдаг. Чи олон жил Бурханд итгэсэн л бол, олон шалгалт, гай зовлон туулж, Бурханыг гэх итгэл, хайр чинь өсөж, гэрчлэлдээ хатуу зогссон бол Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа гэдэг нь харагдана. Ийм жинхэнэ итгэлийг гэрчлэлдээ хатуу зогсож байж л батлах ёстой, ингэж чадах эсэх чинь нэн чухал. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг чинь шалгах шалгалт бөгөөд чамд жинхэнэ итгэл байгаа эсэхийг илчилдэг. Жишээлбэл, Бурхан нэг нөхцөл байдал зохицуулж, хамгийн ихээр хайрлаж, санаа тавьдаг хүнийг чинь, эсвэл хамгийн ихээр нандигнадаг зүйлийг чинь Бурхан булааж авах санаатай байгааг олж харвал чиний хандлага ямар байх вэ? Зүгээр л “Өө Бурхан минь, Таны хийдэг бүхэн сайн. Би Танд талархаж, Таныг магтъя!” гэж хэллээ гээд шалгалтыг давж чадлаа гэсэн үг биш. Хамгийн ихээр хайрладаг хүн чинь сүүлчийн амьсгалаа авч байгааг хараад зүрх сэтгэл чинь шаналан, үймэрч “Түүнийг үхвэл би амьдарч чадахгүй. Би түүнгүйгээр байж чадахгүй юм чинь түүнтэй хамт үхнэ! Тэр үхвэл би Бурханд итгэхээ болино” гэдэг. Энэ тохиолдолд үнэн-бодит байдал чамд байхгүй бөгөөд чи бүрэн илчлэгдсэн. Жинхэнэ итгэл чамд байна уу? Хайртай хүн чинь үхэж, чи амьдарч чадахгүй болж, Бурханыг хүсэхээ ч больдог. Хайртай хүн чинь үхэж, чи Бурханыг ч дуулгавартай дагадаггүй. Чиний хайрладаг, дуулгавартай дагадаг зүйл бол хүн гэдгийг энэ нь баталдаг. Үүгээрээ чи илчлэгдсэн бус уу? Чи уг үндсээрээ Бурханыг дуулгавартай дагадаг хүн биш, Бурханыг хайрладаг хүн бүр ч биш. Бусадтай нөхөрлөдөг ердийн нөхөрлөл чинь чин сэтгэлийн, бодитой үг биш, дэмий яриа, хоосон сургаалаар дүүрэн байж таарна. Чиний ярьдаг хоосон сургаал болон хашхирдаг уриа лоозон чинь итгэлээс чинь гардаг, жинхэнэ ойлголт мөн эсэх нь шалгагдах явцад чинь илчлэгдэнэ. Чи хуурамч итгэгч, луйварчин, үл итгэгч байж таардаг. Чи Бурханд итгэдэг дүр л үзүүлдэг, зүрх сэтгэлд чинь Бурханы үг үндэс сууриа тавиагүй. Бурханд итгэх итгэлийн хамгийн аймшигтай хэлбэр бол хүн бүх хоосон сургаалыг ойлгодог ч Бурханд итгэх жинхэнэ итгэл өчүүхэн төдий ч байхгүй байх юм. Жинхэнэ итгэлийг хэрхэн шалгаж болох вэ? Үндсэндээ, аливаа юм тохиолдоход хүн үнэнийг хүлээж авч, хэрэгжүүлж чаддаг эсэхийг нь харж шалгадаг. Тэд үнэнийг хэзээ ч хүлээж аваагүй, хэрэгжүүлээ ч үгүй бол үнэндээ хэдийн илчлэгдсэн бөгөөд тэднийг илчлэх шалгалтыг хүлээх хэрэггүй. Хүний өдөр тутмын амьдралд ямар нэг юм тохиолдох үед түүнд үнэн-бодит байдал байгаа эсэхийг тодорхой харж болно. Ер нь үнэнийг эрэлхийлдэггүй, ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг хэрэгжүүлдэггүй олон хүн бий. Иймэрхүү хүмүүс өөрсдийг нь илчлэх шалгалтыг хүлээх хэрэгтэй юу? Огтхон ч үгүй. Хэсэг хугацааны дараа өөрчлөгдөхгүй бол тэд аль хэдийн илчлэгдсэн гэсэн үг юм. Тэд засалт туулаад ч үнэнийг хүлээж авахгүй, тууштай гэмшдэггүй хэвээр байвал тэр тусмаа илчлэгдсэн бөгөөд тэднийг цэвэрлэж, таягдан хаях ёстой. Үнэнийг хүлээж авах, хэрэгжүүлэхэд ер нь анхаардаггүй хүмүүс бүгд үл итгэгчид бөгөөд ямар ч ажил даатгаж, ямар ч хариуцлага хүлээлгэж болохгүй. Үнэн байхгүй хүн бат зогсож чадах уу? Үнэнийг хэрэгжүүлэх нь чухал уу? Үнэнийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй хүмүүсийг л хар, нэг их удалгүй тэд бүгд илчлэгдэнэ. Тэдэнд туршлагын гэрчлэл огт байхгүй. Тэд ямар ядуу хоосон, хөөрхийлөлтэй юм бэ, тэд ямар эвгүй байдалд орсон бол!
Бурханд итгэх жинхэнэ итгэл хүнд яаж бий болдог вэ? Туршлагаас бий болдог. Туршлагаас яаж бий болдог вэ? Тааралдсан хүн, үйл явдал, зүйлс бүрээс Бурханы хүслийг эрж хайж, тунгаан бодож, ингэх замаар Бурханыг ойлгож чаддаг бол олон туршлагын дараа аажмаар Бурханыг жинхэнээсээ ойлгодог болно—үг яриагаараа ойлгох биш, зүрх сэтгэлийнхээ гүнд ухамсарлана. Зүрх сэтгэлдээ итгэж, амаараа хүлээн зөвшөөрдөг Бурхан зүрх сэтгэлд чинь амьдардаг бөгөөд хэн ч Түүнийг булаан авч чадахгүй. Яг л Иовыг шалгалт туулж байхад түүний найзууд “Чи нүгэл үйлдэж, Бурханд халдлаа. Өршөөл үзүүлээч гэж Ехова Бурханаас хурдан гуй!” хэмээн хэлсэнтэй адилхан. Нүгэл үйлдэж, Бурханд халдсан гэж Иовт санагдаагүй, гэхдээ яагаад? Хэдэн арван жил амьдарсны дараа Бурханы талаарх түүний ойлголт өөрийнх нь туршлага дээр суурилаагүй учраас тэр юм. “Бурхан хүнийг ерөөж, өршөөж, хэзээ ч гачигдуулдаггүй” гэж тэр хэлээгүй. Түүний туршлагаар бол Бурхан хүнд өгдөг, бас хүнээс авдаг. Бурхан хүнд юм өгдөг, заримдаа бас цээрлүүлж, сахилгажуулж, шийтгэдэг. Бурханы хүмүүст хийдэг зүйлийг хүний оюун санаа, бодол, төсөөлөл тушаадаггүй. Тиймээс Иовын хэдэн арван жилийн амьдралын туршлага нь “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” (Иов 1:21) гэж дүгнэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл Бурханы хийдэг бүх зүйлийг хүн сайн, муу гэж үзэх нь хамаагүй Бурханы зохион байгуулалтын нэг хэсэг юм. Муу зүйл тохиолдлоо ч гэсэн, Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан хүний эсрэг үйлдэж зүрхэлдэггүй. Хүн төрөлхтөн Бурханы гарт байдаг бөгөөд Бурханы дээд эрхийн дор айх зүйл тэдэнд байхгүй. Чи Сатаны гарт орлоо ч гэсэн энэ нь Бурханы дээд эрхэд харьяалагдах бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан чамд гар хүрч зүрхлэхгүй. Иов энэ хэмжээний ойлголттой байсан учраас Бурхан юу ч хийсэн гомдоллоогүй. Зөвхөн Ехова Бурхан бүхнийг захирдаг жинхэнэ Бурхан, тэр бүх тэнгэрэлч, муу сүнс, чөтгөрүүд бол Бурхан биш гэдгийг тэр тодорхой олж харсан. Хэн бүхнийг захирдаг вэ? Хэн хүн төрөлхтөн болон оршин байгаа бүхнийг захирдаг вэ? Бурхан. Түгээмэл хэллэгээр хэлбэл Бурхан бол хамгийн агуу. Хүний гэр бүл, эд хөрөнгийн хэмжээ, өдрийг тав тухтай, эсвэл шаналж өнгөрөөх эсэх, амьдрах хугацаа гээд энэ бүхэн Бурханы гарт байдаг. Энэ тал дээр Иов амьдралдаа нэг, хоёрхон биш, гүнзгий туршлагатай байсан. Ямар нэгэн зүйл тохиолдох болгонд энэ нь Бурханы дээд эрхийн хүрээнд тохиолдсон гэдгийг тэр ойлгож чадвал ой ухаанд нь гүнээ хоногшдог байсан. Ийм зүйл санаандгүй юм уу эсвэл хүний, Сатаны хүслээр болдоггүй, харин Бурханы ажил бөгөөд гомдоллож болохгүй гэдгийг тэр гүнзгий мэдэрч, ухамсарласан. Ийм агуу шалгалтыг туулахдаа Иов юуг ухаарсан бэ? Бурхан бол хамгийн дээд, Бурхан мэргэн ухаантай гэдгийг. Бурхан юу ч хийсэн бай, Бурханыг тэр үргэлж магтаж чаддаг байсан. Чамд иймэрхүү зүйл тохиолдоод харин чи ойлгож чадахгүй байвал шүүж, өөрийн дүгнэлтийг тулгах хэрэггүй. Бурханы сайн хүсэл юу болохыг мэдэхгүй байгаа бол эрж хайж, хүлээ, тэгээд дуулгавартай дага. Энэ бол хэрэгжүүлэх хамгийн сайн арга, хэрэгжүүлэлтийн хамгийн сайн зам, эс бөгөөс чи шившигтэй, ичгүүртэй байдалд орно. Иов ийм зүйлийн талаар маш гүн гүнзгий туршлагын мэдлэгтэй байсан юм. Чи Бурханыг үргэлж буруу ойлгодог бол үнэнийг хэзээ ч олж авахгүй, Бурханы ерөөлийг алдана. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн биш, Бурханд Бурхан шиг ханддаггүй, Бурханы ажлыг ойлгодоггүй, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаггүй учраас чи олон бэрхшээл туулаад ч юу ч олж авахгүй. Үүний улмаас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хэзээ ч олж авахгүй. Бурхан ярьж, ажилладаг бөгөөд Бурхан чиний төлөө хэчнээн уйгагүй хүчин чармайлт гаргаж, чамд зориулан ямар ч орчин нөхцөлийг бий болгосон бай, эцэст нь энэ бүхэн чамайг Бурханыг мэддэг болгохын тулд байдаг. Бурханыг мэдмэгц чи Бурхантай харилцах улам дотно, улам хэвийн харилцаатай болно. Бурхан уйдсандаа хэн нэгэнтэй тоглох нь битгий хэл шалтгаангүйгээр үйлддэггүй бөгөөд хүмүүс Бурхан яаж ажилладгийг ойлгохгүй байх нь хэвийн зүйл. Гэхдээ тэд үнэнийг эрж хайх ёстой, ядаж л Бурханыг хайрцаглах ёсгүй—эрүүл ухаантай хүн байх гэж үүнийг хэлдэг. Петрийн хэлснээр, Бурхан хүмүүсийг тоглоом мэт үздэг ч байсан, хүмүүст яаж ч ханддаг байсан, үргэлж Бурханы зөв билээ. “Бурхан надад тоглоом мэт хандвал бэлэн биш байж, хүсэхгүй байж би яаж чадах юм бэ?” Юу Петрийг ийм үг хэлэхэд хүргэв? (Петрийн туршлага ийм үгэнд хүргэсэн. Бурхан юу ч хийсэн бай, Бурханы санаа зорилго үргэлж сайн болохыг тэр ухаарсан.) Заримдаа чи Бурханы санаа зорилгыг ухамсарлахгүй бол юу хийх ёстой вэ? Чи хүлээж, эрж хайж, таних гэж оролдох ёстой. Иов, Петр хоёр өөр өөр цаг үед амьдарч байсан хэдий ч, өөр өөр нийгмийн гаралтай, өөр өөр зүйл туулсан, өөр өөр үгээр ярьдаг байсан хэдий ч тэдний хэрэгжүүлэлтийн зам, арга барил нь ижилхэн, аливаа юм тохиолдоход Бурханд хандах хандлага нь ижилхэн байсан. Ердөө л тэд энэ санааг өөр өөр хэлээр илэрхийлсэн. Гэхдээ хүмүүс үүнээс юуг ойлгодог вэ? Чи Бурханы хүслийг эрж хайж, хүлээхдээ дуулгавартай дагахыг хэрэгжүүлэх ёстой гэдгийг. Бүү сэтгэл түгш. Гагцхүү эхлээд ийм хандлагатай байх нь зөв. Аливаа юм тохиолдоход хэтэрхий түгшиж, үнэнийг эрж хайхаа мэддэггүй, харин Бурханы талаар гомдоллосоор байдаг бол асуудал гарна. Зарим хүн “Би ердөө ойлгохгүй юм! Бурхан яагаад бидэнд ингэж ханддаг юм бэ? Биднийг диавол болон Сатанууд мэт үзвэл би дуулгавартай дагаж чадахгүй. Ингэх нь үндэслэлгүй, зөвтгөхийн аргагүй!” гэж хэлдэг. Хүний оюун санаа, үзэл, төсөөлөл, тэрслүү, дуулгаваргүй байдал чинь эх захаа алдсан үед чи Бурханы удирдамжийг хүртэх эрхтэй гэж үү? Дуулгавартай дагана гэдэг нь зүгээр нэг дуулгавартай дагана гэж хэлэх, эсвэл хоосон сургаал номлож, бага зэрэг шийдэмгий зан харуулж, биеэ бага зэрэг бариад болчихдог энгийн зүйл биш. Тийм энгийн биш. Чи Бурханыг дуулгавартай дагавал эцсийн шагнал чинь Бурханы талаар мэдлэгтэй болж, Бурханы чамд зориулж бэлддэг орчин нөхцөлийг ойлгож, бодит туршлагын мэдлэгтэй болох явдал юм. Өөрөөр хэлбэл, чи Бурханы зүрх сэтгэл, Бурханы чин санаа зорилгыг ойлгож, ган болдоггүй өө сэвтэй төмөрт Бурхан урам хугардаг болохыг ойлгоно. Завхарсан зан чанаруудтай амьдрахыг чинь Бурхан харахыг хүсдэггүй, харин чамайг тэдгээрээс зугтаасай гэж хүсдэг. Тиймээс Тэр чамайг шүүж, гэсгээх, чамайг засах, зэмлэх, сахилгажуулах арга барилыг хэрэглэхээс өөр аргагүй байдаг, тэр ч байтугай яг л Бурхан чиний мэдрэмжид хайхрамжгүй хандаж байгаа мэт, Тэр чамайг яллаж, шийтгэж, чамаар даажигнаж байгаа мэт санагддаг. Тэр үед чи яах вэ? Бурхан ийм маягаар үйлдсэн ч гэсэн чи Түүний чин санаа зорилгыг ойлгож чадвал хангалттай—чи үнэхээр дуулгавартай байх болно. Иов сорилт туулж байхдаа “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн. Уг явдлын талаарх түүний ойлголт ямар байсан бэ? “Надад байгаа бүхнийг Ехова Бурхан өгсөн, хэрвээ хүсвэл Тэр буцаагаад авч чадна, учир нь Тэр бол Бурхан, Түүнд ийм эрх мэдэл байгаа. Надад байгаа бүхэн Түүнээс ирсэн болохоор татгалзах эрх надад байхгүй.” Иовын ойлгож, туулж мэдэрсэн зүйл нь энэ. Тухайн үед түүний шийдэмгий байдал ямар байсан бэ? “Би Бурханыг ойлгож, ухаалаг зүйл хийж, эрүүл ухаантай хүн байх ёстой. Энэ бүхнийг надад Бурхан өгсөн, Тэр үүнийг хэзээ ч авч чадна. Энэ талаар би Бурханд учирлах гэж оролдож болохгүй, тэгэх нь Түүний эсрэг тэрсэлж байгаа хэрэг. Бурханы үйлдлийг голбол Түүний зүрх сэтгэлийг шархлуулна, тэгсэн бол би жинхэнээсээ сайн хүн, жинхэнэ бүтээгдсэн зүйл болохгүй.” Тухайн үедээ тэр ингэж хэрэгжүүлсэн бөгөөд ийм хэрэгжүүлэлт нь түүнд ямар үр дүнг авчирсан бэ? Үнэн хэрэгтээ бодит үр дүн нь тэр урьдынхаасаа илүү баян болж, илүү олон малтай, хоньтой болсонд, эсвэл урьдынхаасаа илүү хөөрхөн хүүхдүүдтэй болсонд биш байсан. Эдгээр нь ердөө л Бурханы нигүүлслээр өгсөн зүйлс юм. Энэ туршлагаар дамжуулан үнэндээ Бурханы түүнд өгсөн зүйл нь Бурханыг илүү сайн ойлгож, дуулгавартай болж, Бурхантай дотно харилцаатай болж, Бурханы зүрх сэтгэлд үлэмж ойртсон явдал байсан. Бурханы хийсэн бүхнийг Иов ойлгож чаддаг болж, утгагүй, давилуун үг хэлэхээ больж, Бурханы зүрх сэтгэлийг гомдоох үг ч бас хэлэхээ больсон. Завхарсан зан чанараас ангижрах гэж үүнийг хэлэх бус уу? Сатан чамайг удирдаж чадахаа болино. Чи Сатаны удирдлага дор байхаа больж, харин Бурханы удирдлага дор очно. Чи Бурханы хийдэг ямар ч зүйлийг дуулгавартай дагаж чаддаг болж, Бурханд харьяалагддаг. Тэр үед Иовын байсан байдал, гаргасан хандлага нь энэ байв. Мөн түүнчлэн, тэр ийм маягаар үйлдэж, ийм бодит байдалд орсон учраас эцэст нь Бурхан түүнд илэрсэн. Бурханы илрэлт ямар ч хэлбэрээр илэрсэн бай, Бурханы талаарх түүний ойлголтыг гүнзгийрүүлсэн үү? (Тэгсэн.) Тийм ээ, гарцаагүй түүний ойлголтыг гүнзгийрүүлсэн. Бурханы талаар анх домгоос сонссоноос эхлээд Бурхан байдгийг баталгаажуулж, Бурханыг харах хүртэлх, Бурханы өгдөг нигүүлсэлтэй харьцуулахад эдгээрээс алийг нь та нар хүн төрөлхтөнд зориулсан асар их ерөөл гэж хэлэх вэ? (Бурханыг харна гэдэг асар их ерөөл.) Гарцаагүй тийм. Хүмүүс Бурханд итгэдэг ч үнэнийг ойлгодоггүй үедээ Бурхан өөрсдийг нь хамгаалж, өөрсдөд нь нигүүлсэл хайрлаж, бусдаас дээр өргөж, бүх гэр бүлийнхнийг нь аюулгүй байдал, аз жаргалаар ерөөгөөч гэж гуйдаг. Тэд хаа явсан газраа номлож, бусдын атаархал, бишрэлийг төрүүлж чаддаг байхыг гуйдаг. Хүмүүс ийм зүйлийг хүсдэг боловч Бурханы өгөхийг хүсдэг хамгийн агуу ерөөлийг мэддэггүй. Тэд зөвхөн гадаад материаллаг нигүүлслийг гуйдаг ч тэр бүх хүсэлт нь тэднийг гагцхүү Бурханы зүрх сэтгэлээс улам л холдуулдаг. Тэд хамгийн агуу хувь ерөөлөө алдаж, Бурханы ерөөлийг алддаг. Бурханы талаарх мэдлэгийг олж авч чадахгүй, үнэнийг олж авч чадахгүй бол чи Бурханы өмнө амьдарч чадах уу? Чи Бурханы бүх зохицуулалтыг үнэхээр дуулгавартай дагаж чадах уу? Тэгэх ямар ч боломжгүй.
Үнэнийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орох үйл явц нь үнэндээ өөрийгөө ойлгож, завхарсан зан чанараа таягдан хаях үйл явц юм. Энэ нь мөн Бурхантай нүүр тулан харилцаж, Бурханыг мэдэж авах үйл явц юм. Чи үнэнийг хэрэгжүүлдэг гэж хэлдэг ч Бурханыг яагаад мэддэггүй юм бэ? Бурхантай харилцах харилцаа чинь яагаад улам дотно болоогүй юм бэ? Чи өдөр бүр залбирч, зүрх сэтгэлээ Түүнд дэлгэдэг гэж хэлдэг, тэгэхээр энэ мөчид Түүнд ойртсон юм шиг чамд санагдаж байна уу? Бурханд итгэх итгэл чинь нэмэгдсэн юм шиг санагддаг уу? Энэ үед Бурханы талаар илүү сайн ойлголттой болж, Түүний талаар гомдоллох нь багасаж, Түүнийг буруу ойлгож, Түүнд тэрслэх нь багассан юм шиг санагддаг уу? Үүнээс алийг нь ч өөрөөсөө олж хардаггүй бөгөөд яг л урьдын адил байгаа бол чи үнэнийг хэрэгжүүлээгүй, цаг гарздаж, хүч тэнхээ зарсан төдий л болжээ. Хэн ч чамайг хөдөлмөрлө, эсвэл хүч чадлаа зориул гэж албадаагүй, үүний адил үнэнийг хэрэгжүүлэхэд хэн ч чамд саад болоогүй. Энэ бол чиний сонголт, чи хөдөлмөрлөх замаар алхдаг. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг эрэлхийлдэггүй бол өөрийн эрхгүй хөдөлмөрчин болно. Хүмүүст үнэнийг хэрэгжүүлэх маш хэцүү байдаг. Тэд Бурханыг хэрхэн дуулгавартай дагахаа мэддэггүй, зүгээр л махран зүтгэж, хөдөлмөрлөх төдийдөө үргэлж сэтгэл ханадаг. Эцэст нь цөөн хэдэн хоосон сургаал ойлгож чадах үедээ үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй. Харин зүгээр л дахин хөдөлмөрлөдөг ч үүнийгээ ч ухаардаггүй. Тиймээс чи үе үе цаг гаргаж өөрийгөө эргэцүүлж, шалгаж, энэ хугацаанд олж авсан зүйлийнхээ талаар ах эгч нартайгаа нөхөрлөх ёстой. “Би Бурханы талаар олон буруу ойлголт өвөрлөсөөр байгаа бөгөөд олонхыг нь хараахан шийдвэрлээгүй байгаа” гэж чи хэлнэ. Өөр хэн нэгэн “Сүүлийн үед би Бурханы зүрх сэтгэлийн талаар жаахан ойлголттой болсон юм шиг санагддаг. Бурхан хүн төрөлхтнийг зовоож байгаа нь сайн хэрэг. Би зовж зүдрэхээс айж, зовлон зүдүүртэй нүүр тулаад нуугдаж, зугтаахыг хүсдэг байсан. Хүмүүс бага зэрэг зовж зүдэрснийхээ дараа л Бурханы өмнө өөрийгөө тайван байлгаж, гадаад асуудалд анхаарлаа чиглүүлэхээс сэргийлж чадна гэж одоо надад санагдаж байна. Зовж зүдрэх сайн учраас Бурхан хүмүүсийг сорьж, цэвэршүүлэхдээ хэцүү бэрх орчин нөхцөлийг үргэлж бий болгодог. Бурханы зорилго, чин санаа зорилгын заримыг нь би ойлгож, мэдэрч байх шиг надад санагддаг. Бурханы хийдэг бүхэн сайн!” гэж хэлнэ. Чи ингэж нөхөрлөх ёстой. Чи нөхөрлөлөөр ашиг тус хүртэнэ. Цөөн хэдэн хүн чөлөөт цагаараа цугларч хов ярьж, шүүж, маргаан үүсгэх магадлалтай бусад зүйлийг хэлдэг бол, Бурханд итгэх итгэл болон амийн туршлагынхаа талаар ярьж байгаа юм шиг харагдаж магадгүй ч зүрх сэтгэл нь амгалан биш бол, үнэнийг хэрхэн эрж хайж, үнэнд шамдахыг хэрэгжүүлж, Бурханы шаардлагад нийцүүлэхээр чармайх учиртай. Чи үргэлж ийм маягаар үнэнийг эрэлхийлбэл Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамайг гэгээрүүлнэ. Үнэн чамд байхгүй байгааг эрэлхийлэх ачаа гэж бодоод, хэрэгжүүлж, туршлагажиж, үнэнд шамд. Үүнийг чи хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Чи үнэнийг ойлгодог хэн нэгнээс ойлгодоггүй, ухан ойлгож чаддаггүй зүйлийнхээ талаар зааж чиглүүлэхийг эрж хайж, асуух ёстой. Чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлдэг бол, илүү их үнэнийг ойлгож, ихийг олж авч чадна. Та нар ихэнхдээ үнэний талаар хэрхэн нөхөрлөхөө мэддэггүй, ажил ярихад л анхаарч, зарчмын талаар биш, арга барилын талаар үргэлж ярьдаг. Энэ бол гажуудал, үнэндээ чи ажлын талаар ярихдаа үнэн-зарчимтай холбоотой асуудлын талаар нөхөрлөх ёстой; ингэх нь амь-оролтод чинь ашиг тустай. Үнэн-зарчимтай холбоотой асуудлын талаар тодорхой нөхөрлөмөгц амь-оролтын замтай болно. Энэ нь ажил хийж, үүргээ гүйцэтгэхэд, мөн түүнчлэн амь-оролтод чинь ашиг тустай. Энэ нь аль аль талаараа ашигтай биш гэж үү? Чи үр дүнд хүрч, амь-оролттой болохын тулд Бурханд итгэх туршлагынхаа талаар гэнэн цайлганаар, илэн далангүй нөхөрлөх ёстой. Үргэлж хов ярьж, шүүх нь амь-оролтод ямар ч ашиг тусгүй бөгөөд Бурханд итгэснээр аврагдах боломжоо алдахад хүргэдэг. Бурханд итгэх гэдэг нь үнэнийг хэрэгжүүлэхэд үргэлж анхаарна гэсэн үг юм. Хэрэгжүүлэх тусам аврагдах боломж чинь улам их болно. Үнэнийг дэндүү бага ойлгодог бол бүр их эрж хайх ёстой. Зөвхөн үнэний талаар ойлголттой болж, хэрэгжүүлж байж л жинхэнээсээ өөрчлөгдөж, аврагдах улам их, улам баттай найдварыг олж авч чадна.
2017 оны 7 сарын 16